Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 1024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2021/00975/И

.......... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .......... аймаг, .......... сум, .. дүгээр баг, .. байрны .. тоотод оршин суух Х  овогт Ц Н /РД:....., утас: ...... /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .......... аймаг, .......... сум, .. дугаар баг, .....-р хэсэг, ...-р гудамж .. тоотод оршин суух Ц овгийн Бгийн Г /РД: ......, утас: ...... /,

 

“Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувийн орон сууц газрыг чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“... Ц.Н би 20.. оны .. дугаар сарын ..-нд Б.Г-тай үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах №.. .. гэрээ хийж .......... сумын ..р баг ...-р хэсэг ..р гудамжны .. тоот ... м2 талбайтай хувийн сууц, (Ү-.....) мөн хаягт байршилтай ..... м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар (№ Г-.....) болох өөрийн өмчөө нийт ..... (газраа 5 сая) (орон сууцаа 11 сая) зээлээр худалдсан юм. Бид гэрээнд тусгахдаа гэрээ хийсэн өдрөөс эхлэн сар бүр .....төгрөгийг төлж дуусгах, дууссаны дараа гэрчилгээг нэр дээр нь шилжүүлэх, хэрэв гэрээнд заасан хугацаандаа мөнгөө төлөхгүй бол хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон юм. Мөн гэрээний 4.6-д худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авч учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж заасан юм. Гэтэл Г гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, заримдаа .....гэх мэтээр алдагдалтай төлж, эцэст 2021 оны 4 сараас хойш огт төлөлт хийхгүй болсон. Би өөртэй нь уулзаж одоо 3 жил боллоо. Үлдэгдэл 7 сая төгрөгийг яаралтай авъя гэхэд 2021 оны 8 сарын 1-ний дотор бүгдийг төлнө гээд төлөөгүй. Одоо мөнгөний боломжгүй байна гэж уцаарлах болсон. Би газар болон хувийн сууцаа урт удаан хугацаагаар зээл маягаар худалдах гэрээ хийж сарын төлөлтөө ч бүрэн авч чадахгүй алдагдалд орж маш их хохирч байна. Иймд би Г тай хийсэн 2018.08.02-ны .....тоот гэрээнүүдээсээ татгалзаж өөрийн өмчөө энэ хүнээс буцааж авах, өгсөн мөнгийг нь тоо ёсоор нь буцааж өгөх хүсэлтэй байна. Иймд би гэрээнээсээ татгалзаж байгаа тул Б.Г ыг гэр бүлийн хамт .......... сумын ..-р баг ..... .....-р хэсэг .....р гудамж .. тоот орон сууцнаас гарган чөлөөлүүлж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Ц.Н нь 20.. оны .. дугаар сарын 0..-ны өдөр өөрийн өмч болох .......... аймаг, .......... сум, ...дугаар баг, .. дугаар хэсэг, .. дугаар гудамжны.. тоотод байрлах .. мкв талбайтай хувийн сууц, мөн хаягт байршилтай ... мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг ..... төгрөгийн зээлээр худалдах, худалдан авах хоёр гэрээг хариуцагч Б.Г тай байгуулсан. Ингэхдээ урьдчилгаа нэг ч төгрөг аваагүй харин сар бүр ..... авахаар тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Эхний ээлжинд сар бүрийн төлөлтөө хийж байгаад 2018 оны 12 дугаар сараас эхлээд график зөрчигдөж эхэлсэн. Тиймээс сүүлд гэрээгээ дахин шинэчилж хийх гэтэл хариуцагч татгалзсан байдаг, мөн хариуцагч нь Н гаар дахин зээл авхуулсан. Энэ зэргээр туслаад байхад Б.Г хэтэрхий сэтгэлгүй хандаад байна гэдэг утгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч авсан мөнгөө буцааж өгч, зээлээр худалдах худалдан авах гэрээгээр зарсан газар, байшингаа зарахаа болилоо гэдэг. Тиймээс гэрээнээсээ татгалзаж, газар байшингаа чөлөөлүүлэх шаардлагаа дэмжиж байна.” гэв.

 

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа:

“Миний бие Б.Г нь 20.. оны ..-р сарын сүүлээр иргэн Ц.Н гаас хашаа байшин зээлээр худалдаж, худалдан авахаар тохирсон. 20..оны ..-р сарын ..-нд иргэн Ц.Нд ..... төгрөгийг өгч үүнээс хойш сар бүр .... төгрөгийг төлж байхаар тохирч, уг хашаа байшинд нүүж орсон. Уг хашаа байшин газартай нь нийт 16 сая төгрөгөөр  худалдан авахаар тохирч гэрээгээ хийсэн. Ингээд тохирсоноороо сар бүр .... төгрөгөө өгч явсан. Анх надад хашаа байшингаа зээлээр худалдахдаа манай охин Улаанбаатар хотод оюутан болсон, хүү маань .... руу явсан болохоор өөрийн хашаа байшингаа эргэж тойрох хүнгүй байлгахгүй үүднээс надад зээлээр зарах болсон. Миний зүгээс сар бүр мөнгөө өгч байх үед иргэн Ц.Н нь манай охин “Сайн” гэдэг ломбардаас машин авсан байгаа. Тэр төлбөрийг чиний өгсөн мөнгөөр хийгээд явж байгаа мөнгөө сар бүр хийж байгаарай гэдэг байсан. Ингээд 20.. оны ..-р сард охин маань төрөөд зээтэй болсон ба 1 сарын дараа зээ маань бүдүүн гэдэсний нээх хаах хагалгаанд Улаанбаатар хотод очиж орсон. Зээ маань үүнээс хойш дахин 2 удаа хагалгаанд орсон. Миний хувьд зээ охиныхоо эмчилгээг анхаарч, асран хамгаалж явсан. Ковид гарсантай холбоотой лангуугаа ажиллуулж чадаагүй. Ингээд дээрх шалтгааны улмаас сарын төлөлтийг тодорхой хугацаанд тасалдуулсан байгаа. Ингээд би өөрөө зохих хэмжээгээр мөнгөө 4-р сараас өгч эхэлсэн. Ц.Н надруу 6-р сард утсаар яриад гэрээгээ буцаая манай хүүхдүүд наймаагаа буцаа гээд байна гэж ярьсан. Миний хувьд буцаахгүй гэдгээ хэлж байсан. Дараа нь Ц.Н дахин утсаар ярихдаа нэг бол ....... төгрөгийн үлдэгдэл байна. Үүнийг 20..оны ..-р сарын..-ндээ багтаад дуусгахаар гэрээ байгуулъя гэсэн санал тавьсан. Миний хувьд өмнө нь 2-уулаа гэрээтэй учраас саналыг нь хүлээн авч чадахгүй гэдгээ хэлсэн. Ингээд үүний дараа ...... төгрөгөөр, ......   төгрөгөөр, ...... төгрөгөөр дансаар нь шилжүүлгээ хийж өгсөн. Ингээд ...... төгрөгийн үлдэгдэл тооцоо дутуу байхад намайг шүүхэд өгөөд үүний дараа миний дансруу ...... төгрөгийг буцааж явуулсан байсан. Миний зүгээс нийт тооцооныхоо 70 хувийг өгчихөөд байхад Ц.Н эгч үлдэгдэл тооцоогоо сар бүртээ аваад бидний хооронд эв зүйгээр асуудлаа шийдвэрлүүлмээр байна.” гэжээ.

 

Хариуцагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Миний бие 20.. оны 0.. дугаар сарын ..-ны өдөр нэхэмжлэгч Ц.Н тай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж .......... аймаг, .......... сум, .. дугаар баг, .... .. дугаар хэсэг, .. дугаар гудамжны .. тоотод байрлах ...0 мкв талбайтай хувийн сууц, мөн хаягт байршилтай .......0 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг ......  төгрөгөөр үнэлж авсан. Би сар бүр ......  төгрөг төлөх нөхцөлтэй байсан. Эхний саруудад хугацаандаа төлж байгаад, хүүхэд өвдөж хотод хагалгаанд орохоор болж 6 сарын хугацаанд байсан. Ингээд нэхэмжлэгч надтай утсаар ярихдаа хашаа байшингаа буцааж авъя гэдэг зүйлийг хэлсэн. Түүний дараа дахин холбогдоод мөнгөө бөөнд нь авмаар байна гэж хэлж байсан, би бөөнд төлөх боломжгүй харин ойрын хугацаанд төлж дуусгая гэдэг зүйлийг хэлээд 20.. оны 0.. дугаар ..-ны өдрийн дотор төлөхөөр болсон. Ингээд би ......  төгрөгийг өгөхөд над руу  буцаагаад шилжүүлсэн байдаг. Бидний байгуулсан гэрээнд эд хөрөнгөө буцаах талаар заасан заалт байдаг. Гэхдээ би хашаа байшингийн нийт үнийн дүнгийн .. хувийг төлсөн байгаа учраас худалдан авмаар байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Н хариуцагч Б.Гд холбогдуулан үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувийн орон сууц газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 08 сарын 02-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулагджээ.

 

Талууд .......... аймаг, .......... сум, ..р баг, .... хэсэг ...гудамж .. тоот хаягт байрлалтай хувийн сууц, газрын нийт үнийг ...... төгрөг гэж үнэлэн, төлбөрийг сар бүр төлөхөөр төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 262.1 “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байгаа хэдий ч талууд төлбөрт хүү тооцоогүй тул үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзнэ.

Талуудын 201.. оны .. дугаар сарын ..-ны өдөр байгуулсан .. тоот гэрээнийн үнийн дүн ...... төгрөг нийт ...... төгрөг бөгөөд төлбөрийг сар бүрийн ..-ны дотор ...... төгрөг төлөхөөр тохиролцжээ.

Гэрээний 3.3, 3.4 -т зааснаар үл хөдлөх хөрөнгийг 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр хүлээлгэн өгч, төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэхээр заажээ.

Гэрээнд хугацааг тогтоогоогүй ч сар бүр  ,,,,, төгрөг төлөх, 2 гэрээний төлбөр төлөлт нийлээд ,,,,, төгрөг гэж 6.5 д зааснаар болон төлбөр төлөх хугацаа 32 сар үргэлжилнэ гэж тооцвол 2018 оны 09 дүгээр сарын 02-ноос төлөлт хийгдэж 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох байжээ.

Энэ тохиолдолд хариуцагч Б.Г хоёр талын гэрээнд үүрэг зөрчсөн бол   үүрэг гүйцэтгүүлэгч Ц.Н гэрээний үүргийг шаардаж  гэрээнээс татгалзах эрх нь гэрээний 4.6-д ... худалдан авагч гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзаж, үл хөдлөх хөрөнгөө буцаан авч учирсан хохирол зардалаа нэхэмжлэх эрхтэй.

Иргэний хуулийн 249  дүгээр зүйлийн 249.1-д зааснаар гэрээ байгуулснаас хойш гэрээний нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал үүссэн бол нөгөө тал үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж хуульчилжээ.

Хариуцагч Б.Г 2018 оны 09 дүгээр сараас гэрээний үүрэг доголдох хүртэл хугацаанд 9,000,000 төгрөгийн төлбөр гүйцэтгэсэн гэж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 225.4-д зааснаар талууд гэрээнээс татгалзах эрхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Н гэрээний дагуу үндсэн үүрэг, нэмэлт үүрэг хохирлоо шаардах эрх нь нээлттэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  шүүхээс  эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэснээр нэхэмжлэгч Ц.Н гаас 20.. оны .. дүгээр сарын 14-ний өдөр төлсөн .... төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Б.Г аас Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувийн орон сууц газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн банкны төрийн сан ......  тоот дансанд урьдчилан төлсөн ...... төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор .......... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ