Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 933

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00851/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí Ерөнхий ø¿¿ã÷ З.Тунгалагмаа äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí õóðàëäààíààð 

 

Нэхэмжлэгч:  ... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоотод оршин суух И.Ж /утас:/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .. аймаг дахь ШШГГ дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

 

“Үнэлгээг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгч И.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 861 дугаар шийдвэрээр И.Ж надаас 15,000,000 төгрөгийг гаргуулж, П.Г-ад олгохоор шүүхийн шийдвэр гаргасан. 

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газараас ажиллагаа явуулан миний нэр дээр бүртгэлтэй байр болох ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот 2 өрөө орон сууцыг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр битүүмжлэн, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хураан авсан тогтоол үйлдсэн. Энэ байр нь ХААН банкны зээлийн барьцаанд байдаг талаар шийдвэр гүйцэтгэгч Б.Х-д хэлсэн боловч тэр хамаагүй гарын үсгээ зур гэж загсан учраас зурсан. Дараа нь дуудан очиход ажлынхаа гадаа нэг цаасан дээр гарын үсэг зуруулсан, юун дээр зурснаа ойлгоогүй, надад миний байрыг аль компаниар хэдэн төгрөгөөр үнэлсэн талаар тайлбарлаж өгөөгүй, үнэлгээний тайлангийн хувийг ч өгөөгүй. Гэтэл 4 хоногийн өмнө буюу 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрт шуудангаар албан бичиг ирсэн байна.

Энэ албан бичигт миний шинэ хороололд байрлалтай 2 өрөө байрыг 61,662,613 төгрөгөөр үнэлсэн бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10:00 цагт албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулах болсон талаар бичсэн байна. Албан бичигт дурдсан үнэлгээний тайлан, албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хавсаргав гэсэн боловч өнөөдрийг хүртэл хувийг хүлээн аваагүй болно.

Байрны зах зээлийн ханш өсч хотын төвд байрлалтай манай шиг байр 80, 90 сая төгрөгөөр зарахаар зарын группууд дээр байхад зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. 

Иймд шинжээчийн үнэлгээг хүчингүй болгон дахин шинжээч томилж өгнө үү” гэв.

 

Хариуцагч ... аймаг дахь ШШГГ дугаар нээлттэй хорих анги нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Дархан-Уул аймаг дахь сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3535 дугаар шийдвэрээр И.Ж-аас 2,833,673 төгрөгийг гаргуулж А-ын газарт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 861 дугаар шийдвэрээр 15,000,000 төгрөгийг гаргуулж П.Г-ад тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч И.Ж нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул өмчлөлийн хөрөнгө болох ... аймгийн ... сумын ... баг, ... хороолол, ... байрны, ... тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай 28.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулсан.

Төлбөр төлөгч иргэн И.Ж нь хураасан хөрөнгийг 60,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч талаас үнэлгээ өгөхөөс татгалзсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... тоот тогтоолоор “А.б” ХХК-ийг шинжээчээр томилсон.

“А.б” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 61,662,613 төгрөгөөр тогтоосон талаар 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлбөр авагч А-ын газар, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөгч И.Ж-д тус тус мэдэгдэн тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулсан.

Хөрөнгийн үнэлгээний “А.б” ХХК нь эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон, өртгийн хандлага болон зах зээлийн жишиг үнийн хандалгаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна.

Төлбөр төлөгч И.Ж нь гаргасан нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгөнд хийгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй одоогийн ханшаас доогуур байна гэх тайлбар гаргасан бөгөөд нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж заасан, шинжээч нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.Ж нь хариуцагч ... аймаг дахь ШШГГ дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан “А.б” ХХК-ний 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ШШГГ дугаар нээлттэй хорих анги нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 11 сарын 27-ны өдрийн 3535 дугаартай захирамжаар А ХХК-ий захирал И.Ж-аас 2,833,673 төгрөгийг... төлүүлэх тухай 01/01 тоот актыг баталгаажуулж уг төлбөрийг албадан гаргуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж”,  Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 861 дугаартай “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай”  захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.5-д зааснаар уригдсан тал И.Ж нь П.Г-ад 15,000,000төгрөгийг төлөхөөр тохиролцсон эвлэрлийг баталгаажуулж  шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр захирамжийг албадан гүйцэтгүүлэх тус шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 221-8 дугаартай, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 87 дугаартай гүйцэтгэх хуудаснуудыг үндэслэн ... аймаг дахь ШШГГ нээлттэй хорих анги шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.

Тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тогтоолоор улсын бүртгэлийн Ү-2003005153 дугаарт бүртгэгдсэн ... сумын ... баг, ... хороолол, ... байр, ... тоот хаягт байршилтай, 28 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, улмаар 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай Шинжээч томилох тухай тогтоол гарган шинжээч томилсны дагуу “А.б” ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоосон байна.

 

“А.б” ХХК-ний 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай тайлангаар “... сумын ... баг, ... хороолол, ... байр, ... тоот 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 06 дугаар сарын байдлаар 61,662,613 төгрөгөөр” үнэлж тогтоожээ.

 

Дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ийнхүү хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулсан байх бөгөөд үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул дээрх хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хариуцагч байгууллага хийсэн нь хуульд нийцсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө”, 55.7-т “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан.

Нэхэмжлэгч И.Ж нь “А.б” ХХК-ний гаргасан үнэлгээтэй 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр танилцаж, гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч И.Ж нь нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлээ “...надад миний байрыг аль компаниар хэдэн төгрөгөөр үнэлсэн талаар тайлбарлаж өгөөгүй, үнэлгээний тайлангийн хувийг ч өгөөгүй. Гэтэл 4 хоногийн өмнө буюу 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрт шуудангаар албан бичиг ирсэн. Байрны зах зээлийн ханш өсч хотын төвд байрлалтай манай шиг байр 80, 90 сая төгрөгөөр зарахаар зарын группууд дээр байхад зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна...” гэж тайлбарласан боловч тэрээр нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд И.Ж-ы ... аймаг дахь ШШГГ дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан “А.б” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т  заасныг баримтлан нэхэмжлэгч И.Ж-ы хариуцагч ... аймаг дахь ШШГГ нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан “А.б” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч И.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3032 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ТУНГАЛАГМАА