Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/02712

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 25 өдөр Дугаар 102/ШШ2021/02712 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ...т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар захирамжаар ... 108,333,048 төгрөгийг гаргуулж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн, шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 4-... дугаар албан мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан миний ээж ... өмчлөлийн ... дугаарт бүртгэлтэй, ... тоотод байрлах 14*7 метрийн харьцаатай мансардтай хувийн сууцыг, мөн тус сумын 1 дүгээр гудамжны 23 тоотод байрлах нэгж талбарын ... дугаартай, /.../, 2000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 254,016,500 төгрөгөөр үнэлсэн болохыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мэдлээ. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч ... үнийн санал авалгүйгээр, шууд л шинжээч томилж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хувийн сууц болон газрыг 254,016,500 төгрөгөөр үнэлсэн байна. Тус хувийн сууц нь талбайн хэмжээний хувьд үнэлгээний тайланд дурдсан жишиг хөрөнгүүдтэй харьцуулахад хэд дахин илүү, газрын хувьд маш тэгшхэн, байршил сайтай, зах зээлд өндөр үнээр борлогдох хөрөнгө тул эдгээр хөрөнгийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлж, хэт үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна.

Шинжээчийн үнэлсэн 254,016,500 төгрөгийн үнэлгээг бид хүлээн зөвшөөрөхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна. Иймд ... өмчлөлийн ... дугаарт бүртгэлтэй, ... тоотод байрлах 14*7 метрийн харьцаатай мансардтай хувийн сууцыг, мөн тус сумын 1-р гудамжны 23 тоотод байрлах нэгж талбарын ... дугаартай, ... гэрчилгээний дугаартай 2000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 254.016.500 төгрөгөөр үнэлсэн үнэлээг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар 27-ны өдрийн ... дугаар захирамжаар ... 107,984,113 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

... өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй ... хаягт байрлах 14*7 метрийн харьцаатай мансардтай хувийн сууц, нэгж талбарын ... дугаартай, ... гэрчилгээтэй 2000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ... дүгээр тогтоолоор битүүмжилж, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот тогтоолоор хурааж, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Үнийн санал ирүүлэх тухай" 4- 148/10788 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч ... болон өмчлөгч ... нарын шүүхийн шийдвэрт заагдсан хаяг болох ... баталгаат шуудангаар хүргүүлж, төлбөр төлөгч ..., итгэмжлэгдсэн төлөөлөгч ... ... дугаарын утсаар холбогдож Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд үнийн саналаа өгөх эрхтэйг танилцуулсан боловч үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ... тоот Шинжээч томилох тогтоол-оор Мөнх-Оргил трейд" ХХК-г шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 254,016,500 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 4-... дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Мэдэгдлийг төлбөр төлөгч ... болон өмчлөгч ... нарын шүүхийн шийдвэрт заагдсан хаяг болох ... тоот баталгаат шуудангаар хүргүүлж, ... ... дугаарын утсаар дээрх үнэлгээг дахин мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч ... 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ирж үнэлгээний мэдэгдэл тайлантай танилцсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжилсэн 107,984,113 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч ... 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 6,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 7,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 8,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 16,984,113 төгрөгийг төлөх, хариуцагч ... нь дээрх хуваарийг зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... өмчлөлийн ... тоот эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай ... тоотод байршилтай хувийн орон сууц болон ... дугаартай ... тоотод байршилтай 2000 м.кв талбайтай өмчлөлийн газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... тоотод байршилтай хувийн орон сууц болон улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... тоотод байршилтай 2000 м.кв талбайтай газрыг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай тогтоолоор битүүмжилж, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг хийхэд талууд үнийг харилцан тохиролцоогүй байна.

 

Ийнхүү талууд анхны албадан дуудлага худалдаанд санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6/107 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасантай нийцсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасны дагуу шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилсон, шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 254,016,500 төгрөг болохыг тогтоосон байна.

 

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд /хх 72-73/ байх бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, зах зээлд тухайн орон сууц ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагчийн хүсэлтээр шүүх түүний эзгүйд хянан шийдвэрлэв.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... тоотод байршилтай хувийн орон сууц болон улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... тоотод байршилтай 2000 м.кв талбайтай газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ