Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 156/ШШ2021/00582

 

 

 

 

 

 

 

 

 156/ШШ2021/00582

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

156/2021/00129/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар**************, Хан-Уул****************************, /РД:2822067/-ийн, Хэнтий*******, Наваанпэрэнлэйнчимэг /РД:СТ60041901/-т холбогдох, 2*******00 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Хэрлэнчимэг нь Трейд-тай үйлдвэрлэлийн бараа бүтээгдхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч Оч нэртэй дэлгүүрээр дамжуулан зарж борлуулж ашиг олдог байсан. Нийлүүлсэн бараа бүтээгдхүүний төлбөр болох 2 256 680 төгрөгийг төлж барагдуулах зорилгоор талууд харилцан тохиролцож, 2020 оны 10******* сарын 02-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж харилцан тохиролцож төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Гэвч******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2020 оны 10******* сарын 02-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.4 дэх заалтад хугацааны хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлбөр авагчид төлнө гэж заасан байна.*******ээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 1 996 680 төгрөгт 2020 оны 11 дүгээр сарын*******0-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл1 хоногийн хугацаанд09 153 төгрөгийн алданги нэмэгдсэн болно. Иймд*******ээс Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт төлөгдөх 1 996 680 төгрөг, алдангид тооцсон09 153 төгрөгнөөс*******03*******20 төгрөг, нийт 2*******00 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш******* нь*******00 000 төгрөгийг төлж барагдуулсан тул үндсэн төлбөрөөс*******00 000 төгрөгийг хасаж, 1 696 680 төгрөг, уг төлбөрөөс алдангийг бодож гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жем-ийн шүүхэд манай дэлгүүр нийлүүлж байсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 2 256 680 төгрөг болсон. Ингээд уг үлдэгдэл мөнгийг би тус компанитай өдрийн 20 000 төгрөгөөр төлөх би өөрөө дэлгүүртээ суугаад гарах боломжгүй учир худалдааны төлөөлөгч Өлзийбаяр надаас өдөр бүр ирж авч байхаар тохиролцсон юм. Өлзийбаяр надаас ажил дээр ирж уг мөнгөө хувийн дэвтэр дээр баримт үйлдэн гарын үсэг зурж авдаг байсан. 2020 оны 12******* сарын 11-ний өдрөөс 2021 оны 02******* сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд өдөр бүр 20 000 төгрөгөөр нийт60.000 төгрөг төлсөн. Хэрвээ худалдааны төлөөлөгч нь өдрийн 20 000 төгрөгөө өдөр өдөрт ирээд авч байсан бол төлбөрөө төлөөд дуусах байсан. Гэтэл тус компани нь намайг төлбөрөө төлөхгүй байна гэсэн үндэслэлээр тооцоог 2020 оны 12******* сарын*******1-ний өдрөөр тасалбар болгон шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл өгсөн байна. Тооцоо нийлсэн гэрээ гэх зүйлийг үндэслэн надаас төлбөр алданги гэж 2.300.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Уг тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр биш гэж үзэж алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо миний бие тус компанид 1 696 680 төгрөг байгаа. Үүнийг би тус компанитай тохиролцсон хувиарийн дагуу өдөр бүр 20 000 төгрөгөөр төлж дуусгах хүсэлттэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч*******т холбогдуулан 2*******00 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч******* нар нь эвлэрч дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлжээ. Үүнд: нэхэмжлэгч нь нийт 2*******00 000 төгрөг гаргуулах шаардлага 1 951 182 төгрөг болгонасгасан ба үүнээс алдангид 25402 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авч, хариуцагч нь 1 696 680 төгрөгийг 2021 оны 12******* сарын*******1-ний өдрийн дотор 900 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын*******0-ны өдрийн дотор 796 680 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч талууд эвлэрчээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106******* зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн1 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25 875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123******* зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106******* зүйлийн 106.5-д зааснаар-ийн,*******т холбогдох 2*******00 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 2*******00 000 төгрөг гаргуулах шаардлагаа 1 951 182 төгрөг болгонасгасан, алдангид 25402 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан, хариуцагч нь 1 696 680 төгрөгийг 2021 оны 12******* сарын*******1-ний өдрийн дотор 900 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын*******0-ны өдрийн дотор 796 680 төгрөгийг төлөхийг харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106******* зүйлийн 106.6, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн1 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25 875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ОТГОНЖАРГАЛ