Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00142

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00142

 

ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03087 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М ХХК, Г.Л-, С.Ч-, Б.Ц-, Г.Н-, М.С- нарт холбогдох,

Барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Ц-гийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, Д.Ч, хариуцагч Б.Ц-гийн өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.а Нэхэмжлэлийн шаардлага: С.Ч-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Их тойруу 62 дугаар байрны 25 тоот хаягтай, 71.05 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203023388 дугаартай, 3 өрөө орон сууц, Б.Ц-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг наадамчдын зам гудамж 605 байрны 26 тоот хаягтай, 39.17 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206040425 дугаартай 1 өрөө орон сууц, Г.Н-ын өмчлөлийн 1050040755-04 дугаартай Барьцааны гэрээний дагуу Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5 дугаар хороолол 19 байрны 76 тоот хаягтай, 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2101008013 дугаартай 3 өрөө орон сууц, М.С-ын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сумын 5 дугаар баг, Уртбулаг 18 байрны 116 тоот хаягтай, 38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2101001662 дугаартай, 3 өрөө орон сууц, Г.Л-гийн өмчлөлийн Hyundai, R500-LC-7 марк, 27-36 УБ улсын дугаартай, HHIHNB02EA0000467 тоот арлын дугаартай, 3.2 м.куб шанаганы багтаамжтай, 2010 онд үйлдвэрлэгдсэн экскаватор зэрэг эд хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү.

1.б Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Банк нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1050040755 дугаар зээлийн гэрээний дагуу 450,000,000 төгрөгийг зээлдэгч М ХХК-ийн Хас банк дахь 5002780885 дугаар харилцах дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Хас банк нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж уулзаж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул банкны зүгээс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлдэгч М ХХК, Г.Л- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 434,598,362 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул талууд эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийг баталгаажуулж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 102/ШШ2020/01845 дугаар захирамж гарсан. Тус захирамжийн захирамжлах хэсэгт хариуцагч М ХХК, Г.Л- нар нь зээлийн гэрээний үүрэг болох 434,598,360 төгрөгийг эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу нэхэмжлэгч Хас банкинд төлнө. Тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч ХБ ХХК-ийн өмчлөлийн 89-63 УН улсын дугаартай, QB0210018 тоот арлын дугаартай, шар өнгөтэй, 2010 онд үйлдвэрлэгдсэн экскаватор, Hyundai, марк r480Lc-9s, 89-61 УН улсын дугаартай, QB03PD10001 тоот арлын дугаартай, шар өнгөтэй, 2011 онд үйлдвэрлэгдсэн экскаваторыг Хас банкны эзэмшилд шилжүүлнэ. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1050040755-03 дугаартай барьцааны гэрээний дагуу Л.Оюунцэцэгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 хороолол ШЗТ-н 7 байрны 76 тоот хаягтай, 55.7 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201013177 дугаартай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Нэхэмжлэгч ХБ ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 1050040755-01,1050040755-02, 1050040755-04, 1050040755-05, 1050040755-06, 1050040755-07 дугаартай барьцааны болон фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авна. Хэрэв 2 дахь заалтад заасан хөрөнгүүдийг худалдан борлуулсан орлого нь зээлийн төлбөрийг барагдуулахад хүрэлцээгүй, эсхүл эдгээр эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд барьцааны болон фидуцийн гэрээнүүдийн дагуу дор дурдсан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд дахин нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. Үүнд:1050040755-02 дугаартай Барьцааны гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг Наадамчдын зам гудамж 605 байрны 26 тоот хаягтай, 39.17 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206040425 дугаартай, 1 өрөө орон сууц, 1050040755-01 дугаартай барьцааны гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Их тойруу 62 дугаар байрны 25 тоот хаягтай, 71.05 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203023388 дугаартай, 3 өрөө орон сууц, 1050040755-04 дугаартай Барьцааны гэрээний дагуу Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5 дугаар хороолол 19 байрны 76 тоот хаягтай, 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2101008013 дугаартай 3 өрөө орон сууц, 1050040755-05 дугаартай Барьцааны гэрээний дагуу Орхон аймаг Баян-Өндөр сумын 5 дугаар баг, Уртбулаг 18 байрны 116 тоот хаягтай, 38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2101001662 дугаартай 3 өрөө орон сууц, 1050040755-06 дугаартай Барьцааны гэрээний дагуу Hyundai, R500-LC-7 марк, 27-36 УБ улсын дугаартай, HHIHNB02EA0000467 тоот арлын дугаартай, 3.2 м.куб шанаганы багтаамжтай, 2010 онд үйлдвэрлэгдсэн экскаватор гэж тус тус заасан. Хариуцагч М ХХК, Г.Л- нар нь захирамжийн дагуу cap бүр зээлийн төлбөр төлөх үүрэгтэй боловч зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлж, банкны зүгээс тавьсан удаа дараагийн мэдэгдэл, шаардлагыг үл тоомсорлон төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ зөрчсөн тул уг захирамжийг албадан гүйцэтгэх захирамж гаргуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтад заасан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 хороолол ШЗТ-н 7 байрны 76 тоот хаягтай, 55.7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201013177 дугаартай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөхийг худалдан борлуулж зээлийн төлбөрт төлсөн. Харин захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтад заасан 89-63 УН улсын дугаартай, QB0210018 тоот арлын дугаартай, шар өнгөтэй, 2010 онд үйлдвэрлэгдсэн зксковатор, Hyundai, марк r480Lc-9s, 89-61 УН улсын дугаартай, QB03PD10001 тоот арлын дугаартай, шар өнгөтэй, 2011 онд үйлдвэрлэгдсэн экскаваторыг Хас банкны эзэмшилд шилжүүлэхгүй байгаа, эдгээр эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтад дурдсаны дагуу үлдэх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар энэ нэхэмжлэлийг гаргаж байна. /Зээлийн үлдэгдэл төлбөр нь 344,598,360 төгрөг байгаа болно/ зээлдэгч нар нь сайн дураар зээлийн төлбөрөө төлөөгүй, мөн захирамжид заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны дор дурдсан хөрөнгүүдээс гаргуулж өгнө үү.

1050040755-01 дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаалсан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Их тойруу 62 дугаар байрны 25 тоот хаягтай, 71.05 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203023388 дугаартай, 3 өрөө орон сууц, 1050040755-02 дугаартай Барьцааны гэрээний дагуу барьцаалсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг наадамчдын зам гудамж 605 байрны 26 тоот хаягтай, 39.17 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206040425 дугаартай, 1 өрөө орон сууц, 1050040755-04 дугаартай барьцааны гэрээний дагуу Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5 дугаар хороолол 19 байрны 76 тоот хаягтай, 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2101008013 дугаартай 3 өрөө орон сууц, 1050040755-05 дугаартай Барьцааны гэрээний дагуу Орхон аймаг Баян-Өндөр сумын 5 дугаар баг, Уртбулаг 18 байрны 116 тоот хаягтай, 38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2101001662 дугаартай 3 өрөө орон сууц байгаа.Захирамжаар Хас банкны эзэмшилд шилжүүлэх байсан 89-63 УН улсын дугаартай, QB0210018 тоот арлын дугаартай, шар өнгөтэй, 2010 онд үйлдвэрлэгдсэн зксковатор, Hyundai, марк r480Lc-9s, 89-61 УН улсын дугаартай, QB03PD10001 тоот арлын дугаартай, шар өнгөтэй, 2011 онд үйлдвэрлэгдсэн экскаваторыг Сонгинохайрхан дүүргээс Заамар луу явуулсан, тэндээс Орхонтуул руу явуулсан байдаг, манайхаас 2 удаа явж хайхад нэгийг нь олоогүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй олдохгүй байгаа, нөгөөг Орхонтуулаас олсон боловч шаварт суулгаад орхисон уг экскаваторыг тэндээс гаргах, зөөх, тээвэрлэх боломжгүй болгоод орхисон байсан. Иймд дээрх хариуцагч нарын барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

2. Хариуцагч Б.Ц-, Г.Н- нар шүүхэд гаргасан тайлбартаа:

2.а Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.б Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлдээ дурдсан байгаа зүйлүүдээс Хас банк нь өмнө нь уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар хариуцагч М ХХК, Г.Л- нартай эвлэрлийн гэрээ байгуулж, харин хариуцагч бид нарт холбогдох нэхэмжлэлээ татан авсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно, 106.5 дахь хэсэгт энэ хуулийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан...бол шүүх ..., нэхэмжлэгчийн татгалзал,...-ийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч; захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан. Харин мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан байна. Дээрх хуулийн заалтаас үзэхэд нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч М ХХК-тай эвлэрэх үедээ хариуцагч Б.Ц-, Г.Н- бид нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн сайн дураар татан авсан байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч Хас банк Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3, 106.5, 74.4-т заасны дагуу уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байна.Иймд шүүх Хас банкны хариуцагч Б.Ц-, Г.Н- бид нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үзэхэд Хас банк болон М ХХК, Г.Л- нарын хооронд байгуулсан звлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлж байгаа юм байна. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шүүгчийн захирамжид заасан тээврийн хэрэгслээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж бичсэн нь ойлгомжгүй, энэ талаар тодорхой тайлбарыг дурдаагүй байна. Нэгэнт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, тэдгээр тээврийн хэрэгсэл нь устаагүй, байгаа нөхцөлд шүүгчийн захирамж биелэгдэхгүй байх, тэдгээр тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй байх үндэслэл байхгүй юм. Өөрөөр хэлбэл, эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн явагдаж дуусаагүй байхад бид нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч М ХХК, Г.Л- нар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01845 дугаартай захирамжийн дагуу 434,598,362 төгрөгийг нэхэмжлэгч ХБ ХХК-д төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С.Ч-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Их тойруу 62 дугаар байрны 25 тоот хаягтай, 71.05 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203023388 дугаартай, 3 өрөө орон сууц, Б.Ц-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг наадамчдын зам гудамж 605 байрны 26 тоот хаягтай, 39.17 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206040425 дугаартай 1 өрөө орон сууц, Г.Н-ын өмчлөлийн 1050040755-04 дугаартай Барьцааны гэрээний дагуу Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5 дугаар хороолол 19 байрны 76 тоот хаягтай, 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2101008013 дугаартай 3 өрөө орон сууц, М.С-ын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сумын 5 дугаар баг, Уртбулаг 18 байрны 116 тоот хаягтай, 38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2101001662 дугаартай, 3 өрөө орон сууц, Г.Л-гийн өмчлөлийн Hyundai, R500-LC-7 марк, 27-36 УБ улсын дугаартай, HHIHNB02EA0000467 тоот арлын дугаартай, 3.2 м.куб шанаганы багтаамжтай, 2010 онд үйлдвэрлэгдсэн экскаватор зэрэг эд хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК, Г.Л-, М.С-, С.Ч-, Б.Ц-, Г.Н-, М.С- нараас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Б.Ц-гийн өмгөөлөгч П.Баттулга давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

4.а Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Ц-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно, 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, ...-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ... бол шүүх .... нэхэмжлэгчийн татгалзал, ...-ийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан. Харин мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч М ХХК-тай эвлэрэх үедээ нь хариуцагч Б.Ц- /мөн бусад хариуцагч/ нараас үл хамааран нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн сайн дураар татан авсан байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч ХБ ХХК Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасны дагуу уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

4.в Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ, 208 дугаар зүйлийн 208.7 дахь хэсэгт Болзол тавьж хийсэн хэлцлийн тухайд үүргийг уул болзол бий болсны дараагийн өдрөөс гүйцэтгэнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ болон Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.06.10-ны 102/ШШ2020/01845 дугаар захирамжид дурдсан тээврийн хэрэгсэл болон үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх болзол бий болсон эсэхийг нэхэмжлэгч тал өөрөө баримтаар нотлоогүй байна. Нэгэнт үйл баримт буюу болзол бий болсон эсэхийг нэхэмжлэгч өөрөө баримтаар нотлоогүй тохиолдолд хариуцагчийн хувьд үүнийг нотлох үүрэг /нотлох үүрэг шилжих зарчим/ хүлээх ёсгүй.

Хариуцагч Б.Ц-, Г.Н- нарын зүгээс 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл болон үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн эсэхийг тогтоолгох зорилгоор төлбөр авагч ХБ ХХК-ийн хүсэлттэй төлбөр төлөгч М ХХК, Г.Л- нарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материал-ыг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/Ш32021/14156 дугаар захирамжаар үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна. Учир нь хариуцагч нар нь уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч болоогүй байдаг тул энэхүү нотлох баримтыг өөрөө цуглуулж, бүрдүүлэх боломжгүй юм. Харин нэхэмжлэгчийн тухайд уг баримтыг өөрөө цуглуулж шүүхэд өгөх бүрэн боломжтой байсан.

Мөн зээлдэгч М ХХК-аас Хас банкинд 434,598,362 төгрөгийг төлөх ёстойгоос 100,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулсан байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Өмгөөлөгчийн үзэж байгаагаар тээврийн хэрэгсэл болон үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдэг болзол биелэгдсэн гэдэг нь Хас банкны хүсэлттэй төлбөр төлөгч М ХХК, Г.Л- нарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон эсхүл түдгэлзүүлсэн нөхцөл байдал үүссэн байх ёстой. Гэтэл энэ тухай нотлох баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбар: Шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар талууд эвлэрэхдээ 2 экскаваторыг банкны эзэмшилд шилжүүлэх, Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөрийг төлүүлэх нөхцөлийг заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад экскаваторыг өмчилж байгаа Г.Л- олдохгүй байсан. Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгө нь дуудлага худалдаагаар худалдан борлуулагдаж, зээлийн төлбөрт 60,000,000 төгрөг орж ирсэн нь зээлийн гэрээний хуулгаар баталгаажсан.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч М ХХК, Г.Л-, С.Ч-, Б.Ц-, Г.Н-, М.С- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Их тойруу 62 дугаар байрны 25 тоот хаягтай, 71.05 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203023388 дугаартай, 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг наадамчдын зам гудамж 605 байрны 26 тоот хаягтай, 39.17 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206040425 дугаартай, 1 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5 дугаар хороолол 19 байрны 76 тоот хаягтай, 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2101008013 дугаартай 3 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сумын 5 дугаар баг, Уртбулаг 18 байрны 116 тоот хаягтай, 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2101001662 дугаартай 3 өрөө орон сууцаас хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч М ХХК, Г.Л- нартай 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1050040755 тоот зээлийн гэрээ байгуулж, 450,000,000төгрөгийг, 365 хоногт 20, 40 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлдүүлж, уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1050040755-01 тоот, 1050040755-02 тоот, 1050040755-03 тоот, 1050040755-04 тоот, 1050040755-05 тоот, 1050040755-06 тоот барьцааны гэрээнүүд, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1050040755-07 тоот фидуцийн гэрээг тус тус байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг Наадамчдын зам гудамж 605 байрны 26 тоот хаягтай, 39.17 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206040425 дугаартай, 1 өрөө орон сууц, 1050040755-01 дугаартай барьцааны гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Их тойруу 62 дугаар байрны 25 тоот хаягтай, 71.05 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203023388 дугаартай, 3 өрөө орон сууц, 1050040755-04 дугаартай Барьцааны гэрээний дагуу Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5 дугаар хороолол 19 байрны 76 тоот хаягтай, 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2101008013 дугаартай 3 өрөө орон сууц, 1050040755-05 дугаартай барьцааны гэрээний дагуу Орхон аймаг Баян-Өндөр сумын 5 дугаар баг, Уртбулаг 18 байрны 116 тоот хаягтай, 38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2101001662 дугаартай 3 өрөө орон сууц, 1050040755-06 дугаартай барьцааны гэрээний дагуу Hyundai, R500-LC-7 марк, 27-36 УБ улсын дугаартай, HHIHNB02EA0000467 тоот арлын дугаартай, 3.2 м.куб шанаганы багтаамжтай, 2010 онд үйлдвэрлэгдсэн экскаватор зэрэг эд хөрөнгүүдийг барьцаалжээ./хх 14-42/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны болон фидуцийн гэрээг мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, барьцааны гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

Уг гэрээний үүргээ хариуцагч нар биелүүлээгүй гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт 434 598 362 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулах, 1050040755-07 дугаартай фидуцийн гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авсан экскаваторуудыг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах тухай ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцээд 102/ШШ2020/01845 дугаартай захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байх ба дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх бөгөөд энэхүү үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар дахин нотлохгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх11-13/

 

Уг шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын дөрөвт:

89-63 УН улсын дугаартай, QB0210018 арлын дугаартай, шар өнгөтэй, 2010 онд үйлдвэрлэгдсэн Hyundai ROBEX-500К экскаватор, 89-61 УН улсын дугаартай QB03PD10001 арлын дугаартай, шар өнгөтэй, 2011 онд үйлдвэрлэгдсэн Hyundai, r480Lc-9s экскаваторууд, эрхийн улсын бүртгэлийн Y-2201013177 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ШЗТ 7 байр, 76 тоот хаягт байршилтай 55.7 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулснаас олсон орлого нь зээлийн төлбөрийг барагдуулахад хүрэлцээгүй, эсхүл эдгээр эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд барьцааны болон фидуцийн гэрээнүүдийн дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Их тойруу 62 дугаар байрны 25 тоот хаягтай, 71.05 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203023388 дугаартай, 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг наадамчдын зам гудамж 605 байрны 26 тоот хаягтай, 39.17 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206040425 дугаартай, 1 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5 дугаар хороолол 19 байрны 76 тоот хаягтай, 38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2101008013 дугаартай 3 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сумын 5 дугаар баг, Уртбулаг 18 байрны 116 тоот хаягтай, 38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2101001662 дугаартай 3 өрөө орон сууц, Hyundai, R500-LC-7 марк, 27-36 УБ улсын дугаартай, HHIHNB02EA0000467 тоот арлын дугаартай, 3.2 м.куб шанаганы багтаамжтай, 2010 онд үйлдвэрлэгдсэн экскаватор зэрэг эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж талууд тохиролцсон байна. /хх13/

 

Эвлэрлийн гэрээнд дурдсан 89-63 УН улсын дугаартай, QB0210018 арлын дугаартай, шар өнгөтэй, 2010 онд үйлдвэрлэгдсэн Hyundai ROBEX-500К экскаватор, 89-61 УН улсын дугаартай QB03PD10001 арлын дугаартай, шар өнгөтэй, 2011 онд үйлдвэрлэгдсэн Hyundai, r480Lc-9s экскаваторуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Уг тайлбарыг хариуцагч тал няцааж чадаагүй. Өөрөөр хэлбэл дээрх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангасан талаархи баримтыг гаргаагүй.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба шүүх барьцааны гэрээтэй холбоотой үүргийг шийдвэрлээгүй, эвлэрлийн гэрээнд заагдсан нөхцөлийн дагуу нэг бүхий барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1050040755-01 тоот, 1050040755-02 тоот, 1050040755-04 тоот, 1050040755-05 тоот, 1050040755-06 тоот барьцааны гэрээний дагуу барьцаалсан, С.Ч-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Их тойруу 62 дугаар байрны 25 тоот хаягтай, 71.05 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203023388 дугаартай, 3 өрөө орон сууц, Б.Ц-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг наадамчдын зам гудамж 605 байрны 26 тоот хаягтай, 39.17 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206040425 дугаартай, 1 өрөө орон сууц, Г.Н-ын өмчлөлийн 1050040755-04 дугаартай Барьцааны гэрээний дагуу Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5 дугаар хороолол 19 байрны 76 тоот хаягтай, 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2101008013 дугаартай 3 өрөө орон сууц, М.С-ын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сумын 5 дугаар баг, Уртбулаг 18 байрны 116 тоот хаягтай, 38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2101001662 дугаартай, 3 өрөө орон сууц, Г.Л-гийн өмчлөлийн Hyundai, R500-LC-7 марк, 27-36 УБ улсын дугаартай, HHIHNB02EA0000467 тоот арлын дугаартай, 3.2 м.куб шанаганы багтаамжтай, 2010 онд үйлдвэрлэгдсэн эксковатор зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасныг зөв гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-гийн өмгөөлөгч П.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-гийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД