Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2021/00926

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Х сумын 0 дүгээр багт оршин суух, Ш овогт Т.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Х сумын 0 дугаар багт оршин суух, И овогт Т.А-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Т, хариуцагч Т.А, орчуулагч А.Ахмерей, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Даулетжан нар оролцов.

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.4-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш овогт Т.А, хариуцагч И овогт Т.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-г баримтлан хүү И овогт А.Д, РД:БЗ21220729, 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин А.С нарын тус бүрийг төрүүлсэн эх Т.Т-ийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ийг баримтлан А.Д, А.С нарын тус бүрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.А-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Нэхэмжлэгч Т.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Т.Д-д   

5.Иргэний хуулийн 127 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Т.Т, хариуцагч Т.А  нар хуваарьт эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг, мөн Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Т.Т дундын эд хөрөнгийн талаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэл гаргана гэснийг тус тус дурдсугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Т.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 146379 (нэг зуун дөчин зургаан мянга гурван зуун далан есөн) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.А-ээс хангасан нэхэмжлэлийн шаардлагад оногдох улсын тэмдэгтийн хураамж 111215 (нэг зуун арвин нэгэн мянга хоёр зуун арван таван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Т-д олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

8.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.МАНГИЛИК