Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00254

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00254

 

 

*******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/02588 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч т холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Н.Жамъян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга: Би анх н.А алт угаах бууг 25,000,000 төгрөгөөр худалдаж 15,000,000 төгрөгийг авсан. Тухайн үед Дорнод аймгийн ****** суманд орших алтны уурхай дээр очиход байсан, буугаа авья гэхэд би мөнгийг нь төлнө гээд үлдээсэн. Иймд үлдэгдэл 8,000,000 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч ийн тайлбарын агуулга:  Миний бие 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр найз н.Жавхланд туслахаар Дорнод аймгийн ****** суманд орших алтны уурхайд очсон бөгөөд уурхайн эзэн н.Алтансүх *******аас уг төхөөрөмжийг худалдаж авч байсан. Харин найз н.Ж нь н.А-ээс дээрх төхөөрөмжийг худалдан авч байгаа урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж байсан. Хэрэгт уурхайн эзэн н.А эхнэр н.Г данс руу шилжүүлсэн баримтыг хавсаргасан. Би хариуцагч биш гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч аас алт угаагч бууны үлдэгдэл төлбөр 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгч *******-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч *******-ын давж заалдах гомдлын агуулга: Би анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлтээ илэрхийлэх бодолтой оролцсон. Гэвч шүүхээс надад эрх үүргийг маань ойлгомжтой тайлбарлаж өгөөгүй, мөн би шүүх хуралдааны явцыг мэдэхгүйгээс шүүх хурал болж өнгөрсөн. Би шүүгчид өмгөөлөгч авах хүсэлтээ хэлсэн боловч "шүүх хурал дууссан" гэсэн тайлбар хэлсэн. Миний бие хууль зүйн туслалцаа авч чадаагүйгээс шүүхэд нотлох баримт гаргаж өгөх, хариуцагч нэмж оролцуулах, гэрч асуулгах зэрэг эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагч аас давж заалдах гомдолд холбогдуулан бичгээр тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...н.А-д алт угаах буу 25,000,000 төгрөгөөр худалдаж 15,000,000 төгрөгийг авсан, ... тухайн үед алтны уурхай дээр очиход байсан, буугаа авъя гэхэд би мөнгийг төлнө гээд үлдээсэн, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг түүнээс гаргуулна гэж тайлбарласан байна .

3.Хариуцагч ... уурхайн эзэн н.А *******аас уг төхөөрөмжийг худалдаж авч байсан, ...намайг очиход н.А найз н.Ж худалдан авч байгаа урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн гэж байсан, би хариуцагч биш гэх агуулга заан татгалзан эс зөвшөөрч, маргажээ.

4.Талуудын маргааны үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Хэрэгт ХААН банк дансны хуулга нотлох баримтаар авагджээ. Уг баримтаас үзвэл, нэхэмжлэгч *******-ын ХААН банк дах 50ххххх дугаартай харилцах данс руу 5020163920 дугаарын данснаас төхөөрөмжийн үнэ, аагийгаас гэх агуулга тусгагдсан 7,000,000 төгрөгийн, хариуцагч ын 57ххххххх дугаартай данснаас бууны үнэ гэсэн агуулгаар 2,000,000 төгрөг шилжүүлсэн байна. /хх-6-8/ Мөн хариуцагч тал н.Ж нь н.А эхнэр н.Г данс руу 15,000,000 төгрөг шилжүүлсэн гэх тайлбараа нотлох зорилгоор Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгыг шүүхэд гарган өгчээ. /хх-16-19/

Хариуцагч тал шүүх хуралдааны үеэр н.Ж, н.А нарыг хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд нийцээгүй талаар тайлбарласан нь зөв боловч тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах эсэх, шүүхээс гарах шийдвэр, маргааны зүйлийн талаар тэдгээрийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэх талаар тодруулаагүй нь буруу болжээ.

5.Хэрэгт , *******, н.А, н.Ж нарын хооронд ямар харилцаа үүссэн, маргааны зүйл болж буй алт угаагч буу одоо хаана, хэний эзэмшилд байгаа зэрэг нөхцөл байдал тодорхой бус, маргааны үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

6.Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах зэрэг хуулиар тогтоосон эрхийг зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/02588 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ  Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД