Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2021/03408

 

 

 

 

 

 

 

 

       2021           12           17                                           184/ШШ2021/03408                          

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Ожаргал даргалж,

Нэхэмжлэгч: М.М

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.М итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ж нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Х

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Я.О

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Д.Я нарт холбогдох

“Өвлөх эрхийн 111, 222 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлага, нэхэмжлэлтэй,

гуравдагч этгээд Д.Я талийгаач Я.М хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох ” тухай, “талийгаач хүү Я.М өвийн 50 хувийг охин Я.О шилжүүлсэн болохыг тогтоолгох” тухай бие даасан  шаардлагатай,

гуравдагч этгээд Я.Оталийгаач Я.М эх Д.Я  үлдээсэн өвөөс 50 хувийг Я.О хүлээн авсан болохыг тогтоолгох” тухай бие даасан  шаардлагатай   иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.М, хариуцагч Д.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, гуравдагч этгээд Д.Я итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, түүний өмгөөлөгч С.М, гуравдагч этгээд Я.О, түүний өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аавыг нас барахад түүний өмчлөлд Сонгинохайрхан дүүрэг, 1111111 тоот хаягт байрлах Ү-111111111111 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 0000 УНЭ улсын дугаартай автомашин байсан. Гэвч уг хөрөнгийг Я.М төрсөн охин болох М.М миний бие өвлөх ёстой байтал эдгээр иргэдэд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус бөгөөд миний эд хөрөнгө өвлөх эрхийг зөрчсөн үйлдэл болжээ. Иймд миний бие өөрийн хууль ёсны эрхийг сэргээлгэхээр нотариатч Д.Х Д.Я олгосон 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 000 тоот болон Я.О олгосон 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 0101 тоот өвлөх эрхийнх гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна...Би талийгаач аавын өвийг авахыг хүсэж 2017.01.27-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д.Д төрсөн дүү М хамтаар өвлөх эрхээ бүртгүүлсэн...Аав нас барсны дараагаар эмээ ордер өгөхгүй байсан. Өв хүссэн юм чинь гээд байж байсан... Би байр хэний нэр дээр байгаа эсэх, миний нэр дээр байгаа эсэхийг харахаар хурууны хээгээр лавлагаа авахад аавын эгч Оы нэр байрны ордер дээр орж ирсэн байсан. Нотариатч дээр тухайн үед очсон. Сонгинохайрхан дүүрэг дээр очоод бүрдүүлж өгсөн материалын хуулгыг нь авсан. Гэтэл тэр дундаас харахад буруу зүйл байсан. Миний иргэний үнэмлэх байхгүй байхад ямар байдлаар авсан талаар мэдэгдэхгүй,он сар нь зөрүүтэй үйл явдал болж байсан. Өөрсдөө болохоор 2017.10.09-ний өдөр машины өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байсан, тус гэрчилгээг өгөөчээ гэсэн хүсэлт нь 2017 оны 10 сарын 09-ний өдөр байсан. Харин нотариатчаас ирсэн хариу тайлбар нь 2017 оны 10 сарын 09-ний өдрийн шөнийн 01 цагт байсан.10 сарын 09-ний өдөр энэ хүмүүс өв авах хүсэлт өгөхөд нотариатчаас хүлээн аваад нотариатын танхим луу явуулаад, нотариатын танхимаас хариу ирдэг. Хүсэлтээ гаргахаас өмнө нь хариу нь ирсэн байсан. Тэр үйл явдалд нотариатч Д.Х буруутгаж байна. нотариатч Д.Х нь миний иргэний үнэмлэхийг аваад ирж байхад эзэн биегүй байхад гаргасан, дараа нь 2017.10.09-ний өдөр машины өвлөх эрхийн гэрчилгээ гарсан байсан бол байрны өвлөх эрхийн гэрчилгээ нь 12 сарын 26-ны өдөр гарсан.Тэр нь яагаад гараагүй вэ гэвэл миний иргэний үнэмлэхийн хуулга байхгүй бол өвлөх эрхийн тэр гэрчилгээ гарах боломжгүй байсан юм. Тэр хугацаанд миний иргэний үнэмлэхийн хуулга хэрэг болсон, тэр 2 сарын хугацаанд миний иргэний үнэмлэхийг олоход хугацаа зарцуулж дараа нь өвлөх эрхийн гэрчилгээ авсан гэж бодож байна, дараа нь Д.Хнотариатчаас боломж байвал та хэвэнд нь оруулаад өгөөч гээд шалтгааныг нь асуусан. Ээж охин хоёр орж ирээд гуйгаад хийлгэсэн гэж хэлсэн. ... Эвлэрлийн гэрээ байгуулах юм бол Бэлэглэлийн гэрээгээр буцааж байранд нь оруулж өгнө гэж хэлсэн. Итгэмжлэл огт хийж өгөхгүй гэж хэлсэн. Бэлэглэлийн гэрээгээр өгсөн зүйлийг буцаан авч болно гэдгийг би мэднэ. Ийм учраас шүүхэд хандсан. Нотариатч Д.Хнь Д.Я 50 хувь Од шилжсэн гэж хэлж байсан. Төрсөн хүүхдүүд нь бид байхад манай дүүг аавын хүү гэдгийг бүгд  буюу эмээ болон О нар мэднэ. Төрөхөд нь ирж байсан, харж байсан шүү дээ. Эмээ хамт амьдарч байсан. Өвлөх эрхийн гэрчилгээг тийм байхад гаргасан. Нотариатч Д.Хнь Д.Я-с 50 хувь О руу шилжүүлэхдээ  яаж шилжсэн бэ  гэхэд Оы нэрийг бичэээд Я нэрийг оруулаагүй гэж хэлж байсан. Өвлөх эрхийн гэрчилгээн дээр Я гэж бичээд бусад өвлөгч гэдэг дээр О гэсэн нэр давхар орсон. Миний нэрийг нэр төдий бичсэн.Хэрвээ хувь заасан бол  нотариатч хүн үнэхээр зөв хийсэн юм бол хувь ч гэсэн заагаагүй байсан. Аавын эгч буюу хоёрдугаар өвлөгч өвлөх эрхийн гэрчилгээнд орж ирээд байрыг 3 тэнцүү хувааж байгаа юм шиг харагддаг. Өөрсдөө бол шилжүүлсэн гэсэн хүсэлт гаргасан гэж хэлдэг. Тийм зүйл байхгүй. нотариатч Д.Х 100 хувийн алдаа юм...Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар дэс дараалалтай заасан байдаг. 520.1.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасан байна... 2017 оны 1 сарын 27-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг хүссэн. Тухайн нотариатч мартсан гэх шалтгаанаар оруулаагүй байсан. Бид өвлөх эрхийн гэрчилгээнээс татгалзаагүй. Эрхэм нотариатч таны энэ өдрийн мэндийг хүргье гээд Нотариатчийн танхимд анхааруулга явуулсан байдаг. Анхааруулгыг харж ажиллах нь нотариатчийн үүрэг юм.Би мэдээлэлээ гаргасан, нотариатч Д.Х хараагүй, үүргээ биелүүлээгүй... Миний биеийг байсаар байхад өвлөх хүн байхгүй гэж хэлээд байна.  Нэгдүгээр өвлөгч байсаар байхад 2 дугаар өвлөгчид машин шилжүүлж өгсөн байсан. Энэ хэрэг дээр өвлөх эрхийн гэрчилгээг гаргасан хүн нь нотариатч Д.Х учир хариуцагчаар татсан. нотариатч Д.Д байсан эсэх нь ямар ч ялгаагүй юм. Хуулиндаа бол өвлөх эрхийг жилийн дотор бүртгүүлэхдээ нотариатчид бүртгүүлдэг, өв хүлээн авахдаа бүх дүүргийн нотариатчид бүртгүүлэх ёстой. Нотариатч гэдэг утгаар бүртгүүлсэн. Гэрчилгээгээ авахдаа Сонгинохайрхан дүүргийн нотариатаас авах ёстой гэв./ 1-р хх 41, 83, 163-166/

 Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд Ж.М хууль ёсны төлөөлөгч С.Жы шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан...Д.Яд олгосон 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 000 тоот болон Я.Од олгосон 2017.10.09-ний өдрийн 0101 тоот өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Ж.М төрсөн эцэг Я.М өмчлөлийн хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 13 хороо, 1 хороолол, 0000 дүгээр байр, 000тоот хаягт байрлах Ү-111111111111 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өвлөх эрхийг 2017.12.14-ний өдрийн 000 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Д.Яд мөн 0000 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017.10.09-ний өдрийн 0101 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Я.Од тус тус олгосон нь Монгол Улсын Иргэний хууль, Нотариатын тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Ж.М нь эх С.Ж овоглодог боловч Я.М төрсөн хүүхэд учир  өвлөх эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлэхээр нотариатын байгууллагад хандсан. Нотариатч Д.Днь миний өвийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг авсан боловч Нотариатын танхимд бүртгүүлээгүй, нотариатч Д.Х хууль тогтоомж зөрчин өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар Д.Я Я.О нарт олгох нөхцөл болсон. Манайх нэгдүгээр өвлөгч учраас өв хүлээн авахаас хэзээ ч татгалзаагүй.Нотариатч Д.Хнь Нотариатын тухай хуулийг 100 хувь зөрчсөн...Иргэний хуулийн 520.1.1-д зааснаар үр хүүхэд, эхнэр, эцэг эх гэсэн дараалалтай хэрэгждэг. Адил тэгш эдэлнэ гэдэг нь эхнэр байхгүй бол үр хүүхэд нь өвийг эзэмшинэ. Эхнэр нөхөр, үр хүүхэд байхгүй бол эцэг эх нь адил тэгш хэрэглэнэ гэсэн утгатай. Манай хоёр хүүхэд хууль ёсны өвлөгч учраас өвлөх хүсэлтээ гаргасан. Д нотариатч мартсан болохоос биш хүчинтэй…Энэ байрыг 2000 онд анх мөнгөө хадам ээждээ өгч явуулаад, өөрийнхөө эгч хадам ээжийг уулзуулаад 2 өрөө, 000 тоот байрыг авч байсан. Тэр үед охиндоо өгнө гээд хэлж байсан, тэр үед охин маань 4 настай  байсан... миний Солонгос улсад хэдэн жил амьдарсан талаар бүгдийг миний паспортууд гэрчилнэ...Өвлөх эрхийн гэрчилгээг яагаад хүчингүй болгох гээд байгаа вэ гэвэл Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар Баярсайхан албан тушаалаа урвуулан ашигласан, Б нь төрийн ажил хийж байхдаа миний охины иргэний үнэмлэхийн хуулбар гаргаж өгсөн. Иргэний үнэмлэхийн хувьд настай хөгшин хүн ирээд уйлаад гуйгаад байсан гэж хэлдэг. Хүний гуйлтаар гардаг хууль байхгүй. Тэрийг зөв гэж үзээд баталдаг нотариатын хууль гэж байдаг бол гаргаад ирээрэй. Нотариатч Д.Хнь хуурамчаар гарсан бичиг баримтыг гэрчилж 21.3.1-ыг зөрчсөн. 21.2.5-т зааснаар нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн зөвийг нягтлах, эзэн биеийг нь байлгах гэсэн хууль байсаар байтал хууль зөрчсөн. Эрүүгийн хуулийн 22.1-д зааснаар хуурамч баримтаар гэрчилсэн. Д.Я нэгдүгээр өвлөгч юм бол яагаад хуулиараа яваагүй юм бэ. Иргэний хуулийн 520.1.1-д зааснаар эхлээд эхнэр нөхөр, үр хүүхэд, үр хүүхэд байхгүй бол эцэг эх гэсэн үе шат дараалалтайгаар хэрэгждэг. Нотариатчийн тухай хуулийн 43.3-т зааснаар “Өвлөгч нь Иргэний хуулийн 528.5-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгодог. Нотариатын танхимд татгалзсан бичиг өгөөгүй, очоогүй. Үр хүүхэд байсаар байтал Д.Х ажлын хариуцлагтайгаар хүүхэд байгаа эсэхийг асуусан байсан бол ийм үйл явдал гарахгүй байсан. Манай охин өвөөс татгалзсан хүсэлтээ гаргаагүй. Нотариатын танхимд өвлөх эрхээсээ татгалзсан хүсэлт байхгүй...Монголын нотариатчын холбооны Сахилгын зөвлөлийн тогтоол байдаг. Үүнд нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.2, 8.2.11 заалтыг зөрчиж 1 дүгээр өвлөгч М, 2 дугаар ээлжний өвлөгч О нарыг бусад өвлөгч нарт бичсэн болох тогтоогдож байна гээд танхимын зүгээс Д.Х Оыг буруу хийсэн гэдгийг тогтоосон байна...Тиймээс 0101, 000 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү... гэв. / 1-р хх 147-149, 163-166/

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Яы шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Я нь Мыг 1973.10.20-ны өдөр төрүүлж өсгөсөн. Тэрээр 2016 оны 10 сарын 07-ны өдөр нас барсан. Бид хамтран амьдрах хугацаандаа олон байр бий болгож хамгийн сүүлд 2007.05.03-ны өдөр СХД, 13 дугаар хороо, 00 байр, 0000тоот орон сууцыг  хамтын хөрөнгөөр худалдан авч байсан. 2004 оноос хойш хүү М нь эх Я, эгч О нарын хамт амьдрах болсон. Өндөр настай Д.Я намайг О 2007 оноос хойш байнгын асран хамгаалж байсан. Бидний хамтын хөдөлмөрөөр бий болсон үл хөдлөх хөрөнгө болох СХД-ийн 13 хороо, 00байр 000 тоот орон сууцны өмчлөгч, хууль ёсны өвлөгч мөн юм. Тус өвлөх эрхийн гэрчилгээг авахдаа анх 2017.06.17-ны өдөр СХД-ийн нотариатч Ц.А хандан өв хүлээн авах хүсэлтээ бүртгүүлсэн. 2017.12.15-ний өдрийн орон сууцанд олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээг авахдаа талийгаачаас надад буюу өөрт ногдох хувийг бичүүлж авсан. Энэхүү оногдох хувиас охин Я.Од 8,33 хувийг бэлэг болгон шилжүүлсэн...Д.Я намайг өөрийн  талийгаач хүү Я.Мын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож, өөрт оногдох хувиасаа 50 хувийг Я.Од шилжүүлсэн болохыг тогтоож өгнө үү... Д.Я нь насаараа улсын эмнэлэгт хөдөлмөрлөж байсан. Анхнаасаа байртай байсан. Нийт амьдрах хугацаанд энэ хүнд байрны хувь оролцоо байдаг юм... Энд талийгаач хүү М нас барсны дараагаар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00 байр, 000 тоот орон сууцны гуравны нэгд өвлөх эрх үүссэн. Улмаар Д.Я нь хүүгийнхээ өвийг хүлээн авах хүсэлтээ 2017 оны 6 сарын 17-ны өдөр СХД-ийн нотариатч Д.Х гаргасан. 1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр талд 2017.10.09-ний өдрийн Нотариатын танхимын лавлагаа байдаг. Нотариатч Д.Ххуулийн дагуу үйлдлээ хийгээд Нотариатын танхимаас лавлагаа авсан байдаг. Лавлагаагаар тус орон сууцанд өөр өвлөх эрхийн хүсэлт гаргасан хүнгүй байдаг. Энэ баримтаар хуулийн дагуу М.М нь өвлөх эрхийн хүсэлтээс татгалзсан гэж үзэж байна. С.Ж нь Хан-Уул дүүргийн 15 хороо, 53 дугаар байрны 12 тоот орон сууцыг охин М.Мын хамт өмчилдөг. Энэ орон сууц бол зах зээлийн ханшаар 600 сая төгрөгөөс нэг тэрбумын төгрөгийн үнэлгээтэй орон сууц юм. Тэгэхээр ийм үнэтэй орон сууцанд суудаг санхүүгийн чадамжтай учраас эцгээсээ өвлөгдөж ирсэн юмнаас татгалзсан байх шалтгаантай юм болов уу гэж үзэж байна. Тиймээс 000 тоот өвлөх эрхийн гэрчилгээ хууль ёсоор авсан юм. 0101 дүгээр гэрчилгээний хувьд ярих юм бол талийгаач М нь Солонгосоос ирээд ажил эрхэлдэггүй байсан учир Д.Яы тэтгэврийн зээлээр приүс 10 маркийн автомашиныг худалдан авч байсан. Уг тээврийн хэрэгслийг нас барснаас нь хойш Д.Я нь өндөр настай учраас захиран зарцуулах боломжгүй, санхүүгийн боломж байхгүй байсан тул өөрийн охинд шилжүүлэн авсан байдаг. Тээврийн хэрэгсэл нь зогсоолд удаан байсан тул тоногдсон, эвдэрсэн хуучирсан учраас Д.Я нь зарж борлуулсан. Тус мөнгөө Д.Я нь 80-90 нас гарч байгаа хөгшин хүн тул эм тарианы зардалд зарцуулсан. Зүрхний өвчтэй, байнгын асаргаа сувилгаанд байдаг.  Маш үнэтэй эм тариаг хэрэглэдэг. Өвлөх эрхийн 0101 тоот гэрчилгээ хууль зүйн үндэслэлтэй тул хүчингүй болгох хууль зүйн боломж байхгүй.

ИХ-н 520.1.1-д зааснаар Д.Я хууль ёсны өвлөгч мөн гэж үзэж байна... Д.Яы хувьд М.М нь өвлөх эрхгүй гэж хэлээд байна. Иргэний хуулийн 520.1.1-д заасан таслал цэгээр бус өвлөгч нар адил хэмжээнд өвлөгддөг. Хуулийг нэг мөр ойлгох ёстой…гэв. / 2-р хх 238-239, 3-р хх 156, 167-170 /

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч  этгээд Я.О шүүхэд гаргасан шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний төрсөн дүү Я.М нь 2016.10.07-ны өдөр учир битүүлгээр нас барсан. Бид хамтран амьдрах хугацаандаа олон байр бий болгож хамгийн сүүлд 2007.05.03-ны өдөр СХД, 13 дугаар хороо, 00 байр, 000 тоот орон сууцыг  хамтын хөрөнгөөр худалдан авч байсан. 2004 оноос хойш дүү М нь эх Я, эгч О бидний хамт амьдрах болсон. Миний бие ээж Д.Яыг 2007 оноос хойш байнгын асран хамгаалж харж хандаж явдаг. Би бол талийгаач дүү Мын төрсөн эгч нас барах үед нь хамт амьдарч байсан. Бидний хамтын хөдөлмөрөөр бий болсон  үл хөдлөх эд хөрөнгө болох СХД, 13 дугаар хороо, 11 байр, 000 тоот орон сууцны өмчлөгч, хууль ёсны өвлөгч юм. Тус өвлөх эрхийн гэрчилгээг авахдаа анх 2017.06.17-ны өдөр СХД-ийн нотариатч Ц.А хандан өв хүлээн авах хүсэлтээ бүртгүүлсэн. Ээж маань 2017.12.15-ны өдөр орон сууцанд  олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээг авч талийгаачаас өөрт оногдох хувийг бичүүлж  авсан. 2017.12.15-ний өдрийн орон сууцанд олгогдсон 000 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг авсан...С.Ж нь ...Хан-Уул дүүргийн 15 хороо, 00 байрны, 00 тоот орон сууцыг охин Мын хамтаар өмчилдөг. Ийм үнэтэй орон сууцанд суудаг санхүүгийн боломжтой учраас Мыг аавынхаа өвөөс татгалзсан шалтгаан гэж би бодож байна. Харин ээж бид хоёр өнөөдрийн байдлаар энэ байрнаас гарвал очих газар байхгүй болно...Иймд Я.О намайг Д.Яд оногдох энэхүү өвөөс 50 хувийг хүлээн авсан болохыг  тогтоож өгнө үү...Нэхэмжлэлийн шаардлага болох 3.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Талийгаач М нь байнгын хөдөлмөр эрхэлдэггүй байсан учраас ээж Д.Яы тэтгэврийн зээлээр энэхүү Pruis 10 маркийн авто машиныг тухайн үед худалдан авсан. Уг тээврийн хэрэгсэлийг ээж Я нь захиран зарцуулах боломжгүй тул ээж Яы хүсэлтээр миний бие өвлөх эрхийн хүсэлт гаргасанаар шилжүүлэн авсан. Уг тээврийн хэрэгсэл нь зогсоолд удаан тавигдаж байснаас болж тоногдож миний зүгээс давхар зардал гарч байсан учраас зарж борлуулсан. Приүс 11 маркийн автоамашиныг 3,500,000 төгрөгөөр үнэлсэн. Миний ээжид үүнийг захиран зарцуулах чадвар байхгүй, миний асаргаанд байдаг. Өвчтэй ээжээ дагуулаад ийш тийшээ яваад байх боломж байхгүй байсан учраас нэг цэгийн үйлчилгээн дээр бүх зүйл байдаг юм байна лээ очоод түц машинаас нас барсны лавлагаа, төрөл садангийн лавлагаа авсан. Эгч дүүс мөн гээд стандарт лавлагааг авсан. Төрсөн эх нь хүртэл байж байсан, түүнийг би ээжийгээ хөтөлж очоод авсан. Миний ээж уйлж байгаад лавлагааг Баярсайхан гаргаж өгсөн. Би арга зальтай байсан бол Хан-уул дээр очоод 3 дугаар хорооллын байрнаас очоод авая гээд хэлж чадах л байсан, тийм шунал байгаагүй юм. Зарж борлуулсан мөнгөө ээж Яы эм тарианы зардалд зарцуулсан...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хоёр хүмүүс хүсэлтээ гаргаагүй. Шүүхээр явахгүйгээр эвлэрлийн журмаар гэрээ хийх гэсэн боловч татгалзсан учраас миний ээж ганц охиндоо 50 хувийг өгсөн гэж үзэж байна. Хуулиас гадуур зүйл хийгээгүй. Миний ээж Д.Яаас түүний  50 хувь буюу 10 сая төгрөгийг өөртөө шилжүүлж авсан байдлаа шүүхээр тогтоолгох тухай шаардлага гаргасан. Өвлөх эрхийн гэрчилгээний хувьд Д.Хнотариатч байгаад ингэж байгаа болохоос биш түүний оронд О гэх нотариатч байсан бол бас адилхан шүү дээ, өөр хүн байсан бол бас адилхан сууж байх байсан шүү дээ. 2 дугаар өвлөгч гэдэг нь 520.1.2-т байгаа юм шүү дээ.../ 2-р хх 242, 3-р хх 173-175/

Хариуцагч Д.Хшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 000 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй. Хамтран өмчлөгчөөр нэмэгдэж орсон Я.О өмчлөх эрхээ М.М Д.О нарт эргүүлэн өгөхөөс татгалзахгүй байгаа бөгөөд энэ тухай гэрээн дээр гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч тал заавал эрүү, иргэний шүүхээр асуудлаа шийдвэрлүүлнэ гэдэг. Нэхэмжлэгч өв хүлээн авах тухай хүсэлт нэг жилийн дотор гаргасан байсныг хариуцагч миний бие мэдээгүй бөгөөд Монголын Нотариатчдын танхимаас өвлөгчийн тухай хүсэлт бүртгэгдээгүй байдаг. Өвлүүлэгч Я.Мын өмч 0000 УНЭ улсын дугаартай Toyota prius маркийн автомашины өвлөх тухай хүсэлт гаргасан Я.Од өвлөх эрхийн гэрчилгээг олгосон бөгөөд уг автомашин зогсоолд тоногдож эвдрэлт гэмтэлтэй болсон нөгөө талаар өвлөгч Д.Яд өвлөх эрхийн гэрчилгээг олгох нь уг эд хөрөнгийг захиран зарцуулахад хүндрэлтэй байсан. уг авто машин зогсоолд тоногдож эвдрэл гэмтэлтэй болсон нөгөө талаар Д.Яд өвлөх эрхийн гэрчилгэ олгох нь уг эд хөрөнгийг захиран зарцуулахап хүндрэлтэй/ давхар давхар зардал/ байгаа тул Яы хүсэлтээр охин Я.Од өвлөх эрхнийн гэрчилгээг олгосон. Д.Я уг автомашиныг борлуулж уг орлогыг нь эмчилгээндээ хэрэглэнэ гэж Я.О, Д.Я нар тохиролцсон байдаг. Иймд Я.Од олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй...Д.Я нь өвлөгч, Я.О нь Иргэний хуулийн 520.1.2-д зааснаар өвлөгч мөн. Нэхэмжлэгч М.М нь  би түрүүлэн өв авах хүсэлт гаргасан тул бусад этгээд өвлөгч биш гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. М.М нь ИХ-н 520-р зүйлийн 520.1.1-д зааснаар Д.Ятай адил өвлөгч мөн   гэжээ. / 1-р хх 29, 49/

Хариуцагч Д.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Яд олгосон 2017.12.14-ний өдрийн 000 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд хэлэхэд Д.Я болон түүний төрсөн хүү М нь 2016.10.07-ны өдөр нас барснаар өв нээгдсэн. Өв нээгдсэн газар нь Сонгинохайрхан дүүрэг байна. Иргэний хуулийн 520.1.1-д зааснаар “төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” өвлөгч байх эрхийн хүрээнд Д.Я нь хууль ёсны өвлөгч байна. Д.Я Я.О нар 2017.06.14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 000  тоот 2 өрөө 30 мкв орон сууцны талийгаач Мын оногдох хэсгийг өвлөх хүсэлт гаргасныг хүлээн авч Д.Хнотариатч хүсэлтийг гэрчилсэн. Нотариатын үйлдэл хийх зааврын 8.9-д заасан өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг орон нутагт аймгийн салбар зөвлөлийн, нийслэлд Нотариатын танхимын нэгдсэн санд бүртгүүлнэ гэж заасны дагуу бүртгэлд оруулах үүргийг биелүүлсэн бөгөөд танхимаас ирсэн 2017.10.09-ний өдрийн 0000 тоот архивын лавлагаагаар тогтоогддог. Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор Яаас өөр өвлөгч хүсэлт гаргаагүй гэдгийг баримтаар тогтоосны үндсэн дээр Иргэний хуулийн 531.2-т зааснаар нэг жил өнгөрсний дараагаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Өөрөөр хэлбэл хууль ёсны өвлөгч М.М нь эцгийгээ нас барснаас хойш нэг жилийн дотор өвлөх хүсэлт гаргаагүй болох нь Нотариатын танхимын 2017.10.09-ний өдрийн буюу талийгаач өнгөрснөөс хойш нэг жил 2 хоногийн дараа гаргасан хүсэлтийн дагуу Нотариатын танхимд хүсэлт гаргаснаар тогтооогддог. Тэрээр иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэсэн заалтын дагуу өвийн хүсэлт нотариатын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байх бөгөөд өвлөгдвөл зохих хөрөнгийг өвлөн авахаас М.М нь татгалзсан гэж үзэхээр байна. Мөн өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00 дүгээр байрны  000 тоот 2 өрөө 30 мкв орон сууцны   талийгаачид ногдох хувь 20 сая төгрөгийн хэсэгт нь Д.Яд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Д.Я өвлөн авсан хэсэгтээ Оыг хамтран өмчлөгчөөр оруулсан. Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00 дүгээр байрны 000 тоот 2 өрөө 30 мкв орон сууцны М.Мын ногдох хэсэгт өөрчлөлт ороогүй. Өмчлөгчийн  буюу М.Мын өмчлөгчийн язгуур эрх хөндөгдөөгүй байна. Өв хүлээн авах хүсэлт гаргасан өөр этгээд байхгүй баттай тогтоосны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ 2017.12.14-ний өдөр Д.Яд олгосон 000 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2017.10.09-ний өдрийн Я.Од олгосон өвлөх эрхийн 0101 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Я.М нь 2016.10.07-ны өдөр нас барснаар өв нээгдсэн тул талийгаачийн эзэмшлийн 0000УНЭ улсын дугаартай тоёота приүс маркийн хөх өнгийн төгсгөлийн 48 гэсэн арлын  дугаартай автомашиныг Иргэний хуулийн 520.1.1-д заасан өвлөгч болох Д.Я М.М нар өвлөх эрхийн хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаагүй. Өвөөс татгалзсан гэж хэлэх боломжтой учир 2017.10.09-ний өдөр Оы гаргасан хүсэлтийг үндэслэн 2017.10.09-ний өдөр 0101  тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.  Д нотариатчид 2017.01.27-ны өдөр гаргасан гэж ярьдаг, өв хүлээн авах хүсэлт гаргасан бол Д нь нотариатын танхимд өвийн хүсэлтийг нь бүртгээгүй байдаг. Үүргээ биелүүлээгүйгээс өвийн гэрчилгээ олгогдсон  үр дагавар нь дараа нь үүссэн. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Ж нар Дд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас нь татгалзсан. Мартсан байна гэж хэлэхээр нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Дг уучилсан юм. Нотариатч нь журам дүрмээрээ бол заавал хүсэлтийг нь хүлээн аваад шууд Нотариатчийн нэгдсэн мэдээллийн санд шивж оруулдаг юм. Манай д.Хишигсүрэнг лавлагаа авахад Мын  хүсэлт нь гарч ирэх ёстой байсан. Нэхэмжлэгч болон Ж нарын хүсэлтийг Дг мэдээллийн санд орсон байсан бол өнөөдөр Д.Хнотариатч бусад өвлөгч нар хүсэлт гаргасан байна гээд бөөнөөрөө ирээд өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ гаргаарай гээд эвлэрэх хүсэлтээ нотаритын танхимд бүртгүүлсэн байсан бол Д.Хнотариатч энэ үйлдлийг хийхгүй байсан юм...Д хэргийн хариуцагч байхдаа эсэргүүцсэн байдаг. Гарын үсгийн үнэн зөв эсэх баталгаа хийгээд өгөөч гэж орж ирсэн. Зөвхөн гарын үсгийн баталгаажуулах үйлдэл хийсэн гээд хэлсэн. Та нар өөрсдөө хариуцагч Дгоос татгалзсан учраас өв хүлээн авах хүсэлт гаргасан шаардлагаасаа татгалзсан нь адил юм. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заалтыг буруу ойлгоод байна...Та нарын хүсэлт байгаа эсэхийг нэг л зүйлээр Д.Хшалгадаг, тэгэхдээ танхим луу хүсэлтээ гаргаад танхимаас хуулбар үнэн дараад мэдээлэл явуулдаг. Дотоод чатаараа шиддэг Техник хөгжчихсөн байдаг. танхим гээд нотариатч нарын мэдээллийг санд оруулдаг баг ажиллаж байна. 106.5 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд татан авсанд тооцдог хуулийн заалттай. 106.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа татан авч болно...Энэ хүмүүс  Д.Х эрх зүйн харилцаанд ороогүй юм. Д.Хнотариатчид хамгаалалт хийх хүсэлтээ гаргасан бол манайх асуудлаа зөвөөр шийдвэрлэх байсан юм...Нотариатч  өвийн гэрчилгээг олгоход холбогдох баримтуудыг шалгана. Энд талийгаачийн нас барсны гэрчилгээ, өвлөгч нарын төрөл садангийн лавлагаа, хорооны тодорхойлолт болон өвлөх эрхийн гэрчилгээг олгоход шаардлагатай бүхий л баримтууд ирсэн. М нь тухайн үед талийгаачтай хамт байгаагүй юм... сахилгын зөвлөлийн тогтоол ярьж байна. Нотариатын танхим гомдол шалгасан зөрчил бичсэн байна. Зөвшөөрөхгүй гээд Д.Хмаргадаг. Шүүх эцэслэн шийдээгүй байхад сахилгын зөвлөлийн тогтоолоор хүнийг буруутгаж болохгүй. Нийслэлийн прокурорт гаргасан гомдолд буруутай гэж тогтоогдсон гэж хэлээд байдаг.  Гэм бурууг гагцхүү шүүх тогтоодог. Шүүх гагцхүү буруутай гэдгийг шийддэг юм. Д.Х үйлдлийг буруутай эсэхийг эрх бүхий байгууллага болох эрүүгийн шүүх шийднэ. Та нар Прокурорын тогтоолын дагуу хүнийг буруутай гэж хэлэхгүй юм. Тэр эмээ чинь өөрөө өмчлөгч юм. 60 сая төгрөгийн байрны 20 сая төгрөгийг өмчилж байгаа хүн шүү дээ. Иргэний хуулийн 528.3-т зааснаар “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж заасан байдаг.  Дд хүсэлтээ өгөөд бүртгүүлсэн байсан бол ийм зүйл болохгүй гэдгийг хуульд заагаад өгсөн байна. Нэгэнт нотариатчдийн  танхимын өвийн нэгдсэн бүртгэлийн санд өвлөгч М.Мын өвлөх хүсэлт бүртгэгдээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                          ҮНДЭСЛЭХ НЬ:

   Нэхэмжлэгч  М.М, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.М нараас хариуцагч  Д.Ххолбогдуулан  Я.Од  олгосон 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 0101 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г,    Д.Яд олгосон   2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 000 дугаартай  “ Өвлөх эрхийн гэрчилгээ”-г тус тус хүчингүй болгуулах “ тухай нэхэмжлэл, бие даасан шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  М.Маас “ талийгаач Я.Мын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох , “тээврийн хэрэгсэлийн үнэ 3,500,000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж,  хамтран хариуцагчаар Д.Д, Я.О, Д.Я нарыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 184/ШЗ2020/07768 дугаар захирамжаар хангасан,

нэхэмжлэгчээс бие даасан шаардлага  гаргах эрхтэй гуравдагч этгээдээр насанд хүрээгүй Ж.М /регистрийн дугаар УП1111111/ оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 184/ШЗ2020/08773 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсний дагуу  насанд хүрээгүй Ж.Мы хууль ёсны төлөөлөгч С.Жаас Д.Яд олгосон 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 000 тоот  болон  Я.Од  олгосон 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 0101 тоот “Өвлөх эрхийн гэрчилгээ”тус тус хүчингүй болгуулах “ тухай, “Я.Мын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох” тухай, “ Тээврийн хэрэгслийн өөрт ногдох хэсэг болох 1,750,000 төгрөг гаргуулах “ тухай  бие даасан шаардлага гаргасан байна.  /1-р хх 40-46, 83, 146-155/

 

Түүнчлэн нэхэмжлэгч М.Маас  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа “талийгаач Я.Мын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, тухай, тээврийн хэрэгсэлийн үнэ 3,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа, мөн  хууль ёсны төлөөлөгч С.Жаас  шүүхэд гаргасан бие даасан шаардлагаасаа  “Я.Мын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох” тухай, “тээврийн хэрэгслийн өөрт ногдох хэсэг болох 1,750,000 төгрөг гаргуулах “ тухай шаардлагуудыг  “ өвлөх эрхийн 0101, 000 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэсний дараа дахин гаргана гэх үндэслэлээр татан  авах  хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2021/04840 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэхдээ хариуцагч  Д.Д, Я.О, Д.Я, Д.Хнараас гаргасан сөрөг шаардлагыг хамт шийдвэрлэсэн болохыг дурдав. / 1-р хх 174-177, 180-183,  2-р хх 117-118,  163-166, 192, 205-210/ 

 Нэхэмжлэгч М.М, гуравдагч этгээд Ж.М хууль ёсны төлөөлөгч С.Ж нараас хариуцагч Д.Ххолбогдуулан  Я.Од  олгосон 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 0101 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”,    Д.Яд олгосон   2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 000 дугаартай  “ Өвлөх эрхийн гэрчилгээ”-г тус тус хүчингүй болгуулах“ тухай нэхэмжлэлийн болон бие даасан шаардлага гаргасныг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ./ 1-р хх 146-149/

НЭГ: Д.Яд олгосон ”2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн  000 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ”-г,  Я.Од  олгосон “2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 0101 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ”-г    тус тус  хүчингүй болгуулах тухай шаардлагын  талаар:

          1.1: Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар: нэхэмжлэгч М.М, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.М нар нь талийгаач Яы Мын төрсөн хүүхдүүд бөгөөд  эцэг нь  2016.10.07-нд нас барсан нь талийгаачийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00-р байрны  000 тоот хаягт байрлах  30 мкв талбайтай 2 өрөө  орон сууцанд амьдарч байсан тус байр нь Я.М, М.М, Д.Я нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө буюу  гурван хүн өмч  болох нь мөн талийгаачаас  0000 УНЭ улсын дугаартай Тоёота приүс маркийн автомашиныг  эзэмшдэг байсан нь тус тус тогтоогдож байгаа,

         талуудаас  М.Мыг  талийгаачийн төрсөн хүүхэд мөн эсэх, байрны өмчлөгч нарын  талаар  маргаагүй, харин  түүнийг эцгийгээ нас барснаас хойш нэг жилийн дотор өвлөх хүсэлтээ гаргаагүй, өвлөх эрхээсээ татгалзсан, М.Мын ногдох хэсэгт өөрчлөлт ороогүй, талийгаачид ногдох хувь 20 сая төгрөгийн хэсэгт нь Д.Яд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гэж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Мыг талийгаачийн хүүхэд биш тул  хууль ёсны өвлөгч гэж үзэхгүй  хэмээн маргажээ. /1-р хх 7-11,9,18/  

 Талийгаач Я.М  2016.10.07-нд нас барсан тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар төрүүлсэн эх Д.Я /00 настай/, төрсөн охин  М.М /00 настай/, хүү Ж.М /00 настай/ нар хууль ёсны өвлөгч болох нь төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, төрөлт бүртгэлийн лавлагаа, шүүхийн шийдвэр зэрэг нотлох баримтаар  нотлогдов. /1-р хх 4-5,9,2-р хх 219/               

Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар Я.Мыг 2016.10.07-нд  нас барснаар өв нээгдсэн тул  энэ хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлөгдвөл зохих эд хөрөнгө нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00-р байрны 000 тоот хаягт байрлах  30 мкв талбайтай 2 өрөө  орон сууцны талийгаачид ногдох хэсэг болох орон сууцны үнэ 60,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөг, мөн  талийгаачийн эзэмшилийн  0000 УНЭ улсын дугаартай Тоёота приүс маркийн автомашин байна.

          Хэдийгээр гуравдагч этгээд Ж.М хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан ч талуудаас түүнийг талийгаачийн төрсөн хүүхэд болон хууль ёсны өвлөгч биш талаар маргаж байх тул шүүх энэ талаар дүгнэлт өгсөн ба тэрээр бие даасан шаардлага гаргах үедээ насанд хүрээгүй байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрч эх С.Жд итгэмжлэл олгожээ.

           Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.М нь талийгаач Я.Мын төрсөн хүүхэд болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Үүнд: 2-р хавтас хэргийн 1-р талд авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 530 дугаар “Нэхэмжлэлийг буцаах” тухай захирамжаар Я.Мын нэхэмжлэлтэй С.Жд холбогдох “Дундын өмчлөлийн өөрт оногдох хэсгийг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох“ тухай нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд тус нэхэмжлэлийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч Я.Маас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Яы М би 1993 онд ОХУ-д наймаа хийж байгаад эхнэр С.Жтай танилцаж улмаар хамтран амьдарч байгаад 1994 онд охин М.М, 2002 онд хүү М.М нар төрж 2 хүүхэдтэй болж бид 12 жил хамт амьдарч байна...гэсэн ,

2-р хавтаст хэргийн 78-р талд авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 181/ШШ2016/00062 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар С.Ж / РД:0000000/-ыг Я.М /РД:1111111/-тай 1992 оноос 2009 оныг хүртэлх хугацаанд  хамтын амьдралтай байсныг тогтоосон байх бөгөөд тус шийдвэрт гэрч Д.Яы шүүхэд өгсөн...талийгаач хүү маань С.Жтай 1992 оноос хойш хамт амьдарч байна.С.Ж нь 2002 оны 12 сарын 26-ны өдөр хүү Ж.М төрүүлсэн.Энэ үед талийгаач хүү маань Солонгос улсад ажиллаж байсан учир хүү Ж.М эцгээр нь овоглож чадаагүй.Би Ж.М эмээ нь мөн. С.Ж болон Я.М нар нь хамт амьдарч  байсан нь үнэн” гэх  мэдүүлэгийг... шүүх хуульд зааснаар  үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн,    

           2-р хавтаст хэргийн 174-176-р талд авагдсан С.Жаас хүү М 2002 оны 12дугаар сарын 26-нд  төрүүлсэн төрөлтийн түүх №2-ийн...21-д нөхрийн овог нэр хэсэгт М гэсэн,

           2-р хавтаст хэргийн 219-р талд авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/01144 дугаар шийдвэрээр Ж.М хүсэлттэй “ Эцэг тогтоолгох тухай” иргэний хэргийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар Ж.М /регистрийн дугаар 00000/-ны эцэг Я.М /регистрийн дугаар 1111111/ мөн болохыг тогтоожээ.

            Эдгээр шүүхийн шийдвэрүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу хүчин төгөлдөр болно.

           Иймд хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Я.О, Д.Я нараас Ж.М талийгаач Я.Мын төрсөн хүүхэд болон хууль ёсны өвлөгч биш  гэх тайлбарууд үгүйсгэгдэж байна гэж шүүх үзэв.

  Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00-р байрны  000 тоот хаягт байрлах  30 мкв талбайтай 2 өрөө  орон сууц нь Д.Я, М.М, талийгаач Я.М нарын / гурван хүний / өмчлөлд бүртгэлтэй  үл хөдлөх эд хөрөнгө  байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх тул  хууль ёсны  өвлөгч нар нь  Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д зааснаар  орон сууцнаас нас барагч Я.Мад  оногдох хэсгийг  өвлөх эрхтэй.

           1-р хавтаст хэргийн 54-64-р  талд  Д.Яд  2017.12.14-ны өдөр Өвлөх эрхийн 000 дугаартай  гэрчилгээ олгосон  нотлох баримтууд байх бөгөөд  тус 000 дугаартай өвлөх гэрчилгээнд...Яд өвлүүлэгчийн өмчлөлд байсан СХД-ийн 13 хороо,1 хороолол,11 байр 000 тоот 30 м кв талбайтай 2 өрөө орон сууц Ү-111111111111 улсын бүртгэлтэй өвлөх эрхийн гэрчилгээ олгов.  Өвлөгч Д.Я /РД:000000/-д олгосон  энэхүү эрхийн гэрчилгээг бусдад олгоогүй болно.Өвлөгч тус бүр нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлд зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ.Үйлчилгээний хөлсөнд 200,000 төгрөг хураав, нотариатч Д.Хгэжээ. 

         Дээрхи 000 тоот өвлөх эрхийн гэрчилгээнд “талийгаач Я.Мын  өмчлөлд байсан” гэх  боловч  ...11-р байрны  000 тоот хаягт байрлах  30 мкв талбайтай 2 өрөө  орон сууц нь  Я.М, Д.Я, М.М нарын / гурван хүний / өмчлөлд бүртгэлтэй тул нотариатч Д.Х  Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д зааснаар  хууль ёсны  өвлөгч  Д.Яд тухайн орон сууцны үнэ болох 60,000,000 / жаран сая / төгрөгөөс  талийгаач Я.Мад  оногдох хэсэг болох 20,000,000/ хорин сая/ төгрөгийн хэмжээнд өвлөх эрхийн гэрчилгээг олгож байгаа талаар  буюу ногдох хэсгийг тодорхой зааж бичээгүй харин  бүхэлд нь өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байгаа нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д “ Өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгө, ногдох хэсгийг тодорхой заах бөгөөд түүнийг тогтоохдоо Иргэний хуулийн 522, 531, 533 дугаар зүйлийг баримтлана “ гэсэн  заалтыг нотариатч зөрчжээ.

          Учир нь хуульд зааснаар  бол өвлөгч нар  талийгаачид оногдох хэсгийг л өвлөн авах эрхтэй бөгөөд өвлөгдвөл зохих эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байгаа тохиолдолд өвлөх эрхийн гэрчилгээнд зөвхөн  оногдох хэсгийг өвлүүлэхээр тодорхой зааж тусгах юм. Гэтэл  000 тоот өвлөх эрхийн гэрчилгээнээс харахад 000 тоот орон сууцнаас талийгаач Я.Мад  оногдох хэсгийн хэмжээнд өвлөх эрхийн гэрчилгээг олгож байгаа талаар  тодорхой зааж өгөөгүй, бүхэлд нь өвлүүлэхээр заасан нь  хууль ёсны өвлөгч Ж.М, М.М нарын өвлөх эрх зөрчигдсөн байна.

           Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар  зүйлийн 8.6-д “ Хууль ёсны болон ... өвлөгчдийн зарим  нь өөр оногдох хэсгийг хэнд шилжүүлэхийг заалгүй өвлөхөөс татгалзсан бол түүний бичгээр үйлдэж, гарын үсгээ зурсан татгалзлыг нь нотариатч гэрчлэх бөгөөд татгалзсан этгээдэд оногдох хувийг бусад хууль ёсны өвлөгчид олгоно “ заасанчилан хууль ёсны  өвлөгч Д.Яаас өөрт оногдох хэсгийг охин Я.Од шилжүүлсан тухай нотлох баримтууд хавтаст хэргүүдэд /4/ авагдаагүй болно. 

           Талийгаачийн төрсөн эгч Я.Оаас 2017.12.15-ны өдөр нотариатч Д.Хөвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт гаргахдаа...000 тоот...өвлүүлэгчид орон сууцнаас оногдох хэсгийг өвлөх авах тухай хүсэлтийг эх Д.Я, эгч Я.О  бид нар 2017.06.13-ны өдөр СХД-ийн тойргийн нотариатч Д.Хгаргаж... Я.О, Д.Я, М.М нарт Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-д зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгож өгнө үү гэсний  дагуу Д.Яд  2017.12.14-ны өдөр 000 тоот өвлөх эрхийн гэрчилгээг  олгосон байх бөгөөд  Я.Од ...000 тоот орон сууцыг өвлөх эрхийн  гэрчилгээ гарсан  талаар болон өвлөгч Д.Яаас өөрт оногдох хэсгийг охин Я.Од шилжүүлсан тухай нотлох баримтуудыг хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Я, Я.Оаас нараас шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хариуцагч талаас  Д.Я өвлөн авсан хэсэгтээ Я.Оыг хамтран өмчлөгчөөр оруулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

          2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 000 тоот Д.Яд олгосон өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад бусад өвлөгчийн мэдээлэлд Я.О/000000000/-г тэмдэглэсэн үйлдэл нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 531 дүгээр зүйлийн 531.1, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд заасантай нийцээгүй. /1-р хх 54-ийн ар тал/

          Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Я.О нь  Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан  өвлөгч байхад  000 тоот өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад бусад өвлөгчөөр  бүртгэсэн нь  үндэслэлгүй болжээ.

          Мөн 1-р хавтаст хэргийн 64-р талд 000 тоот өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад Я.Оыг бусад өвлөгчөөр  бүртгэсний дагуу  Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00-р байрны  000 тоот хаягт байрлах  30 мкв талбайтай 2 өрөө  орон сууцны   хамтран өмчлөгчөөр Я.Оыг бүртгэж,  тухайн орон сууц нь Д.Я, Я.О, М.М  гэсэн гурван хүний өмчлөлийн эд хөрөнгө  болж  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 123456789 дугаартай гэрчилгээ олгожээ.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д ”Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ “ гэж заасны дагуу           хууль ёсны өвлөгч  М.М,  Ж.М нараас  аав Я.Мыгаа  нас барснаас хойш нэг жилийн дотор буюу 2017 оны 01 дүгээр сарын  27-ны өдөр өв хүлээн авах хүсэлтээ Баянгол дүүргийн нотариатч Д.Дд гаргасан болох нь:

1-р хавтаст хэргийн 6-р талд авагдсан “ Баянгол дүүргийн тойргийн нотариатч танаа хүсэлт гаргах гээд...Иймд Я.Мын охин болох М.М надад дээрх орон сууц болон автомашинаас аав Я.Мад оногдох хэсгийг өвлөж авах хүсэлтэй байгаа тул  хүсэлтийг бүртгэж авна уу” гэсэн,

         79-р талд  авагдсан  М хууль ёсны төлөөлөгч С.Жаас “Баянгол дүүргийн тойргийн нотариатч танаа хүсэлт гаргах гээд....иймд хүү Ж.Мд дээрх орон сууц болон автомашинаас Я.Мад оногдох хэсгийг өвлүүлэх хүсэлтэй тул хүсэлтийг бүртгэж өгнө үү гэсэн ба  эдгээр хүсэлтийг нотариатчаас хүлээн авч үйлдлийг бүртгэлийн дэвтрийн № 57, 58-д хөтөлж бүртгээд тус бүр 2000 төгрөгийг хураасан,

         2-р хавтаст хэргийн 176-р талд авагдсан нотариатч Д.Дгийн бүртгэлийн дэвтрийн  57-д М-11, С. Ж / 22222222/  СБД , өвийн хүсэлт 2,0, Ж гарын үсэг зурсан , 58-д М.М /33333333 /СБД, өвийн хүсэлт, 2,0, М гарын үсэг /1111111/ зурсан үйлдлийг бүртгэсэн нь баримтаар нотлогдсон бөгөөд өв хүлээн авахаас татгалзах тухайгаа нотариат, эсхүл оршин суугаа газрын Засаг даргад мэдэгдээгүй байх тул тэднийг  хуульд зааснаар өв хүлээн авсан гэж үзнэ.

         Иймээс хариуцагч, гуравдагч этгээд Д.Я, Я.О нараас тэднийг  өв хүлээн авах хүсэлт гаргаагүй, өв хүлээн авахаас татгалзсан гэх  тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд өвлөгч  М.М, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Мы хууль ёсны төлөөлөгч С.Ж нараас өв хүлээн авах хүсэлтийг хуулийн хугацаанд гаргасныг нотариатч Д.Дхүлээн авч үйлдлийг бүртгэлийн дэвтэрт  хөтөлж бүртгэж авсан атлаа  Монголын нотариатчдын танхимийн  нэгдсэн бүртгэлд оруулан бүртгээгүй үйлдэлд нь хууль ёсны өвлөгч Ж.М, М.М нарыг   буруутгах үндэслэл болохгүй  гэж  шүүх үзлээ. 

          Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар  зүйлийн 8.2.11-д зааснаар Я.О, Д.Я нараас бүрдүүлж өгсөн баримтаас М.М Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч болох нь тодорхой байхад нь хариуцагч Д.Хтүүний талаар тодруулаагүй, 8.9-д “ Өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг нотариатч орон нутагт аймгийн салбарын, нийслэлд Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд оруулна “ гэж зааснаар өвлөх эд хөрөнгөөс татгалзах хүсэлт нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байхад нь хоёрдугаар өвлөгч болох Я.Оыг  өвлөгчийн мэдээлэлд оруулан бүртгэжээ.

         Энэ нь  1-р хавтаст хэргийн хуудас 61-р талд авагдсан нотлох баримт болох  Нотариатын танхимын архивын ажилтан Д.У  2017.10.09-нд 2243 тоот албан бичгээр тогтоогдож байгаа бөгөөд тус баримтаар  нотариатч Д.Х хариу хүргүүлэхдээ...000 тоот хаягт байрлах  30 мкв 2 өрөө орон сууцыг Д.Я /1111111/ Я.О /44444444/ нар нь өв хүлээн авах хүсэлт гаргасныг Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Д.Х2017 оны 06-р сарын 13-ны өдөр гарын үсгийн 56, 57 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. 1111УНЭ улсын дугаартай...Prius маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг өвлөх эрхтэй  холбогдуулан түүний хууль ёсны өв залгалжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна. Дээрх эд хөрөнгө гэрээслэгдсэн эсэхийг 2007 оноос хойшхи Танхимын гэрээслэлийн нэгдсэн бүртгэлээс шүүх үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл олдоогүй гэснээс үзэхэд хууль ёсны өвлөгч нараас талийгаач Я.Мын өвийг хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдов.

          Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн  528.2-д “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасан.

          Тухайн 2017.10.09-ны 2243 тоот хариу мэдэгдэх баримтаар өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт бүртгэгдсэн мэдээлэл оруулаагүй талаар лавлагаа ирүүлсэн  байхад талийгаач Я.Маас өвлөгдвөл зохих эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00-р байрны  000 тоот хаягт байрлах  30 мкв талбайтай 2 өрөө  орон сууцанд Д.Яд 000 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч Д.Х  үйлдэл нь  Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-г зөрчсөн.    

         Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно“ гэж, 43 дугаар зүйлийн 43.3-т “ өвлөгч нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгоно” гэж  тус тус заажээ.

           Хариуцагч талаас: өвлөх хүлээн авах хүсэлт байгаа эсэхийг нэг л зүйлээр Д.Хшалгадаг, тэгэхдээ танхим луу хүсэлтээ явуулж байж хариу ирдэг,  өвлөх хүсэлт бүртгэгдээгүй байсан гэж  дээрх  Нотариатын танхимын архивын ажилтан Д.У ирүүлсэн 2243 тоотоор хариу мэдэгдсэн баримтыг татгалзах  үндэслэл болгож байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасны дагуу  нотариатч Д.Х Д.Я, Я.О нараас өв хүлээн авах хүсэлт гаргасны дараа болон  өвлөх эрхийн 000,0101 дугаартай гэрчилгээ олгох үедээ өөр өвлөгч байгаа эсэх лавлагаа авахаар  Нотариатын  танхимын өвийн нэгдсэн бүртгэлд оруулсан / явуулсан/ талаарх нотлох баримтаа  шүүхэд гаргаж өгөөгүй тул түүнийг татгалзалаа нотолж чадаагүй гэж шүүх  үзэж байна.

          1.2: 1-р хавтаст хэргийн 7-11-р талд Я.Од 2017.10.09-ны өдөр Өвлөх эрхийн 0101 дугаартай  гэрчилгээ олгосон нотлох баримтууд авагдсан ба  тус 0101 дугаартай өвлөх гэрчилгээнд...Яы Од өвлүүлэгчийн  өмчлөлд байсан “суудлын автомашинд“ өвлөх эрхийн гэрчилгээ олгов.  Өвлөгч Я. О  /РД:11111111/-д олгосон  энэхүү эрхийн гэрчилгээг бусдад олгоогүй болно. Өвлөгч тус бүр нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлд зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ.Үйлчилгээний хөлсөнд 35,000 төгрөг хураав, нотариатч Д.Хгэсэн ба гэрчилгээний  хавсралтад авто машин,өвлөгдөх эд хөрөнгөд 0000УНЭ улсын дугаартай Tovota  Prius марк №123456 гэрчилгээ , үнэ 3.500.000 төгрөг, бусад өвлөгч өв хүлээн авах хүсэлт гаргаагүй тул Иргэний хуулийн 528.3 дах хэсэгт заасныг үндэслэн өвлөх эрхээсээ  татгалзсанд тооцов гэжээ.

           Хариуцагч Д.Хнь хууль ёсны өвлөгч нараас талийгаач Я.Маас  өвлөгдвөл зохих эд хөрөнгө болох түүний  эзэмшилийн  000УНЭ улсын дугаартай Тоёота приүс маркийн автомашиныг  хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасныг нэгдсэн бүртгэлд оруулаагүй байхад нь Я.Од 0101 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон  үйлдэл нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.1, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3,  Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийг 8.3, 8.9-д заасныг  зөрчсөн ба тэрээр Я.О нь   Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан хоёрдугаар ээлжийн өвлөгч юм.                   

          Тиймээс Нотариатч нь “Өвлөх эрхийн  гэрчилгээ олгох” үйлдэл хийхдээ  Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд заасан журмын дагуу хийх үүрэгтэй атал нотариатч Д.Хнь нас барагч Я.Маас   өвлөгдвөл зохих эд хөрөнгө нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00-р байрны  000 тоот хаягт байрлах  30 мкв талбайтай 2 өрөө  орон сууцны талийгаачид ногдох хэсэгт өвлөх эрхийн гэрчилгээ олгоогүй бүхэлд нь олгож 000 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл,  талийгаачийн   эзэмшилийн  000УНЭ улсын дугаартай Тоёота приүс маркийн автомашиныг хоёрдугаар өвлөгч Я.О  өвлөх эрхийн 0101 тоот гэрчилгээг олгосон үйлдэл, мөн Д.Яд олгосон  000 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад бусад өвлөгчийн мэдээлэлд охин Я. Оыг тэмдэглэсэн үйлдлүүдээс болж, хууль ёсны өвлөгч М.М, Ж.М нарын өвлөх эрхийг  нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2, 531 дүгээр зүйлийн 531.1, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1,43.3,  Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.3, 8.6, 8.9-д заасныг зөрчсөн гэж шүүх дүгнэв.  

          Иймд  Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар  нотариатч Д.Х 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 0101 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” Я.Од олгосон, 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 000 дугаартай  “ Өвлөх эрхийн гэрчилгээ”  Д.Яд олгосон нотариатын үйлдлийг  тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд Я.О,  Д.Яы итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  өмгөөлөгчөөс  хариуцагч Д.Х, гуравдагч этгээд Д.Я, Я.О нарыг АТГазраас шалгаж байгаа гэх үндэслэлээр нхат болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтүүд гаргаж байсныг шүүхээс иргэний хэрэгт хамааралгүй, өвлөх эрхийн гэрчилгээ гаргахад нэхэмжлэгч М.Мын иргэний үнэмлэхийг ашигласан нь гэмт хэргийн бүрэлдхүүнтэй эсэхийг шалгаж байгаа талаар дүгнэж, хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнг дурдав.

  ХОЁР: гуравдагч этгээд Д.Яы талийгаач Я.Мын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох ” тухай, “талийгаач хүү Я.Мын өвийн 50 хувийг охин Я.Од шилжүүлсэн болохыг тогтоолгох” тухай бие даасан  шаардлагын талаар:

            Өвлүүлэгч  Яы  М  2016.10.07-нд  нас барсан  тул  өвлөгдвөл зохих эд хөрөнгө нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00-р байрны  000 тоот хаягт байрлах  30 мкв талбайтай 2 өрөө  орон сууцны нас барагчид ногдох хэсэг болох орон сууцны үнэ 60,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөг,  талийгаачийн эзэмшилийн  000УНЭ улсын дугаартай Тоёота приүс маркийн автомашин болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоодсон. /1-р хх 54,57,60,63/

             2.1: Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Мы итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн  520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч нарыг  үр хүүхэд, эхнэр, эцэг, эх гэсэн дараалалтай хэрэгждэг. Адил тэгш эдэлнэ гэдэг нь эхнэр байхгүй бол үр хүүхэд нь өвийг эзэмшинэ. Эхнэр нөхөр, үр хүүхэд байхгүй бол эцэг эх нь адил тэгш хэрэглэнэ гэсэн утгатай, М, М гээд үр хүүхэд нь байсаар байхад яагаад эмээ өв залгамжлах гээд байгааг зөвшөөрөхгүй  хэмээн тайлбарлаж  Д.Яыг нэгдүгээр өвлөгч биш гэж маргав.     

           Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д “Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй “  гэж заасан  байгаа нь хууль ёсоор өв залгамжлах эрхтэй этгээдүүдэд өвлөх хэмжээ, ээлж дараалалыг тогтоосон тул  энэ хуулийн 520.1.1-д “ нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх “ хууль ёсны өвлөгч байна гэж  заасанчлан эхний ээлжинд  төрсөн хүүхдүүд болох М.М, Ж.М, төрүүлсэн эх  Д.Я нар  хууль ёсны өвлөгч  байх тул өвийг хүлээн авч адил хэмжээгээр өвлөх  бөгөөд өвлөгч байхгүй эсхүл өвлөхөөс татгалзсан, өвлөх эрхээ алдсан бол дараагийн буюу 520.1.2...заасан өвлөгч  гэх дараалалаар өвлөх юм.

          Иймд гуравдагч этгээд Д.Я нь нас барагч Яы Мыг төрүүлсэн эх нь мөн болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэх, нас барсны бүртгэлийн лавлагаар тогтоогдсон тул тэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан  хууль ёсны өвлөгчийн хувьд  талийгаачид ногдох өвийн хөрөнгийг   бусад хууль ёсны өвлөгч нарын хамт  адил хэмжээтэй өвлөх эрхийн дагуу  Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д зааснаар  Сонгинохайрхан дүүргийн нотариатч Д.Х2017.06.13-ны өдөр өв хүлээн авах хүсэлтээ гаргасан байна. /1-р хх 9,56- 57, 2-р хх 221-222 /

           Иймээс нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Мы итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дээрх тайлбар үгүйсгэгдсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан  шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн  183/ШЗ2020/16889 дугаар захирамжаар  өвлүүлөгч Маас өвлөгч Д.Яд өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг  шийдвэрлэсний дараагаар шүүх уг хэргийг шийднэ гэж татгалзсан, өвлөгч биш хэмээн  тайлбарладаг.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан  шүүхийн  шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн  183/ШЗ2020/16889 дугаар захирамжаар  Д.Яы нэхэмжлэлтэй хариуцагч С.Жд холбогдох “ Хан-Уул дүүргийн 15-р хороо 00-р байр 00 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ... нэхэмжлэгч буюу өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох  хүсэлтээ өв нээгдсэн газрын нотариат... гаргаагүй, нэхэмжлэгч энэ  журмыг хэрэглэх боломжтой гэж, нөгөөтээгүүр дээрх орон сууцыг өвлүүлэгч Маас өвлөгч Яд өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг зохих газар нь хүлээн авч шийдвэрлэсний дараа шүүг уг хэргийг хянан шийдвэрлэнэ гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

        Энэ нь нэхэмжлэгч Д.Яы хувьд Хан-Уул дүүргийн 15-р хороо 00-р байр 00 тоот орон сууцтай холбоотой өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсэний дараа шүүх хэргийг хянан шийдвэрлэх талаар заасан бөгөөд  тус захирамжид дурдсан үндэслэл нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00-р байрны  000 тоот хаягт байрлах  30 мкв талбайтай 2 өрөө  орон сууцны талийгаачид оногдох хэсгийг өвлөхтэй хамааралгүй болохыг дурдав. /2-р хх 126-р хуудасны ар тал, 165, 221-224/  

          Ингээд шүүхээс гуравдагч этгээд Д.Яыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2.2: Гуравдагч этгээд Д.Яы талийгаач хүү Я.Мын өвийн 50 хувийг охин Я.Од шилжүүлсэн болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

          Учир нь  нас барагч Я. Мыг төрүүлсэн эх нь гуравдагч этгээд Д.Я нь  Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өвлөгч байх тул талийгаачаас ногдох өвийн хөрөнгийг өвлөх эрхтэйгээс гадна өвлөгдөх эд хөрөнгийн өөрт оногдох хэсгийг бусдад шилжүүлэх, өвлөхөөс татгалзах, өв хүлээн авахаас татгалзах талаар хуулиар зохицуулжээ.

          Иргэний хуулийн  528 дугаар зүйлийн 528.5-д “ Өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй “ гэж

           Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д “Өвлөгч нь Иргэний хуулийн 528.5-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг гэрчилж түүнд ногдох хэсгийг бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгоно” гэж

       Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар  зүйлийн 8.3-д ”Нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээг... хууль ёсны өвлөгчид олгоно” гэж,

          8.6-д “ Хууль ёсны болон ... өвлөгчдийн зарим  нь өөрт оногдох хэсгийг хэнд шилжүүлэхийг заалгүй өвлөхөөс татгалзсан бол түүний бичгээр үйлдэж, гарын үсгээ зурсан татгалзлыг нь нотариатч гэрчлэх бөгөөд татгалзсан этгээдэд оногдох хувийг бусад хууль ёсны өвлөгчид олгоно “  гэж,

          8.9-д “ өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт  болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг нотариатч орон нутагт аймгийн салбарын, нийслэл Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд оруулна” гэж тус тус заажээ.

           Гэтэл  нотариатч Д.Х  хууль ёсны өвлөгч  М.М, Ж.М болон  Д.Яаас өөрт оногдох хэсгийг хэн нэгэнд  шилжүүлэхийг заалгүй өвлөхөөс татгалзсан тухай эсхүл  өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзсан, өв хүлээн авахаас татгалзаж бичгээр үйлдсэн хүсэлтийг  нотариатчид гаргасан үйл баримт болон  Д.Яаас өөрт оногдох хэсгийг охин Я.Од шилжүүлсэн хүсэлт Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байхад  нь  Д.Яд олгосон  000 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад бусад өвлөгчийн мэдээлэлд охин Я. Оыг тэмдэглэсэн үйлдлүүд хууль ёсны өвлөгч М.М, Ж.М нарын  өвлөх эрхийг  зөрчсөн болох нь Нотариатын танхимын 2243 тоот лавлагаа, зохигч нарын тайлбараар  нотлогдсон.

           Тухайлбал бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Я.О нь  Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан  өвлөгч байхад нотариатч Д.Х 000 тоот өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад бусад өвлөгчөөр  бүртгэснээр...000 тоот 2 өрөө орон сууцны  хамтран өмчлөгчөөр Я.О бүртгэгдэж, тухайн орон сууц нь Д.Я, Я.О, М.М  гэсэн гурван хүний өмчлөлийн эд хөрөнгө  болж  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 123456789 дугаартай гэрчилгээ олгосноор  хууль ёсны өвлөгч М.М, Ж.М нарын талийгаачид оногдох хэсгийг  адил хэмжээгээр өвлөх эрх зөрчигджээ. /1-р хх 54-64/

           Өвлөгч Д.Яаас өвлүүлэгчийн эд хөрөнгөөс  оногдох хэсгийн өөрт ногдох хэсгээ бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхийг хуулиар зохицуулсаны дагуу тэрээр өөрт оногдох хэсгийн 50 хувийг охин Я.Од шилжүүлсэн гэх нотлох баримтууд дөрвөн /4/ хавтаст хэрэгт авагдаагүй байх тул   хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Я, Я.О нараас  татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж үзэв.         

           Иймд хариуцагч Д.Х нотариатын үйлдэл Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2, энэ хуулийн 528 дугаар зүйлийн 528.5,  Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн  43.3,  Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн  8.3, 8.6, 8,9-д заасныг зөрчсөн тул гуравдагч этгээд Д.Яы “талийгаач хүү Я.Мын өвийн 50 хувийг охин Я.Од шилжүүлсэн болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

    ГУРАВ: гуравдагч этгээд Я.Оы ”талийгаач Я.Маас эх Д.Яд  үлдээсэн өвөөс 50 хувийг Я.О хүлээн авсан болохыг тогтоолгох” тухай бие даасан  шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хууль ёсны өвлөгч Д.Яаас өвлүүлэгч  Я.Мын  өвлөгдвөл зохих эд хөрөнгө  болох  Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00-р байрны  000 тоот хаягт байрлах  30 мкв талбайтай 2 өрөө  орон сууцны талийгаачид ногдох хэсэг болох орон сууцны үнэ 60,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийн оногдох хэсгийн өөрт ногдох хэсгээ  талийгаачийн төрсөн эгч Я.Од  шилжүүлсэн болон шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлтийг нотариатч Д.Х  хуульд заасны дагуу Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн үйлдэл тогтоогдсонгүй.

  Мөн  Д.Яд олгосон  000 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад бусад өвлөгчийн мэдээлэлд охин Я. Оыг тэмдэглэсэн үйлдлүүд хууль ёсны өвлөгч М.М, Ж.М нарын  өвлөх эрхийг  нь Иргэний хууль, Нотариатын тухай хууль  Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлүүдэд заасан заалтуудыг зөрчсөн  байна.

Түүнчлэн нотариатч Д.Х  Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т “энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ “  нар хууль ёсны өвлөгч  байхаар заасны дагуу өвлөхөөс татгалзсан,  өвлөх эрхээ алдсан тухай бүртгэл нэгдсэн санд  оруулаагүй, талийгаач Я.Мын төрсөн эгч Я.Од 000 тоот 2 өрөө орон сууцнаас  дүү Я.Мад оногдох хэсэгт  өвлөх эрхийн гэрчилгээ олгоогүй байхад түүнийг 000 тоот өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад бусад өвлөгчөөр  бүртгэсэнээр орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгосон нь тогтоогдсон.

Иймд шүүхээс дээрх үндэслэлүүд болон гуравдагч этгээд Д.Яы талийгаач хүү Я.Мын өвийн 50 хувийг охин Я.Од шилжүүлсэн болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул  гуравдагч этгээд Я.Оы ”талийгаач Я.Маас эх Д.Яд  үлдээсэн өвөөс 50 хувийг Я.О хүлээн авсан болохыг тогтоолгох” тухай бие даасан  шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

  Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас 1-р хэргийн 14-15,31-33, 106-131,135-142, 169-173,217 хуудас, 2-р хэргийн 28,105-111,154-158,168-170,197-198 хуудас, 3-р хэргийн 6, 24-30, 32,  47-48,53-58,76-81,94-138, 143-146,151-155,184-189, 4-р хэргийн              6-49, 105-110-р талд авагдсан нотлох баримтууд хуульд заасан шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй тул үнэлгээгүй ба бусад  нотлох баримтууд, гэрэл зураг зэргийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт  зааснаар хэрэгт ач холбогдолтой, хамааралтай байна гэж  шүүх үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200+70.200=нийт 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Х улсын тэмдэгтийн  хураамжид тус бүр 70.200 төгрөг буюу нийт 140.000 төгрөгийг гаргуулж М.М, С.Ж нарт олгож, гуравдагч этгээд Д.Яаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200+70.200+257950=398,350 төгрөг, гуравдагч этгээд Я.Оы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200+174.950=245.150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээв.   / 2-р хх 239-244, 3-р хх 170,172,176/

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 0101 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан нотариатч Д.Х 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 0101 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” Я.Од олгосон, 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 000 дугаартай  “ Өвлөх эрхийн гэрчилгээ”  Д.Яд олгосон нотариатын үйлдэлийг тус тус хүчингүй болгосугай.

2.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Яыг нас барагч Я.Мын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоосугай.

3.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 528 дугаар зүйлийн 528.2 дах хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Яы ”талийгаач хүү Я.Мын өвийн 50 хувийг охин Я.Од шилжүүлсэн болохыг тогтоолгох” тухай шаардлага, бие даасан шаардлага гаргасан  гуравдагч этгээд Я.Оы ” Я.Маас эх Д.Яд  үлдээсэн өвөөс 50 хувийг Я.О хүлээн авсан болохыг тогтоолгох” тухай бие даасан  шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Х улсын тэмдэгтийн  хураамжид тус бүр 70.200 төгрөг буюу нийт 140.000 төгрөгийг гаргуулж, М.М, С.Ж нарт олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Яаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398.350 төгрөг, Я.Оаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.150 төгрөгийг тус тус улсын төсөвт  хэвээр үлдээсүгэй.  

 5.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

          6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ОЖАРГАЛ