Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 139/ШШ2021/00228

 

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 139/ШШ2021/00228

******* аймаг

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

******* ******* ХХК-ий нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* дарга /О.*******/, Ч.******* нарт  холбогдох,  газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,   нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.*******, хариуцагч Ч.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., С., хариуцагч ******* аймгийн ******* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., Б.,   шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б. нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ******* ******* ХХК нь 2004 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ХХК-аас захыг худалдан авахдаа нийт 11 зүйлийн эд хөрөнгийг  актаар, түүний дотор маргаан бүхий газрыг хүлээн авсан байдаг бөгөөд одоог  хүртэл ******* аймгийн хүнсний захын үйл ажиллагааг  үргэлжлүүлэн  эрхэлж байна. Анх тус  захыг худалдан  авахад  Ч.*******гийн  гэх контейнэр  хашаанд байгаагүй гэдгийг  бид ч хариуцагч  нар ч бүгд  мэдэж байгаа боловч өнөөдрийг  хүртэл тэрээр өөрийн  газар хэмээн  маргасаар байгаа нь шударга  ёсонд  нийцэхгүй, улаан цайм хүний эд хөрөнгийг  хууль бусаар  олж авсан  үйлдэл гэж үзэж байна. 2009 онд  Ч.*******  бараагаа агуулдаг  контейнераа  манай худалдан авсан захын  хашаанд түр байлгая гэж гуйсных нь  дагуу тавиулсан.  Гэтэл одоо  тухайн газрыг  суллаж өгөхгүй гэж бүр өөрийн газар гэж  маргаж байгаа нь  шударга бус бодит  үнэнд нийцэхгүй  юм. Өөрөөр хэлбэл  ХХК-ийн  эзэмшиж ашиглаж байсан, дараа нь ******* ******* ХХК-ийн эзэмшиж байсан үйл ажиллагаа явуулж  байсан газрыг  төрийн байгууллагын  мэргэжилтэнтэй хуйвалдан дээрэмдэн  авсан үйл ажиллагаа  юм. Тухайн үед ийм хүн чанаргүй  шударга бус зүйл хийнэ гэж огт бодсонгүй. Нөгөө талаар  төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа ба 2004 онд ******* ******* ХХК-д хүнсний захын зориулалтаар 4517.5 м.кв  газар олгож нэгж талбар  бүрээр гэрчилгээ  олгохыг  ******* аймгийн ******* дарга, газрын албандаа үүрэг болгожээ. Гэтэл Газрын алба нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу өөрт ногдсон  ажлаа зохих ёсоор  хийлгүй, эс үйлдэл гаргасан нь  энэхүү маргаан  үүсэх бас нэг  шалтгаан болсон гэж үзэж байна.  ******* ******* ХХК нь эзэмшил  бүхий газартаа  тодорхой үйл ажиллагаа  явуулж, өмчлөлийн  эд хөрөнгө  /бетонон  хашаа, цементэлсэн  талбай, бусад үл хөдлөх эд хөрөнгө/  байсаар байтал  өөрийн өмчлөлийн  хашааныхаа  дотор талд  Ч.*******гийн  гуйснаар  контейнер  байрлуулсан газрыг  хэрхэн олж авсан нь тодорхойгүй байхад зөвхөн  кадастрын зураглал хийсэн  гэдгээр  бусдын  эзэмшил газрыг  Ч.*******гийн  газар мэтээр  бодит байдлаас  тэс зөрүүтэй  нөхцөл байдал үүсээд  маргаан бүхий  газар  / захын баруун өмнө  байрлах контейнерийн доорхи 32 м.кв  газар/-ын хууль ёсны эзэмшигч гэдгийг  тогтоолгох шаардлагыг  гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* аймгийн ******* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., Б. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймгийн сумын 7-р баг, 59-р байр, хаягт оршин суух *******баяр ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хянаж  үзээд дараах  тайлбарыг хүргүүлж байна. ******* ******* ХХК-д 2004 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн  1 дугаартай худалдах, худалдан авах  гэрээг үндэслэн  аймгийн ******* даргын  2004 оны 11 сарын 11-ний  өдрийн 300 дугаар захирамжаар  4517.5 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн.  2004 онд  хүнсний захыг  худалдан авахад  маргаан бүхий  газар дээрх  контейнер   байсан эсэхийг  мэдэхгүй байна. ******* ******* ХХК-д аймгийн ******* даргын  2004 оны 11 дугаар сарын 11-нйи өдрийн 300 дугааар захирамжаар 4517. 5 м.кв  газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар  эзэмшүүлсэн газар  нь 2013 он хүртэл  аймгийн кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй. Иймд иргэн Ч.*******гийн кадастрын зураг хийлгэх хүсэлтийн дагуу тус байгууллагын Геодези зураг зүйн  асуудал хариуцсан мэргэжилтэн  очиж хэмжилт хийж, хийсэн  хэмжилтийн  дагуу Ч.*******гийн  талбайн хэмжээг өөрчлөх  2013 оны 11 сарын 05-ны өрийн А/566 дугаар захирамж гарсан гэжээ.

Хариуцагч Ч.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., С. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: сумын ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлд холбогдуулан доорхи тайлбарыг  гаргаж байна.  Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын  шатны  захиргааны  хэргийн шүүх хуралдааны  2020 оны 04 сарын 08-ны өдрийн 109 тогтоолоор ******* ******* ХХК-ийн газрын хууль ёсны эзэмшигч  болохыг тогтоолгох  тухай нэхэмжлэлийн  шаардлагатай  холбоотой  асуудлыг шийдвэрлэсэн  ба нэг шүүхийн  шийдвэрлэсэн  асуудлыг  өөр шүүх  шийдвэрлэх  эрхгүй тухай хуулинд  тодорхой заасан тул  хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ******* ******* ХХК нь 2003 оны 08 сарын 06-нь өдөр компаниас захыг худалдаж авахдаа нийт 11 зүйлийн эд хөрөнгийг актаар болон түүний дотор маргаан бүхий газрыг хүлээн авсан. Эхэндээ ******* нь контейнерээ манай ******* ******* ХХК-ийн эзэмшлийн хашаанд оруулж тавьсан байснаа газраа чөлөөлж өгнө үү гэхэд манай эзэмшлийн газар гээд маргаж эхэлсэн. Манай компани энэ маргаад байгаа газрыг компаниас худалдаж авсан. Гэтэл манайд огт хэлэлгүйгээр Ч.*******д эзэмшүүлэхээр аймгийн ******* даргын захирамж гарсан байсан. Энэ талаар маргаж газрын албан дээр очиход аймгийн ******* даргын захирамжаар Ч.*******гийн эзэмшиж байгаа газрын хэмжээг өөрчилсөн захирамж гарсан. Ч.******* нь уг захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж 4 жил орчим хугацаанд захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн. Эндээс дүгнээд энэ маргаад байгаа гарзын эзэмшигч болохоо тогтоолгох нь хуульд нийцэх юм байна гэж үзээд нэхэмжлэл гаргасан. ХК-аас худалдаж авсан газар тул хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын кадастрын мэдээллийн санд ******* ******* компанийн газар яагаад ороогүй байсан бэ гэхээр 2009 оноос хойш кадастрын зургийн мэдээллийн сан ажиллаж эхэлсэн байгаа. 2 иргэний газар бол 2003 оноос хойш эзэмших захирамжтай гэрчилгээтэй байсан боловч одоо уг маргааны гол үндэс нь ******* ******* компани эзэмшиж буй газар нь мэдээллийн санд ороогүй байхад иргэн Ч.*******гийн эзэмшиж буй газар нь түрүүлж мэдээллийн санд оруулсан нь  буруу буюу журам зөрчиж орсон гэж үзэж байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ******* ******* компани нь  эзэмшиж буй газраа 2010 онд мэдээллийн санд баталгаажуулж оруулаагүй байсан. Иргэн Ч.*******гийн газар бол 480 метр квадрат газрын гэрчилгээтэй байж байгаад сүүлд нь Уранчимэг Өлзийдүүрэн нараас худалдаж авсан газруудаа нийлүүлж  гэрчилгээг нэг болгож гаргуулах хүсэлт гаргасан байгаа. Манайд ажиллаж байсан Отгонтөгс гэж хүн явж хэмжилтийг хийсэн байдаг. Үүний үндсэн дээр иргэн Ч.*******гийн эзэмшиж буй газрын хэмжээг 633 м.кв болгон өөрчилсөн ******* даргын захирамж гарсан. ******* ******* компаниас хүн байлцуулахгүйгээр хэмжилтийг хийж гүйцэтгэсэн нь алдаа болсон. Газрын мэдээллийн санд байдаггүй учраас  Ч.*******гийн газрын хэмжилтийг ******* ******* компанийн хашаан дотроос авч мэдээллийн санд түрүүлж орсноор энэ маргаан эхэлсэн байгаа. Өмнө захиргааны хэрэг дээр энэ шийдвэр нь буруу байна гэж шийдсэн ямар нэгэн давхцал байхгүй гэж шийдсэн байгаа. ******* ******* компани өөрийн эзэмшил газраа тогтоолгох нэхэмжлэл гаргасан байгаа. Мэдээллийн санд анх ******* ******* компани нь санамсаргүй байдал ч юм уу, мэдэхгүйгээс болж мэдээллийн санд кадастрын зураг оруулаагүй улмаас маргаан үүсэх шалтгаан болсон гэж үзэж байна. ******* ******* болон Ч.*******гийн хооронд болсон харилцаа нь Ч.******* нь  контейнераа түр гуйж тавьсан гэдэг. Түүнийг бид нар сайн мэдэхгүй. Иргэн аж ахуйн нэгжийн хооронд үүссэн маргаан бол манай зүгээс анх иймэрхүү байдалтай үүссэн байгаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэд хэдэн баримт гаргаж өгсөн байгаа. Нэг хариуцлагагүй хүн ажиллаж 630 метр квадрат газрыг 2003 оны 10 сарын 24-ний өдөр кадастрын зураг хийсэн байна. Б. сая юу гэж хэлэв, би андуурсан байх гэж бодож байна. Ч.*******гийн газар биш юм аа гэж хэлэх шиг боллоо. 633 метр квадрат газарт Б. гарын үсэг зурж,   баталгаажуулж хянасан байдаг. 2003 оны 11 сарын 8-ны өдөр мөн кадастрын зураг байна. Энэ дээр зураглал байна. Контейнер байгаа газрыг маш тодорхой зурсан. Энэ хоёр зураглалаар 633 метр квадрат газар нь контейнер байгаа газар байжээ гэдэг нь харагдаж байгаа. Б.ийн саяны ярьсныг үндэслэж хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Тэрийг шүүхэд ирүүлээгүй. Захиргааны шүүх асуудлыг хэлэлцэхдээ  шинжээчийг бүгдийг ирүүлж  шинжээчийн дүгнэлт хэр үндэслэлтэй бэ гэдгийг үзсэн, өөрсдийн танилцуулга мэдээллийг авсан байдаг. Ингээд дүгнэлтийг гаргасан этгээд  эргэлзээ төрөөд газрын харилцаа зураг зүйн газрын дээд байгууллагаар нь шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлага байна гэж үзээд, шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг. Энэ нээрээ Ч.*******гийнх юм уу эсвэл ******* мандлынх юм уу гэдгийг нотлох гэж шинжээчийн дүгнэлтийг хэд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан. Тэр дүгнэлт бол кадастрын хэлтсийн дарга , , кадастрын мэргэжилтэн , ХХК-ны геодезийн мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээч томилогдсон, газар дээр нь ирж үзээд, өнөөдрийн байдлаар дүгнэлт гарсан. ******* ******* ХХК-ийн эзэмшүүлж байгаа газар 32 метр квадрат газрыг хасахгүйгээр цаад газар нь ******* ******* ХХК-ийн газар хангалттай байна, харин ч илүү байна гэсэн дүгнэлт гаргаж байсан. 633 метрт багтаж байгаа нь үнэн юм уу гэхээр 633 метрт багтаж байна гэсэн. Би сайн мэдэхгүй бичгийн баримт дээр л ярьж байна. Дүгнэлт  нэгэнт ингэж гарсан учир шүүх бол дүгнэлтийн эсрэг шийдээгүй байдаг. Б. болон газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын  мэргэжилтнүүд  хүртэл дээд шатны байгууллага буруу дүгнэлт гаргасан байна гэж эсэргүүцэл илэрхийлээгүй. Хурлын үеэр буруу шийдвэр гарсан байна гэж тайлбар гаргаагүй, эсэргүүцэл илэрхийлээгүй. Магадгүй өөр байгууллагаар дүгнэлт гаргуулна гэж хүсэлт гаргаагүй. 2020 оны 04 сарын 08-нд 109 дугаартай тогтоолоор Монгол Улсын хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол гэж гарсан. Иргэн Ч.*******гийн газар мөн байна гэж үзсэн. Сүүлд ахиад шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж нотлох баримт судалж тайлбар авах байх гэж бодож байна. Шүүх нотлох баримтыг үнэлж шийдэх байх, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэхь  хэсэгт зааснаар  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл явдал буюу, нотлох баримт нь  хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг ахин нотлохгүй. Энэ хэрэг хэрэгсэхгүй болох ёстой гэж ойлогдож байна. ******* *******, Ч.******* хоёр нь хоорондоо үндсэн нэг барилгын 2 талыг эзэмшиж ажиллаж амьдарч бизнес хийж байгаа хүмүүс, хоорондоо бол харь хамаагүй тусгай газар биш, нэг орчинд нэг байшингийн хоёр талыг эзэмшиж амьдарч, ажил амьдралаа залгуулдаг, хоорондоо хэлсэн ярьсан яриатай хүмүүс шиг харагдаж байгаа. Энэ ХХК-ий байр одоо байгаа, дэлгүүр үйл ажиллагаа явуулж байгаа ажлын байр, ямар ч төрийн байгууллага ямар ч газрын байгууллага цонхыг нь таглаад хүнд газар өгөх асуудал байхгүй байх гэж бодож байна,  ядаж усны хаялгыг чөлөөлж өгөх ёстой. Маргаан бүхий газар бол ийм учиртай. ******* ******* ХХК-ийн эзэмшиж байгаа газар хангалттай байгаа. Аль ч талаасаа бодоход шийдэгдсэн асуудал гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2020 оны 10 сарны 07-ны өдөр ******* ******* компаниас газрын  хууль ёсны эзэмшигчийг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Энэ асуудал нь 5 жил яригдсан асуудал. Захиргааны хэргийн анхан шат, давж заалдах шат, хяналтын шат гээд бүгдээр орсон шийдвэрлэгдсэн асуудал байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд, газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгоно гэсэн байдаг. Маргаад байгаа 32 метр квадрат газарт хэргийн материалд олон удаа үзлэг хийсэн. Шүүгч хийсэн, мөн 2 удаагийн бүрэлдэхүүнтэй шинжээч  томилуулж бас хийж байсан, Монгол Улсын Газар зохион байгуулалт, геодези,  зураг зүйн газраас дүгнэлт гарсан байдаг. Өндөр өртөг төлөөд, зардал мөнгө төлөөд. ******* аймгийн шүүхээс зардал мөнгийг  гаргаж, хууль ёсны шийдвэр үндэслэлийн дагуу дүгнэлт гаргуулсан. Ийм үйл ажиллагаанууд явагдаад Захиргааны хэргийн  анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн асуудал. Шийдвэрлээд явж байхад мөн л газар эзэмшигчээр тогтоолгох тухай Ч.*******гийн эзэмшээд байгаа  633 метр квадрат газар нь  мэдээллийн санд Ж. мэргэжилтний яриад байгаа мэдээллийн санд буруу хийсэн үү гэдгийг тогтоож бие даасан шаардлагыг гаргасан. Тэр нь мөн ялгаагүй шат шатны шүүх хурлаар шийдвэрлэгдсэн. Захиргааны хэргийн шүүхийн ажиллагааг иргэний хэргээр ахин баталгаажуулах гээд байгаа юм уу, эсвэл хоёр шүүгчийг хооронд нь хэн сайн хэн муу гэдгийн ялгуулах гээд байгаа юм уу, эсвэл шүүхийг шүүхтэй нь харьцуулах гээд байгаа юм уу, өмнө огт өөр юм яригдаж байсан бол бас өөр. Энэ 32 метр квадрат газар дээр Захиргааны шүүх дээр өдөржин шөнөжин хуралдаж байсан. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Ж., Б. нар өөрсдийн хийсэн үйлдлийг  үгүйсгэж байгаа байдал. Энэ шүүх дээр гаргаж байгаа асуудал нь сонин юм яриад байна, цахимаар орж байгаа болохоор зарим юмаа ойлгохгүй байгаа юм болов уу гэж бодож байна. Төрийн байгууллагын үйл ажиллагааг би шүүх эрх байхгүй, хэн нэгэн гарыг нь  барьж байгаад мэдээллийн санд оруулчихсан юм шиг, хэн нэгэн хүчээр гарын үсэг зуруулчихсан юм шиг бусдад ийм үл ойлголцож төрүүлж байна. Өмнө бол захиргааны хэргийн шүүхээр орж  шийдвэрлэгдсэн, 5 жил дамнан яригдсан, шат шатны дүгнэлтүүд гарчихсан асуудал. Одоо шаардлагаа сольж өөрчлөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэж явж байсан бол нэхэмжлэгч болоод газрын хууль ёсны эзэмшигч болгоно гээд явж байна. Мөд юу гэж хэлэх юм байгаа юм, энийг бас би ойлгохгүй байна. Эцсийн дүндээ бол бусдад төвөг учруулсан, шүүгч хоорондын үйл ажиллагааг харьцуулсан үйлдэл шиг харагдаж байна. ******* ******* компаниас гаргасан газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох  гэдэг нь нэгэнт тогтоогдсон  байгаа асуудал. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

******* ******* ХХК нь, ******* аймгийн ******* дарга /О.*******/, Ч.******* нарт  холбогдуулан ******* аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, ******* ******* ХХК-ий хашааны баруун урд хэсэгт байрлах контейнерийн доорхи 32 м.кв газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч тал: “Одоогийн ******* ******* ХХК-ийн объектыг хашаа газрын хамт ХК-аас 2004 онд худалдаж авч байсан. Хашаан доторхи газраас иргэн Ч.*******д эзэмшүүлсэн нь аймгийн ******* даргын /газрын албаны/ буруутай үйл ажиллагаанаас болсон. Хариуцагч нь захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал гэж байгаа боловч захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр газар эзэмшлийн асуудлыг шийдвэрлээгүй газар эзэмших эрх олгосон захирамжид өөрчлөлт оруулсан Аймгийн засаг даргын 2017 оны 11 сарын 1-ний өдрийн А/385, 2017 оны 7 сарын 24-ний өдрийн А/254 дугаартай захирамжуудтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч нь хэн болох тухай асуудлыг шийдвэрлээгүй. ” гэж;

Хариуцагч Ч.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар: “Маргаж байгаа газрыг кадастрын зураг үйлдэгдсэн, Аймгийн засаг даргын захирамжийн дагуу эзэмшиж байгаа. Өмнө нь энэ асуудлаар захиргааны хэргийн шүүхээр 4 жил гаруй маргаад эцэслэн шийдвэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл иргэн Ч.*******гийн эзэмшиж буй газар нь ******* ******* ХХК-ийн эзэмшиж буй газартай давхцаагүй байна гэж үзсэн. Захиргааны хэргийн шүүхээр нэгэнт тогтоогдсон асуудал тул иргэний хэргийн шүүхээр дахин шийдвэрлэх үндэслэлгүй” гэж;

 Хариуцагч ******* аймгийн ******* даргын төлөөлөгч нар: “Иргэн Ч.*******гийн эзэмшиж буй газрын кадастрын зураглал нь газрын кадастрын мэдээллийн санд эхэлж орсон байгаа тул газар эзэмших эрх олгосон. Ч.*******гийн газар эзэмших тухай хүсэлт гаргах үед хэмжилт хийсэн ажилтан хөршийг байлцуулалгүйгээр хэмжилт хийсэн нь алдаа болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж” тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Хариуцагч Ч.*******гээс ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 26-ны өдрийн 12 дугаартай шийдвэр /хэргийн 128-136-рт/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 670 дугаартай магадлал /хэргийн 124-127-рт/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 сарын 8-ны өдрийн 109 дугаартай тогтоол /хэргийн 114-123-рт/ , Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 6 сарын 19-ний өдрийн А/93 дугаартай шинжээчийн дүгнэлтийг /хэргийн 109-113-рт/ тус тус нотлох баримтаар ирүүлжээ.

Дээрхи баримтуудаас харахад захиргааны хэргийн шүүх Ч.*******гийн нэхэмжлэлтэй “******* аймгийн ******* даргын 2017 оны 7 сарын 24-ний өдрийн А/254 тоот “Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай”, 2017 оны 11 сарын 1-ний өдрийн А/385 тоот “Газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай, “2013 оны 10 сарын 14-ний өдөр үйлдсэн Ч.*******гийн эзэмшиж буй газрын байршлын кадастрын зураг болон 633 м.кв газраар кадастрын мэдээллийн санд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоож өгөх”-ийг хүссэн гуравдагч этгээд ******* ******* ХХК-ий бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцжээ.

 ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 26-ны өдрийн 12 дугаартай шийдвэрээр Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ******* аймгийн ******* даргын 2017 оны 11 сарын 1-ний өдрийн “Газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/385 тоот захирамжийг хүчингүй болгож, үлдсэнийг буюу ******* аймгийн ******* даргын 2017 оны 7 сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/254 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Капастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс гаргасан “...633 м.кв газраар кадастрын мэдээллийн санд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 670 дугаартай магадлалаар ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 26-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.*******гээс ******* аймгийн ******* даргад холбогдуулан гаргасан “******* аймгийн ******* даргын 2017 оны 7 сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/254 дугаартай, 2017 оны 11 сарын 1-ний өдрийн “Газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/385 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 сарын 8-ны өдрийн 109 дугаартай тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 670 дугаартай магадлалыг хүчингүй болгож, ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 26-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

******* аймгийн ******* даргын 2013 оны 11 сарын 8-ны өдрийн А/566 дугаар захирамжаар /хэргийн 99-рт/ иргэн Ч.*******д 633 м.кв   газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. ******* аймгийн ******* даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/254 дүгээр захирамжаар Ч.*******гийн эзэмшиж байсан үйлчилгээний зориулалттай 633 мкв газрын хэмжээг 480 мкв болгож, 153 мкв газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/385 дугаар захирамжаар өмнөх А/254 дүгээр захирамжийг хүчингүй болгож “Газрын хэмжээг буруу тогтоосон, газар давхацсан” гэсэн үндэслэлээр 38 мкв газрыг хүчингүй болгож 595 мкв газрыг эзэмшүүлсэн байна.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоос харахад ******* аймгийн ******* даргын 2013 оны 11 сарын 8-ны өдрийн А/566 дугаар захирамж хүчин төгөлдөр үйлчилж байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр маргаан бүхий 32 м.кв газрын хууль ёсны эзэмшигч хэн болохыг тогтоогоогүй бөгөөд газар эзэмших эрх олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр, түүнд өөрчлөлт оруулсан шийдвэрийг хүчингүй болгох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Иймд хариуцагч Ч.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргаж буй “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон”  үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Шүүхээр шийдвэлэгдсэн асуудлыг дахин шийдвэрлэх үндэслэлгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

ХХК, иргэн овогтой нарын хооронд 2004 оны 8 сарын 6-ны өдөр байгуулсан “ ” захыг худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 5-рт/-ний 3 дугаар заалтын 3.1-д “Худалдагч нь худалдан авагчтай харилцан тохиролцсоны дагуу “ ” захын үл хөдлөх хөрөнгө болох барилга, газар, уурын зуух, талбайн хавтан, бетонон хашаа зэргийг актаар хүлээлгэн өгнө. Энэхүү гэрээнд хөрөнгө хүлээлгэн өгсөн тухай актыг заавал хавсаргана. Үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа газрыг худалдан авагчийг байлцуулан хэмжиж газар эзэмших гэрчилгээний хамт хүлээлгэн өгнө” гэж, 3.4-т “ захын эзэмшлийн газраас 37х29=1073 мкв хэмжээтэй газрыг /үйлчилгээний зориулалттай цэнхэр байшингийн доорхи газар ороод/ ХХК-ий ерөнхий захирал Д.ын эзэмшилд үлдээж, үлдэх хэсгийг нарийвчлан хэмжиж холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн худалдан авагчид хүлээлгэж өгнө” гэж тус тус заажээ. ХХК-ийн хөрөнгө хүлээлцсэн тухай актын /хэргийн 52-рт/ 2-т. Барилгын доорхи 330 мкв газар, 3-т Барилгын зүүн талд байрлах 3570 мкв газар, 4-т Барилгын баруун талд байрлалтай аж ахуйн хашааны 520 мкв талбай бүхий газар. Дээрх бүгд 4420 мкв газрыг хүлээлцлээ.Хүнсний захын үүд, цэнхэр байшингийн баруун талын хэсэг газар нь нийтийн эзэмшлийн газар байхаар хоёр тал харилцан тохиролцсоны дагуу ашиглах болно. 6-д Захын эргэн тойрны бетонон хавтан хашаа гэжээ.

******* ******* ХХК-ийг 2004.8.9-ний өдөр байгуулж удирдлагаар Т.Дорж бүртгэгдсэн /хэргийн 8-рт/  байна. ******* аймгийн ******* даргын 2004 оны 11 сарын 12-ны өдрийн 300 дугаартай захирамжаар ************** ХХК-д ******* аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт /хүнсний зах/ худалдаа, үйлчилгээний зориулалтаар 4517,5 м.кв /0,45175 га/ газрыг шинээр эзэмшүүлэхээр шийдвэрлэж /хэргийн 6-рт/, газар эзэмших эрхийн гэрчилгээг /хэргийн 6-р нүүрний ар талд/ олгосон байна.

Маргаан бүхий газарт  2013 оны 10 сарын 14-ний өдөр “Иргэн Чулуун овогтой *******гийн эзэмшиж байгаа газрын байршлын кадасртын зураглал” үйлдсэн /хэргийн 104-рт/ ба ******* аймгийн ******* даргын 2013 оны 11 сарын 8-ны өдрийн А/566 дугаартай захирамжаар иргэн Ч.*******гийн эзэмшиж байсан 480 м.кв газрыг 153 м.кв-аар нэмж 633 м.кв болгон хэмжээг өөрчилж үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн /хэргийн 99-рт/ байна.

 

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага нь31.1.Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна.

31.2.Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.

31.3.Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.

Хариуцагч ******* аймгийн ******* даргын төлөөлөгч Б. нь “Ч.******* нь газар эзэмших хүсэлтээ газрын албанд гаргасны үндсэн дээр кадастр хийгдсэн” гэж тайлбарлаж байна. 2013 оны 9 сарын 26-ны өдөр Ч.******* нь газар эзэмших хүсэлтээ /хэргийн 28-рт/ ******* аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт гаргасан нь хуулийн дээрх шаардлагад нийцэж байна. Харин хүсэлт гаргасан газрын байршил нь 2013 оны байдлаар аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан эсэх, тухайн үед бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхацсан байсан эсэх талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй тул 2013 онд Ч.******* нь маргаан бүхий газрыг эзэмших эрхийг  Газрын тухай хуульд заасан журмын дагуу олж авсан гэж үзэх боломжгүй байна. 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 6 сарын 19-ний өдрийн А/93 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсгийн 5-рт “******* аймгийн ******* даргын 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/413 дугаар захирамж, 0208470 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр “******* *******“ ХХК-ийн эзэмшсэн 3800 м.кв газрын кадастрын зургийн солбицлын утгыг боловсруулан ******* аймгийн сумын Газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээлэл, шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулж үзэхэд одоо байгаа контейнер болон контейнероос урагш цементэн хашаа хүртэл улбар шар өнгийн төмрөөр зүүн талаас нь хааж битүүлсэн хашааны доорх газар нь уг А/413 дугаар захирамжаар олгогдсон 3800 м.кв газарт хамаарахгүй байна” гэсэн нь 2019 оны 6 сарын 19-ний байдлаар ******* ******* ХХК-ийн эзэмшиж буй газар нь маргаан бүхий контейнер байрлаж байгаа 32 м.кв газартай давхцаагүй байгаа болохыг илэрхийлж байна. Энэ нь иргэн Ч.*******гийн газар эзэмших тухай хүсэлт гаргах үед буюу 2013 оны 9 сарын 26-ны өдрийн байдлаар одоо контейнер байрлаж байгаа маргаан бүхий газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцаагүй байна гэх хуулийн шаардлагыг хангасан гэж нотлохгүй бөгөөд цаг хугацааны хувьд хэрэгт хамааралгүй  болно.  

Нэхэмжлэгч тал нь ХХК-аас хүнсний захын барилга, газар, бетонон хашаа, бусад эд хөрөнгийг 2004 онд худалдан авсан. Газрын эргэн тойрон бетонон хашаа байсан бөгөөд тэр хашаа нь одоо ч хэвээр байгаа. Ч.*******гийн контейнер тухайн үед захын хашаанд байгаагүй гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд энэхүү тайлбар нь гэрч Д.Ганзоригийн мэдүүлэг /хэргийн 252-254-рт/, захыг худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 51-рт/, захын хөрөнгө хүлээлцсэн акт /хэргийн 52-рт/ баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн энэхүү тайлбарыг үгүйсгэсэн баримтыг хариуцагч талаас ирүүлээгүй ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад газрыг хашсан бетонон хашаа байсан эсэхийг мэдэхгүй, хариуцагч Ч.*******гийн контейнерийг хэдэн онд маргаан бүхий газарт байрлуулсныг мэдэхгүй гэх тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч нар гаргаж байна.

Хариуцагч ******* аймгийн ******* даргын төлөөлөгч нар, иргэн Ч.*******г эхэлж кадастр хийлгэж газрын кадастрын мэдээллийн санд мэдээлэл нь эхэлж орсон. ******* ******* ХХК кадастраа хийлгээгүй гэх тайлбарыг гаргаж байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3-т зааснаар Аймаг, нийслэлийн газрын алба газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх эрх хэмжээтэй байна. Мөн хуульд зааснаар газар эзэмшигч нь газрын кадастрыг хийж газрын кадастрын мэдээллийн санд оруулах үүрэггүй байна. ******* аймгийн ******* дарга нь /Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар/ бусдад эзэмшүүлэх газрын хөрш зэргэлдээ газрын эзэмшигч болох ******* ******* ХХК-д мэдэгдэлгүйгээр ******* ******* ХХК-ий хашаан доторхи газраас бусдад эзэмшүүлсэн нь шударга ёсонд үл нийцнэ.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т зааснаар “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч” байна.

Нэхэмжлэгчид ******* аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр хүнсний захын хашааны газрыг эзэмших эрх 2004 онд худалдах худалдан авах гэрээгээр үүссэн болох нь хэрэгт ирүүлсэн бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Ч.*******д уг ******* аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр хүнсний захын хашаан дотор одоо контейнер байрлаж байгаа 32 м.кв газрыг өмчлөх эрх хэлцлээр болон хуульд зааснаар үүсээгүй байна.

Хариуцагч ******* аймгийн ******* дарга /аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар/ нь хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхийг иргэн Ч.*******д олгоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нарт хариуцуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар 82.1.1,  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар  ******* ******* ХХК нь ******* аймгийн сумын 7 дугаар багийн  нутаг дэвсгэр  ******* ******* ХХК-ий  хүнсний захын  хашааны баруун урд хэсэгт  байрлах  контейнерийн  доорх 32 м.кв газрын хууль ёсны  эзэмшигч  болохыг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн ******* дарга, хариуцагч Ч.******* нараас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

         

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.УРАНЧИМЭГ