Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 974

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Õýðãèéí èíäåêñ 135/2021/00812/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... тоотод оршин суух, ... овогт Т.Ж /регистрийн дугаар:..., утас:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... тоотод оршин суух, Ц.Б /РД:..., утас:.../-д холбогдох,

 

“Түрээсийн төлбөр 3,305,000 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Миний хадам ээж өндөр настан Т.Ж нь өөрийн өмчлөлийн ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... тоот 3 өрөө орон сууцыг Л.Б гэгчтэй түрээсийн гэрээ бичгээр байгуулж 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн сарын 300,000 төгрөгөөр түрээслүүлсэн байна. Гэтэл түрээслэгч Л.Б нь түрээсийн төлбөрийг сар бүрд нь тогтмол өгөхгүй байсны улмаас төлбөр хуримтлагдсаар 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 3,305,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй өдий хүрлээ. Мөн СӨХ болон гэрэл, дулааны төлбөрийг бүрэн төлөөгүй их хэмжээний өртэй явдаг юм байна. Арга ядаад ээж Т.Ж 2019 онд байраа чөлөөлж өг, би байраа зарах боллоо гэхэд тэгвэл би худалдаж авъя гэж хэлээд одоо болтол худалдаж авсан ч зүйлгүй, түрээсийн төлбөрөө ч төлөхгүй биднийг хүнд байдалд оруулж байна. Энэ байдлыг нь хэлэхээр “юун сүртэй юм, байрыг чинь зараад явчихсан биш” гэх зэргээр хэл амаар доромжлоод шаардлага хүлээж авахаа болиод байна. Сүүлдээ утас руу залгахаар авахгүй, байраар очихоор хаалгаа онгойлгож өгөхгүй болоод удаж байна.

Иймд Л.Б-гаас орон сууцыг албадан чөлөөлүүлж, түрээсийн үлдэгдэл төлбөр 3,305,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Л.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.Ж-ийн нэхэмжлэлтэй, Б-гаас түрээсийн төлбөр 3,305,000 төгрөгийг гаргуулах түүнийг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай Ц.Б надад холбогдох иргэний хэргийг эс зөвшөөрөн дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Миний бие ... сумын ... баг, ... хороолол, ... тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний эхлэн тус орон сууцыг хөлсөлж байгаад 2020 оны 10 дугаар сард 65,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон гэвч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан олон удаагийн хөл хорио удаан хугацаагаар тогтоосон. Би 2020-2021 онд тогтмол тодорхой хэмжээний мөнгийг төлж байсан. Үүнд: 2020.07.15-нд 500,000 төгрөг, 2020.08.19-нд 500,000 төгрөг, 2020.09.14-нд 300,000 төгрөг, 2020.10.08-нд 400,000 төгрөг, 2021.01.23-нд 500,000 төгрөг, 2021.02.11-нд 400,000 төгрөг, 2021.05.13-нд 500,000 төгрөг, 2021.05.21-нд 200,000 төгрөг, 2021.05.21-нд 50,000 төгрөг, 2021.06.02-нд 400,000 төгрөг, 2021.06.27-нд 300,000 төгрөг, 2021.10.21-нд 600,000 төгрөг, 2021.10.07-нд 300,000 төгрөг, 2021.11.28-нд 500,000 төгрөг

2016 оноос хойш миний данснаас Н.Л-гийн ... тоот данс руу орон сууцны төлбөрийг хийдэг байсан. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дугаар зүйлийн  “Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно” хэмээн зааснаар гэрээг цуцлах тухай надад огт мэдэгдээгүй байж “Иргэний хэргийн анхан шатны шүүх”-д нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Худалдах талаар тохиролцчихоод дараа нь байраа буцаан авч албадан гаргах нэхэмжлэл өгч байгаад гомдолтой байна. Амаар хэлэлцэж тохиролцсон тохироондоо байхгүй, цаг үе хүнд хэцүү байхад албадан гаргах нэхэмжлэл гаргаж буй нь хөлслөгчийн эрхийг зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Ж нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан ... аймгийн ... сумын ... баг ... хороолол ... байрны ... тоот 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс нь чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 3,305,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр  нэхэмжлэгч Т.Ж нь өөрийн өмчлөлийн ... аймгийн ... сумын ... хороолол ... байр, ... тоот 38,0 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг сарын 300,000 төгрөгөөр Ц.Б-д хөлслүүлэхээр тохиролцсон бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 289 дүгээр зүйлийн 289.1.2-т “ хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй”  гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Ж нь орон сууцны хөлсийг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-т зааснаар талууд орон сууц хөлслөх гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан байна.

Хариуцагч Ц.Б нь дээрх орон сууцанд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөг хүртэл амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч Т.Ж нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны орон сууцны үлдэгдэл хөлс 3,305,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч Ц.Б нь “2020 оны 07 дугаар сарын 15-наас 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 5,900,000 төгрөг төлсөн. 2016 оноос хойш миний данснаас Н.Л-гийн ... тоот данс руу орон сууцны төлбөрийг хийдэг байсан” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хариуцагчийн хүсэлтийн дагуу Н.Л-гийн  ХААН банкин дахь эзэмшлийн ... тоот дансны 2016 оноос хойших хугацааны хуулгыг нотлох баримтаар гаргуулсан болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л-гийн ХААН банкин дахь эзэмшлийн ... тоот дансны хуулгаас үзэхэд хариуцагч Ц.Б нь орон сууцны хөлсөнд 2016 онд 900,000 төгрөг, 2017 онд 1,500,000 төгрөг, 2018 онд 2,760,000 төгрөг, 2019 онд 1,680,000 төгрөг, 2020 онд 3,850,000 төгрөг, 2021 оны 1 сараас 06 дугаар сарын  27-ны өдөр хүртэл 1,895,000 төгрөг, нийт 12,585,000 төгрөгийг төлсөн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...түрээсийн төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн  орон сууцны хөлс 350,000 төгрөг болсон...” гэсэн тайлбарыг, хариуцагч Ц.Б нь “...2021.10.21-нд 600,000 төгрөг, 2021.10.07-нд 300,000 төгрөг, 2021.11.28-нд 500,000 төгрөг төлсөн” гэсэн тайлбарыг тус тус гаргаж байх боловч энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа ба 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэх огноо нь цаг хугацааны хувьд боломжгүй болно.

2016 оны 10 дугаар сарын 15-наас 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 4 жил 10 сар буюу 58 сарын орон сууцны хөлсийг 300,000 төгрөгөөр тооцоход 17,400,000 төгрөг болох бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ц.Б нь дээрх хугацааны орон сууцны хөлсөнд 12,585,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 4,815,000 төгрөг үлдэж байна.

Нэхэмжлэгч тал нь орон сууцны үлдэгдэл хөлс төлбөрт 3,305,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн учир шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх тул хариуцагч Ц.Б-гаас 3,305,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч тал хариуцагч Ц.Б-гийн эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ “...2019 онд Ц.Б-д байраа чөлөөлж өг, би байраа зарах боллоо гэхэд тэгвэл би худалдаж авъя гэж хэлээд одоо болтол худалдаж авсан ч зүйлгүй, түрээсийн төлбөрөө ч төлөхгүй биднийг хүнд байдалд оруулж байна. Энэ байдлыг нь хэлэхээр “юун сүртэй юм, байрыг чинь зараад явчихсан биш” гэх зэргээр хэл амаар доромжлоод шаардлага хүлээж авахаа болиод байна. Сүүлдээ утас руу залгахаар авахгүй, байраар очихоор хаалгаа онгойлгож өгөхгүй болоод удаж байна. Иймд Ц.Б-гаас орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү” гэж тайлбарлаж,

 хариуцагч Ц.Б нь “...Миний бие ... сумын ... баг ... хороолол, ... тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний эхлэн тус орон сууцыг хөлсөлж байгаад 2020 оны 10 дугаар сард 65,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон гэвч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан олон удаагийн хөл хорио удаан хугацаагаар тогтоосон. ...Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дугаар зүйлийн  “Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно” хэмээн зааснаар гэрээг цуцлах тухай надад огт мэдэгдээгүй байж “Иргэний хэргийн анхан шатны шүүх”-д нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Худалдах талаар тохиролцчихоод дараа нь байраа буцаан авч албадан гаргах нэхэмжлэл өгч байгаад гомдолтой байна. Амаар хэлэлцэж тохиролцсон тохироондоо байхгүй, цаг үе хүнд хэцүү байхад албадан гаргах нэхэмжлэл гаргаж буй нь хөлслөгчийн эрхийг зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг гаргаж маргасан.

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-т “нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээг цуцлаж болно”, 294.3-т “Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно”, 294.4-т “Хэрэв эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь тавилга бүхий сууцны зориулалттай байр бол хөлслүүлэгч гэрээг цуцлахдаа энэ хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Т.Ж нь хөлслүүлж буй орон сууцыг худалдах саналыг хэлж, хариуцагч Ц.Б нь уг орон сууцыг 2020 онд 65,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэх боловч тэрээр орон сууцыг үнийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.Ж нь Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-т заасны дагуу Ц.Б-г орон сууцыг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх эдлэх боломжоор хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр Т.Ж нь хариуцагч Ц.Б-д дээрх орон сууцыг бусдад худалдах хүсэл зоригоо илэрхийлсэн үйл баримт нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т заасан үүргийг биелүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу хариуцагч Ц.Б болон түүний гэр бүлийн гишүүдийн эзэмшлээс ... аймгийн ... сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоот, 3 өрөө орон сууцнаас чөлөөлүүлж, нэхэмжлэгч Т.Ж-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.1, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар хариуцагч Ц.Б-гаас 3,305,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ж-т олгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар улсын бүртгэлийн                       ... дугаартай, ... аймгийн ... сумын ... хороолол ... байрны ... тоот 38,0 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч Ц.Б болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэгч Т.Ж-т олгосугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,030 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-гаас улсын тэмдэгтийн хураамж 138,030 гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                             З.ТУНГАЛАГМАА