Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/02910

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/02910

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:... нэхэмжлэлтэй,

Хариуцагч:...-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 216 301 778 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ... итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., өмгөөлөгч ...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов. 

Нэхэмжлэгч ... итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...ХХК нь компанийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай 40 000$ зээлдүүлэх саналыг ...д гаргаж улмаар 2013 оны 01 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, 40 000 ам доллар ...ХХК-д зээлдүүлсэн байдаг.Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагад хандан зээлээ төлөхийг шаардах болгонд удахгүй энэ сард, дараа сард, ирэх долоо хоногт гэх мэтээр хугацаа авсаар өнөөдрийг хүрч байх ба сүүлдээ утсаа авахаа больж харьцахгүй болсон тул Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээрт хэлтэст 2017 онд хандсан боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...ХХК-ийн захирал ... нь би зээл аваагүй, зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй ийм зээлийн гэрээ мэдэхгүй гэж худал мэдүүлэг өгсөн учир Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Батзаяа нь 2013.01.27-ны өдрийн зээлийн гэрээний зээлдэгч гэсэн хэсэгт зурсан гарын үсэг түүний гарын үсэг мөн эсэх үйл баримтыг тогтоох зорилгоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж үүний дагуу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.11.04-ний өдрийн ... тоот дүгнэлтээр ...ХХК-ийн захирлын гарын үсэг мөн болохыг тогтоосон боловч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2019.11.04-ний өдрийн ... тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг 2 жил гаруй хугацаанд шалгасны эцэст яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр хэргийг хааж иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй талаар дурдаж шийдвэрлэсэн байсан.Иймд 2013.01.27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу ... нь үндсэн зээлд 40 000 ам доллар, зээлийн хүүнд 15 922 ам доллар, алдангид 20 000 ам доллар нийт 75,922 ам долларыг авах юм.Мөн 2021.03.29-ны өдрийн буюу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Монгол банкнаас зарласан нэг ам долларын ханш монгол мөнгөөр 2.849.81 төгрөг байх ба дээрх 75.922 долларыг төгрөг шилжүүлэн тооцвол 75 922*2.849=216 301 778 төгрөг болох юм.Хэдийгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 216 301 778 төгрөг нэхэмжлэхээр байх боловч Covid-19 цар тахалт вирусын улмаас ... үйл ажиллагаа зогсож, санхүүгийн хүндрэлтэй байгаа учир 216 301 778 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй учир эхний ээлжид 1 000 000 төгрөг нэхэмжилж шүүхийн байгууллагад хандаж байна.Бидний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хугацаа алдаж шүүхийн байгууллагад хүндрэл учруулахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаа 215 301 778 төгрөг доллараар ихэсгэх болно.Иймд ...ХХК-аас 1 000 000 төгрөг гаргуулж ...д олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:...ХХК нь компанийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай 40,000 ам доллар зээлдүүлэх саналыг ...д гаргаж улмаар 2013 оны 01 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1 жилийн хугацаатай сарын 6 хувийн хүүтэй 40,000 ам долларыг ...ХХК-д зээлдүүлсэн байдаг.... нь 2013.01.27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 40 000 доллар, зээлийн хүүд 15 922 доллар, алдангид 20,000 доллар нийт 75,922 долларыг авах юм, 2021.03.29-ны өдрийн буюу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Монгол банкнаас зарласан нэг долларын ханш Монгол мөнгөөр 2,849.81 төгрөг байх ба дээрх 75,922 долларыг төгрөгт шилжүүлэн тооцвол 75.922*2.849=216.301.778 төгрөг болох юм.Анхны нэхэмжлэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 1,000,000 төгрөг шаардаж байсан бол одоо нэхэмжлэлийн шаардлагаа 215 301 778 төгрөгөөр ихэсгэж байна.Иймд ...ХХК-аас нийт 216 301 778 төгрөг гаргуулж ...д олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...ХХК нь ...ас 2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 40 000 ам долларыг, 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн, зээлийн гэрээг бичгээр байгуулж, мөнгийг бэлэнээр хүлээлцсэн акт, зээлийг эргэн төлөх графикийг баталсан байдаг.Үүнээс хойш нэг ч удаа эргэн төлөлт хийгээгүй. Цагдаагийн байгууллагад хандсан боловч 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, үүнээс хойш нэхэмжлэл гаргасан, одоо ...ХХК-аас зээл, зээл хүү, алдангийн 216 301 778 төгрөгийг гаргуулна.Хэрэгт байгаа итгэмжлэл дээр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, өөрчлөх эрхийг эдэлнэ гэсэн байгаа, мөн итгэмжлэл дээр дурдагдаагүй боловч доод хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 26 зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцоно гэсэн байна.Зээлийн гэрээг 2013 оны 01 сарын 27-нд хийх үед ... захирал байгаагүй гэдэгт ... хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй лавлагааг гаргаж өгсөн байдаг.Компанийн тухай хуульд компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдэд хувьцаа эзэмшигч, ерөнхий нягтлан бодогч, гүйцэтгэх захирал зэрэг байдаг.Тухайн үед ... ...ХХК-ийн гүйцэтгэх захирал байгаагүй ч гэсэн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан нь хариуцагч талын гарган өгсөн лавлагаа дээр нь байна.Иймд ... компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн гэрээ хэлцэл хийх эрхтэй этгээд ийм учраас тамга тэмдэг нь ...т байсан.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийг иш татан мөнгө өгөөгүй, тамга дарсан учраас манай компаниас нэхэмжлээд байгаа юм уу гэж байна, хувьцаа эзэмшигч буюу танай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд ... тамгыг дарсан.Компанийн тамгыг ... өөрөө дарсан гэдгийг ярьж байгаа өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.... Цагдаагийн байгууллагад шалгуулахдаа, мөрдөн шалгах ажиллагааны явцад миний гарын үсэг биш, тамга дараагүй гэхэд нь энэ асуудлыг шалгуулах нь зүйтэй гэж үзэн бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон....ХХК-ийн тамга, ...ийн гарын үсэг мөн байна гэж шинжээч дүгнэсэн байхад мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг давж ярих нь үндэслэлгүй байна.Иргэний хуулийн 282.4-т зааснаар мөнгө өгсөн баримт байхгүй гэсэн, хавтас хэрэгт байгаа мөнгө хүлээлгэн өгсөн хоёр талын гарын үсэгтэй баримт бий.Дансны хуулга байхгүй тул мөнгө өгөөгүй гээд байна.Мөнгийг ямар ч хэлбэрээр өгч болно, нэхэмжлэлд хавсарган өгсөн баримтыг хуурамч гэдгийг нотлох баримт байхгүй, шалгуулах хүсэлт гаргаагүй, тамга хуурамч гэж маргаагүй.Үүнийг нотлох эрх нь нээлттэй.У.Замбагыг мөнгө зээлдүүлэх чадваргүй гэдэг.... сейфэндээ мөнгөтэй байсныг үгүйсгэхгүй, хэд хэдэн газар хувьцаа эзэмшдэг, захирал хийдэг мөнгийг бэлнээр өгсөн баримт нь ч хавтаст хэрэгт байна, 40 000 ам долларын үүсвэрээ нотлох баримт гаргаж өгөөгүй нь мөнгө хүлээлцсэн баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.Цагдаагийн байгууллага дээр ...ийг залилсан гэж шалгуулахад ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаагүй, гарын үсэг зураагүй гэж маргасан.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд ...ХХК нь үйл ажиллагаа явуулахад шаардлагатай 40 000 ам доллар зээлдүүлэх саналыг ...д гаргаж, улмаар 2013.01.27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1 жилийн хугацаатай 6 хувийн хүүтэй 40 000 ам.долларыг ...ХХК-д зээлдүүлсэн гэж дурджээ.Гэвч ...ХХК нь нэхэмжлэгчтэй 2013.01.27-ны өдөр болон өөр бусад өдөр хэзээ ч зээлийн гэрээ байгуулж байгаагүй ба нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй.Өөрөөр хэлбэл ...ХХК болон ... нарын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээг ...ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байгуулаагүй тул тус гэрээ нь Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ юм....ХХК нь 2013.01.27-ны өдөр ...ас 40 000 ам.доллар зээлж аваагүй болох нь ...ХХК-ийн дансны хуулга /2012-2013 оны/ болон гаалийн бүрдүүлэлтийн баримтаар нотлогдох юм.Нэхэмжлэлийн үндэслэл болоод буй 2013.01.27-ны өдрийн зээлийн гэрээ гэх гэрээ нь хууль бус хуурамч гэрээ байх бөгөөд ...ХХК нь ...тай зээлийн гэрээг огт байгуулж байгаагүй ба хэргийн материалд авагдсан 2013.01.27-ны өдрийн гэх зээлийн гэрээнд ...ХХК-ийн тамгыг хуурамчаар үйлдэн дарсан байна.Учир нь ... ...ХХК-д авлага барагдуулагчаар ажиллаж байсан ба ажиллах хугацаандаа болон ажлаас гарсныхаа дараа манай компанид удаа дараа хохирол учруулж бидний эсрэг хууль бус үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд компанийн тамга тэмдэг хуурамчаар үйлдэж гарын үсэг дуурайлган зурж аливаа хуурамч гэрээ хэлцэл хийж байсан ба манай компанийн зүгээс энэхүү үйлдэлд нь гомдол гарган удаа дараа шалгуулж байсан.Тухайлбал ... нь Төлбөр тооцоо дуусгах акт гэх баримтад ...ийн гарын үсгийг дуурайлган зурж, ...ХХК-ийн тамгыг хуурамчаар үйлдэн дарсан байсан ба Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс ... энэхүү хууль бус үйлдэлд ... тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болно.Өөрөөр хэлбэл ... нь бусдын гарын үсгийг дуурайлган зурж, ...ХХК-ийн тамгыг хуурамчаар үйлдсэн болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд бичиг баримт хуурамчаар үйлдсэн, хуурамч бичиг баримт ашигласан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болно./Учир нь дээрх хуурамч баримтыг ашиглан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргаж байсан/.Нэхэмжлэгч ... нь дээрх байдлаар бусдын гарын үсгийг дуурайлган зурж, ...ХХК-ийн тамгыг хуурамчаар үйлдэж байсан ба 2013.01.27-ны өдөр ...ХХК-тай байгуулсан гэх зээлийн гэрээнд мөн л ...ХХК-ийн тамгыг хуурамчаар үйлдэж дарсан тул дээрх гэрээ нь хууль бус гэрээ юм.Нэхэмжлэгч ... нь авлага барагдуулагчаар ажиллаж байхдаа Б.Нямдаваагаас ...ХХК-д төлсөн 18 000 000 төгрөгийн төлбөрийг өөрийн хувийн дансанд шилжүүлэн авч, улмаар хувьдаа завшин үрэгдүүлсэн тул түүний энэхүү хууль бус үйлдэлд ... тоот эрүүгийн үүсгэн шалгасан боловч Баянгол дүүргийн прокурорын газраас ... нь 15 500 000 төгрөгийг хувьдаа завшсан болохыг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Улмаар ...ХХК-ийн зүгээс ...д холбогдуулан 15 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан ба тус шүүхийн 2017.01.03-ны өдрийн 00072 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ...ас 15 500 000 төгрөг гаргуулж, ...ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.... нь дээрх төлбөрийг төлөөгүй тул 15 500 000 төгрөгийг түүнээс гаргуулах ажиллагаа одоо ч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа болно.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ...ХХК-д 40 000 ам.доллар зээлдүүлэх нь байтугай өөрөө ...ХХК-д 11 891 000 төгрөгийн өртэй этгээд юм....ХХК нь 2013.01.27-ны өдөр ...тай зээлийн гэрээ байгуулж 40 000 ам.доллар зээлж аваагүй болох нь ...ХХК-ийн дансны тодорхойлолт /2013 он/ болон гаалийн мэдүүлгийн баримтуудаар нотлогдох юм.Учир нь ...ХХК нь уул уурхайн болон аж ахуйн зориулалттай хүнд даацын машин механизм, техник тоног төхөөрөмж тэдгээрийн сэлбэг худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд тухайн үед компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан ба гаалийн бүрдүүлэлт хийх зорилгоор ...ас 40 000 ам доллар зээлэх хэрэгцээ шаардлага байгаагүй болно.Нөгөөтэйгүүр ... нь ...ХХК-д 40 000 ам.доллар зээлдүүлэх санхүүгийн боломж, бололцоо байхгүй болох нь түүний дансны хуулгаар нотлогдоно.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2012-2013 онд 40 000 ам.долларын орлого олоогүй болох нь түүний дансны хуулгаар тогтоогддог бөгөөд хэрэв ...ХХК-д 40 000 ам.доллар зээлдүүлсэн гэж нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд 40 000 ам долларын хөрөнгийн эх сурвалжийг шүүхэд нотлох үүрэгтэй юм.Мөн нэхэмжлэгч нь ...ХХК-д 40 000 ам доллар зээлдүүлсэн байсан бол гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааг дуусахаас өмнө ямар нэгэн байдлаар ...ХХК-д холбогдуулан гомдол, нэхэмжлэл гаргах нь ойлгомжтой юм.Гэтэл нэхэмжлэгч нь 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл буюу 8 жил гаруйн хугацаанд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол, шаардлагыг ...ХХК-д холбогдуулж, эсхүл хууль хяналтын байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй ба ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс гомдлын шаардлага гаргаж байгаагүй нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болохыг нотолж байна.Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус заасны дагуу 40 000 ам долларыг ...ХХК-д зээлдүүлээгүй, зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүсээгүй ба зээлийн гэх гэрээ нь хуурамч бөгөөд Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм.Иймд ...ас ...ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, огт мөнгө зээлээгүй, зээлийн гэрээ ч байгуулаагүй.Энэ нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно....ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2021 оны 5 сарын 21-ний лавлагаанд 2012 оны 11 сарын 06-наас 2015 оны 11 сарын 16-ныг хүртэлх хугацаанд ...ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Үнэнбат байсан, У.Үнэнбат Компанийн тухай хуулийн 83.1-д заасны дагуу, Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, мөн хуулийн 83.8-д заасны дагуу эрх хэмжээний хүрээнд гэрээ хэлцэл хийх, төлөөлөх зэргийг итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй этгээд нь байсан.Хэрэгт компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ хийсэн үйл баримт байгаа.Энэ 40 000 ам.доллар зээлсэн гэх гэрээг байгуулсан хугацаанд ... хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, эрх бүхий албан тушаалтан байгаагүй.Иймд манай компани ...тай зээлийн гэрээ байгуулаагүй.У.Үнэнбатаас ...т ямар нэгэн итгэмжлэл олгож зээлийн гэрээ байгуулсан зүйлгүй.Ингээд энэ гэрээ Иргэний хуулийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болж байна.Мөн энэ хэлцэлтэй холбоотойгоор манай компани ...ийн өмнөөс сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй.Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага гаргалаа ч Иргэний хуулийн 56.5-аар үр дагавар шийдэх асуудал гарна.Үүнээс гадна ямар нэг байдлаар 40 000 ам долларыг бэлнээр хүлээлгэн өгсөн баримт, дансанд орж ирсэн баримт байхгүй, 2019 оны 9 сарын 16-нд ... гаргасан гомдлын дагуу ...т холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг нээж байсан.... өөрөө өр барагдуулагчаар ажиллаж байсан.Хүний өрийг барагдуулдаг хүн өөрийн мөнгөө авалгүй 6 жил амьдрах юм уу.Нэхэмжлэлд мөнгөө шаардаж байсан гэж бичсэн боловч өмнө өр төлбөрөө авна гэж шаардаж байгаагүй, үүнийг нь ч нотлох баримт байхгүй.... манай компанид өр барагдуулагчаар ажиллаж байхдаа 15 500 000 төгрөг завшсан, үүний дагуу 2016 онд манай компани гомдол гаргасан, завшсан нь тогтоогдсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр ...ХХК-д одоо 11 891 000 төгрөгийн өрийн бүртгэлтэй. ...ас энэ 40 000 ам.доллар хэзээ, хаанаас, яаж гарч ирсэн нь тодорхойгүй, өөрөө хөрөнгөө нотлох ёстой.Тухайн хэрэг нээсэн хугацаанд Хаан банкных нь дансыг шалган үзэхэд данс нээснээс хойших жилийн орлого зарлага нь 1 900 000 төгрөг, бусад банкны данснаасаа 127 000 төгрөгийн гүйлгээ хийсэн байсан.Эрүүгийн хэргийн баримт дээр ... ... манай компанид 1 200 000 төгрөгийн цалингаар өр барагдуулагчаар ажиллаж байсан, хүнд 40 000 ам.доллар зээлэх чадваргүй гэж тайлбар өгдөг.... өрийг ...ХХК-д барагдуулахаар шийдвэр гүйцэтгэл хөндлөнгийн гэрч оролцуулан үзлэг хийхэд төлбөр хийх эд хөрөнгөгүй, эрхэлсэн ажилгүй гэх тэмдэглэгээ байдаг.Энэ нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ахлах гүйцэтгэгчийн тогтоол, тэмдэглэлээр тогтоогдоно.Ийм хүн мөнгөө нэхэлгүй 6 жил явах боломжтой юу гэх асуудал бас яригдана, 2017 онд шийдвэр гарах үед ... 2013 оны 1 сарын 27-нд 40 000 ам.доллар зээлүүлсэн юм бол яагаад хариу тайлбар дээрээ ...ХХК-аас 40 000 ам.долларын авлагатай гэж нэг ч дурдаагүй юм бэ.Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхад 2400 хоног буюу 6 жилийн дараа мөнгөө нэхэж байгаа нь үнэмшилгүй, 2017 оны 1 сарын 03-ны Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 15 500 000 төгрөг төл гэсэн шүүхийн шийдвэр гарсан.Энэ хооронд ... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах хүсэлт гаргасан.Шинээр илэрсэн нөхцөл байдалд нь ...ХХК-ийн захирал ...тэй төлбөр тооцоо дууссан гэх 2014 оны 5 сарын 13-ны өдрийн акт өгсөн байсан.Тайлбартаа энэ актыг 2 жил олохгүй байж байгаад гэнэт гарч ирсэн гэх агуулгатай зүйл хэлсэн байдаг.Тухайн актыг үйлдсэн үед нь ч ...ХХК-ийн захирал ... байгаагүй. ...ХХК юун төлбөр төлсөн гэх акт гараад ирэв ээ гээд Цагдаад гомдол өгсөн.Тэгтэл энэ акт дээрх тамга, ...ийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 4860 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүн дээр мөрдөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах санал гаргасан ч Прокурор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хаасан.Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын нотлох баримт шинжлэн судлах тогтоол дээр ... энэ хуурамч актыг ...өөс авсан гэдэг, харин хэрэг бүртгэлийг хаасан тогтоол дээр ... ...ХХК-д ажилладаг байхад оффис нүүх үед ...ийн өрөөнөөс хорь гаруй хуудас материал авсан, энэ 20 гаруй хуудас баримтад нь одоогийн нэхэмжлэлийн үндэслэл болоод байгаа 2013 оны 01 сарын 27-ний зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, бэлэн мөнгө хүлээж авсан баримт, 2014 оны хуурамчаар гарган өгсөн төлбөр тооцооны баримт зэрэг байсан, ... надад мөнгөө өгөхгүй болохоор нь ...д өгсөн гэдэг.Бид гомдол гаргахаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэг хаагдаад байдаг.Гэтэл одоо ... энэ иргэний хэрэгт гэрчээр асуугдсан байна.Иймд хувийн сонирхолтой гэрчийн мэдүүлэг үндэслэлгүй.... тайлбар гаргахдаа зээлийн гэрээг огт олохгүй байсан чинь Батмөнх 2018 оны 5 сард надад өгсөн, эсвэл гэрээ гэнэт өөрөө гараад ирсэн гэх мэтээр өөр өөр зүйл ярьдаг.Гэрээгээ олохгүй 6 жил явж байгаад гэнэт гарч ирнэ гэж байхгүй.... гэж хүн 20 000 ам долларыг 2013 онд ...д зээлсэн санагдаж байна гэдэг.Хэргийн материалд ч ... дансны хуулга байгаа, ийм хэмжээний мөнгө зээлэх боломжгүй.Энэ зээлсэн гэх хугацааны ...ХХК-ийн гаалийн мэдүүлэг байгаа.Үүгээр ...ХХК хүнээс 40 000 ам доллар зээлэх биш харин 70 000 ам долларын техник авч ирсэн нь харагддаг.Хэдэн тэрбумаар мөнгө олдог газар ямар ч мөнгөгүй хүнээс яагаад зээл авна гэж, зээлэхдээ нягтлан эсвэл захирал нь биш эрхгүй этгээд ... зээлэх боломжгүй.Энэ зээлийн гэрээ байгуулагдсан байлаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу хариуцагч нь ...ХХК биш.Энэ Эрүүгийн хэргийн баримтыг Иргэний шүүхэд хэрхэн үнэлэх вэ гэдэг нь өөр ойлголт, бичигдсэн болгоныг үнэн зөв гэж тогтоох аргагүй.Хэрэгт цугларсан нотлох баримтаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.4-т заасны дагуу 40 000 ам.долларын зээлийн гэрээг байгуулаагүй. Иргэний хуулийн 56.1, 56.2 -ийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна.Анх 2021 оны 3 сарын 29-ний өдөр 1 000 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч ... 2021 оны 3 сарын 04-ний өдөр олгосон итгэмжлэлээр ...д нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх эрх олгогдоогүй байхад ... 2021 оны 4 сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 215 000 000 төгрөгөөр ихэсгэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хэргийн ажиллагаа одоо болтол дуусаагүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8, мөн хуулийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд У.Үнэнбат 2012 оны 11 сарын 06-ны өдрөөс 2015 оны 11 сарын 16-ныг хүртэл гүйцэтгэх захирлаар , хувьцаа эзэмшигчийн мэдээллийн хүснэгтэд У.Үнэнбатыг 2012 оны 11 сараас 2013 оны 12 сар хүртэл хувьцаа эзэмшигч байсан гэдгийг нотолж байна.Энэ үед ... 100 хувийн хувьцаа эзэмших эрхээ Үнэнбатад шилжүүлсэн байсан.Эдгээрээс компанийг төлөөлөх эрхтэй ганц хүн нь У.Үнэнбат байсныг харж болно.... цагдаад шалгагдах үедээ би тамга дарж, гарын үсэг зураагүй энэ үед захирал нь байгаагүй гэдгээ өөрөө ч хэлдэг.Үүнийг нь цагдаагаас шалгалгүй хэрэг бүртгэлийг хааса...ийн би мөнгийг аваагүй байхад авсан мэтээр бичин ямар ч ажиллагаа хийлгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэг бүртгэлийг хаалаа гэж шат шатанд нь гаргасан гомдлууд, гомдлыг хүлээн авч шийдсэн прокурорын тогтоол ч байгаа гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...ХХК-д холбогдуулан 2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн үндсэн зээл 40 000 ам доллар, зээлийн хүү 15 922 ам доллар, алданги 20 000 ам доллар нийт 216 301 778 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч ... ...ХХК-тай 2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, уг зээлийг эргэн төлөх хуваарьт ... гарын үсэг зурсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн ...ХХК-ийн тамга дарагдсан байгаа, зээлийн мөнгө 216 301 778 төгрөгийг ...ХХК-аас гаргуулан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь ...ХХК нь ...ас 2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 40 000 ам доллар зээлж аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч ... нь ...ХХК-д 40 000 ам долларыг, сарын 6 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож 2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээ болон зээлийг эргэн төлөх хуваарьт зээлдэгч ...ХХК-ийг төлөөлж Г.... гарын үсэг зурж, ...ХХК-ийн тамга дарагдсан байна./хх 13-16

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өприйн ... дугаартай шинжээчийн дүгнэлтэд:2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ гэсэн баримтын 3 дугаар хуудасны Гэрээ байгуулсан гэсэн хэсгийн Зээлдүүлэгч гэсний доор зурагдсан гарын үсэг нь ... гэх гарын үсгийн загваруудтай тохирно.2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ гэсэн баримтын 3 дугаар хуудасны Гэрээ байгуулсан гэсэн хэсгийн Зээлдэгч гэсний доор зурагдсан гарын үсэг нь ...ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирно, 2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ гэсэн баримтын 3 дугаар хуудасны баруун доод хэсэгт байх тэмдгийн дардас нь улаан өнгийн тамга тэмдгийн бараар дарагдсан байна гэжээ./хх 5-11/

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 1443 дугаар тогтоолд ... нь 2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 6 хувийн хүүтэй, 40 000 ам доллар буюу 55 651 200 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан залилан авсан гэх ... гомдлыг шалгаж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж, ... нь иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан байна./хх 17-18/

...ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд: ...ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нь 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс ..., 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс У.Үнэнбат, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс ..., 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс Б.Орхон гэж, хувьцаа эзэмшигчээр 2011 оны 10 дугаар сараас ..., 2012 оны 11 дүгээр сараас У.Үнэнбат, 2013 оны 12 дугаар сараас ..., 2019 оны 1 дүгээр сараас Э.Солонго, Б.Орхон нар гэж бүртгэгдэн, Э.Солонго, Б.Орхон нарыг идэвхтэй гэжээ./хх 123, 124/

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан байна.

Дээрх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд ... нь 2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ...ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан болох нь нотлогдохгүй байх бөгөөд тухайн үед ...ХХК-аас Г....т 2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулах тухай итгэмжлэл олгож байсан болох нь баримтаар нотлогдоогүй байна.

Нөгөө талаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлэн өгснөөр бодитоор байгуулсанд тооцдог бөгөөд ... нь 2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 40 000 ам долларыг ...ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь баримтаар нотлогдоогүй байна.

Мөнгө хүлээлцсэн 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн актад зээл 40 000 доллар, хүлээн авсан ..., хүлээлгэн өгсөн ... гэж бичигдсэн, дарагдсан тамга нь уншигдахгүй байх ба энэхүү баримтыг ... нь 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ...ХХК-д бодитоор шилжүүлэн 40 000 долларыг хүлээлгэн өгсөн байна гэж үзэх боломжгүй байна./хх12/

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох, 76.2-т шаардах эрх нь эрх зөрчигдсөн үеэс үүснэ гэж зааснаас үзэхэд зээлийн гэрээг 2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулснаас тооцоход 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг ба зөвхөн гэрч ...ийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 1443 дугаар тогтоолд ...... нь иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан тухайн үйл баримтаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэлгүй байх тул ...ХХК-аас 216 301 778 төгрөг гаргуулах тухай ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар ...ХХК-аас 216 301 778 /хоёр зуун арван зургаан сая гурван зуун нэг мянга долоон зуун далан найман/ төгрөг гаргуулах тухай ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 263 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН