Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 139/ШШ2021/00480

 

 

 

 

 

202******* оны *******2 сарын *******5 өдөр

Дугаар *******39/ШШ202*******/00480

Дундговь аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн "Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын *******-р *******, ******* ******* гэх газар байрлах *******йн -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын *******-р *******, - гэх газар оршин суух , , хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч, хамтран хариуцагч , хариуцагч нарт холбогдох

Гэм хорын хохиролд 7750000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар оролцсон/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******йн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Дундговь аймгийн ******* суманд байрлах *******йн -ийн жуулчны бааз нь гадаад дотоодын жуулчдад Монголын түүх, соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

2020 оны 07 сарын 26-ны өдөр манай үйл ажиллагаа явуулдаг Дундговь аймгийн Сайхан овоо сумын *******-р *******т байрлах *******йн -ийн жуулчны баазын барилга доторх эд зүйлсийг эвдэж, устгаж сүйтгэсэн тохиолдол гарсан. Тухайн үед Дундговь аймгийн цагдаагийн газарт мэдэгдэж өргөдөл гаргасан. Бидний гаргасан өргөдлийн дагуу 2020 оны 08 сарын *******3-ны өдөр 2022002*******0 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэх тухай тус цагдаагийн газрын мөрдөгчийн тогтоол гарч мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Ингээд тус хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад *******йн -ийн жуулчны баазын барилга доторх эд зүйлсийг эвдэж, усгаж сүйтгэсэн этгээдүүдийг олж тогтоосон бөгөөд 2020 оны *******0 сарын 09-ний өдөр Дундговь аймгийн прокурорын 2022002*******0*******22 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол гарсан.

2020 оны 08 сарын *******7-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор эвдэж сүйтгэсэн эд зүйлс тэдгээрийн засвар үйлчилгээний бодитой үнийг тогтоолгохоор шинжээч томилсны дагуу Дундговь аймгийн ******* сумын үнэлгээний комиссын шинжээч *******йн -ийн жуулчны баазад ажилласан. Шинжээчийн дүгнэлтээр эвдэж сүйтгэсэн эд зүйлс тэдгээрийн засвар үйлчилгээний үнийг зах зээлийн үнэ ханшид үндэслэн нийт 7,750,000 /долоон сая долоон зуун тавин мянга/ төгрөг хэмээн тогтоосон.

Ингээд Дундговь аймгийн ******* сумаас томилогдсон шинжээчийн дүгнэлт, хэрэгт холбогдсон этгээдүүдийн мэдүүлэг, бусад бичмэл нотлох баримтыг үндэслэн гэм гуруутай этгээдүүдийг олж тогтоосон боловч тухайн хэрэгт холбогдогч этгээдүүд нь насанд хүрээгүй гэх шалтгааны улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж бидэнд мэдэгдсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.******* дэхь хэсэгт Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хуулъ ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно хэмээн заасныг үндэслэн 2020 оны 07 сарын 27-ны өдрийн Дундговь аймаг дахь цагдаагийн тасгийн мөрдөгчийн Иргэний хариуцагчаар татах тухай тогтоол гарсан. Уг тогтоолоор *******йн жуулчны баазын барилга доторх эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн, устгасан гэмтээсэн гэх хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд болох Г., түүний ээж Г. нарыг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй хэмээн үзэж иргэний хариуцагчаар татсан байна.

Иймд хариуцагч Г., түүний ээж нараас 7,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******йн -ний нэхэмжпэлтэй, надад хариуцагдах иргэний хэрэгт нэхэмжлэлийн хувийг гардаж аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

*******.    2020 оны 07 сарын 26-ны өдөр *******йн -ний жуулчны баазын барилга доторх эд зүйлсийг эвдэж, устгасан гэж өсвөр насны миний хүү Г. болон , гуравт холбогдох хэргийг 2020 оны ************** сарын 09-ний өдрийн Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн үйлдэлд насанд хүрээгүй 3 хүн оролцсон.

2.    2020 оны 6 сард *******йн -ны жуулчны баазад хүүхдүүд хонинд явж байхдаа манаач, сахиулгүй байсан тул орж тоглож, эд зүйл эвдэж устгасан бөгөөд хулгай хийгээгүй, авч ашигласан, хэрэглэсэн зүйл байхгүй байдаг. Уг жуулчны баазын өмчлөгч, эзэмшигч өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Эзгүй, сахиул манаагүй орхиж явсан нь хүүхдүүд орж тоглох нөхцлийг бүрдүүлсэн.

3.    Нэхэмжпэгч талаас ирүүлсэн ******* сумын Үнэлгээний комиссын Эд зүйл үнэлсэн тухай тайланг хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 06 сард уг жуулчны бааз халдлагад өртөөд цонх нь хагарсан байхад хүүхдүүдээр төлүүлэхээр үнэлсэн. Эвдсэн эд зүйлийг засварлах, эсвэл шинээр худалдаж авахаар үнэлсэн эсэх нь тодорхойгүй. Тухайн эд зүйлийн үнэлгээг үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, шаардлага хангасан эрх бүхий этгээд хийсэн эсэх нь тодорхойгүй тул энэхүү үнэлгээгээр төлөх боломжгүй.

Хохирлыг үнэн зөв, бодитой гаргаад хариуцах ёстой хүмүүст бүгдэд нь хариуцуулсан тохиолдолд өөрийн хүүхдэд хариуцагдах хохирлыгтөлөхөд татгалзах зүйлгүй болно... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 202******* оны 3 сарын 2*******-ний өдөр шүүхэд хариу тайлбараа өгсөн. Энэ тайлбарыг миний бие бүрэн дэмжиж байна. *******йн -ны жуулчны бааз дээр насанд хүрээгүй 9, *******0 насны 3 хүүхэд цонхоор нь орж тоглож тэнд байсан манекеныг авч өмсөж, угаалгын бодисуудыг хана руу цацан тоглож, сүгнээрүүдээр тоглосон үйл явдлууд бий болсон. Хавтаст хэргийн материалд авагдсан 3 хүүхдийн гэрчийн мэдүүлгээс харахад энэ 3 хүүхэд хулгай хийх бусдын эд хөрөнгийг гэмтээнэ гэсэн санаа зорилго харагддаггүй. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар тухайн жуулчны бааз ерөөсөө хараа хяналт байхгүй. Өмчлөгч өөрийн өмч зүйлээ халдлагаас хамгаалах үүрэгтэй. Гэтэл хайхрамж болгоомжгүй, мөн өмнө нь жуулчны баазад хулгай орсон мэдээлэл байдаг. Ийм эзэнгүй нөхцөл байдлаас болоод хонинд явж байсан 3 хүүхэд онгорхой цонхоор орж тоглож, юмнуудыг нь сүйтгэсэн зүйл ажиглагддаг. Хариуцагч нь насанд хүрээгүй хүүхдийнхээ учруулсан хохирлыг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Гэхдээ насанд хүрээгүй хүүхдүүд энэ гэм хорийг учруулахад нэхэмжлэгч талын хайхрамжгүй эд хөрөнгөө хамгаалахгүй зүйлүүд байгаа нь Иргэний хуулийн 5*******4 дүгээр зүйлийн *******-д заасан нөхцөл байдал үүсэж байна гэж үзэж байна. Хариуцагчаар , , нарын ээж нарыг хариуцагчаар татсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүн энэ 3 хүүхдээс хэд хэдэн төгрөг гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч маань нэхэмжлэлээ ******* сумын үнэ тогтоох комиссын эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслээд гаргаж байгаа нь хариуцагчийн зүгээс зөвшөөрөхгүй байгаа. ******* сумын үнэ тогтоох комиссын үнэлгээний дүгнэлт нь нэлээн хэдэн төрлийн эд зүйлийг шинээр авах гээд байгаа юм уу, засварлах гээд байгаа юм уу, энэ талаах үнэлсэн үнэлгээ нь тодорхойгүй байгаа. Хүүхдүүд насанд хүрээгүй учраас хэрэг хаагдсан. Үнэлгээ хувьд хариуцагчийн төлөөлөгчийн хувьд гомдолтой байгаа учраас энэ үнэлгээний дүгнэлтээр төлөх боломжгүй юм гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******йн нь хариуцагч Г., түү хууль ёсны төлөөлөгч нарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 7750000 төгрөг грагуулах тухай нэхэмжлэл гаргажээ /хэргийн *******-2-р хуудас/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариууцагч Г.ийн хууль ёсны төлөөлөгч г хамтран хариуцагчаар, , нарын хууль ёсны төлөөлөгч ыг хамтран хариуцагчаар татах, хариуцагч Г.ийг хариуцагчаар татахаас татгалзах, ын хамтран хариуцагчаар татах хүсэлтүүдийг гаргажээ. /хэргийн 49, 92, *******00-*******0*******-р хуудас/

Нэхэмжлэгч тал хэрэг маргааны хариуцагчаа тодорхойлох эрх бүхий этгээд тул 202******* оны 02 сарын 24 өдрийн *******39/ШЗ202*******/003*******2 дугаартай захирамжаар Ш.г хамтран хариуцагчаар оролцуулах, 202******* оны 05 сарын 2******* өдрийн *******39/ШТ202*******/00007 дугаартай тогтоолоор ыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг, 202******* оны 05 сарын *******3 өдрийн *******39/ШЗ202*******/00685 дугаар захирамжаар ыг хамтран хариуцагчаар татах, Г.ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзах хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэжээ. /хэргийн 50-5*******, 96-97, *******02-*******03-р хуудас/

Хариуцагч нэхэмжлэгч талын буруутай үйлдлээс шалтгаалан насанд хүрээгүй 3 хүүхэд эд зүйлийн эвдэж устгасан, эд зүйлийн үнэлгээг эрх бүхий этгээд хийгээгүй тул 7750000 төгрөгийг төлөх боломжгүй тухай хариу тайлбар ирүүлэн маргаж байна.

Хариуцагч Мын хууль ёсны төлөөлөгч, хамтран хариуцагч д 202******* оны 08 сарын *******6 өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж 202******* оны 08 сарын 30 дотор хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Нэхэмжлэгч тал өөрийн шаардлагын үндэслэлээ 2020 оны ************** сарын 09 өдрийн 07 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Дундговь аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн 05 дугаар тогтоол, Дундговь аймгийн Сайхановоо сумын үнэлгээний комиссын үнэлгээний баримт зэргээр тогтоогдож байгаа гэж тайлбарлаж байна. /хэргийн 7-8, 22-29- хуудас/

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.*******.*******-д "үнэлгээчин" гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно гэж заасан байна.

Дундговь аймгийн Сайхановоо сумын үнэлгээний комиссын гишүүд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч эсэх нь тодорхойгүй, тусгай зөвшөөрлийн хуулбарыг хэрэгт ирүүлээгүй байна. Мөн Сайхановоо сумын үнэлгээний комиссоос гаргасан үнэлгээний тайлан хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9-р зүйлд нийцээгүй байна. Иймд Сайхановоо сумын хөрөнгийн үнэлгээний комиссын үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч тал учирсан хохирлыг засан сэлбэх, шинээр авахад нийт *******0000000 төгрөгийн зардал гарсан талаар шүүх хуралдааны шатанд тайлбарлаж байх боловч мөн нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч талд 7750000 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.3, **************6, **************8-р зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.*******-д заасныг баримтлан хариуцагч , хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч, хамтран хариуцагч , хариуцагч нараас гэм хорын хохирол 7750000 төгрөг гаргуулах тухай *******йн -н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******39300 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9, *******20 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд талууд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давч заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ

ШҮҮГЧИД