Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2021/02549

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.С/РД: /,

 

Нэхэмжлэгч: П.А/РД: /,

 

Нэхэмжлэгч: З.М/РД: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “М” ХХК/РД: /-д холбогдох,

 

Тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцон гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр/цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг/цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.А, Э.С, З.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн 2018 оны 11-р сарын 14-ний өдөр гаргасан 302/18 тоот тушаал нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлийг зөрчиж ажлаас шууд халсан тушаалыг хүчингүй болгуулан өмнө нь ажиллаж байсан ажилдаа эргүүлэн томилохыг даалгах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, “М” ХХК-ний 2018.11.14-ний өдрийн 300/18 тоот хууль бус тушаал гарснаар Э.С нь 6 сарын хугацаанд тодорхой эрхэлсэн ажилгүй, өрхийн орлогогүй, хүнд байдалтай амьдарч байгаа болно. Иймд ажилгүй байсан хугацааны цалин болох 9,000,000/есөн сая/ төгрөгийг гаргуулж, НДШ, ЭМД-ын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

“М” ХХК-ийн 2018 оны 11-р сарын 14-ний өдөр гаргасан 300/18 тоот тушаал нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйл, 100 дугаар зүйлийг зөрчиж ажлаас шууд халсан тушаалыг хүчингүй болгуулан өмнө н ь ажиллаж байсан ажилдаа эргүүлэн томилохыг даалгах. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, "М" ХХК-ний 2018.11 .14-ний өдрийн 300/18 тоот хууль бус тушаал гарснаар П.А 6 сарын хугацаанд тодорхой эрхэлсэн ажилгүй, өрхийн орлогогүй, 0-3 насны хүүхдийн хамт хүнд байдалтай амьдарч байгаа болно.

Иймд ажилгүй байсан хугацааны цалин болох 5,400,000 / таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж НДШ, ЭМД-ын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

“М” ХХК нь 2018 оны 11-р сарын 14-ний өдөр гаргасан 301/18 тоот тушаал нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйл, 100 дугаар зүйлийг зөрчиж ажлаас шууд халсан тушаалыг хүчингүй болгуулан өмнө н ь ажиллаж байсан Нягтлан бодогчийн ажилд томилохыг даалгах. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, “М” ХХК-ний 2018.11.14-ний өдрийн 301/18 тоот хууль бус тушаал гарснаар З.М 6 сарын хугацаанд тодорхой эрхэлсэн ажилгүй, өрхийн орлогогүй , ажлаас халагдахад 1 сартай жирэмсэн байсан. Сэтгэл санааны хямралд орсны улмаас хүүхдээ дутуу төрүүлсэн.

Иймд ажилгүй байсан хугацааны цалин болох 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж НДШ,ЭМД-ын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Дээрх иргэдийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч П.А, З.М нар нь тус шүүхэд М ХХК-д холбогдуулан 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 300/18 тоот болон 301/18 тоот “ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 5 400 000 төгрөг болон 6 000 000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбоотойгоор нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69-1 -д “ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно”, 46 дугаар зүйлд заасан “сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, даатгалын дэвтэрт бичилт хийх” гэсэн хуулийн зохицуулалтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж нэмэгдүүлсэн болно.

Нэхэмжлэгч нар нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааг урьдчилан тодорхойлох боломжгүй учраас шүүхээс хэрвээ цалин хөлсний нэмэгдүүлсэн нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагатай гэж дүгнэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүхийн шийдвэр гарсны дараа нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн нэмэгдүүлж өөрчилсөн шаардлагыг хүлээн авна уу.

Нэхэмжлэгч П.А, 3. М, Э.С нар нь тус шүүхэд М-д холбогдуулан “2018 оны 11 сарын 14-ний өдрийн 300/178 тоот, 301/18 тоот, 302/18 тоот “ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 5.400.000 төгрөг 6.000.000 төгрөг болон 4.500.000 төгрөг гаргуулах эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбоотойгоор нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69-1-д “ажил албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” 46 дугаар зүйлд заасан “сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, даатгалын дэвтэрт бичилт хийх” гэсэн хуулийн зохицуулалтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж нэмэгдүүлсэн болно.

Нэхэмжлэгч нар нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааг урьдчилан тодорхойлох боломжгүй учраас шүүхээс хэрвээ цалин хөлсний нэмэгдүүлсэн нэхэмжлэлд нь тэмдэгтийн хураамж төлөх шаардлагатай гэж дүгнэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүхийн шийдвэр гарсны дараа нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн нэмэгдүүлж өөрчилсөн шаардлагыг хүлээн авна уу.

-Э.Сэлэнгийн 2018оны11сарын14өдрөөс 2021оны11сар хүртэлх сарын цалин 1.600.000 нийт 36 сарын 57.600.000 төгрөг,

-П.Агийн 2018оны11сарын14 өдрөөс 2021оны11 хүртэлх сарын цалин 1.200.000 нийт 36 сарын 43.200.000 төгрөг,

-З.Мын 2018оны11сарын14 өдрөөс 2021оны11 сар хүртэлх сарын цалин 1.100.000 нийт 36 сарын 39.600.000 төгрөг,

Дээр дурдагдсан 3 хүний нийт хохирол 140.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгч П.А, З.М, Э.С нарын өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудал бол өмнө нь нэг маргаан яваад Дээд шүүхийн тогтоолоор хүчингүй болгоод буцааж байсан баримт байгаа. Бид нар шүүхэд хуулбар баримтыг явуулсан. Тайлбар хэлж байхдаа хэлсэн. Анх 2018 оны 12 дугаар 11-ний өдөр шүүхэд хандаад шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээж авахаас 2 удаа татгалзаж буцааж байсан. Энэ захирамжуудыг бид нар тухайн үед шүүгчийн туслахтай холбогдоод мэйлээр явуулж байсан Мэйлээр явуулах нөхцөл байдал маань хорио цээрийн дэглэмтэй холбоотой, Ховд аймаг маань өөрөө хорио цээрийн улаан бүсэд орж улсын хэмжээнд хамгийн өндөр өвчлөлтэй аймаг болж нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан захирамжуудыг тухайн үеийн нөхцөл байдалд нотлох баримтаар үнэлэх боломжтой нотлох баримтуудыг мэйлээр явуулж байсан. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааны хувьд анх тус шүүхэд тушаалыг гардаж авсан өдрөөс хойш 1 сарынхаа хугацаанд нэхэмжлэлээ гаргаад шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Энэ баримтыг хүргүүлсэн учраас шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг өмгөөлөгчийн хувьд хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулиар нийгэмд үйл ажиллагаа явуулж байгаа хөдөлмөрийн харилцаа нь өөрөө ажил мэргэжил, мэргэшил, ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх чиг үүрэг дотроо өөр зорилготой ажлын байрнууд байдаг. Энэ бүрт тухайлан Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэх боломжгүй учраас нийтлэг хөдөлмөрлөх харилцаатай холбоотой зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан. Энэ дээр гадаадын хөрөнгө оруулалттай компани байна уу, ажил олгогч нь иргэн байна уу үүнээс хамаарахгүйгээр зохицуулалтыг оруулж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т ажил олгогч өөрөө хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлэх эрхтэй. Үүнийхээ дагуу олон журмыг хариуцагч өөрөө дагаж мөрдүүлсэн. Хөдөлмөрийн дотоод дүрэм, журам нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуультай нийцсэн, байгууллагынхаа онцлогийг тусгасан дүрэм журам байхаар хуульчлан зохицуулсан. Хамгийн гол нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл маань сая шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Бид нар сахилгын ноцтой зөрчил гэж үзэж байгаа гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зөрчлийг 2 үндэслэлээр зохицуулж өгсөн. Сахилгын зөрчлийг давтан гаргах, ноцтой зөрчил гаргах гэж заасан. Ноцтой зөрчил гэж үзэж байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээнд яг ямар тохиолдолд авах талаар заах ёстой. Кемпид архи уухийг ноцтой зөрчил гэж үзнэ гэсэн бол нэхэмжлэгч нарын хувьд маргах боломжгүй. Кемпийн дотоод журмын хариуцлага гэдэг дээр кемпд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглоно гэсэн зохицуулалт байгаа. Энэ нь өөрөө 40.1.4-т заасан сахилгын зөрчил гэсэн ойлголтдоо хамаарна. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох дүрэм, журам, мөн талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, кемпийн журмуудад дүгнэлт хийхэд нэхэмжлэгч нарын гаргасан зөрчил нь ноцтой зөрчил тооцогдоно гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Тэгэхээр ажлаас халагдах шийдвэр гаргасан ажил олгогчийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна.” гэв.

 

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Иргэн П.А, Э.С, З.М нарын М ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэний хувьд Э.С нь “Э.С, Дэлгэрмаа, М. А бид дөрөв 1 шил архи хувааж уусан болно. Эркетай, Нарангэрэл нар уугаагүй нь үнэн болно. Эркетай бид нарыг тараасан.” гэсэн тайлбарыг,

П.А нь “2018.11.01 үдэш Дэлгэрчимэг, М, С, миний бие 4 нэг шил архи хувааж уусан юм” гэсэн тайлбарыг,

З.М нь “2018.11.01-ний орой Дэлгэрчимэг, А, С бид хэд 1 шил архи уусан. Эркетайг сүүлд дуудаж Дэлгэрчимэг эгчтэй эвлэрүүлсэн. Эркетай орж ирээд 30-40 минут болоод бид хэд тарсан. Сувилагч хажууд унтаж байсан.” Гэсэн тайлбарыг тус тус компанийн “Тайлбар өгөх хуудас” дээр өөрсдийн гараар бичиж өгсөн байдаг бөгөөд компани дээрх байдлаар өгсөн өөрсдийнх нь тайлбар болон холбогдох бусад баримтуудад үндэслэн ажлаас чөлөөлсөн.

Хөдөлмөрийн тухай хуульд цалин хөлсийг цагаар, сараар, хийснээр нь олгоно гэдэг Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нарын цалин хөлс цагаар тооцогдсон байгаа. Гэтэл нэхэмжлэгч нар маань сарын цалин оруулж ирээд өөрөөр хэлбэл нэхэмжлэлийнхээ шаардлагаар шүүхийн бодолт хийх боломжийг хязгаарласан. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг туйлын тодорхой бус гаргасан учраас бид нар хайж ярих боломж алга. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ захирлын тушаалыг хүчингүй болгуулах гэсэн. Өөрөөр хэлбэл хувийн компанийн захирлын тушаалыг хүчингүй болгуулъя гэж байгаа. Хөдөлмөрийн маргаан дээр захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх дээр маргах ёстой болохоос биш, тушаалыг хүчингүй болгуулах ямар нэг боломж шүүхэд байхгүй. Яагаад энэ тушаалыг хүчингүй болгох гээд байна гэхээр шат дараалсан арга хэмжээ аваагүй гээд хамгийн анх 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлээ тодорхойлсон. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сануулсангүй, цалин бууруулсангүй, шууд халсан. Магадгүй бид нарыг архи уусан нь үнэн юм чинь сануулаад өнгөрөөх ёстой байсан, эсхүл цалин хасаад өнгөрөөх ёстой байсан гэдэг ийм агуулгаар нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлсон байгаа. Цааш яривал нэхэмжлэлд маш олон алдаа байгаа. Тэгэхээр миний хүсэлт бол хамгийн эхний шаардлага нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд гаргаагүй байна, хуульд заасан хугацаанд гаргасан гэдгээ нотлох нотлох баримтаа өгсөнгүй, хуулиар хүлээлгэсэн үүргийг бүхэл бүтэн 3 шатны шүүх дамжиж байхад биелүүлсэнгүй ийм хариуцлагагүй байдал байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дахиад энэ хүмүүс дараагийн шатны шүүхэд хандах нүүр байхгүй гэж ойлгож байна. Өөр тайлбар байхгүй.

Иймд М ХХК нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул П.А, Э.С, З.М нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.С хариуцагч “МХХК-д холбогдуулан М ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 302/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, өмнөх лабораторийн супервайзорын ажилд эгүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нэхэмжлэгч П.А хариуцагч “МХХК-д холбогдуулан “МХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 300/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, өмнөх пүүний операторын ажилд эгүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нэхэмжлэгч З.М хариуцагч “МХХК-д холбогдуулан “МХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 301/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, өмнөх нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч МХХК нь нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд гаргаагүй байна, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Э.С нь хариуцагчид лабораторийн супервайзораар ажиллаж байсан болох нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №30/17 дугаар Хөдөлмөрийн гэрээний болон № А000197949 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч З.М нь хариуцагчид нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн № 44/17 Хөдөлмөрийн гэрээний болон № А0736129 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч П.А нь хариуцагчид пүүний оператораар ажиллаж байсан болох нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн № 91 Хөдөлмөрийн гэрээний болон № А0561495 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч нар нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний орой уурхайн кемпийн В-8 тоот гэрт согтууруулах ундаа хэрэглэж кемпийн дотоод журам зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр цуцалсан болох нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн № 300/18, № 301/18, № 302/18 тушаалуудын хуулбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална:”, 38.1.2-т “ажил олгогч санаачилсан.”, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан ... хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж заасан.

 

Нэхэмжлэгч П.А, З.М нарт 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас халах тухай тушаалыг танилцуулж, уг тушаалыг нэхэмжлэгч П.А, З.М, Э.С нарт 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гардуулсан гэж үзэх үндэслэлтэй болох нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Сахилгын шийтгэлийн маягтуудын хуулбар, № А000197949 Нийгмийн даатгалын дэвтрийн болон № А0736129 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, № А0561495 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нар нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан болох нь нэхэмжлэлд дарагдсан тус шүүхийн дардсаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нарт 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас халах тухай тушаалыг гардуулсан байх боловч нэхэмжлэгч нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь хуульд заасан хугацаанд буюу ажлаас халах тухай шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргасан болохоо нотлоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нь хөл хориотой холбоотой зарим баримтуудыг цахим шуудангаар явуулсан гэж тайлбарлаж байх боловч 2021 онд Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байсан байх боловч шүүх, шуудангийн байгууллага нь хязгаарлалт тогтоосон байгууллагад хамаараагүй байсан байх тул нэхэмжлэгч нар нь нотлох баримтаа шүүхэд ирүүлэх боломжтой байсан байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Сэлэнгийн М ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 302/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, өмнөх Лабораторийн супервайзорын ажилд эгүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хариуцагчМХХК-иас гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчМ ХХК-иар нөхөн төлүүлэх, нэхэмжлэгч П.Агийн МХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 300/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, өмнөх Пүүний операторын ажилд эргүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хариуцагчМ ХХК-иас гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч М ХХК-иар нөхөн төлүүлэх, нэхэмжлэгч З.Мын МХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 301/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, өмнөх Нягтлан бодогчийн ажилд эргүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хариуцагчМХХК-иас гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч МХХК-иар нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Сэлэнгийн М ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 302/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, өмнөх Лабораторийн супервайзорын ажилд эгүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хариуцагчМХХК-иас гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчМ ХХК-иар нөхөн төлүүлэх, нэхэмжлэгч П.Агийн МХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 300/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, өмнөх Пүүний операторын ажилд эргүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хариуцагчМ ХХК-иас гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч М ХХК-иар нөхөн төлүүлэх, нэхэмжлэгч З.Мын МХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 301/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, өмнөх Нягтлан бодогчийн ажилд эргүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хариуцагчМХХК-иас гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч МХХК-иар нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Сэлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 21-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158 950 төгрөгийг, нэхэмжлэгч П.Агийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101 950 төгрөгийг, нэхэмжлэгч З.Мын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101 950 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч З.М, нэхэмжлэгч Э.С, нэхэмжлэгч П.А нарт буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ХИШИГБАТ