Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 138/ШШ2021/00679

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд онлайнаар явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******/РД:ЖЯ**************0401**************/-ын,

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг, тоотод оршин суух, овогт /РД:ЧВ*******4080202/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3 1*******0 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны ******* сарын 02-ны өдөр хүлээн авч хянан иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 10 сарын 09-ний өдөр *******д 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр 2 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 3 сарын 09-ний өдөр дууссан боловч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, 5 сарын хугацаан дахь хүүгээ цаг хугацаанд нь төлөхгүй олон сар нэхүүлж, шаардуулж байж төлсөн. Гэрээ дуусгавар болсноос хойш олон удаа утсаар болон биеэр очиж уулзаж зээлсэн мөнгөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч одоо болтол ямар ч төлбөр барагдуулаагүй байна. эгчтэй харилцан тохиролцох гэж олон удаа оролцдсон боловч өөрөө татгалздаг байсан. Харин одоо бол эвлэрэх боломжгүй гэж үзэж байна. Иймд гэрээний дагуу үндсэн зээл 2 000 000 төгрөг, алдангийг 0.5 хувиар тооцож, 11******* хоногийн алданги болох 1 1*******0 000 төгрөг, нийт 3 1*******0 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******аас 2020 оны 10 сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Энэ хугацаанд 5 сарын хүү болох 500 000 төгрөгийг данс болон бэлэн мөнгөөр өгч байсан. Гэрээний хугацаа 2021 оны 3 сарын 09-ний өдөр дууссан. Би хувиараа бизнес эрхэлдэг тэтгэврийн хүн. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед миний амьдрал болон бүх бизнес эрхэлж байгаа хүмүүст хүндээр тусч МХАҮТанхимын судалгаагаар жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүсийн орлого *******0-80 хувиар буурсныг тогтоосон. Би хүнийг хуурч мэхэлж, залилж мөнгийг нь аваагүй. ******* надад бага хувийн хүүтэй зээл олгож тус болсон нь үнэн. Өнөө үед банкны систем хүртэл зээл төлөлтүүдийг хойшлуулж байгаа. Би энэ хүний мөнгийг төлөхгүй гэж нэг ч удаа хэлээгүй. Нэхэмжлэлээс 11******* хоногийн алданги 1 1*******0 000 төгрөгийг төлж чадахгүй. Харин үндсэн зээл 2 000 000 төгрөг дээр хүнийг мөнгийг удаасан тул 500 000 төгрөгийг нэмээд нийт 2 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ цар тахлын үе намдмагц сар бүр хувааж төлнө гэв.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 1*******0 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас 2020 оны 10 сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн хүүг сар бүрийн 09-ний өдөр төлөх, үндсэн зээлийг 2021 оны 3 сарын 09-ний өдөр төлөх, зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцож, Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар хариуцагч ******* нь зээлийн гэрээний хугацаа дуусмагц үндсэн зээлийг нэхэмжлэгч *******т төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр гэрээгээр тохирсон хугацаанд зээлийг төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу хүү төлсөн байдал зэрэг үйл баримтуудын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...*******аас үндсэн зээлд 2 000 000 төгрөг, гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар бодож 11******* хоногийн алданги 1 1*******0 000 төгрөг, нийт 3 1*******0 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 2 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх боловч тэрээр ..дэлхий нийтэд тулгараад буй Ковид-19

цар тахлын улмаас өөрийн бизнесийг тогтвортой эрхэлж чадахгүй байгаа тул алдангийг төлөх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.*******-д тус тус зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

Талуудын дунд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.*******-д зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийг төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүргийг зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн байхаас гадна талууд цар тахал өвчинтэй холбогдуулан гэрээний үүргийг хэрхэн яаж төлөх, үүргээс чөлөөлөх талаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдохгүй байх тул уг үндэслэлээр хариуцагчийг зээлийн гэрээний алдангиас чөлөөлөх үндэслэлгүй байна.

Хариуцагч нь үндсэн зээл 2 000 000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөлгүй 2021 оны 3 сарын 10-ны өдрөөс 2021 оны ******* сарын 02-ныг хүртэл нийт 11******* хоног хугацаа хэтрүүлсэн талаар маргаагүй бөгөөд гэрээнд заасны дагуу алдангийг тооцон үзвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 2 000 000 төгрөгийн хоног тутмын 0.5 хувь болох 10 000 төгрөгийг түүний хугацаа хэтрүүлсэн хоног болох 11******* хоногоор тооцвол 1 1*******0 000 төгрөгийг хариуцагч нь алдангид төлөх үүрэгтэй.

Гэвч Иргэний хуульд зааснаар алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүрэг болох 2 000 000 төгрөгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул гэрээнд заасны дагуу алдангид 1 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.*******-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас үндсэн зээл 2 000 000 төгрөг, гэрээний алдангид 1 000 000 төгрөг буюу нийт 3 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 1*******0 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.*******-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1*******0 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******5 510 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид *******2 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц, мөн 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН