Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2021/03431

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Стадион оргил Рояал гарден  дүгээр байр,  тоотод оршин суух, М овогт Ц.Т/-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дүгээр байр,  тоотод оршин суух, Б овогт Д.Б/-т холбогдох,

 

3,*********************,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч М.Ш, гэрч Д.П, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б нь 2*******18 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хийгдсэн төлбөр барагдуулах хэлцлийн дагуу үлдэгдэл төлбөр болох 2,*********************,********************* төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй ба том лууван авч ирж өгнө гээд өгөөгүй. Иймд дээрх үлдэгдэл 2,*********************,********************* төгрөг, мөн түүний алданги *******,5 хувиар бодож 1,*********************,********************* төгрөг нийт 3,*********************,********************* төгрөгийг Д.Бээс гаргуулж өгнө үү.

Иргэн Д.Бээс 31 сая төгрөгийн төлбөр барагдуулах хэлцлийн үүргийн гүйцэтгэлд 2,*********************,********************* төгрөг дутуу төлсөн ба түүний хугацаа хэтэрсэн алданги 1,*********************,********************* төгрөг нийлээд 3,*********************,********************* төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан юм.

Анх Д.Б нь нөхөр Тамиртай хамт 2*******18 оны 6 дугаар сард миний ажил болох Барс зах дээр ирж надаас 42,*********************,********************* төгрөгийг гуйж дансандаа хийлгэж авсан. Тухайн үед өгсөн мөнгөнөөсөө хасахын тулд тэдний авч ирсэн төмсийг 11,*********************,********************* төгрөгөнд бодож авсан ч ирсэн төмс нь хүнсний хэрэгцээ хангах боломжгүй, хорогдол ихтэй муу төмс байсан ч хаях үедээ хаяж боломжоороо зарж мөнгөө үнийг нь бариулан борлуулсан. Үлдэгдэл төмсийг нь буцааж өгсөн. Ингээд үлдэгдэл болох 31,*********************,********************* төгрөгөөс  одоо 2,*********************,********************* төгрөг үлдсэн ч одоо болтол төлөгдөөгүй бөгөөд үүний алданги *******,5 хувиар бодоод 1,*********************,********************* төгрөг нэмэгдсэн. 2*******19 оны 7 дугаар сарын *******8-ны өдөр миний вагоноос ачаа бууж байхад Б над руу холбогдож, Улсын баяр болоод надад сонгино олдохгүй байна, гайгүй үнээр өгөх боломж байна уу гэж асуугаад гуйхаар нь 5******* шуудай сонгино 33 кг-р савласан нийт 165******* кг*11************** төгрөгөөр бодоод 1,815,********************* төгрөг дансандаа хийлгээд бараагаа ачаа буулгаж байгаа борлуулагч дээр очиж 5******* шуудай сонгино авсан. Мөнгө дансанд орсон мэдээлэл нь манай нягтлангийн утас дээр ирдэг. Надад тэр өдөр худалдаж авсан барааны төлбөр 1,815,********************* төгрөгөө хийсэн болохоос биш төлөх ёстой мөнгөн дүнгээс хасаад яг шүүх хурал дээр тооцно гэж бодсонгүй. Тухайн үедээ манай нягтлан бодогч өр төлбөр барагдуулах зорилгоор Бтэй холбогдож байхад өөрийгөө 2,*********************,********************* төгрөг өгөх ёстой гэдгээ мэдэж байсан төдийгүй үлдэгдэл төлбөрөө Монгол том лууван өгье тэгээд тооцоогоо дуусгая гэж ярьж байсан. Хэсэг хугацаа өнгөрөөд ногоо авч ирж өгөхгүй болохоор нь мөнгөө нэхээд ир гэж явуулсан манай нягтлан бодогч манай ажилтан хоёрыг хөөж хэл амаар доромжлоод нөхөр Тамир нь эхнэр Бтэйгээ уулзуулахгүй гаргасан байсан. Эдгээр хүмүүстэй одоо бол хэл амаар тохироо хийх боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандахад хүрсэн. Шүүхээс зарлага очихоор байхгүй гэх, утсаар ярихаар тийм хүн байдаггүй хэмээн 2*******2******* оны 1******* дугаар сараас хойш явдал чирэгдэл үүсгээд яваад байна. Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж хаягийг нь мэдэж авсан бөгөөд бид өөрсдөө цагдаад байгаа газрыг нь зааж өгч байж тодорхой хаягтай болсоны үндсэн дээр шүүхэд дахин хандсан.

Бийн ажилтан өөрийн тээврийн хэрэгслээрээ вагон буулгаж байсан манай ажилтан менежер Б, жолооч Д нарыг байхад ирж сонгино ачиж авч явсныг эдгээр ажилчид гэрчилнэ. Анхан шатны шүүх хурал дээр Б нь бэлэн мөнгөөр авсан сонгиныхоо үнийн дүнг надад өгөх ёстой байсан үлдэгдэл 2,*********************,********************* төгрөгөөс зориуд хасч тооцон будилаан үүсгэсэн. Бийг ийм үйлдэл гаргана гэж бодоогүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж дээрх процессын үйл ажиллагааг дахин хянуулсан. Иймд дахин хянаж үзэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Төлбөр барагдуулах хэлцэл дээр төлбөр төлөх хугацаагаа яг тохиролцож бичсэн байгаа. Эхний 2 төлөлтөө яг хугацаандаа хийсэн нь дансны хуулгаар харагдаж байгаа. Тэгээд дараагийн төлөлт болоогүй байхад сонгино авахаар хийсэн 7 сарын 1,815,********************* төгрөгийг энэ төлбөрөөсөө хасуулах гээд байгааг зөвшөөрөхгүй. 3 сая төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Д.Бийн өмгөөлөгч М.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч, түүний төлөөлөгчийн өмнөөс би тайлбар гаргая гэж бодож байна. Энэ асуудлыг анх үүсэхэд надаас хууль зүйн туслалцаа зөвөлгөө авч байсан юм. Нэхэмжлэгч Ц.Таас хариуцагч Д.Б нь анх 31.*********************.********************* төгрөг зээлсэн гэж нэхэмжлэгч тал ярьж байна. Гэвч талуудын хооронд ийм харилцаа анх үүсээгүй юм. Анх талууд хамтран 3 чингэлэг төмсийг Оросын Холбооны Улсаас 2*******18 оны *******7 дугаар сарын *******6-ны өдөр Ц.Тын охины нэр дээрх компанид оруулж ирсэн. Гэвч оруулж ирсэн төмс нь буусныхаа дараа чанарын шаардлага хангахгүй байна гэх асуудал үүсэж, талуудын хамтран хийсэн наймаа бүтэлгүйтсэн юм. Энэ үйл явдлаас 1 сарын өмнө нэхэмжлэгч Ц.Тын нөхөр нас барсан юм. Энэ байдлыг хүндэтгэн үзээд хамтарч бизнес хийгээд шатсан хэдий ч хариуцагч тал хүн чанар гаргаад төлбөр барагдуулах гэрээ хийж нэхэмжлэгчид 31.*********************.********************* төгрөг төлөхөөр болсон юм. Яг үнэндээ тэрхүү наймаанаас болж хариуцагч тал 5*******.*********************.********************* төгрөгийн алдагдал хүлээсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч нар олон жилийн турш хамтран ажиллаж, бизнес хийсэн хүмүүс юм. Төлбөр мөнгөний асуудлын хувьд 2*******18 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2,435,********************* төгрөг, 2*******19 оны *******6 дугаар сарын 28-ны өдөр 15,*********************,********************* төгрөг, 2*******19 оны *******7 дугаар сарын *******8-ны өдөр 1,815,********************* төгрөг, 2*******2******* оны *******1 дүгээр сарын 1*******-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 5,*********************,********************* төгрөг, 2*******2******* оны *******2 дугаар сарын 25-ны өдөр 3,*********************,********************* төгрөг нийт 27.25*******.********************* төгрөгийг хариуцагч А.Бээс нэхэмжлэгч Ц.Тын данс руу шилжүүлсэн. 5*******19269943 тоот Д.Бийн данснаас шилжүүлсэн. Мөн хариуцагч тал нэхэмжлэгчид бараа материалаар 2*******18 оны 12 дугаар сарын *******6-ны өдөр 75 шуудай төмсийг 1 бүрийн үнийг 23.********************* төгрөгөөр тооцож 1,725,********************* төгрөгийн үнэ бүхий барааг, 2*******18 оны 12 дугаар сарын *******7-ны өдөр 8******* шуудай төмс 1 бүрийн үнийг 23,********************* төгрөгөөр тооцож 1,84*******,********************* төгрөгийн үнэ бүхий барааг тус тус Ц.Тд хүлээлгэж өгсөн ба нийт 3,565,********************* төгрөгийн үнэ бүхий бүхий барааг хүлээлгэж өгсөн байна. Дээрх баримтуудаас үзэхэд 185.********************* төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардагаа өөрөө нотлох ёстой байтал өнөөдөр гэнэт сонгины тухай яриа гаргаж ирж байна. Уг нь өмнө нь энэ талаараа ярих ёстой байхад огт ярихгүй байж байснаа өнөөдөр гаргаж ирж байгаа боловч баримтаар нотлохгүй байна. 5******* шуудай сонгино байсан, өгсөн авснаа өөрсдөө нотлох ёстой байтал энэ талаар баримт байхгүй байгаа. Манай зүгээс 2*******18 оны 7 дугаар сарын *******6-ны өдрөөс хойш ерөөсөө бараа бүтээгдэхүүн өгөх авах, худалдаа наймааг Ц.Ттай хийгээгүй. 185,********************* төгрөгийг зөвшөөрч байгаа учир үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Д.Бт холбогдуулан 3,*********************,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...төлбөр барагдуулах хэлцэлээр тохиролцсон төлбөрөөс  2,*********************,********************* төгрөгийг төлөөгүй, уг төлөгдөөгүй дүнгээс алдангид 1,*********************,********************* төгрөгийг тооцон гаргуулна..., ...хариуцагчийн 2*******19 оны 7 дугаар сарын *******8-ны өдөр төлсөн 1,85*******,********************* төгрөг бол тэр өдрөө 5******* шуудай сонгино худалдан авч төлбөрт төлсөн учир хасч тооцохгүй...” гэж тайлбарладаг.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...нэхэмжлэгчид нийт 3*******,815,********************* төгрөгийг төлсөн, одоо 185,********************* төгрөг төлөөгүй байгаа болохоо зөвшөөрч байгаа..., ... 2*******19 оны 7 дугаар сарын *******8-ны өдөр төлсөн 1,85*******,********************* төгрөгийг төлбөртөө төлсөн, сонгино худалдан аваагүй...” гэх тайлбарыг гаргаж мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон гэрч нарын мэдүүлэг, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2*******18 оны *******8 дугаар сарын 28-ны өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл” байгуулагдсан байна. Уг “төлбөр барагдуулах хэлцэл”-ээр Д.Б нь бараа материалын төлбөр 31,*********************,********************* төгрөгийг уг хэлцлийг байгуулсан өдрөөс хойш 2*******18 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 6,*********************,********************* төгрөг,  2*******19 оны *******7 дугаар сарын *******1-ний өдөр 15,*********************,********************* төгрөг, 2*******19 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1*******,*********************,********************* төгрөгөөр тус тус Ц.Тд төлж барагдуулах, төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн *******,5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ.

Уг хэлцлийг талууд сайн дурын үндсэн дээр, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож байгуулан гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлсэн байна. Талууд хэн аль нь хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг. Мөн уг хэлцлийн дагуу хариуцагч Д.Б нийт 31,*********************,********************* төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн болохоо хүлээн зөвшөөрч энэ талаар маргадаггүй.

Мөн талууд хэн аль нь уг хэлцлийн дагуу төлбөр төлөх үүргээс 2*******18 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2,435,********************* төгрөг, 2*******19 оны *******6 дугаар сарын 28-ны өдөр 15,*********************,********************* төгрөг, 2*******2******* оны *******1 дүгээр сарын 1*******-ны өдөр 3,*********************,********************* төгрөг, 2*******2******* оны *******1 дүгээр сарын 1*******-ны өдөр 2,*********************,********************* төгрөг, 2*******2******* оны *******2 дугаар сарын 25-ны өдөр 3,*********************,********************* төгрөг, нийт 25,435,********************* төгрөгийг дансаар, 2*******18 оны 12 дугаар сарын *******6-ны өдөр 75 шуудай төмсийг 1 бүрийн үнийг 23,********************* төгрөгөөр тооцож 1,725,********************* төгрөгийн үнэ бүхий төмс, 2*******18 оны 12 дугаар сарын *******7-ны өдөр 8******* шуудай төмсийг 1 бүрийн үнийг 23,********************* төгрөгөөр тооцож 1,84*******,********************* төгрөгийн үнэ бүхий төмс, хүнсний ногоог тус тус хүлээлгэж өгсөн болох нь хариуцагчийн Хаан банк ХХК-ийн дипозит дансны хуулга, зарлагын падаан зэрэг нотлох баримтаар тогтоогдож, талууд хэн аль нь хүлээн зөвшөөрч энэ талаар маргадаггүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзэв.

Харин хариуцагч хэлцлийн дагуу төлбөл зохих 31,*********************,********************* төгрөгийн үүргээс нэхэмжлэгч төлөгдөөгүй төлбөрийн үүргийн үлдэгдэл 2,*********************,********************* төгрөг байгаа гэж, хариуцагч уг төлбөрөөс  нийт 3*******,815,********************* төгрөг төлөгдсөн, одоо 185.********************* төгрөгийн үүрэг гүйцэтгэгдээгүй байгаа тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлнө гэж тус тус маргаж байна.

            Хариуцагч тал татгалзаж байгаа үндэслэлээ өөрийн ХААН банк дахь 5*******19269943 тоот харилцах данснаас нэхэмжлэгч Ц.Тын 5*******152252*******7 тоот дансанд 2*******19 оны *******7 дугаар сарын *******8-ны өдөр шилжүүлсэн 1,815,********************* төгрөгийг дээрх төлбөрийн үүрэгт төлсөн гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч эс зөвшөөрч уг 1,815,********************* төгрөгөөр 5******* шуудай сонгиныг 1 кг-ийг нь 1,1************** төгрөгөөр худалдан авахаар тохирч шилжүүлсэн төлбөр тул дээрх төлбөрөөс хасч тооцохгүй гэж тайлбарлан маргаж байна.

Ц.Т, Д.Б нар нь Барс зах дээр хүнсний ногооны худалдаа эрхэлдэг, эрхэлж байгаа үйл ажиллагаа, бизнесийн чиглэлээр холбогдож, харилцаа холбоотой байдаг гэсэн тайлбарыг гаргадаг. Нэхэмжлэгч 5******* шуудай сонгиныг 1 кг-ийг нь 1,1************** төгрөгөөр тооцон хариуцагч Д.Б худалдан авахаар тохиролцож, түүнд өөрийн агуулахаас ачуулан хүлээлгэн өгсөн болохоо нотлох зорилгоор гэрчээр Д.П, Б.Д нарыг оролцуулсан. Гэрч Д.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Би борлуулагч учраас надад орлого зарлага гэсэн дансны мэдээлэл нь утсан дээр маань ирдэг. Ц.Т эгч над руу яриад Д.Б 5******* шуудай сонгино өгөөч гээд байна. Дансаар мөнгө нь орвол өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд дансаар 1,815,********************* төгрөг орохоор нь би мөнгө нь орчихлоо гээд вагоноос шууд ачиж байгаа болохоор над дээр ирэхгүйгээр шууд нөгөө ачдаг хүн маань 5******* сонгино ачуулах юм байна, мөнгө нь орсон байна уу гэхээр нь би орсон байна гэж хэлээд сонгиныг нь ачуулсан ...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дийн “...Тэр өдөр вагон дээр нь бол би байсан. Ц.Т эгч над руу залгаад Д.Б гэдэг хүн рүү сонгино ачна шүү. Миний дүү ачиж өгөөрэй гэсэн байхгүй юу. Тэгээд би Д.Б гэдэг хүн чинь манайд бас өр шир байдаг биз дээ. Ачуулж болох юм уу гээд асуусан чинь болно гэсэн. Тэгээд би нэг цэнхэр өнгөтэй машин ирээд Д.Б эгч сонгино ач гэсэн юм гэхээр нь 5******* шуудай сонгино тоолоод ачиж өгөөд л явуулсан..., ... Д.П мөнгө орсон байна гэж хэлсэн учир би ачиж өгсөн...” гэж тус тус мэдүүлж байна.

Мөн нэхэмжлэгч шаардлагаа нотлох зорилгоор өөрийн хувийн тооцооны дэвтэрийг шүүхэд гарган ирүүлсэн ба уг бор хавтас бүхий дэвтрийн 217-р хуудаст “Сонгино /5*******/х33-вагоноос шууд ачсан. Дансаар” гэх тэмдэглэлийг нотлох баримтаар шинжлэн судлуулдаг. Уг дэвтэр дээрх тэмдэглэлийг түүний борлуулагч, ажилтан болох гэрч Д.П бичиж тэмдэглэсэн тухайгаа “...энэ дэвтэрийг би бас манай нягтлан хөтөлдөг. Би 2*******19 оны 7 дугаар сарын *******1-ний өдөр ажилд орсон байхгүй юу. Тэгэхээр өмнөх нь өөр хүний бичиг байх нь мэдээжийн хэрэг шүү дээ. Энэ бичиг бол миний бичиг мөн байна...” гэж мэдүүлж байна.

Эдгээр баримтуудаар нэхэмжлэгчийн “...Тэгээд 2*******19 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлбөр дуусах ёстой байтал 7 дугаар сарын *******8-ны өдөр над руу өглөө утсаар яриад би сонгино авах гэсэн юм. Баяр болох гээд сонгино олдохгүй байна. Чиний вагон бууж байгаа гэнээ гээд над руу ярихаар нь би борлуулагч хүүхэн рүүгээ Д.Б гэж данснаас мөнгө орно шүү. 5******* шуудай сонгиноо би 1 кг-ийг нь 1,2************** төгрөгөөр зарж байсан ч гэсэн Д.Бт 1,1************** төгрөгөөр өгье гээд өгсөн, би борлуулагч руугаа хэлсэн...” гэх тайлбар нотлогдож байна. Хариуцагч талаас уг гэрчийн мэдүүлэг болон бичгийн баримтыг үгүйсгэж “...гэрч нар 2 жилийн өмнө болсон процессийн одоо санаж байгаа нь эргэлзээтэй байна. Бор дэвтэрт яг нэг бичгийн хэвээр жигд гаргацтай сайхан бичсэн нь мөн сүүлд нөхөж үйлдсэн байна. Д.Бийн барс захынхан зоорь18 гэж дууддаг бөгөөд бүтэн Д.Б гэж нэрээр нь дууддаггүй байхад Д.Б гэж ярьсан гэж байгаа нь эргэлзээтэй...” гэх тайлбарыг гаргаж байгаа боловч энэ баримтыг няцаасан баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй, баримт бүрдүүлэх цуглуулах талаар шүүх хуралдааны шатанд ямарваа нэгэн хүсэлт санал гаргаагүй болно.

Иймд хариуцагч Д.Бээс 2*******19 оны *******7 дугаар сарын *******8-ны өдөр шилжүүлсэн 1,815,********************* төгрөг нь төлбөр барагдуулах хэлцэлийн дагуу шилжүүлсэн төлбөр биш тухайн өдөр худалдан авсан сонгины үнэ гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2,*********************,********************* төгрөгөөс хасч тооцох үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 2*******6 дугаар зүйлийн 2*******6.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан тул хариуцагч Д.Б төлбөр төлөх үүргээ биелүүлэх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Д.Бээс талуудын хооронд байгуулагдсан 2*******18 оны *******8 дугаар сарын 28-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн дагуу төлөх ёстой 31,*********************,********************* төгрөгийн үүргээс төлөгдөөгүй үлдсэн 2,*********************,********************* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр байгуулна гэж, мөн зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн *******,5 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 5******* хувиас хэтэрч болохгүй гэж, мөн зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус заасан байна.

Талууд хэлцэлээр төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутам *******,5 хувиар алдангийг тооцохоор тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бодож шаардах эрхтэй байна. Хариуцагч гэрээний алданги тооцохоор тохирсон энэхүү нөхцлийн талаар маргадаггүй боловч хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 5******* хувиар бууруулан тооцож 5**************,********************* төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь талууд эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагаагаараа олон жилийн холбоо харилцаатай байсан, хүнсний ногоо худалдан борлуулахаар хамтран ажиллаж байсан зэрэг нөхцөл байдлыг үгүйсгэдэггүй бөгөөд нэхэмжлэгч Ц.Т тус шүүхэд 2*******21 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гарган улмаар хэргийг *******5 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх хугацаанд энэ талаар огт дурдаж байгаагүй байна. Мөн нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх нэхэмжлэлээр шаардаж байгаа төлбөрийн тооцоолол болон худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний тооцоог нарийн гаргаж хариуцагчид танилцуулан тооцоо хийх зэрэг ажиллагааг хэрэгжүүлээгүй, мөн хариуцагчид тооцоо нийлэх боломж олгоогүй, улмаар шүүх хуралдааны шатанд хариуцагчид 1,85*******,********************* төгрөгийн сонгино худалдсан тухай тайлбар, холбогдох баримтыг гарган ирүүлдэг. Энэ талаар талууд шүүх хуралдааны явцад хүсэлт гараагүй, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй боловч эдгээр хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийг багасгаж тооцох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Д.Бээс нийт 2,5**************,********************* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тд олгож, нэхэмжлэлийн үлдэх 5**************,********************* төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

 

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,95******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс 54,95******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 2*******6 дугаар зүйлийн 2*******6.1, 48******* дугаар зүйлийн 48*******.1.2, 232 дугаар зүйлийг 232.4, 232.8-д заасныг баримтлан хариуцагч Дээс төлбөр барагдуулах хэлцлийн үүргийн гүйцэтгэлд 2,5**************,********************* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5**************,********************* төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,95******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс 54,95******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 12******* дугаар зүйлийн 12*******.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ч.НЯМСҮРЭН