Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2020/ДШМ/40

 

Л.Н, Х.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                Н.Энхнаран   

Улсын яллагч                                                 Д.Нямдэлэг

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                         Ө.Батболд

Шүүгдэгч                                                          Л.Н

                                                                           Х.Ж нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Мөнхжаргал, Ч.Цогтгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлоор Л.Н, Х.Ж нарт холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1984 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, Ш овогт Л.Н. Урьд

- Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1-д зааснаар 9 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Их тамир суманд 1994 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, Ө овогт Х.Ж.

Шүүгдэгч Л.Н нь Х.Жтай хамтран 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 13-ны өдрүүдэд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “...........” гэх газарт бэлчээрт байсан иргэн Т.М-ын эзэмшлийн үхрээс улаан халзан зүсмийн үнээ, мухар алаг зүсмийн шүдлэн эм үхэр, мухар алаг зүсмийн эм бяруу буюу 3 тооны үхэр хулгайлж, 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол,

мөн 2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “.........” гэх газарт бэлчээрт байсан иргэн Т.М-ын эзэмшлийн үхрээс хар толгойтой цагаан их биетэй шүдлэн эм үхэр, алаг зүсмийн шүдлэн эм үхэр буюу 2 тооны үхэр хулгайлж, 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн, мөн дээрх үхэртэй хамт бэлчиж байсан иргэн Д.М-ын дөрвөлжин тамгатай алаг зүсмийн үнээ буюу 1 тооны үхэр хулгайлж 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол,

мөн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “.............” гэх газарт бэлчээрт байсан иргэн  Д.М-ын эзэмшлийн үхрээс улаан зүсмийн шүдлэн насны эм үхэр 2, хар зүсмийн шүдлэн насны үхэр 1, нийт 3 тооны үхэр хулгайлж 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол,

мөн 2020 оны 02 дугаар сарын 06-наас 08-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “...............” гэх газарт бэлчээрт байсан иргэн Ч.Ц-ийн эзэмшлийн үхэр сүргээс мухар хар зүсмийн шүдлэн насны эм үхэр, мухар улаан зүсмийн шүдлэн насны эм үхэр, хүрэн эрээн зүсмийн шүдлэн насны эм үхэр буюу 3 тооны үхэр хулгайлж, бусдад 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан,

шүүгдэгч Х.Ж нь Л.Нтай хамтран 2020 оны 01 дүгээр сарын 08- ны өдрөөс 13-ны өдрүүдэд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “............” гэх газарт бэлчээрт байсан иргэн Т.М-ын эзэмшлийн үхрээс улаан халзан зүсмийн үнээ, мухар алаг зүсмийн шүдлэн эм үхэр, мухар алаг зүсмийн эм бяруу буюу 3 тооны үхэр хулгайлж, 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол,

мөн 2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “.............” гэх газарт бэлчээрт байсан иргэн Т.М-ын эзэмшлийн үхрээс хар толгойтой цагаан их биетэй шүдлэн эм үхэр, алаг зүсмийн шүдлэн эм үхэр буюу 2 тооны үхэр хулгайлж, 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн, мөн дээрх үхэртэй хамт бэлчиж байсан иргэн Д.М-ын дөрвөлжин тамгатай алаг зүсмийн үнээ буюу 1 тооны үхэр хулгайлж 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол,

мөн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “..............” гэх газарт бэлчээрт байсан иргэн  Д.М-ын эзэмшлийн үхрээс улаан зүсмийн шүдлэн насны эм үхэр 2, хар зүсмийн шүдлэн насны үхэр 1, нийт 3 тооны үхэр хулгайлж 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол,

мөн 2020 оны 02 дугаар сарын 06-наас 08-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “.................” гэх газарт бэлчээрт байсан иргэн Ч.Ц-ийн эзэмшлийн үхэр сүргээс мухар хар зүсмийн шүдлэн насны эм үхэр, мухар улаан зүсмийн шүдлэн насны эм үхэр, хүрэн эрээн зүсмийн шүдлэн насны эм үхэр буюу 3 тооны үхэр хулгайлж, бусдад 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд шүүгдэгч шүүгдэгч Л.Н, Х.Ж нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Ш  овогт Л.Н, Ө овогт Х.Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Жд 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жд оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Жд мэдэгдэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н, Х.Ж нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох Л.Нын эзэмшлийн 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэлгээтэй, ...............улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ авч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж,

- Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Н, Х.Ж нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 16,600,000 /арван зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багт оршин суух Х овогт Т.М /РД: ...................../-д 6,100,000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийг, хохирогч Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багт оршин суух Б овогт Д.М /РД: ................/-д 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг, хохирогч Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багт оршин суух Х овогт Ч.Цогтгэрэл /РД: ....................../-д 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус олгож,

- Хэрэгт хураагдаж ирсэн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны бичлэг бүхий DVD дөрвөн ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ................. улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Л.Нын .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шүүгдэгч Х.Жгийн .......................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийдвэрлэжээ.

Хохирогч Т.М2020 оны 8 дугаар сарын 14-нд гаргасан давж заалдах гомдолдоо: “Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэн Т.М миний үхрээс 2020 оны 1 сарын эхээр 6 тооны үхрээ хулгайд алдсан мөн сумын Цагдаагийн газарт мэдүүлснээр гэмт этгээдийг олж илрүүлсэн. 2020 оны 8 дугаар сарын 03-нд энэ хэргийн шүүх хурал болсон. Уг хурлын шийдвэрээр энэ хүнд 3 жилийн ял өгсөн. Мөн эхнэр нь нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийдвэр гарсан бөгөөд хохирол барагдуулах шийдвэр гарсан боловч хохирлоо барагдуулахгүй байгаа тул миний хүсэлтийг минь харгалзан үзэж хохирлыг минь бүрэн барагдуулж өгнө үү.” гэжээ.

Хохирогч Ч.Ц 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн малчин Ч.Ц миний бие 2019 оны 7 дугаар сарын 6, 7-ны өдөр 6 үхэр, 2019 оны 10 сарын 20-ны үеэр 9, 2020 оны 2 сарын 5, 6-ны өдөр 3 үхэр тус тус хулгайд алдсан. Цагдаад бүртгүүлж шалгуулсны үр дүнд 2020 оны 3 сард Л овогтой Н гэгч баригдаж шалгагдсан. 2020 оны 8 сарын 03-нд Л.Нт 3 жил хорих ял, эхнэр Жд 300 цаг нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх ял авсан боловч миний хохирлыг барагдуулаагүй тул хохирол барагдуулах хүсэлтэй байна. Мөн бичиггүй мал авч буй ченжүүдэд худал бичиг авч өгдөг хадам аавыг нь шалгах хэрэгтэй байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Н гаргасан тайлбартаа: Хэрэг үйлдэх үед хамт явсан хүнээ дуудмаар байна. Өрөө хамтарч барагдуулахаар тохиролцсон. Түүнтэй ганц л удаа холбогдсон. Түүнээс хойш утас нь холбогдохгүй байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Ж гаргасан тайлбартаа: Надад хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй. ...Шүүгдэгч нар нь хэргийн оролцогчдод хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 76-87 улсын дугаартай портер маркийн машиныг хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэсэн. ...Иймд хохирогч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нямдэлэг гаргасан дүгнэлтдээ: Энэ шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нар өнөөдрийг хүртэл хохирол төлбөрийг барагдуулаагүй байгаа. Л.Н сая “...хамт өөр хүн байсан...” талаар ярьж байна. Энэ талаараа мөрдөн байцаалтын шатанд огт мэдүүлдэггүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд орж ирээд ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирлын тухайд шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж дүгнэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Н, Х.Ж нарт холбогдох хэргийг хохирогч Т.М, Ч.Ц нарын гаргасан гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Л.Н, Х.Ж нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 13-ны өдрүүдэд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “..............” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Т.М-ын эзэмшлийн үхрээс улаан халзан зүсмийн үнээ, мухар алаг зүсмийн шүдлэн эм үхэр, мухар алаг зүсмийн эм бяруу буюу 3 тооны үхэр хулгайлж, 3,700,000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол,

мөн 2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “............” гэх газарт бэлчээрт байсан  хохирогч Т.М эзэмшлийн үхрээс хар толгойтой цагаан их биетэй шүдлэн эм үхэр, алаг зүсмийн шүдлэн эм үхэр буюу 2 тооны үхэр хулгайлж, 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн, мөн дээрх үхэртэй хамт бэлчиж байсан хохирогч Д.М-ын дөрвөлжин тамгатай алаг зүсмийн үнээ буюу 1 тооны үхэр хулгайлж 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол,

мөн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “............” гэх газарт бэлчээрт байсан хохирогч  Д.М-ын эзэмшлийн үхрээс улаан зүсмийн шүдлэн насны эм үхэр 2, хар зүсмийн шүдлэн насны үхэр 1, нийт 3 тооны үхэр хулгайлж 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол,

мөн 2020 оны 02 дугаар сарын 06-наас 08-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “..............” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ч.Ц-ийн эзэмшлийн үхэр сүргээс мухар хар зүсмийн шүдлэн насны эм үхэр, мухар улаан зүсмийн шүдлэн насны эм үхэр, хүрэн эрээн зүсмийн шүдлэн насны эм үхэр буюу 3 тооны үхэр хулгайлж, бусдад 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн нийт 16,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Н, Х.Ж нарын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.М, Д.М, Ч.Ц, гэрч С.Н, Л.Б, Г.Х, Л.Г, Б.У, С.О нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, малын үнэлгээ, эд зүйлийн үнэлгээ, хохирогч нарын 2019 оны мал тооллогын маягт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй, хэргийг зөв зүйлчилж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Л.Н, Х.Ж нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байна.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын 1, 2 дугаар заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримталсан  нь буруу болжээ. Хууль буцаан хэрэглэх гэдэг нь шинээр гарсан хууль нь өмнөх хуулиас ял шийтгэлийг хөнгөрүүлсэн, эсхүл эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол тухайн хуулийг гарахаас өмнө үйлдэгдсэн хэргүүдэд буцаан хэрэглэх тухай ойлголт бөгөөд энэ хэргийн хувьд ийм нөхцөл байдал байхгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь хуульд нийцэж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Т.М нь “...хохирол барагдуулах шийдвэр гарсан боловч хохирлоо барагдуулахгүй байгаа тул миний хүсэлтийг минь харгалзан үзэж хохирлыг минь бүрэн барагдуулж өгнө үү” гэх, Ч.Ц “...миний хохирлыг барагдуулаагүй тул хохирол барагдуулах хүсэлтэй байна” гэх гомдлуудыг гаргажээ. Шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас 16,600,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгохоор, тухайлбал хохирогч Т.Мд 6,100,000 төгрөг, Ч.Цд 4,500,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нар нь уг мөнгийг төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна. Иймд хохирогч нарын гаргасан гомдлын дагуу шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл байхгүй тул тэдний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх ажиллагаанд хамаарагдахыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолын 1, 2 дугаар заалтуудын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 51 / тавин нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Х.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Л.НАРАНБАЯР

                  ШҮҮГЧИД                                          З.ЭНХЦЭЦЭГ

                                                                             Ж.ДОЛГОРМАА