Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/02588

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 1* өдөр

Дугаар 183/ШШ2021/02*88

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: **** дүүрэг, * дугаар хороо, ***** хотхон, *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух **** овогт Эийн С /РД: *********/-ын нэхэмлэлтэй

 

Хариуцагч:***** дүүрэг, *** дүгээр хороо, ***** гудамж, *** дугаар байр, * тоот хаягт оршин суух Гын Г /РД:******/-т холбогдох

 

Алт угаагч бууны үлдэгдэл төлбөр 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.С, хариуцагч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Э.С шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Г.Гт 20***.4 сард өөрийн эзэмшлийн алт угаадаг бууг 2* 000 000 төгрөгөөр худалдаж аман гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөөс хойш 2021.6.30-ны өдөр хүртэл нийт 17 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 8 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байна. Миний бие анх Алтансүхтэй хамтарч ажиллахаар уг алт угаах бууг 2* 000 000 төгрөгөөр авсан бөгөөд Алтансүхэд 2* 000 000 төгрөгөөр зараад 1* 000 000 төгрөгийг авсан. * аймгийн ***** суманд орших алтны уурхайд яваад очиход энэ Г байсан бөгөөд тухайн үед буугаа авья гэхэд би мөнгийг нь төлнө гээд үлдээсэн. Ингээд үлдэгдэл 10 000 000 төгрөгийг Г.Г төлөхөөр болсон. Гэтэл одоог хүртэл төлөөгүй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 20***.7.26-ны өдөр найз н.Жийн ажиллаж байсан * аймгийн ***** суманд орших алтны уурхайд найздаа туслан ажиллахаар очсон. Намайг очиход уг уурхайд С гэгчийн нэхэмжилж байгаа скрүүпер буюу алт угаах төхөөрөмж тэнд ирчихсэн байсан. Тус уурхайн эзэн болох ********** ХХК-ийн захирал н.А нь н.Саас уг төхөөрөмжийг худалдаж авч байсан. Харин намайг очиход н.Аээс миний найз н.Ж уг скрүүперийг худалдан авч байгаа, урьдчилгаа 1* 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж байсан. Уурхайн эзэн болох н.Аийн эхнэр н.Г гэгч рүү шилжүүлсэн 1* 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримтыг хавсаргасан. Иймд би хариуцагч биш гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.С хариуцагч Г.Гт холбогдуулан алт угаагч бууны үлдэгдэл төлбөр 8 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан Э.Сын дансны хуулганд 20***.01.0*-ны өдөр *020163920 данснаас * 000 000 төгрөгийн төхөөрөмжийн үнэ Агаас, 20***.04.2*-ны өдөр *020163920 данснаас 2 000 000 төгрөгийг төхөөрөмжийн үнэ гэж шилжүүлсэн байх ба нэхэмжлэгч нь дээрх дансыг Алтансүх гэдэг хүнийх гэж тайлбар гаргажээ.

Мөн 2021.06.30-ны өдөр *7*3624*28 данснаас 2 000 000 төгрөгийг бууны мөнгө гэсэн утгатайгаар шилжүүлснийг хариуцагч Г.Гийн данс гэж тайлбар гаргаж, талууд маргаагүй болно./6-8/

 

Харин нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт ... Алтансүхэд уг төхөөрөмжийг 2* 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд 1* 000 000 төгрөгийг авсан, үлдэгдэл мөнгийг Г.Г төлөхөөр тохирсон. ... гэж тайлбар гаргасныг хариуцагч Г.Г .... Тус уурхайн эзэн болох ********* ХХК-ийн захирал н.А нь н.Саас уг төхөөрөмжийг худалдаж авч байсан. Харин намайг очиход н.Аээс миний найз н.Ж уг скрүүперийг худалдан авч байгаа, урьдчилгаа 1* 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж байсан, уурхайн эзэн болох н.Аийн эхнэр н.Г гэгч рүү шилжүүлсэн 1* 000 000 төгрөгийн шилжүүлсэн Жавхлангийн баримтыг хавсаргасан...би хариуцагч биш. гэх тайлбарыг гаргаж, маргажээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Г.Гт алт угаах скрүүпер бууг 2* 000 000 төгрөгөөр худалдсан гэх, түүнчлэн уг төлбөр төлөх үүргийг Г.Гт шилжүүлсэн гэх үйл баримт зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх ба энэ талаараа баримтаар нотлогдоогүй байх тул талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэж үндэслэлгүй байна.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дугаар зүйлийн 11*.1, 11*.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Гаас алт угаагч бууны үлдэгдэл төлбөр 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *7 дугаар зүйлийн *7.1, 60 дугаар зүйлийн 60.1, *6 дугаар зүйлийн *6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Сын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142 9*0 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*** дүгээр зүйлийн 1***.2, 1***.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ