Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 143/ШШ2021/00276

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Б.Б

Хариуцагч: М.Т

11.241.512 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах, нарийн бичгийн дарга М.Номинчулуу нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.*******, М.******* нар нь 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн *******гаас жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 15 000 000 төгрөгийг 1 сарын 0.25 хувийн хүүтэй, нийт 3 жилийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож дугаар 11 зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч Б.*******, М.******* нар нь дээрх зээлийн гэрээний барьцаанд: Иргэн Д.*******ийн өмчлөлийн тоотод байрлах 800 м.кв талбайтай, 000137971 дугаартай, нэгж талбарын 150503282 дугаартай, улсын бүртгэлийн дугаартай газар, зээлдэгч Б.*******ийн өмчлөлийн үйлдвэрлэлийн иж бүрэн тоног төхөөрөмж нийт 22 000 000 төгрөгийн эд хөрөнгийг тус тус барьцаалсан. Барьцаа хөрөнгийн жагсаалтыг хариуцагч Б.*******, М.******* нартай байгуулсан *******гаас олгох зээлийн гэрээний хавсралтад заасан. Уг зээлийн гэрээний эргэн төлөлтийн сүүлийн хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч Б.*******, М.******* нар нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хугацаанд нийт 7 760 000 төгрөг төлж, үлдэгдэл зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах гэрээний үүргийг зөрчиж *******д хохирол учруулаад байна. ******* нь сангийн хөрөнгийг сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход захиран зарцуулах үндсэн зорилготой байгуулагдсан тул гэрээний үүргийг биелүүлэхгүй хугацаа хэтрүүлээд буй зээлдэгч нараас зээлийн төлбөрийг яаралтай буцаан авч дараагийн хэрэгцээтэй жижиг дунд үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгох зайлшгүй нөхцөл, байдал үүсээд байна.

Иймд хариуцагч Б.*******, М.******* нараас *******гаас олгох зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 8 101 991 төгрөг, алданги 744 280 төгрөг нийт 8 846 271 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 8 846 271 төгрөг гаргуулах тухай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын *******гийн нэхэмжлэлтэй, *******ийн *******, *******гийн ******* нарт холбогдох иргэний хэргийг Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа. Тус иргэний хэрэгт давж давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлтэд заасан зарим үйл баримт, байр суурийг тодруулах нь зүйтэй гэж үзлээ.

1. Даланзадгад сумын *******гийн үйл ажиллагаа нь Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай *******гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам-аар зохицуулагддаг.

Уг санг улсын бүртгэлд тусад нь хуулийн этгээдээр бүртгүүлдэггүй. Тусдаа орон тоо байдаггүй. Засаг даргын Тамгын газрын бүрэлдэхүүний хүрээнд хүний нөөцийг шийдвэрлэдэг. Өөртөө үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн эрх эзэмшдэггүй сан юм.

2. Хариуцагч *******ийн *******, *******гийн ******* нартай байгуулсан гэрээ, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанаас үзэхэд Б.******* уг зээлийг авч ашигласан. Энэ талаар гэрээнд заасан байгаа. Харин М.******* уг зээлийг гэрээнд батлан даагч буюу зээлийн гэрээний төлбөрийн үүргийг зээлдэгч Б.******* төлж барагдуулж чадахгүйд хүрвэл зээлийг төлөх баталгаа гаргасан байдаг. Б.******* зээлийг төлж барагдуулах чадвартай эсэх талаар ямар нэгэн баримт байхгүй, энэ талаар тайлбар гаргахгүй тул хоёр хариуцагчаас зээлийг хамтад нь шаардаж байгаа. Хэрвээ шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг төлж барагдуулах боломжгүй болох нь тогтоогдвол хамтран хариуцагч М.*******гаас төлбөрийг гаргуулах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийн дагуу явагдах тул үүнийг анхан шатны шүүхийн ажиллагааны үед тооцох, хариуцагчийг хасах шаардлагагүй. Иймд хоёр хариуцагчаас зээлийн төлбөрийг шаардана гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Урьд гаргасан нэхэмжлэлд хариуцагч нараас 2013 оны 01 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний агуу олгосон 15 000 000 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэл 8 846 271 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 11 241 513 төгрөг болгон хариуцагч нараас шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг 2 395 241 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэсэн үг. *******гийн хөрөнгийн эх үүсвэр 2016 оны 153 дугаартай засгийн газрын тогтоолын дагуу улсын төсвөөс олгосон санхүүжилтээс бүрдэх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлтэй. 2013 оны 01 сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсан хүү, зээлдэгч талын төлөлтийн хүү, зээлийн төлбөрт хэрхэн суутгаж хуваарилсан талаарх дэлгэрэнгүй тооцооллыг нэхэмжлэлд хавсаргав. Нэхэмжлэлийн нийт дүн: 11 241 512, Зээлийн үлдэгдэл: 8 101 991, Хуримтлагдсан хүү: 1 519 123, Торгуул: 1 620 398. Хариуцагч талын зүгээс шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр төлбөрийн үүргийг гүйцэтгэхээс татгалзаж ирсэн. *******гийн үр дүнгээс шалтгаалан удирдлагын баг үргэлж солигдож байсан өнгөрсөн цаг хугацаанд ажил хариуцаж байсан төрийн албан хаагчдын эс үйлдэл, ажлын хариуцлагагүй байдлаас үүдэн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байдаг. Зөвхөн дээрх шалтгааны улмаас татвар төлөгчдийн мөнгөн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, үгүй хийх эрх хэнд ч байхгүй. *******гийн үйл ажиллагаа нь тухайн сумын иргэдийн жижиг бизнес эрхлэх, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх томоохон хөшүүрэг болдог чухал санхүүгийн эх үүсвэр юм. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заасан байдаг. Урьд бичсэнчлэн сум хөгжүүлэх сангийн хөрөнгө нь сумын засаг даргын өмч биш. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын бизнес эрхлэх хүсэлтэй, гарааны хөрөнгө оруулалт дутсан мянга мянган иргэдийн өмч юм. Төр өөрийн албадлага хэрэглэх эрхийн дагуу татвар төлөгчдөөс албадлагын шинжтэй аргаар хураан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө. Тухайн мөнгөн хөрөнгийг төвлөрүүлсэн татвар төлөгч, *******гаас зээл хүссэн иргэд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх, хэн нэгэн зээл аваад төлөхгүй явж байгааг мэдэх боломжгүй. Зөвхөн богино хугацаанд ажил хариуцаж байсан хүмүүсийн хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан иргэдийн эрх ашиг хохирох нь шударга бус. Энэ нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлд заасан Хүндэтгэн үзэх шалтгаан мөнөөсөө мөн гэж үзэж байна. Иймд хариуцагч *******ийн *******, *******гийн ******* нараас *******гаас олгосон зээлийн төлбөрийн үлдэгдэл 11 241 512.0 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын сум хөгжүүлэх санд олгоно уу гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.*******, М.******* нар нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргатай 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан *******гаас 15 сая төгрөгийн зээл авсан нь үнэн. Уг зээлийн гэрээ 3 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд энэ хугацаанд төлж дуусахаар зээлийн гэрээ байгуулсан. Бизнесийн ашиг орлого буурсан шалтгаанаар уг зээлийг төлөх боломжгүй болсон. Иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Х.******* гэдэг хүний зүгээс хариуцагч нараас нийт 11 241 512 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэг үндэслэл бол нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байгаа. Учир нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг Өмнөговь аймгийн Засаг дарга Х.******* гэж гаргасан байдаг. Энэ зээлийн гэрээг анх 2012 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр байгуулагдахдаа Өмнөговь аймгийн Засаг дарга Ц.Баттулга гэдэг хүнтэй байгуулсан байдаг. Иймээс Ц.Баттулга гэж хүн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Зээлийн гэрээний нөгөө тал нь Б.******* гэж хүн байгаа. Тэгэхээр энэ зээл нь сум хөгжүүлэх сангаас олгогдсон ч гэсэн Өмнөговь аймгийн Засаг дарга Ц.Баттулга, иргэн Б.******* нарын хооронд байгуулагдсан гэрээ юм. Иймээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Х.******* гэдэг хүн шаардах эрхгүй юм. Түүнчлэн энэ гэрээнд хамтран зээлдэгчээр Б.******* гэдэг хүн үүрэг хариуцлага хүлээнэ гэсэн нэг ч зохицуулалт байдаггүй. Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг дээр зээлдэгч зээлээ төлж чадахгүй тохиолдолд Б.******* төлж барагдуулна гэсэн батлан даагчийн үүрэгтэйгээр гэрээнд оролцсон байдаг юм. Тэгэхээр энэ хэргийн хариуцагч нь Б.******* биш юм. Хэдийгээр хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээ нь Өмнөговь аймгийн Засаг дарга Х.******* Б.******* нарын хооронд байгуулагдаагүй байна. Дараагийн дугаарт энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар энэ гэрээний хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байдаг. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1. дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан байгаа учраас энэ мөнгөн дүнг хариуцагч төлөх үүрэгтэй гэж тайлбарладаг. Хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарлаж буй нөхцөл нь хуулийн энэ хэсэгтэй нийцдэггүй юм. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага нь хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэж заасан. Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж болно гэж заасан нь шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж тогтоосны дараа энэ нэхэмжлэлийн шаардлага бий болохоос шүүх тогтоогоогүй байхад энэ зүйлийг баримталж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Дараа нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа гаргахдаа сум хөгжүүлэх сан нь төсвөөс олгосон санхүүжилтээс бүрддэг тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэлтэй гэдэг тайлбарыг дурдсан байдаг. Хэдийгээр сум хөгжүүлэх сангаас олгосон зээл боловч зээлийн нэг тал нь засаг дарга Ц.Баттулга гэж хүн байдаг. Энэ хүн албан тушаалын хувиар олгосон уу? эсхүл хувь хүний журмаар олгосон уу? гэдгийг зохицуулсан дүрэм журмаа шүүхэд гаргаж ирүүлээгүй. Тэгэхээр сум хөгжүүлэх сан гэрээний нэг тал байсан бол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдахдаа сум хөгжүүлэх сангийн хөрөнгө нь татвар төлөгч нараас бүрддэг тул хэн зээл авч төлж байгааг нь мэдэх боломжгүй гэдэг. Энэ нь мөн нэхэмжлэгчээ тодорхойлсон байдлаар няцаагддаг юм. Мөн татвар төлөгч нарын мөнгөнөөс зээл авчхаад төлөхгүй орон нутгийг хохироож байна гэсэн тайлбар гаргадаг. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлдүүлэгчийн эрх үүргийг тайлбарлахдаа авсан зээл түүний хүүгийн төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн харилцах данснаас үл маргах журмаар төлөх, зээлийг төлүүлэх бусад арга хэмжээг авна, зээлдэгчийн хэрэгжүүлж байгаа төсөлтэй 3 сард 1 удаа танилцана гэж заасан байдаг. Эдгээр үүргээ хэрэгжүүлээгүй байж хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлсэн юм гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ нэхэмжлэлийн шаардах эрх нь Өмнөговь аймгийн Засаг дарга Х.******* гэдэг хүнд байна уу? үгүй юу? гэдэг нь эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хүсэлт, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 529 дугаартай итгэмжлэл, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн б/134 дугаартай Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 86 дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолын хуулбар, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай *******гаас олгох зээлийн гэрээний хуулбар, Хариуцагч Б.*******, М.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Даланзадгад сумын ЗДТГазар тооцооны хуудасны хуулбар, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн итгэмжлэл, 000137977 дугаартай гэрчилгээний хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэл, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1041 дугаартай итгэмжлэлийн хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн итгэмжлэлийн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 164 дугаартай итгэмжлэлээс татгалзах тухай албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/44 дугаартай Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэр, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлт, 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлт, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, магадлал, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 423 дугаартай итгэмжлэл, барьцаа хөрөнгийн жагсаалтын хуулбар, Даланзадгад сумын ЗДТГазар тооцооны хуудасны хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 483 дугаартай итгэмжлэлээс татгалзах тухай албан бичиг, 484 дугаартай тайлбар, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 496 дугаартай хүсэлт, нэхэмжлэлийн нэмэндүүлсэн шаардлага, хүснэгтэлсэн баримт /хх-122-130/, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 498 дугаартай итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, 2021 оны 09 дүгэээр сарын 02-ны өдрийн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* нь Б.*******, Т.******* нарт холбогдуулан 8.846.271 төгрөг гаргуулахаар шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэгчийг солих тухай хүсэлтийг шүүх хангаж нэхэмжлэгчийг сольсон ба Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга нь хариуцагч Б.*******, Т.******* нараас 11.241.512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаарджээ.

Өмнөговь аймаг Даланзадгад сумын *******г төлөөлж тус сумын Засаг дарга Ц Баттулга, Б.******* нар 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр *******гаас зээл олгох тухай 11 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр сарын 0,25 хувийн хүүтэйгээр 15 000 000 төгрөгийг Жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх зориулалтаар зээлдэгчид 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй харилцан тохиролцож, зээлдэгч нь 7 760 000 төгрөгийг эргүүлэн төлсөн ба талууд энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасны дагуу талуудын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч тал ... Уг зээлийн гэрээ 3 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд энэ хугацаанд төлж дуусахаар зээлийн гэрээ байгуулсан. Бизнесийн ашиг орлого буурсан шалтгаанаар уг зээлийг төлөх боломжгүй болсон. Иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэсэн тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Зээлдэгч Б.******* нь нь зээлийн гэрээгээр зээлдүүлсэн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй хэдий ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хуульд заасан атал нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахаас өмнө хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг биелүүлэх талаар шаардлага гаргасан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатад шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын хариуцагч Б.*******, М.******* нараас 11.241.512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж 194.814 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР