Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/02475

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/02475

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, шүүгч М.*******, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Э,

 

нэхэмжлэгч: А

 

нэхэмжлэгч: Б

 

нэхэмжлэгч: Г нарын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Х

 

хариуцагч: Ө

 

хариуцагч: Ч б ХХК-д холбогдох

 

гэм хорын хохиролд 5 969 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, түүний өмгөөлөгч Л.Ц, хариуцагч Г б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Г нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... 2018.08.19-ны өдөр М нь өөрийн төрсөн эцэг ЭЭ-ийн өмчлөлийн Верна маркийн -37 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотын төвөөс Багануур дүүрэг чиглэлд явж байхад өөдөөс нь Ландкрузер маркийн -15 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэн, урсгал сөрж орж ирээд урдаас нь мөргөсөн. Ландкрузер маркийн тээврийн хэрэгслийг тухайн үед Э.Ө жолоодож явсан. Энэ асуудлыг Замын цагдаагийн хэлтэс шалгаж Ландкрузер маркийн -15 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыт зөрчиж осол гаргасан гэм буруутай болохыг тогтоож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгосон. Осол гарах үед мөргүүлсэн Верна маркийн -87 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд жолооч Э.*******өөс гадна Г.*******, Б.*******, Б.*******, О.******* нар зорчиж явсан. Ослын дараа жолооч Э.*******д зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, тархины доргилт, хамрын таславч зүүн тийш мурийсан, Б.*******д зүүн өвдөгний цус хуралт, Г.*******т хэвлийн урд хананы цус хуралт, Б.*******од зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдож, Верна маркийн -87 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл учирсан. Тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг Тэнцвэр Эстимейт ХХК-аас 4.502.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний төлбөр Тэнцвэр Эстимейт ХХК-д 151.000 төгрөгийг, ослын газраас эвдэрсэн тээврийн хэрэгслийг зөөвөрлөх ачилтын зардал 80.000 төгрөг төлсөн. Зорчигч Г.******* нь хэвлийн КТГ-т шинжлүүлэхэд 150.000 төг, шүүх эмнэлгийн төлбөр 8.000 төгрөг, эмний мөнгө 10.300 төгрөг, нийт 168.300 төгрөг. Зорчигч Б.******* нь толгойн КТГ-т шинжлүүлэхэд 120.000 төг, шүүх эмнэлгийн төлбөр 8.000 төгрөг, итгэмжлэл гаргуулах нотариатын үйлчилгээний төлбөрт 7.000 төгрөг, нийт 135.000 төгрөг. Зорчигч Б.******* нь толгойн КТГ-т шинжлүүлэхэд 120.000 төгрөг, шүүх эмнэлгийн төлбөр 8.000 төгрөг итгэмжклэл гаргуулах нотариатын үйлчилгээний төлбөрт 7.000 төг нийт 135.000 төгрөг. Зорчигч О.*******, Э.******* нарт нийт 260.000 төгрөгийн зардал гарсан. Э.******* нь Хятад улсад суралцаж байгаа, О.*******ий эцэг эх нь Австрали улсад байгаа шалтгаанаар итгэмжлэлээ ирүүлж чадаагүй учир О.*******, Э.******* нарын зардлыг энэ удаад нэхэмжилсэнгүй. Мөргүүлсэн тээврийн хэрэгслийг жопоодож явсан Э.*******, зорчигч Г.*******, О.******* нар нь уг тээврийн хэрс слийн өмчлөгч Б.Энхтөрийн хүү, бэр, дүүгийнх нь хүүхэд юм. Б.Энхтөр нь эхнэр Т.*******ын хамт ослын тухайд мэдсэн даруйдаа Багануур дүүргээс бусдын машины шатахуун хийж Улаанбаатар хот руу ирсэн. Ирэх очих зардалд 40.000 төгрөг зарцуулсан. Мөн хэргийг цагдаагаар шийдвэрлүүлэх явцад зорчигч нарыг эмнэлэгт үзүүлж, хийлгэх, шүүх эмнэлэгт үзүүлэх, үнэлгээ гаргуулах, цагдаагийн байгууллагаас дуудсан үед Багануур дүүргээс ирж очих зэрэгт нийтдээ 200.000 төгрөгийн зардал гарсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг баталгаажуулах болон итгэмжлэл гаргуулах төлбөрт нотариатад 8.500 төгрөг төлсөн. Гэм хорын хохирлыг хариуцах этгээдүүд нь сайн дураар төлбөрөө төлөхгүй байх тул асуудлыг Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх ажиллагаанд өмгөөлөгчийн туслалцаа авч, үйлчилгээний хөлсөнд 550.000 төгрөгийг төлсөн. Энэхүү нийтдээ 798.500 төгрөгийг тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.Энхтөр гаргасан. Хурд хэтрүүлж явсан Ландкрузер маркийн -15 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр банк ХХК бүртгэлтэй байдаг боловч Г.******* нь энэхүү тээврийн хэрэгслийг банкнаас зээл авч худалдан авсан гэдэг. Осол гарах үед тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.*******ын хүү Х.Дөлгөөн энэ талаар 2018.08.24-ны өдөр цагдаад өгсөн мэдүүлэгтээ дурдсан байдаг. Иймд хариуцагч нараас гэм хорын хохиролд 5.969.800 төгрөгийг гаргуулж өгнө үү.... гэв.

 

Хариуцагч Г.******* шүүхэд бичгээр гаргасан гаргасан тайлбартаа: .... Уг машиныг 2018 оны 7-р сарын 19-ний өдриин 1905124342 тоот гэрээний дагуу худалдан авсан. 2018 оны 8-р сарын 16-ны өдөр миний эзэмшлийн машин Ландкрузер маркийн -15 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүр гэрт байхгүй байсныг мэдээд хүү Дөлгөөн рүү утасдахад утас нь холбогдохгүй байсан. Ингээд 2018 оны 8-р сарын 20-ны өдөр зам тээврийн осол болсныг мэдэн цагдаа дээр очиж мэдүүлэг өгөн машинаа авсан. Машинаа хүлээж авах үед .... эвдэрсэн байсан ба ... үнэлгээний газраар үнэлүүлж 5 800 000 төгрөгийн засварыг өөрөөсөө гаргаж машинаа засуулсан. Осол болох үед машиныг Э.******* жолоодож явсан нь тогтоогдсон бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар заалтын 51 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр Замын цагдаагийн хэлтэс торгосон байдаг. О.******* нь миний зөвшөөрөлгүйгээр машиныг унаж явснаас болж нэхэмжлэгч нарт хохирол учруулсан байна. Тухайн үед машин хаана байгааг, хэн унаж байгааг би мэдээгүй. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцахаар, мөн тус хуулийн 497.1-т зааснаар .... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус зохицуулснаас үзвэл тээврийн хэрэгслийг ашиглах явцад хохирол учруулахад тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулан жолоодож явсан О.******* нь уг гэм хорын хохирлыг төлөх үүрэгтэй юм....гэжээ.

 

Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: .... Нэхэмжлэлд дурдсан авто осол болсон нь үнэн. Ослын дараа надаас ийм мөнгө нэхэж байгаагүй, шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндэд учирсан гэмтэлгүй гэж байсан болно. Одоо гэнэт ийм их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Цагдаад шалгагдаж байхад хоёр машин даатгалтай даатгалаас мөнгө нь гарна гэж байсан бөгөөд ямар нэгэн төлбөрийн тухай яригдаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно......гэжээ.

 

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...2018 оны 8 сард хүү Дөлгөөн нь зөвшөөрөлгүйгээр 15 УНД, Тоёото 200 маркийн машиныг унаж Тэрэлж найзуудын хамтаар явсан. Хүү Дөлгөөн найз нөхөдтэйгээ наргиж, согтуу байх үед нь найз ******* нь мөн Дөлгөөний зөвшөөрөлгүй уг машиныг унаж Баянзүрх дүүрэгт осол аваар гаргасан. Тэр цагаас *******аас болж хохирсон хохирол 5 сая төгрөгийг гаргуулах гэж хайсан боловч олдоогүй.... гэжээ.

 

Хариуцагч банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... шүүхэд гаргасан хариу тайлбараа дэижиж оролцож байна. Улсын бүртгэлийн 15-УНД улсын дугаартай Тоёото Ланд круйзер 200 маркын автомашин нь банкны ЗГ1905124342 тоот автомашины зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож БГ1905124342 тоот барьцааны гэрээгээр банк ХХК-ны барьцаанд бүртгэгдсэн байна. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.1-т өөрийнхөө эзэмшилд байгаа барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах гэж барьцаалуулагчийн үүргийг заасан байх ба 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 4 дүгээр зүйлийн 4.1 -т "Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус гэм хорын хохирлыг гэм хор учруулсан этгээд арилгах талаар зохицуулсан байна. Мөн БГ1905124342 тоот барьцааны гэрээний 2.3-д заасны дагуу барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд байлгах бөгөөд барьцаалуулагч нь барьцаалсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэвийн ашиглалтын горим засвар, арчилгаа, үйлчилгээ, даатгал зэргийг хариуцна. Энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэх бүхий л хор уршгийг барьцаалуулагч өөрийн бусад хөрөнгөөр арилгах үүрэгтэй. Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг эзэмшиж ашиглаж байгаатай холбогдуулан гарах бусад зардлыг мөн хариуцах бөгөөд цаг тухай бүрд нь төлж барагдуулах үүрэгтэй. Үүнд: Авто тээврийн хэрэгслийн татвар, жолоочийн хариуцлагын даатгал замын хөдөлгөөн зөрчсөний улмаас ногдуулсан торгууль зэрэг бүхий л төрлийн төлбөр хамаарна гэж заасны дагуу барьцаалуулагч буюу барьцааны зүйлийн эзэмшигч Г.******* Г.******* болон тухайн үед тээврийн хэрэгслийг унаж явсан этгээд нь уг гэм хороос учирсан мөнгөн төлбөрийг төлөх үүрэгтэй байна. Иймд банк ХХК нь хариуцагч биш бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхтөр, Б.Амарболд, Б.*******, Г.******* нар нь Г.******* Э.*******, Г.*******, банк ХХК нарт холбогдуулан гэм хорын хохиролд 5 969 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2018 оны 08 сарын 19-ны өдөр 00 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 11 хороо Баянзүрхийн товчооны замд Э.******* нь ландкрузер маркийн -15 УНД дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна... гэснийг зөрчиж, Э.*******ийн жолоодож явсан верна маркийн -87 БРА улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол хэрэг гаргажээ. Э.******* уг зөрчил, осол хэрэг гаргасан буруутай үйлдэлдээ Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 51-т заасны дагуу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн нь 2018 оны 8 сарын 29-ны өдрийн шийтгэлийн хуудас, торгуул төлсөн баримт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг баримтуудаар тогтоогдож байна. \хэргийн 9-15 дугаар тал\

-15 УНД дугаартай ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэл нь автомашин нь 2018 оны 07 сарын 19-ны өдрийн Г.*******, Г.******* нарын банктай байгуулсан 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр бүртгэлтэй бөгөөд өмчлөгч банк ХХК бүртгэлтэй, -87 БРА дугаартай верна маркийн тээврийн хэрэгсэл нь Б.Энхтөрийн өмчлөлийн хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, банкны зээлийн болон барьцааны гэрээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 20, 119-131 дүгээр тал/

Тээврийн хэрэгслүүдийн эзэмшил өмчлөл, зам тээврийн осол зөрчил гарсан, тухайн осол зөрчил нь хариуцагч Э.*******ын буруутай үйлдлийн улмаас гарсан зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Энэхүү осол хэргийн улмаас Э.*******ийн жолоодож явсан нэхэмжлэгч Б.Энхтөрийн өмчлөлийн верна маркийн -87 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4 205 000 төгрөгийн эвдрэл гэмтэл буюу хохирол, хохирлын үнэлгээ хийлгэсэн хөлс 151.000 төгрөг, хэргийн газраас тээврийн хэрэгсэл тээвэрлэж зөөсөн ачилтын хөлс 80.000 төгрөг, тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигчын толгой болон хэвлийн томографик хийлгэсэн, шүүх эмнэлгийн шинжилгээний зардал, эм тарианы зардалд нэхэмжлэгч Г.*******т 168.300 төгрөг, Б.*******од 135.000 төгрөг, Б.*******д 135.000 төгрөгийн хохирол төлбөр учирсныг тус бүр хариуцагч нараас нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...осол болох үед машиныг Э.******* жолоодож явсан нь тогтоогдсон, миний зөвшөөрөлгүйгээр машиныг унаж явснаас болж нэхэмжлэгч нарт хохирол учруулсан. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар О.******* гэм хорын хохиролыг төлөх үүрэгтэй... гэж,

Хариуцагч Г.******* ...хүү Х.Дөлгөөн зөвшөөрөлгүй машин унаж явсан, найз Э.******* нь Дөлгөөний зөвшөөрөлгүй машиныг унаж осол аваар гаргасан. Э.*******аас хохирол 5 сая төгрөг гаргуулах гэж хайсан боловч олдоогүй... гэж,

Хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...нэхэмжлэлд дурьдсан авто осол болсон нь үнэн. Ослын дараа надаас ийм мөнгө нэхэж байгаагүй, шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндэд учирсан гэмтэлгүй гэж байсан болно. Одоо гэнэт ийм их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Цагдаад шалгагдаж байхад 2 машин даатгалтай даатгалаас мөнгө нь гарна гэж байсан. Ямар нэгэн төлбөрийн тухай яригдаж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж,

Хариуцагч банк нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.1, Барьцааны гэрээний 2.3-т барьцааны зүйлийг барцаалуулагчийн эзэмшилд байлгах бөгөөд барьцаалуулагч нь барьцаалсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэвийн ашиглалтын горим засвар арчилгаа үйлчилгээ даатгал зэргийг хариуцна. Энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэх бүхий хор уршгийг барьцаалуулагч өөрийн бусад хөрөнгөөр арилгах үүрэгтэй байхаар тохирсон байгаа. Иймд барьцааны зүйлийн эзэмшигч Г.*******, Г.*******, Э.******* нар гэм хороос учирсан мөнгөн төлбөрийг төлөх үүрэгтэй... гэж маргажээ.

Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол хэрэг гаргасан хариуцагч Э.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор хохирол төлбөр учирсан нь нэхэмжлэгч нарын хэвлий болон толгойн томографийн баримтууд, тасалбар, ачилтын мөнгө, үнэлгээний хөлс төлсөн баримт, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн Үнэлгээ хийсэн баримт, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт баримтуудаар тус тус тогтоогдож байна. \хэргийн 7-20, 28-37 дугаар тал\

Иймд нэхэмжлэгч нарын шаардах эрх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагч Г.*******, Г.*******, Э.******* нараас гэм хорын хохирол төлбөр нийт 5 204 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхтөрд 4 733 000 төгрөг, нэхэмжлэгч Г.*******т 168.300 төгрөг, нэхэмжлэгч Б.*******од 135 000 төгрөг, Б.*******д 135 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 765 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн 765 500 төгрөгт ногдох замын зардал, бензин шатахууны зардал, хууль зүйн туслалцаа үйлчилгээний зардалтай холбоотой баримт нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх уг хохирол төлбөрийг хасаж тооцсныг тайлбарлах нь зүйтэй.

-15 УНД улсын дугаартай тоёото ланд крузер 200 маркийн автомашин өмчлөгчөөр банк ХХК бүртгэлтэй боловч 2018 оны 07 сарын 19-ны өдрийн ЗГ1905124342 тоот банк, Г.*******, Г.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгож, уг тээврийн хэрэгслийг барьцаалж зээлийн гэрээний талууд 2018 оны 07 сарын 19-ны өдөр дугаар БГ1905124342 тоот Барьцааны гэрээ байгуулан, тээврийн хэрэгслийг банк ХХК-ний өмчлөлд бүртгүүлсэн байна.

Барьцааны гэрээний 2.3-т барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд байлгах бөгөөд барьцаалуулагч нь барьцаалсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэвийн ашиглалтын горим засвар арчилгаа үйлчилгээ даатгал зэргийг хариуцна. Энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэх бүхий хор уршгийг барьцаалуулагч өөрийн бусад хөрөнгөөр арилгах үүрэгтэй байхаар тохирсон нь барьцааны гэрээ баримтаар тогтоогдож байна. Иймд банк ХХК ослын улмаас учирсан гэм хорын хохирлыг хариуцах үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй. /хэргийн 121 дүгээр тал/

Мөн барьцааны гэрээнд зааснаар хариуцагч Г.*******, Г.******* нар тээврийн хэрэгслийн бүрэн бүрэн байдлыг хангах, эзэмших ашиглах эрх үүрэг олгогдсон гэж үзнэ.

Иймд хариуцагч Г.*******, Г.*******, Э.******* нараас гэм хорын хохирол төлбөр нийт 5 204 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор тогтоосон болно.

Хариуцагч Г.*******, Г.*******, Э.******* нар нь өөрсдийн тайлбартай холбоотой ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч нарын ирүүлсэн хохирлын үнэлгээ баримтыг үгүйсгэж маргаагүй, шүүхэд нотлох баримт гаргуулах талаар ямар нэг хүсэлтийг ирүүлээгүй.

Хариуцагч Г.*******, Г.******* шүүх хуралдаанаар хэргийг өөрсдийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтээ ирүүлсэн, хариуцагч Э.******* оршин суугаа хаягаа өөрчилсөн талаар шүүхэд мэдэгдээгүй шүүхэд ирээгүй тул зохигчдын хүсэлтээр тэдний эзгүйд, бусад оролцогч нарын тайлбар хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Мөн шүүх хуралдаанд оролцогчид иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоогүйг тайлбарлах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 470 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 98 218 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгохоор тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Г.*******, Г.*******, Э.******* нараас гэм хорын хохирол төлбөр нийт 5 204 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхтөрд 4 733 000 төгрөг, нэхэмжлэгч Г.*******т 168.300 төгрөг, нэхэмжлэгч Б.*******од 135 000 төгрөг, Б.*******д 135 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 765 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй

болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 470 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 98 218 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНТУУЛ

                                           

                                  ШҮҮГЧИД                                                   М.МӨНХТӨР

 

Х.ЭНХЗАЯА