Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00239

 

 

 

 

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00239

 

 

                  БНХАУ-ын иргэн С нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/03122 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн С хариуцагч Э.Мд холбогдуулан гаргасан 90-30 УБӨ, 03-42 УБӨ улсын дугаартай Хово маркийн автомашинууд, 18-66 УЧ, 44-66 БЧ дугаартай чиргүүлүүдийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, хариуцагч Э.М, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: 63-17 УНМ, 64-52 УББ улсын дугаартай Хово маркийн автомашинуудыг 18-66 УЧ, 44-66 БЧ дугаарын чиргүүлийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгана.

1.2 Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: LZZICLXB0JA450893 арлын дугаартай 63-17 УБМ улсын дугаартай хар саарал өнгийн Хово маркийн автомашин, LZZICLXB7JA450891 арлын дугаартай, 64-52 УББ улсын дугаартай Хово маркийн хар саарал өнгийн авто машиныг 18-66 УЧ улсын дугаар болон 44-66 БЧ улсын дугаартай чиргүүлүүдийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгана.

1.3 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: БНХАУ-ын иргэн Сболон А Д ХХК2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хэлцэл хийсэн. Уг хэлцлээр А Д ХХК, БНХАУ-ын иргэн Сөмч болох 03-42 УБӨ (44-66 БЧ чиргүүл), 90-30 УБӨ (18-66 УЧ чиргүүл), 83-81 УБУ (26-66 УЧ чиргүүл), 08-27 УБӨ (4066БЧ чиргүүл) улсын дугаартай авто машинуудыг Монгол улсад зөвхөн удирдах эрхтэй, харин эзэмших эрхгүй. Автомашины эзэмших эрх нь БНХАУ-ын Дачин хотын иргэн Сийнх байна. Уг 4 ширхэг авто машиныг БНХАУ-ын Дачин хотын иргэн Сийн зөвшөөрөл ба гарын үсэг байхгүй тохиолдолд Монгол улсад шилжүүлэх болон барьцаалахыг хориглоно. Хэрэв уг үйлдлийг гаргавал хүчингүйд тооцогдоно гэсэн үндсэн нөхцөлийг заасан. А Д ХХКуг автомашинуудыг бусдад ямар нэгэн байдлаар шилжүүлэх эрхгүй. 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр А Д ХХК-д түр хүлээлгэн өгсөн байсан 90-30 УБӨ (18-66 УЧ чиргүүл) болон 03-42 УБӨ (44-66 БЧ чиргүүл) автомашиныг, чиргүүлийн хамт танихгүй хүмүүс авч явсан талаар мэдээллийг сонссон. Ингээд энэ талаар А Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Лиу Хайпинг (LIU НАIРING)-д мэдэгдэхэд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Цагдаагийн байгууллагаас 200802316 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр А Д ХХКХХК-ийн захирал Л-aac Цагдаагийн газарт нөхцөл байдлын талаар тайлбар хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн.  Мөн Л нь уг автомашинуудыг дур мэдэн авч явсан хэргийн талаар А Д ХХКХХК-ийг төлөөлж оролцох итгэмжлэлийг олгосон ба Э.М нь тус тээврийн хэрэгслүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болох нь мөрдөгчийн тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Э.М Б т ХХК-д машинуудыг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргаснаар Б Т ХХКнь Авто тээврийн үндэсний төвд машинуудыг Э.Мын нэр дээр шилжүүлэн өгөх хүсэлтийг гаргасан. Э.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад А Д ХХК-ийн ажилчид хуурамч бичиг баримт үйлдэн авто машинуудыг шилжүүлсэн, мөн А Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр уг хэрэгт оролцох болсон талаар тус тус мэдүүлэг өгсөн. А Д ХХК-ийн ажилчид хуурамч бичиг баримт үйлдэж авто машинуудыг бусдад шилжүүлсэн байсныг талууд  хүлээн зөвшөөрч буцаагаад Э.Мын нэр дээр шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн хууль ёсны өмч болох 90-30 УБӨ (18-66 УЧ чиргүүл) болон 03-42 УБӨ (44-66 БЧ чиргүүл) дугаартай Хово маркийн автомашинуудыг чиргүүлийн хамт Э.Мын эзэмшлээс шаардаж хууль ёсны өмчөө өөрт хүлээлгэн өгөхийг шаардаж байна.

Авто тээврийн үндэсний төвөөс шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон автомашинууд нь хариуцагч Э.Мын нэр дээр өөр улсын дугаараар бүртгэгдсэн байна. LZZICLXB0JA450893 арлын дугаартай хар саарал өнгийн Хово маркийн авто машин 63-17 УБМ улсын дугаартай, LZZICLXB7JA450891 арлын дугаартай хар саарал өнгийн Хово маркийн автомашины 90-30 УБӨ улсын дугаар нь 64-52 УББ улсын дугаар болж хариуцагчийн нэр дээр шилжсэн байна. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хэлэлцээрийг Хятад хэл дээр бичгээр байгуулсан. Уг хэлцлээр А Д ХХКнэхэмжлэгчийн гарын үсэг, зөвшөөрөлгүйгээр авто машинууд болон чиргүүлүүдийг бусдад шилжүүлэхийг хориглосон тул Э.Мыг автомашинуудыг хууль ёсны дагуу шилжүүлэн авсан гэх үндэслэлгүй Э.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд А Д ХХК-ийн итгэмжлэлээр оролцож байгаагаа хүлээн зөвшөөрдөг. Үнэхээр хууль ёсны дагуу авсан гэж үзэж байгаа бол түүнийгээ нотлох ёстой. Бэлэглэлийн гэрээ, арилжааны гэрээ, худалдах худалдан авах гэрээгээр авсан уу гэдэг тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад:  А Д ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Л-аас олгосон итгэмжлэлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хэрэг буртгэлтийн 200802316 дугаартай хэрэгт оролцож, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон, тус компанийн нэр дээр байсан Хово маркийн 2 ширхэг автомашин, чиргүүлийг нэр дээрээ шилжүүлж авсан.  Хариуцагч нь одоогоор тус компанид ямар ч хамааралгүй бөгөөд А Д ХХК-ийн өмчийг хариуцах эрх бүхий этгээд биш. БНХАУ-ын иргэн Савтомашин, чиргүүл гэх баримт байхгүй байхад тээврийн хэрэгслүүдийг нэхэмжилснийг ойлгохгүй байна. Хово маркийн автомашин, чиргүүлүүд нь А Д ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Лиу Хайпингийн тээврийн хэрэгслүүд. БНХАУ-ын иргэн С, Лнарын хооронд байгуулсан гэрээ, төлбөр, тооцоо, тус улсын шүүхийн шийдвэрүүд БНХАУ-аас одоогоор ирээгүй тул нотлох баримтуудыг БНХАУ-д оршин сууж буй С, Лиу Хайпинг нараас гаргуулан авах шаардлагатай. Хариуцагч нь Б т ХХК-аас авто машинуудыг чиргүүлүүдийн хамт хууль ёсоор шилжүүлж авахад 63-17 УНМ, 64-52 УББ гэсэн улсын дугаартай байсан. Өмнө ямар дугаартай байсныг мэдэхгүй. Стэй уулзаж байгаагүй, танихгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. А Д ХХК-аас олгосон итгэмжлэлийн дагуу шилжүүлж авсан ба тус компанид буцааж өгөхөд асуудалгүй.  Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой бус байна. Энэхүү нэхэмжлэлийг Б Т ХХКэсвэл А Д ХХКгаргах ёстой. Нэхэмжлэл болон хэлцэлд автомашинуудын арлын дугаар байхгүй. Цагдаагийн газрын баримтуудад нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд ямар нэгэн харилцаа байхгүй, нэхэмжлэгчийн өмчлөлд байсан гэх нотлох баримтгүй. Гэрээ байгуулсан этгээдтэй маргах ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4-т заасныг баримтлан LZZICLXB0JA450893 арлын дугаартай, Howo маркийн 63-17 УБМ улсын дугаартай авто машин, LZZICLXB7JA450891 арлын дугаартай, Howo маркийн 64-52 УББ улсын дугаартай авто машин, 18-66 УЧ улсын дугаар болон 44-66 БЧ улсын дугаартай чиргүүлүүдийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг Э.Мд даалгах тухай С-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1 Шүүхийн дурдсан итгэмжлэл нь зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар олгосон итгэмжлэл байдаг ба автомашинуудыг чиргүүлийн хамт өөрийн нэр дээр шилжүүлэн авах итгэмжлэл олгосон зүйл байдаггүй. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг бодит байдалд нийцүүлэн ялгаж салгаж зөв дүгнэж чадаагүй. Хариуцагч Э.М нь А Д ХХК-аас автомашинуудыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах итгэмжлэлийг аваагүй атлаа Буурал трейд ХХК-д хүсэлт гаргаж шууд өөрийн нэр дээр шилжүүлэн авч, эзэмшигч болсон байдаг. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Шүүх “Аварга Дорнод ХХК-аас олгосон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийн шаардаж байгаа дугаартай чиргүүлүүдийг хариуцагч Э.М өөрийнхөө эзэмшилд бүртгүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, дээр дурдсан баримтуудаар нотлогдож байна” гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийсэн. Гэтэл хариуцагчийн тайлбарыг тогтоосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй байхад хариуцагчийн тайлбараар тогтоогдож байгаагаар дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн бусад нотлох баримт гэж заах боловч уг баримтууд нь зөвхөн Э.М эрүүгийн хэргийн ажиллагаанд оролцож байсан болохыг нотлосон баримтууд юм. Шүүх эдгээр хэргийн үйл баримтуудын талаарх холбогдох нотлох баримтуудын хүрээ хязгаарыг зөв ялган тайлбарлаж үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Хариуцагч өөрт шилжүүлэн авах итгэмжлэлгүйгээр Б т ХХК-д шууд хандаж өөрт шилжүүлэн авсан болох нь тогтоогддог.

4.2 Шүүх Иргэний хуулийн 89.2 дах хэсгийг тухайн тохиолдолд буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч нь түр хугацаанд итгэмжлэлийн үндсэн дээр шилжүүлж авсан гэх үйл баримтыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, харин хууль зүйн үндэслэлгүйгээр өөрт шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байхад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Хариуцагч болон түүний өмгөөлөгч нараас түр шилжүүлэн авсан гэх хууль ёсны нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй буюу хуулиар хүлээсэн нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй. А Д ХХК-аас Э.Мд тээврийн хэрэгслүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах итгэмжлэлийг олгоогүй болох нь ойлгомжтой зүйл. Итгэмжлэлгүй байж тээврийн хэрэгслийг дураараа шилжүүлэн авсан бодит үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Нэхэмжлэлийн агуулга тодорхой биш. Бусдын хууль бус эзэмшлээс өмчөө нэхэмжилж байна уу эсхүл гэрээний дагуу нэхэмжилж байна уу гэдэг нь тодорхой бус. Л, Снарын хооронд гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол хариуцагч нь Э.М биш. Итгэмжлэл байхгүй байхад эд хөрөнгийг шилжүүлсэн гэдэг нь энэ хэрэгтэй огт хамааралгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаа тодорхойлоогүйн улмаас анхан шатны шүүх шүүх хуралдаанд будилсан. Уг автомашин нь орж ирснээсээ хойш А Д ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Улсын бүртгэлийн дагуу дараагийн үйл явдлууд болсон. Хэрэв. С нэр дээр автомашин орж ирсэн бол түүний дараах процесс дээр улсын бүртгэлийн өмчлөлийн асуудал яригдах байх. Э.Мын хууль бус өмчлөлөөс өмчөө шаардаж байгаа бол А Д ХХКнэхэмжлэх эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн С/С/ хариуцагч Э.Мд холбогдуулан 90-30 УБӨ, 03-42 УБӨ улсын дугаартай Хово маркийн автомашин, 18-66 УЧ, 44-66 БЧ дугаартай чиргүүлүүдийг хүлээлгэн өгөхийг даалгахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “LZZICLXB0JA450893 арлын дугаартай хар саарал өнгийн Хово маркийн 63-17 УНМ улсын дугаартай автомашин, LZZICLXB7JA450891 арлын дугаартай хар саарал өнгийн Хово маркийн 64-52 УББ улсын дугаартай автомашин, 18-66 УЧ, 44-66 БЧ улсын дугаартай чиргүүлүүдийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах” гэж тодруулсан байна.

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өмчлөгч бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардаж байна уу, эсвэл гэрээний үндсэн дээр үүргээ биелүүлэхийг шаардаж байна уу гэх нөхцөл байдал тодорхой бус байна. А Д ХХК, БНХАУ-ын иргэн Снарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хийгдсэн автомашинтай холбогдолтой хэлэлцээрт заасан тээврийн хэрэгслүүдийг гаргуулах нэхэмжлэлийг Э.Мд холбогдуулан гаргасан. Хариуцагч Э.Мд 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр А Д ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч БНХАУ-ын иргэн Л“ ... 90-30 УБӨ, 03-42 УБӨ, 90-71 УНП улсын дугаартай 3 ширхэг Хово маркийн ачааны машиныг үл таних хүн булаан авч явсан хэрэгт .., А Д ХХК-ийг төлөөлөн Монгол улсын Цагдаагийн газар, Прокурорын газар, шүүх иргэний шүүхэд хүсэлт тавьж асуудлыг шийдвэрлүүлэх” итгэмжлэл олгосон байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон байна. Улмаар  хариуцагч нь тухайн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар 65-52 УББ, 63-17 УНМ улсын дугаартай автомашин, 15-45 УЧ, 18-66 БЧ улсын дугаартай чиргүүлийг өөрт шилжүүлэх хүсэлтийг Б т ХХК-д гаргасны үндсэн дээр уг тээврийн хэрэгслүүдийг эзэмшилдээ авчээ. /хх11, 14, 18/

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь А Д ХХК, БНХАУ-ын иргэн Снарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг, өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардаж байгаа аль нь болохыг тодруулах шаардлагатай байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах нь маргааны үйл баримтад хамааралтай хуулийн зохицуулалтыг хэрэглэхэд ач холбогдолтой болно.

            2. Шүүх өмчлөгчийн шаардах эрхийн талаарх 2 өөр зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталжээ. Тодруулбал, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг нь хууль бус эзэмшлээс шаардах, 106.2 дах хэсэг эзэмшилтэй холбоогүй эрхийн зөрчлийг арилгуулах шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон болохыг анхаарч үзээгүй байна.

3. Мөн хэрэгт маргааны үйл баримтыг тогтоох хангалттай нотлох баримт авагдаагүй байна. 

            Шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШЗ2021/13916 дугаар захирамжийн дагуу Авто тээврийн үндэсний төвөөс LZZICLXB7JA450893 арлын, 63-17 УНМ улсын дугаартай, LZZICLXB7JA450891 арлын, 64-52 УББ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслүүдийн лавлагааг ирүүлсэн байх боловч эдгээр нь А Д ХХК, БНХАУ-ын иргэн Снарын хооронд хийгдсэн хэлцэлд заасан автомашин мөн эсэх, уг хэлцэлд заасан автомашины арлын дугаар хэд болох, улсын дугаар өөрчлөгдсөн үндэслэл тодорхойгүй байхын зэрэгцээ маргаан бүхий тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй байна. /хх33-34, 49-50/

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/03122 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гарзгах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

                                                               А.МӨНХЗУЛ