Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2021/02961

 

 

 

 

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2021/02961

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ХХК, Ц нарт холбогдох,

 

3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч Ц.Цог******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Золзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* ******* ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-тай 2019 оны 8 сарын 11-ний өдөр Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажиллахаар болсон. Гэрээгээр ******* ******* ******* ХХК нь зээл буюу төсөлд шаардлагатай санхүүжилтийг Монгол улс болон БНХАУ-ийн хууль, журмын дагуу шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон. 2019 оны 8 сарын 28-ны өдөр ******* ******* ******* ХХК-ний данснаас Ц.гийн Хаан банкны данс руу 3 000 000 төгрөгийг төлбөрийг бүрэн шилжүүлсэн болно. Гэрээний дагуу санхүүжилт орж ирээгүй ба гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй болно. ******* ******* ******* ХХК-ийн захирал Ц.Цог******* нь гэрээний дагуу ажил үүргээ огт гүйцэтгээгүй тул 2020 оны 8 сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байдаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно. Ингээд эрэн сурвалжлуулах ажиллагаа явуулан ******* ******* ******* ХХК болон Ц.Цог******* нарын хаягийг тогтоосон болно. Иймд ******* ******* ******* ХХК болон Ц.Цог******* нараас гэрээний хөлс болох 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн захирал Ц.Цог******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ******* ******* ХХК-тай хийсэн зөвлөх үйлчилгээний гэрээний 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.9 дэх зүйлүүд нь Б талын хүлээх үүрэг байдаг. Үүнд заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн учраас хөрөнгө оруулагч талтай харилцах гэрээний зорилго цааш үргэлжлэх боломжгүй болсон байсан ч А тал буюу ******* ******* ******* ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулагч талтай удаа дараалан эв зүйн журмаар үйл ажиллагааг явуулах талаар хүсэлт гаргаад, 2 удаагийн хариулт авч өгсөн. Тэр хариулт нь тухайн хөрөнгө хүсэгч тал болох ******* ******* ******* ХХК нь санхүүгийн тодорхой заасан баримтууд болон компанийн үйл ажиллагаа зэргийг тодруулах шаардлагатай болсон. Эдгээр баримтуудыг шаардсаны дагуу ******* ******* ******* ХХК гаргаж өгөлгүйгээр хугацаа хангалттай өнгөрсөн. Ийм учраас гэрээнд заасан ажиллагаа хэсэг хугацаанд зогсонги байсан, түүнээс хойш бид огт үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэхгүй байна. Өөр хэлэх зүйл байхгүй байна даа... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* экспрэсс ******* ХХК хариуцагч Мандах ******* ХХК, Ц.Цог******* нарт холбогдуулан гэрээний үүрэгт шилжүүлсэн хөлс 3 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2019 оны 08 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч, хариуцагч Мандах Майнинг ХХК нарын хооронд №А/18 тоот Зөвлөх үйлчилгээ үзүүлэх 3 сарын хугацаатай гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч ******* Экспресс Трэйвэл ХХК-ийн хөрөнгө оруулалтын төсөлд шаардлагатай санхүүжилтийг БНХАУ-ын арилжааны банкны зээл авч шийдвэрлэхэд хариуцагч Мандах Майнинг ХХК шаардлагатай албан бичиг баримт, мэдээ мэдээллийг боловсруулах, орчуулах, төслийн судалгааны танилцуулга зэрэгт зуучлах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, нэхэмжлэгч ажлын хөлс 3000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 9 дүгээр тал/

Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Дээрхи гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

 

Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй болно.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч буюу ажиллагч тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, нэхэмжлэгч буюу ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч ажил үйлчилгээний хөлс 3000.000 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн 5034825697 тоот дансанд 2019 оны 08 сарын 28-ны өдөр шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ирүүлсэн дипозит дансны хуулга баримтаар нотлогдож байгаа ба хариуцагч дээрхи мөнгийг хүлээн авснаа зөвшөөрч, энэ талаар маргаагүй. /хэргийн 10 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 3000.000 төгрөгийг И Н И Мандах Майнинг ХХК-д шилжүүлсэн боловч хариуцагч тал гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй. Бидний хувьд БНХАУ-ын арилжааны банкнаас зээл авах хүсэл зоригтой байсан. Тэрхүү хүсэл зориг маань биелэгдээгүй. Тиймээс хариуцагч тал гэрээний зорилгод нийцэх ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн санхүүжилт орж ирээгүй, иймд ажлын хөлс 3000 000 төгрөгөө буцаан гаргуулахаар нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...нэхэмжлэгч тал үнэн зөв мэдээ мэдээлэлээр хангах, гаргуулах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн, И Н И Мандах Майнинг ХХК хөрөнгө оруулагч талаас тодорхой хариу авч нэхэмжлэгч талын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан нь нотлох баримттай тул нэхэмжлэлийн шаардлагаас 1500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө... гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч гэрээнд заасан ажлын хөлс төлөх үүргээ биелүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа ба хариуцагч гэрээнд заасан хариу үүрэг болох зөвлөх ажил үйлчилгээгээ гүйцэтгэсэн гэх өөрийн тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй.

 

Хариуцагч хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүй хариуцагчийн тайлбар татгалзал нотлогдоогүй гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч гэрээнд заасан нэхэмжлэгч талын хөрөнгө оруулалтын төсөлд шаардлагатай санхүүжилтийг БНХАУ-ын хууль журмын дагуу арилжааны банкны зээл авч шийдвэрлэхэд шаардлагатай албан бичиг баримт, мэдээ мэдээллийг боловсруулах, орчуулах, төслийн судалгааны танилцуулга зэрэгт зөвлөх үйлчилгээ үзүүлж үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлснээ нотлох үүрэгтэй.

 

Хариуцагч 2019 оны 09 сарын 27-ны өдрийн МСС компаниас, ******* тревэль ХХК-д гэсэн орчуулга бүхий байнгын хөрөнгө, бусад хөрөнгө болон эргэн төлөх нөхцөлтэй төлөвлөгөөтэй холбоотой мэдээллийг ирүүлэх тухай, 2019 оны 08 сарын 15-ны өдрийн МСС компаниас ******* тревэль ХХК-д аудитийн байгууллагаар баталгаажуулсан компанийн үндсэн хөрөнгийн үнэлгээ, МУ дахь компанийн харилцагч банкны мэдээллийг хавсарган ирүүлэх тухай хүсэлт албан бичгийг шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ. /хэргийн 41-45 дугаар тал/

 

Нэхэмжлэгч дээрх баримтыг үгүйсгэж энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй ирүүлээгүй гэж үгүйсгэж байгаа ба хариуцагч түүнийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн мэдэгдсэн талаар нотлоогүй.

 

Хариуцагч нэхэмжлэгчийг шаардлагатай мэдээ мэдээлэл баримт материалыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буруутай гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр ямар мэдээ мэдээлэл баримтыг нэхэмжлэгч талаас шаардаж байснаа нотлоогүй, энэ талаар шүүхэд ямар нэг баримт ирүүлээгүй.

 

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т нэхэмжлэгч талд хөрөнгө оруулалт орж ирээгүй, зөвлөх үйлчилгээ үр дүнгүй болсон нөхцөлд тухайн хураамж буюу мөнгийг 100 хувь үл маргах журмаар хариуцагч төлөхөөр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч ******* Экспресс Трэйвэл ХХК болон хариуцагч И Н И Мандах Майнинг ХХК нарын хооронд хэлцэл хийгдсэн ба хэлцлээр хүлээсэн үүрэг хожим дуусгавар болсон, гэрээний хугацаа дууссан, гэрээний хүчинтэй хугацаанд нэхэмжлэгч талд шаардлагатай зээл санхүүжилт орж ирээгүй, энэ ажилд зөвлөх зуучлах үйлчилгээг үзүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагч И Н И Мандах Майнинг ХХК-аас 3000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* Экспресс Трэйвэл ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч ******* Экспресс Трэйвэл ХХК, хариуцагч Ц.Цог******* нарын хооронд ямар хэлцэл хийгдээгүй үүрэг үүсээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад хариуцагч Ц.Цог*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И Н И Мандах Майнинг ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

2021 оны 9 сарын 13-ны өдөр нэхэмжлэгчээс Д.*******т олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4-р тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Мандах ******* ХХК-аас ажлын хөлс 3 000 000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* экспрэсс ******* ХХК-д олгож, хариуцагч Ц.Цог*******ад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 62 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И Н И Мандах Майнинг ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ