Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 132/ШШ2021/00508 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х овогт Л-ийн О-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х-д холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай 155/2020/01987/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч  Х, түүний өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие  Х нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс д тооцооны  нягтлан бодогчоор анх ажилд орж байсан. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/74 дугаар захирлын тушаалаар намайг жинхлэн ажиллуулсан. Үүнээс хойш одоог хүртэл тасралтгүй ажиллаж ирсэн. Гэтэл санхүүгийн ажилтнуудын ажлын ачаалал, гүйцэтгэл, цаг ашиглалт зэргийг харгалзан нягтлан бодогчийн орон тоог нэг болгон цөөрүүлэх шаардлага үүсч байгаа гэсэн шалтгаанаар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/75 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Надад нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлсэн талаар ямар нэгэн шийдвэр танилцуулаагүй.

Иймд намайг ийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2020 оны 09 сарын 11-ний өдөр санхүүгийн ажилтнуудын ажлын ачаалал, цаг ашиглалтыг харгалзан 1 нягтлан бодогчтой болгох, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэх хуудсыг надад өгсөн. Ингээд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 09 сарын 16-ны  өдрийн Б/76 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Мөн тухайн өдөр байгууллагын захирлын А/47 тоот тушаалаар ажил хүлээлцэх комисс томилогдсон. Ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй гэж үзээд ажлаа хүлээлгэн өгөхөөс татгалзсан. Нягтлан бодогч Даваасүрэн ажил үүргийн хуваарь шинэчлэгдээгүй тул тооцооны нягтлан бодогчийн ажлыг авахгүй гэсэн тул би ажлаа өгөөгүй. Гэтэл 10 сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарч, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж, хүлээн авсан. Маргааш нь би Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд надтай тохиролцох талаар юу ч яриагүй. Би захиралтай уулзахад чи заргалдаад ажлаа олж аваарай гэж хэлсэн. Надад тооцооны нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлсэн тухай баримтыг харуулаагүй. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал болон мэдэгдэх хуудас өгөөд гарын үсгээ зур гэж тулгасан. Би ажлаа хүлээлгэн өгөхдөө дарамт шахалтын улмаас өгсөн. Манай байгууллагад няравын орон тоо 2 байсан. Тэгэхдээ 1 нярав ажиллаж, 1 орон тоо сул байсан. Тухайн үед няравын сул орон тоон дээр намайг ажиллуулах боломжтой байсан. Гэвч намайг ажлаа хүлээлгэн өгснөөс хойш 2 хоногийн дараа нярав ажилд авсан байсан. Үүнээс хойш буюу 11 сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын бүтэц орон  тоо шинэчлэх тухай тушаал ирсэн байсан. Тэгэхээр намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа уг тушаал гарсан. Тиймээс би тооцооны нягтлан бодогчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна. Тухайн онд батлагдсан орон тоо, цалин хөлс батлагдсан байдаг. Тооцооны нягтлангийн бүтэц орон тоо, цалин төсөвт суусан байсан.

...Тооцооны нягтлан бодогчийн орон тоог байхгүй болгосон шийдвэр намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа гарсан. Үнэхээр ийм шийдвэр гарсан бол дараа ондоо бүтэц орон тоо өөрчлөгдөх ёстой. Тухайн үед нярав болон захиргаа аж ахуйн орон тоо сул байсан. Гэвч надад уг ажлын байрыг санал болгоогүй. Тухайн үед захирал маш ширүүн байсан. Ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэж бодож байна. Намайг ажлаас хална гэсэн. ...Би одоо Няравын орон тоонд ажиллах хүсэлтэй байна. ... гэв.  

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ийн захирал Н.Б би төсвийн тухай хуулийн 16.5-д заасан төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийн хүрээнд тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэснийг үндэслэж Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар нягтлан бодогчийн орон тоог нэг болгох, өмч хөрөнгийн бүртгэл хадгалалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор няравын орон тоог 2 болгох тухай хэлэлцэж ажилласан. Тус хуралд Ерөнхий нягтлан бодогч Ш.Д, тооцооны нягтлан  Х нар оролцсон. Өөрөөр хэлбэл нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлэх тухай сонсгох үйл ажиллагааг 2 удаа явуулсан болно.  Хд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу мэдэгдлийг нэг сарын өмнө өгч гарын үсэг зуруулсан.

...Дээрх сонсгох үйл ажиллагаа явуулсан, ажлаас чөлөөлөхөөс 1 сарын өмнө мэдэгдэл өгсөн, ажлаас чөлөөлсөн шийдвэрийг өөрт нь өгч гарын үсэг зуруулсан нь  Хын надад нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлсэн талаар ямар нэгэн шийдвэр танилцуулаагүй гэдэг нь үндэслэлгүй болохыг нотолж байна.

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрч хоёр сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг хүлээн авсан.

Холбогдох хуулийн заалтуудыг мөрдөж, ажлаас чөлөөлөх шийдвэрээ хуульд нийцүүлж гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ийн захирал Баатар-Очирын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Мандухай миний бие шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч  Хын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 06 дугаар тогтоолын дагуу 2019 оны 11 сарын 08-ны өдөр сургуулийн захирлын А/50 дугаар тушаалаар өөрчлөн баталж мөрдүүлсэн. Тус албан тушаалын тодорхойлолтын зорилго нь суралцагчдын тэтгэлэг, хоолны мөнгийг сар бүр бодох, багш, ажилчдын цалин хөлсийг программд бодох, бараа материалын орлого, зарлагыг хийх, нийгмийн даатгал, татварын шимтгэлийн тайлан бичих, дотуур байрны суралцагчдын сар бүрийн хоолны тооцоо, орлого зарлагыг бодох зэрэг ажлууд хийгдэхгүй болсон. Мөн 2020 онд манай байгууллага ижил төстэй чиг үүрэг бүхий ерөнхий нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч гэсэн 2 орон тоотой, 1 няравтай ажиллаж байсан. Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт хангалтгүй, үндсэн болон эргэлтийн хөрөнгө хариуцсан 2 няравтай байх хэрэгцээ, шаардлага үүсч ажлын давхцалыг арилгах, санхүүгийн ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах нөхцөл байдал бий болсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас томилогдсон ажлын хэсэг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэх судалгаа хийж уг байгууллагын нягтлан бодогчийн орон тоог 1 болгох, политехникийн коллежуудын нягтлан бодогчийн орон тоог суралцагчдын тооноос хамааран батлах тухай чиглэл гарсныг мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нарт 2020 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө мэдэгдсэн. Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.2 дах хэсэг, 22 дугаар зүйлд бүтэц орон тоог батална гэж заасны дагуу мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад шууд харьяалан удирдах дээд шатны байгууллага буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/185 дугаар тушаалаар 09 сарын 14-ний өдөр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 1 нягтлан бодогчтой байхаар батлагдсан. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэн ажиллахыг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төсвийн шууд захирагч нарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны А/185 дугаар тушаалаар даалгасан. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Баатар-Очир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/185 дугаар тушаалаар батлагдсан орон тооны бүтцийг баримтлан Төсвийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэн ажилласан. Яамнаас ирсэн чиглэлийн дагуу тооцооны нягтлан бодогч  Хыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу орон тоо цөөрүүлэх тухай мэдэгдлийг гардуулан өгч гарын үсэг зуруулсан.  Х нь 2020 оны 09 сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 сарын 16-ны өдрийн хооронд ажлаас чөлөөлөгдөх болсонтой холбоотой өөр ажилд томилогдох талаар ямар нэгэн санал гомдол гаргаагүй. Тэгээд 2020 оны 10 сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг гардуулан өгч, гарын үсэг зуруулсан.  Х нь ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрч 2 сарын цалингийн дундаж хэмжээний мөнгөн тэтгэмжийг хүлээн авсан. Улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд тооцооны нягтлан бодогчийн орон тоо байхгүй болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачлагаар ажилтныг ажлаас чөлөөлөхөөр хуульчилсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Х нь хариуцагч д  холбогдуулан, тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Х төв нь нэхэмжлэгч  Х-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч  Х, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн  төвийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурсан байна. Дээрх гэрээнээс харвал талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар буюу ажил, албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тохиролцож, нэг бичиг баримт үйлдэн гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно.

 

Нэхэмжлэгч  Хыг ийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 дүгээр зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус баримтлан орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр  тооцооны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Энэхүү нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба уг тушаалыг нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан байна. Иймд ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

 

Хариуцагч  нь нэхэмжлэгч  Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэл болон ажлаас чөлөөлөх болсон шалтгаанаа ...төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлэх тухай сонсох ажиллагааг явуулсны үндсэн дээр  Хд мэдэгдлийг 1 сарын өмнө өгч түүнийг тооцооны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

 

Түүнчлэн захиргааны удирдлага болон бусад ажилчдын жишиг бүтцийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 сарын 14-ний өдрийн А/185 дугаар тушаалаар 999 хүртэл суралцагчтай тохиолдолд нягтлан бодогчийн орон тоог нэг байхаар баталсан ба энэ жишгийн дагуу  Хын ажлын байрыг цөөрүүлсэнгэж тайлбарлаж энэхүү тайлбартайгаа холбогдуулан Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 сарын 14-ний өдрийн А/185 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, дээрх тушаалын 1,2,3 дугаар хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2020 оны 09 сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.” гэж заасан байх бөгөөд  нь  Хд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах талаараа 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Мэдэгдэл” /хх-21/-ээр мэдэгдсэн байх тул ийг хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанднэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтцийг баталдсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний А/185 дугаартай тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Захиргааны удирдлага болон бусад ажилчдын орон тооны жишиг бүтэц”-ээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд “...ерөнхий нягтлан бодогч 1, нягтлан бодогч 0, ...”, “Политехник коллеж”-д “...999, 1000-1999, ...хүртэл суралцагчтай тохиодолд, ... “...ерөнхий нягтлан бодогч 1, нягтлан бодогч 1, ...” , байхаар баталснаас үзвэл тухайн байгууллагын бүтцээс ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгаж орон тоог цөөрүүлсэн гэж дүгнэхээр байна.

 

Нэхэмжлэгч  Х нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ...”...Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад тооцооны нягтлан бодогчийн орон тоо байсан. Одоо байхгүй болсон тул няравын ажилд томилуулах хүсэлт гаргаж байна. Би нэхэмжлэлийг өөрчлөөгүй, харин нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна” гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч  Х нь ийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан атлаа шүүх хуралдааны шатанд ийн няравын ажилд томилуулна гэх боловч шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд түүний урьд эрхлэж байсан ажил, албан тушаалаас халагдсан үнсдэслэлд дүгнэлт хийх бөгөөд харин нэхэмжлэгчийн урьд ажиллаж байгаагүй өөр ажил, албан тушаалд томилуулах  асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

 

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь ажил олгогчтой харилцан тохиролцож өөр ажил албан тушаалд томилогдох боломжтой байжээ.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр  Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 зааснаар Х-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч  Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                О.ОДОНЧИМЭГ