Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/03087

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/03087

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

Нэхэмжлэгч:...-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:...,

Хариуцагч:...,

Хариуцагч:...,

Хариуцагч:...,

Хариуцагч:...,

Хариуцагч:... нарт холбогдох,

Барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Банк нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ... дугаар зээлийн гэрээний дагуу 450,000,000 төгрөгийг зээлдэгч ... ХХК-ийн ... дахь ... дугаар харилцах дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.... нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж уулзаж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул банкны зүгээс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлдэгч ... ХХК, ... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 434,598,362 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул талууд эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийг баталгаажуулж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ... дугаар захирамж гарсан.Тус захирамжийн захирамжлах хэсэгт:Хариуцагч ... ХХК, ... нар нь зээлийн гэрээний үүрэг болох 434,598,360 төгрөгийг эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу нэхэмжлэгч ...анд төлнө. Тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч ... ХХК-ийн өмчлөлийн ... улсын дугаартай, ... тоот арлын дугаартай, шар өнгөтэй, 2010 онд үйлдвэрлэгдсэн экскаватор, Hyundai, марк ..., ... улсын дугаартай, ... тоот арлын дугаартай, шар өнгөтэй, 2011 онд үйлдвэрлэгдсэн экскаваторыг ...ны эзэмшилд шилжүүлнэ. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ...-03 дугаартай Барьцааны гэрээний дагуу ... өмчлөлийн ... тоот хаягтай, 55.7 мкв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна.Нэхэмжлэгч ... ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан ...-01,...-02, ...-04, ...-05, ...-06, ...-07 дугаартай барьцааны болон фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авна.Хэрэв 2 дахь заалтад заасан хөрөнгүүдийг худалдан борлуулсан орлого нь зээлийн төлбөрийг барагдуулахад хүрэлцээгүй, эсхүл эдгээр эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд барьцааны болон фидуцийн гэрээнүүдийн дагуу дор дурдсан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд дахин нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.Үүнд:...-02 дугаартай Барьцааны гэрээний дагуу ... тоот хаягтай, 39.17 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 1 өрөө орон сууц, ...-01 дугаартай барьцааны гэрээний дагуу ... тоот хаягтай, 71.05 мкв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 3 өрөө орон сууц, ...-04 дугаартай Барьцааны гэрээний дагуу ... тоот хаягтай, 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай 3 өрөө орон сууц, ...-05 дугаартай Барьцааны гэрээний дагуу ... тоот хаягтай, 38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай 3 өрөө орон сууц, ...-06 дугаартай Барьцааны гэрээний дагуу Hyundai, ... марк, ... улсын дугаартай, ... тоот арлын дугаартай, 3.2 м.куб шанаганы багтаамжтай, 2010 онд үйлдвэрлэгдсэн экскаватор гэж тус тус заасан.Хариуцагч ... ХХК, ... нар нь захирамжийн дагуу cap бүр зээлийн төлбөр төлөх үүрэгтэй боловч зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлж, банкны зүгээс тавьсан удаа дараагийн мэдэгдэл, шаардлагыг үл тоомсорлон төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ зөрчсөн тул уг захирамжийг албадан гүйцэтгэх захирамж гаргуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж Захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтад заасан ... тоот хаягтай, 55.7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ...дугаартай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөхийг худалдан борлуулж зээлийн төлбөрт төлсөн.Харин Захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтад заасан ... улсын дугаартай, ... тоот арлын дугаартай, шар өнгөтэй, 2010 онд үйлдвэрлэгдсэн зксковатор, Hyundai, марк ..., ... улсын дугаартай, ... тоот арлын дугаартай, шар өнгөтэй, 2011 онд үйлдвэрлэгдсэн экскаваторыг ...ны эзэмшилд шилжүүлэхгүй байгаа, эдгээр эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтад дурдсаны дагуу үлдэх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар энэ нэхэмжлэлийг гаргаж байна./Зээлийн үлдэгдэл төлбөр нь 344,598,360 төгрөг байгаа болно/ Зээлдэгч нар нь сайн дураар зээлийн төлбөрөө төлөөгүй, мөн захирамжид заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны дор дурдсан хөрөнгүүдээс гаргуулж өгнө үү....-01 дугаартай Барьцааны гэрээний дагуу барьцаалсан ... тоот хаягтай, 71.05 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 3 өрөө орон сууц, ...-02 дугаартай Барьцааны гэрээний дагуу барьцаалсан ... тоот хаягтай, 39.17 мкв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 1 өрөө орон сууц, ...-04 дугаартай Барьцааны гэрээний дагуу ... тоот хаягтай, 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай 3 өрөө орон сууц, ...-05 дугаартай Барьцааны гэрээний дагуу ... тоот хаягтай, 38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай 3 өрөө орон сууц байгаа.Захирамжаар ...ны эзэмшилд шилжүүлэх байсан ... улсын дугаартай, ... тоот арлын дугаартай, шар өнгөтэй, 2010 онд үйлдвэрлэгдсэн зксковатор, Hyundai, марк ..., ... улсын дугаартай, ... тоот арлын дугаартай, шар өнгөтэй, 2011 онд үйлдвэрлэгдсэн экскаваторыг Сонгинохайрхан дүүргээс Заамар луу явуулсан, тэндээс Орхонтуул руу явуулсан байдаг, манайхаас 2 удаа явж хайхад нэгийг нь олоогүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй олдохгүй байгаа, нөгөөг ...аас олсон боловч шаварт суулгаад орхисон уг экскаваторыг тэндээс гаргах, зөөх, тээвэрлэх боломжгүй болгоод орхисон байсан.Иймд дээрх хариуцагч нарын барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч ..., ... нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ...ны нэхэмжлэлдээ дурдсан байгаа зүйлүүдээс ... нь өмнө нь уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар хариуцагч ... ХХК, ... нартай эвлэрлийн гэрээ байгуулж, харин хариуцагч бид нарт холбогдох нэхэмжлэлээ татан авсан байна.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно, 106.5-д Энэ хуулийн 106.3-Т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан,...бол шүүх ..., нэхэмжлэгчийн татгалзал,...-ийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч; захирамж, шүүх тогтоол гаргана.Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан.Харин мөн хуулийн 74.4-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан байна.Дээрх хуулийн заалтаас үзэхэд нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ХХК-тай эвлэрэх үедээ хариуцагч ..., ... бид нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн сайн дураар татан авсан байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3, 106.5, 74.4-т заасны дагуу уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байна.Иймд шүүх ...ны хариуцагч ..., ... бид нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үзэхэд ... болон ... ХХК, ... нарын хооронд байгуулсан звлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлж байгаа юм байна. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шүүгчийн захирамжид заасан тээврийн хэрэгслээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж бичсэн нь ойлгомжгүй, энэ талаар тодорхой тайлбарыг дурдаагүй байна.Нэгэнт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, тэдгээр тээврийн хэрэгсэл нь устаагүй, байгаа нөхцөлд шүүгчийн захирамж биелэгдэхгүй байх, тэдгээр тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй байх үндэслэл байхгүй юм.Өөрөөр хэлбэл, эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн явагдаж дуусаагүй байхад бид нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.Дээр дурдсан үндэслэлүүдээс нэхэмжлэгч ...ны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ХХК, ..., ..., ..., ..., ... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох ... тоот хаягтай, 71.05 мкв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 3 өрөө орон сууц, ... тоот хаягтай, 39.17 мкв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 1 өрөө орон сууц, ... тоот хаягтай, 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай 3 өрөө орон сууц, ... тоот хаягтай, 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай 3 өрөө орон сууцаас хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ... ХХК, ... нартай 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулж, 450 000 000төгрөгийг, 365 хоногт 20,40 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлдүүлж, уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ...-01 тоот, ...-02 тоот, ...-03 тоот, ...-04 тоот, ...-05 тоот, ...-06 тоот барьцааны гэрээнүүд, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ...-07 тоот фидуцийн гэрээг тус тус байгуулж, ... тоот хаягтай, 39.17 мкв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 1 өрөө орон сууц, ...-01 дугаартай барьцааны гэрээний дагуу ... тоот хаягтай, 71.05 мкв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 3 өрөө орон сууц, ...-04 дугаартай Барьцааны гэрээний дагуу ... тоот хаягтай, 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай 3 өрөө орон сууц, ...-05 дугаартай Барьцааны гэрээний дагуу ... тоот хаягтай, 38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай 3 өрөө орон сууц, ...-06 дугаартай Барьцааны гэрээний дагуу Hyundai, ... марк, ... улсын дугаартай, ... тоот арлын дугаартай, 3.2 м.куб шанаганы багтаамжтай, 2010 онд үйлдвэрлэгдсэн экскаватор зэрэг эд хөрөнгүүдийг барьцаалсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны болон фидуцийн гэрээг мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

Уг гэрээний үүргээ хариуцагч нар биелүүлээгүй гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт 434 598 362 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулах, ...-07 дугаартай фидуцийн гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авсан экскаваторуудыг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах тухай ... ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцээд ... дугаартай захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байх ба дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх бөгөөд энэхүү үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар дахин нотлохгүй юм.

Уг захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтад:... улсын дугаартай, ... арлын дугаартай, шар өнгөтэй, 2010 онд үйлдвэрлэгдсэн Hyundai ... экскаватор, ... улсын дугаартай ... арлын дугаартай, шар өнгөтэй, 2011 онд үйлдвэрлэгдсэн Hyundai, ... экскаваторууд, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ШЗТ 7 байр, 76 тоот хаягт байршилтай 55.7 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулснаас олсон орлого нь зээлийн төлбөрийг барагдуулахад хүрэлцээгүй, эсхүл эдгээр эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд барьцааны болон фидуцийн гэрээнүүдийн дагуу ... тоот хаягтай, 71.05 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 3 өрөө орон сууц, ... тоот хаягтай, 39.17 мкв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 1 өрөө орон сууц, ... тоот хаягтай, 38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай 3 өрөө орон сууц, ... тоот хаягтай, 38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай 3 өрөө орон сууц, Hyundai, ... марк, ... улсын дугаартай, ... тоот арлын дугаартай, 3.2 м.куб шанаганы багтаамжтай, 2010 онд үйлдвэрлэгдсэн экскаватор зэрэг эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж талууд тохиролцсон байна.

Гэтэл дээрх эвлэрлийн гэрээнд дурдсан ... улсын дугаартай, ... арлын дугаартай, шар өнгөтэй, 2010 онд үйлдвэрлэгдсэн ... экскаватор, ... улсын дугаартай ... арлын дугаартай, шар өнгөтэй, 2011 онд үйлдвэрлэгдсэн Hyundai, ... экскаваторуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай байдаг.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй болох нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба шүүх барьцааны гэрээтэй холбоотой үүргийг шийдвэрлээгүй тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ...-01 тоот, ...-02 тоот, ...-04 тоот, ...-05 тоот, ...-06 тоот барьцааны гэрээний дагуу барьцаалсан, ...ын өмчлөлийн ... тоот хаягтай, 71.05 мкв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 3 өрөө орон сууц, ...гийн өмчлөлийн ... тоот хаягтай, 39.17 мкв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 1 өрөө орон сууц, ...ын өмчлөлийн ...-04 дугаартай Барьцааны гэрээний дагуу ... тоот хаягтай, 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай 3 өрөө орон сууц, ...ын өмчлөлийн ... тоот хаягтай, 38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 3 өрөө орон сууц, ...гийн өмчлөлийн Hyundai, ... марк, ... улсын дугаартай, ... тоот арлын дугаартай, 3.2 м.куб шанаганы багтаамжтай, 2010 онд үйлдвэрлэгдсэн экскаватор зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй байна.

Шүүх ... ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч ...т 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр, ... ХХК-ийн төлөөлөгч буюу хариуцагч ...д 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр, ...т 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус тус гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь танилцуулсан боловч хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагч ..., ... ХХК-ийн төлөөлөгч буюу хариуцагч ..., ... нар нь ... ХХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч буюу хариуцагч ..., ..., ..., ..., ..., ... нарт шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч ... ХХК, ... нар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай захирамжийн дагуу 434 598 362 төгрөгийг нэхэмжлэгч ... ХХК-д төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ...ын өмчлөлийн ... тоот хаягтай, 71.05 мкв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 3 өрөө орон сууц, ...гийн өмчлөлийн ... тоот хаягтай, 39.17 мкв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 1 өрөө орон сууц, ...ын өмчлөлийн ...-04 дугаартай Барьцааны гэрээний дагуу ... тоот хаягтай, 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай 3 өрөө орон сууц, ...ын өмчлөлийн ... тоот хаягтай, 38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 3 өрөө орон сууц, ...гийн өмчлөлийн Hyundai, ... марк, ... улсын дугаартай, ... тоот арлын дугаартай, 3.2 м.куб шанаганы багтаамжтай, 2010 онд үйлдвэрлэгдсэн экскаватор зэрэг эд хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... ХХК, ..., ..., ..., ..., ..., ... 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН