Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 134/ШШ2021/00151

 

  Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1968 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Төгрөгийн 2-205 тоотод оршин суух, Боржигон овогт******* /РД:*************, утас: ***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1974 онд төрсөн, 47 настай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар баг, Хадан хошуу гэх газарт оршин суух, Тайж нар овог******* /РД:************, утас:***********/,

 

Хариуцагч: 1976 онд төрсөн, 45 настай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар баг, Хадан хошуу гэх газарт оршин суух, Ногоон туг овогт******* /РД:ЕЙ76033102, утас: 89941088/ нарт холбогдох,

 

*******ийн нэхэмжлэлтэй*******,******* нарт холбогдох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 50 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн,

 

Орон сууц хөлслөх хэлцлийн дагуу нийт 18 000 000 төгрөг гаргуулах болон 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн *******,******* нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай,

 

*******ээс 16 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч*******,*******, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Гансүх, П.Наранхүү, гэрч Б.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* миний бие Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7 дугаар байрны 5 дугаар орцны 50 тоот, 40 м2 талбайтай, 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгч нь мөн.*******,******* нарт холбогдуулан Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 5 дугаар орцны 2 давхар 50 тоот байрыг 2015-2020 оны 06 дугаар сар хүртэл суулгаж байна.******* нь миний нөхрийн дүү нөхрийнхөө гуйлтаар*******ыг эхнэр хүүхдийн хамт түр хугацаагаар амьдруулсан. Одоо миний хэрэгцээ гарсан тул байрыг чөлөөлж өгөөч гэхээр хэл амаар доромжилж агсам согтуу тавьдаг.

2010 оны 10 дугаар сарын 17-нд Цэндсүрэнгийн Пэнъянчулуунтай үл хөдлөх хөрөнгийн худалдах худалдан авах гэрээ хийгээд уг байрыг өөрийнхөө өмчлөл болгож, 2011 оны 02 дугаар сарын 15-нд гэрчилгээгээ гаргуулж авсан. Бид эдгээр хүмүүсээс нэг ч төгрөг өгөөгүй. Жил гарангийн хугацаанд өмгөөлөгч маань бүх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Эдгээр хүмүүс жил гаран худлаа хэллээ. Иймд миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Би эвлэрэхгүй гэдгийг өмнөх хурлуудад хэлж байсан. П.Наранхүү өмгөөлөгчийн бичсэн зүйлүүдийг өөрөө зохиож бичсэн. Гэрч П.Амаржаргал мөн хэлсэн байдаг. П.Наранхүү үг, үсэг, өгүүлбэр, утга санаа илэрхийлж бичсэн гэж хэлсэн. Мөн 9 000 000 төгрөгийг миний хүү авсан гэдгээ хүлээгээд энэ мөнгийг төлөөд дууссан. Тэр битгий л манай малыг маллаж байхдаа цалин өгөөгүй гээд 18 000 000 төгрөг нэхэмжилснээс 14 850 000 төгрөгийг бид нар төлөөд дууссан. Эдгээр хүмүүст өргүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч*******,******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 5 дугаар орц 50 тоот орон сууцыг анх худалдан авахдаа******* миний бие өөрийн төрсөн ах Б.Мөнхсайханы хамт мал худалдаж, худалдан борлуулж олсон орлогоороо тус байрыг худалдаж авч байсан. Ах Б.Мөнхсайхан худалдаж авахдаа эхнэр *******ийн нэр дээр гэрчилгээг гаргуулан авсан. Үүнийгээ тайлбарлахдаа банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө хэрэгтэй байна гэж хэлж байсан. Анх 11 000 000 төгрөгөөр 2 байр авна гээд авсан. Нэг байрын манай эгчийн хүүхэд Ууганаад өгсөн. Одоо яриаг нь сонсохоор нэг байрыг 8 000 000 төгрөгөөр авсан байна. Тэгэхээр нэг байрнаас 3 000 000 төгрөг унагаасан байна. Ээжийг маань өнгөрснөөс хойш манай ах дүү нар ярилцаад Цогтоо наад байрандаа амьдар гээд өгсөн. Байрны ордерыг шилжүүлж авъя гэхээр банкны барьцаанаас гараагүй байна гэдэг байсан. Барьцаанаас гарлаа л бол нэр дээр чинь шилүүлж өгнө гэдэг. 2019 онд банкны мөнгө дутаад байна гэрчилгээг чинь шилжүүлж өгнө гэж хэлээд 9 000 000 төгрөг биднээс зээлж аваад буцааж өгөхгүй бас гэрчилгээг өгөхгүй өдий хүрлээ. ******* нь биднийг байрнаас гаргахгүй байгаа, гар гэж хэлэхээр агсам тавьдаг гэж худлаа хэлсэн байна. Манайх тус байрыг худалдаж авснаас хойш ах, ээжийнхээ хамт амьдардаг байсан. Энэ хугацаанд тог цахилгаан ус, дулаан СӨХ-ны мөнгийг бүрэн төлж байсан. Өөрийн байр болохоор бүрэн засвар хийсэн байгаа. Тус байр бидний өмч хөрөнгө юмаа.

Эвлэрлийн гэрээ хийсэн. Тэгэхэд би таныг чирээд, хоёулаа явъя гээд гуйгаад байсан юм уу? хоёулаа үг хэлээ нийлүүлээд энэ хэдэн ах дүү нар байрнаас болж бөөн юм боллоо, хоёулаа эндээ зохицуулъя тэгэхгүй бол эвлэрэхгүй бол хэцүү байна гэж хэлсэн. Байрыг нэр дээрээ гаргуулаад авсан хүн. Яагаад бид нарт өс санаад байгаа вэ? бид 2 малыг нь харж байгаад муудсан. Энэ хүн цалин мөнгөө өгөхөө больсон. 2-3 сарын мөнгө хийсэн байдаг. Тэрнээс хойш 2 жил бүтэн малыг нь харсан. Бид нар амьдарч байгаа хүмүүс учраас мөнгөө өгөхгүй, ах, дүү 2 муудалцаад шүүхдэлцсэн. Шүүх дээр бид 2 цалин хөлсөө авъя гэж хэлээд 14 800 000 төгрөг гаргуулахаар болсон. Үүнд өс санаад нөхөр нь чиний нэр дээр байгаа юм чинь чи шүүхэд өг гээд шахаж шаардаад байгаа учраас л энэ хүн шүүхээр явж байгаа. Нотариатч дээр очихдоо энэ хүн хоёулаа ерөөсөө л болъё. Энэ хэдийг эвлэрүүлэхгүй бол болохгүй, энэ нэг байрнаас болоод алаан болох нь гэсэн. Тэгэхээр тухайн үед бид байрыг нь маань тэр чигт нь үлдээнэ, та хоёрын нэр дээр үлдээнэ гэх юм бол 14 800 000 төгрөгийг авахаа болъё гэж хэлсэн. Тэгэхэд тэгье, ёстой болъё, ингэж л хэл амаа ололцъё гэхээр нь бид хоёр хамт нотариатч дээр очоод ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан нотариатч нэг бүрчлэн уншиж танилцаад гарын үсэг зураарай гэсэн. Тэгээд уншиж, танилцаад гарын үсэг зурсан. Тэгснээ одоо болохоор албан хүчээр ийм зүйл хийсэн гэж яриад байхын. Албан хүчээр ийм зүйл хийлгэсэн бол хэзээ ч бид 2-ыг дагаж явах хүн биш, би эвлэрэхгүй гээд байж байх ёстой хүн. Одоо болохоор ингээд худлаа хэлээд байх юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэв

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

... Миний бие нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байр, 50 тоот, 40 м2 2 өрөө орон сууцыг 8 000 000 төгрөгөөр худалдаж авахаар С.Пэнъянчулуунтай тохиролцож байрны урьдчилгааг анх:

2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1 400 000 төгрөг,

2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг,

2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөг,

2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 3 000 000 төгрөг,

2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 600 000 төгрөг нийт 8 000 000 төгрөгийг бэлнээр өгч 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр С.Пэнъянчулуунтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн нэр дээр гаргаж авсан. 2011 онд хадам ээж Л.Пүрэвсүрэнгийн бие тааруу байсан тул хадам ээжийгээ жил шахуу өөрийн байранд амьдруулсан. Тэгээд хадам ээж маань бага охин болох Б.Сайхантуяагийнд төмөр замд амьдарч байгаад 2013 оны хавар нас барсан. Үүнээс хойш нөхрийн дүү Б.Отгонсайхан манай байранд ганцаараа амьдарч байгаад 2015 онд нас барсан. 2015 оны 08 дугаар сард*******, эхнэр*******ын хамт ирж эхнэр жирэмсэн, хүүхэд цэцэрлэг, сургуульд орох гээд байна байранд чинь сууя гэхээр нь уул нь манайх хөлслүүлэх гэж байгаа, манайх сарын 300 000 төгрөгөөр хөлсөлж сууя гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч суулгасан. Гэтэл өнөөдрийг хүртэл манай орон сууцыг хөлсөлчихөөд 5 жилийн хугацаанд сарын 300 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөг өгөөгүй болно. Орон сууц хөлслөх гэрээний дагуу 3 жил хүний байранд амьдарч байж нэг ч төгрөг өгөхгүй байхаар нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 7 сарын мөнгө болох 2 300 000 төгрөг авсан. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд*******,******* нар нь манай нөхөр Б.Мөнхсайхан бид хоёроос манай малыг малласаны хөлс болох нийт 12 сарын ажлын хөлс 13 200 000 төгрөг зээлж авсан. 2 300 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие нь шүүх хуралдаан дээр болон тайлбартаа 2 300 000 төгрөг нь манай байрыг хөлсөлсний мөнгө гэж үнэн зөвөөр нь хэлсэн боловч шүүх нь намайг*******аас 2 300 000 төгрөгийг авсан нь дансны хуулга болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна гэж үзэж,*******т 2 300 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэгэнт шүүх ингэж шийдвэрлэсэн тул миний бие нь*******,******* нараас 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарыг хүртэлх 5 жилийн хугацааны сарын 300 000 төгрөгөөр орон сууц хөлслөх хэлцлийн дагуу нийт 18 000 000 төгрөгийг гаргуулах, мөн миний өмчлөлийн орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

... 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч*******,******* нарын өмгөөлөгч П.Наранхүү нь надтай уулзаж та нарыг эвлэрүүлмээр байна, ах дүү улсууд хоорондоо эвлэр гээд*******,******* нарыг дуудсан боловч******* нотариат дээр ирээгүй болно. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах амлалт тохиролцоо бүхий хэлцэлд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7-5-50 тоот, 40 м2 2 өрөө Ү-1902000246 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны иргэн *******ээс иргэн*******т худалдахаар амласан байсаныг энэхүү тохиролцоогоор баримтжуулж байна. Орон сууцыг нийт 26 000 000 төгрөгөөр худалдсанаар тооцож эдгээр үнийн дүнд анх худалдаж авсан 8 000 000 төгрөгийг худалдан авагч тал гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Тус байрыг засварласан 8 000 000 төгрөгийг гэрээний үнэд багтаан төлснөөр тооцсон түүнчлэн байрны үнэд тооцуулсан 9 000 000 төгрөгийг худалдагч нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн хүү М.Мөнх-Оргилын ХААН банк ХХК-ийн 5990205639 тоот данс руу дансаар дамжуулан 9 000 000 төгрөгийг хүлээн авсан болно. Нийт 26 000 000 төгрөгийг бүгдийг төлж дууссан. Одоогоор энэхүү орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр ******* бүртгэлтэй байгаа бөгөөд ХХАН банк бизнисийн зээлийн гэрээний барьцаанд тавьсан, барьцаанд байгаа, худалдан авагч тал нь дээрх орон сууцанд анх 2010 оноос гэр бүлээрээ амьдарсан бөгөөд өнгөрсөн хугацаанд орон сууц хөлслөх гэрээ хийгээгүй, цаашид өмчлөх эрхээ шилжүүлэх хугацаанд хөлслөх гэрээ байгуулахгүй төлбөр тооцоогүй гэдгийг тохиролцлоо. ХААН банк ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сард ХААН банкны зээлийн гэрээний төлөлт бүрэн төлөгдөж дууссаны дугаар өмчлөх эрхийн үл маргах журмаар шилжүүлж өгнө гэдгийг ******* амлаж байгаа болно гэсэн хэлцлийг нэхэмжлэгч ******* миний бие нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: миний бие нь Д.Мэнд-Амартай байгуулсан эвлэрлийн гэрээ болох орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт, тохиролцоо бүхий хэлцлийн агуулга хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй, өмгөөлөгч П.Наранхүү нь нотариатч П.Амаржаргалд хэлж,*******ын гарын үсэг зуруулсан болно. Тухайн элвэрлийн гэрээ хийх үед хариуцагч******* нотариат дээр ирээгүй бөгөөд дараа нь нөхөж гарын үсэг зурсан байсан. Үүнийг нотариатч П.Амаржаргал нотлох болно. Дээрх хэлцэлд дурдснаар миний бие*******т маргаан бүхий орон сууцыг худалдахаар амлсан асуудал нэг ч байхгүй. Миний бие нь өөрийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 7-5-50 тоот орон сууцыг С.Пеньянчулуунаас 8 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Дээрх орон сууцыг худалдаж авахад******* нь нэг ч төгрөг гаргаагүй байхад хэлцэлд худалдан авагч******* нь гаргасныг хүлээн зөвшөөрч байна гэж бичсэн нь хууль мэдэхгүй намайг төөрөгдөлд оруулж, хүсэл зорилгоос минь өөр хэлцэлд гарын үсэг зуруулсан байсан гэж ойлгож байна. Байрны үнэд тооцуулан 9 000 000 төгрөгийг худалдагч нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн хүү М.Мөнх-Оргилын ХААН банк ХХК-ийн 5990205639 тоот дансаар дамжуулан 9 000 000 төгрөгийг хүлээн авсан гэж бичсэн байна. Миний бие нь хүү М.Мөнх-Оргилоор дамжуулан байрны үнэд тооцож*******аас 9 000 000 төгрөг аваагүй болно. Мөн хариуцагч******* нь М.Мөнх-Оргилоос 9 000 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд өгч шүүгчийн зхаирамж гарсан байсан болно.

Иймд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ******* болон******* нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч*******,******* нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

*******ийн нэхэмжлэлтэй,*******,******* нарт холбогдох орон сууцыг албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх гэрээний дагуу 18 сая төгрөг гаргуулах шаардлагатай, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээ өөрчилж байна. Талууд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр маргаж буй асуудлын талаар харилцан тохиролцож гэрээ байгуулан түүнийгээ нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Агуулга нь:

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7 дугаар байр, 5 дугаар орц, 50 тоот 40 м.кв, 2 өрөө, Ү-1902000246 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг иргэн *******ээс*******т худалдахаар амласан байсныг энэхүү тохиролцоогоор баримтжуулсан байна. Орон сууцыг нийт 26 000 000 төгрөгөөр худалдсанаар тооцож, эдгээр үнийн дүнд анх худалдаж авсан 8 000 000 төгрөгийг худалдан авагч тал гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Мөн тус байрыг засварласан 8 000 000 төгрөгийг гэрээний үнэнд багтаан төлснөөр тооцсон. Түүнчлэн байрны үнэд тооцуулан 9 000 000 төгрөгийг худалдагч нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөн хүү М.Мөнх-Оргилын Хаан бакны 5990205639 тоот дансаар дамжуулан 9 000 000 төгрөгийг хүлээн авсан болно. Нийт 26 000 000 төгрөгийг бүгдийг төлж дууссан. Одоогоор энэхүү орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр ******* нь бүртгэлтэй байх бөгөөд Хаан банкны бизнесийн зээлийн гэрээний барьцаанд тавьсан, барьцаанд байгаа. Худалдан авагч тал нь дээрх орон сууцанд анх 2010 оноос гэр бүлээрээ амьдарсан бөгөөд өнгөрсөн хугацаанд орон сууц хөлслөх гэрээ хийгдээгүй, цаашид өмчлөх эрхээ шилжүүлэх хүртэлх хугацаанд хөлслөх гэрээ байгуулахгүй, төлбөр тооцохгүй гэдгийг тохиролцлоо. Хаан банкны 2023 оны 09 дүгээр сард Хаан банкны зээлийн гэрээний төлөлт бүрэн төлөгдөж дууссаны дараа өмчлөх эрхийг үл маргах журмаар шилжүүлж өгнө гэдгийг ******* амлаж байгаа болно. Энэхүү тохиролцоог байгуулахад нэхэмжлэгч *******, хариуцагч******* нар байлцсан бөгөөд нотариатчийн зүгээс агуулга, хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгснөөс гадна бусдын дарамт шахалт бусад хүчин зүйлд автахгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэн бичсэн эсэхийг асууж лавласан байдаг. Үүний дараа нэхэмжлэгч С.Оюунбилэн, хариуцагч*******,******* нар эвлэрлийн гэрээ байгуулж түүнийгээ шүүхэд гаргаж өгсөн.

Агуулга нь: Энэхүү эвлэрлийн гэрээг Говьсүмбэр аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй *******ийн нэхэмжлэлтэй,*******,******* нарт холбогдох иргэний хэргийн талууд дараахь зүйлсийг харилцан тохиролцож эвлэрэв.

1. Нэхэмжлэгч ******* нь Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7-5-50 тоот, 40 м.кв, 2 өрөө, Ү-1902000246 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хариуцагч*******т худалдан борлуулахаа амлаж хэлцэл хийн 2021.01.18-ны өдөр нотариатаар гэрчлүүлэв.

2. Хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэнтэй холбоотой хэргийн оролцогч нар харилцан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалза, харилцан ойлголцож хэлцэл хийж эвлэрэв.

Говьсүмбэр аймгийн тойргийн нотариатч П.Амаржаргалын 2021.01.18-ны өдрийн нотариатын гэрчлэл хийсэн хэлцэл нь энэхүү эвлэрлийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд агуулга болно. Эвлэрлийн гэрээг талууд садан төрлийн холбоог харгалзан биесээ хүндэтгэж харилцан ойлголцон сайн дурын үндсэн дээр хийсэн болно. Нэхэмжлэгчийн хүү болох М.Мөнх-Оргилын Хаан банкны 5990205639 тоот дансаар дамжуулан өгсөн гэх 9 000 000 төгрөгтэй холбоотой хэрэг маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл М.Мөнх-Оргилоос 9 000 000 төгрөг гаргуулж,*******т олгохоор шийдвэрлэсэн.*******,******* нар нь маргаж буй орон сууцыг нэхэмжлэгч талаас худалдаж авахын тулд өгсөн төлбөрөөсөө 9 000 000 төгрөгийг буцаан авахаар болсон. Нэхэмжлэгч тал хариуцагч нарын амьдарч байгаа байрыг худалдаж авахаас татгалзсан тул байрны төлбөрийн үлдэгдэл 8 000 000 төгрөг, засварын 8 000 000 төгрөг, нийт 16 000 0000 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулахаар нэхэмжлэлийг өөрчилж байна. Нэхэмжлэгч ******* нь маргаж буй орон сууцыг анх худалдаж авахад хариуцагч талыг 8 000 000 төгрөг гаргасан болохыг хүлээн зөвшөөрдөг. Мөн байрны засварт 8 000 000 төгрөг зарцуулсан талаар маргадаггүй болно. Хэрэв нэхэмжлэгч тал энэхүү 16 000 000 төгрөгийг гарган*******,******* нарт өгсөн тохиолдолд маргаж буй 50 тоот орон сууцыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч П.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын эхний шаардлага нь 7-5-50 тоот байрнаас албадан чөлөөлүүлэх гэж байгаа.*******ы хэлээд байгаа мал худалдсан хүмүүс нь гадаадад байгаа. Тэр хүмүүсийг гэрчээр асуулгая гэхээр болохгүй байсан. Эд нарын маргаан нь шүүхэд 3-4 хэрэг, дээр эрүүгийн хэрэг байгаа. Б.Цогтсайхатай холбоотой 7 гомдол гаргасан байдаг. Энэ нь юунаас болсон бэ? гэхээр хариуцагч нарыг нэхэмжлэгчийн нөхөр нь хүүтэйгээ очиж зодсон байдаг. Хариуцагч нарыг хоёуланг нь зодсон боловч төрсөн дүү нь гомдол гаргаагүй. Эхнэр нь гомдсон, төрсөн ах, дүүсийн хоорондын маргааны улмаас зодуулсандаа гомдол гаргасан. Энэ хэрэг нь бүтэн жил болоод хавар шийдэгдсэн. Энэ асуудал үргэлжлээд Мөнхсайханаас*******,******* нар цалингаа нэхэмжлээд шийдэгдсэн. ******* гэдэг хүний хүү Мөнх-Оргилд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнээс үүдэн байрнаас хөөсөн. Үүний өмнө юу болсон бэ? гэхээр хариуцагч нар нь малчин, өнгөрсөн жил мал нь 1000 гаран тоологдоод явсан. Энэ хүрээнд Мөнхсайхан үхэр, адуугаа тусдаа тоолуулаад яваад байдаг. Хөдөөний амьдрал орон сууц, гэр хороолол шиг биш. Хэдэн 10 километрт байгаа. Маргаан үүсч байгаа боловч аж төрж байгаа байдал нь эргээд хэвээрээ байгаа. Тэгэхээр эрүүгийн хэрэг шийдэгдэхээс өмнө нь гомдлоо буцаалгах хүсэлтэй байсан. Гэтэл******* нь яахаараа би зодуулах ёстой вэ? мөн Мөнх-Оргил нь******* уяачийн морины хүүхэд байсан гэх мэтээр гомдолтой явдаг. Харин Мөнхсайхан ахынх нь гомдол нь тасрахгүй байснаар байгаад 7-5-50 тоот байрны гэрчилгээ өөрт нь байгаа учраас давуу байдлаа ашиглаж шүүхэд гомдол гаргасан. Энэ нэхэмжлэлийг эрүүгийн хэрэг явж байх хугацаанд өгсөн. Эд нар 9 000 000 төгрөгийн асуудлыг юу гэж үзэж байгаа вэ? гэхээр ******* оролцдоггүй байсан. Б.Мөнхсайхан нь хөдөө нээх байдаггүй, төвд уул уурхай гээд явдаг. Харин хариуцагч нарын амьдралын хувьд малчин хүмүүс. Харин ******* оролцдоггүй боловч гэрчилгээ авахдаа *******ийн нэр дээр авсан. Нэхэмжлэл гаргахаас өмнө нь энэ 2 хүн ямар байдлаар төлөөд, ямар гэрчилгээ авсан талаар мэдэхгүй. Харин төрсөн ах, дүү гэдэг үүднээсээ гуйх, итгэл алдах гэдэг юм уу? ах, дүүгийнхээ харилцаагаараа гэрчилгээгээ хэзээ шилжүүлэх вэ?  шилжүүлээд өгөөч гэж олон удаа хандаж байсан.  Хариуцагч нар маш олуулаа. Харин Чойрт байдаг нь Мөнхсайхан,******* гэх мэт хүмүүс байдаг. Мөнхсайхан төвд байдаг, харин******* нь хөдөө мал малладаг. Энэ хугацаанд******* нь үүсгэж байсан мал аж ахуйгаасаа Б.Мөнхсайхан нь тодорхой хэмжээний мал оролцуулаад 2 байр авсан. Гэхдээ энэ маргаанд 2 дахь байр хамааралгүй учраас оролцуулаагүй. Энэ олон хэрэг дээр байнга гэрчээр орж ирсэн. Б.Мөнхсайханы малыг маллаж байгаа дүүгийнхээ амьдралд дэм болох үүднээс байр авч өгөөд тусад нь гаргасан. Хариуцагч нар нь өөрийн болон талийгаач ахынхаа малыг зараад энэ байрыг авсан. Энэ байрны маргааныг Б.Мөнхсайхан,******* нар мэдэж байгаа болохоос өөр хүн мэдэхгүй. Мэдэж байсан нэг ах нь нас барсан. Харин энэ байрыг авахад хэн аль нь оролцоотой байсан гэж ярих байх. Үүнд дундын амьдрал байгаа, ямар дундын амьдрал байна вэ? гэхээр Ууган гэж дүү нь талийгаач ах нь, ээж нь байгаа. Энэ хүмүүсийн дундын амьдрал энэ 2 байранд үргэлжилсэн. Ууган нь төв, хөдөө 2-ын дунд байдаг болохоор гэрчилгээ түрүүлж аваад зарчихсан. Өнгөрсөн жил зодолдох хүртэл нэхэмжлэгч, хариуцагч нар хэвийн харилцаатай байсан. 7-5-50 тоот байрыг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах зорилгоор ямар нэгэн байдлаар нээнтэглэж, хөөж байгаа. Тэгээд 9 000 000 төгрөгийг зарим тохиолдолд нуугаад, зарим тохиолдолд хэлээд байдаг. Энэ 9 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн 3 дугаар шаардлагатай холбож хэлнэ. 3 дугаар шаардлага нь сүүлд хэлцлийг хүчин төгөлдөр бус болгуулах гэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч амьд сэрүүн байхдаа гаргаж байсан. Энийг хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа учраас хүчин төгөлдөр бус  болгуулахыг зориглохгүй. Нэхэмжлэгч тал тухайн хэлцэлд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрөөд энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус болгочих юм бол бидэнд хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлт хийгээд энэ алхмыг хийж байна гэдэг нь хүлээн зөвшөөрөөд байгаа. Ийм зүйл болоогүй бол хүчин төгөлдөр бус болгуулах хүсэлт гаргахгүй. Ямар нэгэн зүйлийг үгүй хийнэ гэдэг нь бодитой байгаа зүйлийг үгүй хийхийг хэлж байгаа. Миний хувьд хуульч хүн үйлчлүүлэгчдээ хууль зүйн туслалцаа үзүүлэхийн тулд янз бүрийн байдлаар арга хэрэглэх тохиолдол байдаг. Энэ тохиолдлын тухайд******* гэдэг хүнд сүүлийн 3  жил дарааллаад хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. Би мэргэжлийн ёс зүйн гэдэг зүйлийг баримталдаг, мөн хүний ёс зүй, ёс жудаг гэдэг зүйлийг нэлээн баримталдаг.*******д хууль зүйн туслалцаа үзүүлж байхдаа ах, дүүтэйгээ эвтэй найртай яваач гэж хэлсэн. Энэ хүрээндээ ******* гэдэг хүнийг хохироох гэдэг юм уу? ийм зүйл агуулагдах сэтгэл зүй надад байхгүй. Өнгөрсөн жил өөр нэг ах, дүүтэйгээ муудсан, энэ жил дахиад нэг ах, дүүтэйгээ муудаж байна. Тэгэхээр энэ байсан байгаагүй хөрөнгөнөөс болж эдгээр хүмүүс хүнээ байж дууслаа гэж бодоод эвлэрүүлчихдэг юм билүү гэж бодсон. Энэ нь хууль зүйн хувьд бас боломжгүй зүйл биш. Эвлэрүүлэх ажиллагаа нь өмгөөлөгчийн хувьд үндсэн чиг үүргийн нэг. Одоо эрх зүйт ёс хөгжөөд, хүн болгон хуульчтай болсон үед бүх хэлцлүүдийг сайн дураараа зохион байгуулах нь хуульч хүнд байдаг. Хавар цагаан сарын өмнө нь шүүх хуралдааныг хойшлуулахдаа ******* гэдэг хүнтэй танд эвлэрэх боломж байхгүй юм уу? гэж шүүхийн өмнө асуухад тэгье би өдөр дуудъя гэж хэлсэн. Өдөр дуудаад намайг Урьханд хоолоор дайлсан. Энэ ах, дүүсийг эвлүүлье, ах, дүү нар л хоорондоо ингээд байгаа болохоос би ямар ч хамаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би үйлчлүүлэгч нартаа хэлсэн. ******* эгч ингэж байна. Та нар ямар байр суурьтай байна вэ? гэхэд бид эвлэрч болно, улзахаараа муудах гээд байдаг эвлэрье гэвэл эвлэрчихмээр байна. Шүүхээр олон удаа явж байгаа болохоор сүүлдээ залхаж байна. ******* эгчийг залгахаар нь уулзсан. Уулзахдаа би Б.******* эгчтэй очиж уулзсан. Тэгсэн*******, Б.Мөнхсайхан 2-ыг уулзуулах юм бол эвлэрэхгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарыг уулзахад хажууд нь хамт байсан. Би хэлсэн хэн хэндээ амар, та 2 бичлэг хийчих гэж хэлсэн. Тэгсэн чинь хоёулаа яах юм бэ хоорондоо эвлэрэх гэж байгаа юм чинь ийм балай зүйл хийгээд яахын гэж хоёулаа тэгж хэлсэн. Тэгээд ******* эгч юу гэж хэлсэн бэ? гэхээр одоо ингээд цагаан сар болох гэж байна. Би нэхэмжлэгч, хариуцагч 2-т та хоёр энэ хүнийг үнэхээр эвлэрүүлж чадах уу, тоглоомоор та хоёр нөхрөө баздаг уу гэхэд хоёулаа миний үгэнд орно гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө ажил дээр хүлээж байя тохирох зүйлүүдээ цаасан бичээд ир эсхүл би туслалцаа үзүүлээд бичиж болно гэж хэлсэн. Тэгсэн 14 800 000 төгрөгийн асуудлаас болж шүүхийн шийдвэр дээр дуудаад байсан. Тэгэхээр нь эндээ эвлэрчих юм бол наад асуудал чинь дараа нь болчих байх гэж хэлсэн. Тэгээд ирсэнийхээ дараа гэрээнд тусгагдсан асуудлыг талаар энэ хоёр хүн яриад байсан. Яг миний хажууд ******* эгч 9 000 000 төгрөгийг авсан нь үнэн, ер нь та нарт Мөнхөө ах чинь өгнө гэж ярьдаг гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр намайг хэлсэн гэх мэтээр ярьж байгаа нь нэг тиймэрхүү зан төлөвтэй юм байна гэж уучилж бодохоос өөр арга надад байхгүй. Орой болж байсан учраас өнөөдөр цаасан дээр бичээд миний ажлын өрөөнд хэвлээд та нар гарын үсэг зурах гэхээсээ илүүтэйгээр нотариатч дээр оччих юм бол амар юм биш шүү, би нэгнийх нь өмгөөлөгч гээд явж байгаа, хөндлөнгийн хүнээр батлуулъя. Би хэвлэсэн, яг ярьж байсан зүйлүүдийг нь тусгаж өгсөн. 9 000 000 төгрөгийг М.Мөнх-Оргилоор дамжуулаад авсан үнэн гэж миний хажууд хэлсэн. 9 000 000 төгрөгийг яах гэж авсан бэ? гэхээр*******ы хэлээд байгаа байрны гэрчилгээ банкны барьцаанд байгаа. Наад 9 000 000 төгрөгийг чинь төлөөд банкнаас суллаад аваад өгье гэж ярилцаж байсан тухайгаа мөн миний хажууд хэлсэн. Тухайн үедээ одоо банкны барьцаанд байгаа гэж хэлж байсан. Тэгэхээр миний үйлчлүүлэгч нар байрнаасаа гарах гээд байдаг. Мөн гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх гээд байгаа учраас ирээдүйд гэж зохицуулж үгнүүдийг тусгай байсан. Нотариатч ээр очоод хэлсэн ярьсан зүйлийг нь найруулаад бичиж байхад энэ хоёр хүн хажууд инээлдээд байж байсан. Би яриаг нь таслаад энгээд тусгачихлаа зөв үү, буруу юу хүчин байна уу? хүсэхгүй байна. Энд саналаа сайн тусгаарай гэж хэлэхээр болно, болно гэж хэлсэн. Дараа нь хэвлээд гарч ирсний дараа та нар бүрэн бүтэн уншаад гарын үсэг зураарай, мөн засвар оруулж болно гэж хэлсэн. Үсэг найруулгын алдаа байна гээд засуулж байсан. Урагдсан дээр хүртэл зурсан. Тэгэхээр нь энд нэг алдаа байна гэхэд өө тийм үү гээд инээгээд явах гээд яарч байсан хүмүүс. Тэгээд наториатын гэрчээр асуулгахдаа хэлсэн үгнүүдийг хэлсэн. Ерөнхий олон агуулгатай дээрээс нь байр шилжүүлэх үндсэн суурь гэрээ болохгүй гэхдээ наториатын гарын үсгээр баталгаажиж байгаа. Нэг нь үйл явдал гэрчлээд нөгөө нь дараа нь байр шилжүүлэх утгатай гэж тайлбарлаж байсан. Энэ зүйлүүдээ хөндлөнгийн этгээдээр гэрчлүүлэх гэж ирсэн гээд гэрчлүүлж байсан. Тэгвэл 3 дугаар шаардлага өөрөө байгаа юмыг байхгүйд тооцуулаад шүүхэд хандсан учраас байгаа л гэж үзэж байна гэсэн үг энэ бол том алхам. Энэ сонирхолтой нь хууль мэддэггүй нэхэмжлэгч ******* биш, талийгаач Б.Мөнхтуяа өмгөөлөгч гаргасан байна гэж хараад байхгүй болгоё гэж шүүхэд хандаж байгаа. Тэгэхээр энэ гэрээ байна гэсэн үг. 1, 3 дугаар шаардлага холбоотойгоор хоорондоо нэг нэгнээ дэмжээд үгүйсгэнэ гэсэн үг. Мөн 2 дугаар шаардлага ******* гэдэг нэхэмжлэгч 2009, 2010 оноос өнөөдрийг хүртэл эдгээр хүмүүсийг байлгаад өнөөдрийг хүртэл хугацаанд чилээд 18 000 000 төгрөгийг сарын 300 000 төгрөгөөр тооцоод нэхэмжилж байгаа.  Энэ нь үндэслэлгүй. Энэ байрыг 2009-2010 оны хооронд худалдахад 8 000 000-11 000 000 төгрөгийн хооронд байсан. Хариуцагч 11 000 000 төгрөг нэхэмжлэгч тал руу шилжүүлээд авахуулсан. Гэтэл нэхэмжлэгч 8 000 000 төгрөгөөр авсан тухай баримт байдаг. Өнөөдөр нэг өрөө байр 35 000 000 төгрөг, 4 өрөө байр 82 000 000 төгрөг гэж байгаа. Гэхдээ 2 өрөө байр 250 000- 300 000 төгрөгийн түрээсийн төлбөртэй. Тэгвэл нэг өрөө ч бай, хоёр өрөө ч бай 8 000 000 төгрөгөөр авч байсан байр дунджаар 30 000 000 төгрөгөөр үнэлэгдэх гээд байгаа. 3 дугаар шаардлага бүхий хэлцэл дээр 26 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ өөрчлөлт бүхий дүгнэлт зах зээлийн өөрчлөлт, цаг хугацааны өөрчлөлтийг хариуцуулж байгаа. Ингэх юм бол өнөөдөр 300 000 төгрөг хүрээгүй байгаа түрээс яахаараа тэр үед 300 000 төгрөг байдаг вэ? энэ боломжгүй. Нэхэмжлэгч хүүхдүүдээ сургуулиа төгсөөд ирэхээр түрээсийнхээ төлбөртэй байраа авна гэж хэлсэн. Энэ тодорхойгүй. Тэгээд яаж, ямар байдлаар төлөх вэ? гэдэг нь тодорхойгүй ингээд хэлэхээр болчихдог. Энэ хоёр нь болохоороо малчин хүн мангар гэдэг шиг байж болохгүй. Өнгөрсөн жилийн эрүүгийн хэрэг болох хүртэл хэзээ ч итгэл үнэмшлээрээ байгаа. Дээр нь байранд үзлэг хийх үеэр ******* энэ байрны зураг нь энэ байна гээд Хас банкаар судлуулж байсан материалаа зургаар гаргаад ирсэн чинь гэрч байсан хэлбэртэй яг адилхан байсан. Сонирхолтой нь Хас банкаар судлуулаад явж байхад нь засвар хийж байсан. Засвар хийж байгаа байдал банкинд сайнаар үнэлэгдэнэ. Тэгэхээр зээлийн хэмжээг харахаар банкаар судлагдсан зээлийн хэмжээгээр гарч ирнэ. Тэгэхэд ******* өөрт байсан материалаа харуулаад зөрөхгүй байхаар бантаад больж байсан. ******* нь банкаар зээл авахын тулд нэг орж ирсэн. Мөн гэрчийн мэдүүлгүүдээр шүүхийн шийдвэрийн асуудал болон зээл хөөцөлдөх гэж ирж байсан болохоос биш өөр асуудлаар ирж байгаагүй гэдэг тэгэхээр яагаад байрны эзэн очдоггүй вэ? очиж байгаагүй гэж маш олон удаа хэлдэг Хас банкийг судалгаа хийхэд л очсон. Тэр байдал нь гараад ирсэн. Үүнээс өмнө яагаад байрны эзэн очдоггүй вэ? Мөн өөрийнх нь өмчлөлийн байранд засвар хийгээд байхад яагаад юу ч хэлээгүй вэ? эсхүл манай байр сайжирч байна дараа нь авна гэж бодож байсан юм уу? мэдэхгүй. Эсхүл гэрээнд дурдагдсан байгаа 8 000 000 төгрөгийн засварыг хүлээн зөвшөөрөөд байна гэж үзэх юм бол би засвар хийлгээд би дараа нь хөөчихнө эсхүл 8 000 000 төгрөгийн засварын мөнгийг түрээсэнд тооцно гэж үзэх юм бол энэ 18 000 000 төгрөг ямар учиртай вэ? Тэгэхээр үндсэндээ энэ 3 шаардлага үндэслэлгүй. Гол нь бид хуулинд захирагдаад баригдаад байгаагаас өөр хүнд нөхцөл байхгүй. Яагаад гэхээр үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэлцэл улсын бүртгэлд бүртгэгдснээр хүчин төгөлдөрт тооцогдоно гэдэг хуулийн зохицуулалт үнэндээ баригдаад яах аргагүй энэ асуудал үүссэн. Хүүхэд нь хүн зодоод хүүхэд нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхад хүний их хүн эрүүгийн хэргээс мултлахын тулд яаж чадахгүй нэгэнт эрүүгийн хэргээр ял авна. Яагаад гэхээр хөнгөн гэмтэл учраас торгуулна. Хохирогчийн зүгээс гомдолгүй гэж хэлсэн ч торгуулна. Тэгээд ******* хоёр удаа хэлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан хэлцэл эрүүгийн хэргийг буцаана гэж байсан буцаагаагүй худлаа юм байна лээ гэж өөрөө хэлээд байгаа. Хүний эх хүн хүүхдээ хамгаалах гэж хандаж байгаа үйлдэл. Тэгээд бид анхнаасаа өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэл гаргасан, хэргийн материалд цугларч байгаа нөхцөл байдлыг харахаар энэ хоёр хүний мал худалдан авсан хүн нь амьдралаа хөгжүүлээд Солонгос яваад өгсөн. Бид нарын тайлбар, үндэслэлийн хувьд хоорондоо зөрөхгүй. *******ийн хувьд 9 000 000 төгрөгийг данснаасаа гаргаад, 8 000 000 төгрөгөөр худалдан авсан гэж байгаа. Хамгийн анхны тайлбар дээр бэлнээр төлсөн гэж байгаа, сүүлд нь дансаар гүйлгээ хийсэн гэж байгаа. Үүнээс харахаар тайлбарууд нь хоорондоо таарахгүй. Бид өмчлөгчөөр тогтоолгох энэ нэхэмжлэлийг гаргаад явсны хувьд ийм нөхцөл байдлууд байгаа. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны хэлцэл дээр ******* кино дээр гардаг шиг та дуугүй байх эрхтэй таны хэлсэн, ярьсан бүх зүйл таны эсрэг ашиглагдана гэдэг шиг П.Наранхүүгийн хийсэн гэрээ гээд байгаа өнөөдөр энэ 16 000 000 төгрөгийн үндэслэл болж байгаа. Энэ гэрээг байхгүй гэж үзэж байгаа бол шүүх дээр хүчингүй болгуулъя гэж хүсэлт гаргахгүй. Тэгээд энэ дотор байгаа хүлээлтүүд яг үндсэндээ 2009, 2010 оноос цусан төрлийн холбоосыг амьдрал байхад нэхэмжлэгч байрнаас хөөж гаргахад ямар үр дагавар ашиг тус гарахгүй. Анх авсан байрандаа амьдарсаар байгаа хөөгдөнө. Гэрчүүдийн мэдүүлгээс эдний охин мэдүүлэхдээ анх энэ байранд орсон, одоо ч амьдарч байгаа. Одоо энэ хүмүүс байрнаас гарлаа гэхэд нэхэмжлэгч талд ямар ч ач холбогдолгүй. ******* эгч нэг зүйлийг ойлгох хэрэгтэй таны хүүхэдтэй холбоотой байгалын эсэргүүцлийг хүндэтгэж ойлгоно. Үүнийг үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ эрүүгийн хэрэг шийдэгдээд дууссан. Энэ нөхцөл байдал дуусахгүй. Та зорилгодоо хүрэхгүй бол энэ асуудалдаа буулт хийх хэрэгтэй. Тэгэхээр нэхэмжлэгч талын гаргаж байгаа энэ үйлдлүүдийг хооронд нь харьуцуулж тайлбарлая. 18 000 000 төгрөгийн хувьд хэлцэл буюу гэрээгээр хангагдана. Тэрийг талууд нотолно, дангаар нотлох боломжгүй гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн 3 шаардлага байгаа. Эхнийх нь*******,******* нарыг байрнаас албадан гаргуулах. Хавтаст хэрэгт нэхэмжлэл нь байгаа, мөн нэхэмжлэгч өөрөө тодорхой хэмжээгээр ярьж байна. Мөн хариуцагч нар болон өмгөөлөгч П.Наранхүү нар тайлбар гаргасан байгаа. Үүнийг дэмжиж байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэл болох 16 000 000 төгрөгийг зөвшөөрсөн тохиолдолд байрыг чөлөөлөх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжтой. М.Мөнх-Оргилоор дамжуулж өгсөн 9 000 000 төгрөг шүүхийн шийдвэрийн журмаар ирж байгаа. Үүнээс харахаар хариуцагч тал гаргасан мөнгөө эргүүлж авч байна гэж ойлгож байгаа. Нийлээд 25 000 000 төгрөг орчим, дараагийн шаардлага 2015 оны 08 дугаар сарын 20-оос 2020 оны 9 дүгээр сар хүртэл 5 жилийн хугацаанд нэг сарын 300 000 төгрөгөөр тооцож орон сууц өмчлөх гэрээний дагуу 18 000 000 төгрөг гаргуулна гэсэн. Үүнийхээ үндэслэлд юу гэж дурдаг вэ? гэхээр 2015 онд******* Б.Мөнхсайхан, ******* нар дээр очсон юм шиг байгаан, эхнэр жирэмсэн хүүхдүүд хичээл сургуульд орох болж байгаа гэхэд манайх хөлслөх гэж байгаа гэхээр нь манайх хөлслөе сарын 300 000 төгрөгөөр гэж хэлсэн гэж ******* нэмэгдүүлсэн шаардлагадаа бичнэ. Бүтэн 5 жилийн хугацаанд 300 000 төгрөгөөр бодож 18 000 000 төгрөг өгөөгүй гэж хэлдэг. Нэмэгдүүлсэн шаардлагад нэг өгүүлбэр байна 3 жил хүний байранд амьдарчихаад нэг ч төгрөг өгөхгүй байхаар нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 7 сарын мөнгө олох 2 300 000 төгрөгийг******* өгсөн гэж бичсэн байдаг. Нэг сарын 300 000 төгрөг гэхээр 7 сар гэхээр 2 100 000 төгрөг болно. Энэ бол өөр мөнгө байсан. Дараа нь ******* нэмэгдүүлсэн шаардлага дээрээ 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр*******,******* нар нь мал маллах хөлс гэж 12 сарын хөлс болох 13 200 000 төгрөг, зээлсэн мөнгө болох 2 300 000 төгрөг гаргуулахаар шүүхэд өгсөн. Гэтэл шүүх надаас гаргуулаад*******т олгохоор шийдсэн. Тиймээс би 18 000 000 төгрөгөө авна гэж нэхэмжлэлдээ бичиж байгаа. Тэгэхээр бодит үнэнд нийцэх зүйлийг нэхэмжлэгч тал яриад байна гэсэн үг. Яагаад гэхээр *******,*******,******* нарын дунд орон сууц хөлслөх талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй, энэ талаар мөн ярилцаж байгаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад энэ талаар авагдсан ямар нэгэн баримт байхгүй. ******* түүний нөхөр Б.Мөнхсайхан нар бол өөрт ашигтай бол ямар зүйл хамаагүй ярьж худлаа зүйлийг мэдүүлдэг гэдгийг нотолж байгаа. Жишээлбэл, хариуцагчаас зээлж авсан 2 300 000 төгрөгөө байрны хөлс гэж хэлсэн энэ нь шүүхээр шийдэгдсэн. Үнэндээ 2 300 000 төгрөгийг нэхэмжлэгч тал хариуцагч талаас зээлсэн гэдгийг шүүх нотлосон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа явагдсан гэдгийг шүүх тогтоосон. Энэ нь өөрт ашигтай байдлаар худлаа хэлдэг гэдгийг нотолж байгаа. Мөн П.Наранхүү өмгөөлөгчийн хэлсэн хэлцэл байгаа. Энэ хэлцэл дээр ******* юу гэж бичээд хүлээн зөвшөөрсөн бэ гэвэл орон сууц хөлслөх гэрээ хийгдээгүй төлбөрт тооцохгүй болохыг хүлээн зөвшөөрөөд үнийгээ бичгээр баталгаажуулаад нотариатаар гэрчлүүлсэн. Үүнийг нотолгоо гэж харсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахаар нэхэмжлэгч тал хариуцагч тал руу мөнгө шилжүүлдэг, хариуцагч тал нэхэмжлэгч тал руу мөнгө шилжүүлдэг ийм зүйл харагддаг. Үнэхээр 5 жилийн хугацаанд 18 000 000 төгрөгийн байрны түрээс гэж мөнгө өгөөгүй бол нэхэмжлэгч тал хариуцагч тал руу мөнгө шилжүүлэхгүй суутгаад явна. Энэ боломжууд байсан. 9 000 000 төгрөг, 2 300 000 төгрөг, бензиний мөнгө, мал малласны хөлс  гэх мэт зөндөө олон мөнгө шилжүүлж байсан. Энэ хоёрын хооронд зөндөө олон мөнгөний асуудал яваад л байгаа. Гэтэл байр түрээслэх, хөлслөхтэй холбоотой ямар ч мөнгө шилжээгүй. Үнэхээр л авлагатай байсан бол энэ сарын чинь 300 000 төгрөгийг чамд өгөх мөнгөнөөс суутгаад авлаа шүү гэж огт яриагүй. 2 300 000 төгрөгийг байрны түрээс гэж нэг удаа хийсэн.Тэрийгээ ямар нэгэн байдлаар дэмжсэн нотлох баримт өгөөгүй шүүх нэгэнт шийдээд зээлийн харилцаа үүсэн гэж үзсэн. Тиймээс ******* өөрөө зөвшөөрсөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй, мөн хариуцагч нарын тайлбараар нотлогдож байгаа. Тэгэхээр энэ түрээстэй холбоотой шаардлагыг үндэслэлгүй гэж харж байгаа. Дараагийн 3 дахь шаардлага орон сууц худалдах худалдан авах тохиролцоо бүхий хэлцлээс татгалзах хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай. Хавтаст хэрэгт 2 гэрээ буюу 2 хэлцэл байгаа. Өөрөөр хэлбэл 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хийгдсэн нотариатч П.Амаржаргалаар гэрчлүүлсэн орон сууц худалдах худалдан авах тухай тохиролцоо, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүхэд өгсөн, нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээ бүхий 2 хэлцэл байгаа. Тэгэхээр яг алийг нь хэрэгсэхгүй болгуулах гэж байгаа нь өнөөдрийг хүртэл тодорхой бус. Нэг хэлцлийг хүчингүй болгоно гэж хэлээд түүндээ тохирсон тэмдэгтийн хураамж төлсөн. Энэ хэлцлийг хүчингүйд тооцуулах үндэслэлдээ шүүхэд бичгээр нилээн олон зүйлийг бичнэ. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр*******,******* нарын өмгөөлөгч П.Наранхүү надтай уулзаад та нарыг эвлэрүүлмээр эвлэр гээд*******,******* нарыг дуудсан боловч******* нотариат дээр ирээгүй, харин******* ирсэн. Тэгээд миний бие******* нарт байгуулсан эвлэрлийн гэрээ болох орон сууц худалдах худалдан авах хэлцлийн агуулга хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй. Өмгөөлөгч П.Наранхүү нь хэлж нотариатч П.Амаржаргал нь Б.Мэнд- Амар, ******* нараар гарын үсэг зуруулсан. Хэлцэлд дурдагдсанаар миний бие*******тай маргаан бүхий орон сууцыг худалдахаар амласан асуудал байхгүй. Энэ орон сууцыг Пэньянчулуунаас 8 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн энэ орон сууцыг худалдаж авахад******* нэг ч төгрөг гаргаагүй байхад худалдан авагч******* нь мөнгөн гаргасан гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль мэдэхгүй намайг төөрөгдөлд оруулж, хүсэл зоригоос маань өөр хэлцэлд намайг гарын үсэг зуруулсан гэж ойлгож байна. 9 000 000 төгрөгийг хүү М.Мөнх-Оргилоор дамжуулж аваагүй гэдэг зүйл бичигддэг. Үнэхээр нотариатаар гэрчлүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гээд байгаа юм бол хариуцагч нь*******,******* нар биш гэж ойлгоно. Өөрөөр хэлэхийн бол энэ хэлцлийг Говьсүмбэр аймгийн тойргийн нотариатч П.Амаржаргал гэрчилсэн. Ингэхдээ Наториатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 25 дугаар зүйлийн 25.10, 44 дүгээр зүйлийн 44.1, мөн Наториатын үйлдэл хийх зааврын 14-т заасныг тус тус үндэслээд энэхүү хэлцлийг нотариатч гэрчилсэн. Энэ тохиолдолд яах ёстой вэ? гэхээр нотариатч нь Наториатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.6 дахь хэсэгт зааснаар ******* нь нотариатч П.Амаржаргал холбогдуулаад хэрэг маргаан үүсгэн шалгаад шийдэх ёстой. Наториатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.6 дахь хэсгийг юу гэж заадаг вэ? гэхээр тухайн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцсон тохиолдолд нотариатчийн зөвлөлд шүүхийн шийдвэрийг хүргүүлнэ. Хүчин төгөлдөр бусад тооцуулаад нотариатч нь ямар нэгэн сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр арга хэмжээ авах, Ингэхээр шүүхийн харьяаллын маргаан болвол энэ нь өөрөө ******* нотариатч П.Амаржаргалд холбогдуулаад наториатын үйлдлийг шүүхээр тооцуулах байсан. Ийм үр дагавартай гэж харж байгаа. Дараагийн дугаарт нотариатын үйлдэл хүчингүй болоогүй тохиолдолд маргаж буюу хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох ямар ч боломжгүй. Ийм зүй тогтол харагдаж байна. Өөрөөр хэлбэл Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт юу гэж заасан бэ? гэхээр нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ гэж байгаа. Өнөөдрийн байдлаар орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт тохиролцоо хийсэн баримт бичгийг хуульд нийцээгүй эсхүл хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн ямар ч шийдвэр байхгүй. Тийм учраас өнөөдөр энэхүү наториатаар гэрчлүүлсэн хэлцэл бол ямар ч тохиолдолд хүчинтэй. Хүчингүй болгох үндэслэл *******ийн нэхэмжлэлтэй*******,******* нарт холбогдох иргэний хэрэг дээр яагаад ч тогтоогдохгүй ийм асуудал гарч ирж байгаа. Мөн энэ хэлцлийг талууд хүсэл зоригоо сайн дураараа илэрхийлээд хэлцэл байгуулаад нотариатаар  гэрчлүүлнэ. Тэгэхээр тухайн үед нотариатч П.Амаржаргал нь хариуцагч, нэхэмжлэгч нарт бусдын дарамт шахалт хүчин зүйлд автахгүйгээр өөрийн хүсэл зоригт бүрэн нийцсэн учраас уг хэлцлийг байгуулаад гарын үсэг зурж байна уу? гэдгийг асуусан. Тэгэхэд тийм гэж хариулсан. Энэ талаараа нотариатч П.Амаржаргал шүүхэд өгсөн мэдүүлэгтээ хэлсэн. Маргаж буюу хэлцэлд энэ талаар тусгаад бичигдсэн. Хариуцагч******* энэ асуудлыг зөвшөөрдөг, нэхэмжлэгч *******ийн хувьд үнэхээрийн энэ нь миний хүсэл зоригийн эсрэг хийгээгүй намайг хуурч мэхэлсэн гэдэг талаараа нэг ч хуудас баримт шүүхэд өгөөгүй, өнөөдөр энэ талаар хавтаст хэрэгт ямар ч баримт байхгүй. *******,******* нар дээрх хэлцлийн агуулга хууль зүйн үр дагаврыг нотариатч П.Амаржаргал тайлбарлаж зөвлөсний эцэст гарын үсэг зурсан. Маргаж буюу хэлцэлд энэ өгүүлбэрүүд байгаа. Хариуцагч*******ын удаа дараагийн шүүх хуралдаанд хэлсэн үгнээс болоод тухайн үед ******* нь төөрөгдөлд ороод хэлцлийн үр дагаврыг ойлгож байсан гэдэг нь тогтоогдож байгаа. Мөн нэхэмжлэгч гэх ******* энэ үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг өнөөдрийн байдлаар шүүхэд гаргаж өгөөгүй. Намайг энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцсоны дараа энэ асуудал гараад ирэхээр нь шүүхэд хүсэлт гаргасан. Ямар хүсэлт гаргасан бэ? гэхээр зохигчдын дунд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр наториатаар гэрчлүүлсэн хэлцэл байна. Энэ хэлцлийн агуулгыг эрх зүйн бүрэн чадамжтай, бичиг үсэг тайлагдсан иргэн уншаад ойлгох юм уу? ойлгохгүй юм уу? заавал хууль эрх зүйн тусгай мэдлэгтэй хүн унших юм уу? хууль эрх зүйн тусгай мэдлэггүй хүн уншаад агуулгын ойлгох юм уу? үгүй юм уу? гэдэг талаар хэл шинжлэлийн шинжээч томилоод дүгнэлт гаргуулж өгнө үү гэсэн ийм хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг хүлээж аваагүй. Гомдол гаргасан. Гомдлыг Дорноговь аймгийн шүүх шаардлагагүй гэж үзсэн учраас тухайн захирамж, тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр болсон. Үүнээс харахаар шүүх тухайн хэлцлийн агуулга, үр дагаврыг хэлцэлд оролцсон хоёр тал уншаад ойлгох юм байна, энэ хэлцэл нь энгийн ойлгомжтой баталсан нотолгоо гэж харж байна. *******,******* нар нь тухайн үед нотариатаар гэрчлүүлээд маргаж буюу хэлцлийг байгуулсан, яг тэр өдөртөө*******ыг дуудаад эвлэрлийн гэрээнд тухайн үгнүүд адилхан байгаа. Эвлэрлийн гэрээ байгуулаад гурвуулаа дахиад гарын үсэгт зурчихсан. Тэрийгээ нотариатаар гэрчлүүлсэн хэлцэлтэйгээ хамт нотариатаар баталгаажуулсан хэлцэл, эвлэрлийн гэрээ 2-ыг шүүхэд өгсөн. Хавтаст хэрэгт эх хувиараа байгаа. Тэгэхээр энэ нь маргаж буюу хэлцлийг эвлэрлийн гэрээгээр давхар баталгаажуулаад дахиад гарын үсэг зурж байгаа. Ойлгоогүй хүн гарын үсэг зурахгүй. Эдгээрээс харахаар нэхэмжлэгч талын ярьж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тогтоогдож байна гэж харж байна. Тодорхой шалтгааныг П.Наранхүү өмгөөлөгч хэлсэн. Өмнөх шүүх хуралдаанд *******ийн хэлсэн үг шүүх хуралдааны тэмдэглэлд байдаг. Манай нөхрийг цагдаа шалгаж байгаа өргөдлөө буцаагаагүй учраас ингэж байгаа гэж хэлсэн байдаг. Сая мөн адил хэлсэн. Тиймээс тодорхой шалтгаанууд нь энэ *******ийн яриад байгаа зүйлийг худлаа гэдгийг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, наториатаар баталгаажуулсан гэрээ, хэлцэл эдгээр нь нотолж байна гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэл үндэслэлгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь*******,******* нарт холбогдуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 50 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх үндсэн,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орон сууц хөлслөх хэлцлийн дагуу нийт 18 000 000 төгрөг гаргуулах болон 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн *******,******* нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн,

 

Хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ээс 16 000 000 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч, түүний өмгөөлөгч нараас ... тус байрыг анх******* нь ах Б.Отгонсайханы хамт мал зарж, 11 сая төгрөгөөр худалдан авч байсан, *******, түүний нөхөр Б.Мөнхсайхан нараас ямар ч хөрөнгө, оролцоо гараагүй, бидний ээж, ах, дүүс бүгд энэ байранд амьдарч байсан, ... бид хоёрын өмч ... гэж маргана.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 50 тоот орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч ******* болох нь 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-19020002246 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, түүний хувийн хэрэг /хх55-83/, *******ийн 2009.10.26-наас 2010.10.31-ний өдөр хүртэлх ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-118/, ХААН банк ХХК-ийн Говьсүмбэр салбарын захирлын Захирамжийн хариу хүргүүлэх тухай баримт /хх-238-240/, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Харин хариуцагч нар уг орон сууцыг бид мал зарж худалдаж авсан, бид хоёрын өмч гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

2. 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн *******,******* нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Хариуцагчийн өмгөөлөгч нараас ... хэрэгт 2 гэрээ буюу 2 хэлцэл байгаа, Нотариатаар гэрчлүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гээд байгаа юм бол хариуцагч нь*******,******* нар биш, ... тус аймгийн тойргийн нотариатч П.Амаржаргал нь Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 25 дугаар зүйлийн 25.10, 44 дүгээр зүйлийн 44.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 14-т заасныг үндэслэн хэлцлийг гэрчилсэн тохиолдолд мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.6-д заасан үр дагавартай, ... Нотариатын үйлдэл хүчингүй болоогүй тохиолдолд маргаж буюу хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ гэж байгаа. Өнөөдрийн байдлаар орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт тохиролцоо хийсэн баримт бичгийг хуульд нийцээгүй эсхүл хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн ямар ч шийдвэргүй. Нотариатаар гэрчлүүлсэн хэлцэл ямар ч тохиолдолд хүчинтэй, ... маргаж буюу хэлцлийг эвлэрлийн гэрээгээр давхар баталгаажуулаад нэхэмжлэгч нь дахиад гарын үсэг зурсан байгаа. Ойлгоогүй хүн гарын үсэг зурахгүй ... гэж маргана.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хэрэв нэг талын хүсэл зоригийн илэрхийллийн агуулгыг тайлбарлах замаар тогтоогдохгүй бол, эсхүл талууд гэрээний тодорхой агуулгын талаар тохирч чадаагүй бол хэлцэл байгуулагдсан гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, хүсэл зоригийн агуулга нь тогтоогдох боломжгүй байх, эсхүл талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл нь хоорондоо нийцэхгүй байх, талууд хүсэл зоригоо нэгтгэж чадсан гэж өөрсдөө үзэх боловч үнэн хэрэгтээ чадаагүй байх тохиолдолд гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

Учир нь, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс ... уг амлалт тохиролцоонд 50 тоот орон сууцыг иргэн *******ээс иргэн*******,******* нарт худалдахаар амласан байсныг энэхүү тохиролцоогоор баримтжуулж байна, орон сууцыг нийт 26 000 000 төгрөгөөр худалдсанаар тооцож, эдгээр үнийн дүнд анх худалдан авсан 8 000 000 төгрөгийг худалдан авагч тал гаргасаныг хүлээн зөвшөөрч байна гэж байгаа. 8 000 000 төгрөгөөр ******* уг байрыг худалдаж авчихаад амлалт тохиролцоонд яагаад******* төлсөн харагддаг юм бэ /хх-8/, ... намайг эвлэрүүлье гэж хуурч мэхэлсэн, ...тухайн үед худалдан авсан тал гэж өөрийгөө гэж ойлгож байтал өмгөөлөгч маань уншаад тайлбарлаж өгсөн. Хэрвээ *******,******* гэж оруулсан бол би ойлгох байсан /хх-159/ ... гэж маргадаг.

Тодруулбал, талууд хэлцлийн гол нөхцлийн болон агуулгыг тодорхойлж, тохирч чадаагүй, маргаж байгаа тул Орон сууц худалдах, худалдан авах амлалт, тохиролцоо бүхий хэлцлийг хийгдээгүйд тооцох нь хуульд нийцнэ.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ.

Хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу үл хөдлөх хөрөнгийг нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжүүлж байгаа тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ, хэлцлийг талууд бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлж, улмаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох хуульд заасан шаардлагыг Орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт тохиролцоо бүхий хэлцэл нь хангаагүй байна.

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчөөс Нотариатын тухай хуульд заасан нотариатын үйлдэлтэй холбогдуулан маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь, нэхэмжлэгч нь үндэслэлээ хэлцлийн нөгөө талдаа холбогдуулан хэлцлийн агуулгыг үндэслэж, уг нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байдаг. Гэтэл хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс өөр зүйлийг хэлж байгаа, талууд нотариатч хууль бус үйлдэл хийсэн гэж маргаагүй, мөн шүүх хуульд зааснаар нэхэмжлэлийг үндэслэл, шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

Иймд, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

3. 2015.08.20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарыг хүртэл 5 жилийн хугацааны сарын 300 000 төгрөгөөр орон сууц хөлслөх хэлцлийн дагуу нийт 18 000 000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Хариуцагч, түүний өмгөөлөгч нараас ... Бид 2 өөрсдийн эд хөрөнгөндөө өөрсдөө түрээс төлж байх юм уу гээд их гайхсан, ... орон сууц *******ийн нэр дээр байгаа болохоос бид 2-ын өмч. Зохигч нарын дунд орон сууц хөлслөх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй, энэ талаар ярилцаж байгаагүй ... гэж маргана.

Нэхэмжлэгчээс ... 2015 оны 08 дугаар сард*******, эхнэр*******ын хамт ирж, эхнэр жирэмсэн, хүүхэд цэцэрлэг, сургуульд орох гээд байна, байранд чинь сууя гэхээр нь сарын 300 000 төгрөгөөр хөлсөлж сууя гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч суулгасан гэж маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн харилцаа нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүсээгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуульд нийцнэ.

4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч, түүний өмгөөлөгчөөс ... Орон сууцыг 26 000 000 төгрөгөөр үнэлээд анх худалдаж авахдаа хариуцагч нар 8 000 000 төгрөг гаргасан гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрсөн. Мөн байр засварласан 8 000 000 төгрөгийг гэрээний үнийн дүнд багтааж төлнө гэж тооцоод, анх байр авахад 8 000 000 төгрөгийг Б.Мөнхсайхан, ******* нарт өгсөн мөнгө,******* нь 2009 онд малын тооллогоор бог, бод нийлсэн 337 мал тоолуулж байсан ба 2010 онд 93 болж буурсан учраас малаа зарж, уг байрыг худалдаж авсан /хх-152/,

Хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэнтэй холбоотойгоор хэргийн оролцогч нар харилцан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж, харилцан ойлголцож, хэлцэл хийж эвлэрч, нэхэмжлэгч ******* нь маргаж буй орон сууцыг анх худалдаж авахад хариуцагч талыг 8 000 000 төгрөг гаргасан болохыг хүлээн зөвшөөрдөг, мөн байрны засварт 8 000 000 төгрөг зарцуулсанд маргадаггүй гэж тайлбарлана.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэх ба хариуцагч*******,******* нар нь тухайн үед нэхэмжлэгчтэй зөвшилцсөний дагуу уг орон сууцыг эзэмшиж эхэлсэн байна.

Шүүхээс *******ийг 50 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн тул цаашид Б.Цогтсайхан,******* нар нь орон сууцыг эзэмших эрхээ алдаж, уг эд хөрөнгийг буцааж өгөх үүргийг хүлээсэн.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-д зааснаар өмчлөгч шаардлага гаргаснаар хариуцагч*******,******* нарын эзэмшил дуусгавар болно.

Иймд хариуцагч*******,******* нар нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээд буюу нэхэмжлэгч *******ээс Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар шаардах эрхтэй.

Учир нь хариуцагч*******,******* нар нь тухайн орон сууцыг эзэмшиж байхдаа засвар хийсэн, уг ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн, засварын материал худалдан авсан болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт /хх-102/, фото зургууд, гэрч Д.Доржсүрэн, А.Эрдэнэбаатар нарын мэдүүлэг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс засварын зардалд 8 000 000 төгрөгийг хариуцагч нарт гаргуулах нь зүйтэй.

Харин шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хийгдээгүйд тооцсон тул Орон сууцыг 26 000 000 төгрөгөөр үнэлээд анх худалдаж авахдаа хариуцагч нар 8 000 000 төгрөг гаргасан гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрсөн, ... Анх байр авахад 8 000 000 төгрөгийг Б.Мөнхсайхан, ******* нарт өгсөн мөнгө, Б.Цогтсайхан нь 2009 онд малын тооллогоор бог, бод нийлсэн 337 мал тоолуулж байсан ба 2010 онд 93 болж буурсан учраас малаа зарж, уг байрыг худалдаж авсан ... гэснийг үндэслэн нэхэмжилж буй 8 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 317 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож,

18 000 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

Орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 287 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

Анхны сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 317 950 төгрөг төлсөн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 16 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 237 950 төгрөг төлсөн ба, зөрүү 80 000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос хариуцагч нарт буцаан олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 142 950 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагч нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 50 тоот орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч*******,******* нарт даалгасугай.

2. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч*******,******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хийгдсэн Орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хийгдээгүйд тооцсугай.

4. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д зааснаар нэхэмжлэгч *******ээс орон сууцыг засан сайжруулсаны зардалд 8 000 000 төгрөгийг гаргуулж, үлдэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цогтсайхан,******* нараас 317 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож,

18 000 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн шаардлагад нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

Орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******,******* нараас 287 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож,

Анхны сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч*******,******* нар улсын тэмдэгтийн хураамжид 317 950 төгрөг төлсөн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 16 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 237 950 төгрөг төлсөн ба, зөрүү 80 000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос хариуцагч*******,******* нарт буцаан олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 142 950 төгрөгийг нэхэмжлэгч *******ээс гаргуулж, хариуцагч*******,******* нарт тус тус олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж лдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  П.ЦОГЗОЛМАА