Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 1037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/01005/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........ хот, ........ дүүрэг, ...... хороо, .. гудамж, ХААДСангийн төв байранд оршин байгаа, ..... регистрийн дугаартай, ХААДСАА-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .......  аймаг, ....  сум, ... баг, .... гудамж, ....  тоот хаягт бүртгэлтэй, ....  аймаг, ....  сум, ... баг, ....  хороолол, ....  байр, ...  тоотод оршин суугаа, ..... регистрийн дугаартай, ... овогт Б.Б-д холбогдох,

 

4 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М- /онлайн/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь ХААДСАА-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б. овогтой Б- нь 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Дугаар Бот-2015/108 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгний РТ-250 маркийн бага оврын тракторыг анжисны хамт урьдчилгаа 40% болох 2,000,000 төгрөг төлөн үлдэгдэл 60% болох 3,000,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 02-ны дотор төлөхөөр гэрээ байгуулсан.

Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөг/й байгаа бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 31- ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 3,000,000 /гурван сая/ төгрөг байна.

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232.4 заалтыг баримтлан анз тооцоход 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг гаргуулж ХААДС-г хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О- нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2015 оны 6 сарын 2-ны өдөр ТЭДС-гаас БНХАУ-ын “БОТ” төслийн хүрээнд хэрэгжүүлж байсан зээлийн санхүүжилтэд хамрагдаж , тус сантай зээлийн БОТ-2015 108 тоот гэрээ байгуулж, бага оврын FT250 маркийн тракторыг /анжисны/ хамт 5 000 000 төгрөгөөр худалдан авч, 2 000 000 төгрөгийг бэлнээр тушааж, үлдэгдэл 3 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаанд буюу 2018 оны 6 сарын 2-ны өдөр төлж дуусгахаар тохиролцож төлбөрийг төлж дуусгасан юм. Гэтэл ХАА-г дэмжих сангийн ажлын албанаас үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөгийг алданги 1 500 000 төгрөгийн хамт нийт 4 500 000 төгрөг нэхэмжилж байгааг доорх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Миний бие нь 2015 оны 6 сарын 2-ны өдөр ТЭДС-гийн үйлдвэрлэл техник борлуулалтын албаны дарга Н.О-тай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ сан нь 2018 онд татан буугдсан гэсэн сураг байсан. Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн А-134 тоот тушаалын 1-д зааснаар ТЭДС-гийн 2019 оны жилийн эцсийн аудитын нэгтгэсэн санхүүгийн тайлангийн үлдэгдэл, тус тайланд нэгтгэгдсэн Японы засгийн газрын төсөл хөтөлбөрийн хугацаа дууссан КР-1, КР -2 , Бүгд Найрамдах Хятад Улсын хөнгөлөлттэй зээлийн БОТ-ын санхүүгийн тайлангийн үлдэгдлийг тус тус хааж хаалтын тайлан гарган 1-р хавсралтын дагуу ХАА -г дэмжих санд балансаас балансад шилжүүлсүгэй гэж “БОТ“ төслийн ажлыг хааж, ТЭДС-гиин бүх ажиллагаа дуусаж шийдвэрлэгдсэн байхад Засгийн газрын 2020 оны 1 сарын 8-ны өдрийн 16 тоот тогтоолоор шинээр байгуулагдсан ХААДС- нь зээлийн төлбөр нэхэмжилж байгааг эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тооцогдсон байхад /шаардах эрх нь 2021 оны 6 сарын 2-ны өдөр дууссан ХААДСАА-наас нэхэмжлэл гаргаж дахин шинээр төлбөр нэхэж байгааг зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг анхаарч үзэн ХААДСАА-наас надад холбогдуулан зээлийн мөнгө 3 000 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг нийт 4 500 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч ХААДСАА- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг нийт 4 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж ... хариуцагч Б.Б- нь 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ТЭДС-тай гэрээ байгуулан бага оврыг трактор, анжисны хамт хүүгүй зээлийн гэрээ байгуулж авсан. Түүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй. Гэрээнд 0,3 хувийн алданги төлөхөөр үүрэг хүлээсэн 1324 хоног өнгөрсөн тул алдангийг гэрээний үүргийн 50 хувиас хэтрэхгүйгээр тооцож 1 500 000 төгрөг, зээлийн гэрээний үлдэгдэл 3 000 000 төгрөг нийт 4 500 000 төгрөг гаргуулахаар шаардсан. 2016, 2017, 2018 онуудад албан бичгээр төлбөр төлөх талаар аймгийн Хөдөө аж ахуйн газарт мэдэгдэл хүргүүлж байсан. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 10 жил өнгөрөөгүй, ТЭДС- татан буугдаагүй, Засгийн газрын тогтоолоор ХААДС-тай нэгтгэж, өр, авлагыг блансаас блансад шилжүүлсэн тул нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарласан.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлийг тодруулж ...би ТЭДС-тай 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Бот-2015/108 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийн үнэ бүхий FT-250 маркийн бага оврын тракторыг анжисны хамт худалдан авсан. Урьдчилгаа төлбөрт 2 000 000 төгрөг өгсөн үлдэгдэл төлбөрийг тус сангийн ажилтанд бэлнээр өгсөн боловч архиваас бичиг баримт олдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Үүнд: 1. Би татан буугдсан ТЭДС-тай гэрээ байгуулсан. ХААДС-тай гэрээ байгуулаагүй шинээр байгуулагдсан тус сангийн ажлын алба нь Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А-134 дугаартай тушаалаар Японы Засгийн газрын төсөл хөтөлбөрийн хугацаа дууссан КР-1, КР-2, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлттэй зээлийн БОТ-ын санхүүгийн тайлангийн үлдэгдлийг тус тус хааж хаалтын тайлан гарга гэсэн ба хаалтын тайлангаар өр барагдуулах эрх олгогдоогүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,

            2. Зээлийн гэрээг 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

            3. Миний бие урьдчилгаа төлбөр 2 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг бэлнээр төлсөн. Төлбөр төлсөн квитанцаа олж чадаагүй гэжээ.

 

            Хэрэгт нотлох баримтаар авагдсан Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээгээр 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэг талаас ТЭДС-, нөгөө талаас Б.Б- нар харилцан тохиролцож FT-250 маркийн Бага оврын трактор, анжисын хамт 5 000 000 төгрөгөөр худалдан авахаар, төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулах, гэрээний 3.3-д 3.2-т заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги тохирсон байна.

Талууд гэрээг бичгээр байгуулж, бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ, зээлийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх хэмжээ зэрэг гэрээний гол нөхцлийн талаар тусгасан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

           

            Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай ХААДСАА- байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай тогтоолоор ХААДСАА- байгуулж, орон тооны хязгаарыг 164 байхаар, ХААДСАА-ны дүрэм, зохион байгуулалтын бүтцийг орон тооны хязгаар, батлагдсан төсөвт багтаан баталж, сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.У-д даалгаж, ТЭДС-гийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө өглөг, авлага болон Мал хамгаалах сангаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлсэн хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу ХААДС-д шилжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.У-д даалгажээ.

            Дээрх засгийн газрын тогтоолын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаартай ХААДС-д хөрөнгө блансаас блансад шилжүүлэх тухай тушаалаар ТЭДС-гийн 2019 оны жилийн эцсийн аудитын нэгтгэсэн санхүүгийн тайлангийн үлдэгдэл, тус тайланд нэгтгэгдсэн Японы Засгийн газрын төсөл хөтөлбөрийн хугацаа дууссан КР-1, КР-2, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлттэй зээлийн БОТ-ын санхүүгийн тайлангийн үлдэгдлийг тус тус хааж хаалтын тайлан гарган, 1 дүгээр хавсралтын дагуу ХААДС-д блансаас блансад шилжүүлсүгэй гэж, хөрөнгө, өр төлбөр, бараа материалыг ХААДС-д блансаас блансад шилжүүлж, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль, журам, стандартын дагуу бүртгэлд тусгахыг ХААДСАА-нд даалгасан байна.

            Нэхэмжлэгч ХААДСАА-нд 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ бичигдэж, гэрчилгээнд Отгон овогтой С-г гүйцэтгэх захирлаар томилсныг гэрчилгээнд тусгасан байна.

 

            Иймд ХААДСАА- нь дээрх засгийн газрын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалын дагуу шинээр байгуулагдаж, улмаар ТЭДС-гийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө өглөг, авлагыг тус сандаа шилжүүлэн авснаар ТЭДС-тай байгуулсан гэрээний үүргийг тус сангийн ажлын албыг төлөөлөн гүйцэтгэх захирал О.С-  шаардах эрхтэй этгээд гэж үзэв.

 

            Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т гэрээний үлдэгдэл төлбөрийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 1 сая төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 1 сая төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тус бүр төлж барагдуулахаар тохиролцсон ба төлбөрийг төлөх сүүлийн хугацаанаас хөөн хэлэлцэх хугацаа тоологдохоор байна.

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хуульчилсан боловч талууд гэрээний 6-д гэрээний хугацаа дуусгавар болох нөхцлийг, гэрээний 6.1.1-д гэрээнд үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болохоор тохирчээ.

Иймд зээлийн төлбөрийг бүрэн төлж дууссанаар зээлийн гэрээ дуусгавар болохыг талууд гэрээгээр тохирсон байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн татгалзал үндэслэлгүй байна.

            Мөн хариуцагч нь үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, төлбөр барагдуулсан квитанцаа олохгүй байна гэж тайлбар гаргаж байгаа боловч төлбөр төлсөн талаар нотлох баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

            Талууд Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээний 3.3-д энэхүү гэрээний 3.2-т заасан хуваарьт төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн үлдэгдэл төлбөрөөс хоног тутамд 0,3 хувийн алдангийг хоногт төлнө гэж тохирчээ.

 

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232 дугаар зүйлийн 232.4-д Анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус зааснаар зээлийн төлбөр төлөх хугацаа 1324 хоног хэтэрсэн байх тул дээрх хуулинд зааснаар үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцоход 3000 000 х 50%=1 500 000 төгрөгийн алданги дээр үндсэн төлбөр 3 000 000 төгрөгийг нэмж нийт 4 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.     

            Нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосны дагуу шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.О- нар оролцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Б-гээс 4 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХААДСАА-нд олгосугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид 86 950 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА