Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/1190

 

Ж.Э, Б.О, Д.Г,

Д.Т, С.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батсайхан, П.Ганбаатар,

шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Т.Энхбаяр, Т.Золбоо,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав, М.Энхбаяр,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат,

цагаатгагдсан этгээд С.М, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, Б.Гантөмөр,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/646 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Т.Энхбаяр, Т.Золбоо, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав, шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Э, Б.О, Д.Г, Д.Т, С.М нарт холбогдох 1902006980256 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Боржгон овгийн Жаргалтулгын Э, 1974 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Улсын Их Хурлын гишүүнээр болон Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 6 дугаар баг, Орхон 2 дугаар хэсэг, 10 дугаар байрны 6 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Шинэ дөл хотхоны 99а-301 тоотод, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их тэнгэрийн ам, 24а-2 тоотод тус тус оршин суух, ял шийтгэлгүй, /РД:МИ74071732/;

            2. Мянгад овгийн Баасанжавын О, 1966 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Ховд аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 19а дугаар байрны 24 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Кинг таур хотхоны 17 дугаар байрны 156 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ФА66120414/;

            3. Галсанцэрэнням овгийн Доржрэнцэнгийн Г, 1967 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “Тэмүүлэх Ундарга” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, амины орон сууцны 2 дугаар байранд оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Дөрвөн улирлын цэцэрлэг хотхоны С-1-703 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧЕ67121918/;

            4. Номунхан овгийн Довжидын Т, 1974 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, техникч геологич мэргэжилтэй, “Альтеруголд” ХХК, “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Гэрэлт хотхоны Зайсан гудамж, амины орон сууцны 19 байрны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ТЖ74081613/;

            5. Өндөр овгийн Сэрээновын М, 1982 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Орика Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хорооллын 21 дүгээр байрны 30 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 20 дугаар байрны 23 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЗЮ82083078/;

            1. Шүүгдэгч Ж.Э нь Улс төрд нөлөө бүхий этгээд буюу Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Г, Хуулийн хэлтсийн дарга С.М, “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Д.Т, Б.О нартай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэснийг, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэснийг, Ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт бизнес эрхэлж буй хүн, хуулийн этгээдүүдэд төрөөс ижил боломж олгох, аль нэг хүн, хуулийн этгээдэд бизнесийн илүү таатай нөхцөл боломж, давуу талыг олгохгүй байж, төрийн үйлчилгээ хэнд боловч жигд, тэгш хүртээмжтэй байх зарчмыг тус тус зөрчиж, Засгийн газрын 2017 оны 90, 91 дугаартай тогтоолоор баталсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён-Уул орчмын байгалийн нөөцийн газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён-Уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт хамааралгүй Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт “Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруу гэх газарт байрлах ашигт малтмал хайх 42.882.88 га, ашиглах 407.55 га, нийт 43.290.43 га талбай нь бүхэлдээ багтсан “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулж, Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д Өмнөговь аймгийн Хүрмэн, Гурвантэс, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Гучин-Ус сум, Дорнод аймгийн Дашбалбар сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Ховд аймгийн Алтай сум гэсэн 5 аймгийн, 10 сумын нутаг дэвсгэрт, нийт 8 ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн солбицлыг баталсны улмаас Д.Т, Б.О нарын үүсгэн байгуулсан “Азаргын гол чонот” ХХК-д давуу байдал бий болгон албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах “Улаан сайр 2” гэх нэртэй талбайг 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамрагдсан газрын давхцалтай буюу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоолын дагуу “Элбэг орд” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 559 дугаартай шийдвэрээр XV-020922 дугаар бүхий газрыг 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсийн хамт үүсгэн байгуулж, өөрөө 31 хувийн хувьцааг эзэмшдэг “Хэрх Илч” ХХК-иар дамжуулан 5.000.000 төгрөгөөр худалдан авч, өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал бий болгож, өөрт олгогдсон шийдвэр гаргах эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт,

            2. Шүүгдэгч Б.О нь Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч буюу Улс төрд нөлөө бүхий этгээд Ж.Э, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Г, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга С.М, “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Д.Т нарын хамтран оролцож, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дугаартай тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул орчмын дурсгалт газрын хилийн заагийг, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 91 дугаартай тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагт хамааралгүй Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт “Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруу гэх газарт байрлах ашигт малтмал хайх 42.882.88 га, ашиглах 407.55 га, нийт 43.290.43 га талбай нь бүхэлдээ багтсан “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулан албан тушаалаа урвуулан ашиглаж, Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д Өмнөговь аймгийн Хүрмэн, Гурвантэс, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Гучин-Ус сум, Дорнод аймгийн Дашбалбар сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Ховд аймгийн Алтай сум гэсэн 5 аймгийн, 10 сумын нутаг дэвсгэрт буюу Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт 5929.95 га, Өвөрхангай аймгийн Баруунбаян, Хайрхандулаан сумуудын нутагт 7957.91 га, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумуудын нутагт 8981.96 га, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 14.034.94 га, Ховд аймгийн Алтай сумын нутагт 996.42 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 880.8 га, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 2883.34 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 7696.98 га талбайн 8 ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн солбицлыг баталсны улмаас “Азаргын гол чонот” ХХК-д эдийн засгийн илт давуу байдал бий болгож, шударга байх, хууль ёсны байх, адил тэгш боломжоор хангах гэсэн төрийн чиг үүргийг тэгш бусаар хэрэгжүүлэхэд нь бэлтгэн, төлөвлөж зохион байгуулагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт,

            3. Шүүгдэгч Д.Г нь Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч буюу Улс төрд нөлөө бүхий этгээд Ж.Э, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга С.М, “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Д.Т, уг компанийг үүсгэн байгуулагч Б.О нарын хамтран оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул орчмын дурсгалт газрын хилийн заагийг, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 91 дугаартай тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагт хамааралгүй Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт “Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруу гэх газарт байрлах ашигт малтмал хайх 42.882.88 га, ашиглах 407.55 га, нийт 43.290.43 га талбай нь бүхэлдээ багтсан “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулж, Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/110 дугаартай тушаалаар байгуулагдсан Засгийн газрын 2017 оны 90, 91 дугаартай тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён-Уул орчмын байгалийн нөөцийн газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён-Уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоосонтой холбогдуулан тус газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуй нэгжүүдэд нөхөн олговор олгох асуудлыг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэснийг, 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэснийг, мөн зүйлийн 13.1.4 дэх хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэснийг, мөн зүйлийн 13.1.9 дэх хэсэгт заасан “албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэснийг, ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, түүнчлэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт бизнес эрхэлж буй хүн, хуулийн этгээдүүдэд төрөөс ижил боломж олгох, аль нэг хүн, хуулийн этгээдэд бизнесийн илүү таатай нөхцөл боломж, давуу талыг олгохгүй байж, төрийн үйлчилгээ хэнд боловч жигд, тэгш хүртээмжтэй байх зарчмыг тус тус зөрчиж, ажлын хэсгийн тайланд “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулж, улмаар “Азаргын гол чонот” ХХК-д Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт 5929.95 га, Өвөрхангай аймгийн Баруунбаян, Хайрхандулаан сумуудын нутагт 7957.91 га, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумуудын нутагт 8981.96 га, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 14.034.94 га, Ховд аймгийн Алтай сумын нутагт 996.42 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 880.8 га, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 2883.34 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 7696.98 га талбайг олгуулахаар тусгаснаас гадна, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/98 дугаартай тушаалаар 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 4-ний өдрүүдэд газар дээр нь танилцаж ажиллахыг үүрэг болгосоор байхад энэ чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр “Азаргын гол чонот” ХХК-ийн талбай дээр очиж танилцалгүй “Азаргын гол чонот” ХХК-д нөхөх олговор олгуулахаар ажлын хэсгийн тайланд тусган дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт,

            4. Шүүгдэгч Д.Т нь Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч буюу Улс төрд нөлөө бүхий этгээд Ж.Э, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Г, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга С.М “Азаргын гол чонот” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.О нарын хамтран оролцсон, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 90 дугаартай тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул орчмын дурсгалт газрын хилийн заагийг, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 91 дугаартай тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагт хамааралгүй Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт “Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруу гэх газарт байрлах ашигт малтмал хайх 42.882.88 га, ашиглах 407.55 га, нийт 43.290.43 га талбай нь бүхэлдээ багтсан “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулан албан тушаалаа урвуулан ашиглаж, Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д Өмнөговь аймгийн Хүрмэн, Гурвантэс, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Гучин-Ус сум, Дорнод аймгийн Дашбалбар сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Ховд аймгийн Алтай сум гэсэн 5 аймгийн, 10 сумын нутаг дэвсгэрт буюу Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт 5929.95 га Өвөрхангай аймгийн Баруунбаян, Хайрхандулаан сумуудын нутагт 7957.91 га, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумуудын нутагт 8981.96 га, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 14.034.94 га, Ховд аймгийн Алтай сумын нутагт 996.42 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 880.8 га, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 2883.34 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 7696.98 га талбайн 8 ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн солбицлыг баталсны улмаас “Азаргын гол чонот” ХХК-д эдийн засгийн илт давуу байдал бий болгож, шударга байх, хууль ёсны байх, адил тэгш боломжоор хангах гэсэн төрийн чиг үүргийг тэгш бусаар хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт,

            5. Цагаатгагдсан этгээд С.М нь Уул Уурхай Хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч буюу Улс төрд нөлөө бүхий этгээд Ж.Э, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Г, “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Д.Т, уг компанийн үүсгэн байгуулагч Б.О нарын хамтран оролцсон Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 90 дугаартай тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул орчмын дурсгалт газрын хилийн заагийг, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 91 дугаартай тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагт хамааралгүй Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт “Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруу гэх газарт байрлах ашигт малтмал хайх 42.882.88 га, ашиглах 407.55 га, нийт 43.290.43 га талбай нь бүхэлдээ багтсан “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулж, Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэснийг, 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 13.1.4 дэх хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, мөн зүйлийн 13.1.9 дэх хэсэгт заасан “албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэснийг, ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт бизнес эрхэлж буй хүн, хуулийн этгээдүүдэд төрөөс ижил боломж олгох, аль нэг хүн, хуулийн этгээдэд бизнесийн илүү таатай нөхцөл боломж, давуу талыг олгохгүй байж, төрийн үйлчилгээ хэнд боловч жигд, тэгш хүртээмжтэй байх зарчмыг тус тус зөрчиж, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/110 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажлын хэсгийн дарга Д.Гад “Азаргын гол чонот” ХХК-д нөхөх олговор олгох асуудлыг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/110 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд судалж үзэх, газар дээр нь очиж танилцан Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд бусад асуудлын хамт нэгтгэн яаралтай оруулах нь зүйтэй” гэсэн дотоод албан бичгийг хүргүүлэн дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Ж.Э, Б.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Д.Г, Д.Т, С.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Өндөр овогт Сэрээновын Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Боржгон овогт Жаргалтулгын Эыг “Улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон” гэм буруутайд, Мянгад овогт Баасанжавын Оыг “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж, хамтран оролцсон” гэм буруутайд, Галсанцэрэнням овогт Доржрэнцэнгийн Гыг “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж хамтран оролцсон” гэм буруутайд, Номунхан овогт Довжидын Тыг “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж хамтран оролцсон” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, шүүгдэгч Б.О нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хугацаатай хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Ж.О, Д.Т, Д.Г нарт тус тус оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын цагдан хоригдсон 25 хоногийг, шүүгдэгч Б.Оын цагдан хоригдсон 152 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тоолж, шүүгдэгч Д.Т, Д.Г, С.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд Д.Т, Д.Г нарт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч Ж.Э, Б.О, Д.Т, Д.Г нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч С.Мад авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхийг гэмт хэрэгт тооцно.” гэж маш тодорхой заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцдоггүй. Гэтэл миний бие нь төрийн албанд нэг хоног ч ажиллаж үзээгүйн зэрэгцээ тухайн гэмт хэргийг хамтран зохион байгуулж үйлдсэн гэх Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Э, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан гэх Д.Г нарыг танихгүй бөгөөд огт биечилж уулзаж байгаагүй, бас утсаар ч холбогдож байгаагүй юм. Шийтгэх тогтоолд намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхэд нь бэлтгэн, төлөвлөж зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй юм. Нийт 15 хавтас хэрэгт Б.О намайг зохион байгуулагчаар хамтран бүлэглэж оролцсоныг нотлох ямар ч нотолгоо, баримт байхгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж зохицуулсан. Гэтэл Б.О намайг Ерөнхий сайд буюу Улс төрд нөлөө бүхий этгээд Ж.Э, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Г, “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Д.Т нартай хэзээ, хэрхэн санаа зорилгоо нэгтгэж, энэ гэмт хэргийг төлөвлөж зохион байгуулсан талаар шийтгэх тогтоолд огт дүгнээгүй, энэ тухай ганц ширхэг ч нотлох баримт байхгүй. Мөн яллах дүгнэлтийн хавсралтад энэ талын нотлох баримт тусгаагүй нь үүнийг давхар нотолно. Миний бие энэ буруутгаж буй асуудлуудад биечлэн, хамтарч оролцоогүй ба санаа зорилго нэгтгэсэн, уг зүйлийг төлөвлөсөн, зохион байгуулсан гэх зүйл ч огт байхгүй. Бодит байдалд Монгол Улсын төрийн байгууллагуудын гаргасан шийдвэрт миний бие нөлөөлөх ямар ч боломжгүй юм. Намайг энэ гэмт хэргийг хэрхэн, яаж зохион байгуулсныг нотлох баримттай тогтоож, энэ талаар баримт нотолгоо шүүхэд хүргүүлэн хэрэгт хавсаргасан уу? Өөрөөр хэлбэл, намайг хэзээ, хэнтэй, хэрхэн, яаж энэ гэмт хэрэгт бэлтгэн, төлөвлөж зохион байгуулсныг тогтоогоогүй, нотлоогүй байж намайг хилсээр гэмт хэрэгт буруутган яллаж байгаад маш их гомдолтой байна. Миний бие “Азаргын гол чонот” ХХК-ийг 2006 онд ашигт малтмал, газрын тосны чиглэлээр үүсгэн байгуулж байсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Д.Тд тус компанийн өмчлөлийг 100 хувь шилжүүлсэн. Түүнээс хойш тус компанийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй бөгөөд хувьцаа эзэмшдэггүй болно. “Азаргын гол чонот” ХХК нь Б.О миний өмчлөлд байх үед Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор тус компанийн нэр дээр байсан Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруу гэх газарт байрлах ашигт малтмал хайх 42.882.88 га, ашиглах 407.55 га, нийт 43290.43 га талбай нь бүхэлдээ дархан цаазат газрын хилийн заагт багтсан юм. Үүнээс хойш би “Азаргын гол чонот” ХХК-ийн хувьцааг 100 хувь Д.Тд шилжүүлэх хүртэл буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу цуцлагдсан талбайдаа гаргасан зардлаа төрөөс нөхөх олговор олгуулахаар тухайн үеийн Ашигт малтмалын асуудал хариуцсан агентлаг, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудад удаа дараа хандаж албан бичиг, хүсэлтийг хуулийн хүрээнд явуулж байсан. Энэ тухай харилцаж байсан албан бичгүүд хавтас хэргийн материалд бүгд авагдсан. “Азаргын гол чонот” ХХК нь өөрөөс шалтгаалахгүйгээр, Улсын Их Хурлын шийдвэрээр их хэмжээний хохирол амсаж, хуулийн дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр холбогдох төрийн байгууллагад хандсан нь намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл болно гэж үү? Намайг нотлох баримтгүйгээр, хилсээр яллаж байгаад үнэхээр их гомдолтой байна. Намайг ямар нэгэн гэмт хэрэгт холбогдуулан буруутгах гэж анхнаасаа хууль зөрчиж, миний эрх, эрх чөлөөнд халдсан. Үүнээс болж миний эрүүл мэндэд амь насанд хүрэхээр ноцтой өвчтэй болчихоод шоронд хоригдож байна. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад 127 хоног хууль эрх зүйн ямар ч үндэслэлгүйгээр хууль бусаар цагдан хорьсон. Миний бие цагдан хоригдохоос өмнө элэгний идэвхгүй хэлбэрийн С вирус тээгч гэсэн оноштой байсан. 2019 оны 3 дугаар сард Япон улсад эрүүл мэндийн иж бүрэн оношлогоо, шинжилгээнд ороход миний бие хэвийн үзүүлэлттэй, эрүүл байсан. Гэтэл цагдан хоригдсоноос хойш энэ байдал эрс өөрчлөгдсөн. Эрүүл байсан хүн амь насанд халтай ямар, ямар өвчтэй болсон нь эмнэлгийн байгууллагын нарийн шинжилгээ, оношлогоогоор улам бүр тодорхой болж байна. Хоригдож байх хугацаанд миний биеийн байдал муудаж онц эрсдэлтэй нөхцөл байдалд орсон тул цагдан хорих ангийн эмнэлэгт 2 удаа хэвтэн эмчлүүлсэн. Хууль бусаар цагдан хоригдож байх үед миний эрүүл мэндийн байдал эрс доройтож, улмаар 10 кг жин хассан. Жингийн алдагдал одоо хүртэл нөхөгдөхгүй байгаа. Мөн цагдан хорионоос гарснаас хойш эрүүл мэндийн байдал сайжрахгүй, гэнэт ухаан алдаж унаснаас 2020 оны 5 дугаар сарын эхнээс 3 дугаар шатлалын нарийн мэргэжлийн эмнэлгүүд болох Улсын гуравдугаар төв эмнэлэг, “Интермэд” эмнэлгүүдэд тус тус үзүүлж, оношлуулахад зүрхний гол судасны нарийсал, тархины цусан хангамжийн дутагдал, ходоодны хорт хавдартай гэж оношлогдоод байна. Энэ тухай нотлох баримтууд хавтас хэрэгт мөн авагдсан байгаа болно. Мөн цагдан хоригдохоос өмнө 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр “Грандмед” эмнэлэгт өвдөгний үений артритс, жийргэвч шөрмөсний урагдал гэж оношлогдсон тул яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болсон. Уг хагалгааг хийлгэхээр Тайвань улсад хагалгааны цаг аваад явах гэхэд оргон зайлах гэж байна гэсэн хууль бус үндэслэлээр цагдан хорьсон. Уг нь энэ хэрэгт холбогдуулан шалгахаас өмнө Тайвань Улс руу эмчлүүлэхээр оношоо явуулаад, эмнэлгийн цаг, визээ гаргуулчихсан байсан юм. Хууль бусаар цагдан хоригдсоноос болоод хагалгаанд орох, эмчилгээ хийлгүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд аргагүйн эрхэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмээг өөрчилсний дараа 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Грандмед” эмнэлэгт өвдөгний шөрмөсийг цэвэрлэх мэс заслыг хийлгэсэн. Уг нь хууль бусаар цагдан хоригдоогүй байсан бол өвдөгний шөрмөсийг хусуулах биш залгуулах мэс засал хийх боломжтой байсан. Хэрэв хууль бусаар цагдан хоригдоогүй байсан бол миний эрүүл мэндэд дээр дурдсан хэмжээнд хүртэл /ходоодны хорт хавдарт/ ноцтой үр дагаварт хүрэх нөхцөл үүсэхгүй байсан. Үүнд миний бие маш их гомдолтой байна. Бодит байдалд миний үүсгэн байгуулж, хувь эзэмшиж байсан “Азаргын гол чонот” ХХК нь Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт багтсан учраас эзэмшиж байсан лицензүүд нь цуцлагдаж 2.000.000.000 гаруй төгрөгийн хохирол учирсан. Өөрсдөөсөө шалтгаалаагүй зүйлээс болж учирсан их хэмжээний хохирлоо барагдуулах гэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэсний төлөө гэмт хэрэгтэн болох нь ямар шударга ёс вэ? Иймд шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэх үндэслэлтэй.     Шүүх шийтгэх тогтоолдоо намайг Ж.Э, Д.Г, Д.Т нартай бүлэглэсэн гэж буруутгажээ. Шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлага тавигддаг бөгөөд үндэслэлтэй гэх шалгуур нь шүүхийн дүгнэлт нь нотолгоонд тулгуурласан байх шинжийг илтгэдэг. Гэтэл тухайн хэрэгт огт танихгүй, уулзаж, харилцаж үзээгүй хүмүүстэйгээ хэрхэн бүлэглэсэн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй. Угаасаа ч шүүхээс энэ талаар дүгнэх боломжгүй. Үүнд хамаарах нотолгоо нэг ч авагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй” гэх үндэслэл болж, улмаар шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох шууд үндэслэл болдог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг тусгахаар зохицуулсан атал Б.О намайг уг үйлдэлд хэрхэн хамтран оролцсон талаар нотолж, дүгнээгүй нь мөн л хууль хэрэглээний алдаа төдийгүй тогтоолыг хүчингүй болгох өөрчлөх хангалттай үндэслэл юм. Мөн бүлэглэн гүйцэтгэх, хэрэгт хамтран оролцохтой холбоотой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн тогтоол тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг заавал тусгахаар хуульчилсан байдаг. Б.О намайг энэ гэмт хэрэгт оролцоогүйг нотолсон баримт, мэдүүлсэн мэдүүлгүүдийг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг тогтоолоос хайгаад олсонгүй. Энэ хэрэгт 2019 оны 10 дугаар сараас эхэлж, надаас гэрчээр мэдүүлэг авч байгаад шууд цагдан хорьж эхэлсэн. Эхлээд гэрчээр мэдүүлэг аваад дараа нь яллагдагчаар нэг мэдүүлэг буюу нийт 2 удаа мэдүүлэг авсан. Огт танихгүй, уулзаж байгаагүй хүмүүстэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 жилийн хорих ял оногдуулсан. Би Д.Г, Ж.Этай хэзээ ч уулзаж, ярилцаж байгаагүй. Хавтас хэрэгт авагдсан баримтуудад зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн гэх нэг ч баримт байхгүй гэдгийг прокурор, өмгөөлөгч нар мэдэж байгаа. Гэсэн мөртлөө анхан шатны шүүхээс гэм хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд прокуроруудаас “миний хийсэн ямар хэрэг байгаа юм бэ. Хэлээд өгөөч” гэхэд “магадгүй нууцаар хийсэн байх магадлалтай” гэж прокуроруудын дотоод итгэл үнэмшил, зөн совингоор гэм буруутайд тооцсон. Намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолсон ядаж нэг ч болов баримт гаргаж өгөөч гэж хүсэж байгаа. Шийтгэх тогтоолд хууль ёсны болгож харагдуулахын тулд 2011 оноос хойш 6 жил нөхөн олговрыг хөөцөлдсөн гэсэн байсан. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн. Хавтас хэргийн материалд биднийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх нэг ч баримтыг би олж харахгүй байна. Анхан шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан баримтуудаар албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн. Гэтэл энэ нь хавтас хэргийн аль баримтуудаар тогтоогдсон болохыг хэлж өгөөч гэж хүсэж байна. Мөн Б.О нь улс төрд нөлөө бүхий этгээд, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэгт зохион байгуулагчаар биечлэн оролцсон гэм буруутай гэж дүгнэсэн. Би улс төрийн нэг ч байгууллагад ажиллаж үзээгүй, төрийн албанд нэг ч өдөр ажиллаж байгаагүй. Энэ хугацаанд би үндэслэлгүйгээр цагдан хоригдож эрүүл мэндээрээ маш их хохирч байна. Одоо хагалгаа хийлгэх ямар ч боломжгүй цагдан хоригдоод эрүүл мэндээрээ хохироод байж байна. Энэ асуудлыг прокурорын байгууллага санаатайгаар зохион байгуулсан гэж үзэж байна. Миний хувьд ямар ч амьд явах нөхцөл байхгүй боллоо. Анх лицензийг төр хурааж аваад бүх үйл ажиллагааг минь зогсоож эд хөрөнгөөрөө маш их хохирсон. Үүний дараа нөхөн олговрын мөнгөө нэхэмжилсэн. Улс нөхөн олговрийн мөнгө өгч чадахгүй 6 жилийн хугацаа өнгөрсөн. Сүүлд дүйцүүлэх талбай өгнө гээд уул уурхайн компаниуд ашиглаж байгаад буцаагдсан талбайг нөхөн олговор гэж өгсөн. Өмнө нь уул уурхайн компаниуд ашиглаж байгаад ашигт малтмалын илэрцгүй гээд буцаагдсан талбайг өгч дахин хохироосон. Хамгийн сүүлд нь надад 6 жилийн хорих ял оногдуулж дахин хохироож байна. Иймд Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх заалтууд, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлүүд байгаа тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/646 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.О надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Т.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаар хэн нэгнийг гэмт хэрэгт буруутгах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь тухайн үйлдэл эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас бусад тохиолдолд ямар ч үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж, ял шийтгэх учиргүй. Миний үйлчлүүлэгч Б.Оын үйлдэлд түүнийг буруутгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж огт байхгүй. Гэтэл шүүхээс Б.Оыг “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж, хамтран оролцсон гэж буруутгаж ял оногдуулсан. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж маш тодорхой заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаар “гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн, нэгдсэн зорилгоор санаатайгаар хамтарсан тохиолдолд гэмт хэрэгт хамтран оролцсон” гэж буруутгах үндэслэл болдог. Б.О нь Ж.Эыг өмнө нь огт танихгүй, бизнесийн болоод хувийн ямар нэгэн харилцаа, нэгдмэл сонирхол байхгүй, урьд өмнө нь холбогдож байсан зүйлгүй, Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүний хувьд зүс мэдэх төдий байсан. Түүнтэй санаа зорилго нэгдэх, Ж.Э Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б.От давуу байдал олгосон зүйл огт байхгүй. Энэ нь шийтгэх тогтоолын 11 дүгээр талд шүүгдэгч Ж.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Прокурорууд намайг огт танихгүй хүмүүстэй хамтарч гэмт хэрэг үйлдсэн гэж байна... , Ерөнхий сайд байсан болохоор уг хэргийг үйлдсэн байж магадгүй гэж магадлалын онолоор хүнийг яллаж болдог юм уу? Хавтас хэргийн материалд Э гэдэг хүнийг бусад шүүгдэгч нартай хамтран оролцож гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолсон ямар баримт байна вэ? Би Уул уурхайн яамны нэг ч хүнтэй уулзаагүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын нэг ч хүнд үүрэг даалгавар өгөөгүй. Өгсөн бол би хоёрын хооронд ингэхгүй, хэргээ хүлээгээд явна.” гэх, 16 дугаар талд С.Мын “...Би бие дааж дотоод албан бичгийг боловсруулах, эцэслэн гаргахдаа аливаа нэг этгээд, тэр дундаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Ц.Дашдорж, тус яамны Геологийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Г болон аливаа бусад этгээдэд нөлөөлөөгүй. Миний бие энэ хэрэгт холбогдож буй Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Э болон Б.О, Д.Т нарыг танихгүй бөгөөд эдгээр хүмүүс надад энэхүү албан бичгийг боловсруулан гаргахад өөрсдөө болон аливаа бусад өөр хүнээр дамжуулан нөлөөлөөгүй юм. ...” гэх мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын явцад Б.Оын яллагдагчаар өгсөн /9хх 17/, Д.Гын яллагдагчаар өгсөн /8хх 229/, С.Мын яллагдагчаар /10хх 99/ тус тус өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдоно. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй бөгөөд Ж.Э нь төрийн өндөр албан тушаалтны шийдвэр гаргах эрх мэдэлтэйн хувьд, Б.О нь өөртөө давуу байдал олж авахын тулд тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчин олгох, авах ажиллагааг хэзээ, хэрхэн санаа зорилгоо нэгтгэж, энэ гэмт хэргийг төлөвлөж зохион байгуулсан, гэмт хэрэгт хамтран оролцогч нарын үйлдэл оролцоог хэрхэн хуваарилсан талаар шийтгэх тогтоолд огт дүгнээгүй, энэ тухай нотолсон, нотолгоо, нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан 15 хавтас хэрэгт огт байхгүй. Түүнчлэн, шийтгэх тогтоолд “шүүгдэгч Б.О нь уг үйл явдлыг хууль ёсны мэт харагдуулах зорилгоор бичиг баримт боловсруулах, төрийн холбогдох байгууллагад хандах асуудлыг өөрийн үүсгэн байгуулсан компаниа шилжүүлсэн гэх Д.Тын оролцоо дэмжлэггүйгээр хийх бололцоогүй. ...” гэж буруутгасан. “Азаргын гол чонот” ХХК нь Б.Оын өмчлөлд байх үед Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор тус компанийн нэр дээр байсан Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруу гэх газарт байрлах ашигт малтмал хайх 42,882.88 га, ашиглах 407.55 га, нийт 43290.43 га талбай нь бүхэлдээ дархан цаазат газрын хилийн заагт багтсан байдаг. Үүнээс хойш Б.О “Азаргын гол чонот” ХХК-ийн хувьцааг 100 хувь Д.Тд шилжүүлэх хүртэл буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл, түүнээс хойших хугацаанд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу цуцлагдсан талбайдаа гаргасан зардлаа төрөөс нөхөх олговор олгуулахаар тухайн үеийн Ашигт малтмалын асуудал хариуцсан агентлаг, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудад удаа дараа хандаж албан бичиг, хүсэлтийг хуулийн хүрээнд явуулж байсан нь шүүхийн дүгнэсэн шиг бодит байдлыг хууль ёсны мэт харагдуулах зорилгоор, бичиг баримт боловсруулах, төрийн холбогдох байгууллагад хандах зэргээр гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл болж таарах уу? 2011 онд Ж.Э гэх хүн Улсын Их Хурлын гишүүн ч болоогүй байсан үе байна. Бодит байдалд Б.Отгонбаатрын үүсгэн байгуулж, хувь эзэмшиж байсан “Азаргын гол чонот” ХХК нь Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт багтсан учраас эзэмшиж байсан лицензүүд нь цуцлагдаж 2.000.000.000 /тэрбум/ гаруй төгрөгийн хохирол учирсан байдаг. Хэн ч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсэх, нөхөх олговорт хамруулах хүсэлтэй байж болно. Өөрөөс шалтгаалаагүй зүйлээс болж их хэмжээний учирсан хохирлоо барагдуулах гэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэсний төлөө миний үйлчлүүлэгч гэмт хэрэгтэн болж байгаа нь шударга ёсонд хэр нийцэх вэ? Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Шийтгэх тогтоолын 23 дугаар талд Ж.Э, Б.О, Д.Т, Д.Г нарыг бүлэглэсэн гэж буруутгасан. Шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлага тавигддаг бөгөөд үндэслэлтэй гэх шалгуур нь шүүхийн дүгнэлт нь нотолгоонд тулгуурласан байх явдал юм. Гэтэл тухайн хэрэгт Ж.Э, Б.О, Д.Т, Д.Г нар хэрхэн бүлэглэсэн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй. Энэ талаар ямар нотлох баримт байгааг огт дурдаагүй. Шүүх зөвхөн шийтгэх тогтоолын 23-31 дугаар талд бичигдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзсэн хирнээ хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Үнэндээ, Ж.Э, Б.О, Д.Т, Д.Г нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэх боломжгүй. Учир нь, энэ талаар нотолсон нотлох баримт хэрэгт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг тусгахаар зохицуулсан атал энэ хэрэгт Б.Оын үйлдэл хэрхэн хамтран оролцсон талаар нотолж, дүгнээгүй нь мөн л хууль хэрэглээний алдаа төдийгүй тогтоолыг хүчингүй болгох өөрчлөх хангалттай үндэслэл юм. Мөн Ж.Э, Д.Г, Д.Т нартай хэзээ, хэрхэн санаа зорилгоо нэгтгэж, яаж энэ хэргийг зохион байгуулсныг яаж нотлогдсон талаар шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой дүгнээгүй. Үүгээрээ мөн бүлэглэн, гүйцэтгэх, хэрэгт хамтран оролцохтой холбоотой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг илтэд буруу хэрэглэсэн. Түүнчлэн, шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн тогтоол тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заавал тусгахаар хуульчилсан байдаг. Гэтэл шийтгэх тогтоолд Б.Оын гэм бурууг үгүйсгэж байгаа баримтуудыг болон энэ гэмт хэрэгт оролцоогүйг нотолсон баримт, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүдийг хэрхэн няцаан үгүйсгэсэн, өмгөөлөгчийн дүгнэлтийн үндэслэлүүд хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар тусгаагүй орхигдуулж, хэт ерөнхий, нэг талыг барьсан дүгнэлт хийж ялласан нь буруу болжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий, тусгай ангиудын тохирох хэсгүүдэд заасны дагуу зүйлчилж ирүүлсэн нь агуулга болон хууль зүйн хувьд үндэслэлтэй болсон байна” гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “2 ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан “ Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж маш тодорхой заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаар “гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн, нэгдсэн зорилгоор санаатайгаар хамтарсан тохиолдолд гэмт хэрэгт хамтран оролцсон” гэж буруутгах үндэслэл болдог. Б.О нь Ж.Эыг өмнө нь огт танихгүй, бизнесийн болоод хувийн ямар нэгэн харилцаа, нэгдмэл сонирхол байхгүй, урьд өмнө нь холбогдож байсан зүйлгүй, Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүний хувьд зүс мэдэх төдий байсан. Түүнтэй санаа зорилго нэгдэх, Ж.Э Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б.От давуу байдал олгосон зүйл огт байхгүй. Энэ нь шийтгэх тогтоолын 11 дүгээр талд шүүгдэгч Ж.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Прокурорууд намайг огт танихгүй хүмүүстэй хамтарч гэмт хэрэг үйлдсэн гэж байна... , Ерөнхий сайд байсан болохоор уг хэргийг үйлдсэн байж магадгүй гэж магадлалын онолоор хүнийг яллаж болдог юм уу? Хавтас хэргийн материалд Э гэдэг хүнийг бусад шүүгдэгч нартай хамтран оролцож гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолсон ямар баримт байна вэ? Би Уул уурхайн яамны нэг ч хүнтэй уулзаагүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын нэг ч хүнд үүрэг даалгавар өгөөгүй. Өгсөн бол би хоёрын хооронд ингэхгүй, хэргээ хүлээгээд явна.” гэх, 16 дугаар талд С.Мын “...Би бие дааж дотоод албан бичгийг боловсруулах, эцэслэн гаргахдаа аливаа нэг этгээд, тэр дундаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Ц.Дашдорж, тус яамны Геологийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Г болон аливаа бусад этгээд нөлөөлөөгүй. Миний бие энэ хэрэгт холбогдож буй Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Э болон Б.О, Д.Т нарыг танихгүй бөгөөд эдгээр хүмүүс надад энэхүү албан бичгийг боловсруулан гаргахад өөрсдөө болон аливаа бусад өөр хүнээр дамжуулан нөлөөлөөгүй юм. ...” гэх мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын явцад Б.Оын яллагдагчаар өгсөн /9хх 17/, Д.Гын яллагдагчаар өгсөн /8хх 229/, С.Мын яллагдагчаар /10хх 99/ тус тус өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдоно. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй бөгөөд Ж.Э нь төрийн өндөр албан тушаалтны шийдвэр гаргах эрх мэдэлтэйн хувьд, Б.О нь өөртөө давуу байдал олж авахын тулд тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчин олгох, авах ажиллагааг хэзээ, хэрхэн санаа зорилгоо нэгтгэж, энэ гэмт хэргийг төлөвлөж зохион байгуулсан, гэмт хэрэгт хамтран оролцогч нарын үйлдэл оролцоог хэрхэн хуваарилсан талаар шийтгэх тогтоолд огт дүгнээгүй, энэ тухай нотолсон, нотолгоо, нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан 15 хавтас хэрэгт огт байхгүй. Харин ч Б.О нь энэ хэрэгт хамааралгүй болохыг нотлох цагаатгах талын нотлох баримтууд их бий. Прокурор яллах дүгнэлтдээ яллагдагч нар гэм буруутай болох нь 15 хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдлоо гэсэн байсан. Гэтэл аль хавтас хэргийн, аль баримтаар гэм буруутай нь тогтоогдож байгаа талаар нэг ч дурдаагүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны нууц магадалгаа гэж 4 магадалгаа хавтас хэрэгт байгаа. Үүний хоёртой нь өмгөөлөгч миний бие танилцсан. Нөгөө хоёрыг нь огт хараагүй. Хэрэв энэ нууц ажиллагааны магадалгаанд шүүгдэгч нарыг, тэр тусмаа миний үйлчлүүлэг Б.Оыг буруутгасан нотлох баримт байвал өмгөөлөгч нарт танилцуулахыг хүсэж байна. Мөн анхан шатны шүүхээс “шүүгдэгч Б.О нь уг үйл явдлыг хууль ёсны мэт харагдуулах зорилгоор бичиг баримт боловсруулах, төрийн холбогдох байгууллагад хандах асуудлыг өөрийн үүсгэн байгуулсан компаниа шилжүүлсэн гэх Д.Тын оролцоо дэмжлэггүйгээр хийх бололцоогүй.” гэж буруутгасан. Ямар ч иргэн, аж ахуйн нэгж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд, бизнесээ хамгаалахын тулд өөрөөс нь шалтгаалахгүйгээр лиценз нь цуцлагдаад дархан цаазат газрын солбицолд орчихсон байхад эрхээ сэргээлгэхийн тулд төрийн байгууллагад хандана. Үүнийхээ дагуу 2011 оноос хойш төрийн байгууллагад хандсан байсан. Улсын Их хурлын 18 дугаар тогтоол гарсан үеэс гэмт хэрэг эхэлсэн гэж үзвэл тухайн 2011 онд Ж.Э гэх хүн Улсын Их Хурлын гишүүн ч болоогүй байсан үе байсныг харгалзаж үзэх хэрэгтэй. Мөн шийтгэх тогтоолын 23 дугаар талд Ж.Э, Б.О, Д.Т, Д.Г нарыг бүлэглэсэн гэж буруутгасан. Шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлага тавигддаг бөгөөд үндэслэлтэй гэх шалгуур нь шүүхийн дүгнэлт нь нотолгоонд тулгуурласан байх явдал юм. Гэтэл тухайн хэрэгт Ж.Э, Б.О, Д.Т, Д.Г нар хэрхэн бүлэглэсэн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй. Энэ талаар ямар нотлох баримт байгааг огт дурдаагүй. Шүүх зөвхөн шийтгэх тогтоолын 23-31 дугаар талд бичигдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзсэн хирнээ хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Шийтгэх тогтоолын 23-31 дэх талд авагдсан баримтуудыг харахад “Азаргын гол чонот” ХХК болон миний үйлчлүүлэгч Б.Отай холбоотой 4 баримт бий. Нэг нь гэрч Мөнхтамирын “тус ажлын хэсэгт манай байгууллага буюу миний зүгээс геологийн хайгуулын ажилд хийгдсэн зардал, кадастрын зураг гаргах гэх мэт чиг үүрэгтэй байсан. Хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүд хүсэлтдээ сонгосон талбайгаас ямар хэмжээтэй, хаана авахаа тусгаж ирүүлсэн. Нийт 13 лиценз аж ахуйн нэгжүүдэд олгосноос “Азаргын гол чонот” ХХК нь 4 лицензтэй байснаас 8 лиценз болгож авсан. Тус 8 лиценз нь бүгд хайгуулын лиценз байсан. Тус компани нь яг хаана, ямар газар, хичнээн хэмжээний талбайг авах хүсэлт ирүүлсэн байсныг санахгүй байна. “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэмшлийн газрууд нь тусгай хамгаалалтад хамаарахгүй. Тус компанийн эзэмшиж байсан 4 лиценз урт нэртэй хуульд орсон 3 бүсэд хамаарагдаж байснаас Засгийн газрын гаргасан тогтоолоор тусгай хамгаалалт болон улсын нөөцөд авсан газрын жагсаалтад орсон байсан” гэж мэдүүлсэн. Гэтэл энэ мэдүүлэг худлаа байсан. Учир нь, “Азаргын гол чонот” ХХК-ийн 4 лиценз урт нэртэй хуульд ороогүй. Улсын Их хурын 2011 оны 18 дугаар тогтоолоор дархан цаазат газарт орсон учраас тухайн лицензүүд цуцлагдсан. Гэтэл ийм худал гэрчийн мэдүүлгийг үндэслэж Б.Оыг буруутгасан байна. Мөн гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлгийг таслаж аваад буруутгасан байсан. Дараагийн буруутгасан нотлох баримт нь яллагдагч Д.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “хүсэлтийг нь аваад яамныхаа хуулийн хэлтсээр оруулан нөхөх олговор олгох асуудлыг нь 90, 91 дүгээр тогтоолтой хамтад нь шийдвэрлэж нөхөх олговор олгож болох эсэх талаар албан бичгээр хандаж асуухад хуулийн хэлтсээс боломжтой гэж хариу ирсэн болохоор судалж нөхөх олговор олгох дүгнэлт гаргасан” гэсэн. Үүнийг шүүгдэгч Д.Г ч өөрөө “хуулийн хэлтсээр оруулаад хууль зөрчөөгүй гэсэн учраас ажлын хэсэг хэлэлцээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулсан” гэж тайлбарлаж байна. Мөн шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ “би Канад улсад олон улсын уул уурхайн хуралд оролцохоор явж байхдаа уул уурхайн сайдаар ажиллаж байсан Дашдоржтой уулзсан” гэж байна. Өөрөө уул уурхайн бизнес эрхэлдэг хүн Монгол улсыг төлөөлж олон улсын ажиллагаанд оролцож байхдаа Монгол улсыг ахалж оролцож байгаа төрийн өндөр албан тушаалтантай уулзсанаа л ярьсан байх. Гэтэл Канад явлаа гэж буруутгаж байгаа юм уу, эсхүл тэнд очоод Дашдорж сайдтай уулзсан гэж буруутгаж байгаа юм уу. Хэрэв буруутгамаар байвал тэнд Дашдоржтай сайдтай юу ярьсныг нь тогтоочихоод хүнийг буруутгах ёстой. Гэтэл тийм зүйл байхгүй. Шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа түүнийг буруутгах үндэслэл болох ёсгүй. Өөрөөр Б.Отай холбоотой, “Азаргын гол чонот” ХХК-тай холбоотой нотлох баримт 15 хавтас хэрэгт байхгүй. Мөн Б.Оын эрүүл мэндийн тухайд Б.О нь анх 2019 оны 10 дугаар сард хууль зөрчиж цагдан хоригдохоосоо 1 сарын өмнө Япон улсад эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнд хамрагдсан байсан. Тэгэхэд өвдөгнөөс бусад эд, эрхтэн хэвийн байсан. Гэтэл хууль бусаар цагдан хориод, шүүхийн тогтоол гараагүй байхад Авилгатай тэмцэх газрын коридоорт шөнөжин байлгаж байгаад шүүхийн тогтоолыг гаргаж аваад үргэлжлүүлэн 4 сар гаран буюу 127 хоног цагдан хорьсон. Энэ хугацаанд өвдөгний шөрмөсний урагдал нь хүндрээд явж чадахгүй болсон. Тэгээд шүүхээс батлан даалтад гараад хөнгөн хагалгаанд орох байсан хүн хүндэрсэн байсан тул мөлжүүлэх мэс засалд орсон. Өөрөө жин багатай хүн байсан үүнээсээ 10 гаруй кг турсан. Үүнээс хойш гэртээ эмчлүүлж байсан ч алдсан жингээ нөхөж чадахгүй байсан. Тэгээд ухаан алдаж унаад гэрийнхэн нь эмнэлгээр нарийн шинжилгээ хийлгэхэд зүрхний систем тавиулах зайлшгүй шаардлагатай, мөн ходоодны хорт хавдартай байна гэх онош гарсан. Ар гэрийнхнийх нь зүгээс ярилцаж байгаад 2020 оны 7 дугаар сард эхлээд зүрхний үйл ажиллагааг нь дэмжье, дараа нь ходоодны мэс заслыг төлөвлөсөн байсан. Гэтэл шүүх хуралдаан болж 10.000.000.000 буюу Монгол Улсын түүхэнд байгаагүй барьцааг нэхэж, үүнийг биелүүлээгүй үндэслэлээр өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байна. 6 жилийн хорих ял гэдэг хорт хавдрын 2 дугаар шатанд орсон хүний хувьд цаазын ялнаас ялгаагүй ял юм. Иймд үйлдэл нь нотлогдохгүй байгаа байдал, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болдог. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлүүд байх тул тус хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/646 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. Үнэхээр буруутгах гэж байгаа бол ялын хэмжээг нь харгалзаж үзнэ үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Т.Золбоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу Б.Оын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хууль зүйн шинжийг агуулж байж гэмт хэрэгт тооцох үндэслэл бүрдэнэ. Б.Оын зохион байгуулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангйин 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь эрүүгийн эрх зүйн үүднээс нийтийн албан тушаалтан үйлдсэн байх тусгай субъект, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл /объектив шинж/; тус үйлдэл нь санаатай байх субъектив шинж; Үйлдлийн улмаас хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдлийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдсон харилцаа зөрчигдсөн байх объектийн шинжийг тус тус агуулсан байх учиртай байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлд заасан аутентик тайлбараар тайлбарлаж /шийтгэх тогтоолын 23 дахь тал, 2 дахь догол мөр/ тухайн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Ж.Эыг Улс төрд нөлөө бүхий этгээд байсан хэмээн үзжээ. Уг тайлбарт Ерөнхий сайд хэмээн туйлын тодорхой заасан байгаа нь тухайн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд ажиллаж байсан нь Ж.Эыг “Улс төрд нөлөө бүхий этгээд” байсан гэсэнтэй маргах аргагүй болгож байна. Гэвч Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд 1 дэх хэсэгт “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” хэмээн заасны дагуу Засгийн газар тогтоол, Ерөнхий сайд захирамж гаргана. Үүний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд” болох Ерөнхий сайд нь өөрийн гаргасан захирамжийн хүрээнд хариуцлага хүлээх боломжтой. Гэтэл уг шийтгэх тогтоолд тухайн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Ж.Эын ямар нэгэн захирамжийн тухай огт дурдагдаагүйн дээр хавтас хэргийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй байх ба харин Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны 256 дугаар тогтоолыг гаргахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээсэн байна. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын тогтоол нь хамтын шийдвэр ба мөн хуулийн 30 дугаар зүйлийн 5-д “Засгийн газрын тогтоолд түүний биелэлтийг хариуцсан сайд нар, дараа нь Ерөнхий сайд гарын үсэг зурна” хэмээн зааснаар Ерөнхий сайд зөвхөн баталгаажуулах үүрэгтэй байна. Үүний дагуу 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоолыг хууль, журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн засгийн газраас гаргаж Ж.Э зөвхөн баталгаажуулах үүрэгтэй гарын үсэг зурсан байхад шүүх шийтгэх тогтоолдоо Засгийн газрын 256 дугаар тогтоолыг тухайн үеийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Э хууль, журмыг зөрчин дангаар гаргасан мэт авч үзсэн нь Засгийн газар болон Ерөнхий сайд гэх хоёр тусдаа ухагдахууныг адилтган үзэж Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн ноцтой алдаа үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх уг шийтгэх тогтоолдоо Ж.Эын гаргаагүй, мөн гаргах боломжгүй шийдвэрт хариуцлага хүлээлгэжээ. Мөн миний үйлчлүүлэгч Б.О нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг нь шийтгэх тогтоолын шүүгдэгч нарын биеийн байцаалтаас /шийтгэх тогтоолын 1 дэх тал 3 дахь догол мөр/ тодорхой харагдаж байна. Энэ нь түүнийг нийтийн албан тушаалтан, Улс төрд нөлөө бүхий этгээд” биш гэдгийг нотлон харуулах ба Авлигын тухай хуулийн 4 дүгээр зүйлд хувиараа хөдөлмөр эрхлэгчийг Нийтийн албан тушаалтанд хамаарахаар хуульчлаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн гол шинж нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан объектив шинж байх ба Ж.Эыг “Улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” хэмээн анхан шатны шүүх үзсэн байна /шийтгэх тогтоолын 23 дахь тал 5 дахь догол мөр/, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” үйлдлийг Авлигын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” ойлгохоор заасан байна. Гэтэл анхан шатны шүүх Ж.Эыг албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийсэн гэснийг тал бүрээс нь тогтоон нотолж чадаагүй байж тус үйлдлийг хийсэн хэмээн үзсэн нь хилс хэрэгт олон хүнийг унагаж байгааг тодорхой харуулна. Хавтас хэргийн материалд Ж.Э албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийсэн гэсэн нэг ч нотлох баримт байхгүйн дээр харин эсрэгээр Засгийн газрын үйл ажиллагааг хууль, журамд заасны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хуралдуулж хэлэлцэх асуудлуудыг хэлэлцсэн байна /1хх 163 166/. Субъектив шинжийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрийг заавал агуулсан байхыг шаарддагийг шүүх уг тогтоолоороо зөвшөөрсөн /шийтгэх тогтоолын 22 дахь тал/ ба С.Мын үйлдэлд уг шинж тогтоогдсонгүй гэсэн байна /шийтгэх тогтоолын 22-23 дахь тал/. Ийнхүү гэм буруугийн санаатай хэлбэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн заавал байх шинж гэсэн атлаа Ж.Э болон зохион байгуулагч хэмээн үзсэн миний үйлчлүүлэгч Б.О нар өөрийн үйлдлийн хууль бус шинжийг хэрхэн ухамсарлаж, хүсэж байсан нь шүүх хуралдаан дээр хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байхын дээр шүүхийн шийдвэрт энэ талаар нотолсон баримт бүү хэл энэ талаар огт дурдаагүй байна. Тус шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “санаатай үйлдэгдэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” байхыг тогтоосон байна /шийтгэх тогтоолын 22 дахь тал 4 дэх догол мөр/. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Ж.Э, Б.О нарын үйлдлийн улмаас бодит хохирол хэн нэгэнд учраагүйн дээр хохирогч байхгүй хэрэг юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” хэмээн зааснаас субъектийн үйлдлийг гэмт хэрэг хэмээн үзэж байгаа бол түүний үйлдлийн улмаас хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд заавал байх ёстойг харж болно. Мөн тус шүүхийн шийтгэх тогтоолоор Ж.Эыг зохион байгуулагч, Б.Оыг зохион байгуулагч, Д.Гыг хамжигчаар, Д.Тыг хамжигчаар тогтоосон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гүйцэтгэгчийг тогтоогоогүй нь уг хэрэг гүйцэтгэгчгүй болохыг харуулж байна. Аливаа гэмт хэрэгт заавал гүйцэтгэгч байх ёстой. Уг ойлголттой хууль зүйн болоод онолын хувьд маргах боломжгүй гэдэгтэй ямар ч хуульч санал нийлнэ. Тухайн гэмт үйлдлийг хэн нэгэн этгээд заавал гардан гүйцэтгэх учиртай ба үйлдэл нь гүйцэтгэгчээс гадна яригдах боломжгүй гэдэг нь туйлын тодорхой. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, ... үйлдсэн хүнийг гүйцэтгэгч гэнэ” хэмээн заасан. Дээрх үндэслэлүүд болоод тус анхан шатны шүүхийн шийдвэрээр хэргийн хохирогч болон гардан гүйцэтгэсэн гүйцэтгэгч тогтоогдоогүй байгаа нь Эрүүгийн хуулийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг болох ба Засгийн газрын гаргасан тогтоолыг Ерөнхий сайд гаргасан байдлаар авч үзэх нь бодит байдалд нийцэхгүйг шууд харуулах юм. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” хэмээн заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийг бий болгож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Ж.Эын ганцаараа нэг, Ж.Э, Б.О, Д.Т, Д.Г нарын хамтарсан үйлдлийн явцад гарсан Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоол нь Улсын Их Хурлын тогтоол, түүний дагуу гарсан Засгийн газрын тогтоолыг зөрчин гарахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шударга ёс, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна”, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй “Ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт бизнес эрхэлж буй хүн, хуулийн этгээдүүдэд төрөөс ижил боломж, давуу талыг олгохгүй байж, төрийн үйлчилгээ хэнд боловч жигд, тэгш хүртээмжтэй байх тухай эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хууль тогтоох байгууллагаас хэм хэмжээ тогтоож, хуульчилсныг тус тус зөрчсөн байна” хэмээн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоолын хууль бус байдлыг тогтоосон байна. Засгийн газрын тогтоол хууль зөрчсөн эсэхийг тогтоох эрх хэмжээ нь Монгол Улсын Захиргааны шүүхэд байх ба Захиргааны шүүхээс уг тогтоолыг хууль зөрчсөн хэмээн үзсэн шүүхийн шийдвэр одоогоор алга байна. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоолыг хууль зөрчсөн хэмээн шүүхээс тогтоосон нь уг тогтоол хүчин төгөлдөр байх эсэх асуудалд нөлөөлөх ба энэ нь уг тогтоолоор нөхөн олговор авсан бусад компанийн нөхөн олговрыг хүчингүй болгох нөхцөл байдлыг үүсгэжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ийм шийтгэх тогтоол гарсан нь Захиргааны хэргийн шүүхийн эрх хэмжээнд халдсан, салбар эрх зүй хоорондын хил хязгаарыг эвдсэн ноцтой зүйл болсон бөгөөд шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь тогтоолыг хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж байна уу? Эсвэл шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж байна уу гэх хоёрдмол утга бүхий ноцтой зөрүүг бий болгосон байна. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна. Миний үйлчлүүлэгч Б.Оыг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын 256 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Хайрхандулаан, Гурвантэс, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Гучин-Ус сум, Ховд аймгийн Алтай сум гэсэн 5 аймгийн, 10 сумын нутаг дэвсгэрт, нийт 8 ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн солбицлыг өөрийн үүсгэн байгуулсан “Азаргын гол чонот” ХХК-д авах давуу байдлыг үүсгүүлэх, хэргийг зохион байгуулсан хэмээн үзсэн юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ “гэж заасан байна. Үүний дагуу бол Б.О нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын 256 тогтоолоор нийт 8 ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн солбицлыг өөрийн үүсгэн байгуулсан “Азаргын гол чонот” ХХК-д авахыг санаачилсан, үүнийг удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан үйлдэл хийсэн нь нотлох баримтаар тогтоогдох ёстой. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үйлдлүүдийн нэгийг ч тогтоох нотлох баримт байхгүйн дээр угаас ийм баримт хавтас хэрэгт байхгүй учир анхан шатны шүүхийн хурлын явцад нотлох баримтаар шинжлэн судлаагүй юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд огт тогтоогдоогүй нөхцөл байдлыг ямар ч нотлох баримтгүйгээр бий болгож тавьсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж заасан нөхцөлийг бий болгож байна. Б.О нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан зэргийг нотлох баримт угаас байхгүйн дээр хэрэгт хамаарч байгаа хүмүүс нь нэг нэгнээ огт танихгүй, өмнө уулзаж байгаагүй нь нотлох баримтаар шүүгдэгч Б.Оын мэдүүлэг /9хх 17/, шүүгдэгч Д.Гын мэдүүлэг /8хх 229/, яллагдагч С.Мын мэдүүлэг /10хх 99/ зэргээр тогтоогдсон билээ. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзсэн байна /шийтгэх тогтоолын 34 дэх тал, 5 дахь догол мөр/. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан. Гэтэл шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байгаа шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нөхцөл байдлыг бий болгож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэм хэмжээ нь нийт гэмт хэрэг үйлдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх санааг илэрхийлж байхад шүүх онцгойлон гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлийг бий болгох ба ингэснээр Үндсэн хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” хэмээн баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлага” ханаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал “-ыг тусгахаар заасан байна. Гэтэл шүүхийн тодорхойлох хэсэгт Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэзээ, хаана, хэнтэй уулзаж зохион байгуулсан, хэдий хэмжээний хохирол учруулсан талаар нэг ч зүйлийг тогтоож чадаагүйн дээр хавтас хэрэгт дээрхийг тогтоосон нэг ч баримт байхгүй. Энэ нь дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шийтгэх тогтоол шаардлага хангаагүй” гэх нөхцөл байдлыг үүсгэж байна. Б.Оыг Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 тогтоолыг гаргах ажлыг зохион байгуулсан гэх нэг ч бодит баримт байхгүй байхад шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой нотлох баримтад тулгуурлах бус харин “аль нэг зохион байгуулагчийн үйлдэл дутагдахад үйлдэл бүрэн зохион байгуулагдахааргүй, төгсөхөөргүй байгаа нь” /шийтгэх тогтоолын 32 дахь тал, 1 дэх догол мөр/, “шүүгдэгч Б.О нь уг үйл явдлыг хууль ёсны мэт харагдуулах зорилгоор бичиг баримт боловсруулах, төрийн холбогдох байгууллагад хандах асуудлыг өөрийн үүсгэн байгуулсан компаниа шилжүүлсэн гэх Д.Тын оролцоо дэмжлэггүйгээр хийх бололцоогүй” гэх зэрэг бодит бус таамаглал дээр тулгуурлан ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийн нэг “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэх нөхцөлийг давхар бүрдүүлж байна. Гэмт хэрэг төгсөх тухай асуудал нь зохион байгуулагчаас хамаарах бус харин гүйцэтгэгчтэй холбоотой ухагдахуун юм. Гэтэл уг шийтгэх тогтоолд гэмт хэрэг төгсөх тухай асуудлыг зохион байгуулагчтай холбоотойгоор бичсэн байх нь хууль хэрэглээний ноцтой алдаа үүсгэж байна. Зохион байгуулагч нь гэмт хэргийн үйлдэлд бодит байдлаар оролцдоггүй учир хэргийг төгсгөх боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгохоор заасан байна. 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр болсон шүүх хуралдаанаар Б.Оыг тус хэргийг зохион байгуулахаар хэргийн бусад оролцогч нартай өмнө нь уулзан үйлдлийг тогтоож чадаагүй ба үүнийхээ үндэслэлийг шүүгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн хэмээн тайлбарлан уншиж сонсгосон ба энэ нь хурлын бичлэгээр нотлогдоно. Гэтэл 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өмгөөлөгч надад гардуулан өгсөн шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдлээрээ нэгдсэн тухай огт бичээгүйн дээр тус заалтаа журамлаагүй байна. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй” гэх нөхцөл байдлыг туйлын тодорхой үүсгэж үүнтэй маргахын аргагүй байдлыг үүсгэж байна. Дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/646 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох бүх хуульд зүйн үндэслэл, мөн Үндсэн Хуулийн 14.1-д заасан “хүн бүр шүүхийн өмнө тэгш байх” эрх зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү. Түүнчлэн, шийтгэх тогтоол нь хэлбэрийн болоод агуулгын хувьд маргахын аргагүй тодорхой байж иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бий болгож байдаг. Гэтэл уг шүүхийн шийтгэх тогтоол нь хэлбэр болоод хууль зүйн агуулга талаасаа дээр дурдсан байж боломгүй алдаатай байх ба хохирогч болон гүйцэтгэгчгүй хэрэг шийдсэн. Мөн уг хэргийн нэг оролцогч болох Ж.Эыг өмгөөлөгчгүй хуралд оруулсан байдлаараа Монгол Улсын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон эрүүгийн эрх зүйд байж боломгүй доголдлыг бий болголоо. Уг доголдлыг Монгол Улсын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хайхрахгүй өнгөрөөж, эрүүгийн эрх зүйн хөгжлийг ухраахгүй гэдэгт найдаж байна. Түүнчлэн, шийтгэх тогтоол нь хэлбэрийн болоод агуулгын хувьд маргахын аргагүй тодорхой байж иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бий болгож байдаг. Гэтэл уг шүүхийн шийтгэх тогтоол нь хэлбэр болоод хууль зүйн агуулга талаасаа дээр дурдсан байж боломгүй алдаатай байх ба хохирогч болон гүйцэтгэгчгүй хэрэг шийдсэн. Мөн уг хэргийн нэг оролцогч болох Ж.Эыг өмгөөлөгчгүй хуралд оруулсан байдлаараа Монгол Улсын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон эрүүгийн эрх зүйд байж боломгүй доголдлыг бий болголоо. Уг доголдлыг Монгол Улсын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хайхрахгүй өнгөрөөж, эрүүгийн эрх зүйн хөгжлийг ухраахгүй гэдэгт найдаж байна. Эцэст нь хэлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан байхад хохиролгүй, хохирогчгүй, үйлдэл нь тогтоогдоогүй, хамтран оролцсон байдал нь тогтоогдоогүй хэрэгт сонгох санкц буюу торгох ялын зохицуулалт байсаар байтал ялын хамгийн хүнд төрөл болох хорих ялын их хэмжээ буюу 6 жилийн ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг зөрчиж байна. Б.Оын эрүүл мэндийн байдал туйлын муу байгаа болох нь 3 шатлалын эмнэлгийн дүгнэлт болон 461 дүгээр цагдан хорих ангийн эмнэлгийн эмч нарын зөвлөлийн хурлаар тогтоогдож байгаа. Иймд Б.Оын амь нас нь ирээдүйд илүү аюулд учирч болохоор байгааг харгалзан үзнэ үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Т хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би “Азаргын гол чонот” ХХК-ийн хууль ёсны эзэмшигч. Тусгай зөвшөөрлөө улсад хураалгаад нөхөн олговор авах эрхтэй гэж үзэж байна. Иймээс компанийн захирлын хувьд нөхөн олговор авах асуудлаар төрд хүсэлт гаргасан үйлдэл хийсэн юм. Би Ерөнхий сайд Ж.Э, ажлын хэсгийн дарга Д.Г, С.М нарыг танихгүй байхад эдгээр хүмүүстэй хамтран гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгааг ойлгохгүй байна. Хэрэв “Азаргын гол чонот” ХХК-ийг төлөөлж төрд хандсан, гарын үсэг зурсныг гэмт хэрэг гэж үзэж байвал ял шийтгэхтэй ялгамжтай хандаж болдоггүй юм уу. Эдгээр хүмүүсийг яллахад заавал миний оролцоо хэрэгтэй байгаа юм бол ядаж надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Б.Мөнхбат хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх “Д.Т нь эхний санааг сэдэж, санаачлаагүй боловч Ж.Э, Б.О нарын зохион байгуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн нийгмийн аюул, үйлдлийнх нь хууль бус болохыг мэдсээр байж өөрсдийн үйл ажиллагаагаараа дэмжлэг үзүүлж гэмт хэргийг төгс үйлдэгдэхэд хамжигчаар оролцсон. ... 15 хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг ... хамжигчаар хамтран оролцсон болох нь нотлогдон тогтоогдсон. ...” /шийтгэх тогтоолын 33-34 дүгээр тал/ гэсэн дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” хэмээн тодорхойлсон бөгөөд гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж буруутгахын тулд тухайн гэмт хэрэгт тодорхой үйлдлээр хамтран оролцохоо “урьдчилан амлах” байдлаар гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн үйлдлийг тогтоох ёстой. Гэтэл “Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Э албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д ... ашигт малтмал хайх 8 тусгай зөвшөөрлийн тусгай зөвшөөрлийн солбицлыг баталсан” гэх үйлдэлд Д.Т “урьдчилан амлаж” дэмжлэг үзүүлсэн болохыг тогтоосон нэг ч нотлох баримт шүүхээр хэлэлцэгдсэн 15 хавтас хэргийн материалд байхгүй. Тиймээс Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хамжигчаар хамтран оролцсон нь нотлогдон тогтоогдсон” гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Шүүх шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа гэх нотлох баримтуудыг дурдахдаа “Азаргын гол чонот” ХХК-ийн олборлолт явуулсан талбай дээр очиж ажилласан шинжээч А.Цэнд-Аюушийн ... тухайн компанийн ашиглалтын МҮ-13327 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 42.67 га талбайд уурхайн олборлолт явуулж эвдрэлд орсон байна. Олборлолт явуулсан талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа огт хийгдээгүй байна” гэх мэдүүлгийг дурдсан байна. “Азаргын гол чонот” ХХК тусгай зөвшөөрөлтэй талбай дээр олборлолт явуулсан эсэх, нөхөн сэргээлт хийсэн эсэх асуудалд энэ хэргээс тусдаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Уг хэрэг бүртгэлтийн хэрэгт дүгнэлт гаргасан шинжээч А.Цэнд-Аюуш газар дээр нь очиж үзэж шалгаагүй хирнээ “нөхөн сэргээлт хийгээгүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд олборлолт явуулсан” хэмээн дүгнэлт гаргасан асуудал мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгагдаж байгаа. Мөн шинжээчийн дүгнэлт гаргасан гэх “Нуман Алтай” ХХК хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хил заагийг тогтоодог геодезийн хэмжилт хийх, тухайн газарт олборлолт явуулсан эсэхийг тогтоодог маркшейдерийн хэмжилт хийх эрхгүй хирнээ шинжээчээр ажилласан байдаг. Уг хэрэг бүртгэлтийн хэрэгт “Азаргын гол чонот” ХХК-ийн тухайн талбайд үйл ажиллагаа явуулахаа больсноос хойш өөр этгээдүүд /нинжа/ олборлолтын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй асуудал ч шалгагдаж байгаа юм. Тийм ч учраас анхан шатны шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө буюу хохирогч оролцуулах эсэх ирцийн асуудлыг хэлэлцэх үед Улсын яллагч нар “нөхөн сэргээлт хийгээгүй” асуудлаар тусдаа хэрэг шалгагдаж байгаа учраас энэ үндэслэлээр мэтгэлцээн явагдахгүй, хохирогч оролцуулах шаардлагагүй гэсэн агуулга бүхий тайлбарыг хийсэн. Тухайлбал, Улсын яллагч Б.Батсайхан “мөрдөн байцаалтын явцад энэхүү хэрэгт хохирогчоор Лхамжав, Дондогмаа нарыг тогтоосон байсан. Прокурор хэргийг хүлээж аваад хянах явцад хохирогч нар нь Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт 2007 оноос 2012 оны хооронд ашиглалтын талбайд алтыг ухаад нөхөн сэргээлт хийгээгүй, ашиглалтын талбайгаас хэтрүүлж хайгуулын талбай руу оруулж, өөрөөр хэлбэл, солбицлыг зөрчиж ашигт малтмал олборлосон гэж үзэж хохирлын хэмжээг тодорхойлж хохирогчоор тогтоогдсон. Ингээд прокуророос хэргийг хянаад “Азаргын гол чонот” компанид хохирогчоор тогтоосныг үндэслэлгүй гэж үзээд тусдаа ашигт малтмал хайгуулын хэрэг дээр хохирогчоор тогтоох нь зүйтэй учир мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгосон. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь тухайн албан тушаалтны гаргаж байгаа шийдвэр нь бусдад давуу байдал олгосны улмаас энэхүү хэрэгт бодит хохирол учраагүй гэж үзээд мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрийг хүчингүй болгож тэдгээрт танилцсан. Иймд энэхүү хэрэгт хохирогч нарыг оролцуулах шаардлагагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх тул хохирогч нарыг оролцуулах хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Нөхөн сэргээлт хийгээгүй асуудлыг шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад “нөхөн сэргээлт хийгээгүй учраас нөхөх олговор олгох үндэслэлгүй байсан” гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, нөхөн сэргээлт хийгээгүй гэдэг бол гэмт хэрэг учраас тухайн хэрэг асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэргийн материал дундаас “хэдэн баримт” сугалж аван үүнийгээ өөр хэргийн нотолгоо болгож ашиглаж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байж боломгүй үйлдэл юм. Хэрэв нөхөн сэргээлт хийгээгүй гэдгийг мэдсээр байж нөхөх олговор олгосон гэж буруутгаж байгаа бол энэ хоёр хэрэг тусдаа шийдэгдэх үндэслэлгүй. Шүүх гэрч Б.Бат-Эрдэнийн “...Хэрвээ “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн олговор олгосон бол байж болохгүй асуудал” гэх мэдүүлгийг гэм буруугийн нотолгоо болгосон байна. Гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлгийг бүтнээр нь уншвал “Азаргын гол чонот” ХХК ч гэлтгүй ер нь нөхөх олговорт тусгай зөвшөөрөл олгох асуудлыг эсэргүүцсэн байр суурь илэрхийлж байсан нь харагдана. Тухайлбал, гэрч Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...миний барьдаг зарчим бол уул уурхайн чиглэлээр хариуцлагагүй олгогдсон тусгай зөвшөөрөл, хууль бус тусгай олборлолттой хатуу тэмцэж байсан ... өөр газарт дахин шинээр тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулах төслийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байсан ...” гэсэн байдаг. /3хх 4/ Мөрдөгчийн “Нөхөн сэргээлт хийгээгүй, батлуулсан нөөцөө ашигласан, ашиглалтын талбай хэтрүүлэн олборлолт явуулсан аж ахуйн нэгжид нөхөх олговорт шинээр хайгуулын талбай олгосон нөхцөл байдал тогтоогдож байна. Ингэж олгосон нь зөв юм уу? гэсэн асуултад гэрч Б.Бат-Эрдэнэ “...Хэрвээ “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн олговор олгосон бол байж болохгүй асуудал” гэж хариулсан байдаг. Гэтэл түүний мэдүүлгийн зөвхөн энэ хэсгийг тасдаж авснаар “Азаргын гол чонот” ХХК-ийн “нөхөн сэргээлт”-ийн асуудлыг мэдээд эсэргүүцсээр байхад нь зөрөөд шийдвэр гаргачихсан мэтээр ойлгогдохоор байна. Мэдүүлгийг ингэж тасдаж авснаар шийдвэр гаргагчид “буруу мэдээлэл” хүрнэ гэдгийг мэдсээр байж шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь шүүх анхнаасаа шүүгдэгч нарыг буруу хандлага баримталсныг илтгэж байна. Шүүхийн тогтоолд дурдсан гэм буруугийн үндэслэл болсон нотлох баримтууд дунд “Азаргын гол чонот” ХХК материалаа ажлын хэсгийн дарга Д.Гтай хуйвалдаад дундуур нь гэнэт оруулж шийдвэрлүүлсэн гэж ойлгогдохоор мэдүүлгийн хэсгийн түүвэрлэн оруулсан байна. “Азаргын гол чонот” ХХК Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/110 дугаартай тушаалаар ажлын хэсэг байгуулагдахаас ч өмнө буюу 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдөр /4хх 181/-өөс хойш нөхөн олговрын асуудлаар төрийн байгууллагуудтай харилцаж байсан. Тухайлбал, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17/019 дугаартай албан тоотоор ашигт малтмалын газарт хандсан. Ашигт малтмалын газраас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 3/3500 дугаартай албан тоот /4хх 180/-оор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ханд гэсэн хариу өгсний дагуу 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 17/032 дугаартай албан тоот /4хх 178-179/-оор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газарт хандсан байдаг. Улмаар тус газраас “...ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдэд нөхөх олговор олгох асуудлыг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-т ханд гэсний дагуу 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 1/18 дугаартай албан тоотоор ажлын хэсэгт хандсан юм. Эдгээр баримтууд нь ажлын хэсгийн хэн нэгэнтэй хуйвалдаж гэнэт оруулж ирсэн дүгнэлтийг няцаах төдийгүй нөхөх олговрын асуудлаа шийдвэрлүүлэхээр шат шатны байгууллагуудад нь ном журмын дагуу хандаж байсан болохыг нотлох харуулж байна. Шүүх “нөхөх олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл олгоход “Азаргын гол чонот” ХХК хамааралгүй хуулийн этгээд байсан” гэсэн дүгнэлт /шийтгэх тогтоолын 23 дугаар тал/ буюу “Азаргын гол чонот” ХХК-д нөхөх олговор олгох үндэслэл байсан гэсэн дүгнэлтийг хийхдээ дараах үндэслэлийг баримталсан байна. Ноён-Уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг баталсан Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дугаартай тогтоолд хамааралгүй /шийтгэх тогтоолын 23 дугаар тал/, Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг баталсан Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 91 дугаартай тогтоолд хамааралгүй учраас гэсэн байна. “Азаргын гол чонот” ХХК-д нөхөх олговор олгох үндэслэлгүй байсан гэж үзсэн шүүхийн энэхүү дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийн шийдэлд ноцтой нөлөөлж болохоор байхад анхаарч үзэлгүй орхигдуулсан. Учир нь, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... дархан цаазат газрын хилийн заагийг батлах, өөрчлөх” бүрэн эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлнэ” гэж, 26 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “байгалийн нөөц газрын болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох” бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 1 дэх заалтаар “Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын нутгийг дамнан орших “Зэд-Хантай-Бүтээлийн нурууд, тэдгээрийн орчмын газар нутгийг дархан цаазат газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авч, тогтоолын 5 дугаар хавсралтаар дээрх дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон. Энэхүү дархан цаазат газарт “Азаргын гол чонот” ХХК ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авсан байсан газар бүхэлдээ хамрагдсан учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Харин Монгол Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 13 дугаар тогтоол /1хх 28/-оор “Ноён-Уул орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад” авч Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дугаартай тогтоол /1хх 41/-оор хилийн заагийг тогтоосон. Мөн Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоол /1хх 27/-оор “Тост, тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад” авч Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 91 дугаартай тогтоол /1хх 44 дүгээр тал/-оор хилийн заагийг нь тогтоосон. Ингэснээр Улсын Их Хурал, Засгийн газрын дээрх шийдвэрээс хамааран үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгж байгууллагууд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгоно” гэсэн заалтын дагуу нөхөх олговор авах хууль зүйн боломж үлдсэн. “Азаргын гол чонот” ХХК-ийн хувьд нөхөн олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр Төр засгийн байгууллагад удаа дараа хандсаны эцэст 2014 онд 1.800.000.000 төгрөгийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн боловч өгөлгүй байсаар 2017 он хүрсэн. Энэ талаарх нотлох баримт 4 дүгээр хавтас хэргийн 181-250 дугаар талд авагдсан байгаа. Тухайлбал, хамгийн анх буюу 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 2/22 дугаартай албан тоотоор “нөхөх олговрын асуудал”-аар Ашигт малтмалын газрын Уул, уурхайн судалгааны хэлтэст хандаж байсан талаар дээр өгүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэсэн бүрэн эрхийг Засгийн газарт олгосон байдаг. Тиймээс хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Улсын тусгай хэрэгцээнд авсан шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгж, байгууллагуудад нөхөх олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж, олгох талбайн солбицлыг баталсан 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоол /1хх 160/-ыг гаргасан. “Зэд-Хантай-Бүтээлийн нурууг “дархан цаазат газрын” ангиллаар тусгай хэрэгцээнд авсан шийдвэрийн улмаас уг газарт ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон “Азаргын гол чонот” ХХК-ийн нөхөх олговор авах хууль зүйн боломж нь Ноён-Уул, Тост, тосон бумбын нурууг “байгалийн нөөц болон дурсгалт газрын” ангиллаар тусгай хэрэгцээнд авсан шийдвэрийн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон “Гацуурт” ХХК, “Лучеро” ХХК, “Билүүт эрдэс” ХХК, “Сэл мандал” ХХК, “Баяннөмрөг уул” ХХК, “Намуун тод” ХХК, “Эф Эм Ай” ХХК, “Мөнхийн номхон далай” ХХК, “Элбэг орд” ХХК, “Эн Си Ар Ай” ХХК зэрэг бусад 10 компанитай яг адилхан юм. Гэтэл шүүх Засгийн газрын 90, 91 дугаартай тогтоолын үйлчлэлд хамаарах аж ахуйн нэгж байгууллагуудад л нөхөх олговор олгох ёстой байсан мэтээр ойлгож, нөхөх олговрын асуудал шийдвэрлэхэд Улсын Их Хурлын 18 дугаар тогтоолд хамааралтай “Азаргын гол чонот” ХХК-ийг хамааруулсан нь гэмт хэрэг хэмээн буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “... давуу байдал бий болгосон” үйлдлийн шинжийг тодорхойлохын тулд Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “хуулийн этгээдэд буй болох эдийн ... ашигтай байдлыг “давуу байдал” гэж үзнэ гэсэн тодорхойлолтыг анхаарах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, “Азаргын гол чонот” ХХК-д нөхөх олговорт олгогдсон тусгай зөвшөөрөл нь тус компанид эдийн засгийн хувьд ашигтай байдал авчирсан эсэхээр давуу байдал үүссэн эсэхийг дүгнэх учиртай. Гэтэл бодит байдалд “Азаргын гол чонот” ХХК нь 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэг давуу байдал үүсэх нь бүү хэл зөвхөн нөхөх олговорт авсан тусгай зөвшөөрлийнхөө төлбөр болон тайлан, төлөвлөгөө батлуулах зардалд л гэхэд улсад 300.000.000 гаруй төгрөг төлж нэмэлт зардал гаргаад явж байна. Хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хайгуулын ажил хийж, ашигт малтмал олж илрүүлж байж сая үр дүн гардаг бөгөөд үр дүн гараагүй тохиолдолд эрсдэл болоод л дуусна. Гэтэл энэ нөхцөл байдлыг бодолцохгүйгээр Засгийн газар “Азаргын гол чонот” ХХК-д “ашигт малтмалын орд” ашиглах зөвшөөрөл өгч, давуу байдал олгосон мэтээр ойлгож болохгүй юм. Өөрөөр хэлбэл, “хайгуулын тусгай зөвшөөрөл”-ыг шууд “ашигт малтмалын орд” гэж үзэж хэрхэвч болохгүй. Нөхөх олговорт авсан тусгай зөвшөөрлийн талбай нь урьд өмнө өөр аж ахуйн нэгж байгууллагууд хайгуул хийгээд үр дүн гараагүй, ашигт малтмал илрээгүйн улмаас улсад буцаан өгсөн талбайнууд байсан болох нь хожим тодорхой болсон. “Азаргын гол чонот” ХХК-ийн хуучин тусгай зөвшөөрлүүдийг цуцалсны нөхөх олговрын төлбөрийн үүргээс чөлөөлөгдөхийн тулд эдгээр талбайн оронд нөхөх олговорт олгож буй талбайнууд нь хэрэгцээгүй, ашигт малтмалын илэрцгүй гэдгийг улс мэдсээр байж өгсөн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, нөхөх олговорт талбай олгон хуучин тусгай зөвшөөрлийг цуцлах хэлцэл /4хх 223-224/-ийг хууран мэхэлж байгуулсан ч гэж үзэх үндэслэл бий. Мөрдөгч, прокурор, шүүхийн зүгээс “Азаргын гол чонот” ХХК 4 тусгай зөвшөөрлийнхөө оронд 8 тусгай зөвшөөрөл авч давуу байдал олж авсан гэх байдлаар буруутгадаг. Гэтэл Засгийн газар нөхөх олговорт талбай олгохдоо тусгай зөвшөөрлийн тоо бус талбайн хэмжээгээр дүйцүүлэх гэсэн ганцхан зарчим баримталсан. Шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Б.О нь уг үйл явдлыг хууль ёсны мэт харагдуулах зорилгоор бичиг баримт боловсруулах, төрийн холбогдох байгууллагад хандах асуудлыг өөрийн үүсгэн байгуулсан компаниа шилжүүлсэн гэх Д.Тын оролцоо дэмжлэггүйгээр хийх бололцоогүй бөгөөд Д.Т нь Б.Отай урьдчилан тохиролцож, амлан, дэмжлэг үзүүлэх байдлаар гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэж дүгнэсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт Д.Тыг хамжигчаар хамтран оролцсон гэм буруутай гэж дүгнэхийн тулд дараах нөхцөлийг анхаарах шаардлагатай. Хууль хэрэглээний хувьд Д.Т гагцхүү Улс төрд нөлөө бүхий этгээд болох Ж.Эад гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан амлах байдлаар хамтарч байж энэ зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгагдах учиртай. Гэтэл шүүх Д.Тыг Улс төрд нөлөө бүхий тусгай субъект биш, албан тушаалтан биш жирийн хүн Б.От дэмжлэг үзүүлсэн гэж дүгнэсэн хирнээ Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал олгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл”-д гэм буруутай хэмээн дүгнэлтээсээ зөрүүтэй шийдэлд хүрсэн байна. Улс төрд нөлөө бүхий этгээдийн үйлдэлд шууд биш “дам” байдлаар хамтарсан гэдэг байдлаар эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж болохгүй юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд заасан тусгай субъекттэй хэрэгт “жирийн хүн” хамтран оролцсон гэж буруутгагдахын тулд зөвхөн уг тусгай субъекттэй “нэг зорилгод хүрэх тухайгаа урьдчилан тохиролцоонд хүрсэн буюу нэгдсэн зорилготой болохоо хэн хэн нь мэдсэн байж” хамтрагч болдог. Өөрөөр хэлбэл, Д.Тын Ж.Этай урьдчилан амлах байдлаар хамтарсан үйлдэл тогтоогдоогүй байхад түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” хэрэгт буруутгаж болохгүй юм. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаар “... Д.Т ... энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй” гэж бичсэн байна. Гэтэл Д.Т 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, цагдан хоригдсон бөгөөд энэ талаар баримт 8 дугаар хавтас хэргийн 150-153 дугаар хуудсанд авагдсан байхад шийтгэх тогтоолд ингэж бичсэн байгаа нь шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ хайнга хандсаныг илтгэж байна. Иймд дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/646 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн дүгнэлтэд “...ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа тайланд “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулж, улмаар хайгуулын талбай олгуулахаар тусгасан. ...” гэж дурджээ. Ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын тушаалаар байгуулагдсан ба үйл ажиллагаа, ажлын явцын талаар тухай бүр танилцуулж, үүрэг, чиглэл авч ажиллаж байсан. “Азаргын гол чонот” ХХК нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 6 болон 8 дугаар сард хандаж нөхөн олговор авах хүсэлтээ, мөн хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй удаж байгаа талаар, цаашид шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүлэх талаар дурдсан албан бичгүүдийг өсөн байдаг. Нөхөх олговор авахаар хүсэлт гаргасан аж ахуй нэгжүүдийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын зүгээс ажлын хэсгийн хүрээнд хамтад нь судалж санал гарга гэж үүрэг чиглэл өгсний дагуу ажлын хэсэг тус компанийн хүсэлтийг судалж, хууль тогтоомжийн хүрээнд хамтад нь шийдвэрлэх боломжтой эсэх талаар яамны Хуулийн хэлтсээс зөвлөгөө авсны үндсэн дээр тайланд хамруулж тусгасан болно. Мөн 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 4-ний өдрийн хооронд газар дээр нь очин үзэж, танилцаж ажиллахыг үүрэг болгосоор байтал энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгажээ. Төрийн нарийн бичгийн даргын 6 дугаар сарын 30-ны өдрийн А/98 дугаартай тушаал нь тодорхой нэр заагдсан, чиглэл өгөгдсөн үүрэг даалгавар юм. Тодруулбал, Ноён-Уулын чиглэлд М.Батбаяр нарын 3 хүн, Тост, тосон бумбын чиглэлд Д.Г нарын 2 хүн явж танилцах талаар заагдсан, тодорхой хугацаа, удирдамж өгөгдсөн байдаг бөгөөд энэ чиг үүргээ дээрх хүмүүс заасан хугацаанд хэрэгжүүлж, хэрэгжүүлсэн тухайгаа тайланд тусгасан болно. Иймд энэ тушаалыг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлгүй юм. Мөн энэ тушаалд “Азаргын гол чонот” ХХК-ийн талаар нэг ч зүйл дурдаагүй болно. Шүүхийн дүгнэлтэд “Азаргын гол чонот” ХХК-ийн талбай дээр очиж танилцаагүй нөхөн олговор олгуулахаар ажлын хэсгийн тайланд тусган дэмжлэг үзүүлж, Ж.Э, Б.О нарын зохион байгуулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэжээ. Шүүхийн тогтоолын 22 дугаар хуудсанд С.Мыг хэрэгт холбогдолгүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ гаргахдаа “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь гэм буруугийн “санаатай” хэлбэрээр, “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэдэг” шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Мөн аливаа гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцоход үйлдэл хийхээсээ өмнө урьдчилан амласан байхыг шаарддаг. ...” гэж дурджээ. Миний хувьд дээрх үндэслэлүүдийн алинаар нь ч Ж.Э, Б.О нартай хамтарсан, хамжсан зүйл, үйлдэл байхгүй, тийм нотолгоо ч байхгүй билээ. Харин дээр дурдсан хуулийн хүрээнд уг асуудлыг шийдвэрлэхийн тулд бүх талаас нь ажилласан билээ. Надад ямар ч санаатай, хууль бус үйлдэл хийх хүсэл, зорилго, урьдчилан амласан зүйл байхгүй гэдэг нь ажлын хэсгийн тайлан, хурлын тэмдэглэл, Хуулийн хэлтсээс авсан зөвлөгөө, лавлагаа, сайдад тухай бүр танилцуулж, хэлж байсан үг үйлдлээр нотлогдоно. “Азаргын гол чонот” ХХК-ийн хүсэлтийг судлахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн хууль зүйн талаар зөвлөгөө авсан бөгөөд уг зөвлөгөөгөөр “хуулийн хүрээнд нөхөх олговор авах эрх нь аль 6 жилийн өмнө нээгдсэн бөгөөд одоо нөхөх олговрын асуудлыг шийдэхгүй бол шүүхийн байгууллагад хандвал бид ялагдах болно” гэсэн санаагаа тодорхой тусгасан байсан. “Азаргын гол чонот” ХХК-ийн талаар талбай дээр нь очиж үзээгүй шалтгаан нь зориуд санаатай үйлдэл биш бөгөөд цаг хугацааны болон ажлын ачаалал мөн тухайн газар нутгийн нэвтрэхэд хүндрэлтэй нөхцөл байдал зэргээс болсон юм. Уг компанийн асуудлаар ажлын хэсэг 8 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар хэлэлцсэн бөгөөд энэ хурлын үеэр талбай руу явах талаар яригдсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Мөн компанийн захирал Д.Тд явах талаараа хэлж, шаардаж байсан нь тухайн хурлын тэмдэглэл болон Д.Тын шүүхэд өгсөн “зуны улиралд явахад хүндрэлтэй байдаг. Нэг голыг 30 гаруй удаа гарч очдог. Д.Г надад явж үзнэ гэдгээ хэлж байсан. ...” гэсэн мэдүүлгээр нотлогддог. Наймдугаар сарын сүүлээр сайд ажлын хэсгийн ажлыг яаравчлуулж, 9 дүгээр сарын эхний Засгийн газрын хуралд оруулах болсон талаар үүрэг өгсөн бөгөөд энэ нь Авлигатай тэмцэх газарт өгсөн мэдүүлэг, ажлын хэсгийн нарийн бичгээр ажилласан Д.Болортуяагийн мэдүүлэг зэргээр нотлогдох ба Засгийн газрын 7 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар уг асуудал орж шийдвэрлэгдсэн байдаг. Ажлын хэсэгт орж ажилласан хүмүүс өөрсдийн үндсэн ажлын хажуугаар ажиллаж байсан бөгөөд зуны улирал болж хүмүүс амрах, томилолтоор явах зэргээр ажлын явц удаашрах, гүйцэтгэлд нөлөөлсөн байдаг. Тухайлбал, миний хувьд өөрийн үүрэгт ажлын хажуугаар 6 ажлын хэсгийг ахлан ажиллаж байсан ба 8 дугаар сард ээлжийн амралтаа авах хуваарьтай байсан боловч амралт, чөлөөгүй үргэлжлүүлэн ажилласан байдаг. Газрын хэвлийн хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг, Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын сонгон шалгаруулах хороо, Оросын Холбооны Улсын геологийн фондоос Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийгдсэн геологийн тайлангуудыг эргүүлэн авах ажлын хэсэг, “Алт 2” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг, Үндэсний геомэдээллийн сан хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг. “Азаргын гол чонот” ХХК-ийн талбай дээр очиж үзээгүй талаараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад ажлын хэсгийн ажлыг түргэвчлүүлэх үүрэг өгөх үед хэлж, санал дүгнэлтэд тусгах саналаа хэлж байснаа би өөрийнхөө мэдүүлэгт дурдсан ба энэ нь болж өнгөрсөн үйл явдлаас харагдаж байна. Мөн явж үзээгүй талаараа тайландаа тодорхой тусгасан нь намайг ямар ч санаа зорилго агуулаагүй гэдгийг давхар нотлох байх. Би Ж.Э, Б.О нарыг танихгүй төдийгүй уулзаж, ярилцаж, харьцсан тохиолдолд урьд өмнө битгий хэл одоо ч байхгүй. Дээрхээс үзэхэд шүүхээс надад халдаасан ял нь ямар ч үндэслэлгүй. Тэр тусмаа миний хувьд ямар нэгэн санаатай байдлаар хууль зөрчин дэмжлэг үзүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Харин ч энэ нь миний нэр хүндэд, ар гэрт маань маш хүндээр тусч байгаа билээ. Хуулийн зөвлөгөө өгсөн хуулийн хэлтсийнхэн буюу тухайн үеийн ажлын хэсгийнхэн дүгнээд хамруулах боломжгүй гэсэн учраас судлахгүй байх үндэслэлтэй байсан. Мөн ажлын хэсгийн тайланд тусгахдаа ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэс, сургалт технологийн хэлтэс, геологийн хэлтсээс холбогдох тайлан, мэдээг авч судалсны үндсэн дээр ажлын хэсгийн тайланд тусгасан. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд нь тухайн талбайд үйл ажиллагаа явуулж байгаа талаарх тайлан мэдээгээ жил бүр ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж өгдөг. Энэ тайлангаас тухайн жилд ашиглалт явуулсан эсэхийг харж, ашиглалт явуулсан байвал нөөцөөс нь хасдаг журамтай. Мөн хайгуулийн ажил нь жил болгон тайлан төлөвлөгөөгөө өгч, 2 жил тутамд ажлыг нь шалгаж байдаг. Түүнчлэн геологийн лаброраторт өгсөн дээжний шинжилгээ түүний үр дүнгээр ажлууд нь давхар баталгаажиж байдаг. Эдгээрийн үр дүн, судалгааг авч тайландаа тусгасан. Мөн санхүүгийн ерөнхий газрын тайлан балансаар тухайн аж ахуйн нэгжийн гаргасан зардлыг давхар баталгаажуулж байдаг. Ингэж харьцуулалт хийх замаар тайлан мэдээндээ оруулсан. Би өөрийн эрхэлж байсан албан тушаалын хүрээнд тайлан мэдээг гаргаагүй, ажлын хэсгийн хүрээнд гаргасан. Ажлын хэсгийн гишүүд тайлан, дүгнэлтийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гаргасан тайлан. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд ямар нэгэн давуу байдал, дарамт шахалт үзүүлээгүй. Би хэн нэгний төлөө болон ямар нэгэн компанийн төлөө ажиллаагүй. Төрийн төлөө үйлчилгээг үнэн ч шударга явуулахаар чармайн ажилласан. Би эдгээр хүмүүстэй үгсэн тохиролцсон, зохион байгуулалтад орсон зүйл тэр үед ч байгаагүй, одоо ч байхгүй. Энэ явдал нь миний 30 жилийн хөдөлмөр, дахин геологийн холбоонд ажиллах боломжгүй болсон нь хамгийн том цээрлэл болж байна. Иймд надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 зүйлийн 1, 3, мөн хуулийн ерөнхий 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял халдаасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Д.Намсрайжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн эдгээр дүгнэлт болон шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Д.Г нь Ж.Эыг Монгол Улсын Ерөнхий сайд гэдгийг мэдэхээс өөрөөр түүнтэй хувийн ямар нэгэн харилцаатай байсныг батлах нэг ч нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй бөгөөд Ж.Э ч мөн энэ хэргийн бусад холбогдогчдыг танихгүй гэдгээ анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой мэдүүлсэн байдаг. Мөн Д.Г Б.О гэдэг хүнтэй огт танил байгаагүй, тэр хүнийг мэдэхгүй гэдгээ хэргийг мөрдөн шалгах үед болон шүүхээр хянан шийдвэрлэх явцад тодорхой мэдүүлсэн, мөн Б.О ч Гыг танихгүй гэдгээ мэдүүлсний дээр тэднийг хоорондоо танилууд байсныг нотлох нэг ч нотлох баримт хавтас хэрэгт байхгүй болно. Мөн Д.Г Ерөнхий сайд асан Ж.Э, иргэн Б.О нарыг нэгэнт танихгүй, Ерөнхий сайдаас өөрт нь хандсан ямар нэгэн тушаал, заавар аваагүй, Д.Э, иргэн Б.О нартай хувийн болон албаны ямар нэгэн харилцаагүй учир тэднийг ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхээр зэхэж, зохион байгуулсан талаар мэдэхгүй байх нь ойлгомжтойгоос гадна энэ талаар мөрдөн шалгах газар болон шүүх ч асууж тодруулсан зүйлгүй болох нь хавтас хэргээс тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, шүүхийн “Д.Г эхний санааг сэдэж санаачлаагүй боловч Ж.Э, Б.О нарын зохион байгуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн нийгмийн аюул, үйлдлийнх нь хууль бус болохыг мэдсээр байж, өөрсдийн үйл ажиллагаагаараа дэмжлэг үзүүлж, гэмт хэргийг төгс үйлдэгдэхэд хамжигчаар оролцсон” гэсэн дүгнэлт бодит байдалд нийцээгүй, ямар ч үндэслэлгүй, нотолгоогүй дүгнэлт юм. Д.Г Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын даргаар ажиллаж байхдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын 2017 оны А/110 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон байдаг. Энэ ажлын хэсэг нь Засгийн газрын 2017 оны 90 болон 91 дугаартай тогтоолуудаар тусгай зөвшөөрөлтэй талбайнууд нь Улсын тусгай хэрэгцээнд авагдсаны улмаас ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон компаниудын нөхөн олговрын асуудлыг судлах, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байсан. Ажлын хэсэгт ажиллаж байх хугацаанд Засгийн газрын дээрх тогтоолуудад нэр дурдагдаагүй “Лучеро”, “Өгөөмөр тариа”, “Майн Фоундашен”, “Азаргын гол чонот” гэсэн компаниуд нөхөн олговор авах асуудлаар ажлын хэсэгт хандан хүсэлт гаргасан бөгөөд сайд тэдгээр компаниудын асуудлыг ажлын хэсгийн хүрээнд хамтад нь судлах үүрэг өгсөн байдаг боловч бусад 3 компанийн хувьд, нөхөн олговор авах шалгуур үзүүлэлтэд нийцээгүй учир хасагдсан байдаг. Харин “Азаргын гол чонот” компанийн Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших хайгуулын 3, ашиглалтын 1 тусгай зөвшөөрөл нь Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар тусгай хэрэгцээнд авагдсанаар тусгай зөвшөөрөл нь түдгэлзсэн. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж заасан дагуу нөхөн олговор авах эрх нь 6 жилийн өмнө нээгдсэн, нөхөн олговор авах хүсэлтээ 2012 оноос хойш удаа дараа төрийн эрх бүхий байгууллагуудад гаргаж байсан боловч тэдгээр байгууллагын хүнд суртлаас үүдэн түүнийгээ авч чадаагүй компани байсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байдаг. Товчоор хэлбэл, уг компани Засгийн газрын 2017 оны 90 болон 91 дугаартай тогтоолд нэр заагдаагүй ч Ашигт малтмалын тухай хууль болон Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаартай тогтоолоор нөхөх олговор авах эрхтэй болсон. Энэ компани 2011 оноос хойш 2017 оныг хүртэл нөхөх олговроо авч чадаагүйгээр тус компанийн хууль ёсны эрх ашиг мөн хугацаагаар зөрчигдөж ирсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төр өөрийн Улсын нэгэн аж ахуйн нэгжийн хууль ёсны эрхийг удаан хугацаагаар хохироож байсан байна. Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажлын хэсэг эрх нь зөрчигдсөн нэгэн аж ахуйн нэгжийн нөхөх олговрын асуудлаар гарсан өөрсдийнх нь удаа дараагийн хүсэлт, сайдын даалгавар, яамныхаа Хуулийн хэлтэс /хэлтсийн дарга Д.М/-ийн зөвлөгөөг үндэслэж, Засгийн газрын 2017 оны 90, 91 дугаартай тогтоолд заасан нөхөх олговрын асуудалтай хамтатган судалж, санал, дүгнэлт гаргасныг гэмт хэргийн хэмжээнд авч үзэх биш харин ч сайшаамаар юм. Тухайн компанийн нөхөх олговрын асуудлыг хожуу ч гэсэн шийдвэрлүүлэх санал гаргасныг хууль зөрчсөн хэрэг биш өмнө дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад дэм үзүүлсэн, хуульд нийцсэн үйл ажиллагаа гэж үзэх учиртай баймаар юм. Засгийн газар 2017 онд 256 дугаартай тогтоол гаргахдаа энэхүү хохирсон “Азаргын гол чонот” компанийн асуудлыг Засгийн газрын 90, 91 дугаартай тогтоолоор нөхөх олговор авах компаниудын асуудалтай хамтатган шийдвэрлэснээр эрх ашиг нь хохирч явсан нэгэн компанийхаа зөрчигдсөн эрхийг өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж, сэргээсэн гэж үзэж байна. Нөхөн олговрын асуудлыг Засгийн газар шийдвэрлэх хуультай байгаа. Засгийн газар “Азаргын гол чонот” компанийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй 6 жил болсон нь дараах нөхцөл байдалтай холбоотой байж болохоор харагддаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараах байдлаар ангилдаг. Үүнд дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар байна. Эдгээрээс дархан цаазат газар болон байгалийн цогцолборт газрын хил заагийг Улсын Их Хурал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэг байгалийн нөөц газар болон дурсгалт газрын хил заагийг Засгийн газар тогтоодог /Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь хэсэг/ нэгэн ялгаа байдаг. Энэ дагуу Улсын Их Хурал 2011 онд 18 дугаартай тогтоолоор Булган аймаг дахь нэр бүхий газрыг дархан цаазат газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авахдаа уг газар нутгийн хил заагийг дурдсан хуулийн зүйл, заалтын дагуу өөрөө тогтоосон бөгөөд ийм ч учраас Засгийн газарт хил зааг тогтоох үүрэг өгөөгүй орхисон. Энэ байдлаас Улсын Их Хурлын тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар тусгай хамгаалалтад авагдсан орон нутагт тусгай зөвшөөрлийнхөө дагуу үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрсэн “Азаргын гол чонот” компанийн нөхөх олговрын асуудал шийдвэрлэгдэхгүй “эзэнгүйдэж” үлдсэн гэж ойлгогдож байгаа юм. Харин Улсын Их Хурал 2017 оны 2 дугаар сард 13 дугаартай тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Засгийн газрын тухай хуулийн Засгийн газрын бүрэн эрхийг тодорхойлсон 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана. Ашигт малтмалын тухай хуулийн “Засгийн газрын бүрэн эрх” гэсэн 9 дүгээр зүйлийн 9.1.13 “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг ... тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр ... эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно. Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар, 2017 оны 4 дүгээр сард 35 дугаартай тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар тус тус Улсын тусгай хамгаалалтад авахдаа эдгээр газар нутгийн хил заагийг тогтоохыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6-д заасанчлан Засгийн газарт даалгасан байдаг юм. Харин Засгийн газар Улсын Их Хурлаас өгсөн даалгаврын дагуу өмнө дурдсан Улсын Их Хурлын13 болон 35 дугаар тогтоолуудад заасан байгалийн нөөц болон дурсгалт газруудын хил заагийг тогтоох шийдвэр гаргах үедээ тухайн газар нутгуудад тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдийн нөхөх олговрыг шийдвэрлэхийг Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тухайн Тогтоолуудаараа хамтатган даалгасан байдаг бөгөөд энэхүү даалгаврыг Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гүйцэтгэх ажлын явцад дээрх “Азаргын гол чонот” компанийн нөхөх олговроо авч чадаагүй асуудал сөхөгдөж, яам ажил төрлийн шугамаар тухайн асуудлыг нэгтгэн дүгнэлт гаргасан нь “хуулийн ноцтой зөрчил” гэмт хэрэгт тооцогдоод байгаа юм. Засгийн газрын хувьд, “Азаргын гол чонот” компанийн нөхөх олговрыг шийдвэрлэхдээ бусад компаниудын нэгэн адил Засгийн газрын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд, танхимын зарчмаар буюу Засгийн газрын хуралдаанаараа оруулж, ийнхүү оруулахынхаа өмнө бүх яамдуудаас саналыг нь авсан байдаг юм. “Азаргын гол чонот” компанийг нөхөн олговорт хамруулсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажлын хэсэг болон Засгийн газрын энэхүү үйл ажиллагааг гэмт хэрэг гэж үзэхэд үнэхээр учир дутагдалтай байх бөгөөд ийм байдлаар төрийн жирийн албан хаагчдаа шоронд илгээж байгаад мэргэжлийн хуульчийн хувьд харамсаад баршгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэсэн хууль байдаг болохоос нөхөх олговор авах аж ахуйн нэгжүүдийн асуудлыг Засгийн газар 2 шатлалаар тогтоол гаргаж хэрэгжүүлнэ гэсэн хуулийн заалт хаана ч байхгүй. Засгийн газар нөхөх олговор авах эрх нь үүссэн компанид хуулийн өмнө дурдсан заалтын дагуу нөхөх олговор олгох тухай 256 дугаартай тогтоолыг 2017 онд гаргасан нь өнөөдөр ч хуулийн хүчин төгөлдөр байгаа болно. Засгийн газрын тогтоолын хуульд нийцсэн эсэхийг хянадаг байгууллага нь Эрүүгийн хэргийн шүүх биш гэж үзэж байна. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 6-д “Засгийн газрын шийдвэрт Ерөнхий сайд гарын үсэг зурахын өмнө тухайн шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нотолсон байвал зохино “гэж заасан байгаад анхаарлаа хандуулна уу. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажлын хэсгийн ахлагч Д.Г санал, дүгнэлтийг ганцаараа дур мэдэн гаргаагүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/110 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд ажлын хэсгийн саналын эрхтэй 5 гишүүдээс яг биечлэн ажилласан 4 гишүүн, түүний дотор ажлын хэсэг болон түүний ахлагч Гын ажлын хэсэг дээр ярьсан хэлсэн зүйлийн талаар худал мэдүүлэг өгсөн, тэр нь хэрэгт яллах нотлох баримт болон явж байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, ажлын хэсгийн гишүүн Мөнхтамир ч гарын үсгээ зурсан байгаа. Энэ санал, дүгнэлт нь ажлын хэсгийн хамтын шийдвэр юм. Ажлын хэсэг төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүдэд адил тэгш, алагчлалгүй хүргэн, хуулийг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх хүрээнд ажилласан. Мөн ажлын хэсгийн ахлагч Г Засгийн газрын тогтоолд нэр дурдагдаагүй компанийн нөхөн олговрын асуудлыг авч үзэх тухай уул уурхайн сайдын даалгавар хуульд хэр нийцэж байгаа талаар 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр яамныхаа Хуулийн хэлтсийн дарга С.Мын нэр дээр явуулсан мэргэжлийн зөвлөгөө хүссэн дотоод албан бичигтээ “...Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан хилийн заагт “Азаргын гол чонот” компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайнууд бүхэлдээ давхцалтай байгаа тул хууль журмын дагуу нөхөн олговрын асуудлыг шийдэж өгөхийг хүссэн хүсэлтүүд удаа дараа ирсэн. Иймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын 2017 оны А/110 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хүрээнд “Азаргын гол чонот” компанийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтой эсэхийг хууль тогтоомжийн хүрээнд нягтлан үзээд хариу ирүүлнэ үү” /2хх 17/ гээд уул компаниас ирүүлсэн хүсэлтүүд зэрэг 19 хуудас материалыг хавсарган Хуулийн хэлтсийн даргад хүргүүлсэн байдаг. С.М энэ асуудлаар маргааш өдөр нь дараах хариуг өгсөн бөгөөд үүндээ /2хх 16/ “Азаргын гол чонот” компаниас тус яаманд ирүүлсэн албан бичиг болон холбогдох бусад баримт бичгийг судалж үзлээ. Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” компанийн тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан тул тус компанид нөхөх олговор олгох үндэслэл бүрдсэн байна. Нөхөх олговрыг өнөөдрийг хүртэл олгоогүй нь тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэр хүчин төгөлдөр бус болох үндэслэлийг бүрдүүлсэн байна. Нөхөх олговор олгогдоогүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар цуцалсан шийдвэр нь эрх зүйн үндэслэлгүй болж, шүүхээр явбал Засгийн газар ялагдана. Иймд энэхүү асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын 2017 оны А/110 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хүрээнд судлан үзэж, газар дээр нь очиж танилцан Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд бусад асуудлын хамт нэгтгэн яаралтай оруулах нь зүйтэй гэсэн байдаг юм. Миний үйлчлүүлэгч Г нь яамны Хуулийн хэлтсийн дарга С.Мын өгсөн зөвлөгөөнөөс үүдэн сайдын өгсөн даалгаврыг биелүүлэхэд хууль зөрчих зүйлгүй гэдэгт итгэлтэй болж, энэ талаар Ажлын хэсгийн хуралдаанд танилцуулан “Азаргын гол чонот” компанийг нөхөн олговорт хамруулах судалгааг хийж, ажлын хэсэг нь тус компанийг нөхөн олговорт хамруулах санал, дүгнэлт гаргасан байдаг юм. Гэтэл шүүх Хуулийн хэлтсийн дарга С.Мын зөвлөгөөг хуульд нийцсэн гэж үзэн, түүнд прокуророос холбогдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа С.Мын зөвлөгөөг хэрэгжүүлсэн миний үйлчлүүлэгч Гыг гэм буруутай гэж үзэж, хүнд ял халдаасанд гомдолтой байна. Ажлын хэсэг Мын зөвлөгөөнөөс хэрэгжүүлээгүй ганц зүйл нь шүүхийн тогтоолд дурдсанаар “Азаргын гол чонот” компанийн талбай дээр очиж үзээгүй явдал юм. Гэхдээ энэ нь ямар нэгэн далд санаа зорилготой, ухамсартай хийгдсэн эс үйлдэл байгаагүйг дараах тайлбараас харж болно. Улсын яллагчийн яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн дүгнэлтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/98 дугаартай тушаалаар 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 4-ний өдрүүдэд газар дээр нь танилцаж ажиллахыг үүрэг болгосоор байхад энэ чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр , “Азаргын гол чонот” компанийн талбай дээр очиж танилцалгүй тус компанид нөхөх олговор олгуулахаар ажлын хэсгийн тайланд тусган дэмжлэг үзүүлж, хамтрагчаар оролцсон гэж мөн миний үйлчлүүлэгчийг буруутгасан. Гэхдээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын томилолтоор ажиллуулах тухай 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/98 дугаартай тушаал /1хх 72-74/ “Азаргын гол чонот” компанийн тусгай зөвшөөрөлтэй талбай байдаг Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдад ажиллах заалт байгаагүй. Ажлын хэсгийн томилолтын хугацаа 2017 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 4-ний өдрүүдэд байхаар заагдсан байсан. Харин “Азаргын гол чонот” компанийн нөхөх олговрыг Засгийн газрын 90, 91 дугаартай тогтоолд заасан нөхөн олговрын асуудалтай хамтатган шийдвэрлэх тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын үүрэг энэ томилолтын хугацаанаас бүр хойно буюу 2017 оны 8 дугаар сарын дунд үед ажлын хэсэгт өгөгдсөн байдаг юм. Үүнийг дараах баримтууд нотолно. Тухайлбал, ажлын хэсгийн ахлагч Г “Азаргын гол чонот” компанийн нөхөн олговрын асуудлаар яамныхаа Хуулийн хэлтэст 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хандсан тухай өмнө дурдсан баримт, мөн “Азаргын гол чонот” компанийн асуудал, тэр дундаа тус компанийн талбай руу явах яриа ажлын хэсэг дээр анх 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсан зэргээс үзэхэд, тухайн асуудал 2017 оны 8 дугаар сарын дундаас л сайд болон ажлын хэсгийн хүрээнд яригдаж эхэлсэн нь тодорхой харагддаг бөгөөд нөхөх олговрын асуудлаар гарсан Засгийн газрын 256 дугаар тогтоол 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гарсан үйл баримт ч “Азаргын гол чонот” компанийн асуудлыг газар дээр нь судлахад цаг хугацааны хувьд боломжгүй болсон байсан гэсэн Г мэдүүлгийн үнэн зөв болохыг нотолдог. Түүний энэ мэдүүлгийг ажлын хэсэгт ажиллаж байсан гэрч Н.Эрдэнэмядаг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр болон 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлгүүдээрээ нотолсон байгаа. /7хх 195, 212/ Мөн “Азаргын гол чонот” компанийн сайдад хандсан гомдол 2017 оны 8 дугаар сарын 11-ний яаманд бүртгэгдсэн байдаг. Түүнчлэн, уг компанийн удирдлагуудын зүгээс бороо ус ихтэй тухайн цаг үед машинаар “Азаргын гол чонот”-ын талбай руу хүрэх боломжгүй гэсэн тайлбар гаргасан асуудал ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж Г мэдүүлсэн. Үүнийг нь Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, гэрч Д.Болортуяа 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “Азаргын гол чонот” компанийн талбайд очиж үзнэ гэж байсан боловч захирал нь бороо, ус ихтэй болохоор машин явах боломжгүй гэж байсан. Тэгээд Засгийн газрын хуралдаанаар яаралтай оруулах байсан болохоор газар дээр нь очоогүй “гэсэн мэдүүлгээрээ мөн давхар нотолдог. /7хх 213/. Иймд бид улсын яллагч болон шүүхийн зүгээс Гыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын томилолтоор ажиллуулах тухай 2017 оны 6 дугаар 30-ны өдрийн А/98 дугаартай тушаал”-ыг хэрэгжүүлээгүй гэж буруутгахдаа дурдсан хүндэтгэн үзэх тодорхой шалтгаануудыг харгалзан үзэлгүй бодит бус дүгнэлт хийсэнд гомдолтой байгаа болно. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлд заасан хэрэгт гэм буруутай гэж үзсэн. Хуулийн энэ зүйлд “Албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл хэрэгжүүлэхгүй байж, бусдад давуу байдал бий болгосон” -ыг гэмт хэрэг гэж үзэхээр заасан. Гэтэл “Азаргын гол чонот” гэдэг компанид хэнээс, ямар компаниас илүү, давуу байдал олгосон нь хэргээс харагддаггүй, ойлгомжгүй байдал байгаа. Тухайлбал, Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоолоор дархан цаазат газарт хамрагдсан тухайн газар нутагт үйл ажиллагаа эрхэлж байсан компаниас ганц “Азаргын гол чонот” компанийг онцлон давуу байдал олгож, нөхөх олговрыг нь шийдвэрлэсэн ч гэх юм уу, нөхөх олговор авах хүсэлт гаргасан төдөн компаниас ганц энэ компанид давуу байдал олгон асуудлыг нь шийдвэрлэсэн гэж харьцуулан харах ямар ч нөхцөл байдал хэргээс харагддаггүй, тогтоогдоогүй. Харин эсрэгээрээ ажлын хэсгийн “Азаргын гол чонот” гэдэг компанийг нөхөх олговорт хамруулах тухай санал, дүгнэлт болон Засгийн газрын тогтоол нь хууль хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, тэгш бус байдлыг арилгахад чиглэгдсэн харагддаг юм. Иймд Д.Гад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял халдаасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч М.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Г нь уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын 2017 оны А/110 дугаарта тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа ажлын хэсгийн гишүүдэд эрхэлж байсан ажил, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж өөрийн эрхшээлдээ байлгасан, тулгасан зэргээр дүгнэлт гаргах гишүүдийн үйлдэлд нөлөөлөөгүй, гишүүд өөр өөрийн итгэл үнэмшил, мэргэжлийн хүрээнд чөлөөтэй тэгш оролцож санал нэгтэйгээр ажлын хэсгийн гишүүд нэгдсэн дүгнэлт гаргасан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч Болортуяагийн мэдүүлэг, гэрч Батбаярын мэдүүлэг, гэрч Гын мэдүүлэг, гэрч Эрдэнэмядагийн мэдүүлэг, гэрч Мөнхтамирын мэдүүлэг, мөн Засгийн газрын тогтоолд санал авахаар хүргүүлсэн яамдын саналыг боловсруулсан Тулга, Чингарьд, Цэнд-Аюуш, Ганбаяр нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Мөн өмгөөлөгч Д.Намсрайжав, Д.Батсүх нар тус яамны төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Мын өгсөн бичгэн эрх зүйн зөвлөгөөний талаар шүүх шийтгэх тогтоолынхоо 22 дахь талд хэрхэн дүгнэсэн талаар тодорхой дурдсан учраас би дахин тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Г нь ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн олговор олгох асуудлыг ажлын хэсгийн дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэх санаа зорилготойгоор тусгасан гэж үзэх боломжгүй гэдгийг эдгээр үйл баримт хангалттай нотолж байна. Мөн Д.Г гэрчээр мэдүүлэг өгөхөөсөө эхлээд шүүхэд мэдүүлэг өгөх хүртлээ болсон үйл явдлыг бодитоор, үнэн зөв мэдүүлсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Ажлын хэсгийн дүгнэлт гаргахдаа газар дээр нь очиж шалгаагүй гэж Д.Гыг буруутгасан. Гэтэл шүүгдэгч Д.Г нь 8 дугаар хавтас хэргийн 204-220 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлэг, мөн 8 дугаар хавтас хэргийн 227-236 дахь талд авагдсан яллагдагчийн мэдүүлэгт “Монгол улсын Ерөнхий сайдын 2012 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг бий. Урт нэртэй хуульд нөхөн олговор олгох асуудлаар 2012 онд 123 аж ахуйн нэгж, 222.000.000.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ баримтад “Азаргын гол чонот” ХХК-ийн асуудал тусгагдсан байсан. Эдгээр асуудлыг хэлэлцэж судалсны үндсэн дээр дүгнэлтээ тусгасан” гэсэн байсан. Эдгээр цагаатгах талын нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авч бэхжүүлээгүй учир шууд иш татан дурдах боломжгүй байна. Очиж үзэлгүйгээр зөвхөн Татварын ерөнхий газраас мэдээлэл авсан бус Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхээр ахлуулж холбогдох яамны хэлтсийн дарга нарыг багтаасан нэлээд том ажлын хэсэг уул уурхайн яаманд ажлын дэд хэсгээ байгуулаад ажиллаж байсан. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүд нөхөн олговор авах хүсэлт гаргаж байсан. Үүний дотор 2012 оноос хойш “Азаргын гол чонот” ХХК нөхөн олговор авах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан. Ажлын хэсгээс “байгаль орчинд хохирол учруулсан зүйл байхгүй байна, олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй байна” гэж тайлангуудад тусгахдаа албан ёсны баримтууд ашигласан гэдгийг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Гад оногдуулсан хорих ялыг торгуулийн ялаар өөрчилж өгөхийг хүсэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу түүний хувийн байдлыг тодорхойлсон тодорхойлолтыг харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Ж.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Засгийн газар 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа нийт 39 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний 19-д Уул уурхай, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн сайдын эрхлэх асуудалд хамаарах “Нөхөх олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбицол батлах тухай” асуудал байсан бөгөөд тухайн асуудлыг холбогдох хууль тогтоомж, тогтсон журмын дагуу танхимын зарчмаар шийдвэрлэж, Засгийн газрын 256 дугаартай тогтоол гаргасан. Тухайн тогтоол нь Монгол Улсын хууль, Монгол Улсын Их Хурлын 2011 оны 18, 2016 оны 13, 35 дугаар тогтоолууд болон Засгийн газрын 2017 оны 90, 91 дугаартай тогтоолуудыг хэрэгжүүлэх хүрээнд гарсан ба тогтоолын 1 дэх заалтаар “... Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрээр тусгай хамгаалалтад авсан газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр нөхөх олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох...” асуудлыг, 2 дахь заалтаар “...тусгай зөвшөөрөл шинээр олгох болон цуцлах асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын тосны газрын даргад үүрэг болгож, хэрэгжилтэд нь хяналт тавихыг салбар хариуцсан сайдад даалгах...” асуудлыг тус тус шийдвэрлэсэн. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн хувьд албан үүргийн дагуу тухайн өдрийн Засгийн газрын хуралдааныг даргалсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаас хамтын зарчмын үндсэн дээр гарсан 256 дугаартай тогтоолыг албажуулж, гарын үсэг зурсан. Гэтэл прокурор болон шүүхийн зүгээс Засгийн газрын уг тогтоолыг миний бие дангаараа, дур мэдэн гаргасан мэтээр дүгнэж намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гаргаад байна. Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт Монгол Улсын төрийн байгуулалтай холбоотой харилцааг зохицуулж, үүнд Монгол Улсын төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх субъектүүдийн чиг үүрэг, түүнийгээ хэрэгжүүлэх эрх зүйн үндэс, хараат бус байх, харилцан хяналттай байх зарчмуудыг тодорхой тусгасан. Засгийн газар нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч субъектийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр, ... бүрнээ нийцсэн байвал зохино...” гэсэн заалт болон Засгийн газрын тухай хуульд нийцүүлэн Засгийн газрын 2009 оны 3 дугаартай тогтоолоор баталсан “Засгийн газрын хуралдааны журам”-аар тогтоосон Засгийн газрын хуралдаан явуулах, хуралдаанаар асуудал хэлэлцэх дэг, журмыг үйл ажиллагаандаа чанд баримталдаг. Энэ бол үе үеийн Засгийн газарт нэгэнт тогтож хэвшсэн зүйл юм. Засгийн газрын хуралдаанаар аливаа асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргахад Засгийн газрын гишүүн, сайд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх асуудлаар санал боловсруулж, бусад яамнаас санал авсан байх; Шийдвэрлүүлэх асуудлын талаарх танилцуулга, холбогдох баримт, мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэх; Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудал түүнд хамаарах баримт бичгийг хянан үзэж, журамд заасан шаардлага болон хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг гүйцэтгэнэ; Үүний дараа Засгийн газрын хуралдааны бэлтгэл хангах хүрээнд гарах шийдвэрийн томъёоллыг хууль зүйн техникийн хувьд хариуцсан нэгжээр хянуулах, Тэргүүн дэд дарга хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө болон материалыг хянан үзээд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга тохиролцсоны дараа Ерөнхий сайдад танилцуулж хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох, материалыг олшруулан Засгийн газрын гишүүд болон холбогдох албан тушаалтанд тарааж, хүргүүлэх ажлыг Хэрэг эрхлэх газар хариуцан гүйцэтгэнэ; Засгийн хуралдааны журамд заасан дэгийн дагуу хуралдааныг даргалах, хэлэлцэх асуудлыг оруулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тогтоох, асуудлыг хэлэлцүүлэх, хэлэлцэх асуудлыг танилцуулах, Засгийн газрын гишүүн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авах, санал гаргах хэлбэрээр хуралдаанд оролцох; Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж, шийдвэрлэсэн асуудлаар Засгийн газрын тогтоол гаргах, гарсан тогтоолыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар нотлуулахын өмнө хуулийн асуудал хариуцсан нэгжээр хянуулах ... зэрэг олон үе шат, давхар хяналтын бүхий л үйл ажиллагаа явагддаг. Энэ дэг, журмын хүрээнд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж буй тухайн асуудлыг эрхлэх сайдаас бусад сайд, Ерөнхий сайд нар нь уг асуудлыг шийдвэрлэхээс өмнөх шатны үйл ажиллагаанд оролцдоггүй. Харин Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн “Засгийн газрын гишүүн ... эрхэлсэн асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулж, хууль тогтоомж, ... шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж,... үр дүнг Ерөнхий сайд, улмаар Улсын Их Хурлын өмнө дангаар ... хариуцна.” гэсний дагуу эрхэлсэн сайд, яамны боловсруулсан танилцуулга, ирүүлсэн мэдээлэл, баримт, гаргасан саналд үндэслэн өөрсдийн санал, байр суурийг илэрхийлэх байдлаар шийдвэр гаргахад оролцдог. Намайг гэмт хэрэгт буруутгах үндэслэл болгосон “Нөхөх олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбицол батлах тухай” асуудал нь Засгийн газар 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх үндсэн асуудал байсан ба хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд 19 дэх асуудал болгон тусгагдаж, хуралдаанаар тогтоосон дараалал, журмын дагуу хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийг мэдүүлэг болон холбогдох бусад баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Монголын Улсын Засгийн газар нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэх бөгөөд үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлэх, танхимын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Засгийн газрын хуралдаан байхаар хуульчлагдсан байдаг. Түүнчлэн, Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхын санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах зарчмыг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажилладаг. Гэтэл прокурор, шүүгч нар “танхимын зохион байгуулалтаар, хамтын зарчмаар хэлэлцэж, шийдвэрлэсэн” асуудлыг түүний нэг оролцогчид холбогдуулан гэмт хэрэгт буруутган яллаж байгаа нь “шүүх, прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийг чанд сахих тухай” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан. Намайг буруутгасан гэмт хэрэгт хамаарах асуудлын талаар прокуророос Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Элбэг Орд” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар олгосон 020922 тоот тусгай зөвшөөрлийг өөрийн дүүтэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх Илч” ХХК-д шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгосон”, мөн тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК”-д нөхөх төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх 8 тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий олгосон” гэх асуудлуудаар намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, шүүх прокурорын саналыг үндэслэн намайг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг дараах үндэслэлүүдээр үгүйсгэн няцааж байна. “Элбэг Орд” ХХК-д холбогдох асуудалд намайг буруутгахдаа шүүх “...Ж.Э нь өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал буй болгохын тулд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах “Улаан сайр 2” гэх нэртэй талбайг Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоолоор “Элбэг Орд “ХХК-д олгож, улмаар 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсийн хамт үүсгэн байгуулж, ... өөрөө 31 хувийн хувьцааг эзэмшдэг “Хэрх Илч” ХХК-иар дамжуулан 5.000.000 төгрөгөөр худалдан авч, өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал бий болгохдоо өөрт олгогдсон шийдвэр гаргах эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан...” хэмээн бодит байдал нийцээгүй дүгнэлт хийжээ. Миний дүү хожим буюу Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоол гарснаас хойш 4 сарын дараа тухайн тогтоолоор нөхөн төлбөрт олгосон тусгай зөвшөөрлийг “Элбэг Орд” ХХК-иас шилжүүлэн авах байсныг би шийдвэр гаргах үедээ мэдэх ямар ч боломжгүй гэдэг нь хэн бүхэнд тодорхой асуудал юм. Дүү Ж.Эрдэнэтөгс маань 2018 оны 3, 4 дүгээр сарын үед Өмнөговь аймагт тусгай зөвшөөрөлтэй талбай авсныгаа надад хэлсэн. Би энэ үед нь тухайн зөвшөөрөл нь ямар журмаар олгогдсон, яаж яваад манай дүү уг тусгай зөвшөөрлийг олж авсныг мэдээгүй. Монгол Улсын төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгчийн хувьд Засгийн газар маш олон асуудлыг шийдвэрлэдэг, тэр хэмжээгээрээ маш олон мэдээлэл, баримттай танилцдаг ба тухайн асуудлыг шийдвэрлэх үедээ л холбогдох мэдээлэл, баримттай танилцаад шийдвэрээ гаргаад явдаг. Тэр болгон шийдвэрлэсэн асуудал, холбогдох баримт, мэдээллийг тогтоох боломжгүй байдаг. Намайг буруутгаад байгаа асуудлыг шийдвэрлэсэн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар 37 асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Тиймээс би Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолоор яг ямар компаниудад тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэснийг одоо ч сайн мэдэхгүй. Намайг анх 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр энэ хэрэгт яллагдагчаар татаж, тогтоол танилцуулах үед л би дүү Ж.Эрдэнэтөгсийн авсан тусгай зөвшөөрөл нь Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолоор нөхөн төлбөрт олгогдсон талбай байсан болохыг олж мэдсэн. Бодит байдал ийм байгаа ба хэрэгт авагдсан баримтуудаар ч энэ нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байгаа. Хэрвээ намайг Засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Элбэг Орд” ХХК-д тусгай зөвшөөрөл олгож, өөртөө давуу байдал бий болгосон гэж буруутгах гэж байгаа бол үүнийг баримтаар нотолж тогтоосон байх үүргийг прокурорт хуулиар хүлээлгэсэн. Хэрэгт Засгийн газрын 256 дугаар тогтоолыг гаргах үед манай дүү “Элбэг Орд” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахыг урьдаас мэдэж байсан, тогтоолд энэ компанийн асуудлыг зориуд оруулсан гэх үйл баримтыг нотолсон нэг ч баримт байхгүй. Хэргийн 8 дугаар ботийн 94-97 дахь талд байгаа “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол” яллах дүгнэлтэд “2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамрагдсан газрын давхцалтай буюу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад” хэмээн анх (2017 оны 256 дугаар тогтоол гаргах үе)-наасаа “Элбэг Орд” ХХК-д олгосон 020922 тусгай зөвшөөрлийн талбай нь “Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарсаар байхад олгосон буруу гэж үзэж ялласан ба шүүх ч яг энэ үндэслэлээр намайг буруутгасан нь үндэслэлгүй болсон. Хэрвээ тухайн талбай нь “Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарсаар байхад тусгай зөвшөөрөл олгосон” гэж үзэж байгаа бол энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамаарахгүй. Харин “Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байгаа талбайг өөртөө болон бусдад давуу байдал олгох зорилгоор” олгосон гэж үзэж байгаа бол Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолоор “Элбэг Орд” ХХК-д олгосон талбай нь хэзээ стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарсан болохыг анхаарч үзэх ёстой. Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд “Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсугай” гэж заагаад нэгдүгээр хавсралтын 2-т Нарийн сухайтын орд Өмнөговь аймгийн, Гурвантэс суманд байршилтай зөвхөн тухайн үед Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан хэсгийг заасан байна. Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд нь Улсын бүртгэлд бүртгэгдэн мэдээллийн санд байдаг учир ийм газарт Засгийн газрын тогтоолоор тусгай зөвшөөрөл олгох ямар ч боломжгүй юм. Хэргийг шалгах явцад Ашигт малтмалын газраас 020922 дугаартай тусгай зөвшөөрөл нь стратегийн ач холбогдол бүхий Нарийн сухайтын бүлэг ордод багтаж байгаа гэх мэдээллийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 7/6063 тоот албан бичгээр мэдэгдсэн боловч яг хэзээ тухайн ордод хамаарах болсон талаарх баримтыг ирүүлээгүй. Прокурор болон шүүх нарийн шалгаж тогтоогоогүй дээрх албан бичгийг үндэслэн намайг “Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байгаа талбайг “Элбэг Орд” ХХК-д олгосон мэтээр намайг буруутгах үндэслэл болгосон. Миний бие шүүхийн хэлэлцүүлэгт Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай” 300 дугаар тогтоолын тухай онцгойлон мэдүүлсэн боловч шүүх энэхүү мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлыг бодитоор хянаж үзээгүй. Хавтас хэрэгт байгаа уг тогтоолын танилцуулгад “Нарийн сухайтын нүүрсний дүүрэгт ашигт малтмалын ашиглалтын 14 тусгай зөвшөөрлийг 6 аж ахуйн нэгжид, хайгуулын 3 тусгай зөвшөөрлийг 3 аж ахуйн нэгжид Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон байна”, “... ашигт малтмалын 020922 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд “Элбэг Орд” ХХК ... геологи хайгуулын үйл ажиллагаа явуулж байна”, “Нарийн сухайтын нүүрсний бүлэг ордын талбайн хил, заагийг геологи хайгуулын ажлын үр дүнд тогтоогдсон ашигт малтмалын нөөц бүхий талбай, ил уурхайн хүрээ тэлэх боломж зэргийг харгалзан 164.933.9 га-гаар тодорхойллоо” гэснийг маш тодорхой, ойлгомжтой байдлаар тайлбарласан. Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 300 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Нарийн сухайтын нүүрсний ордын талбайг тэлж өргөжүүлсэн ба энэ шийдвэрээр “'Элбэг Орд” ХХК-ийн нэр дээр анх олгогдсон 020922 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь сүүлд буюу тус тогтоолоор Нарийн сухайтын бүлэг ордын талбайд хамрагдах болсон нь дээрх баримтаар хангалттай нотлогдож байгааг шүүх анхаарч үзээгүй. Намайг буруутгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас би өөртөө болон бусдад буюу тодруулбал өөрийн дүү Ж.Эрдэнэтөгсөд ямар давуу байдал бий болгосон гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй. Хуульд “...Давуу байдал” гэдгийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох...”-ыг ойлгохоор тайлбарласан байдаг юм билээ. Ж.Эрдэнэтөгс “Хэрх Илч” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан гэх 020922 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь ямар ч нөөцгүй, ашиглах боломжгүй байсны улмаас 2018 оны сүүлээс эхлэн тухайн талбайг бүхэлд нь буцаан өгөх асуудал яригдаж, улмаар 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр албан ёсоор буцаан авах шийдвэр гарсан болох нь гэрч Х.Бат-Эрдэнэ, Б.Баярбилэг нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Энэхүү үйл баримтаар 020922 дугаартай тусгай зөвшөөрлийг “Хэрх Илч” ХХК-ийн эзэмшилд шилжүүлснээрээ надад болон миний дүүд эдийн болон эдийн бус ашигтай давуу байдал бий болоогүй. Харин ч хохиролтой байсан байхад намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгах үндэслэлгүй байсан. Анхан шатны шүүх намайг “Азаргын гол чонот” ХХК-д давуу байдал олгосон гэх үйлдэлд буруутгасан үндэслэлээ “...шүүгдэгч Ж.Э нь төрийн өндөр албан тушаалтны, шийдвэр гаргах эрх мэдэлтэйн хувьд, “Азаргын гол чонот” ХХК-ийн үүсгэн байгуулагч, шүүгдэгч Б.О нь өөртөө давуу байдал олж авахын тулд дээрх тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчин олгох, авах ажиллагааг хамтран зохион байгуулсан үйлдэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд аль нэг зохион байгуулагчийн үйлдэл дутагдахад үйлдэл бүрэн зохион байгуулагдахааргүй, төгсөхөөргүй байгаа нь гэмт хэргийг хамтран зохион байгуулагч гэж үзэх үндэслэл боллоо” гэж тайлбарласан нь дараах байдлаар бодит байдалд нийцээгүй, шүүх Эрүүгийн хуульд байхгүй хамтран зохион байгуулагч хэмээх нэр томъёогоор Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болжээ. Улсын яллагчид болон шүүх намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын “Нөхөх олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбицол батлах тухай” 2017 оны 256 дугаар тогтоолыг зөвхөн Засгийн газрын 2017 оны 90 /Ноён-Уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийн тухай /18, 91/ Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийн тухай/ 19 дүгээр тогтоолын хүрээнд гаргах ёстой байсан хэмээн буруутгадаг. Засгийн газрын 2017 оны 90, 91 дугаартай тогтоолд тухайн тогтоолуудаар тусгай хэрэгцээнд авсан талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниудын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхийг Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болгон шийдвэрлэсний дагуу сайд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Ажлын хэсэг байгуулах тухай” А/110 дугаар тушаал гаргаж, Засгийн газрын 2017 оны 90, 91 дугаартай тогтоолд заасан газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдэд нөхөх олговор олгох асуудлыг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллуулжээ. Энэ үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн Геологийн бодлогын газрын дарга Д.Гад “Азаргын гол чонот” ХХК хүсэлт гаргаж, нөхөх олговрын асуудлаа шүүхээр шийдүүлэхээс өөр аргагүйд хүрч байгаагаа мэдэгдэж, нөхөн олговрын асуудлаа өөр талбай дүйцүүлэн авах байдлаар шийдвэрлүүлэхээр хандсан байна. Хавтас хэрэгт авагдсан материалаас үзэхэд Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах болон Улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай” 18 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруу тэдгээрийн орчмын газар нутгийг дархан цаазат газрын ангиллаар” Улсын тусгай хамгаалалтад авч, уг тогтоолын 5 дугаар хавсралтаар Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хилийн заагийг баталсан байна. Үүний улмаас “Азарган гол чонот” ХХК-ийн ашигт малтмалын 4 тусгай зөвшөөрөл нь Улсын тусгай хамгаалалтад авсан газартай бүхэлдээ давхацсан гэх үндэслэлээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг нь түдгэлзүүлжээ. “Азаргын гол чонот” ХХК нь 2012 оноос 5 жилийн туршид холбогдох байгууллагад удаа дараа нөхөх олговрын тухай хүсэлт гаргаж хөөцөлдөж, удаа дараалан гаргаж хүсэлт нь шийдвэрлэгдээгүй байгаа талаарх хүсэлтийг нь ажлын хэсгийн ахлагч Д.Г 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ажлын хэсгийн хуралдаанд танилцуулж, улмаар яамны Хуулийн хэлтсийн даргад танилцуулж, Хуулийн хэлтсийн дарга нь тус компанийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх шаардлагатай гэх зөвлөгөөг өгсөн байна. Ийнхүү асуудал эрхэлсэн яамны зүгээс нэгэнт тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авахаар шийдвэр гарсан, түүнийг хэрэгжүүлэх, нөхөх олговор олгох хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэх шаардлагын хүрээнд тус компанийн асуудлыг Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлснийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна. Шүүх С.Мын хэргийг цагаатгах болсон үндэслэлдээ дээр дурдсан үйл баримтуудыг хүлээн зөвшөөрсөн дүгнэлтүүдийг хийсэн байдаг. “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн төлбөр олгох шийдвэр гаргах үндэслэл болсон дээрх үйл явдлын талаар би энэ хэргийн материалтай танилцах явцдаа л нарийн процесс, үйл ажиллагааны талаар олж мэдсэн. Тухайн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх үед бол Засгийн газрын гишүүдэд зөвхөн ерөнхий мэдээллийг л танилцуулдаг тул энэ бүх нарийн үйл явцын талаар тодорхой ойлголтгүй байсан. Ийм атал намайг Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн төлбөрт 8 тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгох гэмт хэргийг тус компанийн үүсгэн байгуулагч Б.Отай хамтран зохион байгуулсан хэмээн хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй хэрэгт намайг ял шийтгэсэнд туйлын гомдолтой байна. “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолоор хамтран шийдвэрлүүлэх болсон гол үндэслэл нь Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн газрын дарга С.Маас, тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Гад хүргүүлсэн дотоод албан бичиг байжээ гэдгийг би энэ хэргийн материалтай танилцахдаа олж мэдсэн. Тухайн дотоод албан бичигт С.Мын дурдсан үндэслэл, зөвлөмж нь бодит байдалд нийцсэн, хууль зүйн хувьд үндэслэл бүхий зөвлөгөө байсан. Шүүх болон прокурорын зүгээс намайг Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” “Ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт бизнес эрхэлж буй хүн, хуулийн этгээдүүдэд төрөөс ижил боломж олгох, аль нэг хүн, хуулийн этгээдэд бизнесийн илүү таатай нөхцөл боломж, давуу талыг олгохгүй байж, төрийн үйлчилгээ хэнд боловч жигд, тэгш хүртээмжтэй байх тухай эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хууль тогтоох байгууллагаас хэм хэмжээ тогтоож, хуульчилсныг тус тус зөрчсөн байна...” гэж буруутгадаг. Гэтэл С.Мын өгсөн зөвлөмж, тус зөвлөмжийг үндэслэн Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Азаргын гол чонот” ХХК-ийн нөхөн төлбөрийг шийдвэрлүүлэхээр санал оруулсан. Уг саналыг нь Засгийн газрын 256 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн нь харин ч эсрэгээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэнд нийцсэн шийдвэр байжээ. Энэ нь бодит байдал болоод шударга ёсонд нийцсэн тул шүүх С.Мын үйлдэлд холбогдуулан “...Засгийн газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.1-д заасны дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах бүрэн эрхтэй. Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбай нь Дархан цаазат газарт хамааруулсан тул тусгай зөвшөөрлүүд цуцлагдаж, тус компанид Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу нөхөх олговор олгох үндэслэл бүрдсэн байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч 2012 онд нөхөх олговор авах талаарх хүсэлтээ холбогдох байгууллагад гаргасан. Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагт Авилгатай тэмцэх газарт очиход мөрдөгч 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөр огноолсон “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолыг танилцуулсан. Энэ тогтоолоор өмнөх яллагдагчаар татсан тогтоолд дурдсан үйлдэл дээр шинэ үйлдэл нэмж, зүйлчлэлд бусадтай бүлэглэсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл заалтыг журамласан нэмэлт заалт оруулсан байсан тул уг тогтоолтой холбогдуулан тогтоолыг хуулбарлан авч судлаад өмгөөлөгч нартайгаа зөвлөлдөж, яллагдагчид хуулиар олгогдсон бичгээр мэдүүлэг гаргах, цагаатгах талын нотлох баримт гаргаж өгөх, түүнд чиглэсэн тодорхой ажиллагаа хийлгүүлэх зэрэг асуудлаар хүсэлт гаргахаа илэрхийлээд байж байтал прокурор орж ирээд шууд яллах дүгнэлтийг хүчээр гардуулах ажиллагаа явуулахыг оролдсон. Энэ үед би өөрийн эрхийг эдлэх талаар мэдэгдэж яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзсан. Яллах дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан шалтгаан нь миний эрхийг хангаагүй, эрхээ эдлэх боломж, хугацаа олгоогүй нь хуульд нийцэхгүй гэж үзсэн. Прокурорын уг үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй,” мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй.” гэж заасан яллагдагчийн эрхийг зөрчсөн. Миний эрхийг зөрчсөн үйлдэл нь “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолтой танилцсан хугацаа, яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзсан тухай гэх прокурорын үйлдсэн тэмдэглэлийн цаг хугацаагаар тус тус тогтоогдоно. Миний бие энэ нөхцөл байдлыг шүүх хуралдаан дээр мэдүүлж хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх уг хэргийг огт хэлэлцэхгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Нийслэлийн прокурорын газраас бидний хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлснийг миний бие 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр мэдсэн бөгөөд прокурор нь хэргийг холбогдогчгүйгээр /хүнгүйгээр/ буюу түүнд хуульд заасан журмын дагуу мэдэгдэлгүйгээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг “... шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, ... түүний өмгөөлөгчид мэдэгдэнэ...” гэж заасныг зөрчсөн. Энэ нөхцөл байдлын талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт миний өмгөөлөгчид шүүхэд тайлбар тавьж байсан боловч шүүхээс хууль зөрчсөн уг ажиллагааг зөвтгүүлэх талаар ямар нэг арга хэмжээ аваагүй. Бидний 5 хүнд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд тэрээр 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/1248 дугаартай захирамжаар миний биед урьд нь авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “10.000.000.000 төгрөгийн барьцаа авах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, барьцааг гурав хоногийн дотор биелүүлэхийг үүрэг болгож шийдвэрлэсэн. Миний бие 2020 оны Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуульд нэр дэвшин оролцож байх үед Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагт хийхээр товлогдсон бөгөөд энэхүү шүүх хуралдаанд миний өмгөөлөгч нар оролцож, “Сонгуульд оролцож, иргэд сонгогчидтой хийх сонгуулийн сурталчилгааны хуваарьт уулзалт, хурал цуглаан төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа тухай хүндэтгэн үзэх шалтгааныг дурдан шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтийг гаргасан. Гэтэл энэ өдрийн шүүх хуралдаанаас 2020/ШЗ/1278 дугаартай захирамж гаргаж, намайг “...шүүхийг хүндэтгээгүй, мөн 10.000.000.000 /арван тэрбум/ төгрөгийн барьцааг 3 хоногийн дотор байршуулаагүй...” гэх үндэслэлээр цагдан хорих тухай шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Шүүгчийн энэ шийдвэр нь Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэг, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт тус тус заасан “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн баталгаа болон нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгааг тус тус ноцтой зөрчиж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “... иргэний сонгох, сонгогдох..” эрхийг, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах...-ыг хориглоно.”, 14 дүгээр зүйлийн 14.13-т “Сонгуулийн хорооноос сонгууль зохион байгуулах, ...-д төрийн албан хаагч ... болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно” гэж заасныг илтээр зөрчиж иргэн миний үндсэн эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан үйлдэл болсон. Миний бие 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн өмгөөлөгч Д.Батсүхээр өмгөөлүүлэхээр болж, энэ талаарх хүсэлтээ тухайн өдрийн шүүх хуралдаанд гаргасан. Өмгөөлөгч Д.Батсүх маань шинээр өмгөөлөгчөөр ажиллах болсонтой холбогдуулан Иргэний болон Улс Төрийн Эрхийн Олон Улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн б/ заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өмгөөлүүлэх ажилдаа бэлтгэх хүрэлцээтэй хугацаа, боломж, нөхцөлөөр хангуулах” талаарх миний эрхийг хангах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.11-т заасан “шүүх хуралдаанд зохих мэдээлэл, судалгаа, бэлтгэл оролцох үүрэг”-ээ хэрэгжүүлэх үүднээс хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд бэлтгэх боломж олгож, шүүх хуралдааныг 14-өөс доошгүй хоногийн хугацаагаар хойшлуулж өгөх хүсэлт гаргасан. Хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч Х.Идэр миний болон өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлээ “... шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нотлох баримтыг судлахад оролцоод эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой...” гэсэн шаардлага тавьсан нь миний - өмгөөлүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрх болон дээр дурдсан Олон улсын гэрээ, хуульд заасан “өмгөөлүүлэх ажилдаа бэлтгэх хүрэлцээтэй хугацаа, боломж, нөхцөлөөр хангуулах эрх”-ийг ноцтойгоор зөрчсөн. Ийнхүү өмгөөлөгч оролцуулах журам зөрчигдөж, шүүгдэгч миний бие өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргаагүй өмгөөлөгчөөс мэргэжлийн туслалцаа авах хүсэлтээ илэрхийлсээр байтал өмгөөлөгч оролцуулахгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт заасан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ талуудын тэгш мэтгэлцээн, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх боломжгүйгээр явагдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн хэлэлцүүлэг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана”, 35.24 дүгээр зүйлд “...өмгөөлөгч дүгнэлт гаргана.” гэснийг тус тус зөрчин явагдсан. Шүүгч Х.Идэр миний өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах, өмгөөлөх ажилдаа бэлтгэх боломж, хангалттай хугацаа олгоогүйгээс өмгөөлөгч маань миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болж, улмаар тухайн шүүх хуралдаанд намайг өмгөөлөн оролцохоос татгалзаж, шүүх хуралдааны танхимыг орхин гарсан. Гэтэл шүүгч Х.Идэр нь намайг өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Иргэний болон Улс Төрийн Эрхийн Олон Улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн d) заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлд заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах”, “сонгон авсан өмгөөлөгчөөрөө өмгөөлүүлэх”, “шүүн таслах ажиллагааны эрх ашиг шаардаж байвал ямар ч тохиолдолд, өөрт нь томилсон өмгөөлөгчтэй байх” зэрэг өмгөөлүүлэх эрхэд хамаарах түүний үндсэн эрхийг ноцтойгоор зөрчсөн. Түүнчлэн, тэрээр шүүх хуралдааны явцад намайг өөрөө, өөрийгөө өмгөөлөн оролцож байгаа мэтээр удаа дараа тайлбарлаж, би ч үүнд эсрэг тайлбарыг гаргаж байсан. Миний бие шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...Шударга шүүхээр шүүлгэх ...” эрх маань хөндөгдөж байгаа гэж үзэн тухайн шүүхийн нийт шүүгчдээс татгалзах хүсэлтийг гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ...” гэж заасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан шүүгч Х.Идэр нь нийт шүүгчдээс татгалзсан миний хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхгүйгээр хууль бусаар өөрөө шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан бөгөөд түүний уг үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн. Шүүх хуралдаан эхлэх үед би яллах дүгнэлтийг хуулбарлаж өгөхийг хүсч хүсэлт гаргасан боловч шүүх тодорхой үндэслэл заалгүйгээр хүсэлтийг нь хангахаас татгалзсан. Миний бие яллах дүгнэлтийг гардан авч, хуулбарлан авч танилцсаны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрх хэрэгжих ёстой атал надад яллах дүгнэлтийг хуулбарлан өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, мөн хуулийн 1.12 дугаар зүйл “Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчимд нийцээгүй үйл ажиллагаа гэж үзэж байна. Намайг Ерөнхий сайд байхдаа хууль бусаар дүүдээ газар авч өгсөн, дүүдээ болон өөртөө давуу байдал бий болгосон, албан тушаалын байдлаа ашигласан гэж буруутгасан. Миний хувьд Засгийн газрын 256 дугаартай тогтоол гарч байхад “Элбэг Орд” ХХК гэж ямар компани байдгийг, удирдлагууд нь ямар хүмүүс байдгийг, нөхөх олговроор ямар газар авч байгааг мэдээгүй байсан. ...Нутгийнхаа ахаас сонсоод “Элбэг Орд” ХХК-ийн хүмүүстэй уулзаж, ярилцаж тохироод худалдаж авсан. Иймэрхүү бизнесийн байгууллага хооронд хийдэг хэлцэл Монгол улсад маш олон бий. Тэгээд ч “Элбэг Орд” ХХК нь улсад хураалгасан талбайнхаа оронд авсан, ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй, хуулийн хүрээнд авсан талбай байсан. Мөн тэр хэсэг газрын тусгай зөвшөөрлийг өмнө нь SDS гэдэг компани эзэмшиж байгаад ашигт малтмалын илэрцгүй байна гээд улсад буцааж өгсөн талбай байсан. “Элбэг Орд” ХХК ч гэсэн тодорхой хэмжээнд хайгуул хийж үзээд болохгүй болохоор нь зарсан юм шиг байсан. Манай дүү, найз хоёр ч гэсэн хайгуул хийж үзээд ашигт малтмалын илэрц байхгүй учраас улсад буцааж өгсөн. 2018 оны 300 дугаар тогтоолыг гаргаж стратегийн орд газрын хилийн заагийг тогтоохын өмнөхөн тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компаниудтай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажлын хэсгүүд уулзахад тусгай зөвшөөрлөө улсад буцааж өгөх талаар хэлсэн байсан. Гэтэл ажлын хэсгээс тогтоол гартал түр хүлээж бай гэсэн. Түүний дараа хүсэлтээ гаргаж улсад буцааж өгсөн. “Хэрх элч” ХХК-иас “Бест лэнд майнинг” ХХК руу тусгай зөвшөөрөл шилжүүлсэн асуудал нь тухайн компанид хайгуул хийх туршлага байхгүй, хөрөнгө мөнгө байхгүй байсан учраас шилжүүлсэн. Хэдийгээр найз нөхөд ч гэсэн өөрөө эрсдлээ хариуцаж хайгуул хийх нь тийм амар зүйл биш. Ер нь хоосон газраа 5.000.000 төгрөгөөр зарсан, хөрөнгө мөнгөгүйдээ газраа шилжүүлснийг ямар нэгэн зүйл заавал байх ёстой гэж ойлгоод байх шиг байна. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд “Засгийн газрын 256 дугаартай тогтоолыг батлахдаа би, эсхүл хэн нэгэн хүнээр “Элбэг Орд” ХХК-ийн удирдлагуудтай уулзуулж тусгай зөвшөөрлийг дүүдээ авч өгөх талаар хэлэлцэж тохирсон зүйл байгаа эсэхийг тогтоосон уу. Хэрэв тогтоосон бол танилцуулж болох уу” гэж олон удаа асуусан. “Үүнийг гэрчилсэн гэрч байвал шүүх хуралдаанд оруулж өгөөч” гэж олон удаа хүсэлт гаргасан. Гэмт хэрэг гэдэг хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогддог болохоос заавал ял өгнө гэж улайрч байгаа хүний дотоод бодол, магадгүй гэсэн магадлалын онолоор шийдвэрлэгдэх зүйл биш. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж маш өргөн хүрээний мэдээлэл, судалгаан дээр байгаа хүн урьд нь аж ахуйн нэгж эзэмшиж байгаад ашигт малтмалын илэрцгүй байна гээд улсад буцааж өгсөн талбайг Засгийн газрын тогтоол гарган байж өөртөө авна гэдэг нь яаж ч бодсон боломжгүй зүйл гэж санагдахгүй байна уу. Ерөнхий сайдын талаар ямар ч мэдээ, мэдээлэлгүй байдаг, юу хийдэг талаар огт мэдлэггүй хүмүүс ингэж бодох болов уу гэж бодож байна. Миний хувьд хэзээ ч уул уурхайн бизнес эрхэлж байгаа, сонирхож ч байгаагүй. Энэ нь аавынхаа захиж үлдээсэн захиасыг биелүүлж яваа нэг хэлбэр. Тусгай зөвшөөрөл миний хөрөнгө орлогын мэдүүлэгт байдаг компанид шилжиж ирсэн асуудал нь тохиолдлын шинжтэй байсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Би анхан шатны шүүх хуралдаанд “хавтас хэрэгт байгаа бүх гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлуулж болох уу” гэж асуухад “болохгүй” гэсэн. Би өмгөөлөгчгүй байсан учраас шүүхийн процесс яаж явагддагийг мэдэхгүй байсан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд ч гэсэн намайг нэр зоон буруутгах нэг ч зүйл байхгүй. Нийтэд нь дурдаад л гэм буруутай байна гэж дүгнэсэн байсан. Авилгатай тэмцэх газраас сошиал дээр бичсэн мэдээллийг үндэслэж намайг шалгаж байгаа гэж байсан. Энэ асуудал тусгай зөвшөөрлийг улсад буцаан өгөхөөс эхэлж сошиал дээр мэдээллэж эхэлсэн байсан. Миний хувьд тусгай зөвшөөрөлтэй газрыг “Элбэг Орд” ХХК-д нөхөх олговроор олгосон юм байна гэдгийг тухайн үед л мэдэж авсан. Мэдээллийн сайтууд намайг ч мэдээгүй байхад их дэлгэрэнгүй бичсэнийг бодвол анхнаасаа зорилготой байсан гэж үзэж байна. “Элбэг Орд” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл нь стратегийн ач холбогдол бүхий газарт хамаарч байхад олгосон хэмээн Улсын Их хурлын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн тогтоолыг дурдаж буруутгах гэж оролдсон. Улсын Их хурлын 2007 оны тогтоолоор зөвхөн Засгийн газрын тогтвортой байдлын хэмжээгээр тогтооно гэж цагаан дээр хараар бичсэн зүйлийг харахгүй байгаа юм уу. Эсхүл харсан ч хараагүй дүр эсгээд байгаа юм уу. Үүнийг ойлгохгүй байна. 2017 оны Засгийн газрын 256 дугаартай тогтоол гарснаас хойш жилийн дараа буюу 2018 оны Засгийн газрын 300 дугаартай тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий орд газрын хилийн заагийг тэлэх шийдвэр гаргасан хамааралтай болсон байхад, яг хэзээ стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарах болсон талаар баримтыг шалгалгүйгээр 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 7/6063 тоот Ашигт малтмалын газраас авсан албан бичгийг нотлох баримт болгон буруутгах гэж оролдсон. Ашигт малтмалын газар ашигт малтмалын орд газрын бүртгэл байгаа гэдэг нь албан бичгүүдээс нь тодорхой харагдаж байгаа. Ийм тохиолдолд хэзээ ч Засгийн газрын тогтоолоор стратегийн орд газрыг аж ахуйн нэгжид олгох боломж байхгүй гэдгийг ойлгох чадваргүй байгаад үнэхээр гайхаж байна. Үүнийг шалгуулах хүсэлтэй байна гэж хэчнээн хэлээд ч нэмэргүй байна. Энэ тохиолдолд зайлшгүй шалгах шаардлагатай гэж үзэж байна. Мөн давуу байдлыг өөртөө бий болгосон гэж байна. Хуульд давуу байдал гэдгийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хувь хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгохыг хэлнэ гэж тайлбарласан байсан. Миний хувьд албан тушаалын байдлаа хэрхэн, яаж ашигласан болохыг тогтоогоогүй. Давуу байдлыг хэнд бий болгоод, ямар ашигтай байдал бий болгосныг тогтоосон нэг ч баримт байхгүй. Зүгээр л ургуулан бодоод ялласан. Мөн Засгийн газрын 256 дугаартай тогтоолд дурдагдсан “Азаргын гол чонот” ХХК-тай холбоотой асуудлаар зохион байгуулалттай гэмт хэрэг хийсэн гэж ялласан. Намайг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Авилгатай тэмцэх газарт очиход яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулснаа танилцуулсан. Миний огт танихгүй хүмүүстэй намайг хамтарч зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан байсан. “Ямар хүмүүс хаанаас гараад ирэв, энэ хүмүүс өөрсдөө тэгж мэдүүлж байгаа бол би эдгээр хүмүүстэй нүүрэлдэж мэдүүлэг өгмөөр байна” гэхэд “би мэдэхгүй. Прокуророос ингэж шийдвэрлэсэн” гэж байсан. Би яллагдагчаар татах тогтоолд тайлбар бичиж гарын үсэг зурж байтал Авилгатай тэмцэх газрын өрөөнд прокурор орж ирээд яллах дүгнэлттэй танилц гэсэн. Би өмгөөлөгчөөсөө юу болоод байгаа талаар асуухад “ингэж болохгүй. Хууль зөрчиж байна” гэсэн учраас яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзсан. Татгалзсан гол шалтгаан нь огт танихгүй, хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүстэй хамтран гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн, тэр талаар тайлбар хийх хуульд заасан эрхээ эдлэх хугацаа олгоогүй. Энэ нь надтай хамт байсан өмгөөлөгч, мөрдөгч, прокурор, Авилгатай тэмцэх газрын камерын бичлэг зэргээр тогтоогдоно. Засгийн газрын 256 дугаартай тогтоолоор аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгосон асуудлыг ярихаас, тус тогтоолын 2 дахь заалтаар аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хураан авч, цуцалсан талаар огт судалж үзээгүй. Засгийн газар аж ахуйн нэгжүүдийн хуулийн дагуу эзэмшиж байгаа газрыг хураан авсан юм бол буцаагаад аж ахуйн нэгжүүдийг хохиролгүй болгох үүрэгтэй. Улсын Их хурлын 2011 оны 18 дугаартай тогтоолоор “Азарган гол чонот” ХХК 40 гаруй мянган га талбайг 4 ширхэг тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан. Үүнийг улсын тусгай хамгаалалттай газартай давхацсан гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн байсан. Энэ нь нөхөх олговор юм уу, эсхүл нөхөн төлбөр төлж байж тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж Улсын Их хурлын тогтоол бүрэн хэрэгжих байсан. Засгийн газрын 256 дугаартай тогтоолоор 4 тусгай зөвшөөрлөөр 40 гаруй мянган га талбай эзэмшиж байсан компанид 8 ширхэг тусгай зөвшөөрлөөр 40 гаруй мянган га талбай олгосон. Хайгуулаар 300 гаран кг алтны нөөцтэй гэж тогтоогдсон газрыг нь улс хурааж аваад оронд нь юу байгаа нь мэдэгдэхгүй адил хэмжээтэй газрыг олгосон. Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байхдаа “Азарган гол чонот” ХХК-ийн тавьсан асуудлыг шийдвэрлэх ёстой. Шийдвэрлэхгүй бол тухайн аж ахуйн нэгж шүүхэд хандана. Хэрэв шүүхэд хандвал Засгийн газар шүүхэд ялагдаж нэг бол газрыг нь буцааж өгнө, эсхүл нөхөн төлбөр гэж мөнгө төлнө. Ийм зөвлөмжийг хуулийн хэлтсийн дарга нь өгсөн. Энэ хуулийн хэлтсийн даргыг анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Гэхдээ энэ хүн хуулийн дагуу ажлаа хийсэн. Анхан шатны шүүхээс энэ хүний өгсөн зөвлөмжийг хуулийн дагуу байна гэж үзсэн. Гэсэн мөртлөө зөвлөмжийн дагуу Загийн газрын тогтоол боловсруулсан ажлын хэсгийн дарга, хуульд заасны дагуу хохирлоо барагдуулсан компанийн удирдлагыг, зөвлөмжийн дагуу боловсруулагдаад холбогдох яамдуудаар хянагдаж Засгийн газрын хурлаар ороод танхимын зарчмаар Засгийн газрын тогтоол болж гарсныг баталгаажуулж гарын үсэг зурсан намайг гэм буруутайд тооцсоныг ойлгохгүй байна. Манай Засгийн газар байгуулагдаж байхад аж ахуйн нэгжүүд хүнд байдалд байсан. Иргэддээ хүнд ачааг үүрүүлэхгүй байх нь бидний гол зорилго байсан. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар зөвхөн бид ч биш олон улсын валютын сангийн шинжээч нар хүртэл “их хүнд байна” гэх дүгнэлт хийсэн байсан. Хамгийн гол нь аж ахуйн нэгж болгоныхоо үйл ажиллагааг хэвийн болгож, нэг ч хүнийг болов ажилтай, орлоготой байлгах нь манай Засгийн газрын зорилго байсан. Засгийн газрын 256 дугаартай тогтоол нь аж ахуйн нэгжүүдийг хохироохгүй байх, хэвийн үйл ажиллагаа явуулах зорилгоор гарсан. Энэ тогтоолоор Засгийн газраас тусгай зөвшөөрлийг нь хурааж аваад нөхөн төлбөр олгосон 10 гаруй компанийн асуудлыг шийдвэрлэсэн. Бүгд ижил нөхцөл байдалтай байсан. Ямар ч хууль зөрчөөгүй. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шийдвэр гаргахын тулд хэн нэгэн руу утсаар ярьж, нөлөөлж, албан тушаалын байдлаа ашиглаж, шахалт дарамт үзүүлж, хэн нэгэн хүнтэй үгсэн хуйвалдаж байгаагүй. Үүнийгээ ч анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Би Ерөнхий сайдаар ажиллаж байх үед гарсан Засгийн газрын бүх шийдвэрийг хэн нэгэнтэй тохиролцож, үгсэн хуйвалдаж, албан тушаалын шахалт дарамт үзүүлж гаргасан байхыг тогтоовол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Яагаад гэхээр Засгийн газрын 256 дугаартай тогтоол гаргасан талаар өөрсдийнхөө бодлыг тулгаж, таамгаар магадгүй гэсэн байдлаар яллаж байна. Би анхан шатны шүүх хуралдаанд нээлттэй, хэвлэл мэдээлийн өмнө шүүх хуралдааныг явуулъя гэхэд хүлээж аваагүй мөртлөө шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шийдвэрээ шүүхийн нэрээр гаргаж гэм буруутай нь нотлогдсон гэж иргэд олон нийтийн тархийг угааж худал мэдээлэл гаргасанд үнэхээр харамсаж байна. Өмнө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нууц байдаг яллагдагчаар татах тогтоолоо прокурорууд сошиал дээр гаргаж тавьсан байсан. Би өмгөөлөгчөөсөө асуухад “өмнө ийм зүйл огт болж байгаагүй” гэсэн. Намайг хэрэг хийсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй болохоор ихээхэн сандарч байна гэж би бодож байна. Би өнөөдрийг хүртэл төрд ажиллаж байна. Ёс журмаа бодоод хэл ам, хэрүүл шуугиан гаргалгүй учир нь олдох байх гэж бодоод өнөөдрийг хүртэл явж байна. Төрд ажиллаж байх хугацаандаа алдаа гаргаж л байсан байх. Гэхдээ хувь хүн, хуулийн этгээд, төрд хохирол учруулахаар хэмжээний алдаа гаргаж байгаагүй. Тэр бүхий л гэмт хэрэг гэж үзэгдэхээр алдаа бүр ч гаргаж байгаагүй. Энэ бүгдийг бодохоор би хэлмэгдээд сууж байна гэж бодож байна. Хэрэв давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгавал та бүхий шийдвэр зөв байсныг нотолж, намайг гэм буруутайд тооцсон шүүгч, прокурор нартай хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө мэтгэлцэж гэм буруугүй болохоо баталж чадна. Миний бие Улсын Их хурлын сонгуульд Сэлэнгэ аймгаас нэр дэвшин хамгийн олон санал авсан. Надад санал өгсөн тэдгээр иргэдийн итгэлийг хөсөрдүүлэх ёсгүй. Тэдгээр надад итгэсэн хүмүүсийн итгэлийг улс төрч хүний хувьд хөсөрдүүлэх ёсгүй гэж бодож байна. Мөн танхимын зарчмаар гардаг Засгийн газрын шийдвэрт Ерөнхий сайдыг нь буруутгасан. Яаж ингэж буруутгаад байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Мөн намайг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцуулж өмгөөлүүлэх эрхээр маань хангаагүй, шударга шүүхээр шүүлгэхээр шүүгчдээс татгалзах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад олон хуулийн заалтыг ноцтой зөрсөн талаар миний өмгөөлөгч нар тайлбарлах байх. Дээр дурдсан тайлбар үндэслэлүүдийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/646 дугаартай шийтгэх, цагаатгах тогтоолын миний биед холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Д.Батсүх хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог. Прокуророос Ж.Эын Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар “Нөхөх олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбицол батлах тухай” асуудлыг шийдвэрлэсэн Засгийн газрын хуралдааныг даргалсан, тухайн асуудлаар гарсан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоол гаргасан тогтоолыг баталгаажуулж гарын үсэг зурсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг хэмээн үзэж ялласан ба шүүх прокурорын яллах дүгнэлтэд заасан үйлдэл, гэмт хэрэгт түүнийг гэм буруутай гэж үзэн, ял шийтгэл оногдуулсан нь дараах байдлаар холбогдох хууль тогтоомж, хэрэгт авагдсан нотлох баримт болон бодит байдалд нийцээгүй байна. Ж.Эыг буруутгасан үйлдэл нь хамтын зарчмын үндсэн дээр гарсан шийдвэр болох талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэгт. Засгийн газрын зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоохоор заасан бөгөөд Үндсэн хуулийн энэ заалтын хүрээнд Засгийн газрын тухай 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэж, Ерөнхий сайд Засгийн газрыг тэргүүлэхээр”, мөн зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлэх, тахимын үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр нь Засгийн газрын хуралдаан байхаар” тус тус хуульчлагдсан. Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд нийцүүлэн Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолоор “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ыг батлан хэрэгжүүлж байна. Монгол Улсын үе үеийн Засгийн газар хуралдаанаа явуулах, хуралдаанаар асуудал хэлэлцэж шийдвэрлэхдээ дээрх хууль тогтоомжид заасан дэг, журмыг үйл ажиллагаандаа чанд баримталдаг нь нэгэнт хэвшил болон тогтсон. Монгол Улсын Засгийн газар 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн сайдын эрхлэх асуудалд хамаарах “Нөхөх олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбицол батлах тухай” асуудлыг шийдвэрлэж, Засгийн газрын 2017 оны 256 дугаартай тогтоолыг гаргахдаа дээр дурдсан хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу танхимын зарчмыг баримталсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайн тогтоол нь Монгол Улсын хууль, Монгол Улсын Их Хурлын 2011 оны 18, 2016 оны 13, 35 дугаар тогтоолууд болон Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолуудыг хэрэгжүүлэх хүрээнд гарсан ба тогтоолын 1 дэх заалтаар “...Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрээр тусгай хамгаалалтад авсан газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр нөхөх олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох...” асуудлыг, 2 дахь заалтаар “...тусгай зөвшөөрөл шинээр олгох болон цуцлах асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын тосны газрын даргад үүрэг болгож, хэрэгжилтэд нь хяналт тавихыг салбар хариуцсан сайдад даалгах ...” асуудлыг тус тус шийдвэрлэсэн байна. Бидний үйлчлүүлэгч Ж.Э нь Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн хувьд албан үүргийн дагуу тухайн өдрийн Засгийн газрын хуралдааныг даргалж, Засгийн газрын гишүүд хамтын зарчмын үндсэн дээр гаргасан 256 дугаартай тогтоолыг албажуулж, гарын үсэг зуржээ. Гэтэл прокурор болон шүүхийн зүгээс Ж.Э дангаараа шийдвэрлэж, дур мэдэн Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолыг гаргасан мэтээр дүгнэж түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрлэсэн байна. Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт Монгол Улсын төрийн байгуулалтай холбоотой харилцааг зохицуулж, үүнд Монгол Улсын төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх субъектүүдийн чиг үүрэг, түүнийгээ хэрэгжүүлэх эрх зүйн үндэс, хараат бус байх, харилцан хяналттай байх зарчмуудыг тодорхой тусгасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Засгийн газар нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч субъектийн хувьд 2017 оны 256 дугаар тогтоолоо гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр, ... бүрнээ нийцсэн байвал зохино...” гэсэн заалт болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нийцүүлэн гаргасан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ыг баримтлаагүй хүний шийдвэрээр асуудлыг шийдвэрлэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомжоор тогтоосон дэг, журмын хүрээнд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж буй аливаа асуудлыг тухайн асуудлыг эрхлэх сайдаас бусад сайд, Ерөнхий сайд нар уг асуудлыг шийдвэрлэхээс өмнөх шатны үйл ажиллагаанд оролцдоггүй, харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу эрхэлсэн сайд, яамны боловсруулсан танилцуулга, ирүүлсэн мэдээлэл, баримт, гаргасан саналд үндэслэн өөрсдийн санал, байр суурийг илэрхийлэх байдлаар шийдвэр гаргахад оролцдог байна. Ж.Эыг гэмт хэрэгт буруутгах үндэслэл болгосон “Нөхөх олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбицол батлах тухай” асуудал нь Монгол Улсын Засгийн газар 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх үндсэн асуудал байсан ба тухайн хуралдаанаар тогтоосон дараалал, журмын дагуу хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийг мэдүүлэг болон холбогдох бусад баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Гэтэл прокурор, шүүгч нар “танхимын зохион байгуулалтаар, хамтын зарчмаар хэлэлцэж, шийдвэрлэсэн” асуудлыг түүний нэг оролцогч болох Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийг гэмт хэрэгт холбогдуулан буруутган ял шийтгэл оногдуулсан “шүүх, прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийг чанд сахих тухай” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим”-д нийцээгүй шийдвэр гаргажээ. Прокуророос Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Элбэг Орд” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар олгосон ХҮ-020922 тоот тусгай зөвшөөрлийг өөрийн дүүтэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх Илч” ХХК-д шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгосон”, мөн тогтоолоор “Азаргын чонот гол” ХХК”-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх 8 тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгосон” гэх үндэслэлүүдээр Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, шүүх прокурорын саналыг үндэслэн тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль нийцээгүй гэж үзэж байна. Шүүх “Элбэг Орд” ХХК-д холбогдох асуудалд Ж.Эыг буруутгахдаа шүүх “...Ж.Э нь өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал буй болгохын тулд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “Улаан сайр 2” гэх нэртэй талбайг Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоолоор “Элбэг Орд” ХХК-д олгож, улмаар 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсийн хамт үүсгэн байгуулж, ... өөрөө 31 хувийн хувьцааг эзэмшдэг “Хэрх Илч” ХХК-иар дамжуулан 5.000.000 төгрөгөөр худалдан авч, өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал бий болгохдоо өөрт олгогдсон шийдвэр гаргах эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан...” хэмээн дүгнэсэн нь бодит байдал нийцээгүй байна. Ж.Эын дүү Ж.Эрдэнэтөгс нь Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоол гарснаас хойш 4 сарын дараа тухайн тогтоолоор нөхөн төлбөрт олгосон тусгай зөвшөөрлийг “Элбэг Орд” ХХК-иас худалдан авсан байх бөгөөд ийм үйл явдал болохыг тэрээр шийдвэр гаргах үедээ мэдэх ямар ч боломжгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. Монгол Улсын төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгчийн хувьд Засгийн газар маш олон асуудлыг шийдвэрлэдэг. Тэр хэмжээгээрээ маш олон мэдээлэл, баримттай танилцдаг ба тухайн асуудлыг шийдвэрлэх үедээ л холбогдох мэдээлэл, баримттай танилцаад шийдвэрээ гаргадаг болох нь Засгийн газрын үйл ажиллагааны журам, хэрэгт авагдсан Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, бусад нотлох баримтуудаар нотлогдсон. Ж.Эын “...намайг анх 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр энэ хэрэгт яллагдагчаар татаж, тогтоол танилцуулах үед л би дүү Ж.Эрдэнэтөгсийн авсан тусгай зөвшөөрөл нь Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолоор нөхөн төлбөрт олгогдсон талбай байсан болохыг олж мэдсэн...” гэх мэдүүлэг, тайлбарыг үгүйсгэж, няцаасан баримт хэрэгт байхгүй байна. Хэрвээ Ж.Э Засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Элбэг Орд” ХХК-д тусгай зөвшөөрөл олгож, өөртөө давуу байдал бий болгосон гэж буруутгах гэж байгаа бол тэрээр тухайн асуудлыг шийдвэрлэсэн бүх хүнтэй харилцаж, тэдний оролцоотойгоор ийм гэмт хэрэг үйлдэх боломжтой бөгөөд прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үүргийн хүрээнд ийм үйл явдал болсон эсэхийг баримтаар нотолж, эргэлзээгүйгээр тогтоосон байх үүрэгтэй. Шүүх бүрэн шалгагдаж, тогтоогдоогүй прокурорын дүгнэлтийг үндэслэн Ж.Эыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хуульд нийцээгүй байна. Яллах дүгнэлтэд Ж.Эыг 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод ч хамрагдсан газрын давхцалтай буюу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад” хэмээн анх (2017 оны 256 дугаар тогтоол гаргах үе)-наасаа “Элбэг Орд” ХХК-д олгосон ХҮ-020922 тусгай зөвшөөрлийн талбай нь “Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарсаар байхад” олгосон нь буруу гэж үзэж ялласан ба шүүх ч яг энэ үндэслэлээр буруутгасан нь үндэслэлгүй болсон. Хэрвээ тухайн талбай нь “Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарсаар байхад тусгай зөвшөөрөл олгосон” гэж үзэж байгаа бол нь энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамаарахгүй. Харин “Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байгаа талбайг өөртөө болон бусдад давуу байдал олгох зорилгоор” олгосон гэж үзэж байгаа бол Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолоор “Элбэг Орд” ХХК-д олгосон талбай нь хэзээ стратегийн ач холбогдол бухий ордод хамаарсан болохыг баримтаар нотолж, тогтоосон байх ёстой. Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн “тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд “Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсугай” гэж, заагаад нэгдүгээр хавсралтын 2-т Нарийн сухайтын орд Өмнөговь аймгийн, Гурвантэс суманд байршилтай зөвхөн тухайн үед Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан талбайг л хамааруулсан байна. Хэргийг шалгах явцад Ашигт малтмалын газраас ХУ-020922 дугаартай тусгай зөвшөөрөл нь стратегийн ач холбогдол бүхий Нарийн сухайтын бүлэг ордод багтаж байгаа гэх мэдээллийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 7/6063 тоот албан бичгээр мэдэгдсэн боловч яг хэзээ тухайн ордод хамаарах болсон талаарх баримтыг ирүүлээгүй. Прокурор болон шүүх нарийн шалгаж тогтоогоогүй дээрх албан бичгийг үндэслэн Эыг “Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байгаа талбай”-г “Элбэг Орд” ХХК-д олгосон мэтээр түүнийг буруутгажээ. Ж.Эрдэнбат шүүхийн хэлэлцүүлэгт Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай” 300 дугаар тогтоолын талаар тодорхой мэдүүлсэн байгааг шүүх түүний мэдүүлэгт дурдагдсан нөхцөл байдлыг бодитоор хянаж үзээгүй байна. Хавтас хэрэгт байгаа уг тогтоолын танилцуулгад “Нарийн сухайтын нүүрсний дүүрэгт ашигт малтмалын ашиглалтын 14 тусгай зөвшөөрлийг 6 аж ахуйн нэгжид, хайгуулын 3 тусгай зөвшөөрлийг 3 аж ахуйн нэгжид Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон байна”, “... ашигт малтмалын ХУ-020922 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд “Элбэг Орд” ХХК ... геологи хайгуулын үйл ажиллагаа явуулж байна”, “Нарийн сухайтын нүүрсний бүлэг ордын талбайн хил, заагийг геологи хайгуулын ажлын үр дүнд тогтоогдсон ашигт малтмалын нөөц бүхий талбай, ил уурхайн хүрээ тэлэх боломж зэргийг харгалзан 164933,9 га-гаар тодорхойллоо” гэснийг маш тодорхой, ойлгомжтой байдлаар тайлбарласан. Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 300 дугаар тогтоолын Нэгдүгээр хавсралтаар Нарийн сухайтын нүүрсний ордын талбайг тэлж өргөжүүлсэн ба энэ шийдвэрээр “Элбэг Орд” ХХК-ийн нэр дээр анх олгогдсон ХУ-020922 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь сүүлд буюу 2017 оны 256 тогтоол гарснаас нэг жилийн дараа Нарийн сухайтын бүлэг ордын талбайд хамрагдах болсон нь дээрх баримтаар хангалттай нотлогдож байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байх”, “өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байх гэж тодорхойлсон байдаг. Иймд хүнийг энэ төрлийн гэмт хэрэг буруутгахын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагын хүрээнд гэмт хэрэг гарсан байдлыг нотолсон байх шаардлагатай. Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Давуу байдал гэж ... албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно. ... “гэж тайлбарласан. Ж.Эыг буруутгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас тэрээр өөртөө болон бусдад буюу тодруулбал өөрийн дүү Ж.Эрдэнэтөгсөд “эдийн болон эдийн бус ашигтай” байдлыг ямар давуу байдал бий болгосон гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байна. Ж.Эрдэнэтөгс нь Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоол гарснаас хойш 4 сарын дараа “Элбэг Орд” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг “Хэрх Илч” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан. Уг шилжүүлэн авсан ХУ-020922 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь ямар ч нөөцгүй, ашиглах боломжгүй байсны улмаас 2018 оны сүүлээс эхлэн тухайн талбайг бүхэлд нь буцаан өгөх асуудал яригдаж, улмаар 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр албан ёсоор буцаан авах шийдвэр гарсан болох нь гэрч Х.Бат-Эрдэнэ, Б.Баярбилэг нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Дээрх үйл баримтаар Ж.Э болон түүний дүү Ж.Эрдэнэтөгс нар “ХУ-020922 дугаартай тусгай зөвшөөрлийг анхнаасаа “Хэрх Илч” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх зорилготойгоор Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолд оруулсан”, “ХУ-020922 дугаартай тусгай зөвшөөрлийг “Хэрх Илч” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн авснаар тэдэнд эдийн болон эдийн бус ашигтай давуу байдал бий болоогүй” болохыг прокурор нотолж чадаагүй байхад Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Ж.Эыг “Азаргын гол чонот” ХХК-д давуу байдал олгосон гэх үйлдэлд буруутгасан үндэслэлээ “...Шүүгдэгч Ж.Э нь төрийн өндөр албан тушаалтны, шийдвэр гаргах эрх мэдэлтэйн хувьд, “Азаргын гол чонот” ХХК-ийн үүсгэн байгуулагч, шүүгдэгч Б.О нь өөртөө давуу байдал олж авахын тулд дээрх тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчин олгох, авах ажиллагааг хамтран зохион байгуулсан үйлдэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд аль нэг зохион байгуулагчийн үйлдэл дутагдахад үйлдэл бүрэн зохион байгуулагдахааргүй, төгсөхөөргүй байгаа нь гэмт хэргийг хамтран зохион байгуулагч гэж үзэх үндэслэл боллоо” гэж тайлбарласан нь дараах байдлаар бодит байдалд нийцээгүй. Шүүх Эрүүгийн хуульд байхгүй хамтран зохион байгуулагч хэмээх өөр томъёогоор Эрүүгийн хуулийн төсөөтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Улсын яллагдагчид болон шүүх Ж.Эыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Нөхөх олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбицол батлах тухай” Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолыг зөвхөн Засгийн газрын 2017 оны 90 /Ноён-Уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийн тухай /12, 91/ Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийн тухай/ дүгээр тогтоолын хүрээнд л гаргах ёстой гэж буруутгажээ. Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолд тухайн тогтоолуудаар тусгай хэрэгцээнд авсан талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниудын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болгон шийдвэрлэсний дагуу сайд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Ажлын хэсэг байгуулах тухай” А/110 дугаар тушаал гаргаж, Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолд заасан газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох асуудлыг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллуулжээ. Энэ үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Гад “Азаргын гол чонот” ХХК хүсэлт гаргаж, нөхөн олговрын асуудлаа шүүхээр шийдүүлэхээс өөр аргагүйд хүрч байгаагаа мэдэгдэж, нөхөх олговрын асуудлаа өөр талбай дүйцүүлэн авах байдлаар шийдвэрлүүлэхээр хандсан байна. Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах болон Улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай” 18 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруу тэдгээрийн орчмын газар нутгийг дархан цаазат газрын ангиллаар” улсын тусгай хамгаалалтад авч, уг тогтоолын 5 дугаар хавсралтаар Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хилийн заагийг баталсан байна. Энэ шийдвэрийг үндэслэн “Азарган гол чонот” ХХК-ийн ашигт малтмалын 4 тусгай зөвшөөрөл нь Улсын тусгай хамгаалалтад авсан газартай бүхэлдээ давхацсан гэх үндэслэлээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг нь түдгэлзүүлсэн болох нь хэрэгт баримтуудаар тогтоогдсон байна. “Азаргын гол чонот” ХХК нь 2012 оноос 5 жилийн туршид холбогдох байгууллагад удаа дараа нөхөх олговрын тухай хүсэлт гаргаж хөөцөлдөж, удаа дараа гаргаж хүсэлт нь шийдвэрлэгдээгүй байгаа талаарх хүсэлтийг нь ажлын хэсгийн ахлагч Д.Г 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ажлын хэсгийн хуралдаанд танилцуулж, улмаар яамны хуулийн хэлтсийн даргад танилцуулж, хуулийн хэлтсийн дарга нь тус компанийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх шаардлагатай гэх зөвлөгөөг өгсөн байна. Ийнхүү асуудал эрхэлсэн яамны зүгээс нэгэнт тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авахаар шийдвэр гарсан, түүнийг хэрэгжүүлэх, нөхөх олговор олгох хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэх шаардлагыг хүрээнд тус компанийн асуудлыг Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлснийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна. Шүүх энэ асуудалд хамаарах асуудлаар “...Засгийн газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.1-д заасны дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах бүрэн эрхтэй. Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбай нь Дархан цаазат газарт хамааруулсан тул тусгай зөвшөөрлүүд цуцлагдаж, тус компанид Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу нөхөх олговор олгох үндэслэл бүрдсэн байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч 2012 онд нөхөх олговор авах талаарх хүсэлтээ холбогдох байгууллагад удаа дараа мэдэгдэж байжээ. Гэсэн хэдий ч нөхөх олговор олгогдоогүй тул 2014 онд Ашигт малтмалын тухай хуулийн 14.6 дахь хэсэгт “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” талаар Ашигт малтмалын газраас мэдэгдэж байсан байна. Мөн түүнчлэн тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэл болох Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэж заасан бөгөөд өнөөдрийг хүртэл нөхөх олговор олгоогүй байгаа нь тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэр хүчин төгөлдөр бус болох үндэслэлийг бүрдүүлсэн байна. Нөхөх олговор олгогдоогүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 14.5-д зааснаар ашигт малтмал олборлох, хайх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх үүссэн, нөхөх олговор бүрэн төлөөгүй тул тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэр нь эрх зүйн үндэслэлгүй болсон байна. Нөгөө талаар шүүхээр тус компани явсан тохиолдолд Засгийн газар ялагдаж тусгай зөвшөөрөл сэргээгдэх нь тодорхой байна. Цаашид нөхөх олговрыг бэлэн мөнгөөр олгоход улсын төсөвт суугдаагүй, суулгах магадлал бага, нөгөө талаар 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлтээр орсон 9.1.13 дахь заалтын хүрээнд нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ сонгон шалгаруулалтын талбайгаас олгох байдлаар Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх боломжтой. Иймд энэхүү асуудлыг Уул уурхай, хунд үйлдвэрийн сайдын 2017 оны А/110 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд судлан үзэж, газар дээр нь очиж танилцан Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд бусад асуудлын хамт нэгтгэн яаралтай оруулах нь зүйтэй.” гэсэн албан бичгийг боловсруулж, хүргүүлж байжээ. Дээрх албан бичгийн үндэслэл нь нөхөх олговроор тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд судалж, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх хүсэл зорилго хангалттай илэрхийлсэн. ...” хэмээн хуульд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. Шүүх ийнхүү дүгнэлт хийсэн атлаа Ж.Эад холбогдох хэрэгт энэ дүгнэлтийнхээ эсрэг агуулгатай дүгнэлт хийсэн нь “анхан шатны шүүх нэг хэрэгт хамаарах, нэг үйл баримтад хоёр өөр дүгнэлт хийсэн” нь анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй гэж үзэх хангалттай үндэслэл болж байна. ''Азаргын гол чонот” ХХК-д нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолоор хамтран шийдвэрлүүлэх болсон гол үндэслэл нь Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн газрын дарга С.Маас тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Гад хүргүүлсэн дотоод албан бичиг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайн дотоод албан бичигт С.Мын дурдсан үндэслэл, зөвлөмж нь бодит байдалд нийцсэн, хууль зүйн хувьд үндэслэл бүхий зөвлөгөө байсан байна. Шүүх болон прокурорын зүгээс Ж.Эыг Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” “Ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт бизнес эрхэлж буй хүн, хуулийн этгээдүүдэд төрөөс ижил боломж олгох, аль нэг хүн, хуулийн этгээдэд бизнесийн илүү таатай нөхцөл боломж, давуу талыг олгохгүй байж, төрийн үйлчилгээ хэнд боловч жигд, тэгш хүртээмжтэй байх тухай эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хууль тогтоох байгууллагаас хэм хэмжээ тогтоож, хуульчилсныг тус тус зөрчсөн байна...” гэж буруутгадаг. Гэтэл С.Мын өгсөн зөвлөмж, тус зөвлөмжийг үндэслэн Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас '“Азаргын гол чонот” ХХК-ийн нөхөн төлбөрийг шийдвэрлүүлэхээр санал оруулсан, уг саналыг нь Засгийн газрын 256 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн нь харин ч Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйл 2 дахь хэсэгт “...шударга ёс тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэнд нийцсэн шийдвэр байсныг нотолж байна. Энэ нь бодит байдал болоод шударга ёсонд нийцсэн тул шүүх С.Мын үйлдэлд холбогдуулан шүүх “...Дээрх албан бичгийн үндэслэл нь нөхөх олговроор тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд судалж, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх хүсэл зорилго хангалттай илэрхийлсэн. ...” гэсэн дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх “Азарган гол чонот” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.О, Ж.Э нарыг энэхүү гэмт хэргийг хамтран зохион байгуулсан, бусад шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэл болгожээ. Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж үзэх тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэднийг “гэмт хэргийг үйлдэх талаар хэрхэн урьдчилан тохиролцсон” эсхүл “хэрхэн санаатай нэгдсэн”-ийг нотлох баримтаар тогтоосон байх шаардлагатай. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгчийн явцад Ж.Э болон шүүгдэгч нар “бие биенээ танихгүй”, “урьд нь огт уулзаж байгаагүй”, “шүүх хурал дээр л анх таарсан “болох тогтоогдож байна. Гэмт хэрэгт хамтран оролцогчийн талаар шүүх “...аливаа гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцоход үйлдэл хийхээсээ өмнө урьдчилан амласан байхыг шаарддаг. ...”. “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай” хэлбэрээр, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэдэг шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. ...” гэх зэргээр хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч үүнийгээ зөвхөн С.Мын үйлдэлд хамааруулан үзэж, нэг үйл баримт, нэг хэрэгт хуулийг өөрөөр хэрэглэн “шүүгдэгч нарт тэгш бус хандсан” гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтуудаар ганцхан С.М биш энэ хэрэгт холбогдон шүүгдсэн бүх хүний хувьд “хууль бус шинжтэй үйлдэл хийхийг хүссэн, санаатай гэм буруугийн шинж тогтоогдоогүй нь гэмт хэргийн шинж бүрдээгүй, нотлогдоогүй гэж үзэх үндэслэл болж байх тул Ж.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй болохыг анхан шатны шүүх нэгэнт тогтоосон байна. Хэргийг хянан шийдвэрлэх явцад дараах байдлаар Ж.Э болон өмгөөлөгч нарын эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа явагдсан. Үүнд: “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн прокурорын тогтоолыг Ж.Эад 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагт танилцуулсан байна. Энэ тогтоолоор өмнөх яллагдагчаар татсан тогтоолд дурдсан үйлдэл дээр шинэ үйлдэл нэмж, зүйлчлэлд бусадтай бүлэглэсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зохицуулалтыг журамласан нэмэлт оруулсан байсан тул уг тогтоолтой холбогдуулан тогтоолыг хуулбарлан авч судлаад өмгөөлөгч нартайгаа зөвлөлдөж, яллагдагчид хуулиар олгогдсон бичгээр мэдүүлэг гаргах, цагаатгах талын нотлох баримт гаргаж өгөх, түүнд чиглэсэн тодорхой ажиллагаа хийлгүүлэх зэрэг асуудлаар хүсэлт гаргахаа илэрхийлсэн байна. Прокурорын мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусаагүй байх үед яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй “Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй.” гэж заасан яллагдагчийн эрхийг зөрчсөн. Прокурор яллах дүгнэлт гардуулах ажиллагаа явуулахыг оролдох үед тэрээр дээр дурдсан эрхээ эдэлсний дараа гардаж авахаа илэрхийлж, яллах дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байсан. Энэхүү үйл баримтын талаар гаргасан Ж.Эын хүсэлтийг шүүх огт хэлэлцэхгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Нийслэлийн прокурорын газраас энэхүү хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлснийг Ж.Эад 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхээс мэдэгдсэн байна. Прокурор ийнхүү хэргийг шүүхэд шилжүүлж байгааг мэдэгдэлгүйгээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “... шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, ... түүний өмгөөлөгчид мэдэгдэнэ. ...” гэснийг зөрчсөн байна. Энэ нөхцөл байдлын талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон өмгөөлөгч нар тайлбарлан тавьж байсан боловч шүүхээс хууль зөрчсөн уг ажиллагааг зөвтгүүлэх талаар ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Шүүх хуралдаан эхлэх үед Ж.Э нь “...Яллах дүгнэлтийг хуулбарлаж өгөх...” хүсэлт гаргасан боловч шүүх тодорхой үндэслэл заалгүйгээр хүсэлтийг нь хангахаас татгалзсан байна. Шүүгдэгчид яллах дүгнэлтийг гардуулан өгсний үндсэн дээр шүүх хуралдааныг явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхээ хэрэгжүүлэх, үүний үндсэн дээр өөрийгөө өмгөөлөх, яллагчтай мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх чухал ач холбогдол бүхий хууль зүйн үр дагавар бүхий үйл ажиллагаа юм. Гэтэл шүүх шүүгдэгч яллах дүгнэлтийг гардуулан өгч мэтгэлцэх боломжийг нь олголгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, мөн хуулийн 1.12 дугаар зүйл “Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчимд нийцээгүй үйл ажиллагаа явуулсан байна. Ж.Э нь 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшин оролцож байх үед Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагт хийхээр товлогдсон бөгөөд энэхүү шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Баясгалан нар оролцож, “Сонгуульд оролцож, иргэд сонгогчидтой хийх сонгуулийн сурталчилгааны хуваарьт уулзалт, хурал цуглаан төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа тухай хүндэтгэн үзэх шалтгааныг дурдан шүүх хуралдааныг хойшлуулах тухай “хүсэлтийг гаргасан. Гэтэл энэ өдрийн шүүх хуралдаанаас 2020/ШЗ/1278 дугаартай захирамж гаргаж, Ж.Э нь “...шүүхийг хүндэтгээгүй, мөн 10.000.000.000 /арван тэрбум/ төгрөгийг барьцааг 3 хоногийн дотор байршуулаагүй...” гэх үндэслэлээр цагдан хорих тухай шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Шүүгчийн энэ шийдвэр нь Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэг, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт тус тус заасан “Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийн баталгаа” болон “Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа”-г тус тус ноцтой зөрчсөн төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.”, 14 дүгээр зүйлийн 14.13-т “Сонгуулийн хорооноос сонгууль зохион байгуулах, ...-д төрийн албан хаагч ... болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно.” гэж заасныг илтээр зөрчиж Ж.Эын үндсэн эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан үйлдэл болсон. Ж.Э нь 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн өмгөөлөгч Д.Батсүх миний биеийг өмгөөлөгчөөр сонгон авч, өөрт холбогдох хэрэгт өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтийг гаргасан. Өмгөөлөгч миний бие шинээр өмгөөлөгчөөр ажиллах болсонтой холбогдуулан “...иргэний болон Улс Төрийн Эрхийн Олон Улсын фактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн ь) заалт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль-ийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өмгөөлүүлэх ажилдаа бэлтгэх хүрэлцээтэй хугацаа, боломж, нөхцөлөөр хангуулах” талаарх үйлчлүүлэгчийнхээ эрхийг хангах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.11-т заасан “шүүх хуралдаанд зохих мэдээлэл, судалгаа, бэлтгэлтэй оролцох үүрэг”-ээ хэрэгжүүлэх үүднээс хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд бэлтгэх боломж олгож, шүүх хуралдааныг 14-өөс доошгүй хоногийн хугацаагаар хойшлуулж өгөх...” хүсэлтийг гаргасан. Хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч Х.Идэр миний хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлээ “...шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нотлох баримтыг судлахад оролцоод эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой...” гэсэн шаардлага тавьсан нь бидний үйлчлүүлэгч Ж.Эын өмгөөлүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрх болон дээр дурдсан Олон Улсын гэрээ, хуульд заасан “өмгөөлүүлэх ажилдаа бэлтгэх хүрэлцээтэй хугацаа, боломж, нөхцөлөөр хангуулах эрх”-ийг ноцтойгоор зөрчсөн. Шүүгч Х.Идэр өмгөөлөгч миний биед хэргийн материалтай танилцах, өмгөөлөх ажилдаа бэлтгэх боломж, хангалттай хугацаа олгоогүйгээс би үйлчлүүлэгч Ж.Эын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болж, улмаар тухайн шүүх хуралдаанд түүний өмгөөлөн оролцохоос татгалзаж, шүүх хуралдааны танхимыг орхин гарсан. Гэтэл шүүгч Х.Идэр нь Ж.Эыг өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Иргэний болон Улс Төрийн Эрхийн Олон Улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн d) заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлд заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах”, “сонгон авсан өмгөөлөгчөөрөө өмгөөлүүлэх”, “шүүн таслах ажиллагааны эрх ашиг шаардаж байвал ямар ч тохиолдолд өөрт нь томилсон өмгөөлөгчтэй байх зэрэг өмгөөлүүлэх эрхэд хамаарах түүний үндсэн эрхийг ноцтойгоор зөрчсөн. Шүүгч Х.Идэр ийнхүү өмгөөлөгч заавал оролцуулж хэргийг шийдвэрлэх тухай хууль, Хүний Эрхийн Олон Улсын баримт бичигт заасан шаардлага зөрчсөн атлаа Ж.Э өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаагүй байхад шүүхийн хэлэлцүүлгийн явцад “та өөрөө өөрийг өмгөөлж байгаа” гэх байр суурийг удаа дараа илэрхийлж байсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт заасан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ талуудын тэгш мэтгэлцээн хууль шүүхийн өмнө эрх тэгш байх боломжтой явагдахаар хуульчлагдсан. Гэтэл шүүх Ж.Эын хэргийг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хэлэлцүүлэг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана. 35.24 дүгээр зүйлд заасан “...өмгөөлөгч дүгнэлт гаргана.” гэснийг тус тус зөрчин явагдсан. Ж.Э шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...Шударга шүүхээр шүүлгэх ...” эрх нь хөндөгдсөн гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдээс татгалзах хүсэлтийг гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлэнэ...” гэж заасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгч Х.Идэр нь нийт шүүгчдээс татгалзсан Ж.Эын хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна. Дээр дурдсан тайлбар үндэслэлүүдийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/646 дугаартай шийтгэх, цагаатгах тогтоолын Ж.Эад холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв

            Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Г.Оюунцэцэг хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Эыг өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны маш ноцтой зөрчил гэж үзэж байна. Ж.Э нь хууль эрх зүйн тусгай мэдлэг эзэмшээгүй, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй. Аргагүйн эрхэнд шүүх хуралдаанд оролцож байгаа учраас тайлбар хийсэн байсан. Өмгөөлөгч Б.Баясгалан бид 2 шүүх хуралдаанд оролцоогүй учраас тус шүүхийн тамгын газраас шүүх хуралдааны бичлэгийг хуулбарлан авч шүүх хуралдааны тэмдэглэлтэй тулгаж үзсэн. Ингэхэд Ж.Э нь миний эрх зөрчигдөж байна, өмгөөлүүлэх эрхээр хангахгүй байна гэдгийг нэг бус удаа тайлбарласан байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгчийг заавал оролцуулах хуулийн заалт бий. Хуульд өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тохиолдолд шүүгдэгч тийм эрх эдэлнэ. Эрх эдлэхдээ заавал бичгэн хэлбэрээр хүсэлтээ гаргасан байна гэж заасан. Гэтэл Ж.Э нь бичгэн хэлбэрээр хүсэлт гаргаагүй. Тэгэхээр Ж.Эын өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. Заавал өмгөөлөгч оролцуулах тохиолдлын тухайд ашиг сонирхлын зөрчилтэй нэг хүн л байвал бусад хүмүүс нь заавал өмгөөлөгчтэй оролцох ёстой гэж хуульчилсан. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад “энэ хүний буруутай үйл ажиллагааны улмаас гэмт хэрэгт холбогдсон” гэж эсрэг сонирхолтой болох нь харагдаж байсан. Үүнийг шүүх хуралдаанд оролцсон бүх өмгөөлөгч нар мэдэж байгаа. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийг ноцтой зөрсөн гэж үзэж байна. Нийслэлийн прокурорын газраас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд шилжүүлсэн болохыг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Ж.Эад мэдэгдсэн. Хуульд зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүгдэгч болон түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалж байгаа өмгөөлөгч нарт мэдэгдэх ёстой. Гэтэл Ж.Эад мэдэгдээгүй юм уу гэхэд өмгөөлөгч Б.Баясгалан бид хоёрт мэдэгдээгүй. Үүнээс гадна хэргийг шүүхэд шилжүүлэхэд нэг баримт дутсан, эсхүл хуудасны тоо зөрсөн тохиолдолд шүүх хэргийг хүлээж авдаггүй. Гэтэл Ж.Э ирээгүй байхад прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үүнийг нь шүүх хүлээж авсан. Тэгэхээр анхнаасаа Ж.Эыг Улс төрийн сонгуульд оролцуулахгүй байх зорилго агуулж байсан байна гэж үзэж байна. Иймд прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчиж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Энэ талаар өмгөөлөгч Б.Баясгалан бид 2 шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарлаж хэлсэн. Иймээс хэргийг прокурорт буцаах шаардлагатай байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад 90, 91 дүгээр тогтоолтой холбоотой баримтуудыг хавсаргаагүй байна. Ийм нөхцөлд яаж дүгнэлт хийх юм бэ гэхэд шүүгч Идэр хэргийг гэм буруугийн хуралдаанд шилжүүлсэн. Энэ нь шүүхийн зүгээс хууль зөрчсөн байдлыг зөвтгөх ямар ч оролдлого хийгээгүйг харуулж байна. Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ гэж 10.000.000.000 төгрөгийг 3 хоногийн хугацаанд өгөхөөр дурдсан. Энэ нь Ж.Эад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах зорилготой байсан. Хэдийгээр Ж.Э нь цагдан хоригдож байсан хэдий ч Улсын Их хурлын сонгуульд ялалт байгуулж чадсан нь ажлаа хэдий сайн гүйцэтгэж байсан, үнэн ч байсныг нь харуулж байна гэж үзэж байна. Бидний зүгээс яллах дүгнэлтийг гардаж аваагүй. Яллах дүгнэлт гардаж аваагүй учир шүүхээс мэтгэлцэх боломж олгоогүй. Өмгөөлөгч Д.Батсүх нь шүүхээс боломжит хугацаа өгөөгүй, оролцох боломжгүй байсан тул шүүх хуралдааныг орхин гарсан. 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагт гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон. Өмгөөлөгч Б.Баясгалан бид хоёрын шүүх хуралдаанд оролцож “сонгуульд оролцож байгаа. Иргэд сонгогчидтойгоо уулзалттай хийж байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаан байгаа учир шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч” гэж хүсэлт гаргасан. Үүнийг шүүх хүлээж авалгүй шүүгчийн захирамждаа “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй” гэж тусгасан байсан. Энэ нь хүний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар зөрчиж байгаа үйлдэл. Мөн шударга шүүхээр шүүлгэх асуудал хөндөгдсөн. Энэ үүднээсээ Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдээс татгалзсан. Гэтэл шүүгч Идэр “энэ татгалзлыг хүлээж аваагүй” гэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “нийт шүүгчдээс татгалзах санал гаргасан тохиолдолд нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэнэ” гэж заасан. Энэ заалтыг шүүгч Идэр зөрчсөн. Нийт шүүгчийн зөвлөгөөнөөр хэлэлцэх эрх хэмжээг өөрөө бүдүүлгээр зөрчсөн. Шүүгч Идэрийн энэ үйлдлийн талаар хүний эрхийн комисс зэрэг байгууллагуудад хандаж бичсэн. Мөн шүүхийн тогтоох хэсгийг танилцуулахдаа зарим зүйлийг өөрөөр уншиж танилцуулчихаад бичгээр гаргахдаа өөрчилж бичсэн байсан. Энэ нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг гэж албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байх, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосныг ойлгоно гэж тодорхойлсон. Авилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 4 дэх заалтад давуу байдал гэдгийг тодорхойлохдоо “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн хуулийн этгээдэд бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно” гэж тайлбарласан. Үүнийг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна. Ийм давуу байдал болоогүй гэдэг нь гэрч Бат-Эрдэнэ, Баярбилэг нарын мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. “Азаргын гол чонот” ХХК-ийн тухайд анхан шатны шүүхээс Уул уурхайн яамны хуулийн хэлтсийн дарга С.Мын үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Гэхдээ нэг үйл баримтад 2 өөр өнцгөөс, 2 өөр дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгээс сонсоход гүйцэтгэх ажлын магадалгааны талаар яригдсан. Өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баясгалан бид нар гүйцэтгэх ажиллагааны магадалгаатай танилцаагүй. Улсын Ерөнхий прокурорын даалгаварт “гүйцэтгэх ажиллагаа явагдсан тохиолдолд хэргийн оролцогч нар, өмгөөлөгч нарт заавал танилцуулна” гэж заасан. Хэрэв гүйцэтгэх ажиллагааны магадлагаа хэргийн аль нэг оролцогчид танилцуулаагүй бол шийтгэх тогтоолын үндэслэл болох ёсгүй. Ийм баримт байвал давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх эрхгүй гэдгийг анхааруулах нь зүйтэй байх. Өмгөөлөгч нарын зүгээс нууц ажиллагааны магадалгаатай танилцах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Өмгөөлөгчийн зүгээс хүсэлтээ бичгээр болон амаар гаргаж болно. Харин шүүхээс заавал бичгэн хэлбэрээр хариу өгөх ёстой. Иймд Ж.Эын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Б.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгч нарын давж заалдах гомдол болон шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Ялангуяа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцэж явагдсан эсэх асуудал, шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн эсэх талаар өмгөөлөгч нар маш тодорхой үндэслэлтэйгээр тайлбарласан. Нийслэлийн прокурорын газраас Ж.Эад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг танилцуулах гэж дуудсан. Тухайн өдөр нь өмгөөлөгч миний бие хамт очсон юм. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын хууль зүйн агуулгыг өөрчилсөн юм байх гэж бодтол өөр, шинэ гэмт хэрэг нэмээд өөрчлөлт оруулсан байсан. Энэ нөхцөл байдлыг хараад Ж.Э надаас “ингэж болдог юм уу” гэж асуусан. Өмгөөлөгчийн зүгээс “болно. Гэхдээ нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх ёстой. Үүнтэй холбогдуулж та тайлбар, мэдүүлэг гаргах эрхтэй. Нэмэлт ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргах эрхтэй” гэж тайлбарлаад мөрдөн шалгах ажиллагааны баримтуудад тэмдэглэл хийгээд сууж байхад прокурор орж ирсэн. Тэгээд яллагдагчаар татах тогтоолыг гардуулах гэж оролдсон. Ж.Эаас прокурорт шаардлага тавихад “та намайг битгий хүч хэрэглэхэд хүргээрэй” гэж прокурор хүний ёс зүйд байж боломгүй үг хэлсэн. Тэгээд миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс прокурорт “таны ёс зүйтэй холбоотой асуудал чинь хуульд нийцэхгүй байна. Мөн эрхээр нь хангаагүй учраас яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзаж байна” гээд тэмдэглэлд тусгуулаад гарсан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд Ж.Э яллах дүгнэлтээ гардаж аваагүй байсан. Тодорхой, хуульд нийцсэн татгалзлаа илэрхийлээд яллах дүгнэлтээ гардаж аваагүй, мөн өмгөөлөгч оролцохгүй юм бол хуулбарлаж авъя. Тэгээд эрхээ хамгаалуулъя гэдэг хүсэлт гаргасан байсан. Гэтэл анхан шатны шүүхээс энэ эрхээр нь хангаагүй байсан. Энэ нь Ж.Эын эрхийг хязгаарлаж байгаа ноцтой зөрчил гэж үзэж байна. Мөн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан. Үүнд өмгөөлөгч Г.Оюунцэцэг бид 2 оролцсон. Уг урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын зүгээс “нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай байна. Ийм баримтаар хүнийг яллаж болохгүй” гэж хүсэлтүүдээ гаргасан. Гэтэл шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар уг асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэе гээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн. Энэ урьдчилсан хэлэлцүүлэгт Ж.Эыг яллаж байгаа стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байгаа талбайг өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэх гэмт хэргийн нэмэлт ажиллагаатай холбоотой асуудлыг ярьсан. 2017 оны 256 дугаар тогтоол, 2018 оны 300 дугаартай тогтоол, 2007 оны 27 дугаартай тогтоолуудын хэл заагийг нарийвчилж тогтоогоогүй байж стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байгаа талбай гэх байдлаар яллаж болохгүй. Энэ тогтоолд заасан хил заагийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон байх шаардлагатай. Шүүгч болон өмгөөлөгч нар аль аль нь газрын кадастр, хил заагийн талаар мэдлэг байхгүй. Үүнийг нарийвчлан тогтоолгох хүсэлт гаргасан боловч гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ гээд орхисон. Тэгээд шийтгэх тогтоолоос харахаар урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч нарын тавьж байсан асуудалд нэг ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй байсан. Тэгэхээр шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох асуудалд шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй, анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна. Мөн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн шийтгэх тогтоол хэт ерөнхий байна. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолд “Ж.Э болон бусад шүүгдэгч нар хамтарч гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн байсан. Нэг бүрчлэн тоолж үзбэл 54 ширхэг нотлох баримтыг дурдсан байсан. Эдгээрийг шинжлэн судалбал яллах биш цагаатгах талын тогтоолууд байгаа гэдгийг өмгөөлөгчийн зүгээс итгэлтэйгээр хэлж чадна. Ер нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон яллагдагч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээ, түүний хэмжээг тогтоосон байдал, шүүн таслах ажиллагаанд өмгөөлөгчгүйгээр оролцуулсан байдал, эрхийг нь хязгаарласан байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруутайг нь бүрэн дүүрэн нотолсон эсэх талаар дүгнэлт хийсэн байдал, Ж.Эад 6 жилийн хорих ял оногдуулж байгаа байдал, шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангаагүй байдал зэргээс харахад Ж.Эыг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгах хангалттай үндэслэл байна гэж үзэж байна. Иймд Ж.Эад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. Хэрэв нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурор буцаах шаардлагатай гэж үзвэл Ж.Эыг сонгосон 22.865 хүний эрхийг хүндэтгэж, түүнд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч С.М “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

            Шүүгдэгч С.Мын өмгөөлөгч Б.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байхгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын С.Мад холбогдох хэсгийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

            Шүүгдэгч С.Мын өмгөөлөгч Б.Гантөмөр “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

            Прокурор Б.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй, үйлдлийг зүйлчилсэн зүйл анги тохирохгүй байна, мөн үйлдэл оролцоо, үгсэж тохиролцсон зүйл байхгүй, энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй, нотлох баримт байхгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна. Прокуророос хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгдэгч Ж.Э нь Засгийн газрын 90, 91 дүгээр тогтоол гарах үед Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Энэ үед Улсын Их хурлын 13, 35 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэх шаардлага гарсан. Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газар нь Улсын Их хурлын өмнө ажил үүргээ тайлагнах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайд Ж.Э нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 90 дугаартай Засгийн газрын тогтоолыг батламжилж гаргасан. Энэ 90 дугаартай тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших “Ноён-Уул” орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр суманд орших “Ноён-Уул” орчмын дурсгалт газрын хилийн заагийг хавсралтаар баталсан. Тухайн үед тусгай зөвшөөрөл эзэмших, нөхөн олговор олгох асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Уул уурхайн сайд Дашдоржид даалгасан байсан. Мөн Улсын Их хурлын 35 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 91 дүгээр тогтоолыг Засгийн газраас баталсан. Энэ нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших “Тос, Тосон бумбын нуруу”-ны байгалийн нөөц газрын хилийн заагийг баталж, нөхөн олговор олгох журмыг сайд Дашдоржид даалгасан. Сайд Дашдорж нь Засгийн газрын 90, 91 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулсан. Тухайн ажлын хэсгийг шүүгдэгч Д.Г ахлаж ажиллаж байсан. Шүүгдэгч Д.Т нь тухайн үед “Азаргын гол чонот” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Харин шүүгдэгч Б.О нь 2016 онд “Азаргын гол чонот” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг Д.Тд шилжүүлж байсан. Энэ талаар улсын бүртгэлийн лавлагаа авахад “Азаргын гол чонот” ХХК-ийг Б.Отгонбаяр үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулснаас хойшхи хугацаанд Д.Т, Б.О нар нь ээлжлэн компанийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байсан. Шүүгдэгч Б.О нь 2011 онд Улсын Их хурлын 18 дугаар тогтоолоор тус компанийн лицензийг хүчингүй болгосноос хойш төрийн байгууллагад хандаж байсан баримт, мөн шүүгдэгч Д.Т нь 2016 онд тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож очсоноос хойш төрийн холбогдох байгууллагуудад хандаж байсан талаар баримтууд хавтас хэрэгт авагдсан байгаа. Гэхдээ эдгээр баримтуудаас харахад Д.Т, Б.О нар нь Улсын Их хурлын 18 дугаар тогтоолоор хүчингүй болсон тусгай зөвшөөрлүүдээ шинээр нөхөн олговорт авах талаар хөөцөлдөж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш 1 жилийн дотор төрөөс холбогдох нөхөн олговор олгоогүй бол дахин үргэлжлүүлж үйл ажиллагаа явуулахаар хуульд заасан. Өөрөөр хэлбэл, төрөөс хуулийн хүрээнд эрхийг нь хязгаарласан зүйл байхгүй. Б.О нь Д.Тд компанийн эрх мэдлийг шилжүүлснээс хойш компанитай хамааралгүй болсон талаар ярьдаг. Гэтэл Б.О, Д.Т нарын хоорондын холбоо, харилцааны талаар мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа байгаа. Түүнээс харахад хоорондын харилцаа хэвээр, хөдөө явах гэх мэт ажиллагаануудын талаар дурдсан байсан. Шүүгдэгч Д.Гын ахалж байсан ажлын хэсэг 90, 91 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхээр гарсан сайдын тушаалыг биелүүлэх зорилгоор нэлээдгүй хэдэн аж ахуйн нэгж байгууллагын хүчингүй болсон лиценз, тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлын судалгааг гаргаж 3 удаагийн хурал хийсэн байсан. Эхний хурлаараа холбогдох газруудын нэрийг дурдсан байсан. Үүнд ашигт малтмалын газраас нэрийг нь авсан 7 аж ахуйн нэгж байгууллага байсан. Тухайн үед “Азаргын гол чонот”, “Элбэг Орд” гэдэг байгууллагууд байгаагүй талаар тухайн үеийн ажлын хэсгийн гишүүд болох Эрдэм-Ядаг, Мөнхтамир, Батбаяр, Болортуяа нарын мэдүүлгээр тогтоогддог. Хоёр дахь хурлын үеэр “Элбэг орд”, “Азаргын гол чонот” компаниудын асуудал яригдаж эхэлсэн. Үүнийг Эрдэм-Ядаг зэрэг ажлын хэсгийн гишүүд мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, эхний хуралдаанд байгаагүй компаниуд хоёр дахь хурал дээр хэлэлцэгдэж орж ирсэн. Ажлын хэсгийн гишүүд 90, 91 дүгээр тогтоолд хамаарахгүй компани ороод ирлээ гээд энэ талаар тодруулахад тухайн үеийн уул уурхайн сайд Дашдорж шүүгдэгч Д.Гад “Азаргын гол чонот ХХК-ийн талаар судал” гэж үүрэг өгсөн болох нь Д.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн Д.Т яллагдагчаар мэдүүлэхдээ “Дашдорж сайдтай 2-3 удаа уулзаж байсан. Тэгээд Д.Гтай уулз гэний дагуу Д.Гтай уулзсан” гэдэг. Тэгэхээр эдгээр өгсөн мэдүүлгүүдээс харахад шүүгдэгч нар анх удаа бие биенээ харж байгаа бус урьд нь уулзаж, ярилцаж байсан болох нь тогтоогдож байна. Хоёр дахь хурлын дараа “Азаргын гол чонот”, “Элбэг орд” гэдэг компаниуд дээр ажлын хэсгийн гишүүд тусдаа дүгнэлтээ гаргаж хүргүүлсэн. Ажлын хэсгийн гурав дахь хурлаар аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох асуудлыг хэлэлцээд “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн олговор олгохыг дэмжсэн байр суурьтай байсан. Гэхдээ тухайн хурлын тэмдэглэлээс харахад эсрэг байр суурьтай гишүүд байсан. Өөрөөр хэлбэл, “энэ аж ахуйн нэгж сүүлд орж ирсэн аж ахуйн нэгж байна. 90, 91 дүгээр тогтоолыг үйлчлэлд хамаарахгүй байна” гэдэг талаар яригдаж байсан болох нь тогтоогдсон. Ингээд гурав дахь удаагийн хурлаараа дүгнэлтээ баталгаажуулж Засгийн газрын хуралдаанд саналаа оруулахаар хүргүүлсэн. Засгийн газрын хуралдаанд оруулахаас өмнө холбогдох яамдуудаас санал авдаг. Өөрөөр хэлбэл, хэлэлцэх гэж байгаа асуудал нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, дэмжих санал байгаа эсэх, засаж залруулах зүйл байгаа эсэх дээр санал авдаг. Гэтэл холбогдох яамдуудаас бүрэн саналаа авч чадаагүй. Саналаа хүргүүлсэн 5 яам бий. Эдгээр яамдын хариу хүргүүлсэн албан тоотоос харахад Хууль зүйн яамнаас “90, 91 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд хамааралгүй компани орсон байна. Үүнийг анхаарч үзээрэй” гэж албан тоотдоо дурдсан байсан. Тухайн үедээ Батлан хамгаалах яамны сайд байсан гэрч Бат-Эрдэнэ албан тоотдоо “ашигт малтмалын нөхөн төлбөрт дахин газар олгож байгаа нь буруу байна” гэх агуулгатай хариу хүргүүлсэн байсан. Мөн энэ талаараа гэрчээр мэдүүлэг өгсөн. Өмгөөлөгч нарын зүгээс гэрч Бат-Эрдэнийн ганцхан буруутгасан өгүүлбэрийг хэрэглэсэн байна гэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Бат-Эрдэнийн мэдүүлгийг шинжлэн судалсан. Засгийн газрын хуралдаанд холбогдох асуудлыг оруулахдаа тухайн яамыг хариуцсан референт гэж хүнээр дамжуулдаг. Тухайн үед референт нь Уранчимэг гэж хүн байсан. Уранчимэг гэрчээр мэдүүлэг өгөхдөө “хэлэлцэх асуудал дутуу байгаа талаар болон өөрийнх нь бүртгэлд бүртгэлгүй оруулж байгаа талаар хэлж байсан” гэсэн. Мөн “тухайн үед Д.Г, М нар явж байсан. Дашдорж сайдаас яаралтай оруулах шаардлагатай гэж хэлж байсан” гэсэн. Ийм нөхцөл байдлаар уг асуудал Засгийн газрын хурлаар хэлэлцэгдээд 256 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор аж ахуйн нэгж байгууллагад нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэсэн. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд газрын тоо хэмжээнд анхаарал хандуулаад байна гэж байна. Гэтэл түүндээ биш. Өөрөөр хэлбэл, “Азаргын гол чонот” ХХК нь тухайн газартаа олборлолтын үйл ажиллагаа бүрэн явуулаад дуусчихсан, 2018 оны намраас хойш үйл ажиллагаа явуулаагүй байсан. Энэ талаар тухайн үед хилийн хяналтын үүрэг гүйцэтгэж байсан заставын хүмүүс мэдүүлдэг. Тэгэхээр “Азаргын гол чонот” ХХК нь өөрийнхөө 4 хайгуулын лицензтэй газарт үйл ажиллагаа явуулаад зогсоосон байсан. Зогсоохдоо 18 дугаар тогтоолын үйлчлэлийн үед биш, түүнээс өмнө үйл ажиллагаа зогсоочихсон байсан гэж гэрчүүд мэдүүлдэг. Тэгээд 4 лицензээ 8 лиценз болгож газартаа авсан. Гэхдээ газрыг олгохдоо ажлын хэсгийн дүгнэлтээр тухайн газарт хэдий хэмжээний олборлолт явуулсан, хэдий хэмжээний зардал гарсан гэдгийг бусад компаниудын адил тооцоолж шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д үндэслэлгүйгээр нөхөн олговор олгосон. 256 дугаар тогтоол гарсны дараа Ж.Э нь өөрийнхөө 31%-ийн хувьцаа эзэмшдэг 2005 онд байгуулагдсан “Хэрх элч” ХХК-д “Элбэг орд” ХХК-ийн лицензийг 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Соргогбаатар болон Эрдэнэтөгс нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Ж.Э нь энэ асуудлыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах үед мэдсэн талаараа ярьсан. Гэтэл хавтас хэрэгт авагдсан Эрдэнэтөгсөд холбогдуулж хийсэн гүйцэтгэх ажиллагааны магадалгаа болон Эрдэнэтөгсийн мэдүүлэг, гэрч Бат-Эрдэнийн мэдүүлэг зэргээс тухайн үедээ тусгай зөвшөөрөлтэй газрыг авчихсанаа мэдэж байсан болох нь тогтоогдож байна. Энэ үйлдэл оролцоог анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо маш дэлгэрэнгүй дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаж байна. Өмгөөлөгч нарын зүгээс Засгийн газар нь Улсын Их хурлын 18 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ёстой байсан. Түүнийгээ л хэрэгжүүлсэн гэж байна. Улсын Их хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаар тогтоол хавтас хэрэгт авагдсан. Уг тогтоолоос харахад Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт байх Зэд ханатай бүтээлийн нуруу гэх газрыг дархан цаазат газрын ангиллаар, мөн өөр нэлээдгүй хэдэн газрыг дархан цаазат газрын ангиллаар гэх мэтчилэн “Азаргын гол чонот” ХХК-ийн лицензийг хүчингүй болгосон. Энэ тогтоолд нөхөх олговор олгох асуудлыг тодорхой дурдсан зүйлгүй. Мөн хэрэгжүүлэх талаар Засгийн газрын тогтоол гараагүй байсан. Мөн өмгөөлөгч нарын зүгээс тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн талаар дурдаж байна. Засгийн газар нь Улсын Их хурлын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор арга хэмжээ авч, шийдвэрээ гаргаж, түүнийхээ биелэлтийг хянах ёстой гэж ойлгож байна. Шүүгдэгч Д.Тын зүгээс Ж.Э нартай хамтарч гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж байна. Прокурорын зүгээс Д.Тын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан баримтууд болон холбогдох төрийн байгууллагуудын албан бичиг зэргээр тогтоогдож байна гэж үзэж байна. Мөн “Азаргын гол чонот” ХХК-д холбогдох тусдаа 1941000234 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг байгаа. Үүнийг шийтгэх тогтоолд дурдсан. Өмгөөлөгч нарын зүгээс шалгагдаж дуусаагүй байгаа хэргийн материалыг дурдаж, нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй байна гэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд хавтас хэрэг гэдэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаас бүрдэхээр хуульчилсан. Тэгэхээр анхан шатны шүүх үүнийг үнэлж үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Мөн “Азаргын гол чонот” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болсон зүйл байхгүй. Харин ч алдагдалд орсон гэж байна. Энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгох гэмт хэрэг. Энэ гэмт хэрэг нь заавал хохирол шаардахгүй. Учир нь, Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3 дахь заалтад албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ гэдэг нь албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхэд ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг хэлнэ гэж заасан. Мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давуу байдал гэж энэ хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, заавал эдийн засгийн ашигтай байдал буюу ашиг орлого олох нөхцөл байдлыг шаардахгүй. Мөн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосноор энэ гэмт хэрэг төгсдөг. Тэгэхээр Засгийн газрын 256 дугаартай тогтоол гарснаар энэ гэмт хэрэг төгссөн байна гэж дүгнэж, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Энэ гэмт хэргийн улмаас заавал хохирол учирсан байхыг шаардахгүй. Энэ талаар 2015 онд НҮБ Авилгын эсрэг конвенцдоо дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж зориуд хэрэгжүүлэхгүй байхдаа өөртөө болон бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэрэг төгсөнө. Эцсийн дүндээ эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учруулсан байхыг шаардахгүй гэж заасан нь энэ хэрэгт заавал хохирол, хор уршиг шаардахгүйг харуулж байна. Мөн энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон мөрдөгчийн тогтоолыг прокуророос хүчингүй болгож шийдвэрлэсэн. Учир нь, тухайн учруулсан хохирол төлбөртэй холбоотой солбицол хэтрүүлж ашигт малтмал олборлосон, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан эсэх дээр тусдаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд ажиллагаа явагдаж байгаа. Гэхдээ тэр хэрэгт үзлэг хийж холбогдох нотлох баримтыг авсан учир тэдгээр нотлох баримтуудад дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй. Мөн өмгөөлөгч нарын зүгээс мөрдөн шалгах нууц ажиллагааны материалыг өмгөөлөгч нарт танилцуулалгүйгээр одоог хүртэл хэлэлцээд байна гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой журмыг улсын прокурор холбогдох байгууллагуудтай хамтарч баталж хэрэгжүүлэхээр хуульд заасан. Үүний дагуу Тагнуулын ерөнхий газар болон Улсын Ерөнхий прокуророос баталсан мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааг тухайн ажиллагааг чиглүүлж явуулсан хэргийн оролцогчид танилцуулахаар заасан. Тэгэхээр хэргийн бусад оролцогч нарт танилцуулах боломжгүй юм. ...” гэв.

            Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай илүүлснийг хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэх үедээ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг үйлдсэн. Тухайн тогтоолд хэргийн зүйл анги өөрчлөгдөөгүй. Гол өөрчлөлт оруулсан зүйл нь Ж.Эын холбогдсон гэмт хэргийн шинж, бусад нөхцөл байдлын талаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд тусгагдаагүй байна. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцүүлж үйлдэх нь зүйтэй гэж үзээд яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан. Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулаад тухайн тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу яллагдагч Ж.Эад танилцуулах арга хэмжээг мөрдөгч авах зохицуулалттай. Үүний дагуу мөрдөгч Ж.Эыг дуудаж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах арга хэмжээг мөрдөгчөөс авахад Ж.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдоггүй, мөрдөгч, прокурорын дуудсанаар ирдэггүй нөхцөл байдал тогтоогдсон. Дээрх нөхцөл байдлыг үндэслэж прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол танилцуулсны дараа яллах дүгнэлт гардуулах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. Ингэхэд яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзсан учраас хуульд заасны дагуу татгалзсан талаар тэмдэглэл үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт прокурорын яллах дүгнэлтийг яллагдагч гардаж аваагүй тохиолдолд энэ талаар тэмдэглэл үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлнэ гэж заасан заалтыг үндэслэж анхан шатны шүүх хэргийг хүлээн авсан нь үндэслэлтэй байна. Мөн өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн асуудлын тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Э нь өөрөө өмгөөлөгчөө сонгож, өмгөөлүүлэх эрхээ хангуулж байсан. Хавтас хэргийг шүүхэд шилжүүлж 2020 оны 6 дугаар сарын 11, 23-ны өдөр, мөн 7 дугаар сарын 2-ны өдөр 3 удаа гэм буруугийн шүүх хуралдаан зарлагдаж хойшилсон. Хойшилсон шалтгаан нь шүүгдэгч Ж.Э өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлнэ, өмгөөлөгч авна, өмгөөлөгчөө солино, нэмж өмгөөлөгч авна гэх байдлаар удаа дараа шүүх хуралдаан хойшилж байсан. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 7 дугаар сарын 2-ны өдөр болоход урьдах өмгөөлөгчөөсөө татгалзаж шинээр өмгөөлөгч авсан байсан. Тэгээд тухайн шүүх хуралдаанд прокурор, шүүхээс Ж.Э нь удаа дараа өмгөөлөгчөө сольдог, өмгөөлөгч нар нь татгалздаг, шүүх хуралдааныг орхин гарч явдаг зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзээд өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс өмгөөлүүлэх эрхийг нь удаа дараа хангасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан тул өмгөөлүүлэх эрхээр нь хангасан гэж үзэж байна. Мөн Ж.Э нь Монгол улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа Засгийн газрын 256 дугаартай тогтоолыг гаргасан. Монгол улсын Ерөнхий сайд нь Засгийн газрыг удирдаж төрийн хууль биелүүлэх ажлыг хариуцна гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан. Гэтэл Ж.Э нь Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэн ажиллаж байх хугацаандаа Улсын Их хурлын 13, 35, Засгийн газрын 90, 91 дүгээр тогтоолд тусгагдаагүй асуудлуудыг өөрийн эрх хэмжээ, албан тушаалын байдлаа ашиглаж, ажлын хэсэгт байсан хүмүүсийн танилцуулснаар Засгийн газрын 256 дугаартай тогтоолыг батлан гаргасан. Үүний үр дүнд “Азаргын гол чонот” ХХК-д эдийн засгийн илт давуу байдал бий болсон нөхцөл байдал үүссэн. Хэдийгээр тухайн газарт олборлолтын үйл ажиллагаа явуулаад ашиг орлого олсон зүйл байхгүй ч гэсэн тэгш ёсны зарчим, шударга ёсны зарчим алдагдсан нөхцөл байдал болсон. Өөрөөр хэлбэл, 2011 оны Улсын Их хурлын 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар төрийн тусгай хамгаалалтад авсан газар нь 2006-2011 онд ашиглалтын үйл ажиллагаа явагдаад газрын хөрсөнд эрдэс, геологи, ашигт малтмал байхгүй газрыг Засгийн газарт нөхөн олговор хэлбэрээр өгөөд, өгсөн газраа 2 дахин нэмж үйл ажиллагаа явуулах нөхцөл байдлыг бүрдүүлсэн нь өөртөө давуу байдал бий болгосон гэх шинжийг хангаж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Мад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, С.М нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын хэлсийн дарга Д.Гад дотоод албан бичгээр “Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоолоор Дархан цаазат газарт хамааруулсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл цуцлагдаж нөхөн олговор олгох асуудлын хуулийн хүрээнд явагдаагүй, уг тогтоолын хэрэгжилт хангагдаагүй байна. Түүнчлэн шүүхээр шийдвэрлэгдэх нөхцөл байдал үүсвэл Засгийн газар ялагдаж тусгай зөвшөөрөл сэргээгдэх нь тодорхой байх тул 2014 оны Ашигт малтмалын тухай хуульд нэмэлтээр орсон 9,1,13 дахь заалтын хүрээнд нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ сонгон шалгаруулалтын талбайгаас олгох байдлаар Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд Засгийн газрын хуралдаанд бусад асуудлын хамт нэгтгэн яаралтай оруулах нь зүйтэй” гэжээ.

Энэхүү дотоод албан бичгийн агуулга нь Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэж болох эсэх талаар хууль зүйн хувьд дүгнэлт хийсэн тайлбар байна.

С.М нь уг хууль бус үйлдлийн зохион байгуулагч, гүйцэтгэгч, бусад оролцогчтой урдчилан тохиролцсон, амлалт өгсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний үйлдэл хууль бус шинжгүй, гэм буруугийн санаатай хэлбэр нотлогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Ж.Э нь Улс төрд нөлөө бүхий этгээд буюу Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Г, “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Д.Т, Б.О нартай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэснийг, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэснийг, Ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт бизнес эрхэлж буй хүн, хуулийн этгээдүүдэд төрөөс ижил боломж олгох, аль нэг хүн, хуулийн этгээдэд бизнесийн илүү таатай нөхцөл боломж, давуу талыг олгохгүй байж, төрийн үйлчилгээ хэнд боловч жигд, тэгш хүртээмжтэй байх зарчмыг тус тус зөрчиж, Засгийн газрын 2017 оны 90, 91 дугаартай тогтоолоор баталсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён-Уул орчмын байгалийн нөөцийн газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён-Уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт хамааралгүй Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт “Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруу гэх газарт байрлах ашигт малтмал хайх 42.882.88 га, ашиглах 407.55 га, нийт 43.290.43 га талбай нь бүхэлдээ багтсан “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулж, Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д Өмнөговь аймгийн Хүрмэн, Гурвантэс, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Гучин-Ус сум, Дорнод аймгийн Дашбалбар сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Ховд аймгийн Алтай сум гэсэн 5 аймгийн, 10 сумын нутаг дэвсгэрт, нийт 8 ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн солбицлыг баталсны улмаас Д.Т, Б.О нарын үүсгэн байгуулсан “Азаргын гол чонот” ХХК-д давуу байдал бий болгон албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

мөн Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах “Улаан сайр 2” гэх нэртэй талбайг 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамрагдсан газрын давхцалтай буюу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоолын дагуу “Элбэг орд” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 559 дугаартай шийдвэрээр XV-020922 дугаар бүхий газрыг 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсийн хамт үүсгэн байгуулж, өөрөө 31 хувийн хувьцааг эзэмшдэг “Хэрх Илч” ХХК-иар дамжуулан 5.000.000 төгрөгөөр худалдан авч, өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал бий болгож, өөрт олгогдсон шийдвэр гаргах эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэмт хэрэг,

Б.О нь Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч буюу Улс төрд нөлөө бүхий этгээд Ж.Э, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Г, “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Д.Т нарын хамтран оролцож, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дугаартай тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул орчмын дурсгалт газрын хилийн заагийг, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 91 дугаартай тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагт хамааралгүй Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт “Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруу гэх газарт байрлах ашигт малтмал хайх 42.882.88 га, ашиглах 407.55 га, нийт 43.290.43 га талбай нь бүхэлдээ багтсан “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулан албан тушаалаа урвуулан ашиглаж, Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д Өмнөговь аймгийн Хүрмэн, Гурвантэс, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Гучин-Ус сум, Дорнод аймгийн Дашбалбар сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Ховд аймгийн Алтай сум гэсэн 5 аймгийн, 10 сумын нутаг дэвсгэрт буюу Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт 5929.95 га, Өвөрхангай аймгийн Баруунбаян, Хайрхандулаан сумуудын нутагт 7957.91 га, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумуудын нутагт 8981.96 га, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 14.034.94 га, Ховд аймгийн Алтай сумын нутагт 996.42 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 880.8 га, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 2883.34 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 7696.98 га талбайн 8 ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн солбицлыг баталсны улмаас “Азаргын гол чонот” ХХК-д эдийн засгийн илт давуу байдал бий болгож, шударга байх, хууль ёсны байх, адил тэгш боломжоор хангах гэсэн төрийн чиг үүргийг тэгш бусаар хэрэгжүүлэхэд нь бэлтгэн, төлөвлөж зохион байгуулагчаар хамтран оролцсон гэмт хэрэг,

Д.Г нь Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч буюу Улс төрд нөлөө бүхий этгээд Ж.Э, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Д.Т, уг компанийг үүсгэн байгуулагч Б.О нарын хамтран оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул орчмын дурсгалт газрын хилийн заагийг, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 91 дугаартай тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагт хамааралгүй Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт “Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруу гэх газарт байрлах ашигт малтмал хайх 42.882.88 га, ашиглах 407.55 га, нийт 43.290.43 га талбай нь бүхэлдээ багтсан “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулж, Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/110 дугаартай тушаалаар байгуулагдсан Засгийн газрын 2017 оны 90, 91 дугаартай тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён-Уул орчмын байгалийн нөөцийн газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён-Уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоосонтой холбогдуулан тус газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуй нэгжүүдэд нөхөн олговор олгох асуудлыг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэснийг, 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэснийг, мөн зүйлийн 13.1.4 дэх хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэснийг, мөн зүйлийн 13.1.9 дэх хэсэгт заасан “албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэснийг, ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, түүнчлэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт бизнес эрхэлж буй хүн, хуулийн этгээдүүдэд төрөөс ижил боломж олгох, аль нэг хүн, хуулийн этгээдэд бизнесийн илүү таатай нөхцөл боломж, давуу талыг олгохгүй байж, төрийн үйлчилгээ хэнд боловч жигд, тэгш хүртээмжтэй байх зарчмыг тус тус зөрчиж, ажлын хэсгийн тайланд “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулж, улмаар “Азаргын гол чонот” ХХК-д Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт 5929.95 га, Өвөрхангай аймгийн Баруунбаян, Хайрхандулаан сумуудын нутагт 7957.91 га, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумуудын нутагт 8981.96 га, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 14.034.94 га, Ховд аймгийн Алтай сумын нутагт 996.42 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 880.8 га, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 2883.34 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 7696.98 га талбайг олгуулахаар тусгаснаас гадна, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/98 дугаартай тушаалаар 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 4-ний өдрүүдэд газар дээр нь танилцаж ажиллахыг үүрэг болгосоор байхад энэ чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр “Азаргын гол чонот” ХХК-ийн талбай дээр очиж танилцалгүй “Азаргын гол чонот” ХХК-д нөхөх олговор олгуулахаар ажлын хэсгийн тайланд тусган дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг,

Д.Т нь Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч буюу Улс төрд нөлөө бүхий этгээд Ж.Э, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Г, “Азаргын гол чонот” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.О нарын хамтран оролцсон, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 90 дугаартай тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул орчмын дурсгалт газрын хилийн заагийг, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 91 дугаартай тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагт хамааралгүй Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт “Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруу гэх газарт байрлах ашигт малтмал хайх 42.882.88 га, ашиглах 407.55 га, нийт 43.290.43 га талбай нь бүхэлдээ багтсан “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулан албан тушаалаа урвуулан ашиглаж, Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д Өмнөговь аймгийн Хүрмэн, Гурвантэс, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Гучин-Ус сум, Дорнод аймгийн Дашбалбар сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Ховд аймгийн Алтай сум гэсэн 5 аймгийн, 10 сумын нутаг дэвсгэрт буюу Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт 5929.95 га, Өвөрхангай аймгийн Баруунбаян, Хайрхандулаан сумуудын нутагт 7957.91 га, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумуудын нутагт 8981.96 га, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 14.034.94 га, Ховд аймгийн Алтай сумын нутагт 996.42 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 880.8 га, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 2883.34 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 7696.98 га талбайн 8 ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн солбицлыг баталсны улмаас “Азаргын гол чонот” ХХК-д эдийн засгийн илт давуу байдал бий болгож, шударга байх, хууль ёсны байх, адил тэгш боломжоор хангах гэсэн төрийн чиг үүргийг тэгш бусаар хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Г.Ган-Отгонын “...Ч.Энхтайван нь 2008 онд ашигт малтмал хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Эф Эм Ай” ХХК-ийг үүсгэн байгуулсан байдаг. Энэ компани 100 хувь захирлын эзэмшилд байдаг. Хувьцаа эзэмшигч байхгүй. Энэ компанийн эзэмшилд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэр Тост, Тосон бумбын нуруунд Дэлийн хяр нэртэй 012472 дугаартай, 754 га талбайтай хайгуулын тусгай зөвшөөрлийг “Дорнын чулуулаг” ХХК-иас 2008 онд шилжүүлэн авсан. Манай компани энэ хайгуулын талбайд эрлийн ажил хийж байсан бөгөөд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй. 2016 оны Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын 91 дугаартай тогтоолоор Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, тосон бумбын нуруу орчмын газрын байгалийн нөөц гэсэн ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахад манай энэ талбай тусгай хамгаалалтын бүсэд бүхэлдээ давхцалтай байсан болохоор цуцлагдах болсон. Ингээд “Нөхөн олговор олгох асуудлаар 30 хоногийн дотор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хандана уу” гэсэн утгатай 7/3533 дугаартай албан бичиг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ирсэн. ...Ажлын хэсгийн албан хаагч нар манай цуцлагдаж байгаа талбайд гарсан зардлыг 33.000.000 төгрөгөөр тооцож гаргасан. ...Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоолоор манай компанид нөхөх олговор олгохоор шийдвэрлэж, 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Ашигт малтмал газрын тосын газрын кадастрын хэлтсээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт Дэлийн хяр гэх газарт 588.87 га хайгуулын талбай олгосон 020937 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. ...” /2хх 90-92/,

гэрч В.Баттулгын “...Ингээд би 2015 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. “Мөнхийн далай” ХХК, “Намуун тод” ХХК нь Өмнөговь аймгийн Гурван тэс суманд Тост, тосон бумбын нуруунд нүүрсний хайгуулын 013107, 013108, 013109 дугаартай тусгай зөвшөөрөлтэй байсан. Энэ хоёр компанийг намайг гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлснээс өмнө худалдаж авсан байсан болохоор яг ямар хүнээс хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар мэдэхгүй. ...”Намуун тод” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан Дэрс толгой нэртэй 013107, Тост-1 нэртэй 013108 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалттай газарт авах шийдвэр гарч байгаа талаар Ашигт малтмалын газрын тосны газраас 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 7/3536, мөн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн албан бичиг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 06/1277 дугаартай албан бичгээр манай компанид мэдэгдсэн. ...Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд нөхөн олговорт 2 талбай авсан. ...” /2хх 113-116/,

гэрч А.Ариунболдын “...2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлалтай 012614 дугаартай 1900 га орчим талбайтай хайгуулын тусгай зөвшөөрлийг “Элээт” нэртэй компанийн нэр дээр ах Энхтамирын хамт авсан. ...2016 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён-Уул орчмын газрыг түүхийн дурсгалт болон байгалийн нөөц газарт авах тухай Улсын Их Хурлын 13 дугаартай тогтоол гарч, энэ тогтоолын үйлчлэлд манай компанийн талбай бүхэлдээ хамаарч цуцлагдах болсон. Мөн ах Энхтамирын “Билүт Эрдэс” ХХК-ийн хайгуулын талбай бүхэлдээ цуцлагдах шийдвэрт хүрсэн. ...Манай компани цуцлагдсан талбайн оронд нөхөх олговроор авах талбайгаа ... хэдэн газар сонгож оруулсан боловч Төв аймгийн Баян сумын нутагт 020924 дугаартай 772.92 га хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай олгох шийдвэр гарч олгогдсон. ...”Билүт Эрдэс” ХХК-ийн захирал Энхтамир ах бид хоёр хамт энэ ажлыг хөөцөлдсөн бөгөөд “Билүт Эрдэс” ХХК-ийн нэр дээр Хэрлэн сум, Төв аймгийн Баян суманд хайгуулын 2 зөвшөөрөл олгогдсон. ...” /2хх 166-168/,

гэрч Н.Энхтамирын “...Би “Билүт Эрдэс” ХХК-ийг 2015 онд үүсгэн байгуулсан. ...Энэ компанийн нэр дээр дээрх тусгай зөвшөөрлийг 2015 онд бүртгүүлсэн. ...Манай цуцлагдсан талбайд хийсэн ажлын зардлыг анх байгуулагдсан ажлын хэсэг маш багаар үнэлж 25.000.000 төгрөгийн нөхөх олговор олгохоор шийдвэрлэсэн байсан. 2017 онд байгуулагдсан ажлын хэсэг 113.763.960 төгрөгийн нөхөн олговор олгох тооцоо гаргаж баталгаажуулж өгсөн. ...” /Зхх 2-4/,

гэрч С.Соргогбаатарын “...Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост тосон бумба гэх газарт “Элбэг орд” ХХК-ийн захирал Ли Ченнин нь хайгуулын 14145 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан. ...”Элбэг-Орд” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 14145 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2017 оны 8 дугаар сарын орчим өөрийнхөө нэр дээр 100 хувь шилжүүлж авсан. ...Би Ли Ченнинд 10.000.000 төгрөг өгсөн. ...Тост тосон бумбын орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах үед “Элбэг-Орд” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 14145 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл давхацсан байсан. ...Энэ тусгай зөвшөөрөл цуцлагдаж, тухайн хайгуулын талбайд гаргасан хайгуулын зардлыг нь улс мөнгөөр өгөх боломжгүй, оронд нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 2 талбай өгөхөөр болсон. Ингээд Улаан сайр-1, Улаан сайр-2 гэсэн хоёр газрыг сонгож тусгай зөвшөөрөл гаргаж авсан. ...Би энэ тусгай зөвшөөрлийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ж.Эрдэнэтөгс гэх хүнд ... гэрээ байгуулан 5.000.000 төгрөгөөр зарсан. ...Би Ж.Эрдэнэтөгсөөс өөр хүнтэй уулзаж байгаагүй. ...” /4хх 146-149/,

гэрч Ж.Эрдэнэтөгсийн “... “Хэрх илч” ХХК-ийн 2005 онд үүсгэн байгуулсан. ...Миний төрсөн ах Жаргалтулгын Э уг компанид гишүүнээр нэмэгдэж бүртгэгдсэн. ...Энэ лицензийг авсны дараа би Э ахтай уулзаад “ийм лиценз авчихлаа, би уул уурхайн талаар мэдлэг байхгүй, одоо яах уу” гэж ахаас зөвлөгөө авсан чинь Э ах “би энэ талаар мэдэхгүй, чи Алтай констракшны Бат-Эрдэнэтэй очоод уулзчих” гэхээр нь би Бат-Эрдэнэ ахтай 2018 оны хавар уулзсан. Бат-Эрдэнэ ах нэг залууг намайг уулзуулаад энэ хүнтэй яриад шилжүүлээд өгчих гэж хэлсэн. Би Бат-Эрдэнэ ахын надтай уулзуулсан залуугийн нэрийг санахгүй байна. Тухайн үед “Бест лэнд майнинг” гэж нэртэй компани руу би Өмнөговь аймгийн Гурван тэс сум дахь хайгуулын лицензийг шилжүүлсэн. Лицензтэй газар нь Улаан сайр-2 гэж нэртэй байсан. ...” /5хх 156-157/,

гэрч Б.Баярбилэгийн “...Уг лицензийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр судалж үзсэний үндсэн дээр үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнийн шийдвэрээр “Хэрх илч” ХХК-иас худалдан авахаар тохиролцож, улмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдах худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг манай талаас компанийн үүсгэн байгуулагч болох Х.Бат-Эрдэнэ захирал, нөгөө талыг төлөөлж Ж.Эрдэнэтөгс нар хоорондоо гэрээ байгуулж гэрээнд зааснаар 1.000.000 төгрөгөөр худалдан авч Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. ...” /4хх 159-160/,

гэрч Х.Бат-Эрдэнийн “...2018 оны 9 дүгээр сард ... Жаргалтулгын Эрдэнэтөгс захиралтай “Хэрх илч” ХХК-иас 1.000.000 төгрөгийн төлбөртэйгөөр шилжүүлж авсан байдаг. ...Монгол Улсын Ерөнхий сайд асан надтай 20 гаруй жил найзалж байгаа гэр бүлийн найз Жаргалтулгын Эын төрсөн дүү нь Эрдэнэтөгс байгаа юм. Болсон үйл явдлын тухайд Ж.Э над руу яриад “манай дүү Эрдэнэтөгсийг чам руу явуулчихъя, наад нөхөр чинь Өмнөговь аймагт нэг лицензтэй болсон юм байна, чамтай очиж уулзахаар нь чи заавар, зөвлөгөө өгөөч” гэж хэлж байсан. Тэгтэл удалгүй Эрдэнэтөгс над дээр ирж уулзаад Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт байрлах Улаан сайр-2 нэртэй 1463.82 гектар талбайтай болсон юм. ...” /4хх 162/,

гэрч О.Баттогтохын “...Би 2016 оны 12 дугаар сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргаар сонгогдсон. Намайг ажиллаж байх энэ хугацаанд Улаан сайр-2 нэртэй 020922 дугаартай талбайд ямар нэгэн хайгуулын өрмийн ажил хийгдээгүй. ...” /4хх 172/,

гэрч Г.Батбаярын “...Би 2008 онд 4 дүгээр заставд шилжиж ирсэн. ...”Азаргын гол чонот” ХХК нь 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж байсан. Тэгээд 2012 оны 6-7 дугаар сар хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад больсон. Тэрнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй болно. ...” /5хх 143-145/,

гэрч С.Баяржаргалын “...2010 оны 6-7 дугаар сарын үед би ... уурхай дээр очиж байсан юм. Тэр үед О гээд захирал гэх хүн хариуцан ажиллуулж байсан. ...” /5хх 146-150/,

гэрч Д.Мөнхтамирын “...Тус ажлын хэсэгт манай байгууллага буюу миний зүгээс геологийн хайгуулын ажилд хийгдсэн зардал, кадастрын зураг гаргах гэх мэт чиг үүрэгтэй байсан. Хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгжүүд бол хүсэлтдээ сонгосон талбайгаас ямар хэмжээтэй, хаана авахаа тусгаж ирүүлсэн. Нийт 13 лицензийг аж ахуйн нэгжүүдэд олгосон. “Азаргын гол чонот” ХХК нь 4 лицензтэй байснаас 8 лиценз болгож авсан. Тус 8 лиценз нь бүгд хайгуулын лиценз байсан. ...”Азаргын гол чонот” ХХК-ийн эзэмшлийн газрууд нь тусгай хамгаалалтад хамаарахгүй. Тус компанийн эзэмшиж байсан 4 лиценз урт нэртэй хуульд орсон 3 бүсэд хамаарагдаж байснаас Засгийн газрын гаргасан тогтоолоор тусгай хамгаалалт болон улсын нөөцөд авсан газруудын жагсаалтад “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэмшлийн газар хамаарахгүй байсан боловч хамааруулан 8 лиценз олгосон. ...Засгийн газрын 90 дүгээр тогтоол Ноён-Уул орчмын газрыг, 91 дугаартай тогтоол бол Өмнөговь аймгийн Тост тосон бумбын нуруу орчмын газрыг тусгай хамгаалалтад авч нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байсан. “Азаргын гол чонот” ХХК-ийн цуцлагдсан тусгай зөвшөөрөл нь Булган аймгийн нутаг дэвсгэрт байсан. Тийм болохоор огт хамаарахгүй байсан. ...”Азаргын гол чонот” ХХК-ийн талбайд очиж ажилласан гэж ажлын хэсгийн дарга Г хэлсэн. ...” /7хх 180-186/,

гэрч М.Батбаярын “...Би тухайн үеийн Уул уурхайн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт Ашигт малтмалын газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа орж ажилласан. Миний хувьд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжийн геологи хайгуулын ажлын тайлан төлөвлөгөөг хянах, жил бүрийн төлөвлөгөө, түүний гүйцэтгэл, хэрвээ нөөц батлуулсан бол нөөцийн тайланг хянах, геологитой холбоотой ажлыг хянаж ажилласан. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа талбай дээр нь очиж ажилласан. Би Ноён-Уулын чиглэлд ажилласан ажлын хэсгийн гишүүд болох нарийн бичгийн дарга Болортуяа, мөн манай хэлтсийн мэргэжилтэн Түвшинбаяр нарын хамт газарт нь очиж ажилласан. Тайланд тусгасан ажлын хэмжээг яг газар дээрээ байгаа эсэхийг олж тогтоох, хийсэн эсэхийг шалгах зорилготой ажилласан. Улсын тусгай хамгаалалтад авч тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа аж ахуйн нэгжүүд өөрсдөө сонгон шалгаруулалтын талбайгаас сонгож талбай авч байсан байх. Миний хувьд геологийн ажил талаас нь шалгаж буюу дээр дурдсан нөхөх олговор авах тухайн аж ахуйн нэгжийн хайгуулын ажлын гүйцэтгэлийг нь хянаж ажилласан. ...Ингээд ажлын хэсгийн дарга тушаал танилцуулж, засгийн газрын 90, 91 дугаартай тогтоол танилцуулж байсан. Энэ тогтоолын үйлчлэлд хамаарах аж ахуйн нэгжийн талаарх тооцоо зардлыг гаргах, нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэнэ гэж ярьсан. Миний санаж байгаагаар тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуй нэгжийн нэрс байсан санагдаж байна. Яг хаанаас гаргаж ирүүлсэн талаар мэдэхгүй байна. Ажлын хэмжээг харахад Өмнөговь аймгийн Тост тосон бумба, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай Ноён-Уулын орчим 10 орчим аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн талбай хийгдсэн ажил, тооцоо, зардлыг гаргаж байсан санагдаж байна. Би одоо яг ямар ямар нэртэй аж ахуйн нэгж байсан талаар санахгүй байна. Ажлын хэсгийн дүгнэлтэд байгаа байх. Энэ ажлын хэсэг Засгийн газрын 90 болон 91 дугаартай тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газарт ашиглалтын болон хайгуулын зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуй нэгжид тусгай зөвшөөрөл олгох асуудлыг судлах санал оруулах зорилгоор байгуулагдсан. Энэ ажлын хүрээнд ажиллаж байсан. Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Болортуяа нь энэ аж ахуйн нэгжийн материалыг судалж үзэх хэрэгтэй байна. Танд ажлын хэсгийн дарга Г өгч байна гэж хэлж өгсөн. Ингээд би материалыг нь үзэхэд “Азаргын гол чонот” ХХК-ийн материал байсан. Энэ ямар учиртай аж ахуй нэгж болох, энэ аж ахуй нэгжийн нэр дээр бүртгэлтэй байсан ашиглалтын болон хайгуулын 3-4 орчим тусгай зөвшөөрөл байсан. Би энэ талбайд хийгдсэн хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг нь харж байгаад гаргаж өгч байсан. Яг тооцоо нь хэд гарч байсан талаар санахгүй байна. Би яг ямар аж ахуйн нэгжид хамаарч байсан талаар тухайн үед сайн анзаараагүй. Ажлын хэсгийн дарга аж ахуйн нэгжийн материал ирүүлэхээр нь тоог нь гаргаж өгөөд л явуулж байсан. Ажлын хэсгийн дүгнэлттэй танилцсан. ...Миний очиж ажилласан 4 аж ахуйн нэгж бол Лучеро, Гацуурт, Сэл мандал, Билүт Эрдэс гэх нэртэй компаниудын талбай байсан. ...Азаргын гол чонот ХХК-ийн талбай дээр нь очиж ажилласан талаар бол мэдэхгүй. Миний хувьд энэ компанийн талбай дээр ажиллаагүй. Ажлын хэсгийн дарга ажлын хэсгийн гишүүдийг хаашаа явуулахаа шийдэж төлөвлөгөө удирдамжийн дагуу ажиллуулж байсан, сайд Дашдорж, Ерөнхий сайд Ж.Э нартай ажлын хэсгийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзаж байгаагүй. ...” /7хх 187-192/,

гэрч Н.Эрдэнэмядагийн “...Ажлын хэсгийн чиг үүрэг бол Засгийн газрын 90, 91 дугаартай тогтоолын дагуу Улсын тусгай хамгаалалтад авсан Тост тосон бумба, Ноён-Уулын орчимд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа зарим зардлын дүнг санхүүгийн тайлан болон хайгуулын тайланд үндэслэж тулган шалгах шаардлагатай байна гэж ажлын хэсгийн зүгээс надад хэлсэн. Ашигт малтмалын газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд энэ тогтоолд хамрагдсан аж ахуй нэгжийн жагсаалтыг надад өгсөн. ...2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1/751 дугаартай албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газарт хүргүүлсэн албан бичигт “Элбэг орд” ХХК, “Азаргын гол чонот” ХХК-ийн санхүү болон татварын мэдээллийг хавсралтаар хүргүүлсэн. Гэхдээ энэ хоёр компанийн нэрийг нэмэлтээр өгсөн шиг санагдаж байна. Учир нь, эхний 7 аж ахуй нэгжид ороогүй байгаа юм. ...Засгийн газрын 90, 91 дугаартай тогтоол бол ямар нэг хавсралтгүй, аж ахуйн нэгжийн нэрсгүй ирсэн санагдаж байна. Тусгай хамгаалалтад авсан газрын солбицлын цэгийг ирүүлсэн бөгөөд ажлын хэсгийн хуралдаан дээр ажлыг хэсгийн ахлагч Д.Г ямар аж ахуйн нэгж тусгай хамгаалалтад авсан хилийн заагт хамаарч байгааг гаргаж өгөхийг Ашигт малтмалын газраас оролцож байгаа төлөөлөлд хариуцуулсан. Ашигт малтмалын газрын тосны кадастрын хэлтсийн Д.Мөнхтамир, М.Батбаяр нарт үүрэг өгсөн. Үүний дагуу Кадастрын хэлтсээс нэр бүхий 7 аж ахуй нэгжийн нэрийг 2017 оны 7 дугаар сард ирүүлсэн. Уг 7 аж ахуйн нэгжид “Сэлмандал”, “Билүүт Эрдэс”, “Лучеро”, “Эф эм ай”, “Намуун тод”, “Өгөөмөр тариа”, “Мөнхийн номхон далай” гэсэн компаниуд хамрагдсан байсан. Миний хувьд эхний ирсэн 7 аж ахуйн нэгжийн материалыг үзэж тооцоог нь гаргаж байхад эхний 7 аж ахуйн мэдээллээс нилээн сүүлд бараг 1 сар гарангийн дараа Ашигт малтмалын газрын тосны газраас “Азаргын гол чонот” болон “Элбэг орд” ХХК-ийн мэдээллийг ирүүлсэн. ...” /7хх 193-194, 211-213/,

гэрч Д.Болортуяагийн “...Засгийн газрын 90, 91 дугаартай тогтоол гарсантай холбогдуулан сайдын тушаалаар 2017 оны 5 дугаар сараас ажлын хэсэг гарч ажилласан. ...Ашигт малтмалын газрын тосны газрын кадастрын хэлтсээс хамаарах аж ахуй нэгжийн нэрсийг гаргаж ирүүлэх ёстой байсан. Тус газрын Кадастрын хэлтсээс тухайн тогтоолын үйлчлэлд хамаарах 10 аж ахуйн нэгжийн мэдээлэл ирүүлсэн байсан. ...Би ажлын хэсгийн хэсэгт ажиллаж байгаад 2017 оны 6 дугаар сарын 12-ноос 26-ны өдрүүдэд албан томилолтоор гадаад улсад яваад ирэхэд “Азаргын гол чонот” компани нөхөх олговор авах хүсэлт өгсөн байсан. Тухайн асуудлыг шийдвэрлэх, нөхөх олговор олгож болох асуудлыг хуулийн хэлтсээс тодруулахаар ажиллаж байгаа гэж Г дарга хэлж байсан. Засгийн газрын хуралдаанд оруулах байсан болохоор газар дээр нь очин үзэж шалгаагүй. ...Нөхөх олговор олгохдоо цуцлагдаж байгаа талбайн оронд 2 талбай өгөхийг Г дарга хэлж танилцуулсан. ...” /7хх 213-218/,

гэрч Т.Золбоогийн “...Уул уурхайн хүнд үйлдвэрийн багцыг хариуцаж байхад нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөх ямар ч санал орж ирж байгаагүй. ...” /7хх 219-221/,

гэрч Б.Цогтгэрэлийн “...Өөрөөр хэлбэл өгч байгаа газрын баялгийн нөөц талбайн хэмжээ, байршил зэрэг нь тодорхойгүй байсан учраас тодорхой болгож нэмж тусгах саналыг гаргасан. ...” /8хх 25-26/,

гэрч Ж.Уранчимэгийн “...Хариуцсан яамнаас хуралдаанаар хэлэлцүүлэхээр асуудал оруулж ирэх тохиолдолд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын удирдлагаас надад цохогдож ирсний дагуу материал хүлээн авдаг. Материалыг хүлээн авч судлан ямар асуудал оруулж ирж байгаагаас хамаарч заавал санал авсан байх ёстой яамны санал байгаа эсэхийг тодруулж, мөн бусад яамдаас санал авсан эсэхийг судална. Мөн хэлэлцэх асуудал хуульд нийцэж байгаа эсэхийг судалдаг. Хуульд нийцэж байгаа эсэхийг судлахдаа Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал мөн эсэх гэдэг талаас нь судалдаг. Судалж үзээд материал бүрдэл хангагдсан, хуралдаанаар хэлэлцүүлэх нь хуульд нийцэж байвал хэлэлцүүлэхээр оруулдаг. Хэрвээ хуульд нийцэхгүй байх, мөн материал бүрдэл хангагдаагүй байвал буцаадаг, гэхдээ заримдаа бидний саналыг хүлээн авалгүй Засгийн газрын хуралдаанд шууд оруулах тохиолдол гардаг. Гэхдээ энэ тохиолдолд хуралдаанаар дэмжигдэхгүй голдуу унадаг, бидний саналыг аваагүй тохиолдолд заримдаа хуралдаанаар шийдвэрлэгдэх тохиолдол ч байдаг. Өөрөөр хэлбэл хариуцсан референтийн саналыг үл харгалзан дэмжигдэх, дэмжигдэхгүй байх тохиолдол гардаг гэсэн үг юм. ...Энэ албан бичиг нь 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн дугаартай байгаа боловч Засгийн газрын хуралдаан болохын өмнөхөн ирсэн байж магадгүй. Миний санаж байгаагаар тухайн үеийн Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Дашдорж уг асуудлыг оруулмаар байна гэж надтай ярьж байсан шиг санагдаж байна. Зарим тохиолдолд хариуцсан сайд нь өөрсдөө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайдтай шууд яриад оруул гэдэг даалгавар өгсөн гээд хуралдаанд оруулах тохиолдол байдаг. Энэ асуудалд миний тавьсан асуудлыг тодруулалгүй хуралдаанд оруулж байсан шиг санагдаж байна. Би баттай хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энэ асуудлыг хуралдаанд оруулах үүргийг дээрээс өгч байсан шиг санагдаж байна, /Хуралдаан зохион байгуулалтын газрын дарга Ганболд/ яагаад гэвэл энэхүү хэлэлцүүлэх асуудал тийм хурдан хуралдаанд орох боломжгүй нэлээн сайн судлагдах ёстой байтал зарим санал ирээгүй, тооцоо судалгааг ирж тайлбарлаагүй байхад хуралдаанд оруулсан байдаг. ...Ирцийн бүртгэлийг харахад түүнд бичигдсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны геологийн бодлогын газрын дарга Г гэдэг хүн дагаж орж ирсэн хүн мөн шиг байна. Яагаад Гыг гэж үзэж байна вэ гэвэл Мтай хамт ирсэн хүн Төрийн ордон руу надаас нэр өгүүлж, зөвшөөрөл авалгүй орж ирсэн байгаа нь ордонд нэвтрэх эрхтэй хүн байж таарах нь байна. Тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга нар нь тийм эрхтэй байсан. ...” /8хх 60-64/,

гэрч Ш.Солонгын “...Гэхдээ Засгийн газрын хуралдаан эхлэхэд гишүүдээс хэлэлцэх асуудал дээр асуудал нэмэхээр санал болгодог, Ерөнхий сайд буюу хуралдаан даргалагч зөвшөөрсөн тохиолдолд нэмж оруулаад хэлэлцдэг. ...” /8хх 65-66/,

гэрч Г.Энхбатын “...”Алтай констракшн” ХХК-ийн захирал Бат-Эрдэнийн ажилтан болох нэг ахын хөөцөлдөж бичиг баримтыг бүрдүүлсэн компанид хувь эзэмшигчээр бүртгүүлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн асан Дашдорж ах хувьцаа эзэмшигчээр бүртгүүл гэсний дагуу бүртгүүлсэн. ...” /10хх 166-168/,

Д.Тын яллагдагчаар өгсөн “...Би Дашдорж сайдтай уулзаж нөхөх олговор авах талаар хэлсний дагуу дараа ажлын хэсгийн дарга Гтай уулз гэж хэлсэн. Ингээд Гтай 2-3 уулзаж материалаа өгч байсан, дараа нь очиж нөхөх олговорт хайгуулын талбай авсан гэсэн гэрээ хийж байсан. ...” /8хх 170-177/,

Д.Гын яллагдагчаар өгсөн “...Хүсэлтийг нь аваад яамныхаа хуулийн хэлтсээр оруулан нөхөх олговор олгох асуудлыг нь 90 болон 91 дугаартай тогтоолтой хамт нь шийдвэрлэж, нөхөх олговор олгож болох эсэх талаар албан бичгээр хандаж асуухад хуулийн хэлтсээс боломжтой гэсэн хариу ирсэн болохоор судалж, нөхөх олговор олгуулах санал дүгнэлт гаргасан. Энэ компанийн материалыг судалж үзэх талаар тухайн үед манай яамны сайдаар ажиллаж байсан Ц.Дашдорж надад үүрэг өгсөн. ...Д.Буянбадрахыг зүс таних залуу байсан ба тийм сайн танихгүй. Ц.Дашдоржийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхад өрөөгөөр орж гараад явдаг залуу мөн байсан. Ц.Дашдоржийн өрөөнд Д.Буянбадрахтай хэд хэдэн удаа таарч байсан. ...” /8хх 232-236, 13хх 210-212/,

Б.Оын яллагдагчаар өгсөн “...Манай тусгай зөвшөөрлийн талбайг Улсын Их Хурлын тогтоолоор цуцалсан бөгөөд нөхөх олговор олгох талаар тогтоолд дурдаагүй гэсэн шалтаг хэлээд нөхөх олговор өгөхгүй байсан. ...Би Канад улсад Олон улсын уул уурхайн хуралд оролцохоор явж байхдаа Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Ц.Дашдоржтой уулзсан. ...” /9хх 32-40/,

С.Мын яллагдагчаар өгсөн “...Хуулийн заалт болон ашигт малтмалын бичгийг үндэслэж байгаад хуулийн хүрээнд шийдвэрлэж болох талаарх дотоод албан бичгийг Г даргад хүргүүлсэн. Миний Г даргад явуулсан албан бичиг бол гадагшаа чиглэсэн албан бичиг биш, бусад газарт болон хэлтэс, төрийн нарийн бичгийн даргад зөвлөгөө хүргүүлдэг шиг л дотоод албан бичгээр явуулсан. ...Тэр ч утгаараа сайдын гарын үсэг зурагдсан материалыг хүргэж өгдөг байсан. Би Ж.Уранчимэгтэй ... уулзахдаа ажил хариуцсан Г даргатай хамт уулзсан. ...” /10хх 94-99/,

шинжээч А.Цэнд-Аюушийн “...Тухайн компанийн ашиглалтын МҮ-13327 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 42.67 га талбайд олборлолт явуулж эвдрэлд орсон байна. Олборлолт явуулсан талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа огт хийгдээгүй байна. ...” /5хх 223-227/ гэсэн мэдүүлгүүд,

Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд оролцох хүмүүсийн нэрс, ирц, хэлэлцсэн асуудлын төлөвлөгөө /1хх 163-166/, Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоолын хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 167-169/, Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоол /1хх 170-178/, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1-1/3367 дугаартай “Санал өгөх тухай” албан тоот /7хх 249/, “Тусгай зөвшөөрөл цуцлах, шинээр тусгай зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд яамдаас өгсөн саналын товъёог /1хх 196-203/, хэрэг бүртгэлтийн 194100033 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх 114, 226/, Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл /11хх 24-27/, Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаартай тогтоол /1хх 26-27/, Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 13 дугаартай тогтоол /1хх 27-28/, Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолын хуулбар /1хх 29-38/, Засгийн газрын 90 дугаартай тогтоолын хуулбар /1хх 39-43/, Засгийн газрын 91 дугаартай тогтоолын хуулбар /1хх 44-53/, Уул уурхайн сайдын А/115 дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсгийн тушаал, түүнтэй холбоотой баримтууд /1хх 54-56/, Уул уурхайн сайдын А/116 дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсгийн хурлын 010203 дугаартай хурлын тэмдэглэлийн хуулбар /1хх 57-71/, А/110 дугаартай тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн хуулбар /1хх 76-83/, албан томилолтын удирдамж /1хх 73/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 114-142/, Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай 90 дугаартай тогтоол /1хх 39-43/, тогтоолын хавсралт, Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай 91 дугаартай тогтоол /1хх 44/, тогтоолын хавсралт /1хх 45/, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаартай тушаал /1хх 58/, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл /1хх 61-71/, албан томилолт /1 хх 73/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар төрийн бодлогыг тодорхойлох;” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 13 дугаартай “Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул орчмын газар нутгийг байгалийн нөөцийн ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авчээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6-д заасныг үндэслэн гарсан Улсын Их Хурлын 2016 оны 13 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар хуульд заасан эрхийнхээ хүрээнд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 90 дугаартай “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” тогтоол гаргасан байна.

Уг тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён-Уул орчмын дурсгалт газрын хилийн заагийн асуудлыг тус тус хавсралтаар баталсан байна.

Мөн Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаартай “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор “...Байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх, түүх, соёлын үнэт өвийг тогтвортой хадгалах, устах аюулд орсон амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсугай. ...Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай. ...” гэсэн агуулга бүхий тогтоол гаргажээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Үндсэн хуулийн дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцаж, дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гэж,

мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3-т “Хууль болон Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн дагуу Засгийн газрын дотоод, гадаад үйл ажиллагааг удирдана;” гэж,

мөн зүйлийн 1 дэх хэсгийн 6-д “энэ хуулиар тогтоосон үндсэн хүрээнд Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлыг тодруулан хуваарилж, түүний гүйцэтгэлд хяналт тавина. ...;” гэж,

мөн зүйлийн 1 дэх хэсгийн 7-д “Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж хуралдааныг товлож, даргална;” гэж,

мөн зүйлийн 1 дэх хэсгийн 9-д “Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ж.Э Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн хувьд Ерөнхий сайдын хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дугаартай, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 91 дугаартай тус тус тогтоолыг хэрэгжүүлэх, зохион байгуулах үүргийг хуулиар хүлээжээ.

Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 13 дугаартай, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаартай тогтоолууд болон Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дугаартай, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 91 дугаартай тогтоолууд батлагдаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 6 компанид олгогдсон 7 ширхэг ашигт малтмалын хайгуулын лицензийг тухайн газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай тогтоол гарснаар тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон байна.

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна” гэж,

мөн хэсэгт “Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ж.Э нь Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн хувьд Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 13 дугаартай, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаартай дугаартай, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 90 дугаартай, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 91 дугаартай тогтоолуудын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 256 дугаартай тогтоолыг гаргасан.

Улсын Их Хурлын тогтоолд зааснаар Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 91 дугаартай тогтоолоор “Элбэг орд” ХХК-ийн эзэмшиж байсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Улаан сайр-2 нэртэй газрыг эзэмшиж байсан 014145 дугаартай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоолоор нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэжээ.

Ингэж шийдвэрлэхдээ Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоолоор Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 13 дугаартай, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаартай дугаартай тогтоолууд, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дугаартай, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 91 дугаартай тогтоолуудад тусгагдаагүй “Азаргын гол чонот” ХХК-ийн Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт Цагаан жалга нэртэй газарт эзэмшиж байсан 013997, Сэлэнгэ сумын Хөх чулуутын ам гэх нэртэй газарт эзэмшиж байсан 013490 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосны нөхөх олговорт “Азаргын гол чонот” ХХК-д 5 аймгийн 10 сумын газар нутагт лиценз олгохоор хэлэлцэн шийдвэр гаргахдаа 020922 дугаартай Улаан сайр-2 нэртэй талбай нь стратегийн ач холбогдол бүхий газартай давхцалтай болох нь Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 27 дугаартай “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтад орсныг мэдсээр байж уг ашигт малтмалын хайгуулын лицензтэй талбайг “Элбэг орд” ХХК-д нөхөх олговор олгох хэлбэрээр олгож хууль бус шийдвэр гаргажээ.

Энэ нь Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн 07/6063 дугаартай албан бичгээр нотлогдон тогтоогдсон байна.

Мөн шүүгдэгч Ж.Э, түүний төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс нар нь 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Хэрх-Илч” ХХК-ийг үүсгэн байгуулж, 68.49 хувийг Ж.Эрдэнэтөгс, 31.51 хувийг Ж.Э эзэмшдэг болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон бөгөөд Ж.Э нь өөрийн болон төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс нарын хувьцаа эзэмшдэг “Хэрх-Илч” ХХК-д Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоолоор “Элбэг орд” ХХК-д нөхөх олговор олгосон 020922 дугаартай Улаан сайр-2 нэртэй ашигт малтмалын хайгуулын лицензтэй стратегийн ач холбогдол бүхий талбайг 5.000.000 төгрөгөөр худалдан авсан нь гэрч С.Соргогбаатарын /4хх 146-149/ мэдүүлэг болон Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 172 дугаартай шийдвэр зэргээр тогтоогджээ.

Улмаар шүүгдэгч Ж.Эрдэнэтөгс нь өөрийн төрсөн ах Ж.Эын зөвлөснөөр өөрийн “Хэрх-Илч” ХХК-д бүртгэлтэй Улаан сайр-2 нэртэй талбайг Х.Бат-Эрдэнэтэй уулзаж, түүний үүсгэн байгуулсан “Бэст лэнд майнинг” ХХК-д 1.000.000 төгрөгөөр худалдан шилжүүлсэн болох нь гэрч Ж.Эрдэнэтөгс /5хх 156-157/, Б.Баярбилэг /4хх 159-160/, Х.Бат-Эрдэнэ /4хх 162/ нарын мэдүүлэг, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 492 дугаартай шийдвэр зэргээр нотлогдсон.

Шүүгдэгч Ж.Э Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал ...нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэж заасныг, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасныг зөрчиж Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоолд тусгагдаагүй талбайг “Азаргын гол чонот” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ж.Э нь Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан Ерөнхий сайдын бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс болон өөртөө эдийн засгийн илт давуу байдлыг бий болгож стратегийн ач холбогдол бүхий талбайг өөрийн хамаарал бүхий компанид авсан үйл баримт, мөн Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолд тусгагдаагүй “Азаргын гол чонот” ХХК-ийн компанийн нөхөх олговорт нь зориулж талбай олгож, өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглажээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Ц.Дашдорж нь Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90, 91 дугаартай тогтоолуудыг хэрэгжүүлэх үүргийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр А/110 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал гаргаж, тухайн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 6 компанид олгогдсон 7 ширхэг ашигт малтмалын хайгуулын лицензийг тухайн газар нутгийг тусгай хамгаалалтад авах, тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болсонтой холбогдуулж нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх судалгааг хийхдээ Засгийн газрын 90, 91 дүгээр тогтоолд хамааралгүй “Азаргын гол чонот” ХХК, “Элбэг Орд” ХХК-иудын материалыг оруулж, судалгааны ажлыг цаг хугацааны хувьд давчуу байдлаар хийлгэсэн болохыг тухайн үеийн ажлын хэсгийн гишүүд болох гэрч Н.Эрдэнэмядаг, Д.Мөнхтамир, М.Батбаяр, Д.Болортуяа нарын мэдүүлгээр тогтоогджээ.

Түүнчлэн дээрх ажлын хэсгийн хоёр дахь хурлын үеэр “Элбэг орд”, “Азаргын гол чонот” компаниудын асуудал хэлэлцэгдэх үед ажлын хэсгийн гишүүд Засгийн газрын 90, 91 дүгээр тогтоолд хамаарахгүй компани орсон талаар тодруулахад тухайн үеийн Уул уурхайн сайд Ц.Дашдоржоос шүүгдэгч Д.Гад “Азаргын гол чонот ХХК-ийн талаар судал” гэж үүрэг өгсөн талаар яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ дурджээ.

Мөн Д.Т яллагдагчаар мэдүүлэхдээ “Дашдорж сайдтай 2-3 удаа уулзаж байсан. Тэгээд Д.Гтай уулз гэсний дагуу Д.Гтай уулзсан” гэх бөгөөд үүнээс хойш болсон ажлын хэсгийн хоёр дахь хурлын дараа “Азаргын гол чонот”, “Элбэг орд” гэдэг компаниуд дээр ажлын хэсгийн гишүүд тусдаа дүгнэлтээ гаргаж, ажлын хэсгийн гурав дахь хурлаар аж ахуйн нэгжүүдэд нөхөх олговор олгох асуудлыг хэлэлцээд “Азаргын гол чонот” ХХК-д нөхөх олговор олгохыг дэмжсэн тул дүгнэлтээ баталгаажуулж Засгийн газрын хуралдаанд саналаа оруулахаар хүргүүлсэн байна.

Засгийн газрын хуралдаанд холбогдох асуудлыг оруулахдаа тухайн яамыг хариуцсан референтээр материалыг дамжуулан хуралдаанд оруулах эсэх талаар хянуулдаг ба гэрч Ж.Уранчимэгийн “...Хариуцсан яамнаас хуралдаанаар хэлэлцүүлэхээр асуудал оруулж ирэх тохиолдолд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын удирдлагаас надад цохогдож ирсний дагуу материал хүлээн авдаг. Материалыг хүлээн авч судлан ямар асуудал оруулж ирж байгаагаас хамаарч заавал санал авсан байх ёстой яамны санал байгаа эсэхийг тодруулж, мөн бусад яамдаас санал авсан эсэхийг судална. Мөн хэлэлцэх асуудал хуульд нийцэж байгаа эсэхийг судалдаг. Хуульд нийцэж байгаа эсэхийг судлахдаа Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал мөн эсэх гэдэг талаас нь судалдаг. Судалж үзээд материал бүрдэл хангагдсан, хуралдаанаар хэлэлцүүлэх нь хуульд нийцэж байвал хэлэлцүүлэхээр оруулдаг. Хэрвээ хуульд нийцэхгүй байх, мөн материал бүрдэл хангагдаагүй байвал буцаадаг, гэхдээ заримдаа бидний саналыг хүлээн авалгүй Засгийн газрын хуралдаанд шууд оруулах тохиолдол гардаг. Гэхдээ ... бидний саналыг аваагүй тохиолдолд заримдаа хуралдаанаар шийдвэрлэгдэх тохиолдол ч байдаг. Өөрөөр хэлбэл хариуцсан референтийн саналыг үл харгалзан дэмжигдэх, дэмжигдэхгүй байх тохиолдол гардаг гэсэн үг юм. ...Энэ албан бичиг нь 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн дугаартай байгаа боловч Засгийн газрын хуралдаан болохын өмнөхөн ирсэн байж магадгүй. Миний санаж байгаагаар тухайн үеийн Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Дашдорж уг асуудлыг оруулмаар байна гэж надтай ярьж байсан шиг санагдаж байна. Зарим тохиолдолд хариуцсан сайд нь өөрсдөө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайдтай шууд яриад оруул гэдэг даалгавар өгсөн гээд хуралдаанд оруулах тохиолдол байдаг. Энэ асуудалд миний тавьсан асуудлыг тодруулалгүй хуралдаанд оруулж байсан шиг санагдаж байна. ...Гэхдээ энэ асуудлыг хуралдаанд оруулах үүргийг дээрээс өгч байсан шиг санагдаж байна. Яагаад гэвэл энэхүү хэлэлцүүлэх асуудал тийм хурдан хуралдаанд орох боломжгүй, нэлээн сайн судлагдах ёстой байтал зарим санал ирээгүй, тооцоо судалгааг ирж тайлбарлаагүй байхад хуралдаанд оруулсан байдаг...” гэх мэдүүлэг /8хх 60-64/-ээс үзэхэд Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолд хамааралгүй “Азаргын гол чонот” болон “Элбэг Орд” гэх компаниудын асуудал хууль, журамд заасныг дагуу явагдаагүй, харин эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн оролцооны үндсэн дээр явагдсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Ц.Дашдорж нь Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолд тухайн тогтоолуудаар тусгай хэрэгцээнд авсан талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниудын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болгон шийдвэрлэсний дагуу 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Ажлын хэсэг байгуулах тухай” А/110 дугаар тушаал гаргаж, Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолд заасан газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох асуудлыг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт үүрэг чиглэл өгч, хамааралгүй “Азаргын гол чонот” болон “Элбэг Орд” ХХК-иудыг хамааруулж Засгийн газрын хуралдаанаар оруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Үндсэн хуулийн дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцаж, дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гэж,

мөн зүйлийн 1 дэх хэсгийн 6-д “энэ хуулиар тогтоосон үндсэн хүрээнд Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлыг тодруулан хуваарилж, түүний гүйцэтгэлд хяналт тавина. ...” гэж,

мөн хуулийн 30 дугаар зүйлийн 5-д “Засгийн газрын тогтоолд түүний биелэлтийг хариуцсан сайд нар, дараа нь Ерөнхий сайд гарын үсэг зурна” гэж тус тус зааснаас үзэхэд Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолд газар нутгийн хувьд хамааралгүй аж ахуйн нэгжүүдэд нөхөх олговор олгуулах тухай асуудлыг шийдвэрлэсэн 256 дугаар тогтоолд салбар хариуцсан сайд Ц.Дашдорж, Монгол улсын Ерөнхий сайд Ж.Э нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ. 

Шүүгдэгч Б.О, Д.Т нар нь 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Азаргын гол чонот” ХХК-ийг үүсгэн байгуулж /4х 186/, Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан нь Хил хамгаалах Ерөнхий газрын албан бичиг хавсралт /11х 86-89/-аар нотлогдож байх ба өөр хоорондоо компаний эрхийг харилцан бие бие рүүгээ шилжүүлэн ажилласан нь хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа /11х 100-108, 151-153, 154, 160-165/-гаар тогтоогджээ. Тэрээр 2011 онд Улсын Их Хурлын тогтоолоор хүчингүй болсон “Азаргын гол чонот” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоолд хууль бусаар хамааруулсан нь дээрх баримтуудаар нотлогджээ.

“Азаргын гол чонот” ХХК-ийн үүсгэн байгуулагч, шүүгдэгч Б.О нь өөртөө давуу байдал олж авахын тулд “Азаргын гол чонот” ХХК-д дээрх тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчин олгох, авах ажиллагааг шүүгдэгч Ж.Эын төрийн өндөр албан тушаалтны, шийдвэр гаргах эрх мэдлийг урвуулан ашиглаж хамтран зохион байгуулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүи байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж,

“урвуулан ашиглах” гэж “албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

Нийтийн албан тушаалтны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийн улмаас давуу байдал олж авсан хуулийн этгээд, хувь хүний хийсэн үйлдлээс хамааруулан тухайн хэрэгт хамтран оролцсон байдлыг тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

“Азаргын гол чонот” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.О, тус компаний гүйцэтгэх захирал Д.Т нарын улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтнуудын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлыг ашиглан өөрсдийн хамаарал бүхий хуулийн этгээдэд давуу байдал бий болгох хууль зөрчсөн санаатай үйлдлийн улмаас тус компани давуу байдал олж авсан бөгөөд тэднийг эцсийн өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Эцсийн өмчлөгчийг хууль зүйн хувьд:

харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

харилцагч нь хувь хүн бол тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

хөрөнгийг удирдах хэлцлийн хувьд тухайн хөрөнгө итгэмжлэн удирдах хэлцлийн үндсэн дээр үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг гэж тус тус тодорхойлж, гэмт хэргийн улмаас давуу байдал олж авсан хуулийн этгээдийн цаана байгаа хүмүүсийг хамааруулан авч үзсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэв.

Ингэхдээ аль нэг зохион байгуулагчийн үйлдэл дутагдахад үйлдэл бүрэн зохион байгуулагдахааргүй, төгсөхөөргүй байгаа үндэслэлээр түүнийг гэмт хэргийг хамтран зохион байгуулагч гэж үзсэн нь гэрч Д.Мөнхтамир /7хх 180-186/, М.Батбаяр /7хх 187-192/, Н.Эрдэнэмядаг /7хх 193-194, 211-213/, Д.Болортуяа /7хх 213-218/ нарын мэдүүлэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1-1/3367 дугаартай “Санал өгөх тухай” албан тоот /7хх 249/, “Тусгай зөвшөөрөл цуцлах, шинээр тусгай зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд яамдаас өгсөн саналын товъёог /1хх 196-203/ зэргээр тогтоогдсон байна.

Дээрх үйлдэлд хамтран оролцсон шүүгдэгч Д.Т нь “Азаргын гол чонот” ХХК-ийг үүсгэж байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөртөө ашигтай давуу байдал олгох шийдвэр гаргуулахаар төрийн захиргааны албан тушаалтнуудад нөлөөлж лицензийг авсан.

Шүүгдэгч Б.О нь уг үйл явдлыг хууль ёсны мэт харагдуулах зорилгоор бичиг баримт боловсруулах, төрийн холбогдох байгууллагад хандах асуудлыг өөрийн үүсгэн байгуулсан компаниа шилжүүлсэн Д.Тын оролцоо дэмжлэггүйгээр хийх боломжгүй бөгөөд Д.Т нь Б.Отай урьдчилан тохиролцож, амлан дэмжлэг үзүүлэх байдлаар гэмт хэрэгт хамжигчаар оролцжээ.

Шүүгдэгч Д.Гын хувьд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн газрын даргаар ажиллаж байхдаа Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дугаартай, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 91 дугаартай тогтоолуудад хамрагдаагүй асуудлыг шийдвэрлэсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан.

Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн 2 дугаар зүйлийн 1-д “Төрийн албан тушаалтан” гэж: (i) оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран”, Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн тайлбарт: “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргыг ойлгоно” гэж зааснаас үзвэл гэмт хэрэгт үйлдэх үедээ Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан шүүгдэгч Ж.Эыг “улс төрд нөлөө бүхий этгээд” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;

мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал гэж тодорхойлжээ.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор төгсдөг ба энэ гэмт хэргийн улмаас заавал хохирол, хор уршиг учирсан байх, түүнийг заавал тодорхойлохыг шаарддаггүй.

Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн улмаас ямар нэгэн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан байх бөгөөд халдлагын зүйл нь иргэдийн болон олон нийтийн эрх ашиг байдаг онцлогтой юм.

Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн 19 дүгээр зүйлд “Оролцогч улс бүр төрийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар, зүй бусаар давуу тал олгох зорилгоор чиг үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашиглах, өөрөөр хэлбэл аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх буюу гүйцэтгэхгүй байх үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ” гэж чиг үүргээ урвуулан ашиглахыг тодорхойлсон бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, гэмт хэрэгт тооцжээ.

Шүүгдэгч Ж.Эын хувийн ашиг сонирхолоор буюу мэдсээр байж Засгийн газрын 2017 оны 90, 91 дугаартай тогтоолоор баталсан ... байгалийн нөөц газрын хилийн заагт хамааралгүй, Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт “Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруу гэх газарт байрлах ашигт малтмал хайх 42.882.88 га, ашиглах 407.55 га, нийт 43.290.43 га талбай нь бүхэлдээ багтсан “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулж, Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д Өмнөговь аймгийн Хүрмэн, Гурвантэс, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Гучин-Ус сум, Дорнод аймгийн Дашбалбар сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Ховд аймгийн Алтай сум гэсэн 5 аймгийн, 10 сумын нутаг дэвсгэрт, нийт 8 ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн солбицлыг батлуулсан,

мөн Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах “Улаан сайр 2” гэх нэртэй талбайг Монгол Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамрагдсан газрын давхцалтай буюу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоолын дагуу “Элбэг орд” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 559 дугаартай шийдвэрээр XV-020922 дугаар бүхий газрыг төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсийн хамт үүсгэн байгуулж, өөрөө 31 хувийн хувьцааг эзэмшдэг “Хэрх Илч” ХХК-иар дамжуулан 5.000.000 төгрөгөөр худалдан авч, өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал бий болгож, өөрт олгогдсон шийдвэр гаргах эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл нь,

шүүгдэгч Б.Оын Улсын Их Хурлын тогтоолоор цуцлагдсан тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор олгох талаар тогтоолд дурдаагүйг мэдсээр байж өөртөө давуу байдал олж авахын тулд нөхөн олговор олгуулах тухай хүсэлтээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нараар дамжуулан ажлын хэсгийн гишүүдэд үүрэг чиглэл өгүүлэн бичиг баримт боловсруулах, төрийн холбогдох байгууллагад хандах, уг үйл явдлыг хууль ёсны мэт харагдуулах зорилгоор өөрийн үүсгэн байгуулсан компаниа шилжүүлсэн гэх Д.Ттай хамтран оролцож, Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д эдийн засгийн илт давуу байдал бий болох нөхцөлийг бүрдүүлсэн үйлдэл нь,

шүүгдэгч Д.Т нь өөртөө давуу байдал олж авахын тулд бичиг баримт боловсруулах, төрийн холбогдох байгууллагад хандах, уг үйл явдлыг хууль ёсны мэт харагдуулах зорилгоор өөрийн үүсгэн байгуулсан компаниа шилжүүлсэн гэх Б.От өөрийн үйл ажиллагаагаараа дэмжлэг үзүүлэн гэмт хэргийг төгс үйлдэгдэхэд хамжигчаар оролцсон үйлдэл нь,

шүүгдэгч Д.Г нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуй нэгжүүдэд нөхөн олговор олгох асуудлыг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа ажлын хэсгийн тайланд “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулж, улмаар “Азаргын гол чонот” ХХК-д Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт 5929.95 га, Өвөрхангай аймгийн Баруунбаян, Хайрхандулаан сумуудын нутагт 7957.91 га, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумуудын нутагт 8981.96 га, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт” 14.034.94 га, Ховд аймгийн Алтай сумын нутагт 996.42 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 880.8 га, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 2883.34 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 7696.98 га талбайг олгуулахаар тусгасан үйлдэл нь,

түүнчлэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/98 дугаартай тушаалаар 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 4-ний өдрүүдэд газар дээр нь танилцаж ажиллахыг үүрэг болгосоор байхад энэ чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр “Азаргын гол чонот” ХХК-ийн талбай дээр очиж танилцалгүй “Азаргын гол чонот” ХХК-д нөхөх олговор олгуулахаар ажлын хэсгийн тайланд тусгасан үйлдэл нь тус тус бүхэлдээ нэг гэмт хэргийн нийгмийн аюултай байдлыг бий болгосон байх бөгөөд тэдгээрийн хэн нэгний үйлдэл, шийдвэр гаргалт, оролцоогүйгээр гэмт хэрэг төгсөх боломжгүй байсан нь шүүгдэгч тус бүрийн бодит үйлдэл, оролцоо нь учирсан үр дагавартай шууд шалтгаант холбоотойг илэрхийлж байна.

Прокуророос шүүгдэгч Ж.Э, Б.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Д.Г, Д.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ.” гэж тус тус заажээ.

Прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг үйлдэл оролцоогоор нь зүйлчлэхдээ Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь агуулгын хувьд хуульд нийцэхгүй болжээ.

Хэргийг шинжлэн судлахад, анхан шатны шүүхээс “...Шүүгдэгч ... Ж.Э, Б.О нарын санаа зорилгын дагуу ... албаны эрх мэдлээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгохын тулд урвуулан ашигласан гэмт хэргийн үндсэн шинж, хүндрүүлэх шинжийн аль алиныг хангажээ. ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч Д.Гын үйлдлийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн нийгмийн аюул, үйлдлийнх нь хууль бус болохыг мэдсээр байж өөрсдийн үйл ажиллагаагаараа дэмжлэг үзүүлж гэмт хэргийг төгс үйлдэгдэхэд хамжигчаар оролцсон. ...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Гыг “...Ж.Э, Б.О нарын зохион байгуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн нийгмийн аюул, үйлдлийнх нь хууль бус болохыг мэдсээр байж өөрийн үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлж гэмт хэргийг төгс үйлдэгдэхэд хамжигчаар оролцсон. ...” гэж дүгнэсэн боловч хэрхэн урьдчилан амласныг тогтоогоогүй байх тул үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Э, Б.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо хамтран оролцсон байдлаар дүгнэсэн атлаа дахин бүлэглэж гэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн хамтран оролцож гэмт хэрэг үйлдэх, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасан бүлэглэн гүйцэтгэх ойлголтууд нь хууль зүйн хувьд ялгаатай бөгөөд хэргийн үйл баримтаас хамаарч зохих зүйл, хэсгийг журамлахаар хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Э, Б.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Шүүгдэгч Д.Тын гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаатай хорих ял, мөн шүүгдэгч Д.Гын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тус тус өөрчлөв.

Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрх зөрчигдсөн, яллах дүгнэлтийг хуульд заасан шаардлагын дагуу гардаж аваагүй, Улсын Их хурлын гишүүний халдашгүй байдал болон Улсын Их хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн байхад Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүй цагдан хорьсон гэсэн гомдлуудын хувьд анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн тайлбар, дүгнэлт нь тодорхой бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэв.

Түүнчлэн, Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 142 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш анхан шатны шүүхээс өмгөөлөгч ирээгүй, шүүгчээс татгалзах, өмгөөлөгчөөс татгалзах, дахин өмгөөлөгч авах, солих, хэргийн материалтай танилцах зэрэг үндэслэлүүдээр шүүх хуралдаан 3 удаа хойшлогдсон байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж хэргийн үйл баримтыг тогтоосон нь оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ж.Эад яллах дүгнэлт гардуулах талаар мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлж, яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа явуулсан боловч гардаж аваагүй байх бөгөөд яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзсан тухай тэмдэглэл /15хх 57-70/ үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгчийн захирамжаар түүнийг албадан ирүүлэх нөхцөл байдал үүссэн нь хавтас хэрэгт авагджээ.

Түүнчлэн, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Ж.Э, Б.О, Д.Г, Д.Т, С.М нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг товлоход шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Б.Баясгалан, Г.Оюунцэцэг нараас, шүүгдэгч Б.О өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Т.Энхбаяр нараас татгалзсан үндэслэлээр шүүх хуралдаан 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хойшилсон байх боловч уг өдрийн шүүх хуралдааныг шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Д.Нямдорж, шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Т.Золбоо нарын гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан дахин хойшилсон байна. Улмаар шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүртэл хойшлуулж, шүүгдэгч Ж.Э өмгөөлөгчөө сонгоод хавтас хэргийн материал танилцуулахыг даалгасан боловч өмгөөлөгч Д.Батсүх нь “хэргийн материалтай танилцуулаагүй тул шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй, шүүх хуралдаанаас гарах хүсэлтэй байна” гэж шүүх хуралдааны танхимаас гарсан болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “улсын яллагч, өмгөөлөгч солигдож, эсхүл нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж болно” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно.” гэж заажээ. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Мөн өмгөөлөгч авах, сонгох, солих, шүүх хуралдаанд бэлтгэх хангалттай цаг хугацаа шүүгдэгч нарт байсан бөгөөд энэхүү эрхээ урвуугаар ашиглаж, шүүн таслах ажиллагааг тасалдуулах зорилготой байсан нь тогтоогдсон, эрхээ урвуугаар ашиглаж байгаа үйлдлийг зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна.

Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд эрүүгийн хэргийн хүрээнд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх хэмжээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тодорхойлогдоно.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж зааснаар илэрнэ.

Мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ хуульд зааснаас өөрөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх хэм хэмжээ тогтоосон журам гаргахыг хориглоно” гэж 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүрээ хязгаарыг хуулиар тогтоож өгсөн байна.

Эдгээр хэм хэмжээнүүдийн агуулга нь аливаа эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа зөвхөн процессын хуулиар тогтоосон журмыг баримтлах, хууль хэрэглэх эрэмбэ дараалал, зарчмыг тогтоож, шүүхийн үйл ажиллагааны үндсийг зөвхөн хуулиар тогтоох Үндсэн хуулийн зарчмыг баталгаажуулжээ.

Шүүгдэгч Ж.Э, Б.О, Д.Г, Д.Т нарт холбогдох хэрэгт мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, уг хэрэгт прокурор хяналт тавьж, улмаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн суурь зарчимыг удирдлага болгон хэргийг хянан шийдвэрлэж, гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хэлэлцэх хэмжээ, хязгаарын хүрээнд шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Т.Энхбаяр, Т.Золбоо, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав, шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/646 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Б овогт Жын Эыг “Улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар бүлэглэж, хамтран оролцсон” гэм буруутайд, М овогт Бын Оыг “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар бүлэглэж, хамтран оролцсон” гэм буруутайд, Г овогт Дийн Гыг “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт бүлэглэж, хамтран оролцсон” гэм буруутайд, Но овогт Дын Тыг “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар бүлэглэж, хамтран оролцсон” гэм буруутайд тус тус тооцсугай, ...” гэснийг “...шүүгдэгч Б овгийн Жын Эыг “Улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, М овгийн Бн Оыг “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г овгийн Дйн Гыг “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Н овгийн Дын Тыг “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хугацаатай хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэсэн хэсгийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаатай хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Гын 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 71 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /71х15.000=1.065.000/ эдлэх ялаас нь хасч /30.000.000-1.065.000=28.935.000/, түүний эдлэх ялыг 28.935.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 28.935.000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. ...” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гыг нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ