Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2021/03323

 

 

 

          2021 оны өдөр

12 сар      13  р            184/ШШ2021/03323

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН Н*******РИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт ******* /РД:/. Хаяг: ******* дүүрэг, дугаар хороо, Ар хустай ЗМЗ гудамж, тоот

Хариуцагч: ******* овогт ******* /РД: /. Хаяг: ******* дүүрэг, дугаар хороо, Нуурын дугаар гудамж, тоот

Гэрээний үүрэгт 19,226,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.                                          

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэн *******-тэй байгуулсан. Уг гэрээгээр худалдагч  “” ХХК-ийн нийт гарсан хувьцааны 40 хувьтай тэнцэх 80 ширхэг энгийн хувьцааг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч худалдаж буй хувьцаанд төлөх нийт хувьцааны төлбөр болох 30,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр багтааж худалдагч талд төлөхөөр тохирсон. Мөн худалдан авагч тал худалдагч талд заагдсан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.1 хувиар тооцож алданги төлнө гэж гэрээнд тусгасан. Худалдан авагч тал гэрээний үнээс 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг надад өгсөн. *******нэ өдрөөс хойш удахгүй өгнө гэсээр байгаад сүүлдээ утсаа авахгүй, уулзахгүй алга болсон. Иймд *******-с гэрээний үндсэн үнийн дүнгийн үлдэгдэл болох 18,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх алданги 240,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх алданги 140,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх алданги 846,000 төгрөг нийт 19,226,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Миний хувьд өөрийн 100 хувь өмчлөлийн “” ХХК-ийн нийт гаргасан энгийн хувьцааны 60 хувьтай тэнцэх 120 ширхэг энгийн хувьцааг бусдад худалдаж өөрөөр хэлбэл “” ХХК-ийг бусдад бүрэн шилжүүлж өгсөн. 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй тул *******-с гэрээний үндсэн үнийн дүнгийн үлдэгдэл болох 18,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 9-нийг хүртэлх алданги 240,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 17-ныг хүртэл алданги 140,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүртэл алданги 846,000 төгрөг нийт 19,226,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Компанийн хувьцааны 60 хувийг буюу 120 ширхэг хувьцааг хариуцагчтай нэгдмэл сонирхолтой, садан төрлийн харилцаатай хүн болох Б.Д худалдан авсан бөгөөд холбогдох төлбөр тооцоог бүрэн хийж дууссан. Хариуцагч нь *******рдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 онд хадлан хадсан тэр тусмаа хадах ёстой талбайг хэтрүүлэн хадсан бөгөөд хангалттай ашиг олсон гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь “” ХХК нь ******* аймгийн *******рдэнэцагаан сумын 7 дугаар багт 4 айлын орон сууцыг барьж өгч 15,000 га газарт 5 жилийн хугацаанд хадлан хадах зөвшөөрлийг авсан гэсэн тул ******* нь хадлан хадах зорилгоор 2020 оны 7 дугаар сарын 29-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан тус компанийн энгийн хувьцааны 40 хувийг буюу 80 ширхэг хувьцааг нийт 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, хувьцааг шилжүүлэн авсан.

Гэхдээ хадлан хадаж эхэлж байхад тус компанийн хадлан хадах эрх авах зорилгоор барьсан 4 айлын орон сууцны барилга чанарын хувьд муу, барилга байгууламжийг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэж өгөөгүй талаар гомдол ирж, улмаар хадлан хадах боломжгүй болж хохироод байна.

“” ХХК нь хадлан хадах зөвшөөрөлгүй байсан бол 2,000,000 төгрөгийн дүрмийн сантай, ямар ч үл хөдлөх эд хөрөнгөгүй компанийн хувьцааг гэрээнд заасан үнээр худалдан авахгүй байсан.

“” ХХК-ийн барьсан  4 айлын орон сууцны байшингийн гадна болон дотор шавар нурж, блок нь ил гарсан, дан нуруун дээр блок тавьж орхисноос дотор таазыг цөм цохиж нураасан, дотор хана цуурсан, айл тус бүр ямар ч халаалтгүй, энэ асуудлаа шийдэж засвар хийх талаар нутгийн удирдлагын зүгээс шаардлага тавьсан мөн татварт 4,000,000 төгрөгийн өртэй талаар татварын албанаас шаардлага тавьж байсан.

Хариуцагч нь хадлан хадах зөвшөөрөлтэй компанийн хувьцааг худалдан авсан биш бодит байдал дээр хадлан хадах боломжгүй болж, төлбөр төлөх болсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд ******* болон ******* нарын байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу 12,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах шаардлага гаргасан. ******* нь “” ХХК-ийг ******* аймгийн *******рдэнэцагаан сумын 7 дугаар багт 4 айлын орон сууцыг чанартай сайн барьж гүйцэтгэж өгөөд тус сумын нутаг дэвсгэрт 15,000 га газар 5 жилийн хугацаанд хадлан хадах зөвшөөрөл авсан гэсэн тул ******* нь хадлан хадах зорилгоор 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, тус өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан “” ХХК-ийн энгийн хувьцааны 40 хувьтай тэнцэх 80 ширхэг энгийн хувьцааг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 12,000,000 төгрөгийг төлсөн. Гэтэл ******* нь “” ХХК-ийг хадлан хадах зөвшөөрөлтэй, зөвшөөрлийг авах зорилгоор барьсан барилгыг бүрэн барьсан, улсын коммист хүлээлгэн өгсөн, ямар нэгэн өр төлбөр үүрэг хүлээгээгүй гэх мэтээр хууран мэхэлж, *******-г төөрөгдөлд оруулан компанийн хувьцааг өндрөөр үнэлж худалдсан гэж үзэж байна. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.1-д зааснаар хувьцаанд хамаарах эрхийн хамт компанийг зарж байгаа буюу газар ашиглах эрхийн хамт зарж байгаа гэсэн үг, мөн компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.2-д гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөр байгаа эсэх хэсэгт үгүй буюу байхгүй гэж гэрээнд тэмдэглэж, тохирсон байдаг. Одоо бусдын өмнө байшин засах үүрэг хүлээсэн гэсэн үг. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д дараах тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэж байна. 58.3.2-д хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн, 58.3.3-д хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн, 58.3.4-д тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  Түүнчлэн Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэж, 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу *******үрэнбаатар миний *******-д төлсөн 12,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна. Мөн *******-ын үйлдэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-д заасан худалдаж буй эд хөрөнгийн талаар худалдан авагчид үнэн зөв мэдээлэх үүргийг ноцтой зөрчиж байна. Өмнө нь дурдсанчлан компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.2.2-д бусдын өмнө хүлээсэн үүрэггүй гэдэг, гэтэл ******* нь 15,000 га хадлан хадах зөвшөөрөлтэй компани худалдан авах хүсэл зоригтой байсан ч бодит байдал дээр хадлан хадах боломжгүй, татварын өртэй  компани худалдан авч эрх хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөөд байна. Бид энэ гэрээний дагуу энэ жил буюу 2021 онд хадлан хадах талаар сумын удирдлагуудад хүсэлт тавихад, Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр байшингийнхаа дутуу зүйлсийг засаагүй учраас энэ жил хадлан хадах боломжгүй байна гэх албан бичгийг ирүүлсэн. Өмнө нь 1 дүгээр сард ирүүлсэн албан бичгүүд нь хэрэгт байгаа. Сумын Засаг дарга Г.******* болон 7 дугаар багийн иргэдийн төлөөлөгч н.А нараас 1 дүгээр сарын 5-ны өдөр албан бичиг ирүүлсэн. Иймд *******-н *******-тэй байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу 12,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа: Миний бие “” ХХК-ийг удирдан, үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа ******* аймгийн *******рдэнэцагаан сумын 7 дугаар багт компанийнхаа нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудын нэг бол 4 айлын орон сууц барьж өгсөн явдал юм. *******нэ нь “” ХХК-ийн үйл ажиллагаатай хамааралгүй, өөрөөр хэлбэл шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй юм. Хадлан хадах зөвшөөрөл гэсэн нэр томьёолол бүхий төрийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл байхгүй атал ******* нь хадлан хадах зөвшөөрөлтэй компани худалдаж авсан гэж бодсон, гэтэл зөвшөөрөлгүй байсан гэж маргадаг. Тухайн орон нутгийн иргэд, удирдлагатай талбай хадах нөхцөлөөр гэрээ байгуулан үйл ажиллагаа эрхлэх нь тухайн компанийн эрх хэмжээний асуудал тул компанийн дотоод асуудлыг шүүхэд хянан хэлэлцэгдэж буй нэхэмжлэлийн шаардлагатай хольж хутган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулж байна. Миний нэхэмжлэлээр 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй тул *******үрэнбаатараас гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл болох 18,000,000 төгрөг, алданги 846,000 төгрөг нийт 19,226,000 төгрөг гаргуулах тухай маргааныг шүүх хянан хэлэлцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                 ҮНД*******СЛ*******Х нь:

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 19,226,000 /хувьцааны үлдэгдэл төлбөр 18,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 846,000 төгрөг/ төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч нь гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, төлбөрт шилжүүлэн өгсөн 12,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг  нэхэмжлэлийг тус тус гаргажээ. /хх-ийн 82/           

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч ******* нь 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр  нэхэмжлэгч *******-ын 100 хувь хувьцааг нь эзэмшдэг “” ХХК-ийн энгийн хувьцааны 40 хувьтай тэнцэх 80 ширхэг энгийн хувьцааг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 12,000,000 төгрөгийг төлсөн байна.

Гэрээ байгуулсан, төлбөрт 12,000,000 төгрөг төлсөн үйл баримтын тухайд хариуцагч маргахгүй, харин хадлан хадах зөвшөөрөлтэй компани болохоор хувьцааг нь худалдан авсан боловч төөрөгдсөн, нэхэмжлэгч хууран мэхэлсэн гэж маргаж байна.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан “” ХХК-ийн дүрэм зэрэг баримтаар тус компани нь 2 гишүүнтэй, 2,000,000 төгрөгийн дүрмийн сантай, нэг бүр нь 10,00,000 төгрөгийн үнэтэй 200 ширхэг хувьцаанаас Б.Д нийт хувьцааны 60 хувь буюу 120 ширхэг хувьцаа, ******* нь 40 хувь буюу 80 ширхэг хувьцааг тус тус эзэмшдэг, компанийн захирлаар Б.Д ажилладаг болох нь тогтоогдоно. /хх-ийн 144/

Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ болгож буй “” ХХК-д ******* аймгийн *******рдэнэцагаан сумын Засаг даргаас хандсан 20121 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 1/01 тоот албан бичиг, Иргэдийн төлөөлөгч Ё.А-гийн 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 1/01 тоот шаардлага гэх баримтуудын агуулга нь тус компани 2017 онд 7 дугаар багийн төв дээр барьсан 4 айлын орон сууцыг даруй барьж дуусгахыг болон улсын комисс, орон нутгийн өмчид хүлээлгэн өгөхийг шаардсан байна. /хх-ийн 59, 60, 62/

Хэрэгт авагдсан ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 17-02-013/64 тоот дүгнэлт, аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт, *******рдэнэцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 6 тоот захирамж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 5 дугаар тогтоол, *******рдэнэцагаан сумын 7 дугаар багийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 07 тоот  тодорхойлолт, 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хадлангийн талбайд дүгнэлт хэмжилт хийсэн ажлын хэсгийн илтгэх хуудас гэх баримтуудаас дүгнэхэд *******рдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутагт хадлан хадах боломжтой талбай байсныг, мөн “” ХХК нь 2020 оны намар хадлан хадсан болохыг нотолж байна. /хх-ийн 47, 49, 99, 102-104/

Хадлангийн үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагагүй нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Сумын иргэдийн төлөөлөгчдийн  хурлаас тухайн жилд хадлан хадуулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, түүний дагуу зохих шаардлага хангасан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллахаар хууль тогтоомжид заажээ.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2 дахь хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлахаар зохицуулсан байна.

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 83 дугаар зүйлийн 83.3, 83.8 дахь хэсгүүдэд “хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ”, “хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна”, “гүйцэтгэх захирал эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж тус тус заасан байх бөгөөд “” ХХК-ийн тухайд 2 гишүүнтэй, гүйцэтгэх удирдлагыг Б.Д хэрэгжүүлдэг талаар хариуцагч тайлбарласан.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч хувьцаа, эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, худалдан авагч нь  үнийг нь төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул  нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

Талуудын хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдах авах гэрээгээр алдангийн хэмжээний талаар тохиролцсон, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул нэхэмжлэгч алдангийг тооцоолон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-тэй 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хувьцааны үнэд төлсөн 12,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хувьцаа, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах үндэслэлээ Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлүүдэд зааснаар ноцтой төөрөгдсөн, хэлцэл хийх зорилгоор хууран мэхэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна.

Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар “компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн /компанийн хувьцаа болон бусад үнэт цаасыг оролцуулан/ зах зээлийн үнэ гэж тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн үнийн талаар бүрэн мэдээлэлтэй, түүнийг худалдах үүрэг хүлээгээгүй худалдагч болон эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн үнийн талаар бүрэн мэдээлэлтэй, худалдан авах үүрэг хүлээгээгүй худалдан авагч хоёрын харилцан тохиролцсон үнэ юм.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь Б.Д-тэй хамтран “” ХХК-ийн хувьцааг худалдан авах саналыг тавьсан, гэрээ байгуулан хувьцаа болон эрхийг шилжүүлэн авч, компанийн нэрээр 2020 оны намар *******рдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутагт хадлан хадсан байна.

Хадлан хадах эрхгүй компани байсан, хариуцагч ноцтой төөрөгдсөн, нэхэмжлэгч хууран мэхэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, хэлцэл бодит байдлаар хэрэгжсэн байх бөгөөд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хуулийн дээр дурдсан нөхцөлүүд нэг зэрэг биелсэн гэж үзэх боломжгүй. 

Хариуцагч нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3 дэх хэсэгт заасан хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн, бид таван жилийн хугацаатай хадлан хадах эрхтэй гэж төөрөгдсөн хэмээн тайлбарласан ч хадлан хадах зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар өгдөггүй, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр жил бүрийн  газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу гэрээ байгуулан шийдвэрлэдэг байна.

Хариуцагчийн би хадлан хадаагүй, нөгөө хувьцаа эзэмшигч Б.Д хадсан байх гэсэн тайлбар нь үндэслэлгүйгээс гадна “” ХХК-ийн хадлангийн үйл ажиллагаанаас  олсон орлого, ашгийн талаар мэдээлэлгүй байгаа нь нэхэмжлэгчид хамааралгүй юм.

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар 2020 оны *******рдэнэцагаан сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу “” ХХК нь зохих эрх бүхий этгээдтэй хадлангийн зориулалтаар газар ашиглах туай гэрээг хийсний үндсэн дээр хадлан хадах байсан, гэрээг нэхэмжлэгч *******-ээс компанийн хувьцаа, эрхийг шилжүүлэн авсан 2020 оны 7 дугаар сарын 29-ны өдрөөс хойш хийсэн, гэрээний үндсэн хадлан хадсан гэх үйл баримт тогтоогдсон болно.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нэг үндэслэл болгон тайлбарлаж байгаа 4 айлын орон сууцыг барьж дуусгах, хүлээлгэн өгөх үүрэг нь “” ХХК-д байх бөгөөд компанийн хувьцаа эзэмшигч солигдсоноор компанийн эдлэх эрх, бусдын өмнө хүлээх үүрэг өөрчлөгдөхгүй.

Талууд хувьцаа худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан, хариуцагч хувьцааны үнийг 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгөөр төлж байсан зэргээс үзэхэд тухайн жил хадлан хадаагүй гэх, хэлцлийн талаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн  58.6 дахь хэсэгт төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байхаар заасан ба хариуцагч  төөрөгдсөн эсэхээ нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэлээ гаргахаас өмнө ямар нэг байдлаар илэрхийлж байгаагүй болно.

Иймд хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хувьцааны үнэд төлсөн 12,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг, хариуцагч хэлцлээс учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг, “” ХХК-д өөрийн эзэмшдэг хувьцааг нөгөө хувьцаа эзэмшигчдээ худалдах санал хүргүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-ээс 19,226,000 /арван есөн сая хоёр зуун хорин зургаан мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, 12,000,000 /арван есөн сая/ төгрөг гаргуулах тухай хариуцагч *******-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,080 төгрөг, хариуцагчийн төлсөн 306,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-ээс 254,080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГ******* ШҮҮГ*******                               Т.БАТСҮХ