Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2021/02981

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг,  дүгээр хороо, Олимп гудамж , Нью Хоризоне  тоотод байрлах, Х Н Ф ББСБ/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Горхи  дугаар гудамж, тоотод оршин суух, Б овогт П.Б/-д

 

Зээлийн гэрээний үүрэгт 14,357,636.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэнийхэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д,  хариуцагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.   

                                                                                                     

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х Н ФББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч П.Бд “Х Н Ф” ББСБ нь 2*******18 оны 12 дугаар сарын 25-ны өдөр №*******11225**************15 тоот зээлийн гэрээгээр 6,5**************,********************* төгрөгийн зээлийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар 2*******2******* оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлдүүлэгч зээлийг хугацаа, зориулалтын дагуу зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн. Зээлдэгч П.Б нь гэрээнд заасан хугацааны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 938 хоног төлбөр төлөөгүй бөгөөд гэрээний хугацаанд төлбөр төлөхийг шаардсан тухай мэдэгдэлийг удаа дараа амаар болон бичгээр гаргасан боловч өдийг хүртэл төлбөр тооцоогоо хийгээгүй байна. Иймд П.Бд зээлийн гэрээний хоёр тал гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлийг төлбөрийн хуваарийн дагуу төлөхгүй 938 хоног болсон. Үндсэн зээлийн 6,125,541.32 төгрөг, түүний үндсэн хүү 7,357,34*******.6******* төгрөг, торгуулийн хүү 874,754.7******* төгрөгийн хамт нийт 14,357,636.63 төгрөгийг хариуцагч П.Бас гаргуулж өгнө үү.

Хариуцагч П.Б нь 2*******18 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр 6,5**************,********************* төгрөгийг 24 сарын хугацаатайгаар хувийн хэрэглээний зориулалтаар тус байгууллагаас зээлсэн, зээлийн гэрээг бичгээр хийж, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 284 дүгээр зүйлийн 284.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагчаас хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй гэж үзээд хүүгийн тооцоолол хийж нэхэмжилсэн байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ цуцлагдаагүй. Аль нэг талын санаачлагаар гэрээг цуцлаагүй. Хариуцагч 478,15******* төгрөг, 442,571 төгрөг, 3**************,********************* төгрөгийг тус тус төлж, нийт 1,22*******,721 төгрөг төлсөн. Хариуцагч энэ төлсөн төлөлт дээрээ маргаагүй. Бид гэрээний 3.3.7-д зааснаар тооцооллоо гаргаж хэрэгт өгсөн байгаа  эдийн засагчийн гаргасан тооцооллын дагуу үлдэх 14,357,636.63 төгрөг гаргуулах тооцоо гаргасан байна. Нэхэмжлэгч ББСБ учраас тусгайлан хуулиар зохицуулсан байгаа. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болдог, мөн хуулийн 2*******.1, 2*******.3-т зааснаар хариуцагч П.Б нь 6,5**************,********************* төгрөг аваад сар бүр 43*******,********************* төгрөгөөр төлөөд 24 сарын хугацаанд төлөх байсан. Энийг гарцаагүй төлөх нь хууль ёсны байна. Мөн 21.1-д зааснаар зээлийн хүүг ашигласан хугацаанд тооцно гэж заасан байгаа. Эргүүлж төлөх хүртэл хугацааг ашигласан хугацаа гэж тооцож байгаа. Зээлээ эргүүлэн төлөх хүртэл үндсэн хүү, нэмэгдүүүлсэн хүүг тооцохоор хуульд хуульчилсан. Тийм учраас энэ тооцооллыг үндэслэсэн. Зээлийн гэрээнд зээлдэгч хуулийн 26.2-т заасан заалт гэрээнд бий. Энэ хүний дансыг мэдэхгүй учраас өнөөдөр хуульд заасны дагуу тооцоолол хийгээд авах нь зөв гэж заасан байгаа.

Хариуцагч  5******* хувиас хэтрүүлэхгүй гээд хуулийг буруу ойлгож тайлбарлаад байна. Зээлийн гэрээнд алданги гэж байхгүй. Үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү гэж л байгаа. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.3, гэрээний 3.3.5-д 5******* хувиас хэтрэхгүй гэсэн заалт байхгүй. Алданги гэж огт байхгүй, ойлголтын зөрүү л байна.Зээлийн гэрээгээр сарын 4 хувийн хүү гэж тохиролцоод талууд хүлээн зөвшөөрсөн байгаа. Тухайн үед өөрөө үүргээ ухамсарлаж авчихаад ийм тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Зээлийн төлбөр төлөх хугацаа хэтэрч эхэлснээс хойш зээлдэгчид мэдэгдэл хүргүүлэх, зээлээ төлөхийг шаардах зэргээр утсаар мэдэгдсэн ажиллагаа хийсэн. Ерөнхийдөө ББСБ-ын өмнөх удирдлага зохион байгуулалтгүй ажиллаад, зээлийн эдийн засагч нар нь жирэмсэн болоод энэ асуудал дээр жаахан хяналтгүй ажилласан байсан. Өмнөх удирдлагатай холбогдуулаад энэ ББСБ-ын үйл ажиллагаа доголдоод бид нарын зүгээс бол хариуцагчтэй эвлэрч, хугацааг хойшлуулах удаах боломжгүй байгаа. н.Отгонцэцэг гэдэг эдийн засагч шаардлага тавиад утсаар холбогдоход төлнөө гэж хэлдэг. Сүүлдээ хаяг дээрээ байдаггүй, арга ядаад шүүхэд хандсан байгаа.

Зээлийн гэрээний хугацаа дууссан. Хугацаа дуусах тухайн үед коронагийн улмаас хүмүүсийн байдал хүнд нөхцөлд, хатуу хөл хорионд байсан учир зээлийн эдийн засагч утсаар холбоо барьж зээлээ төлөхийг шаардсан байдаг. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч П.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б миний бие нэхэмжлэгч тал болох “Х Н ФББСБ”-тай 2*******18 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6,5**************,********************* төгрөгийг зээлийн гэрээ байгуулж зээлсэн. Уг мөнгөн дүнгээс 1,2**************,721 төгрөгийг төлсөн. Тухайн үед хувийн хэрэгцээнд бараа материал авахаар зээл авсан. “Х Н ФББСБ”-ын нэхэмжилж байгаа 14,357,636.63 төгрөгийг зөвшөөрөхгүй санал нийлэхгүй байна. Тухайн үед авсан 6,5**************,********************* төгрөг дээр хүү алданги нийлээд 5******* хувиас хэтрэхгүй байх бөгөөд үүнээс төлсөн мөнгөн дүнгээ хасвал санал нийлж байна. Тухайн үед яалтчгүй мөнгөний хэрэг гараад 6,5**************,********************* төгрөг авсан нь үнэн. Авсан юм чинь өгөх нь үнэн. Үндсэн хүү, торгуулийн хүү нь үндсэн мөнгөнөөс давсан хүү алданги нэхээд байгаа. Үндсэн мөнгөний 5******* хувиас давсан хүү алданги нэхээд байгааг зөвшөөрөхгүй. 6,5**************,*********************  төгрөг л авчихаад түүнээсээ давсан хүү төлнө гэдэгтээ л гомдолтой байна.

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х Н ФББСБ” ХХК нь хариуцагч П.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,357,636.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Х Н ФББСБ ХХК нь  2*******16 оны *******7 дугаар сарын *******1-ний өдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж, Улсын бүртгэлийн 9*******19*******83*******25, рд:6*******89992 дугаарт бүртгүүлэн Улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. /хх-ийн 3-р хуудас/

 

Талуудын хооронд 2*******18 оны 12 дугаар сарын 25-ны өдөр №*******11225**************15******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 24 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 6,5**************,********************* төгрөгийг, хувийн хэрэгцээний зориулалтаар зээлж авсан ба зээлийн гэрээнд заасан графикийн дагуу 2*******19 оны *******1 дүгээр сарын 2*******-ны өдрөөс 2*******2******* оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийг хүртэл зээлийг төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 2******* хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг  төлөхөөр харилцан тохиролцож гарын үсэг зурсан байна.  

 

Зохигч зээлийн гэрээ байгуулсан эсэх, түүний хүчин төгөлдөр байдлын талаар  маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 6,5**************,********************* төгрөгийг зээлдэгч П.Бд олгож, уг мөнгийг хариуцагч хүлээн авсан, зээлийн төлбөрт нийт 1,22*******,751 төгрөгийг төлсөн талаар талууд хэн аль нь маргахгүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн  211.2, 451 дүгээр зүйлийн 451.1 заасан үүргээ биелүүлсэн, зээлдэгчээс гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээний хугацаа 2*******2******* оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр дууссан, зээлдэгч П.Б нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүнд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчиж 2*******19 оны 6 дугаар сарын 2*******-ны өдрөөс хойш үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч “...зээлийн үндсэн төлбөрөөс давсан хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн төлбөрийн 5******* хувиас хэтрүүлэхгүйгээр нэхэмжилбэл түүнийг төлөхөд татгалзах зүйлгүй..., ...Ковид 19  цар тахлын улмаас хөл хорио тогтоож, улмаас төлбөрөө төлөхөд хүндрэлтэй болсон...”  гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2*******21 оны *******9 дүгээр сарын 15-ы өдрөөр тасалбар болон тооцон үндсэн зээлийн төлбөрийн 6,125,541 төгрөг, зээлийн хүүд 7,357,34******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 874,754 төгрөг нийт 14,357,636 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1, 2*******.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасантай нийцжээ.

 

Гэрээний хугацаанд хариуцагч П.Б нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүнд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлт 2*******19 оны *******6 дугаар сараас эхлэн доголдож эхэлсэн байна. Нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссанаас хойш 9 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тухайгаа “...ББСБ-ын өмнөх удирдлага зохион байгуулалт муутай ажиллаж, хайхрамжгүй хандсан, байгууллагын захирал, зээлийн эдийн засагч нар солигдож зарим үйл ажиллагаа доголдсон ...” гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч эргэн төлөлтөнд байнга хяналт тавьж биечлэн шалгаж шаардлагатай арга хэмжээг авах, зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаандаа төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, төлбөрөө төлөөгүй заасан хугацаанд төлөөгүй тохиодолд гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хугацаанаас нь  өмнө шаардах зэрэг зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.2, 8 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн Монгол Улсын Их хурлын 2*******2******* оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2.2-т “банкны хүүг бууруулах” чиглэлийн Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн, Улсын Их хурлаас 2*******2******* оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавирус халдвар /Ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.7-д Монгол банкнаас “...зээлийн эргэн төлөлтийн хугацааг ...үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх” гэж, мөн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д “Зээлдэгч ...бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх эрхтэй” гэж, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2*******2******* оны 183 дугаар тогтоолын 8-д “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг  харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж тус тус зааж байжээ. Мөн талуудын байгуулсан зээлийн зээлийн гэрээний хугацаа цар тахал Ковид-19-ийн улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтын хүрээнд хамаарч байна.

 

Шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр мөн талуудын байгуулсан зээлийн зээлийн гэрээний хугацаа цар тахал Ковид-19-ийн улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтын хүрээнд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг баримтлан хариуцагчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжилсэн зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 8,232,*******94 төгрөг төлөх үүргээс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас 2*******21 оны 5 дугаар сарын 2*******-ны өдрөөс 2*******21 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 1,43*******,659 төгрөгийг төлөх үүргээс хариуцагчийг чөлөөлөн багасгаж хариуцагчаас нийт үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,8*******1,435 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иймд хариуцагчаас үндсэн зээл 6,125,541 төгрөгийг, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,8*******1,435 төгрөг, нийт 12,926,977 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Н ФББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,43*******,659 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 282 дугаар зүйлийн 282.2 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч П.Бас 12,926,977 /арван хоёр сая есөн зуун хорин зургаан мянга есөн зуун далан долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Н ФББСБ ХХК-д олгож, үлдэх 1,43*******,659 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Х Н ФББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221,738, төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бас 221,781 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.НЯМСҮРЭН