Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/02127

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/02127

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

**** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: **** дүүрэг 15-р хороо ****3 байр 24 тоотод оршин суух Ж.Ч /РД:******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: **** дүүрэг 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж-3 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газард холбогдох

 

2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн санал болгох ажиллагаа болон уг ажиллагаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгож, 2017.03.09-ний өдөр битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас **** дүүргийн ** хороо, **** ам, **** гудамж, 7 байрны 7-2, 7-3, 7-4 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хасаж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э түүний өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Чийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э түүний өмгөөлөгч Э.Ж нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ч нь Х Ц ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр захиалгаар амрагчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу **** дүүргийн ** дүгээр хороо, ****н ам, **** гудамжны 7 дугаар байрны 7-2, 7-3, 7-4 тоот тус бүр нь 250 м.кв бүхий талбайтай 3 ширхэг орон сууцыг захиалан бариулахаар тохиролцсон. Гэрээний үнэ 1 тэрбум төгрөг бөгөөд гэрээний үүргийнхээ дагуу 1 тэрбум төгрөгийг Х Ц ХХК-д бүрэн төлж барагдуулсан. Үүний дагуу Х Ц ХХК-д гэрээний үүргээ биелүүл гэсэн шаардлага тавьсан боловч биелүүлэхгүй байсан учраас Ж.Ч нь **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад, 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 00953 дугаар шийдвэрээр 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны өмчлөгчөөр Ж.Чийг тогтоож, түүний өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөхийг Х Ц ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг Х Ц ХХК биелүүлэхгүй байсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан боловч ажиллагаа бараг хийгдээгүй. Учир нь Х Ц ХХК нь олон компанид өртэй, үүнд нь Ж.Чийн өмчлөлийн 7 тоот амрагчдын 3 орон сууцыг оруулж битүүмжилсэн. 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Ж.Чийн өмчлөлийн хөрөнгийг Х Ц ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрт тооцож, төлбөр авагч нарт санал болгож явуулсан байдаг. Энэ ажиллагааг Ж.Чийн зүгээс эс зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагааг зөвшөөрөөгүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч В.Алтанзулд гомдол гаргасан. Мөн В.Алтанзулд гаргасан гомдлын хариуг эс зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Намсамандад гомдол гаргасан. Энэхүү 2 гомдлын хариуд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагаа явуулж байна гэсэн хариу өгсөн учраас бид дараагийн шат буюу шүүхэд хандсан. Шүүхэд хандаж байгаа гол үндэслэл нь нэгдүгээрт санал болгох ажиллагааны талаар тухайн хөрөнгийн жинхэнэ өмчлөгч болох Ж.Чийн утас нь байнга асаалттай байхад түүнд огт мэдэгдээгүй. Ж.Чийн өөрт холбоотой ажиллагааны дагуу 7 тоот эд хөрөнгөтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөөч гээд шийдвэр гүйцэтгэх ажилтантай холбогдоход таны асуудлыг шийдвэрлэнэ гэдэг хариу өгснөөс биш ийм санал болгох ажиллагаанд таны хөрөнгийг санал болгох гэдэг тухай мэдэгдсэн зүйл байдаггүй. Хоёрдугаарт хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг хангах дарааллыг баримтлах шаардлага байгаагүй гэж үзэж байна. Учир нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн санал болгох ажиллагааны тэмдэглэлээс харахад төлбөр авагч нарын дарааллын 22 дугаарт Ж.Ч байгаа. Нийт 24 төлбөр авагч нар байгаагаас Ж.Чөөс бусад төлбөр авагч нар бүгд Х Ц ХХК-иас төлбөр гаргуулах нэхэмжлэлтэй байгаа бол Ж.Чийн нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх бүртгэлтэй холбоотой баримт гаргуулах тухай шаардлага байгаа. 2020 оны 8 дугаар сарын 28-ний өдрийн санал болгох ажиллагаанаас гарсан шийдвэрийн **** дүүргийн ** дүгээр хороо, ****н ам, **** гудамжны 7 дугаар байрны 7-2, 7-3, 7-4 тоот үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2017 оны дугаар сарын 9-ний өдөр битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас дээрх эд хөрөнгийг хасуулж, чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Х Ц ХХК нь нийт 24 24 гүйцэтгэх баримт бичгийн 3 019 297 506 төгрөгийн өр төлбөртэй. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн **2 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүссэн дарааллаар явуулж байгаа. Хамгийн анхны шүүхийн шийдвэр **** дүүргийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1623 шийдвэрээр Х Ц ХХК-иас 45 160 365 төгрөгийг гаргуулж Аэромонголиа ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Түүнээс хойш ерөнхийдөө 24 гүйцэтгэх баримт бичиг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд дарааллаараа байгаа. Х Ц ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүл гэдэг мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөрөө төлж барагдуулаагүй учраас үүргийн гүйцэтгэлийн барьцаа биш Х Ц ХХК-ийн өмчлөлийн 3 эд хөрөнгө тогтоогдсон. Энэ нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029963 дугаартай **** дүүргийн ** дүгээр хороо, ****н ам гудамж, **** 51 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040717 дугаартай **** дүүргийн ** дүгээр хороо, ****н ам гудамж, **** 5 дугаар байрны 5 тоот хаягт байрлалтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Ж.Чийн маргаж байгаа эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040718 дугаартай **** дүүргийн ** дүгээр хороо, ****н ам гудамж, **** 7 тоот хаягт байрлалтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байгаа. 7 тоот нь бүхэлдээ нэг гэрчилгээгээр улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг. Эдгээр хөрөнгөнүүд нь үүргийн гүйцэтгэлд барьцаагүй байна гэдэг хариуг **** дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн. Үүний дагуу дээрх хөрөнгөнүүд дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, хөрөнгийг 2015 оны 10 сарын 29-ний өдөр битүүмжилж, 2015 оны ** дүгээр сарын 23-ны өдөр хураан авсан. Талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй учраас Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар шинжээч томилуулж үнэлгээ тогтоолгосон. 7 тоот эд хөрөнгийг 605 000 000 төгрөгөөр үнэлсний дагуу холбогдох үнэлгээг хийлгээд тухайн үед үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан учраас 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр үнэлгээг албан ёсоор мэдэгдсэн. Үүнээс хойш үнэлгээтэй холбоотой гомдол гаргаад, дуудлага худалдаанд оруулахаар болсон. 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч тухайн хөрөнгө нь худалдан борлогдоогүй учраас төлбөр авагч нарт санал болгох ажиллагааг зохион байгуулж, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн **2 дугаар зүйлд зааснаар төлбөр авагч нарт санал болгосон. Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ч хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн санал болгох ажиллагаа болон уг ажиллагаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгож, 2017.03.09-ний өдөр битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас **** дүүргийн ** хороо, **** ам, **** гудамж, 7 байрны 7-2, 7-3, 7-4 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хасаж, чөлөөлүүлэхээр шаардсаныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагааны талаарх гомдлоо гаргаж, шийдвэрлүүлсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00953 дугаар шийдвэрээр **** дүүргийн ** дүгээр хороо, **** ам, **** гудамж, 7 дугаар байр, 7-2, 7-3, 7-4 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй байрны өмчлөгчөөр Харнууд овогт Жаргалын Чингистөрийг тогтоож, дээрх 3 үл хөдлөх хэд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах баримт бичгийг гаргуулахыг Х Ц ХХК-д даалгаж шийдвэрлэжээ. /хх-6-7/

 

Дээрх хүчинтөгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 07 сарын 03-ны өдөр үүсгэсэн байх боловч дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгч Х Ц ХХК-ийн 3 **9 297 506 төгрөгийн төлбөртэй холбоотой үүссэн 2015 оны 8 сарын **-ний өдрийн 2277 дугаар тогтоолоор үүсгэсэн ажиллагаанаас болж хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

 

Дээрх 2277 дугаар тогтоолоор үүсгэсэн гүйцэтгэх бичиг баримтын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч Х Ц ХХК-ийн нэр дээрх төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа авахад маргаан бүхий **** дүүргийн ** дүгээр хороо, ****н ам, **** гудамжны 7 дугаар байрны 7-2, 7-3, 7-4 тоот үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаанд байгаагүй учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, дээрх 7 дугаар байрны үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 10 сарын 29-ний өдөр битүүмжилж, 2015 оны ** дүгээр сарын 23-ны өдөр хураан авч, үнэлгээ тогтоох ажиллагааг хийсэн байх ба уг үнэлгээтэй холбоотой маргаан үүсч, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...санал болгох ажиллагааны талаар тухайн хөрөнгийн жинхэнэ өмчлөгч болох Ж.Чийн утас нь байнга асаалттай байхад түүнд огт мэдэгдээгүй. Ж.Чийн өөрт холбоотой ажиллагааны дагуу 7 тоот эд хөрөнгөтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөөч гээд шийдвэр гүйцэтгэх ажилтантай холбогдоход таны асуудлыг шийдвэрлэнэ гэдэг хариу өгснөөс биш ийм санал болгох ажиллагаанд таны хөрөнгийг санал болгох гэдэг тухай мэдэгдсэн зүйл байдаггүй. Хоёрдугаарт хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг хангах дарааллыг баримтлах шаардлага байгаагүй гэж үзэж байна. гэснийг хариуцагч тал ...7 тоот үл хөдлөх эд хөрөнгө нь бүхэлдээ нэг гэрчилгээгээр улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг. Эдгээр хөрөнгүүд нь үүргийн гүйцэтгэлд барьцаагүй байна гэдэг хариуг **** дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн. Үүний дагуу дээрх хөрөнгөнүүд дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, хөрөнгийг 2015 оны 10 сарын 29-ний өдөр битүүмжилж, 2015 оны ** дүгээр сарын 23-ны өдөр хураан авсан. Талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй. Улсын бүртгэлээс ирсэн жагсаалтын дагуу ажиллагааг хийсэн.. гэж маргажээ.

Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

Шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэрт үндэслэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах ёстой бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн санал болгох ажиллагаанаас гарсан **** дүүргийн ** дүгээр хороо, ****н ам, **** гудамжны 7 дугаар байрны 7-2, 7-3, 7-4 тоот үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр нь хуульд нийцсэн гэж үзэхээргүй байна.

 

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагчийн төлөөлөгч хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэх баримт бичгийн дарааллаар ажиллагаа явагдсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн **2 дугаар зүйлийн **2.1, **2.3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтлах боловч мөн хуулийн **2.4-т зааснаар тухайн эд хөрөнгийн өмчлөгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шаардсан тохиолдолд уг хуулийн заалт хамаарахгүй тул мөнгөн дүн гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой ажиллагааны дарааллыг баримтлах шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **5 дугаар зүйлийн **5.1, **5.2.1, **6, **8 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн санал болгох ажиллагаанаас гарсан шийдвэрийн **** дүүргийн ** хороо, **** ам, **** гудамж, 7 байрны 7-2, 7-3, 7-4 тоот үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас **** дүүргийн ** дүгээр хороо, ****н ам, **** гудамжны 7 дугаар байрны 7-2, 7-3, 7-4 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг хасаж, чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Чд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **9 дүгээр зүйлийн **9.2, **9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ