Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2021/00775

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны “Б” танхимд онлайнаар нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:          

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ******* дугаар багт байрлах, 337586******* регистрийн дугаартай, “******* ” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 31 440 000 /гучин нэгэн сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг *******0*******1 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бат-Өлзий, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* сан болон нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бат-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоогийн ******* ******* ******* ******* сан нь хуучнаар Мал хамгаалах сан байсан. Тус сангаас хариуцагч “******* ” ХХК-ийн захирал нь *******014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Махны чиглэлийн хонь бордох ******* ******* өргөтгөх” төслийг хэрэгжүүлэхээр *******5 000 000 төгрөгийн санхүүжилт авч зээлийн гэрээ байгуулсан. *******014 оноос хойш 5 жилийн хугацаанд жил бүр *******5 000 000 төгрөгийг хэсэгчилж төлөхөөр талууд тохиролцож зээлийн гэрээ байгуулсан боловч зээлдэгч нь *******018 оноос хойш төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл болох *******0 960 000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс үүссэн алданги болох 10 480 000 төгрөгийн хамт нийт 31 440 000 төгрөгийг “******* ” ХХК-аас гаргуулах саналтай байна. Хариуцагчийн хувьд алдангийн мөнгийг төлөхгүй гэж байгаа боловч зээлийн гэрээний 7.1.1-т заасны дагуу алданги төлөх үүрэгтэй. Тиймээс хариуцагчаас алданги нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Алдангийг тооцохдоо Иргэний хуулийн *******3******* дугаар зүйлийн *******3*******.4-т заасан журмын дагуу нийт үнийн дүнгийн 50 хувиар тооцож 10 480 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Иймд “******* ” ХХК-аас 31 440 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******014 онд Үйлдвэр, хөдөө ******* ахуйн яамны Мал хамгаалах санд хандан “Махны чиглэлийн хонь бордох ******* ******* өргөтгөх” тухай 100 000 000 төгрөгийн төсөл бичсэн. Миний бичсэн төсөл шалгарсан боловч *******5 000 000 төгрөг санхүүжилт батлагдсан. *******014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Мал хамгаалах сантай зээлийн гэрээ байгуулж *******5 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн гэрээний дагуу *******015 онд 5 сая төгрөгийг хүүгийн хамт мал хамгаалах санд төлсөн. Түүнээс хойш зээлээ төлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Учир нь: *******018 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд малын өвчин гарснаас болоод би өөрт байсан цөөхөн хэдэн малаа алдсан. Мөн *******018 онд охин маань Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж улмаар Япон улсад жилийн 16 000 000 төгрөгийн төлбөртэй сургуульд суралцахаар болсон. Охиныхоо ирээдүйг бодож цөөхөн хэдэн малынхаа ашиг шимээс олсон орлого болон наймаа хийж олсон орлогоо бүгдийг охиныхоо сургалтын төлбөрт төлдөг байсан учраас зээлээ төлж чадаагүй. Би одоог хүртэл охиныхоо сургалтын төлбөрийг өөрөө төлдөг. Би зээлээ төлөхийн тулд *******018 оноос хойш наймаа хийсэн боловч *******019 онд корона вирус гарснаас хил хаагд******* бараагаа татах боломжгүй болсон. Түүнээс хойш эрхэлсэн *******илгүй, зогсонги байдалтай байна. Одоо надад 10 480 000 төгрөгийн алданги төлөх ямар ч боломж, бололцоо байхгүй, би энэ мөнгийг төлж чадахгүй. Харин *******0 960 000 төгрөгийг *******0*******1 оны 1******* дугаар сарын 31-ний өдөр гэхэд ******* ******* ******* ******* санд төлж, улсыг хохиролгүй болгоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас *******0 000 000 төгрөгийг 960 000 төгрөгийн хүүгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* сан нь хариуцагч “******* ” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 31 440 000 /гучин нэгэн сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарг*******, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч тус шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцсон болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...*******014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр *******0 960 000 төгрөг, алданги 10 480 000 төгрөг, нийт 31 440 000 төгрөг нэхэмжилнэ, ...алдангиас чөлөөлөх боломжгүй...” гэж тайлбарладаг.

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үлдсэн хэсгээс татгалз******* буй үндэслэлээ “...зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн *******0 960 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, ...алдангийг төлөх ямар ч боломж, бололцоо байхгүй учир 10 480 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна” гэж маргадаг.

Хариуцагч “******* ” ХХК нь Үйлдвэр хөдөө ******* ахуй яамны Мал хамгаалах сантай *******014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “ЭМААХДХ”-*******014/10” дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулан “Махны чиглэлийн хонь бордох ******* ******* өргөтгөх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор *******5 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн *******.4 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүг эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөхөөр тохиролцон зээлж авсан болох нь тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно.

Монгол Улсын Засгийн газрын *******0*******0 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол болон Хүнс, хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын *******0*******0 оны 4 дүгээр сарын *******4-ний өдрийн 134 дугаартай тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх  ******* *******019 оны 1******* дугаар сарын 31-ний санхүүгийн тайлан дахь Мал хамгаалах сангаас шилжүүлсэн ...үндсэн хөрөнгө, авлага, өр төлбөрийг ******* ******* ******* ******* санд шилжүүлсэн байх тул дээрх гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч ******* ******* ******* ******* сан шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар “******* ” ХХК-ийн захирал Жал******* Санжхандыг оролцуулахаар дурдсан боловч шүүх хуралдаанд “...“******* ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлээ гарг******* байгаа, тус компани нь 1 гишүүнтэй, уг төсөлд ******* ахуйн нэгж хамрагддаг  байсан” гэх тайлбарыг гарг******* байх тул “******* ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа *******019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дууссан байх бөгөөд нэхэмжлэгч нь *******0*******1 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан учир Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж *******5 000 000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч “******* ” ХХК нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл *******5 000 000 төгрөг, зээлийн хүү 1 800 000 төгрөг, нийт *******6 800 000 төгрөгийг буцаан төлөх ёстойгоос гэрээний хугацаанд 5 840 000 төгрөг төлж, үлдэх хэсэг *******0 960 000 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь  *******0 960 000 төгрөг гэж үзнэ.

Хариуцагч “******* ” ХХК нь зээлийн гэрээний үүрэг *******0 960 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин алданги 10 480 000 төгрөгийг төлөх боломжгүй гэсэн үндэслэлээр төлөхөөс татгалздаг.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, *******3******* дугаар зүйлийн *******3*******.4 дэх заалт болон талуудын хооронд байгуулагдсан *******014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “ЭМААХДХ”-*******014/10” дугаартай зээлийн гэрээний 7.1.1-д зааснаар алданги шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гарг******* өгөх, цуглуулах үүрэгтэй. Хэрэгт авагдсан бичмэл баримтыг судлан үзвэл хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “...алданги төлөх боломжгүй, төлбөрийн чадваргүй...” гэсэн тайлбараас өөр нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул алдангийг багасгах, алдангиас чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч “******* ” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлт *******0 960 000 төгрөг, алданги 10 480 000 төгрөг, нийт 31 440 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* санд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, *******81 дүгээр зүйлийн *******81.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “******* ” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлт 31 440 000 /гучин нэгэн сая дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* санд олгосугай.

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* сан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “******* ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 315 150 төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гард******* авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ