Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2021/00798

 

аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: аймгийн сумын 1 дүгээр багт байрлах, регистрийн ******* дугаартай, аймгийн ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймгийн сумын 2 дугаар баг, Хайрхан гэх газар оршин суух, регистрийн дугаар , овогтой *******д холбогдох,

аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-42, 33-06-44, 33-06-45, 33-06-46, 33-06-47, 33-06-48, 33-06-49, 33-06-50, 33-06-51, 33-06-52 дугаар актын төлбөр нийт 15.166.915 төгрөг гаргуулах, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-14 дүгээр албан шаардлагын дагуу 2020 оны 5 дугаар сарын 06-10, 20-ны өдрүүдэд болон 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тус тус зарцуулсан 2.121.000 төгрөгийг гаргуулах, мөн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-13 дугаар албан шаардлага болон аймгийн ******* ******* улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар актаар тогтоогдсон 1.110.099 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюут нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч аймгийн ******* дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь ******* ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/385 дугаар тушаалаар тус нягтлан бодогчоор томилогдсон ба 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд ажилласан. Тэрээр тус байгууллагатай хөдөлмөрийн гэрээтэй ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн гэрээний 8.3.10, 8.3.17 дугаар заалтад заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс ******* данс бүртгэлийг будлиантуулж, санхүүгийн хохирол учруулсан, ажилдаа хариуцлагагүй хандсан нь удаа дараагийн үйлдлээр тогтоогдсон. ******* нь ******* даргын гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй, тушаалд дурдагдаагүй албан хаагчид үр дүнгийн урамшуулал бодож олгосон, тушаал болон ээлжийн амралтын хуудаст заасан хугацаанаас илүү хугацаанаар ээлжийн амралтын мөнгө бодож олгосон, нийгмийн ******* шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгалгүй цалин олгосон, хувь хүний орлогын албан татварыг буруу ногдуулсан, нийгмийн даатгал суутгасан цалинг нийгмийн ******* тайланд тусгалгүй орхигдуулсан зэрэг алдаа зөрчил гаргаж, энэхүү зөрчил нь холбогдох аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны болон ******* ******* улсын байцаагч нарын актаар тогтоогдсон. Иймд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-42, 33-06-44, 33-06-45, 33-06-46, 33-06-47, 33-06-48 дугаар актаас 324.022 төгрөг, 33-06-49, 33-06-50, 33-06-51, 33-06-52 дугаар актын төлбөр нийт 15.166.915 төгрөгийг гаргуулах, 2020 оны 5 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгуулсан татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд зарцуулсан нийт 1.221.000 төгрөгийн баримтыг гаргуулж өгнө үү. Мөн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-14 дугаартай албан шаардлагад зааснаар Хаан банк ХХК дахь 5721504956 дугаар данснаас 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр няраваар дамжуулалгүй 1.221.000 төгрөгийг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 900.000 төгрөгийг бэлнээр авч зарцуулсан байх ба ямар нэгэн кассын орлого, зарлагын падангүй, мөнгө хүлээн авсан хүний гарын үсэггүй, анхан шатны баримтын бүртгэл огт байхгүйгээр санхүүгийн баримтыг үдэж өгсөн нь тогтоогдсон тул шаардлагаар тогтоогдсон 2.121.000 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү. Мөн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-13 дугаартай албан шаардлагын дагуу аймгийн ******* ******* хэлтсээс хяналт шалгалт хийж, 2019 онд 8 ажилчдад олгосон 3.558.009 төгрөгийн цалинг нийгмийн ******* шимтгэлийн цахим санд мэдээлээгүй байдлыг тогтоон 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр улсын байцаагчийн 20 дугаар акт үйлдэж, 852.922 төгрөгийн нөхөн төлбөр, 256.177 төгрөгийн алданги ногдуулсан тул нийт 1.110.099 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч аймгийн ******* дарга болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Бид хариуцагчаас аль болох баримтуудаа аваад мөнгө нэхэмжлэхгүй байхыг зорьж, нэлээд төлбөрүүдийг янзалсан. Одоо хамгийн сүүлийн байдлаар 125 дугаар хуудаст авагдсан баримтад бид одоо үлдсэн өр төлбөрийн зохицуулах боломжгүй байгаа хэсгийг түүвэрлэн, акт тус бүрээр ямар ямар бэрхшээл байгаа, хэдэн төгрөгийн төлбөр төлөхөөр байгааг бичсэн байгаа. Тухайн баримтад дурдагдсан бүх хүмүүс ажлаас чөлөөлөгдсөн, энэ талаарх тушаалын баримтыг шүүхэд өгсөн. Тэгээд тэд Тухайн үедээ нэхэмжлээд авахгүй яасан юм бэ, баримтаа бүрдүүлээгүй, дутуу мөнгө суутгасан нягтлангаасаа ав гэдэг хариу өгсөн. Иймээс хариуцагч *******гаас тухайн баримтын дагуу нийт 3.233.452 төгрөгийг гаргуулах, мөн хамгийн сүүлийн ******* ******* улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар актаар тогтоогдсон 1.110.099 төгрөгийн төлбөр, мөн Татвар төлөгчдийн өдрүүд-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр зарцуулсан медалийн үнэ 189.000 төгрөгийн баримтыг бид Их дэвжих өргөө ХХК-иас авсан тул Хаан банкны данснаас бэлнээр авч зарцуулсан гэж нэхэмжилсэн 2.121.000 төгрөгөөс 189.000 төгрөгийг хасаад үлдэх 1.932.000 төгрөгийг, ингээд нийт 6.275.551 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа ба энэ хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас тус байгууллагын 2019-2020 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, төлбөр барагдуулах тухай 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-42-оос 33-06-52 дугаартай, нийт 10 төрлийн актыг тавихдаа тус дарга , нягтлан бодогч ******* нарт илэрсэн зөрчлийг арилгах, актаар тавигдсан төлбөрийг нөхөн төлөхийг даалгасан байна. Миний бие тус байгууллагад 2018 оны 9 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл тооцооны нягтлан бодогчоор ажилласан. Актуудаар дарга гаар төлүүлэхээр заасан байхад надаас уг төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан Эд хөрөнгийн бүрэн хариуцлага гэдэгт хамаарахгүй. Мөн тухайн актуудаас үзэхэд холбогдох ажилчдаас нийт 6.923.466 төгрөгийн төлбөр гаргуулахыг даалгасан байх ба энэхүү төлбөр нь надад хамааралгүй байна. Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд зарцуулсан 1.221.000 төгрөгийн баримтыг гаргуулах нь байгууллагын дотоод асуудал, надад энэ талаар байгууллагаас ямар ч шаардлага тавиагүй. ... Хаан банкны данснаас 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 900.000 төгрөгийг бэлнээр авч ******* аймагт зохион байгуулагдсан улсын байцаагч нарын сургалтын унааны зардал болон бэлэг дурсгалын зардалд ******* даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/25 дугаар тушаалаар зардлыг баталсан. Сургалт зохион байгуулах удирдамжтай, төсөв хуваарилсан ******* ерөнхий газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн бичгийн дагуу тухайн мөнгө касснаас гарсан. ******* тухайн мөнгийг аваад дарга д хүлээлгэн өгсөн. Харин зарцуулалтын баримтыг дарга болон улсын байцаагч нар бүрдүүлж өгөх ёстой байсан. *******гийн зүгээс удаа дараа шаардсан боловч баримт гаргаж өгөөгүй. ******* ******* аймаг руу яваагүй. 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1052 тоот төлбөрийн хүсэлтэд дарга болон нягтлан бодогч хоёул гарын үсэг зураад зарлага гаргаж авсан. Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний үеэр 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1.221.000 төгрөгийг татварын байцаагч нарт өгөөд тэд гар зургийн уралдаан, мэдээлэл сурталчилгааны зардал, татвар төлөгч нарт зориулсан тараах материал хэвлүүлэх зардал, такси, спортын арга хэмжээ зэрэгт зарцуулсан. Нийт 5 хэсэгт ажлаа хуваан авч ажилласан. *******гийн хувьд сагсан бөмбөгийн тэмцээний 1, 2, 3 дугаар байрны шагналыг хариуцан ажилласан ба зарцуулалтын баримтыг нөхөн гаргаж өгнө. Дээрх хуваарийн дагуу ажил хариуцсан улсын байцаагч нар өөр өөрсдийн зарцуулалтын баримтаа бүрдүүлж өгөх ёстой гэж үзэж байна. *******гийн хувьд өөрийн хариуцсан сагсан бөмбөгийн тэмцээний эхний 3 байрын шагналын мөнгөний баримт 760.000 төгрөгийн баримтыг нөхөн гаргаж өгөх боломжтой. Бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч аймгийн ******* хэлтэс нь хариуцагч *******д холбогдуулан, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-42, 33-06-44, 33-06-45, 33-06-46, 33-06-47, 33-06-48, 33-06-49, 33-06-50, 33-06-51, 33-06-52 дугаар актын төлбөр нийт 15.166.915 төгрөг гаргуулах, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-14 дүгээр албан шаардлагын дагуу 2020 оны 5 дугаар сарын 06-10, 20-ны өдрүүдэд болон 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тус тус зарцуулсан 2.121.000 төгрөгийг гаргуулах, мөн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-13 дугаар албан шаардлага болон аймгийн ******* ******* улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар актаар тогтоогдсон 1.110.099 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хэргийн 125 дугаар талд авагдсан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн актаас 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар барагдуулаагүй үлдэгдэл төлбөр гэсэн баримтад дурдсанаар нийт 3.233.452 төгрөг, мөн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-14 дугаартай албан шаардлагаар тогтоогдсон 2.121.000 төгрөгөөс 189.000 төгрөгийг хасаад үлдэх 1.932.000 төгрөг, түүнчлэн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-13 дугаар албан шаардлага болон аймгийн ******* ******* улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар актаар тогтоогдсон 1.110.099 төгрөг, нийт 6.275.551 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

  1. Нэхэмжлэлийн нэг дэх шаардлага буюу аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн актаас 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар барагдуулаагүй үлдэгдэл төлбөр гэсэн баримтад дурдсанаар нийт 3.233.452 төгрөгийг гаргуулах тухай шаардлагын тухайд:

Хэргийн 125 дугаар хуудаст аймгийн ******* нягтлан бодогч *******ын гаргасан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн актаас 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар барагдуулаагүй үлдэгдэл төлбөр гэсэн баримт авагдсан ба уг баримтад дурдсанаар Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 33-06-42 тоот актаар тогтоогдсон үнийн дүнгээс хувь хүний орлогын албан татварыг өглөг дансанд бүртгэлгүй шууд зардалд бичиж тайлагнасан 1.014.933 төгрөг, 33-06-45 тоот актаар тогтоогдсон үнийн дүнгээс 430.000 төгрөгийн цалингийн урьдчилгаа, *******ын 200.000 төгрөгийн цалингийн урьдчилгаа,*******ын 50.000 төгрөгийн цалингийн урьдчилгаа тус тус дутуу суутгагдсан, 33-06-46 тоот актаар тогтоогдсон үнийн дүнгээс ын 53.034 төгрөгийн ээлжийн амралтын олговорыг давхардуулан олгосны төлбөр, 33-06-48 тоот актаар тогтоогдсон үнийн дүнгээс 134.467 төгрөгийн ээлжийн амралтын олговорыг илүү олгосны төлбөр,*******т 35.502 төгрөгийн ээлжийн амралтын олговорыг илүү олгосны төлбөр, 33-06-49 тоот актаар тогтоогдсон үнийн дүнгээсийн 43.888 төгрөгийн хувь хүний орлогын албан татвар дутуу суутгагдсаны төлбөр, 33-06-51 тоот актаар тогтоогдсон үнийн дүнгээсгийн 145.074 төгрөг, 165.812 төгрөг,ийн 39.100 төгрөг,ын 48.601 төгрөг,гийн 47.295 төгрөг, ын 96.716 төгрөг, гийн 290.148 төгрөг, ийн 107.253 төгрөг, ийн 156.405 төгрөг, ын 175.224 төгрөгийн урамшуулал илүү олгогдсоны төлбөрийг гаргуулах үлдэгдэлтэй гэжээ.

Тухайн нэр бүхий иргэдээс *******,*******,,,,, , , , , нар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэргийн 126-136 дугаар хуудаст авагдсан тушаалын баримтаар, мөн тухайн төлбөрүүд нь улсын байцаагчийн актаар тогтоогдсон ба 33-06-42 тоот акт нь хэргийн 40-41 дүгээр талд, 33-06-45 дугаар акт нь хэргийн 44-46 дугаар талд, 33-06-46 дугаар акт нь хэргийн 47-49 дүгээр талд, 33-06-48 дугаар акт нь хэргийн 52-54 дүгээр талд, 33-06-49 дүгээр акт нь хэргийн 55-56 дугаар талд, 33-06-51 дүгээр акт нь хэргийн 59-60 дугаар талд тус тус авагджээ.

  1. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага буюу аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-14 дугаартай албан шаардлагаар тогтоогдсон 2.121.000 төгрөгөөс 189.000 төгрөгийг хасаад үлдэх 1.932.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

Хэргийн 28 дугаар талд Татвар төлөгчдийн өдрүүд-ийг тэмдэглэн өнгөрүүлэх зардлын төсөв гэх баримт, хэргийн 29-39 дүгээр талд тухайн арга хэмжээний үеэр хийсэн ажлын тайлан, хэргийн 121-122 дугаар талд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичиг, Нэхэмжлэх гэсэн баримт, хэргийн 123-124 дүгээр хуудаст 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1.221.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 900.000 төгрөгийн зарлагын баримт, түүнчлэн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Төлбөрийн хүсэлт гэх баримт, гэрч *******ын шүүхэд өгсөн мэдүүлэг, аймгийн ******* даргын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/15 тоот Татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тушаал, Татвар төлөгчдийн өдрүүд-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө, аймгийн ******* даргын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/25 дугаар ТУНС-ын бүсчилсэн сургалтын зардал гаргах тухай тушаал, ТУНС-ын бүсчилсэн сургалтын зардлын төсөв гэсэн баримт, талуудын гаргасан тайлбар зэргээс үзэхэд 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Татвар төлөгчдийн өдрүүд арга хэмжээ зохион байгуулагдсан, мөн 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймагт ийн бүсийн сургалт зохион байгуулагдсан, тухайн сургалтад аймгийнр******* холбогдох албан тушаалтнууд оролцсон нь нотлогдож байгаагаас гадна талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй.

Харин тухайн арга хэмжээ болон сургалтад зориулан нийт 2.121.000 төгрөгийн зарлага Хаан банк дахь аймгийн ******* данснаас гарсан болох нь тогтоогдож байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь Өөрийн хариуцсан сагсан бөмбөгийн тэмцээний эхний 3 байрын шагналын мөнгөний баримт 760.000 төгрөгийн баримтыг нөхөн гаргаж өгөх боломжтой гэсэн тайлбар гаргасан боловч тэрээр тухайн баримтыг бүрдүүлж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч нь уг 2.121.000 төгрөгөөс 189.000 төгрөгийн хасаад үлдэх 1.932.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Тэгэхээр хариуцагч ******* тухайн мөнгийг юунд зарцуулсан, ямар ямар хүнд хэдэн төгрөгийг хүлээлгэн өгсөн нь тус тус тодорхойгүй, ******* энэ талаар санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлж аваагүйгээс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-14 дугаартай албан шаардлагаар уг төлбөрийг гаргуулж улсын төсөвт оруулах үүрэг хүлээлгэжээ.

Хэдийгээр 33-06-14 дүгээр албан шаардлага нь хавтаст хэрэгт авагдаагүй боловч талууд энэхүү албан шаардлагаар 2.121.000 төлбөр гаргуулахаар заасан талаар маргаагүй тул шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэсэн болно.

  1. Нэхэмжлэлийн гурав дахь шаардлага буюу аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-13 дугаар албан шаардлага болон аймгийн ******* ******* улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар актаар тогтоогдсон 1.110.099 төгрөгийг гаргуулах тухай шаардлагын тухайд:

Хэргийн 118-120 дугаар талд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-13 дугаар албан шаардлага, мөн 115 дугаар талд аймгийн ******* ******* улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар акт авагдсан ба уг актад ... даатгуулагчдад олгосон 3.558.009 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн ******* шимтгэл суутган тооцсон атлаа тооцооны алдааны улмаас ******* ******* байгууллагад тайлагнаагүй, даатгуулагчийг хохироосон гэж дүгнээд 853.922 төгрөгийн нийгмийн ******* шимтгэлийг нөхөн ногдуулж, нөхөн ногдуулсан 853.922 төгрөгийн шимтгэлд 256.177 төгрөгийн алданги ногдуулсан байна.

Энэхүү шалгалтыг хийхдээ 2019 оны аймгийн ******* санхүүгийн тайлан, татварын ТТ-11 тайлан, нийгмийн ******* НД-7, НД-8 тайлан, цалин хөлсний анхан шатны баримтад тулгуурлажээ.

Хариуцагч ******* нь аймгийн ******* даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар[1] тус нягтлан бодогчоор томилогдож, харин ******* ерөнхий газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/606 дугаар тушаалаар[2] тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн ажиллаж байсан хугацааны буюу 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны болон ******* ******* улсын байцаагч нар шалгалт хийж, дээр дурдсан зөрчлүүдийг илрүүлжээ.

аймгийн ******* дарга болон ******* нарын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ний 7.2-т Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас Ажил олгогчид хохирол учруулбал хохирлын хэмжээнээс шалтгаалан эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлага хүлээнэ гэж заасан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр хууль тогтоомжид заасан бол ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж, мөн зүйлийн 135.1.3-т Дараа тайлан гарахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эргүүлж төлөөгүй бол ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан.

Тодруулбал, хариуцагч ******* нь дээр дурдсан хууль болон хөдөлмөрийн гэрээнд зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үүрэг бүхий субъектад хамаарч байгаа ба тэрээр өөрийн ажиллаж байх хугацааны санхүүгийн зөрчлийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Мөн хариуцагч нь Улсын байцаагч нар болон дарга сургалтад явахдаа бэлнээр мөнгө аваад явсан, татвар төлөгчдийн өдрүүдийн үеэр хүн бүр өөр өөрийн ажлыг хариуцаад авсан байсан тул тэд санхүүгийн баримтуудаа бүрдүүлж өгөх ёстой хэмээн тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн гэрээний 4.2.22, 4.2.23-д зааснаар тэрээр байгууллагын нягтлан бодогчийн хувьд тухайн үйл ажиллагаа, сургалтад зарцуулагдсан мөнгөн хөрөнгийн зарцуулалтын тайлан гаргах, холбогдох анхан шатны баримтыг цуглуулж, баримтад хавсаргах үүрэг хүлээсэн байна.

Түүнчлэн хариуцагч нь Актуудын төлбөрийг барагдуулах үүргийг дарга болон нягтлан бодогч ******* нарт хариуцуулсан тул би уг төлбөрүүдийг хариуцах үндэслэлгүй хэмээн маргасан боловч аудит болон нийгмийн ******* байгууллагаас түүний ажиллаж байх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, зөрчил илрүүлсэн тул хариуцагчийн дээрх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Нөгөө талаар, ******* нь өөрийн ажиллаж байх хугацааны санхүүгийн анхан шатны баримт, тайлангуудад аудит болон нийгмийн ******* улсын байцаагч нар шалгалт хийж, акт, шаардлага тавьж байсан талаар мэдэж байсан, энэ акт, шаардлагыг үндэслэлтэй эсэхэд холбогдох байгууллага, албан тушаалтан, шүүхэд гомдол гаргаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.1.3-т зааснаар хариуцагч *******гаас аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 33-06-42 тоот актаар тогтоогдсон 1.014.933 төгрөг, 33-06-45 тоот актаар тогтоогдсон 680.000 төгрөг, 33-06-46 тоот актаар тогтоогдсон 53.034 төгрөг, 33-06-48 тоот актаар тогтоогдсон 169.969 төгрөг, 33-06-49 тоот актаар тогтоогдсон 43.888 төгрөг, 33-06-51 тоот актаар тогтоогдсон 1.271.628 төгрөг, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 33-06-14 дүгээр албан шаардлагаар тогтоогдсон 1.932.000 төгрөг, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-13 дугаар албан шаардлага болон аймгийн ******* ******* улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар актаар тогтоогдсон 1.110.099 төгрөг, нийт 6.275.551 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч аймгийн ******* хэлтэст олгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч аймгийн ******* хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч *******гаас 6.275.551 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 115.358 төгрөгийг гаргуулж аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.1.3-т зааснаар хариуцагч *******гаас аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 33-06-42 тоот актаар тогтоогдсон 1.014.933 төгрөг, 33-06-45 тоот актаар тогтоогдсон 680.000 төгрөг, 33-06-46 тоот актаар тогтоогдсон 53.034 төгрөг, 33-06-48 тоот актаар тогтоогдсон 169.969 төгрөг, 33-06-49 тоот актаар тогтоогдсон 43.888 төгрөг, 33-06-51 тоот актаар тогтоогдсон 1.271.628 төгрөг, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 33-06-14 дүгээр албан шаардлагаар тогтоогдсон 1.932.000 төгрөг, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-13 дугаар албан шаардлага болон аймгийн ******* ******* улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар актаар тогтоогдсон 1.110.099 төгрөг, нийт 6.275.551 /зургаан сая хоёр зуун далан таван мянга таван зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч аймгийн ******* хэлтэст олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч аймгийн ******* хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 115.358 /нэг зуун арван таван мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулж аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

 

 

[1] Хэргийн 66 дугаар тал,

[2] Хэргийн 65 дугаар тал,