Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2021/02098

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02580

 

 

 

 

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2021/02098

Улаанбаатар хот

 

 

 

 

Дугаар 183/ШШ2019/02580

Улаанбаатар хот

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02580

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Мөнгөнтуул, Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

   Нэхэмжлэгч: * дүүрэг* дүгээр хороо, *, Ш/х-22, * талбай, өөрийн байранд байрлах ******* ******* ХХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: * дүүрэг, * дугаар хороо, * чөлөө, өөрийн байранд байрлах ******* дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

 

Хариуцагч: * дүүрэг, Жанжин Сүхбаатарын талбай 7, өөрийн байранд байрлах Нийслэлийн Засаг дарга нарт холбогдох

 

Гэм хорын хохирол 577 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын төлөөлөгч З.М, иргэдийн төлөөлөгч Ж.Б, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь ******* ******* ******* ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд өөрийн компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс үйлдвэр барих газар судалж байтал 2016 оны 01 дүгээр сарын эхээр ******* ******* ХХК-ийн менежер н.А гэж хүн ирж уулзан ******* дүүрэгт 4.8 га газар зарах сонирхолтой байгаагаа хэлсэн. Бид бичиг баримтыг нь судалж үзэхэд уг ******* ******* ХХК нь ******* дүүргийн 10 дугаар хороонд 4.8 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар эзэмшиж байсан тул үйлдвэр үйлчилгээний зориулалт бүхий газар сонирхож байгаагаа, авах боломжгүй гэдгээ хэлэхэд н.Анхболд компанийнхаа захиралтай яриад өөрсдийн газрын зориулалтыг богино хугацаанд үйлдвэр, үйлчилгээний болгож өөрчилж өгье та аваач гэсэн. Ингээд талууд харилцан тохиролцож 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тухайн газрыг эзэмшиж байсан ******* ******* ХХК-ийн хувьцааг болон эрхийг шилжүүлэн авч 150 000 000 төгрөгийг тухайн өдөр н.А шилжүүлсэн. н.А нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ц.Баянмөнх дээр ирж газрын зориулалтаа өөрчлүүлчихлээ гээд газрын зориулалт өөрчилсөн ******* дүүргийн засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А41 тоот захирамж, 14 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газар эзэмшиж, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэргийг авч ирж өгсөн. Газрыг зохих журмын дагуу олгосон, холбогдох баримтууд нь бүрэн байсан тул тэр өдөр нь 150 000 000 төгрөг, мөн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр газрын төлбөрийн үлдэгдэл 4 606 272 төгрөгийн тавилгыг н.А хүлээлгэн өгсөн. Компанийг худалдан авах болсон шалтгаан нь компанийн эзэмшилд байсан үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 4.8 га газар байсан бөгөөд уг газарт үйлдвэр барихаар 2016 оны 5 дугаар сараас 10 дугаар сард * ХХК-иар кадастрын цэг тогтоолгож, * ХХК-аар газрын өндөржилт дэвсгэрийн зураг хийлгэж, * ХХК-иар төмөр хашаа бариулж, * ХХК-иар инженер геологийн судалгааны ажил хийлгэж, * ХХК-иар үйлдвэрийн барилгын иж бүрэн зураг хийлгэж, БНХАУ-ын * хотын Д.Я гадаад худалдааны компанитай сендвичэн барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулан мөнгө шилжүүлж, үйлдвэр байгуулах бэлтгэл ажлаа хангаж байтал ******* дүүргийн болон Нийслэлийн газрын албанаас газар чөлөөлөх шаардлага ирсэн. Улмаар бидний барьсан хашааг нурааж замын ажил эхэлсэн бөгөөд бидэнд урьдчилан мэдэгдэж, танилцуулалгүйгээр ямар байгууллага, албан тушаалтны шийдвэрээр манай хууль ёсоор эзэмшиж байгаа газрыг замын трасст оруулсан талаар мэдээлэл тайлбар авахаар ******* дүүргийн болон НГА удаа дараа хандсан боловч манай өгсөн албан бичгийг бүртгэхгүй, хариу өгөхгүй манай газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр, замын трасст хамруулсан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг танилцуулахгүй, мэдээлэл өгөх үүргээ биелүүлэхгүй танай газрыг шийдэж өгнө гэж албан бусаар амаар хариу өгч хохироосон. 2018 оны 8 дугаар сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Нийслэлийн Засаг дарга, ******* дүүргийн Засаг дарга, ******* дүүргийн газрын алба, Барилга хот байгуулалтын яаманд холбогдуулан Нийслэлийн засаг дарга, Засгийн газрын 2015 оны * дугаар тогтоолын өөрт үүрэг болгосон заалтыг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох, ******* дүүргийн засаг дарга, ******* дүүргийн газрын алба, ******* ******* ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн гаргасан хүсэлтийг хууль журмын дагуу судлан шийдвэрлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох, Барилга хот байгуулалтын яам, Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоолын өөрт үүрэг болгосон заалт, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн засаг даргын зүгээс эвлэрэх санал тавьж манайд 2.5 га газар нөхөх олговроор олгох, үлдсэн 2.3 га газар дээр тохиролцох санал тавьсан. Энэхүү саналыг манай компани хүлээн авч 2.5 га газар дээр гэрээ хийх болтол тухайн газрын анхны дуудлага худалдааны үнэ 330 000 000 төгрөгийг төл гэсэн учир бид эвлэрэхээс татгалзаж шүүхээр маргааныг шийдвэрлүүлсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр манай нэхэмжлэлтэй маргааныг хянан шийдвэрлэж, Нийслэлийн засаг дарга нь Монгол улсын засгийн газрын 2015 оны 487 дугаар тоот тогтоолын өөрт үүрэг болгосон заалтыг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг, ******* дүүргийн газрын алба нь ******* ******* ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтийг хууль, дүрэм, журмын дагуу судлан шийдвэрлээгүй нь хууль бус болохыг тус, тус тогтоож шүүхийн ******* дугаартай шийдвэр гарч, хэргийн оролцогчид давж заалдаагүй, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаар хариуцагч нар нь бидний хууль ёсны дагуу эзэмшиж байсан 4.8 га газартай ижил, байршил хэмжээтэй газар бидэнд олгох үүрэгтэй боловч энэхүү үүргээ биелүүлэхгүй, дуудлага худалдааны үнэ төлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй, биднийг улам хохироосон үйлдэл юм. Ийнхүү бид төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас таван жилийн турш хохирч байгаа бөгөөд газрыг худалдан авсан үнэ, газарт оруулсан хөрөнгө оруулалт, учирсан хохирол нийт 577 000 000 төгрөгийг хариуцагч байгууллагуудаас гаргуулан бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын төлөөлөгч З.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 128/ШШ2019/0* дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар ******* ******* ХХК-д учирсан хохирол болох 536 000 000 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ******* ******* ХХК болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга нар харилцан тохиролцож 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр эзэмшил газрын байршлыг өөрчлөн, шилжүүлэх тухай гэрээг байгуулсан. Тус гэрээгээр ******* ******* ХХК-ийн эзэмшилд байсан 4.8 га газрыг ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах * хотхоны баруун талд 2.5 га газраар сольж эзэмшүүлэхээр тохиролцсон. Тус гэрээний 3.2-т зааснаар дээрх газрыг сольж эзэмшүүлснээр ******* ******* ХХК нь Нийслэлийн засаг дарга болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нөхөх олговор болох хохирол нэхэмжлэхгүй байхаар, 4.2-т зааснаар сольж эзэмшүүлсэн 2.5 га газарт ногдох дуудлага худалдааны анхны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Дээрх гэрээний үндсэн дээр Нийслэлийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/*дугаар захирамжаар ******* ******* ХХК-д ******* дүүргийн нутаг дэвсгэрт 2.5 га газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг хариуцагч хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд миний бие биечлэн оролцсон. ******* ******* ХХК нь газрыг давуу байдлаар авсан хирнээ Нийслэлийн засаг даргаас газрын төлбөрийг шаардах эрхгүй гэж шүүх дүгнэсэн. Төрийн захиргааны байгууллага дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх шаардлагатай. ******* ******* ХХК-ийн газар нь хурдны замын хажууд байрладаг, энэ газрыг уг компани эрх шилжүүлж авахдаа дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй. Төлөөгүй байж өөр газар шилжүүлж авах нь хуульд нийцэхгүй. Захиргааны байгууллага Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлсэн. 2019 оны 04 сарын 19-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ, энэ гэрээг хуурамч гэснийг нотлох баримт байхгүй байна. Газрын тухай хуулийн 42.3-т заасан өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд ******* ******* ХХК-тай гэрээ байгуулсан. Газрын байршлыг сольж эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч уг гэрээний биелэлт хангагдаагүй гэж байна, хариуцагчийн зүгээс уг гэрээний биелэлт хангагдсан гэж үзэж байна. Учир нь 2020 оны 05 сарын 04-ний өдрийн захирамжийн хавсралт хэсгийн 8 дахь хэсэгт тус газрыг 15 жилээр ******* ******* ХХК-д шилжүүлсэн гэдэг нь харагдана. Иргэний хуулийн 498.2 дах заалтаар Нийслэлийн засаг даргыг тодорхойлоогүй, учир нь захирамжийг дүүргийн засаг дарга гаргасан. Дүүргийн засаг даргын гэм буруутай үйлдлээс хохирол учирсан байхад Нийслэлийн засаг даргыг хариуцагчаар татах үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан чиг үүрэг нь Төрийн захиргааны төв байгууллага буюу Барилга хот байгуулалтын яамд хамаарсан хуулийн заалт. Уг гэрээг мэдсэн гэдгээ сүүлд хэлсэн тайлбараараа нотоллоо. Төлбөр нэхсэн гэсэн тайлбарыг өгч байгаа хирнээ 2020 оны 05 сарын 04-ний өдрийн байршил шилжүүлсэн захирамжийг мэдсэн байж мэдээгүй гэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дахиад өөр маргаан үүсэх магадлалтай. Газрыг зөвхөн дуудлага худалдаагаар олгодог. Дээрх үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга нь хохирол нэхэмжлэх субьект биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ******* дүүргийн газар зохион байгуулалтын албаны төлөөлөгч Д.Гончигдорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дүүргийн Засаг даргын 2016 оны А/41 дүгээр захирамжаар тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 000 мкв газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар дээрх компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. Гэвч уг газар нь Хөшигийн хөндийн хурдны замын трассад өртсөн талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдэгдсэний дагуу 2017 оны 6 сарын 05-ны өдөр дээрх компанийн холбогдох хүмүүст танилцуулж газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцож протокол үйлдсэн байна. *ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/608 дугаар захирамжаар тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 25 000 мкв газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар байршил шилжүүлэн шийдвэрлэсний дагуу энэ газартаа үйл ажиллагаа явуулж байгаа болно гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* дүүргийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн засаг дарга нарт холбогдуулан гэм хорын хохиролд 577 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох зарим хэсгийг хангаж, хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Төрийн байгууллагын албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас манай компанид хохирол учирсан үндэслэлээр нэхэмжлэлээ гаргаж байгаа бөгөөд энэ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0*дугаар шийдвэрээр тогтоогдсон. Шүүхийн шийдвэрээр манай нэхэмжлэлтэй маргааныг хянан шийдвэрлэж, Нийслэлийн Засаг дарга нь Монгол улсын засгийн газрын 2015 оны 487 дугаар тоот тогтоолын өөрт үүрэг болгосон заалтыг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг, ******* дүүргийн газрын алба нь****** ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтийг хууль, дүрэм, журмын дагуу судлан шийдвэрлээгүй нь хууль бус болохыг тус, тус тогтоосон ба уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаар хариуцагч нар нь бидний хууль ёсны дагуу эзэмшиж байсан 4.8 га газартай ижил, байршил хэмжээтэй газар бидэнд олгох үүрэгтэй боловч энэхүү үүргээ биелүүлэхгүй, дуудлага худалдааны үнэ төлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй, биднийг улам хохироосон үйлдэл юм. Ийнхүү бид төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас таван жилийн турш хохирч байгаа бөгөөд газрыг худалдан авсан үнэ, газарт оруулсан хөрөнгө оруулалт, учирсан хохирол... гэх тайлбар гаргаж, холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.

Харин хариуцагч ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны төлөөлөгч ...уг газар нь Хөшигийн хөндийн хурдны замын трассад өртсөн талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдэгдсэний дагуу 2017 оны 6 сарын 05-ны өдөр дээрх компанийн холбогдох хүмүүст танилцуулж газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцож протокол үйлдсэн байна. ***** ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/6*** дугаар захирамжаар тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 25 000 мкв газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар байршил шилжүүлэн шийдвэрлэсний дагуу энэ газартаа үйл ажиллагаа явуулж байгаа..., хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Иргэний хуулийн 498.2 дах заалтаар Нийслэлийн засаг даргыг тодорхойлоогүй, учир нь захирамжийг дүүргийн засаг дарга гаргасан. Дүүргийн засаг даргын гэм буруутай үйлдлээс хохирол учирсан байхад Нийслэлийн засаг даргыг хариуцагчаар татах үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан чиг үүрэг нь Төрийн захиргааны төв байгууллага буюу Барилга хот байгуулалтын яамд хамаарсан хуулийн заалт. Уг гэрээг мэдсэн гэдгээ сүүлд хэлсэн тайлбараараа нотоллоо. Төлбөр нэхсэн гэсэн тайлбарыг өгч байгаа хирнээ 2020 оны 05 сарын 04-ний өдрийн байршил шилжүүлсэн захирамжийг мэдсэн байж мэдээгүй гэх нь хууль зүйн үндэслэлгүй байна... гэх тайлбарыг гаргаж маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Р.О болон Ц.Б нарын хооронд 2016 оны 1 сарын 19-ний өдөр **** ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр худалдагч Р.О нь ХХК-ийн үндсэн болон эргэлтийн хөрөнгө нэг бүр нь 1 000 төгрөгийн нэгж үнэ бүхийн 1000 ширхэг, нийт 1 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий өөрийн эзэмшдэг хувьцааг талууд тохиролцсон үнээр худалдан авагчийн өмчлөлд худалдах үүргийг хүлээж, гэрээний үнэ болох 1 000 000 төгрөгийг гэрээ хийсэн өдөр буюу 2016 оны 1 сарын 19-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, **** ХХК-ийн эзэмших эрхэд байгаа 48 000 мкв газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Р.О нь 375 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд мөн өдөр төлбөр барагдуулах хэлцэл байгуулж, уг компанийн хувьцааг худалдан авсан байна. /хх-ийн 17-19/

Үүний дараа ******* дүүргийн Засаг даргын 2016 оны 2 сарын 03-ны өдрийн А/41 дугаар газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх тухай захирамж гарч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрчлөн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-55/

Хавтаст хэргээс үзэхэд ******* дүүргийн газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн газрын албанаас маргаан бүхий газрыг чөлөөлөх шаардлага хүргүүлснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч ***** ХХК нь Нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоолыг өөрт үүрэг болгосон заалтыг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох, ******* дүүргийн Засаг дарга, ******* дүүргийн газар зохион байгуулалтын алба ****** ХХК-ийн 2016 оны 01 сарын 21-ний өдрийн гаргасан хүсэлтийг хууль журмын дагуу судлан шийдвэрлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох... нэхэмжлэл гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 30-ны өдрийн 128/ШШ019/06*** дугаар шийдвэрээр ******* дүүргийн Засаг даргын шийдвэр нь Газрын албаны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан, уг хүсэлт нэгэнт шийдвэрлэгдсэн байх тул ******* дүүргийн Газрын албан ******* ******* ХХК-ийн 2016 оны 01 сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтийг хууль журмын дагуу судлан шийдвэрлээгүй нь хууль бус болохыг тогтоож, харин ******* дүүргийн Засаг даргад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна./хх-ийн 58-72/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцана. гэж тус тус заажээ.

Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.

Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.

 

Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд хариуцагч ******* дүүргийн Газар зохин байгуулалтын алба нь нэхэмжлэгч ****** ХХК-ийн 2016 оны 01 сарын 21-ний өдрийн гаргасан хүсэлтийг хууль журмын дагуу судлан шийдвэрлээгүйгээс нэхэмжлэгч ***** ХХК нь тухайн газарт холбогдох зардлуудыг гаргаж, хохирсон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг доорх хэмжээнд хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тодруулбал, тухайн газарт үйл ажиллагаагаа явуулахаар кадастрын дагуу цэг тогтоолгоход 225 000 төгрөгийн, хашаа барьсан 25 000 000 төгрөгийн, инженер-гелогогийн дүгнэлт хийлгэхэд 2 000 000 төгрөгийн, нийт 27 225 000 төгрөгийн зардал гаргасныг хохиролд тооцож хангах үндэслэлтэй ба харин нэхэмжлэлийн шаардлагын бусад зардлыг бодит хохиролд тооцох үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоолын өөрт үүрэг болгосон заалтыг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийн дагуу Нийслэлийн засаг дарга 2020 оны 5 сарын 04-ний өдрийн А/608 дугаар газар эзэмших эрх олгох тухай захирамж гарч 2016 оны 2 сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн ****** ХХК-д газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг олгож үүргээ биелүүлсэн байх тул Нийслэлийн Засаг даргаас хохирол гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-88/

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргахдаа Хохирол учруулсан болохоор нэхэмжлэгч тал шүүхэд хандсан байгаа. Тиймээс хохирлыг барагдуулах ёстой гэж бодож байна. гэжээ.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас 27 225 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг болон Нийслэлийн Засаг даргад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хохиролд 27 225 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **** ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 549 775 000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 3 042 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас улсын тэмдэгтийн хураамжинд 294 075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Д.МӨНГӨНТУУЛ

 

Ж.СЭМЖИД