Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 1001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2021/01382/и

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ......... хот, ........ дүүрэг, .......  хороо, .....  байрлах /РД:..../-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..... аймгийн .... сум, ...  баг, ... байранд байрлах “ДГТ-” ХК /РД:...../-д холбогдох,

 

“2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-95 дугаар барьцааны гэрээнд тусгагдсан барьцааны зүйл болох “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн ...... аймаг, ...... сум, ... багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-......... дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-, Н.Б- нар /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бу-, Н.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Зээлдэгч “ДГТ-” ХК нь ТБ-тай 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 15/16-80 тоот зээлийн гэрээ,          12/16-81 тоот барьцааны гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12/16-94 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 12/16-95 тоот барьцааны гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12/16-106 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 4,400,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 12/61-81 дугаартай Барьцааны гэрээгээр дараах үл хөдлөх хөрөнгүүд болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн ... аймаг, .... сум, ... багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-......... дугаартай, 3620 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн ... аймаг, ... сум, ....багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, 532 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө, хоногт 150 тонн улаан буудай боловсруулах хүчин чадалтай Алапала брэндийн гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, гурилын үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулсан түүхий эд /улаан буудай/, бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрийн үйл ажиллагааны шаардлагатай бараа материал, бэлдэц, “ДГТ-” ХК-ийн ирээдүйн орлого, бусдаас авах бүх төрлийн авлага, “ДГТ-” ХК-ийн ТБ-дахь болон бусад банк санхүүгийн байгууллага дахь харилцах, хадгаламжийн дансны орлого, үлдэгдэл. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-95 дугаар барьцааны гэрээгээр дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... сум, ....багт байрлалтай, улсын бүртгэлийн           Ү-......... дугаартай, 7860 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... сум, .....багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-..... дугаартай 8748 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... сум, 1 багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-......... дугаартай 6840 м.кв талбайтай, спорт, сургалт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... сум, 1 багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-..... дугаартай 3428 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12/16-106 дугаар Барьцааны гэрээгээр дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Иргэн Д.Балдан-Очир, С.Намсрайжав, Б.Түвшинтөр, Б.Түвшинжаргал нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Төгөл хусханы 9 дүгээр байр, 6 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн                        Ү-..... дугаартай, 171.6 м.кв талбайтай, 6 өрөө орон сууц, “ТБ-” ХХК нь 2018 оны 1....сарын 19-ний өдөр хариуцагч “ДГТ-” ХК-аас зээлийн гэрээний үүрэгт 5,862,250,942.17 төгрөг гаргуулах, барьцааны зүйл болох “ДГТ-”         ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... сум, ....багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-......... дугаартай, 3620 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... сум, ....багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, 532 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө,  “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... сум, ....багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-......... дугаартай, 7860 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... сум, ....багт байрлалтай, улсын бүртгэлийн              Ү-..... дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... сум, ....багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-..... дугаартай, 3428 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Иргэн Д.Балдан-Очир, С.Намсрайжав, Б.Түвшинтөр, Б.Түвшинжаргал нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Төгөл хусханы 9 дүгээр байр, 6 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн                            Ү-..... дугаартай, 171.6 м.кв талбайтай, 6 өрөө орон сууц, хоногт 150 тонн улаан буудай боловсруулах хүчин чадалтай “АЛАПАЛА” брэндийн гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 529 дүгээр шийдвэрээр хариуцагч “ДГТ-” ХК-иас 5,862,250942.17 төгрөгийг гаргуулах, төлбөрийг сайн дураар эс төлбөл дээрх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Мөн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 80 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 001ХТ2021/00167 тоот шүүх хуралдааны тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Гэтэл 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-95 дугаар Барьцааны гэрээнд тусгагдсан барьцааны зүйл болох “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... сум, ....багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-......... дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт огт дурдаагүй тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй” гэж заасны дагуу дээрх барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргах эрхтэй.

Мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан бөгөөд тухайн хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах, зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хангуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа нь банкинд зээлийн төлбөрийг бүхэлд нь төлүүлэхэд хүндрэл болж байна. Иймд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-95 дугаар барьцааны гэрээнд тусгагдсан барьцааны зүйл болох “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... сум, ....багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-......... дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-, С.Бу- нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Дараах үндэслэлүүд байна. Нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж буй үндэслэлээ 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-95 дугаар Барьцааны гэрээнд тусгагдсан барьцааны зүйл болох “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... сум, ....багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-......... дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт огт дурьдаагүй тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль бус гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй” гэж заасны дагуу барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргах эрхтэй” гэж тайлбарлаж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч “ТБ-” ХХК нь 2018 оны 1....сарын 19-ний өдөр хариуцагч “ДГТ-” ХК-аас зээлийн гэрээний үүрэгт 5,862,250,942.17 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 529 дүгээр шийдвэрээр хариуцагч “ДГТ-” ХК-аас 5,862,250,942.17 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний барьцаа 6 үл хөдлөх хөрөнгө болон гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, гурилын үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулсан түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны шаардлагатай бараа материал, бэлдэц, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх төрлийн авлага зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгасан шийдвэр гарсан. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын             05-ны өдрийн 80 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00167 дугаар тогтоолуудаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 529 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд эдгээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд нь хүчин төгөлдөр болсон. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч “ТБ-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан спорт, сургалт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний өр төлбөрийн үнийн дүн болоод тухайн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нөхцөлд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан. Эдгээр шийдвэрүүдийг хэргийн оролцогч нар гардаж аваад хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэсэгтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 167, 172 дугаар зүйлүүдэд зааснаар хуульд заасан хугацааны дотор давж заалдах болон хяналтын гомдол гаргах эрх нь нээлттэй байдаг. Гэтэл тухайн үед ТБ-ны зүгээс аливаа байдлаар шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэж хүлээн зөвшөөрсөн атлаа одоо шийдвэр, магадлал тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байхад шүүх шийдвэрээ гаргахдаа манай нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “ДГТ-”             ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... сум, ....багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-......... дугаартай, 68404 м.кв талбайтай, спорт, сургалт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг орхигдуулан шийдвэрлэсэн байгаа учраас дахин нэхэмжлэл гаргаж байгаа гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.4-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекоор хангагдахаар байвал үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг тухайн шаардлагыг бүхэлд нь хангахад ашиглах бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага хангуулахдаа аль нэгэн үл хөдлөх эд хөрөнгийг сонгож болно” гэж заасны дагуу ТБ-нь манай компанитай байгуулсан 15/16-80, 12/16-94, 12/16-107 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 12/61-81 дугаар, 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-94 дугаар барьцааны гэрээнүүдийн дагуу барьцаалсан хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн зүгээс хэрэгт цугларсан баримтууд, талуудын шүүх хуралдааны явцад хэлсэн тайлбар, татгалзлыг үндэслээд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт дурдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл ТБ-нь тухайн үед хэргийг шийдвэрлэхэд манай гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас орхигдуулсан байна гэж үзсэн бол анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй нь шүүхийн шийдвэрт дурдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн, маргах зүйлгүй гэж агуулгыг илэрхийлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт орхигдсон байгааг одоо мэдсэн учраас дахин үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл дээр дурдсан анхан, давах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор ТБ-болон “ДГТ-” ХК-ийн хооронд үүссэн зээлийн гэрээний маргааныг эцэслэн шийдвэрлэчихсэн. Дархан-Уул аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 529 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас дутуу орхигдуулсан байна эсхүл “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан  сум, ....багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-......... дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн нэмж хангуулах шаардлагатай байсан гэж дүгнэсэн бол шүүхийн шийдвэрийн хууль ёсны болоод үндэслэл бүхий байдлыг хянаж буй шатны шүүхүүд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох байсан. Гэтэл бүх шатны шүүхүүд нэгэнт хянан шийдвэрлэгдээд эцэслэгдсэн маргаан дээр дахин үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нэмэлтээр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                         

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ТБ-нь хариуцагч “ДГТ-” ХКомпанид холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-95 дугаар барьцааны гэрээнд тусгагдсан барьцааны зүйл болох “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... сум, .....багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-......... дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг гаргажээ.

 

Хэрэгт авагдсан 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 12/16-80 дугаар зээлийн гэрээгээр ТБ-наас “ДГТ-” ХК нь 4,900,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээлийг Гурилын үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай байгаа түүхий эд материалыг татах болон хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглахаар зээлийн гэрээ байгуулж талуудын хооронд Иргэний хуулийн 45....зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. /хх-7-9 дүгээр хуудас/

 

2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 12/16-80 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 12/16-94, 12/16-107 дугаар гэрээнүүдийг тус тус  байгуулж, гэрээгээр                       12/16-80 дугаартай гэрээний зээлийг хэсэгчлэн олгох тухай зааж, гэрээ тус бүрт гэрээний нөхцөлд оруулах өөрчлөлт гэж зээлдэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор энэхүү гэрээний хавсралт болох 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан           12/16-81 тоот барьцааны гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-95 тоот барьцааны гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12/16-106 тоот барьцааны гэрээнд тодорхойлсон хөрөнгийг барьцаа болгон барьцаалуулсан болно гэж өөрчлөлт оруулсөн бөгөөд гэрээний хугацаанд өөрчлөлт оруулаагүй байна. /хх-10-1....хуудас/

 

Мөн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-95 дугаар барьцааны гэрээгээр “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... сум, .....багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-......... дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ТБ-ХХК нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар шүүх 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 529 дугаартай шийдвэрээр зээлийн гэрээнүүдийг цуцалж, хариуцагч ДГТ- ХК-иас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 5,862,250,942.17 төгрөгийг гаргуулж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох гээд “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... сум, .....багт байрлалтай, улсын бүртгэлийн             Ү-......... дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс бусдыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэхдээ мөн “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... сум, .....багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-......... дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар анхан шатны шүүх орхигдуулсныг хянаж, анхаараагүй алдаа гаргасан байна.

Өөрөөр хэлбэл “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... сум, .....багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-......... дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 12/16-95 дугаартай барьцааны гэрээний барьцаалбар болгосон байхад анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх барьцааны зүйлээр үүргийг гүйцэтгэлийг хангуулахдаа орхигдуулсан нь техникийн шинжтэй алдаа гэж үзэхээргүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох буюу өөрчлөх гэсэн хэсэгт шийдвэр хамаарахгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Иймд дээрх үйл баримтуудаас үзэхэд “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... сум, .....багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-......... дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр 12/16-80, 12/16-94 дугаартай зээлийн гэрээний үүргийгн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

Мөн талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар маргаагүй болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох “ДГТ-” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... сум, .....багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-......... дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ДГТ-” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ТБ-ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Т.ЖАВХЛАНТӨГС