Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2021/02662

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2021/02662

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: **** аймгийн ****** хот, * дугаар баг, *********, ** дгээр байр **тоот хаягт оршин суух А.У /РД:******/-н нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ***** дүүрэг, * дугаар хороо, ************ гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

  Нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авав.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч А.У шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.У ***** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2020/0106 захирамжаар ******* ******* ******* ХХК-д 350 574 712 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг ******* дүүргийн 13 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.З явуулж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.З нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206** дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ** дүгээр хороо, *****, ******** гудамж ***дүгээр байрны 3 давхарт байрлах хувийн сууцны зориулалттай 166 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдааг явуулахдаа хууль зөрчсөн байна. Тус үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа шүүхийн шийдвэрийг үл биелэгдэх байдлаар, хэт хурдан хугацаанд дуудлага худалдааны мэдэгдлийг гардуулан өгсөнд гомдолтой байна. Мөн шүүхийн шийдвэрийг 9 дүгээр сард бүрэн дуусгах санхүүгийн эх үүсвэр байгаа талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлсэн байтал хүлээж авалгүй 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/15 тоот тогтоолыг үйлдэж, төд удалгүй 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ********** мэдэгдлийг гардуулан дуудлага худалдаанд яаралтай оруулсан. Тухайн эс үйлдэл нь шүүхийн шийдвэрийг заавал биелэгдэх зарчмын агуулгад харшилж байна гэж үзэж дээд шатны албан тушаалтан болох Тасгийн дарга бөгөөд ******* дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Ц.Г өргөдөл гаргасан боловч өргөдлийн хүсэлтийг хангахаас татгалзсан, мөн Шийдвэр гүйцэтгэх албаны дарга ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа А.Н өргөдөл гаргасан ч өргөдлийн хүсэлтийг тус тус хангахаас татгалзсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/15 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбоо шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.10-ны өдрийн 183/ШШ2020/**** дугаар захирамжаар А.У 350 574 712 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч А.У холбогдох албадан гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 6 сарын 22-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 22ы өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд төлбөрийг төлж барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгч А.У удаа дараа өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох ******* дүүрэг, ** дүгээр хороо, ******* ******* 17012, Зайсангийн гудамж, үйлдвэр хд, ******* дугаар байр, 3 давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2206018976 дугаар, 166 мкв талбай бүхий орон сууцыг 2020.9.29-ний өдрийн 20290849/137 эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2021 оны 3 сарын 24-ний өдрийн 2029/0849/02 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж, 2021 оны 4 сарын 05-ны өдрийн ********* тоот мэдэгдлээр төлбөр төлөгч А.У дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоон шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэхийг даалгасан байх ба хэрэв тогтоосон хугацаанд үнэ тогтоогоогүй тохиолдолд үнэлгээчнээр үнэлүүлэхийг мэдэгдсэн боловч 2021 оны 5 сарын 27-ны өдрийн 5/72 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2021 оны 3 сарын 24-ний өдрийн 20290849 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба ажиллагааг зөвтгөн дахин 2021 оны 5 сарын 27-ны өдрийн 20290***** дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоо хурааж, 2021 оны 6 сарын 07-ны өдрийн********* дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч А.У дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоон шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэхийг даалгасан байх ба хэрэв тогтоосон хугацаанд үнэ тогтоогоогүй тохиолдолд үнэлгээчнээр үнэлүүлэхийг мэдэгдсэн байна. Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд /2002 оны хууль/ заасны дагуу төлбөр төлөгч, авагч нар нь үнийн санал авахад тохиролцоогүй байх тул 2021 оны 6 сарын 18-ны өдрийн 6/105 дугаар тогтоолоор ******* ******* ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд ******* эстимейт ХХК нь 2021 оны 6 сарын 23-ны өдрийн дүгнэлтээр тус орон сууцны үнийг үнэлэхдээ нийт 394 485 400 төгрөгөөр үнэлсэн. 2021 оны 6 сарын 25-ны өдрийн 4-137/*****тоот мэдэгдлээр А.У ...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 394 485 400 төгрөгөөр үнэлснийг талуудад мэдэгдсэн. А.У нь 2020 оноос хойш нэгч төлбөр төлөөгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй зайлсхийж, хугацаа хожсоор өнөөдрийг хүрсэн бөгөөд тус газраас явуулсан ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 394 485 400 төгрөгийг ...50 хувь буюу 197 242 700 төгрөгөөр тогтоон 2021 оны 9 сарын 03-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон байх ба уг тогтоол болон мэдэгдлийг төлбөр төлөгч А.У итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гд 2021 оны 9 сарын 01-ний өдөр гардуулан өгсөн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 71 дүгээр зүйлүүдэд заасан журмын дагуу 2021 оны 9 сарын 03-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах дуудлага худалдаа зохион байгуулагдсан байх ба ******* ******* ******* ХХК нь дээрх хөрөнгийг 199 500 000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон байгаа гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.У нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/15 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 106 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-д 349 586 670.70 төгрөгийг хариуцагч А.У нь 2020.5.18-ны өдрийн дотор төлж барагдуулах, тохирсон хугацаанд хариуцагч төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд А.У өөрийн өмчлөлийн ******* дүүрэг, *** дүгээр хороо, ******* ******* 17012, **** гудамж, ***********, ******* дугаар байр, 3 давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-22060******дугаар, 166 мкв талбай бүхий орон сууцнаас албадан гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцэхгүй тохиолдолд А.У өөрийн эзэмшил болон өмчлөлийн бусад хөрөнгөнөөс албадан гаргуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Төлбөр төлөгч А.У нь 349 586 670.70 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 6 сарын 22-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 22ы өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

 

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч А.У өмчлөлийн ******* дүүрэг, ** дүгээр хороо, ******* ******* 17012, ****** гудамж, **********, ******* дугаар байр, 3 давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-22060**** дугаар, 166 мкв талбай бүхий орон сууцыг 2020.9.29-ний өдрийн 20290849/137 эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2021 оны 3 сарын 24-ний өдрийн 2029/0849/02 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж, 2021 оны 4 сарын 05-ны өдрийн *********** тоот мэдэгдлээр төлбөр төлөгч А.У дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоон шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэхийг даалгасан байх ба хэрэв тогтоосон хугацаанд үнэ тогтоогоогүй тохиолдолд үнэлгээчнээр үнэлүүлэхийг мэдэгдсэн боловч 2021 оны 5 сарын 27-ны өдрийн 5/72 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2021 оны 3 сарын 24-ний өдрийн 20290849 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба ажиллагааг зөвтгөн дахин 2021 оны 5 сарын 27-ны өдрийн 2029084*******дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоо хурааж, 2021 оны 6 сарын 07-ны өдрийн ********** дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч А.У дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоон шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэхийг даалгасан байх ба хэрэв тогтоосон хугацаанд үнэ тогтоогоогүй тохиолдолд үнэлгээчнээр үнэлүүлэхийг мэдэгдсэн байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд /2002 оны хууль/ заасны дагуу төлбөр төлөгч, авагч нар нь үнийн санал авахад тохиролцоогүй байх тул 2021 оны 6 сарын 18-ны өдрийн *****дугаар тогтоолоор ******* ******* ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хөрөнгө хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

 

******* эстимейт ХХК нь 2021 оны 6 сарын 23-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар дүгнэлт гаргаж, тус барьцаа хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын, орлогын хандлагын, өртөгийн хандлагын аргаар тус орон сууцны үнийг нийт 394 485 400 төгрөгөөр үнэлжээ./хх-ийн 59-60/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 6 сарын 25-ны өдрийн ***** тоот мэдэгдлээр нэхэмжлэгч А.У ...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 394 485 400 төгрөгөөр үнэлснийг мэдэгдсэн бөгөөд төлөгч А.У уг мэдэгдлийг хүлээн авчээ. /хх-ийн 61,62/

 

Түүнчлэн тус газраас 2021 оны 7 сарын 20-ны өдрийн **** дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гаргаж анхны дуудлага худалдааг 2021 оны 8 сарын 06-ны өдөр зохион байгуулсан боловч үнийг санал ирээгүй байх ба 2021 оны 8 сарын 17-ний өдрийн ***дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоол гарч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 394 485 400 төгрөгийг ...50 хувь буюу 197 242 700 төгрөгөөр тогтоон 2021 оны 9 сарын 03-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон байх ба уг тогтоол болон мэдэгдлийг төлбөр төлөгч А.У итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г 2021 оны 9 сарын 01-ний өдөр гардуулан өгсөн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 71 дүгээр зүйлүүдэд заасан журмын дагуу 2021 оны 9 сарын03-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах дуудлага худалдаа зохион байгуулагдсан байх ба ******* ******* ******* ХХК нь дээрх хөрөнгийг 199 500 000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбараар төлбөр төлөгч нар нь анхны дуудлага худалдааг хууль зөрчиж явуулсан, түүнчлэн уг ажиллагааг хүчингүй болгуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан эрхээ хэрэгжүүлж, холбогдох албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар дуудлага худалдаа зохион байгуулах болон үнэлгээтэй холбоотой ажиллагаанууд нь тус тусдаа бие даасан ажиллагаа бөгөөд хуульд зааснаар дээрх ажиллагаатай холбоотой асуудлаар гомдол гаргаж, шийдвэрлүүлэх зохицуулалтыг хуулиар нэг бүрчлэн заасан байна.

  Нөгөөтэйгүүр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021.09.17-ны өдрийн ********* тоот албан бичгээр ...төлбөр авагч дуудлага худалдааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулахыг зөвшөөрсөн хүсэлт гаргахаар хуульчилсан тул... гэх хариуг өгснийг дээрх ажиллагаануудад гаргасан гомдол гэж үзэхээргүй байна.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан анхны болон хоёр дахь дуудлага худалдаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байх ба дээрх дуудлага худалдааг явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ****** дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.Ууганбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч А.У улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.

                                         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.МӨНХЖАРГАЛ