Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/03122

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/03122

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:... нэхэмжлэлтэй,

Хариуцагч:...д холбогдох

..., ... улсын дугаартай Howo маркийн авто машинууд, ..., ... дугаартай чиргүүлүүдийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ...-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., түүний өмгөөлөгч ..., хариуцагч ..., түүний өмгөөлөгч ... , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:БНХАУ-ын иргэн ... ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... би төлөөлүүлэгч ...-ээс олгосон итгэмжлэлийн хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.БНХАУ-ын иргэн ... болон ... ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр авто машинтай холбогдолтой хэлэлцээрийг хийсэн байдаг ба энэ хэлцлийн гол агуулга нь А тал буюу ... ХХК нь Б талын буюу БНХАУ-ын иргэн ...-ийн өмч болох ... (... чиргүүл), ... (... чиргүүл), ... (... УЧ чиргүүл), ... УБӨ (...БЧ чиргүүл) улсын дугаартай авто машинуудыг Монгол улсад зөвхөн удирдах эрхтэй, харин эзэмших эрхгүй болно.Авто машины эзэмших эрх нь БНХАУ-ын Дачин хотын иргэн ... (...)-ийнх болно.Дээрх 4 ширхэг авто машиныг БНХАУ-ын Дачин хотын иргэн ... (...-ийн зөвшөөрөл ба гарын үсэг байхгүй тохиолдолд А тал Монгол улсад шилжүүлэх болон барьцаалахыг хориглоно.Хэрвээ дээрх үйлдэл гаргавал хүчингүйд тооцогдоно гэсэн үндсэн нөхцөлтэйгөөр зааж өгсөн байдаг.Өөpөөp хэлбэл энэ хэлцлээр ... ХХК нь авто машинуудыг бусдад ямар нэгэн байдлаар шилжүүлэх эрхгүй болно.Нэхэмжлэгч нь 2020 оны 06 сарын 19-ний өдөр дээрх хэлцлээр ... ХХК-д түр хүлээлгэн өгсөн байсан ...УБӨ (... чиргүүл) болон ... (... чиргүүл) авто машинуудыг чиргүүлүүдийн хамтаар танихгүй хүмүүс дээрэмдээд аваад явж байна гэсэн мэдээллийг сонсоод энэ тухай ... ХХК-ийн гүйцэтгэх захирал болох ... (...)-д мэдэгдэхэд энэ өдрөө буюу 2020 оны 6 сарын 19-ний өдрөө ... нь өөрийн ажилтан ...д энэ талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаарай гэж хэлээд үүний дагуу ... гэх хүнээс Цагдаагийн байгууллагад утсаар шууд гомдол, мэдээллийг гаргасан байдаг.Энэ гомдлын дагуу Цагдаагийн байгууллагаас 200802316 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байдаг ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 07 сарын 20-ны өдөр ... ХХК-ийн захирал ... (...)-aac Цагдаагийн газарт Нөхцөл байдлын талаар тайлбар хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн байдаг ба үүндээ 2020 оны 06 сарын 19-ний өдөр ... (...)-өөс машин дээрэмдээд байна гэж хэлсэн.2020 оны 06 сарын 19-yд Цэрэнсодномд хэлсэн.Доорх хэдэн зүйлийг тодорхойлж байна.2019 оны 11 сард би Улаанбаатар хотод очоогүй. ямар нэгэн аж ахуй нэгж, иргэнд албан бичиг хийж өгөөгүй ба ... УБӨ, ..., ... УНП зэрэг авто машинуудыг хэн нэгэнд шилжүүлэх бичиг үйлдээгүй.Би Монгол eлсын ямар нэгэн хүнтэй махны бизнес эрхэлж байгаагүй, мах худалдах, худалдан авах гэрээ байгуулж байгаагүй.Би ... (...)-r өөрийн ... ХХК-д албан тушаалд томилж байгаагүй.Гурван авто машиныг өөр хүний нэр дээр шилжүүлэх талаар зөвшөөрөл олгож байгаагүй.Би Монгол улсад нотариатын газар очиж байгаагүй бөгөөд гэрээ байгуулж байгаагүй болно.Бичигт боомтод ирж машин дээрэмдсэн этгээдийг би танихгүй, эдгээр хүмүүстэй өмнө нь харилцаж байгаагүй. Эдгээр хүмүүс компанийн тамга болон миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж тайлбарлан тодорхойлсон байдаг.Мөн ... (...) нь дээрх албан бичгийн хамт уг машинуудыг дур мэдэн авч явсан хэргийн талаар ... ХХК-ийг төлөөлж оролцох итгэмжлэлийг олгосон байдаг бөгөөд үүний дагуу тус тээврийн хэрэгслүүдийг ... нь өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан болох нь тус хэргийг мөрдөн шалгасан мөрдөгчөөс ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...тай ... дугаар утсаар холбогдоход манай ... ХХК нь тээврийн хэрэгслээ ...ээс шилжүүлэн авсан санал, гомдолгүй гэж хэлсэн нь мөрдөгчийн тэмдэглэлд тодорхой тусгагдан бэхжигдсэн, ... нь ... ХХК-д машинуудыг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөх хүсэлт гаргаж, ... ХХК нь Авто тээврийн үндэсний төвд машинуудыг ...ын нэр дээр шилжүүлэн өгөх хүсэлтүүдийг гаргаж өгсөн байна.... нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ... ХХК-ийн ажилчид хуурамч бичиг баримт үйлдэн авто машинуудыг шилжүүлсэн талаар болон өөрийгөө ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр уг хэрэгт оролцох болсон талаар тус тус мэдүүлэг өгсөн байдаг болно.Тиймээс ... ХХК-ийн ажилчид хуурамч бичиг баримт үйлдэж авто машинуудыг бусдад шилжүүлсэн байсныг аль аль талууд нь хүлээн зөвшөөрч буцаагаад ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...ын нэр дээр шилжүүлсэн байгаа тул нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ... (... нь өөрийн хууль ёсны өмч болох ... (... чиргүүл) дугаар болон ... (... чиргүүл) дугаартай Howo маркийн авто машинуудыг чиргүүлүүдийн хамтаар ...ын эзэмшлээс шаардаж хууль ёсны өмчөө өөрт хүлээлгэн өгөхийг шаардаж шүүхэд хандаж байна.Ийнхүү шүүхэд хандахаас өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би авто машинуудыг хүлээлгэн өгөхийг шаардаж хариуцагч ...тай утсаар холбогдсон боловч шалтаг хэлж хүлээлгэн өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.Иймд нэхэмжлэгчийн ... улсын дугаар болон ... улсын дугаартай Howo маркийн авто машинуудыг ... дугаар болон ... дугаар чиргүүлүүдийн хамт нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020 оны 10 дугаар сард тухайн авто машинууд болон чиргүүлтэй холбоотой хэрэг үүссэн.Анх ... БНХАУ-аас 5 авто машин, зээлээр аван Монголд үйл ажиллагаа явуулдаг ... ХХК-ийн захиралтай хэлэлцээр байгуулсан.Тухайн хэлэлцээрт авто машинуудыг ... ХХК бусдад худалдах, шилжүүлэх болон бэлэглэхгүйгээр үйл ажиллагаандаа түрээсээр ашиглахаар тохиролцсон.Гэтэл 2020 оны 7 дугаар сард хууль бусаар авто машинууд болон чиргүүлүүдийг аваад явж байна гэх мэдээллийн дагуу гомдол гарган, гомдлын дагуу Сүхбаатар аймгийн Эрдэнэ-Цагаан сумд хэрэг үүссэн. ... тухайн авто машинууд болон чиргүүлүүдийг хууль бусаар бусдад шилжүүлсэн байна гэж цагдаад гомдол гарган энэ гомдлын дагуу ... ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг үүссэн.Гэтэл ... ХХК нь ... гэх компанид шилжүүлэн, ... ХХК ... руу шилжүүлсэн байсан.Манай тал хэлэлцээрээр тус авто машинууд болон чиргүүлүүдийг бусдад шилжүүлэхийг хориглосон байсан тул өөрийн хөрөнгөөр худалдан авсан хөрөнгөө буцаан шилжүүлэн авах нэхэмжлэл гаргасан. Иймээс ... УНМ, ... УББ улсын дугаартай Хово маркийн авто автомашинууд, ..., ... дугаарын чиргүүлүүдийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ... улсын дугаар болон ... улсын дугаартай Howo маркийн авто машинуудыг ... болон ... дугаартай чиргүүлүүдийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах гэж тодорхойлсон байсан.Гэтэл шүүхийн журмаар Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулсан нотлох баримтаас харахад нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон авто машинууд нь хариуцагч ...ын нэр дээр өөр улсын дугаараар бүртгэгдсэн байгаа болох нь тодорхой болж байна.Тухайлбал: ... арлын дугаартай хар саарал өнгийн Howo маркийн авто машины ... УБМ улсын дугаар болж хариуцагчийн нэр дээр шилжсэн.Мөн ... арлын дугаартай хар саарал өнгийн Howo маркийн авто машины ... улсын дугаар нь ... УББ улсын дугаар болж хариуцагчийн нэр дээр шилжсэн байна.Иймд ... арлын дугаартай хар саарал өнгийн Howo маркийн ... УБМ улсын дугаартай авто машиныг, ... арлын дугаартай хар саарал өнгийн Howo маркийн ... УББ улсын дугаартай авто машиныг, ... улсын дугаар болон ... улсын дугаартай чиргүүлүүдийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг ...д даалгаж өгөхийг хүсэж байгаа.2018 оны 10 сарын 04-ны өдөр нэхэмжлэгч ... Монголд үйл ажиллагаа явуулдаг ... ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу гүйцэтгэх захиралтай уг авто машинууд, чиргүүлүүдтэй холбоотой хэлэлцээрийг Хятад хэл дээр бичгээр байгуулсан. Нэхэмжлээд байгаа ... УБУ авто машин ... чиргүүлийн хамт, ... авто машин ... гэх чиргүүлийн хамт, үүнээс гадна 2 авто машин нийт 4 машиныг хэлэлцээрээр ... ... ХХК-д өөрийн нэр дээр бүртгүүлэн зөвхөн түр удирдах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан талууд хоёул хурууны хээ даран, гарын үсэг зуран баталгаажуулсан.Энэ хэлцлийн 2 дугаар заалтад ...-гийн гарын үсэг, зөвшөөрөлгүйгээр ... ХХК нь авто машинууд болон чиргүүлүүдийг бусдад шилжүүлэхийг хориглосон тодорхой заалт бий.2020 онд огт танихгүй этгээд уг машинуудыг чиргүүлүүдийн хамт дээрэмдсэн гэх мэдээлэл нэхэмжлэгчид ирсэн.Энэ мэдээллийн дагуу ... ХХК-ийн гүйцэтгэх захирал руу утсаар холбогдон тодруулахад Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэсэн.Үүний дагуу гомдол гарган Сүхбаатар аймагт хэрэг бүртгэлт нээн шалгагдан, харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэгт шилжин Эрүүгийн журмаар шалгагдан хэрэг бүртгэлт дууссан. Эрүүгийн журмаар шалгагдах явцад ... ХХК цагдаагийн байгууллагад компанийг нь төлөөлөх итгэмжлэлийг ...д олгосон.Хэрэг бүртгэлт нээн ажиллагаа хийгдэх явцад уг авто машинуудыг чиргүүлүүдийн хамт хууль бусаар шилжүүлэн авсан гэдэг нь тодорхой болонгуут ... ХХК-ийн гүйцэтгэх захирал ... сайн дураар буцаан ... ХХК-д шилжүүлэн өгнө гэдгээ мэдүүлэн ... ХХК-д буцаад шилжүүлсэн.Энэ үед ... уг авто машинуудыг чиргүүлийн хамт өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.... ХХК-ийн гүйцэтгэх захирал бодит үнэнийг хүргэх нь гэх тайлбараа хурууны хээгээ даран гарын үсгээ зуран ...аар дамжуулан цагдаагийн газарт ирүүлсэн байдаг. Хавтас хэрэгт авагдсан баримт болон тайлбараараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ... ... ХХК-ийн итгэмжлэлээр оролцож байгаагаа хүлээн зөвшөөрдөг.Үнэхээр хууль ёсны дагуу авсан гэж үзэж байгаа бол түүнийгээ нотлох ёстой. Бэлэглэлийн гэрээ, арилжааны гэрээ, худалдах худалдан авах гэрээгээр авсан уу гэдэг тодорхойгүй.Ямар гэрээгээр яаж хууль ёсны дагуу авсан гэдгээ нотолсон нотлох баримт шүүхэд ирүүлээгүй.Нэгэнт ... ... ХХК-ийн гүйцэтгэх захирал хоёрын байгуулсан хэлэлцээрт зааснаар уг авто машинуудыг чиргүүлүүдийн хамт бусдад шилжүүлэхийг хориглосон тул ...ын хууль ёсны дагуу шилжүүлэн авсан гэх нь үндэслэлгүй.Иймд нэхэмжлэгч ... өөрийн хууль ёсны эзэмшлийн өмч болох тээврийн хэрэгслүүдийг буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч ... шүүхэд гаргасан тайлбартаа:Би ... ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ...аас (...) олгосон итгэмжлэлийн дагуу Сонгинохайрхан дуүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс шалгаж байсан хэрэг буртгэлтийн ... дугаартай хэрэгт оролцож, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон, тус компаний нэр дээр байсан Howo маркийн 2 ширхэг авто машин, чиргүүлийг нэр дээрээ шилжүүлж авч, хэрэг шийдвэрлэгдэж дууссаны дараагаар холбогдох шийдвэрийн дагуу авто машинуудыг чиргүүлийн хамт авсан.Би одоогоор тус компанид ямар ч хамааралгүй бөгөөд бусдын өмчлөлийн буюу ... ХХК-ийн өмчийг хариуцах эрх бүхий этгээд биш юм.Дээрх нэхэмжлэлийг гаргаад буй БНХАУ-ын иргэн ...-ийн авто машин, чиргүүл гэх баримт байхгүй байхад надаас тээврийн хэрэгслүүдийг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна.Нowo маркийн авто машин, чиргүүлүүд нь ... ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ...ийн тээврийн хэрэгслүүд гэж үзэж байгаа ба БНХАУ-ын иргэн ..., ... нарын хооронд байгуулсан гэрээ, төлбөр, тооцоо, тус улсын шүүхийн шийдвэрүүд БНХАУ-аас надад одоогоор ирээгүй байгаа тул нотлох баримтуудыг БНХАУ-д оршин сууж буй ..., ... нараас гаргуулан авах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би ... ХХК-иас уг авто машинуудын болон чиргүүлүүдийг хууль ёсоор шилжүүлж авсан.Шилжүүлж авахад ... УНМ, ... УББ гэх улсын дугаартайгаа байсан, өмнө ямар дугаартай байсныг мэдэхгүй....-тай нэг ч удаа уулзаж байгаагүй, танихгүй, нэхэмжлэлийг огт зөвшөөрөхгүй байна.... ХХК-иас надад итгэмжлэл олгон шилжүүлж авсан, ...ын ХХК-д буцаан шилжүүлж өгөхөд асуудал байхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой байх ёстой.Хууль бус өмчлөлөөс шаардаад байгаа юм уу, гэрээний эрхээс шаардаад байгаа юм уу, шаардлага нь тодорхой бус байна.Энэ нэхэмжлэлийг ... ХХК эсвэл ... ХХК гарах ёстой.Нэхэмжлэл болон гарган өгсөн хэлэлцээрт авто машинуудын арлын дугаар байхгүй байхад хаа нэгтэйгээс гаргаж ирээд байгаа нь ойлгомжгүй байна.Хэргийн материалд гарган өгсөн Цагдаагийн газрын баримтуудад энэ хэргийн нэхэмжлэгч болон хариуцагч хоёрын хоорондын ямар нэгэн харилцаа байхгүй, өгсөн баримтууд дунд нэхэмжлэгчийн өмчлөлд байсан гэдгийг нотлох зүйл алга.... болон ... ХХК-ийн хэлэлцээр дэх авто машинууд өөр юм биш үү? Гэрээ хийсэн хүнтэйгээ маргах ёстой.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан ... улсын дугаар болон ... улсын дугаартай Howo маркийн авто машинуудыг ... дугаар болон ... дугаар чиргүүлүүдийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, ... арлын дугаартай хар саарал өнгийн Howo маркийн ... УБМ улсын дугаартай авто машиныг, ... арлын дугаартай хар саарал өнгийн Howo маркийн ... УББ улсын дугаартай авто машиныг, ... улсын дугаар болон ... улсын дугаартай чиргүүлүүдийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг ...д даалгаж өгөхийг хүсэж байна.

Шүүх дараах үндэслэлээр ...-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

БНХАУ-ын иргэн ...-ийн өмч болох ... улсын дугаар болон ... улсын дугаартай Howo маркийн авто машинууд, ... дугаар болон ... дугаар чиргүүлүүдийн хамт ...ын эзэмшилд байгаа тул эдгээр тээврийн хэрэгслийг ...-д хүлээлгэж өгөхийг шаардаж байна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар тайлбарлаж байна.

... ХХК-ийн захирал ...-аас олгосон итгэмжлэлийн дагуу Howo маркийн 2 ширхэг авто машин, чиргүүлийг нэр дээрээ түр хугацаагаар шилжүүлж авсан, эдгээр тээврийн хэрэгслүүдийг ... ХХК-д өгнө гэж хариуцагч ... тайлбарлан маргаж байна.

БНХАУ-ын иргэн ... нь ... ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 4-ны өдөр Авто машинтай холбогдолтой хэлэлцээрийг байгуулсан байх бөгөөд уг хэлэлцээрт ... ХХК нь ...-ийн өмч болох ..., /... чиргүүл/, ... /... чиргүүл/, ... /... УЧ чиргүүл/, ... УБӨ /... БЧ чиргүүл/ улсын дугаартай авто машиныг Монгол улсад удирдах эрхтэй, харин эзэмших эрхгүй болно.Авто машины эзэмших эрх нь БНХАУ-ын Дачин хотын иргэн ...-ийнх болно.Дээрх 4 авто машиныг ...-ийн зөвшөөрөл ба гарын үсэг байхгүй тохиолдолд ... ХХК нь Монгол улсад шилжүүлэх болон барьцаалахыг хориглоно, дээрх 4 ширхэг авто машины Монгол улс дахь татвар, жилийн үзлэг болон даатгалыг ... ХХК төлж, ...-ийн тээврийн зардлаас суутгана,... гэж талууд тохиролцсон байна./хх 8/

Дээрх хэлцлийн агуулгаас үзэхэд БНХАУ-ын иргэн ... нь ..., /... чиргүүл/, ... /... чиргүүл/, ... /... УЧ чиргүүл/, ... УБӨ /... БЧ чиргүүл/ улсын дугаартай авто машинуудыг ... ХХК нь ашиглаж, эзэмшилдээ байлгахаар тохирсон байна.

Гэтэл дээрх хэлцэлд дурдсан ..., ... УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь ... ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр эзэмшлээс нь алдагдсан болох нь доорх баримтууд нотлогдож байна.

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Эрдэнэцагаан суман дахь сум дундын цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлд ...... нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний орой утсаар гомдол гаргахдаа 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн орчим Эрдэнэцагаан сумын Бичигт АЗШНБ-ын ойролцоо байсан манай ... ХХК-ийн эзэмшлийн ..., ... УБУ, ... УНП улсын дугаартай Howo маркийн ачааны авто машиныг үл таних хүмүүс зөвшөөрөлгүй авч явсан байна гэх гомдлыг хүлээн авч, тэмдэглэл үйлдэв гэжээ./хх 9/

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай ... дугаар тогтоолоор дээрх ... гаргасан гомдлын дагуу шалгасан материалыг хянахад гомдлыг шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацаа дууссан байхад харьяаллын дагуу ирүүлсэн байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн байна./хх-10/

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан ... ХХК-ийн төлөөлөгч ... нь 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ...д олгсон итгэмжлэлдээ Халдварын тархалттай холбоотойгоор би Улаанбаатар явж ... ХХК болон Бадмаараг Хаш нүүрсний уурхайн хоорондын гүйцэтгэх гэрээ зөрчигдсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн тухай асуудалд оролцож чадахгүй байгаа тул ...д биднийг төлөөлөн Монгол улсын цагдаагийн газар, прокурорын газар, иргэний шүүхэд хүсэлт тавьж асуудлыг шийдвэрлүүлэхийг зөвшөөрч, итгэмжлэл олгож байна.Үүнд ..., ... УБУ, ... УНП улсын дугаартай 3 ширхэг Хово маркийн ачааны авто машиныг үл таних хүн булххн авч явсан хэрэг, Бадмаараг Хаш нүүрсний уурхайн гүйцэтгэлийн гэрээгээр зөрчин, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт зарга мэдүүлж шийдвэрлүүлэх гэжээ./хх 11/

Энэхүү итгэмжлэлийн дагуу ... нь ... дугаартай эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдож, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүсэлт гаргасан байсан байна./хх 16, 17/

Мөн ... нь ... ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байгаа Howo ... маркийн ... УББ улсын дугаартай, ... арлын дугаартай, ... УНМ улсын дугаартай, ... арлын дугаартай зүтгүүр тээврийн хэрэгслүүд болон ... ... маркийн ... УЧ улсын дугаартай, ... арлын дугаартай, ... маркийн ... БЧ улсын дугаартай, ... арлын дугаартай чиргүүлүүдийг /зүтгүүрүүдийн хамт/ ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг ... ХХК-д гаргаж, улмаар ... ХХК нь Авто тээврийн үндэсний төвд хүсэлт гаргаснаар дээрх тээврийн хэрэгслүүд нь ...ын эзэмшилд бүртгэгдсэн байна./хх 14, 15/

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 948 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн ... дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан байна./хх 19, 20/

Ийнхүү ... ХХК-аас олгосон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийн шаардаж байгаа Howo маркийн ... УБМ улсын дугаартай, ... УББ улсын дугаартай авто машинууд, ... улсын дугаар болон ... улсын дугаартай чиргүүлүүдийг хариуцагч ... өөрийнхөө эзэмшилд бүртгүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар болон дээр дурдсан баримтуудаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй.Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасан байдаг ба ... нь дээрх тээврийн хэрэгслүүдийг түр хугацаанд эзэмшилдээ бүртгүүлсэн, ... ХХК-д хүлээлгэн өгнө гэж тайлбарлаж байгаа болно.

Нэхэмжлэгч ... нь 2018 оны 10 дугаар сарын 4-ны өдөр хийгдсэн хэлцлийн дагуу тухайн тээврийн хэрэгслүүдийн ... ХХК-ийн эзэмшил ашиглалтад өгсөн бөгөөд ... ХХК-аас ...д олгосон итгэмжлэлд дээрх алдагдсан тээврийн хэрэгслүүдийг хөөцөлдөж аваад ...-д өгөх эрхийг олгоогүй тул хариуцагчийн татгалзал үндэстэй, ...ын эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4-т заасныг баримтлан ... арлын дугаартай, Howo маркийн ... УБМ улсын дугаартай авто машин, ... арлын дугаартай, Howo маркийн ... УББ улсын дугаартай авто машин, ... улсын дугаар болон ... улсын дугаартай чиргүүлүүдийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг ...д даалгах тухай ...-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН