Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/02594

 

 

 

 

 

2021 оны *** сарын 15 өдөр

Дугаар 18*/ШШ2021/02594

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

**** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: ****** дүүрэг, * дугаар хороо, ***** **** тоотод байрлах ********** ББСБ ХХК /РД:5877**4/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: **** дүүрэг, *** дүгээр хороо, ****** хотхон, *** дүгээр байр, *** тоотод оршин суух Гын Б /РД: *****/,

Хариуцагч: ** дүүрэг, *********** блок, ** давхар, **02 тоотод байрлах *********** ХХК /РД:******* нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1*6 971 401.*7 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагч *********** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Г.Б итгэмжлэгдэн төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч Д.Д, нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын *0-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч  Г.Б нь 2019.0*.25-ны өдөр манай байгууллагатай ЗГ190*98 дугаар үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээг байгуулж, 80 000 000 төгрөгийг ** сарын хугацаатай сарын *.5 хувийн хүүтэйгээр өөрийн эрхэлж буй бизнесдээ зориулан зээлсэн. Зээл олгохдоо *********** ХХК-ийн **** аймаг, ****** сум, дүгээр баг, ********** а бүс гудамж, *б тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-141900****дугаар, 100.4 мкв талбайтай хувийн сууж гаражийн зориулалттай *0 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 1864027*18885 дугаар, 19 га талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай эзэмших газрын эрхийг барьцаалсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Г.Бас үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү 56 080 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 891 401.*7 төгрөг, нийт 1*6 971 401,*7 төгрөгийг гаргуулж, хариуцагч *********** ХХК-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох **** аймаг, ****** сум, дүгээр баг, ********** а бүс гудамж, *б тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-141900****дугаар, 100.4 мкв талбайтай хувийн сууж гаражийн зориулалттай *0 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 1864027*18885 дугаар, 19 га талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Манай байгууллага зээлийн гэрээний дагуу мөнгийг Г.Бд шилжүүлсэн бөгөөд Г.Б *********** ХХК-ийн захирал Б.Б нарын хооронд өр төлбөрийн ямар асуудалтай байсан нь энэ зээлийн гэрээнд хамааралгүй тул үндэслэлгүй гэв.

 

Хариуцагч *********** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *********** ХХК нь 2019 оны 01 дүгээр сараас эхлэн **** аймгийн ****** сумын 4 дүгээр баг ********** А бүс гудамжны *Б тоот хаягт байрлалтай 19 га газар дээр ********** хэмээх таун хаус болон сингл хаусаас бүрдэх бүрэн хэмжээний цогцолборын төслийн ажлыг эхлүүлсэн. Тухайн үед төслийг хэрэгжүүлж эхлээд зам болон зарим хаусыг барих явцад төслийн хөрөнгө тасалдсаны улмаас танил ах Г.Бд хандсан. Г.Б нь танайд хөрөнгө оруулалт аваад өгье, чи газраа барьцаалаад надад зээл аваад өгчих гэж хэлсэн. Тухайн үед уг барилгын ажлыг нэн яаралтай үргэлжлүүлэх шаардлага байсан учраас Г.Бд итгээд **** аймгийн ****** сумын 4 дүгээр баг ********** А бүс гудамжны *Б тоот хаягт байрлалтай 19 га газрыг ********** ХХК-д барьцаалсан. Г.Б нь дээрх зээл авах ажиллагаа амжилттай бүтсэний дараа зээлийн 80 000 000 төгрөгийг аваад түүнээс хойш *********** ХХК-ийн захирал Б.Бтай холбоо барихгүй, ор сураггүй алга болсон. Үүнээс хойш манай компанийн төслийн ажил зогсонги байдалд орж маш их алдагдал хүлээсэн. Б.Б нь энэ асуудлаар **** аймгийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан бөгөөд Г.Б нь залилангийн хэргээр шалгагдаж байгаа. Уг зээлийн гэрээний мөнгөнөөс *********** ХХК болон захирал Б.Б нь нэг ч төгрөг аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагад дурдагдсан 1*6 971 401.*7 төгрөгийг ******** ХХК-иас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үндэслэлгүй байна гэв.

 

Хариуцагч Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *********** ХХК-ийн захирал Бтай эртний найз нөхөд, ах дүүсийн холбоотой бөгөөд 2019 оны эхээр Б нь надад хандаж тус *********** ХХК-ийн эзэмшлийн **** аймаг, ****** сум, 4 баг, Эрдэнэ уул номуун далай А бүс гудамж *б тоот хаягт байрлах 19 га газар 100.4 мкв *0 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Улмаар би найз нөхдийн холбоогоо бодолцон туслахаар болж ********** ХХК-тай холбож өгсөн. Тус компани нь иргэд болон аж ахуйн нэгжүүдийн зээл олгох журмынхаа дагуу зээлийг нь судалж байх явцад тус *********** ХХК-ийн захирал Б нь урьд нь банк банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байсан бөгөөд зээл олгосон байгууллагатай байгуулсан зохих гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлээгүйн улмаас найдваргүй зээлдэгч ангилалд хамаарагдан дахин зээл хүсэх боломжгүй нөхцөлд хүрсэн байсан. Ингээд захирал Б надад Хоёулаа энэ зээлийг аваал хамтарч бизнес хийе, та үндсэн зээлдэгчээр зээлийн гэрээ байгуулаад зээлийг гаргуулаад өгчих, би компанийн эзэмшлийн хөрөнгийг барьцаалъя гэсэн санал тавьсан. Ингээд *********** ХХК-ийн захирал Б бид хоёр харилцан тохиролцсоноор тус компаниас дээрх компанийн эзэмшлийн **** аймаг, ****** сум, 4 баг, Эрдэнэ уул Номуун далай А бүс гудамж, *б тоот хаягт байрлах 19 а газар 100.4 мкв *0 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 80 000 000 төгрөгийн зээл авсан байдаг. Тус зээлийн үнийн дүн болох 80 000 000 төгрөгийг *********** ХХК-ийн захирал Б.Бд би бүхлээр нь хүлээлгэн өгсөн ба зээлийн мөнгөний зарцуулалтанд миний бие ямар ч үүрэгтэй оролцоогүй, бидний тохиролцсоноор хийгдэх байсан хамтын бизнес огт хэрэгжээгүй тул тус компаниас авсан зээл болон зээлийн хүү, алдангийг би төлөх үүрэггүй болно. Иймд ********** ХХК-иас иргэн Г.Б, *********** ХХК нараас 1*6 971 401.*7 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлд миний бие хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль бус хэлцэл гэж үзэж байна. Г.Б нь **** ХХК-аас зээл авах хүсэл зорилго байгаагүй. ********** 80 000 000 төгрөгөө тавиад, тэр үед манай гэрт ** 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, би Монголбанкинд найдавргүй зээлдэгч болсон тул Г.Бас гуйж уг газрыг барьцаанд тавиулж зээл авахуулсан. Х.Бын хүссэнээр зээлийн авч өгсөн тул Г.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********** ХХК хариуцагч Г.Б, *********** ХХК нарт холбогдуулан хариуцагч Г.Бас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү 56 080 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 891 401.*7 төгрөг, нийт 1*6 971 401.*7 төгрөг гаргуулж, хариуцагч *********** ХХК-д холбогдуулан барьцаа хөрөнгө болох **** аймаг, ****** сум, дүгээр баг, ********** А бүс гудамж, *б тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-141900****дугаар, 100.4 мкв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай *0 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон тус хаягт байрлах нэгж талбарын 1864027*18885 дугаар, 19 га талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

********** ХХК хариуцагч Г.Б нарын хооронд 2019 оны * дугаар сарын 25-ны өдөр ЗГ190*98 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ********** ХХК  нь 80 000 000 төгрөгийг, машин мотоциклоос бусад барааны жижиглэн худалдааны зориулалтаар, сарын *.5 хувийн хүүтэй, ** сарын хугацаатайгаар Г.Бд зээлдүүлж, талууд буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирчээ. /хх-ийн 6-8/

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон **** ХХК, *********** ХХК-ийн хооронд ИГ190*98 дугаар барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр *********** ХХК-ийн өмчлөлийн **** аймаг, ****** сум, 4 баг, ********** А бүс *б тоот хаягт байрлах, 100.4 мкв талбай бүхий Г-0004217*4 улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны *0 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 19 га газрын газар эзэмших эрхийг тус тус барьцаалжээ. /хх-ийн 9-10/

Хавтаст хэрэгт хариуцагч *********** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байх ба 2019.0*.21-ний өдөр Гын Баттулгыг захирлаар томилсныг бүртгэсэн бичилт хийгджээ./хх-ийн 50/

 

Дээрхээс дүгнэхэд зээлийн гэрээ хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Мөн ИГ-190*98 тоот барьцааны гэрээгээр хариуцагч *********** ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.Б гарын үсэг зурж баталгаажуулан, барьцаалбарт бүртгүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хуульд заасан шаардлагыг хангасан зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулсан. ...Манай байгууллага зээлийн гэрээний дагуу мөнгийг Г.Бд шилжүүлсэн бөгөөд Г.Б *********** ХХК-ийн захирал Б нарын хооронд өр төлбөрийн ямар асуудалтай байсан нь энэ зээлийн гэрээнд хамааралгүй бөгөөд хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй. гэснийг хариуцагч *********** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...*********** ХХК нь 2019 оны 01 дүгээр сараас эхлэн **** аймгийн ****** сумын 4 дүгээр баг ********** А бүс гудамжны *Б тоот хаягт байрлалтай 19 га газар дээр ********** хэмээх таун хаус болон сингл хаусаас бүрдэх бүрэн хэмжээний цогцолборын төслийн ажлыг эхлүүлсэн. Тухайн үед төслийг хэрэгжүүлж эхлээд зам болон зарим хаусыг барих явцад төслийн хөрөнгө тасалдсаны улмаас танил ах Г.Бд хандсан. Г.Б нь танайд хөрөнгө оруулалт аваад өгье, чи газраа барьцаалаад надад зээл аваад өгчих гэж хэлсэн. Тухайн үед уг барилгын ажлыг нэн яаралтай үргэлжлүүлэх шаардлага байсан учраас Г.Бд итгээд **** аймгийн ****** сумын 4 дүгээр баг ********** А бүс гудамжны *Б тоот хаягт байрлалтай 19 га газрыг ********** ХХК-д барьцаалсан. Г.Б нь дээрх зээл авах ажиллагаа амжилттай бүтсэний дараа зээлийн 80 000 000 төгрөгийг аваад түүнээс хойш ******** ХХК-ийн захирал Б.Бтай холбоо барихгүй, ор сураггүй алга болсон... гэж,

хариуцагч Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар ...******** ХХК-ийн захирал Б.Б нь Г.Бд хүсэлт тавьж тухайн газарт барьж байгаа таун хаус болон сингл хаусаас бүрдэх бүрэн хэмжээний цогцолборын төслийн ажилд мөнгө хэрэгтэй байгаа тул компаниа таны нэр дээр шилжүүлье та зээл аваад өг гэсний дагуу шилжүүлж зээл авч өгсөн. Уг зээлийн мөнгийг Б.Бд шилжүүлж өгсөн бөгөөд зээл авсны дараа компанийг зохих журмын дагуу шилжүүлэн өгсөн. Уг зээлийг авч ашиглаагүй тул төлөх үндэслэлгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчинтөгөлдөр бус хэлцэл. гэж маргажээ.

Хариуцагч нарын тайлбар, татгалзал дараах үндэслэлгүй байна.

 

Хэрэгт 2021.0*.2*-ны өдрийн 417 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Баянзүрх дүүргийн Прокурорын тогтоол авагдсан байх ба уг тогтоолд бичигдэж, дүгнэгдсэн үйл баримтын талаар хариуцагч Г.Б болон *********** ХХК нарын төлөөлөгч нар маргаагүй бөгөөд, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар дээрх тогтоолд бичигдсэн агуулгатай адил байх ба гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр эрүүгийн хэргийг хаасан байна.

 

Дээрхээс дүгнэхэд талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй хэдий ч хариуцагч Г.Б болон *********** ХХК-ийн захирал Б.Б нарын хоорондох өр төлбөртэй асуудал нь дээрх зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй бөгөөд хариуцагч Г.Б нь зээлийн мөнгийг *********** ХХК-ийн захирал Б.Бд шилжүүлсэн үндэслэлээр зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

 

Талууд 2019 оны * сарын 25-ны өдөр ЗГ-190*98 дугаартай зээлийн гэрээгээр 80 000 000 төгрөгийг зээлэхээр тохирсон асуудлаар маргаагүй, гэрээ байгуулсан өдөр ********** ХХК нь 2019.0*.25-ны өдөр 80 000 000 төгрөгийг хариуцагч Г.Б Голомт банкны ***09151*64 дугаар дансаар *** 000 000 төгрөгийг, 64 000 000 төгрөгийг хоёр удаагийн бэлэн бус гүйлгээгээр шилжүүлж, хүлээлгэн өгсөн ба хариуцагч Г.Б нь зээлийг гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар зохигч талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 0* дугаар сарын 25-ны өдөр дууссан байх ба хариуцагч Г.Б нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул гэрээ болон хуульд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг, хугацаа хэтрүүлсний хүүгийн хамт шаардах эрхтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 0* дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 45* дугаар зүйлийн 45*.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

 

********** ХХК нь 2014.09.05-ны өдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 01 сарын 28-ны өдрийн 88 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн болох нь, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн 101/454 дугаар гэрчилгээ зэргээр тогтоогдож байна./хх-ийн 19-20/

 

Харин барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулсан, энэ нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасантай нийцэж байх тул хариуцагч *********** ХХК-ийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хангах үндэслэлтэй.

 

Дээрхийг нэгтгээд хариуцагч Г.Бас үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү 56 080 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 891 401.*7 төгрөг, нийт 1*6 971 401.47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********** ХХК-д олгож, хариуцагч *********** ХХК-ийн барьцаа хөрөнгө болох **** аймаг, ****** сум, 4 баг, ********** А бүс *б тоот хаягт байрлах, 100.4 мкв талбай бүхий Г-0004217*4 улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны *0 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 19 га газар эзэмших эрх зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ***5 дугаар зүйлийн ***5.1, ***5.2.1, ***6, ***8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 45* дугаар зүйлийн 45*.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Бас зээлийн гэрээний үүрэгт 1*6 971 401.*7 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********** ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл хариуцагч *********** ХХК-ийн Зээлийн барьцааны гэрээнд заасан *********** ХХК-ийн өмчлөлийн **** аймаг, ****** сум, 4 баг, ********** А бүс *б тоот хаягт байрлах, 100.4 мкв талбай бүхий Г-0004217*4 улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны *0 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 19 га газар эзэмших эрх зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

*. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 0*0 917 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Бас улсын тэмдэгтийн хураамжинд 842 807 төгрөгийг гаргуулж, хариуцагч *********** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********** ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ***9 дүгээр зүйлийн ***9.2, ***9.7, **0 дугаар зүйлийн **0.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ