Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 150/ШШ2021/00123

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай, 20-16 тоотод оршин суух, Авга овогт ******* /РД:ТГ0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай, 20-34 тоотод оршин суух, Их мянган овогт ******* /РД:МХ00000000/-т холбогдох, 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 26.690.895 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд /цахимаар/, Д.Даваахүү, нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие *******аас 2014 оны 07 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Гавшгай 20 байр 16 тоот 37.78 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 58.000.000 төгрөгт тооцон худалдан авахаар болж, өөрийн өмчлөлийн орон сууц болон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай, 22 байр 35 тоот 28.95 мкв 2 өрөө орон сууцаа 45.000.000 төгрөгт тооцон зөрүү 13.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Бид 2014 оны 08 дугаар сарын 14-ны өдөр урьдчилгаа төлбөрт 16.400.000 төгрөгийг олж банканд байршуулах шаардлага гарсан учир энэхүү мөнгийг *******аас хүүтэй зээлж банканд байршуулсан. 2014 оны 08 дугаар сарын 14-ны өдөр ХХБ-тай №ЗГ-BBC2014081318-1 тоот жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн гэрээ байгуулж 33.600.000 төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгө миний гарт ч олгогдоогүй, *******ын ХХБ дахь дансанд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн орой шилжин орсон. 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хагас сайн өдөр байсан учир Хөтөлийн ХХБ-ны салбар ажиллахгүй тул бид /*******, түүний ах Б.Отгонбаяр, бэр эгч Ч.Буд нарын хамт/ Дархан хот руу явж Худалдаа хөгжлийн банкны салбарт очиж ******* мөнгөө бэлнээр авч бид тухайн үед тооцоо хийхдээ: 1.Зөрүү 13.000.000 төгрөг, 2.Урьдчилгаанд байршуулахаар түүнээс зээлсэн 16.400.000 төгрөгийг хүү 337.500 төгрөгийн хамт, 3. 22 байр 35 тоот орон сууцны ашиглалтын зардлын өр 1.384.145 төгрөг зэргийг тооцон надад 2.500.000 төгрөгийг өгөх юм байна гээд бэлнээр өгөхөд нь тухайн үед 1-дүгээрт: *******ыг бизнес эрхэлдэг мөнгө тооцооны хүн учраас, 2-дугаарт: Надад банкны дансанд байршуулах 16.400.000 төгрөгийг өөрийн машин болон ах эгчийнхээ алт мөнгийг ломбардан байж бүрдүүлж өгөхдөө надад итгэж ямар ч баримт үйлдэхгүй өгсөнд нь талархаж байсан учир түүнд итгэж түүний өгсөн 2.500.000 төгрөгийг авч үлдээд бид салцгаасан. Дараа нь 22 байрны 35 тоот 2 өрөө орон сууцаа *******ын ах төрсөн ах болох Б.Отгонбаярын нэр дээр шилжүүлж өгсөн. Миний бие 2020 оны 11 дүгээр сард байраа зарахаар шийдээд банкнаас зээлийн үлдэгдлээ асуухад 28.082.500 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн. Би банкны эдийн засагчаас дансанд байршуулсан 16.400.000 төгрөгөө авч болох уу би байраа зарах гэсэн юм аа гэхэд тэр мөнгө чинь танд байраа зарсан хүний дандсанд манай банкнаас авсан зээлийн чинь хамт тухайн үед нь ордог юм  ш дээ гэсэн. Ингээд би дансаа шүүлгэж урьдчилгаа төлбөр 16.400.000 төгрөг, орон сууцны зээлийн гэрээний дагуу авсан 33.600.000 төгрөгийн хамт *******ын дансанд орсон гэдгийг ойлгож мэдсэн. 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр *******тай уулзаж 16.400.000 төгрөгийг 2 удаа тооцон надаас авсан байна, урьдчилгаанд төлсөн мөнгө дансанд байж байдаггүй юм байна гэдгийг хэлэхэд банк чи бид хоёрын хоорондын нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. Би чамаас илүү мөнгө авахгүй гээд ойлголцохыг хүсээгүй. Миний бие 6 жил 3 сар буюу 75 сарын хугацаанд банканд нийт зээлсэн 33.600.000 төгрөгийн эргэн төлөлтөд 21.087.900 төгрөгийг төлсөн байна. Би өнөөдрийг хүртэл банкнаас авсан 33.600.000 төгрөгийг 20 жилийн хугацаанд сар бүр 281.172 төгрөгийг төлж дуусаад орон сууцны ордероо суллаж авахдаа урьдчилгаанд байршуулсан мөнгөө банкнаас авна гэж ойлгож явсан. Би *******ыг Дарханд 2.500.000 төгрөгийг надад өгөх юм байна гэхэд нь түүнд итгэж, өнгөрсөн хугацаанд өөрөө огт авч хэрэглээгүй 16.400.000 төгрөгт жилийн 8 хувийн хүү тооцон банканд төлж байсан юм байна. Тухайн үед ******* миний дансанд чамаас урьдчилгаатайгаа нийлээд бүгд 50.000.000 төгрөг орж ирлээ гээд хэлсэн бол би Дарханд байхдаа урьдчилгаа мөнгө байршуулах шаардлагын дагуу түүнээс зээлсэн 16.400.000 төгрөгийнхөө зөвхөн хүүг нь Мягмарт төлж, түүнээс 18.900.000 төгрөг авах ёстойгоо ойлгох байсан. Миний бие тухайн үед хань ижлээ алдаад удаагүй сэтгэл санааны хувьд хүнд, 1-15 насны 4 хүүхэдтэйгээ өрх толгойлон амьдарч байсан тул тийм их мөнгийг буцаагаад банканд төлж үлдсэн  зээлээ тохирсон хүүгийнх хамт төлөөд явж байсан. Тийм учир миний бие хариуцагч *******аас 16.400.000 төгрөг, 75 сарын хугацаанд банканд төлсөн 16.400.000 төгрөгийн хүү 10.290.895 төгрөг бүгд 26.690.895 төгрөгийг нэхэмжилж байна...”,

”...Би 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр бид хоёрын хооронд гэрээ хэлэлцэл хийгдээд орон байраа хоорондоо солилцож зөрүү мөнгө 13.000.000 төгрөгөөр анх тохиролцсон. Зээлийн гэрээ анх хийгдэхэд намайг өрх толгойлсон учир цалингийн зээл их хэмжээгээр гарах боломжгүй гээд ипотекийн зээлд хамрагдахаас өөр арга байгаагүй. Байр барьцаалахаар их хэмжээний мөнгө олдохгүй яагаад гэхээр өрх толгойлсон, ам бүл олон гэдгээрээ. Тэгээд яах ч аргагүй ипотекийн зээлд хамрагдах гээд материалыг маань үзэж судлаад байрыг маань үнэлээд эдийн засагч нар хоорондоо ярилцаад 50.000.000 төгрөгийн зээл гарах боломжтой юм байна. Та урьдчилгаанд 16.400.000 төгрөг заавал байршуулах шаардлагатай гээд Тухайн үед надад 16.400.000 төгрөг байгаагүй учир гадуур дотуур яваад хайсан боловч олдоогүй тэгээд Мягмараас энэ мөнгийг зээлсэн. Мягмар надад зээлэхдээ надад одоогоор өөрт маань бэлэн мөнгө алга сураглая гээд. Тухайн цаг үед Дарханд машин, алт, монетоо тавиад мөнгийг чинь бүтээж өглөө гээд дансанд хийж байршуулсан байдаг. Мягмар тухайн үед хүүтэй мөнгө зээлчихсэн байгаа шүү гэхээр нь 16.400.000 төгрөгийг хамгийн түрүүнд өгөх ёстой гэж бодсон. Энэ хүнийг хамгийн түрүүнд өргүй болгох ёстой юм байна гэсэн бодол эргэлдсэн.Тэгээд зээл гараад 16.400.000 төгрөг, 13.000.000 төгрөгөө ч өгсөн. Ус сувгийн төлбөр тооцоо байсан эдгээрийг төлсөн өөр нээх төлбөр тооцоо байгаагүй. Харин тэр ломбардын бичиг гээд байгаа үүнийг үндэслэлгүй гэж бодож байгаа. Цаг хугацааны хувьд ч гэсэн өгсөн авсан даа ч гарын үсэг зурсан зүйл хавтаст хэрэгт авагдсан баримт гэх зүйл байхгүй гэж харагдаж байна. Дарханд байхад үлдэгдэл мөнгө гээд 2,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэр мөнгөөр гэртээ булангийн буйдан зочны өрөөний ширээ аваад л өөр мөнгө үлдээгүй. Би мөнгөтэй байсан бол тэр сарынхаа мөнгийг нэхүүлээд байхгүйгээр хийчих байсан.Тэгтэл банкны хүн гэрт ирж нэхсээр байгаад сүүлд хийсэн нь хавтаст хэргийн материалын төлбөр тооцооны баримтад авагдсан байгаа. Ерөнхийдөө Мягмараас 2.500.000 төгрөгийг 2 боодлыг аравтаар бусдыг нь задгай мөнгөөр авсан.Намайг их хэмжээний мөнгө авсан байж магадгүй гэж хардаад миний бүх дансыг шалгуулна гээд хаан банкны бүх дансыг шалгуулсан байгаа.2014 оны 08 дугаар сарын 15-ний өдөр миний зээл гараад 2014 оны 08 дугаар сарын 16-ний өдөр Дарханд очиж банкнаас авсан байгаа. Ерөнхийдөө зээл гараад 2.500.000 төгрөгийг бэлнээр авсан өөр ямар ч мөнгө аваагүй байгаа. Өнгөрсөн жил би байраа зарахаар болоод зар тавьсан чинь хүн ирээд байр судлаад сонирхоод байхаар нь эгч ипотекийн зээлийн үлдэгдэлтэй, үлдэгдлийг маань төлөөд ордероо өөр дээрээ болгож авна гэхэд та хэдэн төгрөгийг үлдэгдэлтэй байгаа юм бэ? байрыг чинь сонирхож байна.Та юмаа бэлдэж байгаараа гэсэн тэгэхээр нь би банк орж хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байна гэхэд. Та 28.000.000 сая гаруй төгрөгийн үлдэгдэл байна гэхээр нь за тэгвэл наад мөнгийг чинь хүнээр хаалгуулчхаад барьцаанд тавьсан 16.400.000 төгрөгөө төлж дуусаад авах уу гэсэн чинь юу билээ гэхээр нь Би танайхаас байрны зээл гаргуулахдаа 16.400.000 төгрөг барьцаанд өгөөд гаргуулсан. Нэг ёсондоо байрны ордертойгоо хамт 16.400.000 төгрөгөө өгсөн гэж бодож байгаа шүү дээ гэсэн чинь үгүй шүү дээ эгчээ энэ мөнгө чинь тухайн үедээ Мягмарын данс руу шууд орсон байдаг. Энэ мөнгө таньд эргэж олдохгүй. Энэ мөнгөө авахаар бол Мягмараас аваа гэж хэлсэн. Энийг сонсонгуутаа бага зэрэг хар төрөөд тухайн үед Мягмар надад хэлэх боломж байсан гээд Мягмар дээр очихдоо дуу хураагуур хийчий гэж бодоод нөгөөдхөө ажиллуулж чадахгүй болохоор видео бичлэг маягийн зүйл хийгээд очсон.Тэгсэн энэ зүйлийг Мягмар хэлэхэд би юу гэж 16.400.000 төгрөгийг чинь авч байхав дээ. Тэр чинь банкандаа байршаад байж байгаа тэрийг чинь би аваагүй гэж хэлсэн бичлэг нь хэрэгт хавсаргагдаад байж байгаа. Би анх байраа зарна гэж байхдаа л өөрийгөө хохирогч болсон гэдгийг  мэдсэн. Нотлох баримтыг цаг тухай бүрд нь бүгдийг бүрдүүлж өгсөн байгаа.Тэр баримтуудын эсрэг Мягмар янз бүрийн зүйл хэлж өмнөх шүүх хурлууд дээр хэлж байсан.Тэрийг би тухайн үед чимээгүй л өнгөрөөж байсан. Шүүгч өөрөө бичиг баримтыг он сараар нь хөөгөөд харчих байлгүй дээ гэсний үндсэн дээр чимээгүй орхигдуулсан байгаа...” гэв.

 

            Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2014 оны 07 сард Нандинцэцэгт анх санал тавиад 3 өрөө байрыг маань үзэж хараад авахаар болсон. Тухайн үед Нандинцэцэгтэй тохиролцоход 4.000.000 гаран төгрөгийн цалингийн зээлтэй байсан. Тэр үед Нандинцэцэг надаас байр худалдан авахад ямар нэгэн мөнгөний үүсвэр өөрт нь байгаагүй. Тухайн үед 3 өрөө байраа, 2 өрөө байраар сольсон. Үүнийг нотлох зүйлүүд наана чинь бүгд байж байгаа. Гол процесс нь  банканд 55.000.000 төгрөг гэж өсгөж хэлсэн юм байна лээ. 55.000.000 төгрөгийн 30 хувь нь 16.400.000 төгрөг болж байгаа. Яагаад 55.000.000 төгрөг болгосон бэ? гэхээр тухайн үед өөрт нь хэрэгцээтэй болохоор өсгөж хэлсэн. Хоёрдугаарт 13.000.000 төгрөгийн зөрүүгээ л өгөх байсан бол 13.000.000 төгрөгийн зөрүүгээ хийгээд өөртөө бага мөнгө аваад үлдсэн бол өөрт нь дараа болохгүй амар байсан. Урьдчилгаа 16.400.000 төгрөгийг ахынхаа машин, эгчийнхээ алт, монетыг тавиад байршуулж байсан. Тухайн үед Нандинцэцэгийн цалингийн зээлийг хаасан. Манай кассад их хэмжээний мөнгө байгаагүй. Тэгээд худалдах, худалдан авах гэрээ болон татвар, жижиг төлбөрүүдийг би бүгдийг нь бэлнээр өгч байсан. Банкнаас болохоор 16.400.000 төгрөг нь суутгагдаад 33.600.000 төгрөг миний данс руу орсон байдаг. 33.600.000 төгрөгөөс 13.000.000 төгрөгийн байрны зөрүү, ус сувгийн 1.384.000 төгрөг, СӨХ-ны 64.000 төгрөг, ломбардад тавьсан 390.000 төгрөг, бэлэн авсан 7.300.000 төгрөг. Энэ 7.300.000 төгрөгийг Дарханы худалдаа хөгжлийн банк нь дээрээс авсан. Тухайн үед 5 дахийн орой ажил тарсны дараа зээл нь гарсан. Маргааш нь амралтын өдрүүд байж тараад 1 дэх өдөр банк онгойхоор тооцоогоо хийгээд салгая гэхэд Нандинцэцэг надад мөнгө төгрөгийн хэрэгцээ байна. Хагас сайн өдөр хэдүүлээ таксигаар яваад Дарханы худалдаа хөгжлийн банкны салбар ажилладаг гэнэ. Хамт яваад төлбөр тооцоо дуусгая гэсэн санал тавихаар нь тэрийг  зөвшөөрөөд. Манай бэр эгч, ах Отгонбаяр бид дөрөв такси аваад дарханы холбооны наад талын худалдаа хөгжлийн салбар дээр очиж төлбөр тооцоогоо хийсэн байдаг. Тэр үед 33.600.000 төгрөг миний данс руу орсон.Тухайн үед би мэдээгүй одоогийнх шиг интернэт банк гэж байдаггүй би хэрэглэдэггүй байсан.Нандинцэцэгийг хэлэхээр нь л мэдсэн. Тэгээд урд өдөр нь чамд ийм, ийм мөнгө суутгагдаад тэдэн төгрөг гар дээр чинь үлдэж байна гээд тооцоогоо хийж мөргүүлээд 7.400.000 төгрөгийг бэлнээр Нандинцэцэгт өгөөд манай ах, бэр эгч, бид гурав тэр өдрөө Улаанбаатар хот руу явсан. Нандинцэцэгт мөнгөө бэлнээр нь өгөөд банкны үүднээс салсан байдаг. Зөрүү 5.000.000 гаран төгрөг үлдсэн тэр мөнгийг болохоор хоёр гурван хоногийн дараагаас өгье гэж хэлэхэд Нандинцэцэг би хүнд өртэй байгаа шүү хурдан явуулаарай гээд банкны үүднээс гараа барилцаад салсан хүмүүс. Ер нь иймэрхүү процесс болж өнгөрсөн юм. Одоо болохоор Нандинцэцэг 16.400.000 төгрөгийг илүү авчихсан байна гэж яриад байгаа. 16.400.000 төгрөгийг илүү авах ямар ч боломж бололцоо байхгүй. Яагаад гэхээр өөрөө хэлээд байна. 16.400.000 төгрөгийн надаас авч байршуулсан. Манай ах Отгонбаяр өөрийнхөө нэрээрээ байршуулсан байдаг. 33.600.000 төгрөгөөс миний дурдсан зүйлүүдийг хасахаар яг 12.900.000 төгрөг үлдэж байгаа. Энэ зөрүү мөнгийг Нандинцэцэг авсан тэрнээс биш 33.600.000 төгрөгөөс давхцуулаад 16.400.000 төгрөг авчихсан бол яагаад ч илүү гарахгүй. Энэ зүйлд ямар ч авцалдаа байхгүй. 33.600.000 төгрөгийг наймаа хийгээд тал мөнгөө аваад, тал мөнгөө авдаггүй тэнэг хүн гэж огт байхгүй. Нандинцэцэг надаас учир утгагүй 16.400.000 төгрөг авна гээд улааран дайраад, өмгөөлөгч аваад жил болох гэж байна. Би маш их гомдолтой байна. Ийм мэдээжийн юман дээр 16.400.000 төгрөг авна гээд мэлзээд зогсож байгаад нь гайхаад байна. Энэ ямар ч ор үндэсгүй зүйл. Надаас 4.900.000 төгрөг бэлнээр авч банкныхаа мөнгийг хаачхаад хүргэн ах Болд гэдэг хүнээс мөнгө авсан гээд гар бичмэл бичүүлж, ангийнхаа охиноор нотариатаар батлуулаад шүүх хуралд оруулсан байдаг. Энэ ямар ч ор үндэслэлгүй. Тэр 4.925.000 төгрөгийг надаас авсан байгаа. Энийг манай ах нотолж байгаа. Яагаад гэхээр чи 4.925.000 төгрөг өгч байхаар гүйцээгээд 5.000.000 төгрөг болгож тэгшитгээд хүүгээ бодвол амар юм байна гээд хүний хажууд сууж байсан ах хэлээд байгаа.  За яах вэ? 5.000.000 төгрөгийг энэ хүн ахаасаа бэлнээр авсан гэж байгаа бол Бэлнээр аваад буцааж өгөхдөө бага багаар боломжоороо өгсөн гээд байгаа. Буцааж өгөхдөө дансаар өгч болно ш дээ яагаад дандаа бэлнээр өгсөн юм бэ? Тиймээс энэ ямар ч ор үндэслэлгүй зүйл. Миний гаргасан нотлох баримтад дээр хуурамч баримт бүрдүүлж шүүхийг удаа дараагаар хойшлуулсан бүгд л ийм байдлаар харагдаж байгаа. Ямар хүн нь энэ хүнтэй хавилдаад байгааг би бүгдийг нь мэдэж байгаа. Би маш их гомдолтой байгаа.Тухайн үед Нандинцэцэгийн нөхөр нь өнгөрөөд 2 жил болчихсон. Нөхрийг нь сайн таньдаг байсан учир Нандинцэцэгийн саналыг нь зөвшөөрч наймаа хийсэн. Тэр үед Нандинцэцэг хожсон болохоос надад бол хожоо гараагүй. Байраа зарах гээд банк нь дээр очоод мэдсэн гэдэг нь огт үндэслэлгүй яагаад гэхээр 2020 оны 09 сард манай ах, эгч Канад руу явсан байдаг. 09 сард бэр эгч маань бичиг баримтын зөрчилтэй гээд буцчихсан.Үүнээс сарын дараа Нандинцэцэг байрны асуудал ярьж орж ирж бичлэг хийсэн байдаг. Энэ нь анхнаасаа л төлөвлөсөн ажил яагаад гэхээр хажууд нь байсан ах, эгч нь гадагшаа явчихсан. Дөнгөж очоод байрны асуудлыг лавлаж байгаа хүн 29 минутын бичлэг хийх үү? Бичлэг дээрээ нэг зүйлээ удаа дараа асуусан байгаа. Би аль болох өөрт нь тайлбар хэлээд энэ 16.400.000 төгрөг чинь надаас аваад байршуулсан учир чам дээр очихгүй мөнгө. Байр худалдан авч байгаа хүний данс руу орно. 33.600.000 төгрөг чинь нийлээд 50.000.000 төгрөг болж байгаа. Энэ 50.000.000 төгрөгийн 16.400.000 төгрөг чинь Нандинцэцэгт огт хамаагүй мөнгө. Яагаад гэхээр надаас авч байршуулсан болохоор миний л данс руу орно. Өөрөө байршуулсан ч гэсэн миний данс руу орно яагаад гэхээр байр зарж байгаа хүн болохоор  33.600.000 төгрөгөөсөө тооцоолол хийх ёстой. 33.600.000 төгрөгөөсөө 13.000.000 төгрөгийг зөрүү байрных өр, цалингийн зээлийг хаалгасан мөнгийг нь хасахаар 19.400.000 төгрөг үлдэж байгаа. Энэ мөнгөнийхөө 6.400.000 төгрөгийн Дарханы банкин дээр бэлэн тоолж аваад үлдэгдэл 5.000.000 төгрөгийг 3 хоногийн дараа 18-ний өдөр данс руу нь шилжүүлсэн байдаг. Одоо тэр 5.000.000 төгрөгийг чамаас аваагүй найзаасаа авсан гэж ярьдаг. Одоо ч гэсэн тэгж ярих байх. Би Будмаа гэдэг эгчээрээ дамжуулаад данс руу нь хийлгэсэн байхад улаан цайн. Нандинцэцэг Будмаа гэдэг найзаасаа авсан юм аа. Тэр надад огт хамаа байхгүй. Миний өөрийн найз гэдэг тэр найзаасаа авсан гэж ярьдаг. Би энэ хүнд дансных чинь хуулгыг харья гээд хэлэхээр огт авчирч өгөхгүй. Шүүхийн шаардлагаар бүх дансных нь хуулгыг авахад 5.000.000 төгрөгийн дансны хуулга гарч ирж байгаа. Би болохоор ямар банкаар шилжүүлснээ  санахгүй байгаач дансаар мөнгө шилжүүлснээ маш сайн санаад байгаа. 5.000.000 төгрөгөө энэ хүн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнийхээ тайлбарыг өөрөө хэлэх байх. Наймаа хийсний дараа буюу хэдэн сарын дараа ороход аягүй их тавилга гэртээ авчихсан байсан. Миний тооцоогоор бол 7,8 сая төгрөгийн тавилга авчихсан байсан. Өөрөө болохоор булангийн буйдан, ширээ хоёр авсан гэж яриад байна. Өмнөх хоёр өрөө байранд орж үзэхэд гэрт нь авчихаар зүйл байгаагүй. Би энэ хүнийг доош нь хийж байгаа ч юм биш.Тухайн үед байсан байдлыг нь л хэлж байна. Тэгээд манай байранд орохдоо аягүй олон зүйл авчихсан. Болор  бүрхүүл, буйдан, ширээ хөргөгч, угаалгын машин, хөшиг чүүл, ор гэх мэт зөндөө зүйл. Наймаа хийснийхээ дараа надтай гадаа таарчхаад найз нь 10,000,000 төгрөгийг бэлэн байлгаж байхаар хүнд зээлмээр байна.Чамд зээлэх хүн байна уу? гэхээр нь надад мэр сэр ордер тавиад зээлэх хүн орж ирдэг. Манайх хараахан тийм зүйл авдаггүй. Гэхдээ найдвартай хүн байвал найз нь хэлье гээд санал тавьж байсан. Нандинцэцэг дээр болохоор ганц хоёр хүн санал тавиад тэдгээр хүмүүс нь очсон байдаг юм байна лээ. Хэсэг хугацааны дараа таарахад найз нь ангийн охин болох Нотариатын Нандинцэцэгт 4.000.000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлчихсэн гэж ярьж байсан.Тэгэхээр нь наад хүн чинь мөнгө төгрөг өгөхдөө гороодог хүн шүү дээ гэрээ хийсэн юм уу гэхэд. Нэг ангийн хүүхэд юм чинь гайгүй байхаа гэрээ хийсэн гэж надад өөрөө ярьж байсан. Би бол зохиож яриагүй. Үнэхээр 2.500.000 төгрөгийг бэлнээр тоолж авсан хүн гэр орондоо тийм их зүйл аваад хүнд мөнгө төгрөг зээлэх хэмжээнийх байхгүй. Худалдах, худалдан авах гэрээ байгуулаад зээл авч байгаа хүнд банк маш сайн тайлбарлаж өгдөг. Тэгтэл миний байршуулсан 16.400.000 төгрөгийг өөрт нь өгөх ёстой. Яагаад 33.600.000 төгрөгийн зээлээс хасагдах ёстой юм бэ гэж хэлээд байгаад нь үнэхээр гайхаж байна. Би маш их гомдолтой байна...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч нар нь нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсний дагуу үйлчлүүлэгч бид нар хавтаст хэрэгт тодорхой хэмжээний нотлох баримтыг гаргаж өгсөн юм. Энэ ямар нотлох баримт бэ гэхээр Нандинцэцэг, Мягмар нарын хооронд хийсэн үл хөдлөхийн худалдах, худалдан авах гэрээ, Хоёрт 2014 оны 08 дуугаар сарын 14-ний өдөр Нандинцэцэг болон Худалдаа хөгжлийн банкны хоорондын үл хөдлөх хөрөнгийн 33.600.000 төгрөгийн зээлийг гаргаад  эргүүлээд Мягмарын 45607494941 гэсэн данс руу орсон баримт. Мөн орон сууцны урьдчилгаа 16.400.000 төгрөгийг зээл авах данс руу шилжүүлээд эргээд Мягмарын дансанд орсон баримтууд. 16.400.000 төгрөгийг банканд төлсний хүү хуулбар,Энэ нь эргэн төлөгдөөгүй гэж гарч ирж байгаа. Болдын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Нандинцэцэгт 4.000.000 төгрөг зээлсэн тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт зэрэг баримтуудыг хуулийнх нь дагуу бүрдүүлээд өгсөн. Хамгийн гол нь энэ хоёр хүний хоорондын маргалдаад байгаа зүйл юу байдаг бэ гэхээр 33.600.000 төгрөг Мягмарын данс руу шилжээд орчихсон. 16.400.000 төгрөг нь урьдчилгаанд байршуулчихлаа гээд ойлгочихсон. Манай үйлчлүүлэг юу гэж хэлдэг бэ гэхээр Зөрүү 13.000.000 төгрөгийг өгсөн, урьдчилгаанд байршуулсан 16.400.000 төгрөгийг хүү 337.500 төгрөгийн хамт тооцож өгсөн. 22 дугаар байрны 35 тоотын орон сууц ашиглалтын мөнгө 1.384.145 төгрөгийг тооцоод надад 2.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Будмаагийн хувьд шүүх хуралдааны явцад нэг тайлбар өгч нэг удаа бичгээр тайлбар өгсөн. Шүүх хуралдааны явцад юу гэж тайлбар өгсөн бэ гэхээр Би энэ мөнгөний талаар мэдэхгүй, санахгүй байна гэсэн байдаг. Сүүлийн тодорхойлолтдоо юу гэж тайлбар өгсөн бэ гэхээр 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 12.000.000 төгрөгийн тооцоо хийсэн гэсэн тодорхойлолт өгдөг. Тэгтэл Мягмар юу гэж тооцоо хийдэг бэ гэхээр би тэр өдөр 7.400.000 төгрөгийн тооцоо хийсэн гэдэг энэ хоёрын хооронд зөрүү байна. Отгонбаяр гэдэг хүний тодорхойлолт сая орж ирж байна. 5.000.000 төгрөгийг Нандинцэцэг гэдэг хүнд бэлнээр өгсөн юм аа. Өгөхдөө 2014 онд өгсөн гэсэн байна. Харин Нандинцэцэг нь надад бэлнээр 1.000.000 төгрөг байсан. Үлдсэн 4.000.000 төгрөгийг ахаасаа авч өгсөн гэж ярьдаг. Отгонбаяр гэдэг хүн Мягмарын төрсөн ах, Будмаа нь ахынх нь эхнэр ба бэр эгч нь байгаа юм. Будмаа нь шүүх хуралдаанд оролцох явцдаа энэ мөнгөний талаар би огт мэдэхгүй гэж хариулдаг. Шүүх хурал хойшилсны дараа шал өөр зүйл яриад 12.500.000 төгрөгийг тухайн үед өгсөн гэж хэлж эргэлзээтэй байдлыг үүсгэсэн. Харин Отгонбаярын хувьд тухайн үед яг хэдэн төгрөг өгч авалцсан талаар бид сайн мэдэхгүй гэдэг. Эхлээд мэдэхгүй дараа нь 12.500.000 төгрөг өгсөн гээд тэрний дараагийн хуралд мэдэхгүй гэж мэдүүлдэг. Ийм ийм байдлаас эргэлзээтэй байдал үүсээд байгаа. Тиймээс иргэний хуулийн хамгийн гол зүйл нэхэмжлэгч, хариуцагчийн аль нь ч бай нотлох баримтаа л цуглуулах байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 7,000,000, ба 12,000,000 төгрөгийг яг Нандинцэцэгийн гар дээр өгсөн гэх нотлох баримт огт авагдаагүй. Гэрчлээд Орхонбаяр нь бэлнээр үлдээгээд явчихсан гэдэг. Харин Будмаа нь хоёр, гурван янзаар эргэлзээтэй тайлбарыг өгдөг. Хэрвээ 2014 оны 08 дугаар сарын 16-ний өдөр 5.000.000 төгрөгийг өөрөө аваачаад дансанд нь хийсэн бол өөрөө мэднэ шүү дээ. Ямар бага мөнгө биш санах л байх. Анхан шатны шүүхээр анх юу гэж дүгнэсэн бэ гэхээр 16.400.000 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Харин давж заалдах шатны шүүх нотлох баримтаа үнэлээгүй дүгнээгүй байна гэсэн дүгнэлтийг боловч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй.Иймээс шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээч ээ. Нийт 16.400.000 төгрөгийн 11.880.000 төгрөг нийт 26.690.895 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ нэхэмжлэлээ дэмжиж нэхэмжилж байна. Хамгийн гол дээр хоёр зүйлийн хооронд нотолсон нотлох баримт байхгүй байгааг шүүх бүрэлдэхүүн харч үзээч ээ.Хамгийн гол нь  16.400.000 төгрөгөө урьдчилгаанд өгөөд тэр байж байгаа гээд төөрөгдөөд яваад байсан.Тэгээд очоод асуусан нь үзлэг хийсэн тэмдэглэл дээр байж байгаа.16.400.000 төгрөг нь урьдчилгаанд байгаа шүү дээ гэж хэлсэн зүйл нь байгаа.Тэгтэл нэхэмжлэл гаргаад шүүх хурал явагдаад ирэнгүүт юу яриад байгаа юм бэ би тооцоо хийсэн гэх хоёр өөр зөрүүтэй асуудлыг ярьдаг.Мөн хариуцагч маань хөөн хэлэлцэх хугацаа яриад байдаг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа нь эрх үүссэн хугацаанаас эхэлж тооцно гэж байдаг. Яагаад гэхээр энэ хүн 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөнгө байршуулсан гэж бодоод яваад байдаг боловч 2020 оны 11 сард мэдээд, 2020 оны 12 сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Иймээс нэхэмжлэлийн хувиа дэмжиж байна...” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээ нь 2 өрөө орон сууцыг 3 өрөө орон сууцаар сольж зөрүүг 13.000.000 төгрөгөөр тохиролцохоор гэрээ байгуулсан. Энэ бол орон сууц худалдах, худалдан авах гэрээ. Энэ гэрээ байгуулсныг нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Байрны 8 хувийн зээлийн хүсэлтийг худалдан, худалдах авах гэрээг худалдаа хөгжлийн банканд хүсэлтийг хүргүүлсэн байдаг.Тэгээд банкнаас хүмүүс ирээд байрыг нь үзээд Нандинцэцэгт 50.000.000 төгрөгийн зээлийг гаргаж өгөх боломжтой юм байна гээд Худалдаа хөгжлийн банк гаргаад ирж байгаа юм.Ипотекийн зээлийн үндсэн нөхцөл юу байдаг бэ? гэхээр орон сууцны зээлийн ерөнхий журам гээд Засгийн газрын 2013 оны 200 тогтоолоор батлагдсан. Журмын дагуу л банк зээлийн эргэн төлөлт, хүүг тооцож Нандинцэцэгтэй гэрээ байгуулсан байгаа. Ипотекийн зээлийн гэрээнд тусгаж өгсөн гол зорилго нь тухайн банканд урьдчилгаа 30 хувийг урьдчилаад байршуулсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Тэр мөнгө нь Нандинцэцэгт байхгүй байгаа учраас Мягмараас 16.400.000 төгрөгийг зээлж аваад байршуулсан байгаа.Тэр мөнгийг хаана байршуулсан бэ гэхээр Мягмарын дансанд биш Нандинцэцэг өөрийнхөө дансанд байршуулсан. Энэ нь нотлох баримтаар нотлогдож байгаа.Нандинцэцэг нь Мягмараас байр худалдаж авч байгаа учраас 16.400.000 төгрөгийг Мягмарын дансанд шилжүүлээд 33.600.000 төгрөгийг Нандинцэцэгийн дансанд шилжүүлж өгсөн зээлийн гэрээний нөхцөл нь ийм байгаа. Нандинцэцэгт зээл олгогдчихсон байгаа учраас Мягмар дээр ямар нэгэн мэдээлэл ирэхгүй. Нандинцэцэг рүү таны зээл гаргачихлаа данс руу чинь мөнгийг чинь шилжүүлчихлээ гэж байгаа учраас Нандинцэцэг, Мягмарт миний зээл орсон гэдгээ хэлээд  энэ хүмүүс хагас сайн өдөр мөнгө төгрөгийнхөө тооцоог хийгээд явсан асуудал яригдаад байгаа. Нандинцэцэг нь 16.400.000 төгрөгийг 33.600.000 төгрөгөөс тооцоод надаас хоёр удаа авчихлаа гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Энэ зээлийнхээ гэрээний нөхцөлийг үзээд судлаад мэдэх ёстой. 16.400.000 төгрөг урьдчилгаанд төлөөд тэр нь банканд үлдэхгүй гэдгийг хэнээс олж мэдэх бэ гэхээр Нандинцэцэгийн дансанд мөнгийг байршуулсан байгаа. Тэр мөнгө нь Нандинцэцэг дансанд ороод урьдчилгаанд байршуулах мөнгөтэй юм байна гэж батлахын тулд л байршуулсан мөнгө байгаа. Тэрнээс биш энэ дээр хүн эргэлзээд байх зүйл байхгүй. Нандинцэцэгийн данс руу орж байршаад мөнгө нь буцаад Мягмарын данс руу орж байгаа. Энэ нь ипотекийн ерөнхий журмаараа зохицуулагдаад гуравласан гэрээгээр явж байгаа зүйл юм. Нандинцэцэг нь тухайн үед нь мөнгө төгрөг хүлээж авсан нь бүгд нотлон тогтоогдож байна гэж үзэж байгаа. 13.000.000 төгрөг дээр маргаан байхгүй байрны зөрүү, татварын асуудал дээр Орон сууц худалдаж байгаа тал нь мөнгө төгрөгөө төлнө гэсэн байдаг. Нотариат болон үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ гээд 200.000 төгрөгийг Мягмар гаргасан гэдэг нь тогтоогдож байгаа. 4.925.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Энэ зээлийг хааж байж дараагийн зээлийг авах учраас энэ мөнгийг Мягмараас авсан гэдэг нь гэрчийн мэдүүлгийг нотариатаар батлуулж ирүүлсэн нь нотлогдож байна гэж үзэж байгаа. Харин Нандинцэцэг нь цалингийн зээлийн үлдэгдлээ ахаасаа аваад хаачихсан юм аа гээд байгаа боловч Болдын дансанд 2014 оны 06 дугаар сарын 18-ний өдөр Цагдаагийн ерөнхий газраас 10.245.053 төгрөгийн хөдөө орон нутагт ажилласны 5 жилийн урамшуулал нь орсон байдаг. Энгийн энэ хүн хэзээ авсан байдаг бэ гэхээр 2014 оны 07 дугаар сарын 02-ний өдөр 9.500.000 төгрөг авсан байдаг. Тэр үед яагаад үүнийг авсан бэ гээд судлаад үзэхэд Болд хүүдээ орон сууцаа өгчхөөд өөрсдөө гэр хороололд хашаа байшин аваад дуусчихсан мөнгө байсан юм. Хэрвээ Болдыг өнөөдөр шүүх хуралд оруулсан бол энийг асуугаад тодруулах боломжтой байсан. Нандинцэцэг цалингийн зээлийн үлдэгдлээ ахаасаа аваад өгчихсөн гээд байгаа нь цаг хугацааны хувьд ч тохирохгүй байгаа. Хоёрдугаар энэ хүн 2014 оны 07 сарын 02-нд  авчихсан мөнгийг би ахаасаа 8 сард аваад хаачихсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мөн Будмаа гэдэг хүн би мөнгө тоололцоод тоолж өгөөд явуулсан. 2.500.000 төгрөгийг хоёр хүн тоололцоод байх шаардлага байхгүй. Тухайн үед 10.000.000 гаран сая төгрөг тоололцож байсан талаар яриад байдаг.Будмаа гэдэг хүнд зээл авч, орон сууц солилцож байгаа талаарх асуудал нь ямар хамаагүй. Гэхдээ Мягмарын ломбардад ажиллаж байсан өөрт нь ямар ч хамааралгүй зүйлийг тодорхой харахгүй ш дээ. Энэ асуудал 5,6 жилийн өмнөх хэрэг учир тэгж тодорхой санахгүй. Олон жилийн өмнө болохоор хүн мартаж санах зүйл байгаа. Тэгээд бодож байгаад би ер нь дансаар шилжүүлсэн байж магадгүй дансыг нь шүүлгүүлээч ээ гэж хэлээд дансыг нь шүүлгүүлж үзсэн байгаа.  Эхлээд шүүлгэхэд гарч ирээгүй. Дахин шүүлгэхэд сүүлд гарч ирсэн гэдэг. Нэхэмжлэгч үүнийгээ юу гэдэг бэ гэхээр миний найз Будмаа над руу шилжүүлсэн талаар анхан шатны шүүх хуралдаан дээр яриад байсан. Тэгэхээр нь би дансны хуулгыг нь авч хаан банкны төв дээр очоод шүүлгэхэд энэ банкнаас шилжүүлээгүй мөнгө байна. Өөр банкнаас орж ирж байгаа учраас код нь ийм байдаг юм аа гэж хэлсэн.Тиймээс өөр банкнаас шилжүүлсэн байна. Тэгээд Будмаагаас асуухаар би худалдаа хөгжлийн банкнаас шилжүүлсэн байх тэрнээс биш би төрийн болон голомт банк руу яваагүй санагдаж байна гэхээр нь шалгахад энэ баримт гарч ирж байгаа юм. Мягмараас 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн мөнгийг Нандинцэцэгийн хаан банкны данс руу шилжүүлсэн байдаг. 2014 оны 08 сарын 16-ний өдөр данс руу нь Мягмараас шилжүүлсэн нь нотлогдож байгаа. Нандинцэцэг нь 2.500.000 төгрөг авсан гэдэг нь үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Хариуцагч өөрөө хэлээд байгаа 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа гэж байршуулсан мөнгө нь миний данс руу орж ирсэн байсан. Мөн 33.600.000 төгрөг нь ч орж ирсэн. Тэгээд 33.600.000 төгрөгөөсөө мөнгө төгрөгөөсөө тооцоогоо хийгээд дууссан гэх асуудал яригдаад байгаа. Анхан шатны шүүх хариуцагчийг юу гэж үзсэн бэ гэхээр хариу тайлбар дээрээ хоёр дахиж авсан талаар биччихсэн байсан гэсэн.Гэтэл энэ асуудал яагаад төөрөгдөхөөр байгаа бэ гэхээр Мягмарын хувьд хараагүй байгаа. Тайлбар бичих үедээ 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эдний ажил ажиллаж байсан хүнийг гуйгаад тайлбараа бичүүлсэн байдаг. Өөрөө юмаа тайлбарлаад бичүүлсэн. Тэр хүн юу гэж бичсэн талаар мэдэхгүй. Нөгөө хүн нь буруу ойлгоод бичсэн л зүйл байгаа. Нандинцэцэг 50.000.000 төгрөгийн зээл хүссэн.Урьдчилгаа 16.400.000 төгрөг өөрт нь байгаа 50.000.000 төгрөгийн байр худалдаж авч байгаа гээд материал бүрдүүлж өгсөн байдаг. Нандинцэцэгийн хувьд мэдээжийн зүйл дээр Мягмар дээр очоод бичлэг хийгээд дахин дахин асуусан байдаг. Нандинцэцэгийн хариу тайлбар дээрээ 16.400.000 төгрөгийг банканд байршуулаад гээд байгаа. Энэ мөнгийг байршуулах биш өөрийнх нь дансанд оруулаад буцаагаад Мягмарын данс руу хийж байгаа үйл явдал юм. Үүнийг ойлгохгүй бичлэг хийсэн асуудал болоод байгаа. Миний хувьд Нандинцэцэг нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолж чадахгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийнх нь шаардлага юугаар үгүйсгэгдэж байна гэхээр Будмаа гэдэг хүн 2014 оны 08 дугаар сарын 18-ний өдөр 5.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас Нандинцэцэгийн хаан банкны данс руу шилжүүлсэн байгаа баримтаар гарч ирдэг. Давж заалдах шатны шүүхийн хурлаар энэ хэрэг бас орсон юм аа. Зохигчдын хооронд хэлэлцэл хийгдсэнээс хойш 7 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд зохигчдын хэн аль нь шаардлага гаргаж байсан эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаанд дүгнэлт хийгээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.2.2 –д хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэж зааж өгсөн байдаг. Нандинцэцэгийн хувьд 2014 оны 08 дугаар сарын 15-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээ байгуулсан. 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх асуудал яригдаж байгаа. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлээд байна. Хэзээ эхэлснээс хөөн хэлэлцэх хугацаа эхэлнэ гээд.Хэзээ мэдсэн талаарх нотлох баримт байхгүй байна.Үүнийг ямар баримтаар няцааж байна гэхээр 2014 оны 08 сард Нандинцэцэгийн дансанд 16.400.000 төгрөг хийгдээд буцаад Мягмар данс руу орсон байдаг. Энэ хүн 16.400.000 төгрөг байршуулаад буцаагаад Мягмарт өгнө гэснийг мэдэхийн дээдээр мэдэж байсан гэж үзэж байна...” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбарлая. Хоёр зүйлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт аливаа гомдол, мэдээлэл хууль хяналтын байгууллагад мэдээлэхэд гомдол гаргагчийн хөөн хэлэлцэх хугацаа яригддаг. Энэ хэргийг бүхэлд нь авч үзэхэд 20.690.895 төгрөг нэхэмжилж байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байгаа. Даваахүү өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг бүхэлд нь дэмжиж оролцож байгаа. Давхцуулахгүйгээр өөрийн байр сууриа илэрхийлэхэд иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа 75.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол энэ хугацаа 10 жил байна гэж заасан байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д хуулийн хугацаануудыг зааж өгсөн байдаг. 75.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан, 75 дугаар зүйлийн 2.2-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн хөөн хэлэлцэх хугацаа 06 жилийн хугацаатай гэж заасан байдаг. Энэ хоёр зүйлийг сайн харч үзэх хэрэгтэй байна. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх юм бол тухайн гэрээний шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа 06 жил гэж заасан байдаг. 2 өрөө, 3 өрөө байрыг хооронд нь гэрээ байгуулж солилцсон бол 6 жил хүртэлх хөөн хэлэлцэх  хэрэглэнэ гэж заасан байдаг. Гэхдээ 03 жил, 06 жил гэж заасанд заалт нь хөөн хэлэлцэгдэнэ гэж үзэж байгаа. ерөнхий  хугацаа яригдахгүй. Энэ хоёр алийг хэрэглэх нь шүүх эрх хэмжээний асуудал.Хөөн хэлэлцэх хугацааг 76 дугаар зүйлд 1-д зааж өгсөн байдаг. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 2-д зааснаар Нандинцэцэг нь Мягмар гэдэг хүнд удаа мөнгө төлсөн байгаа талаар Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага даа тайлбарлаж байна. 2020 онд Эдийн засагчтайгаа уулзаад зээлээ дарах гэхэд 16.400.000 төгрөгийн урьдчилгаа нь буцаж надад орж ирэх талаар тодруулахад  мэдсэн гэдэг. 2020 оны хэдэн сард гэдэг нь тодорхойгүй 2020 онд л мэдсэн гэж байгаа. Нандинцэцэг нь би үүнийг мэдээд Мягмар дээр дуу хураагуур ажиллуулаад оръё гэсэн боловч чадахгүй байсан учир видео бичлэг хийсэн гэж яриад байгаа. Нандинцэцэг гэдэг хүнийг огт Банктай харилцаж  үзээгүй юм уу гээд асуулт асуухаар цалингийн зээл авч байсан талаар хэлдэг. Хоёрдугаарт аль ч зээл байсан банк бол ашгийн байгууллага учир урьдчилгаа төлбөр нь авч байгаа зүйлийнх нь урьдчилгаа төлбөр гэсэн агуулгатай. Энэ бол нийтэд тодорхой хэн ч ойлгож мэдэхээр зүйл. Нэхэмжлэгч үүнийг мэдээгүй гэж хэлдэг. Энэ тайлбар бол итгэхэд бэрх зүйл байгаа. Сая Даваахүү өмгөөлөгч хэлсэн нотлох баримт дээр тулгуурлана гэж 16.400.000 төгрөгийг Нандинцэцэг өөрийнхөө дансанд байршуулаад зээл гарсан гэх шийдвэр гарсны дараа 16.400.000 төгрөг нь Мягмарын данс руу орсон.Данс эзэмшиж байгаа хүн нь тухайн үед өөрийнхөө дансны мэдээллийг мэдэх бүрэн боломжтой. Талууд маргахгүй байгаа үйл баримт нь юу бэ гэхээр 5 дахь өдрийн орой зээл гараад хагас сайн өдөр Дархан-Уул аймгийн Худалдаа хөгжлийн банк ажилладаг юм байна гээд аль аль нь зөвшөөрөөд машинаар яваад тооцоогоо нийлсэн талаар маргадаггүй. Тэгэхээр энэ байдал нь юуг илэрхийлээд байна гэхээр  тухайн үед Мягмарын данс руу мөнгө орсон гэдгийг мэдэх бүрэн боломжтой байсан.Тиймээс Нандинцэцэгийн хувьд зээл гарч байсан хугацаанд буюу 2014 оны 08 дугаар сард энэ асуудлыг бүрэн мэдэх боломжтой байсан нөхцөл байдал бүрэн тогтоогдож байна. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа зээл гарснаас хойш тооцогдох байсан байна гэж үзэж байгаа. Үүнээс хойш 3 жилээр тооцох юм бол 2016, 2017, 2018 онууд байгаа. 2020 оны 08 сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш 4 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш хэтрүүлсэн үү, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үү гээд дараачийн үйл ажиллагаа нь хэлэлцэгдэнэ. Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сэргээлгэх хүсэлтээ гаргаад тэр нь сэргээгдэх эсэх талаар шийдвэр гаргасны дараа дараагийн гол нэхэмжлэлийн шаардлага руугаа орох байсан. Тиймээс нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлт өгөөгүй ярихгүй байгаа учраас шүүх энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нөхцөл бүрдэж байна. Хоёрдугаарт үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолтой. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчдын асуудал яригдана гэсэн үг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нотлох, хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг нотлох нь хоёр талын өөрсдийнх нь үүрэг байгаа. Сая асуулт хариултын шатанд нэхэмжлэгч тал 33.600.000 төгрөгийн зээлээс 16.400.000 төгрөгийг Мягмар ахиад авчихсан юм аа гэж яриад байгаа боловч яг үнэндээ тоочны баримт хуулийн шаардлага хангасан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч ийм баримт байгаа гээд байгаа боловч өнөөдрийг хүртэл яг гаргаж өгсөн зүйл байхгүй байна гэж үзэж. Нэхэмжлэгч, хариуцагч нь 25 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу үндсэн нэхэмжлэлийнхээ шаардлага буюу 16.400.000 төгрөгийг 33.600.000 төгрөгийг ахин төлчихсөн юм аа гэх зүйлээ нотолж чадсангүй гэж үзэж байна.Харин эсрэгээрээ хариуцагчийн тайлбар нь нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байгаа. Жишээ нь Будмаагийн өгсөн 5.000.000 төгрөгийн асуудал хагас сайн өдөр Дархан-Уул аймагт очиж Худалдаа хөгжлийн банкин дээр очиж тооцоо нийлсэн асуудал байдаг. Тухайн үед хамт байсан, харсан хүнийг гэрч гэж нэрлэж байгаа. Мягмарын ах Отгонбаяр нь цаг хугацааны хувьд хол байгаач гэсэн тэр үед харсан үзсэн зүйлээ нотлох баримтын шаардлагад нийцүүлээд элчин сайдын яамаараа дамжуулан ирүүлсэн байгаа. Харин Будмаагийн хувьд хэд хэдэн удаа мэдүүлгээ өөрчилсөн гэж яриад байгаа. Түүнд хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан байгаа. Гэхдээ гэрч маань 6,7 жилийн өмнөх зүйлийг санахгүй.Өөрийнхөө санаж, мэдэж байгаа зүйлээ гэрчилсэн нь нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Хариуцагч тал 33.600.000 төгрөгөөс юу юу авсан талаараа тодорхой тайлбарыг өгсөн байгаа. Нэхэмжлэгч тал үүнийг үгүйсгэж чадахгүй байгаа. СӨХ-ны мөнгөний талаар асуулт хариултаар авахад би энэ мөнгийг төлөх боломжгүй байсан учир нэлээд хойно төлсөн гэж хариулдаг. Харин шүүгч СӨХ-ны мөнгийг хэн төлсөн талаар асуухад Мягмар төлсөн гээд хэд хэдэн эргэлзээтэй байдлыг түрүүлж байна. Хариуцагч өөрөө 33.600.000 төгрөгөөс ийм ийм зүйлд авсан гэдгийг тухайн үед байсан гэрч нарыг оролцуулан нотолж байсан.Нэхэмжлэгч тал үүнийг нэг бүрчлэн тайлбар хийгээд үгүйсгээд байгаа мөртлөө түүнийг нотлох баримтыг огт гаргаж өгөөгүй.Нэхэмжлэлийн шаардлагыг хараад үзэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй. Хариуцагчийн татгалзал бол нотлогдож байна гэж үзэж. Нэхэмжлэлийн шаардлага болох 20.690.865 төгрөг болон давхардуулж авсан гэж яриад байгаа 16.400.000 төгрөг мөн хүү гэж нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.Энэ хэрэг нь анхан шат болон давж заалдах шатны шүүхээр өмнө орсон байгаа. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал маш тодорхой ярьж байсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдал харагдаж байгаа гэсэн.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 392.1.1-д хэрэглэнэ гэсэн хуулийн заалт бүрдэж байна уу гэж үзэхээр талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцэлд гэрээ хийгдсэнээр 2 өрөө байрыг 3 өрөө байраар солиод зөрүү 13.000.000 төгрөгийн солилцоо хийе гээд албан ёсоор гэрээний эрх зүйн ажиллагаа хийгдэж ээ. Үүрэг нь хожим хүчин төгөлдөр бус байна уу гэхээр  үүнийг хүчин төгөлдөр бус гэх шүүхийн шийдвэр байхгүй учир үүнийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага болох мөнгөн дүн хоёрдугаар асуудал. Харин хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь нэн тэргүүний асуудал байна. Энэ нь өөрөө хуульд зааснаараа нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг утгаараа хэргийг хэрэгсэхгүй болгох шаардлагатай. Магадгүй бусад хуулийн зохицуулалтаар байна гэж үзэхэд үндсэн нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна. Мөн бичиг үсэг мэдэхгүй хүн байгаа биш дээ бүхэл бүтэн 16.400.000 төгрөгийг урьдчилгаанд өгчхөөд энэ мөнгийг авна гээд яриад явж байгаад нь үйлчлүүлэгчийнхээ тайлбарыг дэмжиж байна. Хоёрдугаарт Будмаа гэдэг хүн нэхэмжлэгчид 5.000.000 төгрөг шилжүүлээд түүнийг хариуцагч нотлох баримтын хамт өгчихсөн байгаа.Харин нэхэмжлэгч надад манай Будмаа гэдэг найз 5.000.000 төгрөг өгсөн.Тэр найз маань солонгос яваад би ойрын хугацаанд холбогдож чадахгүй байгаа юм аа гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Энэ нь ямар ч баримтаар нотлогддоггүй, тайлбарласан зүйл нь ч худлаа нь хэргийн эсрэг нотлох баримт гаргаж өгөөд хажуугаар нь тайлбараар нотлоод байна. Д.Даваахүү өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар болон үйлчлүүлэгчийнхээ байр суурийг дэмжиж. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж шүүхээс хүсэж байна гэв.

Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 26.690.895 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна. 

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* харилцан тохиролцож 2014 оны 07 дугаар сард *******ын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 58.000.000 төгрөгт, өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаа 45.000.000 төгрөгт тохиролцож, зөрүү 13.000.000 төгрөгийг нэхэмжлэгч ******* хариуцагч *******т өгөхөөр болж  арилжсан болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэргийн 6 дугаар хуудаст авагдсан Орон сууц худалдах, худалдан авах тухай 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр  тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь гэрээний дагуу зөрүү 13.000.000 төгрөгийг нэхэмжлэгч *******т өгөх боломжгүй тул *******ын өмчлөлийн орон сууцыг 50 000.000 төгрөгт үнэлэн Худалдаа хөгжлийн банкны Хөтөл дэх тооцооны төвтэй  2014 оны 08 сарын 18-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан 33.600.000 төгрөгийн зээл авах, үүний тулд урьдчилгаа 16.400.000 төгрөгийг төлөх шаардлага гарсан байна. Энэ мөнгийг хариуцагч ******* өөрийн эзэмшлийн машин, ах эгчийнхээ алтан эдлэлийг барьцаанд тавьж байрны урьдчилгаа 16.400.000 төгрөгийг 2014 оны  08 дугаар сарын 14-ны өдөр *******ийн дансанд байршуулсан нь  хариуцагч *******ын дансанд тухайн өдрөө 469006422 дугаартай *******ийн  данс/ 1 дүгээр хавтаст хэргийн 12 хуудас/ руу орсон байна.

Нэхэмжлэгч ******* “ банкнаас зээлдэж авсан 33.600.000 төгрөгийн талаар 1.Зөрүү 13.000.000 төгрөг, 2.Урьдчилгаанд байршуулахаар түүнээс зээлсэн

16.400.000 төгрөгийг хүү 337.500 төгрөгийн хамт, 3. 22 байр 35 тоот орон сууцны ашиглалтын зардлын өр 1.384.145 төгрөг зэргийг тооцон надад 2.500.000 төгрөгийг өгөх юм байна гээд бэлнээр өгөхөд нь тухайн үед 1-дүгээрт: *******ыг бизнес эрхэлдэг мөнгө тооцооны хүн учраас, 2-дугаарт: Надад банкны дансанд байршуулах 16.400.000 төгрөгийг өөрийн машин болон ах эгчийнхээ алт мөнгийг ломбардад тавьж бүрдүүлж өгөхдөө надад итгэж ямар ч баримт үйлдэхгүй өгсөнд нь талархаж байсан учир түүнд итгэж түүний өгсөн 2.500.000 төгрөгийг авч үлдээд бид салцгаасан... Миний бие 2020 оны 11 дүгээр сард байраа зарахаар шийдээд банкнаас зээлийн үлдэгдлээ асуухад 28.082.500 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн. Би банкны эдийн засагчаас дансанд байршуулсан 16.400.000 төгрөгөө авч болох уу би байраа зарах гэсэн юм аа гэхэд тэр мөнгө чинь танд байраа зарсан хүний дандсанд манай банкнаас авсан зээлийн чинь хамт тухайн үед нь ордог юм  ш дээ гэсэн. Ингээд би дансаа шүүлгэж урьдчилгаа төлбөр 16.400.000 төгрөг, орон сууцны зээлийн гэрээний дагуу авсан 33.600.000 төгрөгийн хамт *******ын дансанд орсон гэдгийг ойлгож мэдсэн.Иймд ******* нь надаас урьдчилгаа 16.400.000 төгрөгийг дахин авч энэ мөнгийг хүүгийн хамт банканд төлж байсан байна.”гэж тайлбарлаж байна.

Зохигч нар 2014 оны 07 дугаар сард  өөрсдийн өмчлөлийн орон сууцыг  харилцан бие биеийнхээ өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээж амаар тохиролцсон нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ тул энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар арилжааны гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1-д Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно гэж зааны дагуу 13.000.000 төгрөгийг нэхэмжлэгч ******* *******т өгсөн нь хуульд нийцсэн байна.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-д “Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэсний дагуу  зохигч нар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ  Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар шилжүүлсэн, энэ тал дээр маргаагүй байна.

Нэхэмжлэгчийн хариуцагчтай  маргаж байгаа үндэслэл нь  байрны урьдчилгаа болгож 16.400.000 төгрөгийг  надаас 2 удаа авсан болохыг  2020 оны 10 дугаар сард байраа зарах зорилгоор Худалдаа хөгжлийн банк дээр очиж зээлийн үлдэгдэл хэдэн төгрөг байгааг мэдэх үедээ мэдсэн гэж тайлбарладаг ч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Энэ нотлох баримтыг шүүхэд өгснөөр нэхэмжлэгчийн хувьд хариуцагч *******аас үндэслэлгүйгээр авсан гэх 16.400.000 төгрөгөө шаардах эрхтэй гэдэг нь нотлогдоно.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу хуульд хөөн хэлэлцэх хугацаа зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Зарим эд хөрөнгийн эрх хуульд тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацаатай байна. Тухайлбал Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг тогтоосон ба энэ хуулийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж тогтоосон байна.

Зохигч нар үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авсан нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон тул  нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаа 6 жил гэж үзэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нь төлбөрөө бүрэн төлж дууссан 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 6 жилийн хугацааны дотор  дээрх гэрээтэй холбоотой нэхэмжлэл шүүхэд гаргах байсан байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан байдаг. Эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоолоход хуульд тусгайлан заасан хугацаа өнгөрсөн эсэхийг шалгана. Энэ хугацааг хэтрүүлсэн бол нэхэмжлэгч энэ хугацааг яагаад хэтрүүлсэн талаараа шүүхэд нотолно. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас  хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь баримтаар тогтоогдсон тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг эцэслэн шийдвэрлэдэг.

Нэхэмжлэгч 16.400.000 төгрөгийг  хоёр удаа авсан гэх талаараа  2020 оны 10 сард мэдсэн гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2020 оны 11 сард мэдсэн  гэж өөр өөр тайлбарлаж байгаа, үүнийг нотолсон баримтгүй зэргээс  хэзээ энэ талаар мэдсэн нь тодорхойгүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргасан байдлыг тогтоох боломжгүй  байна.

Нэхэмжлэгч талд Худалдаа хөгжлийн банкны аль салбарын хэн гэдэг ажилтнаас дээрх байдлыг мэдсэн талаар  гэрчээс мэдүүлэг авхуулах замаар,  хэдэн оны хэдний өдөр мэдсэн талаарх баримтыг тухайн банкнаас гаргуулах зэргээр нотлох баримтыг бүрдүүлэх эрх нь нээлттэй байсан. Хэрэв өөрсдөө нотлох баримт олж авах боломжгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх  боломж байсан. Энэ талаар  шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргаагүй байна. Дээрх байдлуудыг дүгнээд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 26.690.895 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргасан гэдгээ нотолж чадахгүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 492 дүгээр зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй  хариуцагч *******аас нэхэмжилсэн 26.690.895 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291.404 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291.404 төгрөгөөс 261.404 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 30.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т буцаан олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох 26.690.895 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291.404 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 30.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3, 119.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэх ба шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                     А.НАРАНТУЯА