Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2019/0890

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 10 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2019/0890

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Г Е Г Д

            Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар
хот дахь гаалийн газрын даргын ажилд эргэн орох хүсэлтийг
шийдвэрлээгүй Гаалийн ерөнхий газрын даргын үйлдэл хууль бус болохыг
тогтоолгох, Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын
даргын ажилд томилохыг хариуцагчид даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн
төлөөлөгч Г.Ж, өмгөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Гаалийн ерөнхий газрын
харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын ажилд эргүүлэн
томилуулахыг хүссэн хүсэлтийг хариуцагчид хандаж гаргасан. Тус хүсэлттэй
хариуцагч танилцаагүй гэсэн учир дахин 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр
Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын
ажилд эргүүлэн томилуулах хүсэлтийг гаргасныг Г Е Г Д
хүлээн авч хянаад 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01-1/3514 дүгээр
“Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...Уг тушаалын үндэслэл болгосон тухайн үеийн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь
хэсгийн дагуу та “Төрийн албан хаагчийн нөөц”-д бүртгэлтэй байна. “Төрийн албан
хаагчийн нөөцөд бүртгэлтэй иргэн нь боломжтой үедээ эргэн төрийн албандаа
орж ажиллах эрх нь нээлттэй бөгөөд өргөдөл гаргасан таны хувьд эргэн гаалийн
албандаа орж ажиллах эрх нь нээлттэй. Иймд Гаалийн байгууллагын хэмжээнд
удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын сул орон тоо гарсан даруй танд
мэдэгдэж, та Төрийн албаны тухай тийн 27, 33 дугаар зүйлд заасны дагуу эргэн
томилогдох боломжтойг үүгээр уламжилж байна...” гэх хариуг надад өгсөн нь миний
гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Гаалийн ерөнхий газрын
харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын ажилд эргүүлэн томилуулах
тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож,
Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын
ажилд эргүүлэн томилуулахыг хариуцагчид даалгаж өгнө үүгэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл,
шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч гаалийн албанд ажиллаж
байгаад 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас
ажлаас чөлөөлөгдөж эмчилгээ хийлгэх шаардлагатай өргөдлийг Гаалийн ерөнхий
газрын даргын Б.Аад гаргаж өгсөн. Г Е Г Д хүсэлтийг
хүлээн аваад 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б/447 дугаар ажлаас
чөлөөлөх тухай тушаалаар нэхэмжлэгчийн өөрийнх хүсэлтийг харгалзаж үзээд мөн
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.3.5, Хөдөлмөрийн тухай
хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн
271.1.1,          271.1.7,          271.1.17-д заасныг үндэслэлээд ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзаж үзээд шийдсэн тушаалын агуулгаас харахад нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг 1 жил хүртэлх хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзээд гаалийн байгууллага ажлаас чөлөөлсөн. Ажлаас
чөлөөлөгдсөн иргэн 2002 оны Төрийн албаны тухай хууль, 1999 оны Хөдөлмөрийн
тухай хууль, Гаалийн тухай хуульд заасны дагуу ажлаас чөлөөлсөн албан
тушаалтан ажилдаа эгүүлэн томилогдох учиртай. Тушаалын агуулга хууль зүйн
үндэслэл нь ажлаас чөлөөлөөд гарсан. 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр
нэхэмжлэгчийн зүгээс гаалийн албанд буюу өөрийн эрхэлж байсан Улаанбаатар
хотын гаалийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилогдох тухай өргөдлийг
зохих журмын дагуу гаалийн байгууллагад гаргаж өгсөн. Өргөдөл гаргаснаас хойш
7 хоногийн дараа 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр н.Солонго гэх хүнийг түр
орлон гүйцэтгэгчээр томилсон үйлдэл гаалийн байгууллага гаргасан. Энэ
үйлдлийн давхцал маш сонин юм. Засгийн газрын тогтоолд заасны дагуу сул орон тоо гарсан даруйд гарсан шалтгаан нөхцөл байдлаас хамаараад 14 хоногийн дотор
түр орлон гүйцэтгэгчийг тухайн албан тушаалд томилж байх ёстой. Гэтэл
нэхэмжлэгчийг буцаад ажилдаа орно гэдгийг хариуцагч байгууллага ойлгож
байсан. Эргээд ажилд орох хүсэлт өгөхөөр 7 хоногийн дараа өөр иргэнийг томилж
байгаа. Үүнээс харахад хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн ажилд томилогдох
хүсэлтийг мэдсэн байна гэж харагддаг. Улмаар ажилд эргүүлж орох хүсэлтийг
мэдээгүй гэдэг шалтгаанаар буцсан. Дахиад 2019 оны 8 дугаар сарын 26-нд ажилд
орох хүсэлтээ дахин уламжилсан. Энэ хүсэлтийг хүлээн аваад бидэнд 2019 оны 9
дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгээр хариу өгсөн. Та нөөцөд бүртгэлтэй
байгаа тул сул орон тоо гарвал эргээд ажилдаа орох боломжтой гэдэг байдлаар
хариу өгч байгаа үйлдэл нь нэхэмжлэгчийг ажилд томилохоос татгалзсан хууль бус
эс үйлдлийг хариуцагч байгууллага гаргаж байна гэж үзсэн. Нэхэмжлэгчийн ажил
албан тушаал өнөөдрийг хүртэл сул байгаа. Аливаа иргэнийг жинхэлж томилсон
байх юм бол энэ албан тушаал өөрөөр хэлбэл сул биш байна гэдэг асуудал
яригдах ёстой. Өнөөдрийг хүртэл томилоогүй байна. Томилоогүй байгаа
шалтгаанаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй холбоотой гэж ойлгож байгаа. Энэ
хугацаанд томилох хангалттай хугацаа байгаа. Шүүхэд хуралдаанд гаргаж байгаа
тайлбартаа сул орон тоо байхгүй гэсэн тайлбар хэлдэг. Энэ нь өөрөө хууль бус юм.
Өөр иргэн томилогдоогүй байгаа тохиолдолд томилох үүрэг нь гаалийн
байгууллагын дарга Б.Аад хуулиар хүлээсэн үүрэг юм. Сул орон тоо байсаар
байхад шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус байна. Ийм учраас өмнөх ажилд
буцаан томилж өгөхийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...3ахиргааны ерөнхий хуулиар захиргааны үйл ажиллагаа хуульд
нийцэх, бодитой байх мөн зорилгодоо нийцсэн байх ёстой гэж байдаг. Энэ үүднээс
харж үзэх юм бол гаалийн газрын даргын Б/447 тоот тушаал нь ажлаас түр
чөлөөлөх тухай тушаал гарсан. Төрийн албанаас чөлөөлөх тухай тушаал гарсан
бол бид нар маргана. Энэ тушаал өөрөө ажлаас түр чөлөөлж байгаа. Гаалийн
газрын дарга тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн
23.5-д заасныг ярьдаг. Гэтэл энэ тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар
зүйлийн 80.1 дэх зүйл буюу захиргааны чөлөө олгох зүйл заалтыг удирдлага
болгосон. Захиргааны чөлөө олгосон хүнийг Хөдөлмөрийн тухай хуулиар ажил
албан тушаалыг хэвээр хадгалах зохицуулалт руу шууд ордог. Захиргаа яагаад
бодитой байх шаардлага тавигдаж байгаа вэ? гэхээр гаалийн газрын дарга ажлаас
чөлөөлөхдөө хооронд нь нийцэхгүй хуулийн зүйл заалтыг удирдлага болгоод улмаар таалагдвал буцаан ажилд авдаг. Таалахгүй бол албанаас чөлөөлсөн зүйл  ярьж тайлбарлаж болохгүй. Энэ тушаалыг хэн ч харсан ажлаас чөлөөлсөн тушаал
байгаа. Үүнийг Захиргааны ерөнхий хууль хорьж байгаа. Энэ үүднээс авч үзэх юм
бол хариуцагчийн албанаас чөлөөлж нэхэмжлэгчийг ажилд авах боломжгүй гэж
хэлж байгаа нь хууль бус юм. Тушаалын үндэслэлийг харахад яагаад
Б.Бийг ажлаас нь чөлөөлсөн бэ? гэхээр өөрийнх нь хүсэлтээр гэж байгаа.
Өөрийнх нь хүсэлт юу байсан бэ? гэхээр ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн. Төрийн
албанаас чөлөөлж өгнө үү гэвэл бас өөр. Ажлаас болон албанаас чөлөөлөх хоёр
өөр ойлголт. Эрүүл ухаантай хүн ойлгохоор хоёр өөр хуулийн нэр томьёо явж
байгаа. Хүсэлтийн хавсаргаад хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн тушаал гарсан.
Цагаан дээр хараар бичигдсэн бодитой факт юм. Тушаал гаргахдаа нэхэмжлэгчийг
оролцуулах ёстой байсан. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд
захиргааны санаачилгаар албанаас чөлөөлнө гэж байгаа. Албанаас чөлөөлөх
байсан бол бол өөрийн дуудаад сонсох ажиллагаа хийгээд чөлөөлөх ёстой. Гэтэл
сонсох ажиллагаа хийгдээгүй. Энэ тушаалыг гардуулсан, танилцуулсан зүйл
хийгээгүй. Энэ талаарх гэрчийн тэмдэглэл байгаа. Өмнөх бодит фактыг харахад
бид цаг хэмнээд шүүгчийн захирамжид гомдоогүй. Хурлаас гарч ирээд та нар
хүсэлтээ өгөх юм бол бид нар шийдвэрлэнэ гэж хэлдэг. Бид худлаа ярихгүй. Тэр
үүднээс захирамжид гомдоогүй явсан. Бодит фактуудыг харах юм бол Б.Б
гэдэг хүнийг төрийн албанаас чөлөөлөөгүй ажлаас нь чөлөөлсөн байна. Ийм
учраас эргүүлж ажилд авах үүрэг хариуцагчид байна. Нэхэмжлэлийн шаардлагыг
бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр
тухайн үеийн Улаанбаатар хотын гаалийн газрын даргаар ажиллаж байсан
Б.Б ажлаас түр чөлөөлөх тухай өргөдлийг Г Е Г Дд
гаргасан. Өргөдөлтэй танилцаад 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/447 тоот тушаалаар Б.Бийг ажлаас түр чөлөөлөх тушаал гаргасан. Нэхэмжлэгч өргөдлөө гаргахдаа эрүүл мэндийн шалтгаантай байгаа улмаас одоогоор албан
үүргээ гүйцэтгэх хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Өөрөө ч мөн тангараг
өргөсөн төрийн албан хаагч тул ухамсарлаж байгаа байх. Өвчтэй байх хугацаанд
төрийн ажил хэвийн явах ёстой. Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа бүх төрлийн
бараа хэрэгсэл дангаараа 65 хувийг Улаанбаатар хотын гаалийн газар хянадаг
байгууллага юм. Тийм ч учраас ажил хэвийн явагдаж байх ёстой. Энэ үүднээс
ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Хүсэлтийг үндэслээд чөлөөлсөн.
Чөлөөлөх явцдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.5-д
заасныг үндэслэл болгож улмаар тухайн албан тушаалтан хоосон байж болохгүй учир нь хориглосон бараатай холбоотой маш ноцтой шийдвэрүүд гаргадаг. Нэхэмжлэгч төрийн албан хаагч тул таныг нөөцөд авна та Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу нөөцөд аваад таны хүсэлтийн дагуу чөлөөлөх шийдвэр гаргасан. Хэрвээ энэ шийдвэр хууль бусаар чөлөө олгож байгаа эсвэл хууль бусаар чөлөөлж эсвэл хүсээд байгаагаас өөрөөр чөлөөлсөн гэж үзсэн бол Б.Б 447 тоот тушаалтай холбоотой бидэнтэй холбоо барих ёстой байсан. Яагаад нөөцөд бүртгэсэн талаар хүсэлт гаргах ёстой байсан. Гэтэл огт хүсэлт гаргаагүй. Б/447 тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу 10 дугаар сарын 02-нд гарснаас хойш хүчин төгөлдөр болж байгаа. Сарын дотор ямар нэгэн гомдол гаргаагүй. Бид энэ тушаалыг хүлээнэ зөвшөөрч байна гэж ойлгосон. 10 дугаар сарын 02-нд тушаал гараад нэхэмжлэгч 10 дугаар сарын 07-нд гадагшаа эмчилгээнд явсан. 10 дугаар сарын 07-нд гадагшаа явсан талаар нотлох баримтаар гарч ирсэн. Энэ тушаал шийдвэртэй холбоотой ямар нэгэн гомдол гаргаагүй. Өмнө нь ажилд орох хүсэлт гаргасан талаар буюу урьдчилан
шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн нь тогтоогдохгүй байна гэж шүүгч үзээд өмнөх
шүүхэд хандсан хэрэг хаагдсан. Урьдчилан шийдвэрлэх журмаар дахин
шийдвэрлэх ёстой гэж тодорхой болоод 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр
гаалийн байгууллагад эргэж ажиллах тухай хүсэлт гаргасан. Ц.Одмаа шүүгчийн
захирамжид тодорхой заасан. Бид нэхэмжлэгчийн ажилд орох хүсэлтэд хариу
өгөхдөө та Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу
нөөцөд бүртгэлтэй. Нөөцөөс төрийн албанд эргэж орохын тулд тодорхой
шалгуурыг давах ёстой. Улмаар сонгон шалгаруулалтад ороод томилогдох ёстой
талаар хариу өгсөн. Яагаад шууд томилж болохгүй байна вэ? гэхээр 2018 оны 8
дугаар сарын 28-ны өдөр удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлаад тус
шалгалтад нэхэмжлэгч унасан. Унасан талаар хэрэгт нотлох баримтаар байдаг.
Эрх зүйн шалгалтад 50 хувиас доош үнэлгээ авч улмаар хангалтгүй дүн авсан
нотлох баримт ирсэн. Шалгалтад унасан хүнийг шууд хүсэлтийн дагуу ажилд
томилох боломжгүй. Ингэснээр хуулийн заалт зөрчигдөх гэж байгаа. Иймд хуулийн
дагуу буцаан ажилд томилогдох боломжтой гэдэг хариу өгсөн. Тийм учраас
Г Е Г Д хууль бус үйлдэл гаргаагүй гэж үзэж байгаа.
Удирдах албан хаагчийн шалгалт буюу Улаанбаатар хотын гаалийн газрын даргын
шалгалтад тэнцсэн зүйл байхгүй байгаа учраас шууд томилох нөхцөл байдал
байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Б Г Е Г Дд холбогдуулан
“Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын
ажилд эргэн орох хүсэлтийг шийдвэрлээгүй Гаалийн ерөнхий газрын даргын
үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, Гаалийн ерөнхий газрын харьяа
Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын ажилд томилохыг хариуцагчид
даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын
тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох
баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж
үзлээ.

Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн
Б/447 дугаар захирамжаар Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь
гаалийн газрын дарга Б.Бийг ажлаас түр чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б "... Биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан
ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Биеийн эрүүл мэндийн байдал сайжирч
2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн
томилуулах хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй нь хууль бус ...” гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс "...
Б.Бийг өөрийнх нь хүсэлтээр төрийн албанаас түр чөлөөлсөн. Нөөцөд
байгаа тул шалгалтаа өгөөд ажилдаа орох боломжтой. ... Төрийн албаны
зөвлөлийн салбар зөвлөлөөс явагдсан шалгалтад тэнцээгүй тул томилох
боломжгүй..." гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч Б.Бийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Гаалийн
ерөнхий газрын даргад гаргасан “Чөлөө хүсэх тухай” хүсэлт нь тус газрын Өргөдөл, саналын бичгийн бүртгэлийн картын 501495 дугаарт бүртгэгдсэн бөгөөд уг
хүсэлтэд 1 жилээс дээш хугацаагаар буюу төрийн албанаас чөлөөлөгдөх талаар
дурдаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Б ажилдаа эргэн орох хүсэлтийг 2018 оны 12 дугаар
сарын 14-ний өдөр Г Е Г Дд гаргасан нь мөн өдөр тус
газрын өргөдөл, саналын бичгийн бүртгэлд бүртгэгджээ.

Б.Б 2018 оны 12 дугаар сарын 14-нд ажилдаа эргэн орох хүсэлт
гаргасан боловч өөрөө буцаан авч явсан тул шийдвэрлээгүй гэх хариуцагчийн
тайлбар дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

Гаалийн ерөнхий газрын бичиг хэрэг хариуцсан гаалийн улсын байцаагч
Б.Эд сахилгын шийтгэл хүлээлгэх тухай Гаалийн ерөнхий газрын
Сахилгын хорооны 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн хурлын тэмдэглэлд "...
Б.Б ажилдаа эргэн орох тухай өргөдөл өгснийг бүртгэсний дараа, “Асралт
дарга гадаадад яваа юм байна. Би О.Ц даргад өргөдлөө танилцуулаад ирье!’
гээд авч явсан. 1-2 хоногийн дараа О.Ц даргаас өргөдлийг асуухад “нарийн
бичгийн дарга М-д өгсөн” гэсэн, М-аас асуухад “би наад бичгийг
чинь санахгүй байна” гэснээр дахин О.Ц даргатай ярихад “Би тэр дор нь
М-д өгсөн” гэж хэлсэн.” гэж, 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн шүүх
хуралдаанд гэрч Б.Эын “... Б ажилдаа орох өргөдлөө надад өгсөн, ... дахин ирээд өөрийн биеэр танилцуулаад буцаагаад өгье гээд авч явсан.” гэх
мэдүүлэг,

Гэрч О.Цгийн тус шүүхэд ирүүлсэн "... Б.Б нь өвчний улмаас
ажлаас түр чөлөөлөгдсөн ба 2018 оны 12 дугаар сарын 14-нд ажилдаа эргэн орох
хүсэлтээ бичгээр гаргасныг хүлээн авч, тухайн өдөр Г Е Г Д
Б.Аад мэдэгдэж, даргын туслах н.М-д өргөдлийг шилжүүлсэн.” гэх
тайлбар, 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд Б.Б орж
ирээд дарга байхгүй байна, өргөдлөө чамд үлдээчих үү” гэхэд нь би зөвшөөрч,
“Дамжуулаад өгье” гэж хэлээд авч үлдсэн. Даргын туслах н.М-д “даргыг
ирэхээр өгөөрэй” гэж хэлээд өгсөн. Энэ талаар даргад мэдэгдсэн...” Б.Б ирж
уулзаад “биеийн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авмаар байна” гэхэд нь
“өргөдлөө бичиж өг” гэсэн, тушаал удаагүй гарсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Мы 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шүүх
хуралдаанд “... Тийм зүйл санахгүй байна, ... хүлээж авсан бол бүртгэлийн дэвтэр
дээр миний гарын үсэг байх ёстой.” гэх мэдүүлгүүдээс үзэхэд Б.Б нь 2018
оны 10 дугаар сарын 02-ны өдөр биеийн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас
чөлөөлөгдөж, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажилдаа эргэн орох хүсэлтийг
гаргасан болох нь тогтоогдож байна.

Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 99 дүгээр
тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг
бүрдүүлэх журам”-ын 2.2.1-д Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-
д заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын
улмаас “1 жилээс дээш” хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж,
сувилуулах шаардлагатай болсон, ... зэрэг мөн зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр
захиргааны санаачилгаар түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн
жинхэнэ албан хаагчийн нөөцөд хамруулахаар заажээ.

Мөн Гаалийн ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/93
дугаар тушаалаар батлагдсан Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын
4.4.3-т “Төрийн албаны тухай хуулийн 23.3.3-д заасан үндэслэлээр түр
чөлөөлөгдсөн,” 4.4.4-т гурван сараас дээш хугацаагаар чөлөөтэй байсан,
биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар ажиллаагүй
бол” Гаалийн улсын байцаагч мэргэшлийн шалгалт өгөх талаар тусгажээ.

     Хариуцагчаас Б.Бийн эрхэлж байсан ажилдаа эргэн орох хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш тус шүүхийн шийдвэр гарах 2019 оны 12
дугаар сарын 10-ны өдрийг хүртэл шийдвэрлээгүй бөгөөд шүүхэд өгсөн тайлбар,
Б.Бийн хүсэлтийг урьдчилан шийдвэрлэсэн хариугаар “...Б.Бийг
төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тул төрийн албаны нөөцөд байгаа, сул орон
тоо гарсан тохиолдолд зохих журмын дагуу Гаалийн албанд орж ажиллах эрх нь
нээлттэй.” гэсэн нь Б.Бийг ажлаас түр чөлөөлсөн тушаалын агуулгаас нь
зөрүүтэй байна.

Хэдийгээр Б.Бийн гаргасан хүсэлтийг дагуу “Б.Бийг ажлаас
түр чөлөөлөх тухай” Гаалийн ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/447 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5 дахь заалтыг баримталсан боловч уг үндэслэлээр Б.Бийг төрийн албанаас түр чөлөөлсөн талаар шийдвэрлээгүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т “Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно.” гэсэн заалтыг мөн тушаалд баримталснаас үзэхэд захиргааны чөлөө олгосон гэх нэхэмжлэгч болон гэрчүүдийн тайлбар үндэслэлтэй байна.

        Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Бийн хувьд биеийн эрүүл мэндийн шалтгаанаар нэг жилийн чөлөө хүсэж ажлаас түр чөлөөлөгдсөн бөгөөд төрийн албанаас түр чөлөөлөгдөөгүй тул төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдэх нөхцөл бүрдээгүй.

Энэ нь Б.Бийн чөлөө хүссэн өргөдлийг бүртгэсэн картад хүсэлтийг
шийдвэрлүүлэх талаар холбогдох албан тушаалтны хийсэн тэмдэглэлд “Зохих
хууль, журмын дагуу ажлаас чөлөөлж тушаал гаргах” талаар тусгагдсанаар давхар
нотлогдож байна.

Тодруулбал, ажлаас түр чөлөөлсөн тушаалд төрийн албан хаагчид
захиргааны чөлөө олгоход баримтлах нарийвчилсан заалт болох Хөдөлмөрийн
тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх заалтыг баримталсан тул мөн хуулийн
35 дугаар зүйлийн 35.1.3-т “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг
гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа;” гэж заасны дагуу Б.Бийн ажил, албан тушаал хэвээр хадгалагдах ёстой.

Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний
өдрийн Б/592 дугаар тушаалаар Улаанбаатар хотын гаалийн газрын даргын албан тушаалд Д.Сыг түр орлон гүйцэтгэгчээр томилсноос үзэхэд уг орон тоо сул
байгаа нь нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.3-т “Төрийн
жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн
албанаас түр чөлөөлнө: 23.3.1.хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон;", 23.5-д “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно.” гэж заасан бөгөөд Б.Б 1 жилээс дээш хугацаагаар чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй тул эдгээр зохицуулалтын дагуу шийдвэрлэсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагчаас Б.Б нь Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 4
дүгээр сарын 19-ний өдрийн 482 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн
салбар зөвлөлийн дарга нарт хүргүүлсэн Төрийн байгууллагын зохион
байгуулалтын нэгжийн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул
ажлын байранд 2-оос доошгүй хүнийг сонгон шалгаруулж, дүгнэлт гаргахдаа
баримтлах зөвлөмжийг хүргүүлсний дагуу Гаалийн ерөнхий газрын Төрийн албаны
зөвлөлийн салбар зөвлөлөөс явуулсан сонгон шалгаруулалтад тэнцээгүй” гэх
тайлбарыг гаргасан боловч түүнийг ажлаас түр чөлөөлсөн тушаалд энэ
үндэслэлийг дурдаагүй тул хэрэгт хамааралгүй гэж үзэн холбогдох нотлох
баримтыг үнэлээгүй болно.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг дүгнэхэд Б.Б нь төрийн албанаас
түр чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.7, “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу нэр дэвшүүлэхгүйгээр эрхэлж байсан ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрхтэй байна.

Иймээс нэхэмжлэгч Б.Бийн ажилдаа буцаж орох хүсэлтийг
шийдвэрлээгүй Гаалийн ерөнхий газрын даргын үйлдэл хууль бус бөгөөд
нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх
тул нэхэмжлэгч Б.Бийг Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот
дахь гаалийн газрын даргын албан тушаалд томилохыг Гаалийн ерөнхий газрын
даргад даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, 23
дугаар зүйлийн 23.3.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 35
дугаар зүйлийн 35.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн гаргасан
нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Бийн ажилдаа буцаж орох
хүсэлтийг шийдвэрлээгүй Г Е Г Дын үйлдэл хууль бус
болохыг тогтоож, Б.Бийг Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын
албан тушаалд томилохыг хариуцагч Г Е Г Дд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1,
48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн
тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас
70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар
зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор
хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн
114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН