Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2021/02708

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2021/02708

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **** дүүрэг, * дугаар хороо, ** дугаар хороолол, *********** чөлөө **** тоотод байрлах, ******* ******* ******* ******* ХХК /РД: *********/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: ********** дүүрэг, ** дугаар хороо, ****** **г байр ****тоотод оршин суух, ********* овогт Ц.Н /РД: ****/,

  Хариуцагч: *******н дүүрэг, ** дугаар хороо, ******** тоот хаягт байрлах, ******** ХХК /РД:*******/ нарт холбогдох

  Барилгын ажилд оруулсан хөрөнгө оруулалт, ажлын хөлс 249 659 221 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, О.Н, хариуцагч ***** ХХК-ийн төлөөлөгч Н.Э, хариуцагч Ц.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

  Нэхэмжлэгч Платинум ******* ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК болон иргэн Ц.Нанжид нь 2015 онд Цотоо ******* ХХК-тай байгуулсан 1 810 000 000 төгрөгийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээг манай компанийн дэд захирал О.Н үзүүлж улмаар аман хэлэлцээрийн дагуу хамтарч хөрөнгө оруулалт хийн, барилгын ажлыг хамтран гүйцэтгэж ашгаа хуваахаар тохирсон. Дээрх гэрээ нь ****** дүүргийн **дүгээр хорооны нутаг, *дугаар хороолол, ******** зочид буудлын өмнө талд байрлах иргэн Т.Э, Н.Б нарын эзэмшлийн газар дээр баригдаж байсан нийт 3200 м.кв барилгын ажлыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний дотор хийж гүйцэтгэн түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байсан. Бидний байгуулсан аман хэлцлийн дагуу манай компанийн зүгээс уг барилгын 3-5 дугаар давхрын төмөр бетон карказын ажил, сантехникийн ажил, 1-5 дугаар давхарын дүүргэлтийн блокийн нийлүүлсэн, цахилгаан хар хоолойн ажил, гадна цахилгааны ажил зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Гэтэл ******* ******* ХХК-ийн захирал Ц.Н нь ******* ******* ХХК-аас хөрөнгө оруулалт хийж орж ирнэ гэж итгүүлсээр барилгын ажлыг үндсэндээ манай компаниар гүйцэтгүүлсэн. Харин энэ хугацаанд ******* хэмжээний хөрөнгө оруулалт орж ирснийг надаас нууж манай компанийн хийсэн ажлын хөлсийг өгөхгүй өдийг хүрч байна. Энэ асуудлаар ***** дүүргийн цагдаагийн хэлтэст олон жил шалгагдсан бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр тус дүүргийн прокурорын газраас иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болж шийдвэрлэсэн. ******* ******* ХХК-ийн захирал Ц.Н болон манай компанийн хоорондын аман хэлцлийн үр дүнд барилгын ажил явагдсан тул гэрээ байгуулагдсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Талууд хамтран ажиллааад ашгаас гадна зарцуулсан хөрөнгөө эргүүлж авах нь шударга ёсны зарчимд нийцэх нь ойлгомжтой юм. Гэтэл Ц.Н нь барилгын нэлээд хэсгийг манай компанийн хөрөнгөөр барьж дуусгасан байх бөгөөд зарцуулсан мөнгө, ашиг гэж 171 080 000 төгрөгийг түүний дансанд шилжүүлээд үлдсэн хэсгийг нь ******* ******* ХХК-аас хөрөнгө оруулалт орж ирээгүй гэж худал хэлэн өгөхөөс татгалзжээ. Барилгын ажлын явцад манай компанийн зүгээс зарцуулсан хөрөнгө, мөнгөө нэхсээр байсан боловч хөрөнгө оруулалт орж ирээгүй гэж худал хэлэн өгөхөөс татгалзаж, ажлын явцад манай компанийн зүгээс зарцуулсан хөрөнгө, мөнгөө нэхсээр байсан боловч хөрөнгө оруулалт орж ирээгүй байна гэж хуурсаар л байсан. Удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдийн үр дүнд хамгийн сүүлийн байдлаар тогтоосон дүн нь Ц.Н оруулсан мөнгө болон түүнээс манай талд шилжүүлсэн дүнг хасаж тооцоод 249 659 221 төгрөгийг Ц.Н авах ёстой гэсэн тооцоо гарсан. Энэ мөнгө нь манай компанийн авах ёстой ашиг огт биш бөгөөд уг барилгад зарцуулсан мөнгөн дүн юм. ******* ******* ХХК болон иргэн Ц.Н нараас барилгын ажил гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 249 659 221 төгрөийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэв. Хамгийн сүүлд дээр дүгнэлтүүдийг дүгнэж үзээд хөрөнгийн үнэлгээг 420 659 221 төгрөг гэж тогтоосон үүнээс 171 080 000 төгрөгийг хасвал үлдэгдэл төлбөр гарч байгаа гэв.

Хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ц.Н нь ******* Тэнүүн ХХК-ийн захирлаар ажиллах хугацаандаа буюу 2015 оны 10 дугаар сарын 0шүүг5-ны өдөр БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай ******* ******* ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болно. Уг гэрээгээр ***** дүүргийн * дүгээр хороолол, **** зочид буудлын эсрэг талд байрлах 20 айлын орон сууцны барилгын 3,4,5 дугаар давхарын барилгын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцож тухайн барилгын подвол /В-1/ 1,2 дугаар давхрын барилгын ажил хийгдсэн байсныг үргэжлүүлэн гүйцэтгэхээр ******* ******* ХХК ажилласан. Тухайн үед Ц.Н нь өөрийн найз О.Нс барилгын төмөр бетон карказын ажлыг гүйцэтгэх ажил гүйцэтгэгч бригад байгаа эсэхийг асуухад байгаа гэсэн. Улмаар төмөр бетон карказын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгч болох хувь хүн, бригад болон бусад ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах шаардлага гарсан бөгөөд найз О.Н Платинум ******* ******* ХХК-ийг санал болгосноор цаашид энэхүү барилгын ажил гүйцэтгэх үнэ хөлсийг ******* ******* ХХК-тай зөвшилцсөний дагуу иргэн, бригадуудтай шаардлагатай гэрээ хэлцэл байгуулах, тохирсон ажлын хөлсийг дамжуулан өгөх ажлыг Платинум ******* ******* констракшин ХХК-иар хариуцуулахаар тохиролцсон юм. Гэтэл Платинум ******* ******* констракшин ХХК-ийн захирал Т.Б нь ******* ******* ХХК-ийн захирал Ц.Нанжид нь 2015 онд ******* ******* ХХК-тай Т.Б гэгчийг таньдаггүй байсан бөгөөд найз О.Н ярилцаж байхад хажууд нь ч байгаагүй хэрнээ ийм юм ярьж байгаад гайхаж байна. Энэхүү Баянгол дүүрэг 1 дүгээр хороолол, Хабул зочид буудлын эсрэг талд байрлах 20 айлын орон сууцны барилгын 3,4,5 дугаар давхарын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг ******* ******* ХХК, ******* ******* ХХК хооронд байгуулсан байх бөгөөд Платинум ******* ******* констракшин ХХК тус гэрээнд оролцоогүй ба тухайн гэрээнээс ямар нэгэн ашиг хуваахаар тохиролцоогүй болно. Харин О.Н Ц.Н нь найзын хувиар итгэж тус гэрээний дагуу Платинум ******* ******* констракшин ХХК-г туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар болсон юм. Иймд нэхэмжлэгчийн яриад байгаа аман хэлцээрийн дагуу хамтарч хөрөнгө оруулалт хийж, барилгын ажлыг хамтарч гүйцэтгэж, ашгаа хуваахаар тохирсон гэдэг нь худал тул шүүх үнэнийг тогтоож өгнө гэдэгт итгэж байна. Мөн нэхэмжлэгч тухайн байгуулсан аман хэлцлийн дагуу Платинум ******* ******* констракшин ХХК нь манай компанийн зүгээс уг барилгын 3-5 дугаар давхрын төмөр бетон карказын ажил, сантехникийн ажил, 1-5 дугаар давхрын дүүргэлтийн блокийг нийлүүлсэн, Цахилгаан хар хоолойн ажил, гадна цахилгаан ажил зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн гэжээ. Гэтэл Платинум ******* ******* констракшин ХХК эдгээрийг өөрөө хийгээгүй бөгөөд бригад болон хувь хүнээр хийлгүүлж, тухайн үед шаардлагатай бүхий л ажил, үйлчилгээний хөлс, барилгын материалын зардлыг нэг бүрчлэн тооцон ******* ******* ХХК-ийн дансаар болон Ц.Н дансаар мөн бэлнээр Платинум ******* ******* констракшин ХХК-руу шилжүүлж байсан бөгөөд өдөр тутмын нэн шаардлагатай зардлыг нэхэмжлэгч Т.Б данс руу шилжүүлсэн байхад нэхэмжлэгч өөрөө бие дааж хийсэн гэж үндэслэлгүй ярьж байна. Эцэст нь нэхэмжлэгч Т.Билгүүн нь ******* ******* ХХК болон иргэн Ц.Н нараас барилгын ажил гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 249 659 221 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Уг тооцоог *********** аудит, *****, *********, ***** ХХК-иудын үнэлгээ дүгнэлт гарсан байдаг боловч эдгээр үнэлгээ дүгнэлтүүд нь материалын болон касс харилцахын тайланд тусгагдаагүй, анхан шатны баримтгүй, татварын байгууллагад тайлагнаагүй, шүүхийн шинжилгээний тухай хуулийн дагуу шинжилгээний обьектын шаардлага хангахгүй санхүүгийн баримтуудад үндэслэн гарсан, нөгөөтэйгүүр нэр бүхий компиануудын гарсан үнэлгээний зарим туслан гүйцэтгэгчид төлсөн ажлын хөлс, гаргасан хөрөнгө зэрэг нь ******* ******* ХХК төлсөн хөрөнгө байх тул бодит байдалд нийцэхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж хяналтын прокурор дүгнэсэн байхад ийм байж боломжгүй тооцоолол гаргачаад нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Т.Б ******* ******* ХХК-иас барилгын ажлын гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 249 659 221 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Ц.Н төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н нь ******* Тэнүүн ХХК-ийн захирлаар ажиллах хугацаандаа буюу 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Бүгд найрамдах хятад ард улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай ******* ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болно. Уг гэрээгээр ******дүүргийн * дүгээр хороолол, **** зочид буудлын эсрэг талд байрлах 20 айлын орон сууцны нийт 3200 м.кв бүхий барилгыг захиалагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу түлхүүр хүлээлгэх нөхцөлтэйгээр гэрээ хийсэн. Улмаар төмөр бетон карказын ажлыг гүйцэтгэгч болох хувь хүн бригад болон бусад ажлыг гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах шаардлага гарсан тул найз О.Н санал болгосноор Платинум ******* ******* констракшин ХХК-аар хариуцуулахаар тохиролцсон болно. Платинум ******* ******* констракшин ХХК нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ******* ХХК болон иргэн Ц.Н нараас барилгын ажилд оруулсөн хөрөнгө оруулалт хөрөнгө оруулалт, ажлын хөлсний төлбөр болох 249 659 221 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Гэвч уг нэхэмжлэлийн шаардлага бүхий барилгын ажилд оруулсан хөрөнгө оруулалт, ажлын хөлсний төлбөр болох 249 659 221 төгрөгтэй холбоотой асуудал нь иргэн Ц.Н бус ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаатай 100 хувь холбоотой маргаан байх тул иргэн Ц.Н хариуцагчаар тогтоосон явдлыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.             

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК хариуцагч Ц.Н ******* ******* ХХК нарт холбогдуулан барилгын ажилд оруулсан хөрөнгө оруулалт, ажлын хөлс 249 659 221 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* ******* ХХК-ийн захирал Ц.Н нь ****** ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай компанид санал тавьж, улмаар дэд захирал О.Н аман хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалт хийж, барилгын ажлыг хамтарч гүйцэтгэж, ашгаа хуваахаар тохирсон. Бидний байгуулсан хэлцлийн дагуу ******дүүргийн *-р хороо, *-р хороолол ****** зочид буудлын өмнө байрлах иргэн Т.Э, Н.Б нарын эзэмшлийн газар дээр баригдаж байсан нийт 3200 м.кв барилгын ажлын 3-5 дугаар давхрын бетон карказын ажил, сантехникийн ажил, 1-5 дугаар давхрын дүүргэлтийн блокийн нийлүүлэлт, цахилгааны хар хоолойн ажил, гадна цахилгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Гэтэл Ц.Н нь хөрөнгө оруулалт орж ирнэ гэж итгүүлсээр барилгыг ажлыг манай компаниар гүйцэтгүүлсэн хэрнээ ******* хэмжээний хөрөнгө оруулалт авснаа нууж хийсэн ажлын хөлсийг өгөхгүй хохироож байна. Иймд бид хийсэн ажлаа хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоолгосон бөгөөд Ц.Н оруулсан мөнгө буюу түүнээс манай компанид шилжүүлсэн дүнг хасаад нийт 249 659 221 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж холбогдох бичгийн нотлох баримтуудыг ирүүлжээ.

Хариуцагч Ц.Н барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болон хийсэн ажлын талаар маргахгүй байна. Харин үндэслэлгүйгээр ******* хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй бөгөөд эрүүгийн хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулахад нэхэмжлэгч тал анхан шатны баримтаа гаргаж өгөөгүй бөгөөд тухайн хийсэн ажилтай холбоотой дүгнэлт гаргах боломжгүй гэж дүгнэлт гарсан. Одоо гаргаж өгсөн үнэлгээнүүд нь ямар баримтад үндэслэсэн нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хариуцагч биш гэж, хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч ...Уг тооцоог ******* эх аудит, ******, **********, ***** ХХК-иудын үнэлгээ дүгнэлт гарсан байдаг боловч эдгээр үнэлгээ дүгнэлтүүд нь материалын болон касс харилцахын тайланд тусгагдаагүй, анхан шатны баримтгүй, татварын байгууллагад тайлагнаагүй, шүүхийн шинжилгээний тухай хуулийн дагуу шинжилгээний обьектын шаардлага хангахгүй санхүүгийн баримтуудад үндэслэн гарсан, нөгөөтэйгүүр нэр бүхий компиануудын гарсан үнэлгээний зарим туслан гүйцэтгэгчид төлсөн ажлын хөлс, гаргасан хөрөнгө зэрэг нь ******* ******* ХХК төлсөн хөрөнгө байх тул бодит байдалд нийцэхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж хяналтын прокурор дүгнэсэн байхад ийм байж боломжгүй тооцоолол гаргачаад нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

******* ******* ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* ******* консалтинг ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх 01/2015 тоот гэрээг бичгийн хэлбэрээр байгуулсан байх ба уг гэрээгээр *****дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэр *дугаар хороололд байрлах иргэн Т.Э, Н.Б нарын эзэмшил газар дээрх гэрээ байгуулагдах үед давхарын бетон төмөр, хийцийн ажил бүтэн хийгдсэн барилгыг захиалагчийн өгсөн үүргийн дагуу түлхүүр хүлээлгэх нөхцөлтэй, барилгын ажлын хөлс 1 810 000 000 төгрөгийн гэрээг байгуулж, ******* ******* ХХК-ийг төлөөлж захирал Ц.Н гарын үсгээ зурж баталгаажуулжээ./2-р хх-ийн 49-60/

Дээрх гэрээнд үндэслэн Платинум Их Өргөө ******* ХХК-ийн дэд захирал О.Н амаар хэлэлцэн барилгын 3,4,5 дугаар давхарын барилгын төмөр бетон каргаз, хийц цутгалт, хана хамар ханын ажил, дотор гэрэлтүүлгийн хар хоолой угсралт, зоорь болон нэгдүгээр давхарын дотор халаалт, дулааны узель, цэвэр усны шугам хоолойн угсралт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож, хамтран ажиллаж, тодорхой ажлуудыг хийж, хүлээлгэн өгсөн болох нь, түүнчлэн хариуцагч Ц.Н болон ******* ******* ХХК-иас нийт 176 085 000 төгрөгийг нэхэмжлэгч Платинум Их Өргөө ХХК-д төлсөн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба талууд эдгээр асуудлуудаар маргаангүй байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч тал ******* ******* ХХК-ийн захирал Ц.Н холбогдуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж О.Н залилаж ******* хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн журмаар гомдол гаргаж шалгуулсан байх ба 2019.09.26-ны өдрийн 04/А дугаар Баянгол дүүргийн Прокурорын тогтоолоор Хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд тогтоолд дээрх үйл баримтын талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Н хохирогчоор, хариуцагч Ц.Н сэжигтнээр, гэрч нарын өгсөн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүд тус тус тусгагдсан байх ба харин Ц.Н үйлдлийг хохирогч О.Н хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлэлээр хэрэгсэхгүй болгосон байна. /1-р хх-ийн 224-227/

Түүнчлэн нэхэмжлэгч тал Гэрээ байгуулагдах үед ******* ******* ХХК-ийн захирлаар Ц.Н, Платинум Их Өргөө ******* ХХК-ийн дэд захирлаар О.Н нар ажиллаж байсан асуудлаар болон дээрх гэрээний хүчинтөгөлдөр байдлын талаар талууд мараагүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. гэж заасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас болон зохигчдын тайлбараар талууд гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, улмаар хариуцагч нь ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүйгээс маргаан үүссэн байх бөгөөд хуульд заасны дагуу ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

Дээрх асуудлыг эрүүгийн журмаар шалгуулах явцад барилгын ажлын гүйцэтгэл, түүний өртөг, зардлыг тогтоолгохоор холбогдох эрх бүхий байгууллагуудаар хэд хэдэн удаагийн дүгнэлт гаргуулж, мөн нэхэмжлэгч тал өөрийн хүсэлтээр уг асуудлаар хэд хэдэн дүгнэлтийг гаргуулсан байх ба уг шинжээчийн дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдсан байх ба дээрх үнэлгээнүүдэд үндэслэн 2018.6.18-ны өдөр ****** ХХК нь маргаантай ажлын гүйцэтгэлийн нийт төсвийг 420 659 221 төгрөг гэж тогтоосон байх тул шүүх дээрх дүгнэлтийг хэрэгт ач холбогдолтой, нэхэмжлэлийн шаардлагад хамаартай баримт гэж дүгнэв .

Нөгөөтэйгүүр, хариуцагч нарын төлөөлөгч ...эрүүгийн хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулахад нэхэмжлэгч тал анхан шатны баримтаа гаргаж өгөөгүй бөгөөд тухайн хийсэн ажилтай холбоотой дүгнэлт гаргах боломжгүй гэж дүгнэлт гарсан. Одоо гаргаж өгсөн үнэлгээнүүд нь ямар баримтад үндэслэсэн нь тодорхойгүй гэж тайлбар гаргасан нь үндэслэлгүй байх ба дээрх дүгнэлтүүд нь 2 талаас гаргаж ирүүлсэн анхан шатны баримтад үндэслэсэн, тухайн баримтуудад талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан баримтууд авагджээ.

Дээрхээс дүгнэхэд үнэлгээгээр тогтоосон дүнгээс хариуцагчийн төлсөн гэх төлбөрийг хасаж, барилгын ажилд оруулсан хөрөнгө оруулалт, ажлын хөлсний үлдэгдэлд 249 659 221 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК, Ц.Н нараас 249 659 221 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 406 247 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК, Ц.Н нараас улсын тэмдэгтийн хураамжинд 1 406 247 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ