Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2021/03357

 

 

 

 

 

 

 

 

   2021            12             14                                        184/ШШ2021/03357

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Ожаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Х ХХК /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: О.М /РД:11111111/

 

Хариуцагч: Д.Г /РД:1111111111111/ нарт холбогдох

 

Гуравдагч этгээд: Л.Ж /РД:1111111111/

 

“Зээлийн гэрээний үүрэгт 86,716,475 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч нарын болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, нарийн бичгийн даргад Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Зээлдэгч О.М, Д.Гнар нь 2019 оны 04 дүгээр сарын12-ны өдөр Хтай 1560016710 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 90,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, 365 хоногт буюу жилийн 17,4 хувийн 4 хүүтэйгээр авсан. Бизнесийн орлого буурсан шалтгаанаар 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 77,142,857.12 төгрөгийн зээлийн үлдэгдэлийг зээлдэгчийн хүсэлтээр 6 cap үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлж нөхцөл өөрчилөн нэмэлт гэрээ байгуулж зээлийн гэрээний дугаарыг 1560020536 болгож өөрчилсөн. О.М, Д.Гнар 1560016710 дугаартай зээлийн гэрээний хүрээнд үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 1560016710-01 болон 1560016710-02 дугаартай Барьцааны гэрээ байгуулан Улсын бүртгэлийн Ү-123456 дугаартай 21354 талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-365241 дугаартай 65412536 талбайтай орон сууцуудыг барьцаалсан. Зээлдэгч О.М, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Гнар нь гэрээний хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрт нийт 39,758,036 төгрөгийг төлсөн байдаг бөгөөд зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралт 1-д заасан хуваарийн дагуу cap бүр зээл, зээлийн хүү төлөх үүрэгтэй боловч зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлж, банкны зүгээс тавьсан удаа дараагийн мэдэгдэл, шаардлагыг үл тоомсорлон төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 1560016710 дугаартай зээлийн гэрээг үндэслэн Банк нэг талын санаачлагаар гэрээг цуцалж 2021 оны 11-р сарын 01-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 75,842,857 төгрөг, зээлийн үндсэн хүү 10,641,916.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 231,701 төгрөг нийт 86,716,475 төгрөг болно. Иймд 1560016710 дугаартай зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан 86,716,475 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заагдсан дээрх хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Нөхцөл өөрчлөгдсөнөөс хойш зээл төлсөн. Бүтэн бус зээлийн төлөлтийг хэсэгчилсэн байдлаар төлсөн. 2020 оны 4 сарын 24-ний өдөр хүртэл хариуцагчийн төлөгдөөгүй хүүгийн төлбөр нь 6,614,292 төгрөгийн хүү хуримтлагдсан байсан. Банкнаас нэмэлт гэрээ байгуулахдаа үндсэн зээлийн хүү 77,142,857 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад саяны хэсэгчилсөн төлбөрийн хуваарийг өөрчилж тавьж өгөөд хүүг тусдаа 6,614,000 төгрөгийн хүүгийн төлбөр үлдсэн байна, үүнийг төлөх ёстой гэдгийг гэрээнд заагаад өгсөн. Нөхцөл өөрчлөх үед нь зээлийн үлдэгдэл 77,1 сая төгрөг байсан. Төлөгдөөгүй хүүгийн төлбөр нь 6,614,292 төгрөг байсан. Энэ мөнгийг О.М бөөнөөр нь төлөх боломжгүй тул нөхцөл өөрчлөгдсөнөөс хойш хэсэгчилж төлнө гээд гэрээний нэмэлт буюу зээлийн гэрээний 2 дугаар хавсралтад дурдсан байдаг. Энэ хүү болон хуримтлагдсан хүүнээс нийт 2020.09.30-ны өдрөөс эхлэн 410,000 төгрөг, 756,000 төгрөг гээд хэсэгчилсэн төлбөрийг  төлсөн. Зээлийн хувийн хэрэг, материалтай танилцаж нэхэмжлэлээ гаргасан. Энд байгаагаар бол зээлдэгч гээд О.М гэх хүн 90 сая төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан. Зээлийн хүсэлтээ гаргаад өгсөн. Б.Эгэх хамааралтай, тэр хүнд 30 сая төгрөг шилжүүлээд өгсөн, түүний цаана нь О авсан гэж хэлж байна. Хариуцагчийн зүгээс гаргасан нотлох баримтаас би харж чадаагүй. О.Мын дансны хуулга байдаг, данснаас 30 сая төгрөг гарсан харагдаж байна. Х тамгатай, нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг  харах байх. Би хангахгүй байна гэж харж байна.  Тэр гарсан 30 сая төгрөг нь хэний данс луу орсон эсэх, О эсхүл Нданс  луу орсон эсэх нь баримтаар харагдахгүй байна. Нотлох баримтыг шинжлэн судлахад мэдэгдэх байх гэж бодож байна. Сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож хийгдээгүй, луйврын гэрээ байсан, уншуулахгүй гэрээ хийсэн гэж байна. Банкны зүгээс стандарт гэрээ байдаг уу гэвэл байдаг. Зээлийн гэрээг зээлдэгч зээлдүүлэгч нар харилцан тохиролцоод зээл авая, өгье гээд зээлийн гэрээг үзэж харах эрх нь зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид эрх нь нээлттэй байдаг. Хэрэв түүнийг уншихгүй бол гарын үсэг зурахгүй байх, зээл авахгүй байх эрхтэй. Тухайн үед уншаагүй. Уншаагүй учир хурдан зурсан гэдэг нь зээл аваагүй гэсэн үг биш юм. Зээлийн гэрээ байгуулсан, 90 сая төгрөгийг зээлж авсан гэдэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар ойлгомжтой байна. О.М намайг нэг сарын хүү төлөх хугацаа болоогүй байхад зээлээ төл гэж дарамталдаг байсан гэж байна. Зээлийн гэрээ нь 60 сарын хугацаатай ч гэсэн сар бүр зээлийн хүүг нийт төлөх ёстой эргэн төлөлтийн хуваариар гаргаж өгсөн. Уг зээлийн ихэсгэсэн хугацаа болсон бол банк тухайн сарын хүү, зээлийг төлөхийг сануулах, шаардах эрхтэй. Үүний дагуу шаардсан байдаг. О.Маас гэрээг цуцлуулах хүсэлт гаргасан чинь аваагүй гэж хэлсэн байдаг. Гэтэл хүсэлтийг авахгүй бол тусгай дугаар луу гомдол гаргах боломжтой, мөн салбар 9-16 цагийн хооронд ажилладаг учир тэр үед хүсэлтээ өгөх боломжтой байсан.  Хүсэлтийг салбар дээр өгч болно, захиралд өгч болно. Мөн манай 7 хоногийн 24 цагийн 18001888 тусгай дугаар утсаар харилцагчаас гомдол, хүсэлт аль алиныг авдаг. Хэрвээ хүсэлт авахгүй гэж хэлж байсан бол авахгүй гэдгийг бичүүлээд, тамга даруулаад авах боломж байсан. О.Мын хувийн хэрэгт байгаа нотлох баримт, өргөдөл зарцуулалт, хүсэлт бүх зүйл нь О.М өөрийн гараар бичээд гарын үсгээ зураад утасны дугаараа бичээд гараар бичсэн хүсэлт өгдөг хүн байсан. Тухайн үед шивсэн зүйл дээр гарын үсэг зурсан зүйл өгч байсан уу, сая нөхөөд бичсэн үү гэдгийг нотлох баримтын хэмжээнд авч үзэх боломжгүй баримт байна  гэж үзэж байна. О.М миний 1560016710 тоот данснаас гэрээнд заагдаагүй 1560020536, 52828864 гэсэн данснуудаас  давхар нээгээд мөнгө татдаг энэ нь луйвар харагдаж байна гэсэн байна. Ингээд 47 сая төгрөг төлсөн гээд, тухайн харилцагч нь 39,758,000 төгрөгөөс илүү дүн, илүү зээл төлсөн гэж үзэж байгаа бол шүүхэд илүү төлсөн талаарх баримтаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх боломж байсан. Тийм баримтыг гаргаж өгөөгүй. Мөн 1560020536 тоот данс гээд байгаа нь зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх үед нээсэн данс байгаа юм. Данс нээгээд 1560016710 тоот зээлийн гэрээний үргэлжлэл нь нэмэлт өөрчлөлт нь 1560020536 шүү гэсэн гэрээг бол нэмэлт өөрчлөлтийн гэрээнд тусгасан байдаг, хууль бусаар нээсэн зүйл биш юм. 1111111 тоот данс яриад байна. Энэ данс нь О.М нь эмийн сангийн үйл ажиллагаа  явуулахдаа Х ХХК-аас посс  машин авсан байдаг. Тус данс нь поссын гүйлгээтэй холбоотой юм. Тус харилцах данснаас суутгагдсан мөнгөнүүд нь 368353 тоот дансанд орсон мөнгөнүүд нь зээлэнд суутгагдсан юм. Харин 245245245 тоот данс нь зээлийн данс биш, харилцагчийн хувийн данс юм. Илүү төлсөн мөнгөө хариуцагч өөрөө нотлох баримтаар гаргаж өгөх ёстой юм. 1560016710 тоот зээлийн гэрээний хугацааг баримтлаагүй гэж 5-рт бичсэн байна. Өмнө нь би зээлийн гэрээний хугацааг хэсэгчилсэн хугацаатай гэж хэлж байсан. Тиймээс заавал үндсэн зээлийн гэрээний 2024 онд дуусахгүйгээр хэсэгчилсэн үүрэг зөрчигдсөн бол гэрээний үүрэг зөрчигдсөнд тооцогдоно. Банк нь гэрээг цуцлах үндэслэлтэй гэдгийг зээлийн гэрээнд заагдсан байдаг. Тиймээс энэ заалтын хүрээнд нэхэмжлэл гаргаж, гэрээгээ цуцалж төлбөрөө нэхэмжилж байна. 6-рт бичсэн нь хувь хүний холбоотой асуудал манайд хамааралгүй гэж үзэж байна. Банкны таагүй байдлаас болж гэр бүл өнчирсөн гэдгийг мэдэхгүй байна. Зээл төлөгдөхгүй бол хамтран зээлдэгч үүргийг хүлээдэг.Банк бол зээлдэгч О.М болон хамтран зээлдэгч н.Гоос ч гэсэн зээлийн гэрээний  төлбөрийг шаардах эрхтэй. О.Мтай холбогдож чадахгүй бол Гт шаардсан зүйл байгаа байх, гэхдээ энэ нь гэр бүлийн асуудалтай хамааралгүй юм. 6,600,000 төгрөг дээр хуримтлагдсан хүүгийн төлбөр нэмэгдээд 10,788,137 төгрөг болсон гэв. 2020 оны 9 сараас хойш 10,788,137 төгрөг төлсөн гэв.

 

Хариуцагч О.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбатаа: Хариуцагч О.М надад холбогдуулж гаргасан, “Х” банкны 2019.04.12 өдрийн 1560016710 зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451, 452 зүйлүүд, Засгийн газрын 183 тогтоол зэргүүдийг маш ноцтойгоор зөрчиж, харилцагч О.М над дээр “Х” банк нь банк санхүүгийн залилан болон луйврын үйл ажиллагааг явуулж намайг хохироосонд гомдолтой байна. “Х” банкны үнэн дүр төрх буюу надад гаргасан бохир зээлийн түүх нь Эмийн санч О.М би, Сонгинохайрхан дүүрэгт иргэн Л.Агээс 2 өрөө орон сууцийг 50,000,000 төгрөгөөр үнэлж, зээлээр авахаар тохиролцоод “Х” банкинд ороод зээл хүсэхэд барьцаа хөрөнгө чинь бага байна, манайх чамд зээл гаргахгүй гэж зээлийн эдийн засагч Н надад хэлсэн. Энэ байдлыг би өөрийнхөө танил эмийн санч Эт ярихад, эмийн санч Э нь надад манай багшийн хүүхэд “Х” банкны салбарын дарга О гэдэг хүн байдаг гээд намайг дагуулж очоод уулзахад, салбарын дарга О нь намайг “Х” банкны зээлийн эдийн засагч Нуулзуулсан, би эдийн засагч Нд дээрхи зээлийн асуудлыг ярихад, надад эхлээд чи урьдчилгаа болгож нийт үнийн дүнгийн 30% төлөх ёстой гэж ярьсан. Ингээд надад 30% төлөх мөнгө байхгүй учраас би өөрийнхөө нагац эгч Л.Жгийн Баянзүрх дүүргийн 13 хороололд байдаг 2 өрөө орон сууцийг “Х” банкинд давхар барьцаалж 60 сая төгрөгийг (Сонгинохайрхан дүүргийн 2 өрөө орон сууцны-50,000,000 төгрөг, эмийн бизнест зориулж 10,000,000 төгрөг) хүссэн, гэтэл эмийн санч Э нь Сонгинохайрхан дүүргийн 2 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр авч байгаа мэт, мөн эмийн бизнест 20,000,000 төгрөг гэж өсгөөд нийт 90,000,000 төгрөгний зээлийг надад дээр гаргуулж, энэ 90,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг эмийн санч Э надаас зээлж авсан. Тэгээд ч энэ 90,000,000 төгрөг болгож өсгөх санаа бол салбарын дарга Оы санаа байсан, эмийн санч Э бол зүгээр л надад өөрийнхөө санаа мэтээр дамжуулж худлаа хэлсэн бас би анх удаа банкнаас зээл авч байгаа болохоор надад нарийн судалгаа, тооцоо байхгүй байгааг мэдээд өнгөн дээрээ эмийн санч Э надаас 30,000,000 төгрөг зээлж авч байгаа мэт хуурамч дүр эсгэж, ард нь “Х” банкны салбарын дарга О, зээлийн эдийн засагч Н нар нийлж 30,000,000 төгрөгийг хувааж авсан. Хны дээрхи эрх мэдлээ хэтрүүлэн эдэлдэг луйврын бүлэглэлийнхэн нь зохион байгуулалттайгаар банк санхүүгийн залилан, луйврын аргаар надаас авсан 30,000,000 төгрөгөө хүү, алдангийн хамт надаар төлүүлэхээр, танай шүүхэд надад холдбогдуулж миний барьцаа 2 орон сууцаар зээлийн эргэн төлөлтийг хангуулахаар өгч байгаа нь гаргасан нэхэмжлэлээс тодорхой харагдаж байна.

       1.“Х” банкны 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1560016710 зээлийн гэрээ нь хууль бус. “Х” банкны 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1560016710 зээлийн гэрээ нь сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож хийгдээгүй, урьдчилан Хны талд бэлдсэн бэлэн луйврын гэрээ байсан ба зээлдэгч О.М надад гэрээг уншуулахгүй байсан ба унших гэхээр “ За за юугийг нь унших гээд байгаа юм хурдан гарын үсгээ зур” гэж шаардаад байхаар нь би аргагүй байдалд орж гарын үсгээ зурж байсан.

       2.“Х” банк нь харилцагч О.М намайг 1 сарын хүү төлөх хугацаа ч болоогүй байхад зээлээ төл гэж маш их дарамтладаг байсан ба сүүлдээ бүр ил цагаандаа гарч “Чи 2 орон сууцаа зарж манай банкны өрөө төл, чи хуучин салбарын дарга Од хэдэн төгрөгний авилгал өгч зээлээ гаргуулсан бэ гэж шинэ салбарын дарга Н нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын 183 тогтоолыг зөрчин байж биднийг дарамталж дарангуйлдаг байсан. “Х” банкны шинэ салбарын дарга Нгийн намайг дарамтлаад байгаа далд санаа нь надаас бас л авилгал нэхээд байгаа нь надад илт мэдрэгдэж байсан.

         3. “Х” банк нь харилцагч О.М надаас хүү, алданги гээд хаа хамаагүй' илүү мөнгө нэхээд байхаар нь би аргаа бараад 1560016710 зээлийн гэрээгээ цуцлуулах хүсэлт гаргаж байсан ба миний гаргасан хүсэлтийг авах хүн олдоогүй бас “Х” банк бол харилцагч нараа хэзээ ч сонсдоггүй

       4. “Х” банк нь харилцагч О.М миний 1560016710 данснаас өөр 1560016710 зээлийн гэрээнд заагдаагүй 1560020536, 5002828864 тоот дансуудыг давхар нээж мөнгө татдаг нь бас хууль бусаар мөнгө луйвардаж авах нэг арга нь юм. Энэ нь харилцагч О.М би “Х” банкнаас 90,000,000 төгрөг зээлж аваад, буцаагаад “Х” банкинд 47,000,000 төгрөг төлсөн харагддаг, Энэ бол хуурамч тоо надаас үүнээс ч их мөнгийг татаж авсан, мөнгө мөртэй.

       5. “Х” банк нь 1560016710 зээлийн гэрээнд заасан 60 сарын хугацаагаа баримтлаагүй. Надад 5 жилийн хугацаатай зээл өгөөд, 2.6 жил болоод л зээлээ надаас шүүхээр нэхэмжилж байгаа нь гэрээний заалтаа “Х” банк зөрчсөн Харилцагч О.М би эхний үед зээлээ эргэн төлөх хувиарийн дагуу төлдөг байсан гэтэл сүүлийн хэдхэн cap цар тахал “Ковид-19” болоод эргэн төлөлт жаахан саатахад л шүүхэд өгч байгаа нь миний 2 орон сууцыг заруулж өөрсдийнхөө надаас луйвардаж авсан 30,000,000 төгрөгийг хүү алдангийн хамт, ер нь бүгдийг л төлүүлэх гэсэн “Х” банкны 20 жил тасралтгүй үргэлжлүүлэн apд иргэдийг хохироож байгаа луйвар нь юм. Үүнийг МУ-ын ерөнхийлөгч байсан Х.Баттулга УИХ-ын индэр дээрээс “Банк санхүүгийн луйвар хэрээс хэтэрлээ Барьцаа хөрөнгө хэзээ ч эзэндээ эргэж олддоггүй болсон! гэж хэлж байсан.

       6.“Х” банкнаас авсан энэ зээлээс болоод өөрөөр хэлбэл “Х” банкны ажилчдын ёс зүйгүй, харилцааны соёлгүй байдлаас бас хүү төлөх хугацаа болоогүй байхад утсаар өрөө төл гэж дарамталдаг, банкны зүгээс ирдэг бас бус таагүй зүйлүүдээс болоод гэр бүл салж, үр хүүхдүүд минь өнчирч үлдсэн. “Х” банк хэзээ ч иргэдэд банк санхүүгийн цэвэр шударга үйлчилгээ үзүүлдэггүй. “Х” банк нь эхлээд иргэдийг хясан боож байгаад дараа нь гаргасан зээлээсээ дундаас нь тодорхой хувийг цавчиж авдаг эсвэл шан харамжтай хахуультай, авилгалтай, ашиг сонирхолын зөрчилтэй, эрх мэдлээ урвуулан ашигласан... гэх мэт заавал эрүүгийн ноцтой гэмт үйлдлүүдийг үйлдсэн бохир зээл гаргадаг.

         Иймд  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ожаргал та захирамжаараа, “Х” банкны 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1560016710 зээлийн гэрээ, үйл ажиллагаа нь хууль ёсны дагуу явагддаг эсэхэд “Монгол банк”-ыг шинжээчээр томилж санхүүгийн тусгай мэргэжлийн талаас нь хянуулж дүгнэлт гаргуулах эсвэл “Х" банкны нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

 Хариуцагч Д.Гшүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Гби Хны нэхэмжлэлд ямар ч хамаагүй болно. Би энэ Хны нэхэмжилсэн мөнгийг хувьдаа огт аваагүй ба О.Маас салсан тусдаа амьдарч байгаа. Иймд Хны надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч нарын болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд 2 хуудас  тайлбар гаргасан. Тус 2 хуудас тайлбараа бүгдийг нь дэмжиж байна. Шүүхэд бичиж өгсөн тайлбартаа дурдаагүй зүйлээ энд яримаар байна.  “Х” ХХК-ийн бохир зээл гэж байгаад би бичсэн байгаа, би үүний урд талын богино зүйлийг яримаар байна. Хны зээлийн түүх эхлээгүй байхад Хны салбарын дарга О гэх хүн зээл чөлөөлөгчөө явуулж хариуцагч О.Мын лизингээр худалдан авч буй 2 өрөө орон сууцын эзэн Атарсүрэн гэх хүн нь Транс капитал банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй байсан байдаг. Тэр хоёр өрөө байр нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан гэсэн үг юм. Түүнийг Х ХХК-ийн салбарын дарга О гэх хүн нь зээл чөлөөлөгч гэх хүнийг явуулж Хны зээлийг чөлөөлүүлж гаргасан байдаг. Зээл чөлөөлөгч нь үнийн дүнгийн 10 хувийг авдаг. Дахин зээлийг гаргуулаад 10 хувийг мөн авсан. Залилангийн үйлдэл ингээд явж байна. Зээл чөлөөлөгч нь банкны тал мөнгийг үүрээд явж байдаг. Энэ бол миний үг шүү, хамаа алга. Атарсүрэн гэх хүн нь Транс капитал банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад бас өр зээлэнд ороод банканд орон сууцаа алдаад гудамжинд гарч  буй хүн юм байна лээ. Транс капитал ББСБ-д байраа алдаж байхаар гээд лизингээр зарсан юм байна лээ. Барьцаанд байгаа байрыг Х ХХК-ийн салбарын захирал О нь зээл чөлөөлөгчөө явуулж чөлөөлүүлсэн гэж өмнө нь хэлсэн. Чөлөөлөөд 10 хувь авсан. Хнаас дахин гаргаад О.Мын 90 сая төгрөгөөс 10 хувийг нь авсан. Залилан гэж хэлээд байгаа мөнгийг авдаг шүү дээ. Хны салбарын захирал О, салбарын мэргэжилтэн Н нар нийлж хийсэн. Зээл гаргахаас өмнө нь зээл чөлөөлдөг, зээл гаргадаг бохир ажиллагаа явагдсан юм. Зээл гарах болсон чинь Х нь бэлэн мөнгөний шимтгэлд 900,000 төгрөг авсан. Түүнийг бүр гайхаад олохгүй байна. Зээл гаргасны 10 хувь, Зээл чөлөөлсний 10 хувь гээд  90 сая төгрөгийн зээл авсан мөртлөө тэр орой гэртээ очиход гар дээрээ нэг ч төгрөггүй гэртээ орж ирсэн байдаг.Хамгийн аюултай зүйл нь хуваагаад хуваагаад аваад явсан байдаг. Ийм зээл гэж байдаг юм уу, би өөрөө бодоод миний ухаан хүрэхгүй байна. Сая хэлж байна шүү дээ. Дуудаж ирээд өөрөө хүсэлт гаргасан гэж хэлж байна. Шүүх хурал Төрийн Нэрийн Өмнөөс явагддаг. Би бол худлаа ярьж болохгүй шүү дээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дуудаж байгаад бичих үгийг нь хэлээд бичүүлсэн байдаг. О.М олигтой зүйл ярихгүй юм. Ж гээд нагац эгч нь “үг үгээр нь хэлж бичүүлсэн гэж” надад хэлсэн. Цагдаад гомдол өгсөн боловч аваагүй тул дахин өгнө гэж бодож байна. Зээл чөлөөлдөг хүн тусдаа байдаг тэр хүн нь 10 хувь авсан. Би танд гаргасан 12 сарын 11-ний өдөр гаргасан хүсэлт байдаг. Түүний ард 3 хуудас баримтыг нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Тэрийг би нотолгоо болгож өгсөн. Тэр ийм учиртэй юм. Би одоо тайлбарлая. Хамгийн сүүлд 4 дүгээр хуудсанд Сахилгын хороо гэсэн зүйл байдаг. Нөлөөлөх гэсэн зүйл байдаг. Зээл чөлөөлөгчийг би өөрөө мэддэг юм. Би өөрөө нотлох гээд байгаа юм. Хнаас зээл чөлөөлөгч явуулдаг. Зээл чөлөөлөгч байхаар миний авсан үнийн дүн өсөөд байдаг. Зээл чөлөөлөгч нууц ноён юм шиг мөнгөө аваад яваад байдаг. Хариу тайлбар дахь хуудасны 2 дахь хуудсанд бичсэн байгаа, эмийн санч Э гээд хүүхэн 29 сая бараг 30 сая төгрөг аваад явсан байдаг. Үүнийг салбарын дарга О авсан байхгүй юу. Үүнийг уялдуулж ойлгохгүй бол хүний хувь заяаны асуудал нарийн шүү шүүгчээ. Мөнгөндулам гээд хүн чинь аймаар хохирсон хүн юм. Нотлох баримтаар үнэлж өгөөрөө. Эмийн санч Э авч явж байгаа юм биш,   Х ХХК-ийн салбарын  захирал О болон зээлийн эдийн засагч Н нар 30 сая төгрөгийг авсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа учир нь 90 сая төгрөгөөс 30 сая төгрөгийг аваад явсан. Хүү алданги бүгдийг нь нэмж байна. Сүүлд нь дуудаж ирээд, өөрөө хүртэл худлаа яриад сууж байна. Шинэ салбарын дарга нь эрэгтэй хүн байсан. Бүх зүйлийг нь бичүүлсэн байсан. Нарийн зүйлийг үнэлж өгөөрөө. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг юм. Зээл биш, мөнгө угаах биш, санхүүгийн луйвар явагдсан юм. Би энэ ойлголтуудаа бичсэн юм чинь бичгэн хэвэнд буулгасан зүйл арилдаггүй. Одоо бол санхүүгийн луйврыг зогсоох ёстой юм гэв.

 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                                                

                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч О.М, Д.Гнарт холбогдуулан “Зээлийн гэрээний  үүрэгт үндсэн төлбөрт 75.842.857  төгрөг, хүүнд 10.641.916.35  төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд  231.701  төгрөг, нийт  86.716.475/наян зургаан сая долоон зуун арван зургаан мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан  нотлох баримтууд, талуудын  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбраас үзэхэд:  хариуцагч  О.М, Д.Г нар Х ХХК-тай  2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр1560016710 тоот  “Зээлийн гэрээ”-г,  М.Очирдаваатай  1560016710-03 тоот “Батлан даалтын гэрээ”-г тус тус байгуулан 90.000.000 /ерэн сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 17.4 хувийн хүүтэй зээлдэж авсан, зээлийн гэрээний үүрэгт О.Мын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-123456 дугаартай 21547 тоотод  байрлах 26,1 мкв талбайтай орон сууц,

         мөн Л.Жгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-365241 дугаартай 54135 талбайтай орон сууцуудыг  барьцаалж, 1560016710-01, 1560016710-02 тоот “Барьцааны гэрээ”-г байгуулан зээлийг  эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр  харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон, хариуцагч талаас зээлдэж авсан 90.000.000 төгрөгнөөс 30.000.000 төгрөгийг бусдад өгсөн хэмээн маргасан ба зээл авсан болон зээлийн төлөлт,  барьцааны, батлан даалтын гэрээний талаар, гэрээнд зурсан гарын үсэгт маргаагүй болно.  /хх 9-34/

Тэрээр зээлдэгч нараас бизнесийн орлого буурсан шалтгаанаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасныг үндэслээд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 77.142.857.12 төгрөгийн хэмжээнд  өөрчлөлт оруулан 1560016710 тоот  “Зээлийн гэрээ”-г,  1560016710-01, 1560016710-02 тоот “Барьцааны гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулан  үндсэн зээлийн 1560016710 тоот  дансыг  1560020536  болгон өөрчилжээ.  /хх 12-34 /

 

         Хариуцагч  Д.Гоос  би Хны нэхэмжлэлд ямар ч хамаагүй, Хны нэхэмжилсэн мөнгийг хувьдаа огт аваагүй, О.Маас салсан тусдаа амьдарч байгаа тул Хны надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй  гэж тайлбарлажээ.

         Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бол хариуцагч Д.Гнь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1560016710 тоот  “Зээлийн гэрээ”,  2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1560016710 тоот  “Зээлийн гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулахад хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож гэрээнд гарын үсэг зурсан ба дээрх гэрээнд зурагдсан гарын үсгийн талаар маргаагүй байна.

 

         Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт  ” хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна“ гэж заасанчлан  хариуцагч О.М, Д.Гнарын Хтай байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “ Зээлийн гэрээ”, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Зээлийн гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлдэгч нарын хүлээх үүргийн талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч талаас  зээлийн гэрээний төлбрийг бүхэлд нь  зээлдэгч , хамтран үүрэг гүйцэтгэгч нараас  шаардсан байх тул Д.Гнь  хамтран хариуцах үүрэгтэй юм.

 

           Түүнчлэн хариуцагч Д.Гоос  өөрийн шаардлага ба татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзэв.

 

         Хариуцагч О.М  болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э аас нараас  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

            Хны 2019.04.12 өдрийн 1560016710 зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451, 452 зүйлүүд, Засгийн газрын 183 тогтоол зэргийг маш ноцтойгоор зөрчсөн, Сонгинохайрхан дүүргийн 2 өрөө орон сууцны 50,000,000 төгрөг, эмийн бизнест зориулж 10,000,000 төгрөг нийлээд 60.000.000 төгрөгийн  зээл авахыг хүссэн,  гэтэл эмийн санч Э нь  2 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр авч байгаа мэт, мөн эмийн бизнест 20,000,000 төгрөг гэж өсгөөд нийт 90,000,000 төгрөгний зээлийг надад дээр гаргуулж, энэ 90,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг  Э надаас зээлж авсан,  энэ 90,000,000 төгрөг болгож өсгөх санаа бол салбарын дарга Оы санаа байсан, Э надаас 30,000,000 төгрөг зээлж авч байгаа мэт хуурамч дүр эсгэж, ард нь “Х” банкны салбарын дарга О, зээлийн эдийн засагч Н нар нийлж 30,000,000 төгрөгийг хувааж авсан. 1.Хны 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1560016710 зээлийн гэрээ нь сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож хийгдээгүй, урьдчилан Хны талд бэлдсэн бэлэн луйврын гэрээ байсан, зээлдэгч О.М надад гэрээг уншуулахгүй байсан, унших гэхээр “ За за юугийг нь унших гээд байгаа юм хурдан гарын үсгээ зур” гэж шаардаад байхаар нь би аргагүй байдалд орж гарын үсгээ зурсан гэх мөн   2. Х нь харилцагч О.М намайг 1 сарын хүү төлөх хугацаа ч болоогүй байхад зээлээ төл гэж маш их дарамтладаг байсан, сүүлдээ бүр ил цагаандаа гарч “Чи 2 орон сууцаа зарж манай банкны өрөө төл, чи хуучин салбарын дарга Од хэдэн төгрөгний авилгал өгч зээлээ гаргуулсан бэ” гэж шинэ салбарын дарга Н нь  2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын 183 тогтоолыг зөрчин байж биднийг дарамталж дарангуйлдаг байсан,  3. харилцагч О.М надаас хүү, алданги гээд хаа хамаагүй  илүү мөнгө нэхээд байхаар нь би аргаа бараад 1560016710 зээлийн гэрээгээ цуцлуулах хүсэлт гаргаж байсан ба миний гаргасан хүсэлтийг авах хүн олдоогүй гэх, 4. Х  банк нь харилцагч О.М миний 1560016710 данснаас өөр 1560016710 зээлийн гэрээнд заагдаагүй 1560020536, 5002828864 тоот дансуудыг давхар нээж мөнгө татдаг нь бас хууль бусаар мөнгө луйвардаж авах нэг арга, 5. банк нь 1560016710 зээлийн гэрээнд заасан 60 сарын хугацаагаа баримтлаагүй. Надад 5 жилийн хугацаатай зээл өгөөд 2.6 жил болоод л зээлээ  шүүхээр нэхэмжилж байгаа нь гэрээний заалтаа  Х зөрчсөн,  О.М би эхний үед зээлээ эргэн төлөх хувиарийн дагуу төлдөг байсан гэтэл сүүлийн хэдхэн cap цар тахал “Ковид-19” болоод эргэн төлөлт жаахан саатахад л шүүхэд өгсөн,  6. Хны ажилчдын ёс зүйгүй, харилцааны соёлгүй байдлаас бас хүү төлөх хугацаа болоогүй байхад утсаар өрөө төл гэж дарамталдаг, банкны зүгээс ирдэг бас бус таагүй зүйлүүдээс болоод гэр бүл салж, үр хүүхдүүд минь өнчирч үлдсэн. Х хэзээ ч иргэдэд банк санхүүгийн цэвэр шударга үйлчилгээ үзүүлдэггүй, эхлээд иргэдийг хясан боож байгаад дараа нь гаргасан зээлээсээ дундаас нь тодорхой хувийг цавчиж авдаг эсвэл шан харамжтай хахуультай, авилгалтай, ашиг сонирхолын зөрчилтэй, эрх мэдлээ урвуулан ашигласан  гэх мэт заавал эрүүгийн ноцтой гэмт үйлдлүүдийг үйлдсэн бохир зээл гаргадаг гэжээ.

 Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр1560016710 тоот  “Зээлийн гэрээ”-г, 1560016710-03 тоот “Батлан даалтын гэрээ”,   2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1560016710 тоот  “Зээлийн гэрээ”-нд нэмэлт оруулах тухай   гэрээнд  заасан үгийн шууд утгаар нь гэрээний агуулгыг тодорхойлох боломжтой байх тул гэрээнүүд нь  Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт  заасан заалтад нийцсэн,

 энэ хуулийн   189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд  хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах зарчимд нийцүүлэн гэрээний үүрэгтэй холбоотойгоор гэрээг цуцлах нөхцлийг нэрлэн зааж тохиролцсон, гэрээний нөхцөлийг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд  зээлийн гэрээнүүд нь  зээлдэгч талд хохиролтой, хүчин төгөлдөр бус гэх  хариуцагч талын дээрх тайлбрыг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

 

Хариуцагч О.М нь Э гэгчид 30.000.000 төгрөг өгсөн бол түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй ба О,  Н нар 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1560016710 зээлийн гэрээний нэг тал биш бөгөөд   эдгээр хүмүүс  болон салбарын захирал Н нар  гэм буруутай гэж үзэж байгаа бол  холбогдох  байгууллагад гомдол гаргах эрхтэй,  нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тайлбар юм.

            Хавтаст хэргийн 51-р талд хариуцагч О.Маас 2 эмийн сан  ажиллуулах төслөөр зээл авсан. Гэтэл түрээс бусад алдагдал,  орлого тасарч, эмийн бизнес маань доголдож төлбөрийн чадваргүй болсон, өөр орлогоын ямар нэгэн эх үүсвэр байхгүй тул Хтай байгуулсан 1560016710 тоот зээлийн гэрээг цуцлуулах хүсэлт гаргасан тухай баримт авагдсан,

             энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс О.Маас гэрээг цуцлуулах хүсэлт гаргасанг  аваагүй гэж байна. Гэтэл хүсэлтийг авахгүй бол тусгай дугаар луу гомдол гаргах боломжтой, мөн салбар 9-16 цагийн хооронд ажилладаг учир тэр үед хүсэлтээ өгөх боломжтой байсан.  Хүсэлтийг салбар дээр  болон захиралд өгч болно. Мөн манайх  7 хоногийн 24 цагийн 1800-1888 тусгай дугаар утсаар харилцагчаас гомдол, хүсэлт аль алиныг авдаг. Хэрвээ хүсэлт авахгүй гэж хэлж байсан бол авахгүй гэдгийг бичүүлээд, тамга даруулаад авах боломжтой, О.Мын хувийн хэрэгт байгаа нотлох баримт, өргөдөл зарцуулалт, хүсэлт бүх зүйл нь О.М өөрийн гараар бичээд гарын үсгээ зураад утасны дугаараа бичээд гараар бичсэн хүсэлт өгдөг хүн байсан. Тухайн үед шивсэн зүйл дээр гарын үсэг зурсан зүйл өгч байсан уу, сая нөхөөд бичсэн үү гэдгийг нотлох баримтын хэмжээнд авч үзэх боломжгүй баримт байна  гэж үгүйсгэжээ.

           Хариуцагчаас зээлийн гэрээг цуцлуулах хүсэлт гаргахад нь тухайн банкны  салбарын ажилтан хүлээн аваагүй бол захиралд нь эсхүл 1800-1888 тусгай дугаар руу хүсэлт авахгүй байгаа тухай гомдол гаргах боломжтой  байсан  гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  тайлбар  үндэслэлтэй.

 

   Учир  нь орчин цагт бүх үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн үед банкинд заавал биечлэн очих шаардлагагүй, цахимаар гэрээг цуцлуулах  хүсэлт явуулах боломжтой байхад зээлдэгч нараас  энэ эрхээ хэрэгжүүлээгүй байгаад нь  нэхэмжлэгч талын буруутай үйлдэл нөлөөлөөгүй байна.   

 

  Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бол хариуцагч  нараас зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасныг үндэслээд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1560016710 тоот  “Зээлийн гэрээ”-г,  1560016710-01, 1560016710-02 тоот “Барьцааны гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулан  үндсэн зээлийн 1560016710 тоот  дансыг  1560020536  болгон өөрчилсөн болох нь нотлогдож байгаа,

 5002828864 тоот  данс нь О.Мын эмийн сангийн үйл ажиллагаа  явуулахдаа Х ХХК-аас посс  машин авсан, тус данс нь поссын гүйлгээтэй холбоотой, 1560020536 тоот дансанд орсон мөнгөнүүд зээлэнд суутгагдсан. 5002828864 тоот данс нь зээлийн данс биш, харилцагчийн хувийн данс гэх  нэхэмжлэгч талын хариу тайлбрыг хариуцагч талаас нотлох баримтаар няцааж чадаагүй.  

           Хариуцагч О.М,  Д.Гнар нь 2019 оны 04 дүгээр сарын 12-нд авсан 90.000.000 төгрөгийн зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан   нотлох баримт болох  шаардах хуудсаар нотлогдсон ба  2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шаардах хуудаст  2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цагаас өмнө зээлийн төлбөрт нийт 12.922.459.83 төгрөгийг төлөх тухай мэдэгджээ.

           Үүний дараа  зээлдэгч нараас бизнесийн орлого буурсан шалтгаанаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасныг үндэслээд Хаас 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг үндсэн зээлийн үлдэгдэл 77.142.857.12 төгрөгийн хэмжээнд  гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулснаас  хойш  зээлдэгч О.М,  Д.Гнараас  дахин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй эргэн төлөлтийн хуваарийн дагуу  хугацаандаа зээлээ төлөхгүй  байх, хуваарь зөрчих   нөхцөл байдал  үүссэн  нь   зээлээ төлөх төлбөрийн чадвар нь муудсан, зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал үүсэж болзошгүй  болохыг харуулж байна. /хх 12-32/

 

          Энэ нөхцөл байдпын улмаас  зээлдүүлэгч Хаас  Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж  “Зээлийн үндсэн төлбөрт 75.842.857  төгрөг, хүүнд 10.641.916.35  төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд  231.701  төгрөг, нийт  86.716.475 төгрөгийг энэ хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар буцаан шаарджээ.           

         Хариуцагч талаас  тайлбартаа дурдсан  банктай холбоотой асуудлаа тухайн харьяалах байгууллагад,  мөн гаргасан зээлийн дундаас тодорхой хувийг цавчиж авдаг эсвэл шан харамжтай хахуультай, авилгалтай, ашиг сонирхолын зөрчилтэй, эрх мэдлээ урвуулан ашигласан эрүүгийн ноцтой гэмт үйлдлүүдийг үйлдсэн бохир зээл гаргадаг гэх гомдол байгаа бол үүнийг Цагдаагийн байгууллагад  гаргаж шалгуулах эрх нь нээлттэй,  иргэний хэрэгт хамааралгүй.

    

         Хэдийгээр хариуцагч талаас дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч  шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь  үнэлээд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1560016710 тоот  “Зээлийн гэрээ”-г,   1560016710-03 тоот “Батлан даалтын гэрээ”,   2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1560016710 тоот  “Зээлийн гэрээ”-нд нэмэлт оруулах тухай   гэрээнүүд нь  Иргэний хуулийн  451,  452, 458 дугаар зүйлийн 485.1, 156 дугаар зүйлийн  156.1,  156.2, 166 дугаар зүйлийн 166.1-т  заасан шаардлагад нийцсэн тул хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэв.    

         Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн болон барьцааны, батлан даалтын гэрээ нь хуульд  заасан бичгээр байгуулах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд  нэхэмжлэгч Хнаас  гэрээний зүйл болох 90.000.000 төгрөгийг зээлдүүлэгч О.Мд шилжүүлсэн, хариуцагч талаас авсан зээлээ  гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу буцаан төлөөгүй болохоо  баримтаар үгүйсгээгүй ба зээлдэгч нараас гэрээний үүргээ  хугацаандаа биелүүлэх боломжгүй нөхцөл байдал буюу гэрээ цуцлах үндэслэл бий болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон.      

             Иймд хариуцагч О.М,  Д. Г нараас өөрсдийн шаардлага,  татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзэв.

 

            Х  банк нь  2021.11.02-нд шүүхэд нэхэмжлэл гарган хариуцагч нарт холбогдуулан “Зээлийн гэрээний  үүрэгт үндсэн төлбөрт 75.842.857  төгрөг, хүүнд 10.641.916.35  төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд  231.701  төгрөг, нийт  86.716.475  төгрөгийн шаардлага гаргахдаа гэрээний үүргийг 2021.11.01-ны өдрөөр тасалбар болгож   ‘Зээлийн гэрээ”-г  цуцалжээ.

          Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “...зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө,  гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж,

         энэ хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас  хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж,

       453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт ” зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү,гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж,   

       Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,төлбөр тооцоо,зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт “ зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө “ гэж  заасны дагуу зээлдэгч О.М, Д.Гнар нь  гэрээнд заасны дагуу үндсэн зээл, хүүг төлөх атал  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй  тул гэрээ болон хуульд  заасны дагуу хүү,нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. 

 

          Иймээс нэхэмжлэгч  Х нь  нь  Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар  хариуцагч О.М,  Д. Г нарыг гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж, энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг  хариуцагчаас шаардах эрхтэй. 

        Гэсэн хэдий ч  Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт ” хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн  гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан.

 

        Дэлхий нийтэд болон Монгол Улсад Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахал тархаж, бүх нийтийн хөл хорио тогтоож, аж ахуйн нэгж салбарууд үйл ажиллагаа явуулахгүй болсон нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд үүнтэй холбогдуулан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж, Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаж, Монгол Банкнаас  “Ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах тухай” журам гаргаж арга хэмжээ авсан байх тул хариуцагч О.Маас сүүлийн хэдхэн cap цар тахал “Ковид-19” болоод эргэн төлөлт жаахан саатсан  гэх тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзэв. 

         Тухайлбал зээлдэгч О.М, Д. Г нараас  зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу  хугацаандаа зээлээ төлөхгүй байх,  хугацаа хэтрүүлэх, дутуу төлөх зэрэг нөхцөл байдал нь   буюу  зээлийн гэрээний үүрэг зөрчсөн хугацаа  нь Монгол Улсад Ковид-19 цар тахал  тархсан  цаг  үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тогтоол  гаргаж   бүх нийтийн хөл хорио тогтоож, аж ахуйн нэгж салбарууд үйл ажиллагаа явуулахгүй болсонтой давхцаж,  зээл төлөлтийн хугацааг нь хэтрэхэд хүргэсэн  гэж  шүүх дүгнэв.

 

         Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Шинэ коронавирусын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол гарган хөл хорионы дэглэм тогтоож,

 

        Улсын Их хурлын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2.2-т “Банкны хүүг бууруулах “ чиглэлийг Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдварс /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д Монгол банкнаас”...зээлийн эргэн төлөлтийн хугацааг...үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх “ гэж,  энэ хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д  ”Зээлдүүлэгч... бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх эрхтэй” гэсэн,

 

          Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8-д “ Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгалмж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг  зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх “-ээр тус тус арга хэмжээ авсан нь нийтэд илэрхий үйл баримт юм. 

           Гэтэл нэхэмжлэгч Хнаас шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа дээрх нөхцөл байдалтай холбогдуулан зээлийн  хүүг багасгахгүйгээр  мөн нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан нь үндэслэлгүй болжээ.

 

            Мөн зээлдүүлдэгч Х нь зээлийн гэрээний хавсралтад заагдсан зээлийн эргэн төлөлтийн хувиар зөрчигдөж эхэлснээс хойш төлбөрийг төлүүлэх талаар  болон гэрээг нэг талын санаачилгээр цуцлах тухай шаардах хуудас 2019. 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр  хүргүүлснээс хойшхи  хугацаанд гэрээний  3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “...зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа, эргэлтийн хөрөнгө, анхан шатны бүртгэл хөтлөлтийг шалгах, гэрээний үүргийг биелүүлэх,  үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой арга хэмжээ авахыг шаардах, санхүү бүртгэл, удирдлагыг сайжруулах талаар туслалцаа үзүүлэх, зээл болон барьцаа хөрөнгийн талаар бусад шаардлага арга хэмжээ авахыг шаардах”,

          гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар банк  санаачлан гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хугацаанаас нь өмнө шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хугацаа хэтрүүлэн зээлийн хүү,  нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг ихэсгэж, зээлдэгч нарт хохиролтой, өөрт ашигтай байдал бий болгож  нэхэмжлэл  гаргасан байна.

 

         Шүүх  дээрх үндэслэлээр  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг баримтлан Монгол Улсад Ковид-19 цар тахал  тархсан  цаг  үеийн нөхцөл байдалтай холбогдуулан  Засгийн газраас тогтоосон хязгаарлалтын хүрээнд бүх нийтийн хөл хорио тогтоож, аж ахуйн нэгж салбарууд үйл ажиллагаа явуулахгүй болсоны улмаас хариуцагч нарын бизнесийн  үйл ажиллагаа доголдсон, ажил эрхэлж орлого олох боломжгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлага 86.716.475 төгрөгнөөс хөл хорио тогтоосон тул зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан  2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдөр дуустал хугацааны төлөх ёстой хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус Хахаар тогтсон тул  нэхэмжлэгч Хнаас шаардсан зээлийн хүү 10.641.916.174.35 төгрөгнөөс  4728.742 төгрөгийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү 231.701 төгрөгийг  тус тус Хаад үндсэн зээлийн төлбөрт  75.842.857  төгрөг, хүүнд 5.913.174 төгрөг  нийт  81.756.031 /наян нэгэн сая долоон зуун  тавин зургаан мянга гучин нэгэн/ төгрөгийг хариуцагч О.М,Д. Г нараас  гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  4.960.443 төгрөг 35 мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /хх 31/   

 

          Нэхэмжлэгч Х нь хариуцагч  О.М, Д.Г нартай 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1560016710 тоот “Зээлийн гэрээ” байгуулан зээл олгохдоо  М.О “ Батлан даалтын  1560016710-03 тоот гэрээ байгуулсан боловч түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.        

            Хариуцагч О.М,  Д.Гнараас  зээлийг  эргэн төлөлтийг хуваарийн дагуу буцаан төлөөгүй болохоо  нотлох баримтаар үгүйсгээгүй чадаагүй,  өөрсдийн татгалзал, тайлбраа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

Барьцаа хөрөнгийн талаар:

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн  2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШЗ2021/13063 дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр  Л.Жг оролцуулав./ хх 44-45/

          Хариуцагч  О.М, Д.Г  нараас  зээлийн барьцаанд барьцаалсан барьцаа хөрөнгө болох   Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, 226 байрны 15 тоот хаягт байрлалтай 30 мк.в талбайтай 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-365241 дугаартай орон сууц нь  бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зуутраг овогт Лосолын Жгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө,  

          мөн 165465 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Улсын бүртгэлийн Ү-123456 дугаартай орон сууц нь хариуцагч О.Мын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд нэхэмжлэгч Хтай 1560016710-01, 1560016710-02 тоот “Барьцааны гэрээ”-г байгуулсан ба тус гэрээний талаар талууд маргаагүй. /хх 13-16, 18-24/

          Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “ Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж,

          энэ хуулийн169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт ”Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон,эсхүл үүрэг гүйцэтгэгч  үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу  хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй “ гэж   тус тус заажээ.

 

          Иймд хариуцагч О.М, Д.Гнараас зээлийн төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зуутраг овогт Лосолын Жгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө   болох   6554684765 мк.в талбайтай 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-365241 дугаартай орон сууцаар,

           хариуцагч О.Мын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, 5-30 байрны 2 тоотод  байрлах 26,1 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Улсын бүртгэлийн Ү-123456 дугаартай орон сууцаар тус тус Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн хангуулах нь зүйтэй.         

          Ингээд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангав.

   Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э хариуцагч  О.М, Д.Г, нэхэмжлэгч Хтай байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1560016710  тоот зээлийн гэрээ, үйл ажиллагаа нь хууль ёсны дагуу явагддаг эсэхэд “Монгол банк”-ыг шинжээчээр томилж санхүүгийн тусгай мэргэжлийн талаас нь хянуулж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд ”Монгол банкны талаар судалгаа хийсэн чинь Монгол банканд ажилладаг хүмүүс бүгд хувьдаа банк бус санхүүгийн байгууллага болон санхүүгийн байгууллагыг дэмждэг хүмүүс байдаг юм байна. Монгол банкыг шинжээчээр томилуулахыг хүсэлтээсээ татгалзаж байна “ гэжээ.

 

 Тэгэхээр хариуцагч талыг шүүхэд гаргасан Монгол банкыг шинжээчээр томилуулах хүсэлтээс татгалзсан гэж шүүх үзэв.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хариуцагч талаас ирүүлсэн хэргийн 52, 59-60-р талд авагдсан баримт, 53-р талд шүүгчийн туслахаас үйлдсэн тэмдэглэл зэрэг нь хэрэгт хамааралгүй гэж, бусад нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт  зааснаар   шүүх үнэлэв.     

         

  Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:   

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70.200+ 591.532= 661.732 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч  О.М, Д.Гнараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан  дүнгээр улсын тэмдэгтийн хурааамжийг тооцож, нийт 566.730.16+70200=639.930 төгрөг буюу тус бүр 318.465 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгох нь зүйтэй.

 

            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.М, Д.Гнараас 81.756.031 /наян нэгэн сая долоон зуун тавин зургаан мянга гучин нэгэн / төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч  Х ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.960.443.35 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 хэсэгт зааснаар хариуцагч О.М, Д.Гнар нь төлбөрөө төлж барагдуулаагүй  тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-123456 дугаартай 21654 мкв талбайтай орон сууц, мөн Улсын бүртгэлийн Ү-365241 дугаартай 5465468 мкв талбайтай орон сууцнуудаар үүргийн гүйцэтгэлийг  хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 661.732 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч  О.М, Д.Гнар тус бүр 318.465 төгрөг буюу нийт 639.930 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

      

       4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

       5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөовөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОЖАРГАЛ