Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2021/02179

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 13 өдөр

 

 

 

 

Дугаар 183/ШШ2021/02179

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,........ чөлөө, 50 байр, 16 давхарт байрлах.......... /РД:....../-ийн нэхэмжлэлтэй

 

  Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ............ байр, ........ тоот хаягт байрлах ......... /РД:..... /-д холбогдох

 

  2016.05.02-ны өдрийн ...... тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2016.10.12-ны өдрийн ....../2016-1 тоот нэмэлт гэрээ, 2016.10.28-ны өдрийн ....../2016-2 тоот нэмэлт гэрээ, 2018.4.25-ны өдрийн ....../2018-1 тоот нэмэлт гэрээнүүдийг цуцалж, гэрээний үүрэгт 26 941 808.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, хариуцагчийн төлөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Н.Э, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

  Нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч..........-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.......... нь .........-тай 2016 оны 05 сарын 02-ны өдөр ...... тоот Барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэхгэрээг байгуулсан. Дээрх гэрээгээр гүйцэтгэгч тал болох ......... нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, орон ..........р хороолол, ...... хотхоны 7А, 7С блокын гадна тохижилтын ажил буюу /зүлэгжүүлэлт, сандал, хогийн сав хийж байршуулах, бутлаг ургамлаар хайлс хийх, амрах талбайд алаг хавтан суулгах, мод суулгах, тавцанд сандал хийх, хүндэтгэлийн хаягг хана хийх, хүүхдийн тоглоомын талбай тохижуулах, саравч хийж байрлуулах 2.1*2м, 2.1*1.3м, сүүдрэвч 3.5*3.5 м гэх мэт/ хавсралтад заасан гэрээт иж бүрдэл 70 733 190 төгрөгийн үнэ бүхий ажлыг чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэн 2016 оны 06 сарын 17-ны өдөр хүлээлгэн өгөх, захиалагч тал болох.......... нь Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, ...... хотхоны 41.1 м.кв талбай бүхий 2 өрөө 76 035 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаар бартерлаж гэрээт ажлын хөлсөнд хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн билээ. Гэрээт ажлын үнийн дүнгээс илүү гарсан бартерын орон сууцны зөрүү үнэ болох 5 301 810 төгрөгийг гүйцэтгэгч тал нь захиалагч талд бэлнээр эсхүл нэмэлт гэрээт ажлын хөлсөнд суутгуулан төлөхөөр ...... тоот Барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт тусгаж, талууд тохиролцсон байдаг. Үүний дараа 2016 оны 10 сарын 12-ны өдөр ...... тоот Барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлтийг байгуулж, гэрээт ажил дээр 7А, 7С байрны гадна тохижилтын ажлыг нэмэлтээр гүйцэтгэхээр тохирсон. Мөн нэмэлт гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр өөрчлөн, үндсэн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт 41,1 м.кв бартерын байрыг 39,9 м.кв, 517-р байр, 126 тоот хаягт байрлах 73 815 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаар сольж өөрчлөлт оруулснаас гадна бартерын байрыг нэгээр нэмж 37.9 м.кв, 517-р байр, 125 тоот хаягт байрлах 70 115 000 төгрөгийн байрыг нэмэлтээр оруулсан. 2016 оны 10 сарын 28-ны өдөр ....... тоот Барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээнд дахин нэмэлт ....../2016-2 дугаар гэрээг байгуулсан. Тус нэмэлт гэрээнд гэрээт ажил дээр хучилтын бетонд гинжний нүхийг РУС хоолойгоор хамгаалалт хийж нүх гаргах, хучилган дээр бетон тэгшилгээ хийх ажлыг 4 029 520 төгрөг /110АТ/ багтсан үнээр хийж гүйцэтгэн 2016 оны 11 сарын 12-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөхөөр тусгасан. Захиалагч.......... нь дээрх гэрээнүүдэд заасан үүргээ бүрэн биелүүлж, гүйцэтгэгчид гэрээт ажлын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Харин ...... нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй, мөн Барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7,1.1 дэх хэсэгт Гүйцэтгэгч нь ... гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаанд захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж тус тус зааснаар гэрээт ажлыг 2016 оны 11 сарын 12-ны өдөр хүлээлгэн өгөхөөр байсан. Гэвч гүйцэтгэгч ......... нь гэрээнд заасан хугацаанд гэрээт ажлаа бүрэн гүйцэд хийж хүлээлгэн өгөөгүй, үүргээ биелүүлээгүй тул манай компани нь .........-д ...... тоот гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт Гүйцэтгэгч нь гэрээт ажлаа шалтгаангүйгээр зогсооосон, гэрээний дагуу хугацаанд нь чанартай гүйцэтгээгуй,... тохиолдолд гэрээг нэг талын санаачилгаар цуцалж учирсан хохирлыг бүрэн хариуцна, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт Гэрээт ажлыг дутуу буюу ... тогтоосон хугацаанд удаа дараа /3-с дээш/ хийж гүйцэтгээгүй, 10 дугаар зүйлийн 10.1.6 дахь хэсэгт Гэрээгээр гүйцэтгэх ажлыг шалтгаангүйгээр 7 хоног зогсоосон бол дангаар гэрээг цуцална гэж тус тус заасны дагуу гэрээг цуцалж хохирол барагдуулах тухай албан Улмаар гүйцэтгэгч компани нь манай компанид ажил гүйцэтгэх хугацааг хойшлуулж өгөх тухай албан хүсэлтүүдийг удаа дараа ирүүлсэн. Манай компани нь гүйцэтгэгч компанийг хүндэтгэн албан хүсэлтүүдийг хүлээн авч тухай бүр нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд хамгийн сүүлийн 2018 оны 04 сарын 25-ны өдрийн ....../2018-1 дугаар нэмэлт гэрээнд ...... тоот гэрээний үлдэгдэл ажлыг 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр тохиролцон гүйцэтгэгч компанид гэрээт ажлыг хийж дуусгах хугацаа олгосон билээ. Гэтэл гүйцэтгэгч ......... нь өнөөдрийг хүртэл гэрээгээр тохирсон үлдэгдэл ажлыг..........-д хүлээлгэн өгөөгүй. Иймд.......... болон ......... нарын хооронд байгуулсан 2016 оны 05 сарын 02-ны өдрийн ...... тоот Барилга угсралтьш ажил гүйцтггүүлэх гэрээ болон түүний 2016 оны 10 сарын 12-ны өдрийн ....../2016-1 тоот нэмэлт гэрээ, 2016 оны 10 сарын 28-ны өдрийн ....../2016-2 тоот нэмэлт гэрээ, 2018 оны 04 сарын 25-ны өдрийн ....../2018-1 тоот нэмэлт гэрээнүүдийг тус тус цуцалж, .........-иас гүйцэтгээгүй гэрээт ажлын үнэ болох нийт 26 941 808.03 төгрөгийг гаргуулж захиалагч..........-д олгож өгнө үү гэв.  

 

Хариуцагч .........-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .......... болон .........-ийн хооронд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ...... тоот Барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ....../20169-1 тоот гэрээний нэмэлт, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ....../2016-2 тоот нэмэлт гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ....../2018-1 тоот нэмэлт гэрээнүүдийн дагуу нийт 147.959.520 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Дээрх гэрээгээр гүйцэтгэгч тал болох ......... нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, орон сууцны 7 дугаар хороолол, ...... хотхоны 7А, 7С блокын гадна болон дотор тохижилтын ажил, зүлэгжүүлэлт, сандал, хогийн сав хийж байршуулах, бутлаг ургамлаар хайлс хийх, амрах талбайд алаг хавтан суулгах, мод суулгах, хүүхдийн тоглоомын талбай тохижуулах, саравч зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд.......... болон .........-иуд нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тооцоо нийлж захиалагч талд 132.583.982.90 төгрөгний ажлыг гүйцэтгэгч тал хүлээлгэн өгсөн болно. Гүйцэтгэгч талын тохижилт хийх талбай буюу Хүндэтгэлийн хана тавцант сандал байрлуулах талбайд Захиалагч талын КТПН буюу Цахилгааны түр станц байрлаж байсан бөгөөд уг Цахилгаан станцыг татан авч холдуулаагүйгээс шалтгаалан Гүйцэтгэгч тал бүтэн нэг жил гурван сарын хугацаанд ажлаа хийх ямарч боломжгүй байсан. Дээрх хугацаанд Захиалагч талд КТПН-ээ холдуулах арга хэмжээ авч өгнө үү гэж удаа дараа шаардсан боловч Захиалагч тал ямар нэгэн арга хэмжээ авалгүй бүтэн жил гаруй хугацаа өнгөрсөн. Уг асуудлаас шалтгаалж 2016 онд хийж гүйцэтгэх байсан ажлаа 2017 онд хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ үед барилгын материалын болон бусад зардлын үнэ даруй 2-3 дахин нэмэгдэж Гүйцэтгэгч тал Хүндэтгэлийн хана, тавцант сандал зэрэг төмөр бетон хийцийн цутгалтын ажлуудыг 26.000.000 төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн боловч бараа материал бусад зардлын үнэ огцом нэмэгдсэн учир ажлаа гүйцэд хийж дуусгахад хүндрэл учирсан бөгөөд Захиалагч талд төсөв нэмж өгөх талаар хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Захиалагч талын буруугаас ажил бүтэн нэг жилээр удааширч Гүйцэтгэгч тал алдагдалд орсон боловч Захиалагч тал ямарч хариуцлага хүлээгээгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч.......... хариуцагч .........-д холбогдуулан гэрээнүүдийг цуцалж, гэрээний үүрэгт өгсөн 26 941 808.03 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал ... ...... тоот гэрээний үлдэгдэл ажлыг 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр тохиролцон гүйцэтгэгч компанид гэрээт ажлыг хийж дуусгах хугацаа олгосон билээ. Гэтэл гүйцэтгэгч ......... нь өнөөдрийг хүртэл гэрээгээр тохирсон үлдэгдэл ажлыг..........-д хүлээлгэн өгөөгүй. ...нэмэлт гэрээнүүдийг тус тус цуцалж, .........-иас гүйцэтгээгүй гэрээт ажлын үнэ болох нийт 26 941 808.03 төгрөгийг буцаан гаргуулна. гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал ...2016 онд хийж гүйцэтгэх байсан ажлаа 2017 онд хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ үед барилгын материалын болон бусад зардлын үнэ даруй 2-3 дахин нэмэгдэж Гүйцэтгэгч тал Хүндэтгэлийн хана, тавцант сандал зэрэг төмөр бетон хийцийн цутгалтын ажлуудыг 26 000 000 төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн боловч бараа материал бусад зардлын үнэ огцом нэмэгдсэн учир ажлаа гүйцэд хийж дуусгахад хүндрэл учирсан бөгөөд Захиалагч талд төсөв нэмж өгөх талаар хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Бид гаргасан төсөвт нь ажлаа хийж гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ...... тоот Барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ....../2016-1 тоот гэрээний нэмэлт, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ....../2016-2 тоот нэмэлт гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээнүүдээр хариуцагч ......... нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, орон ..........р хороолол, ...... хотхоны 7А, 7С блокын гадна тохижилтын ажил буюу /зүлэгжүүлэлт, сандал, хогийн сав хийж байршуулах, бутлаг ургамлаар хайлс хийх, амрах талбайд алаг хавтан суулгах, мод суулгах, тавцанд сандал хийх, хүндэтгэлийн хаяг хана хийх, хүүхдийн тоглоомын талбай тохижуулах, саравч хийж байрлуулах 2.1*2м, 2.1*1.3м, сүүдрэвч 3.5*3.5 м гэх мэт/ хавсралтад заасан ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч.......... нь ажлын хөлсөнд 39,9 м.кв, 517-р байр, 126 тоот хаягт байрлах 73 815 000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, ...... хотхоны 41.1 м.кв талбай бүхий 2 өрөө 76 035 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг төлбөрт тооцож өгөхөөр тохиролцжээ.

 

Түүнчлэн талууд дээрх гэрээний ажлын гүйцэтгэлийг 2016 оны 11 сарын 30-ны өдөр актаар хүлээлгэж өгөхөөр гэрээндээ тохирсон хэдий ч 2018 оны 04 сарын 25-ны өдрийн ......./2018-1 тоот гэрээгээр ...хүлээлгэн өгөөгүй нийт гэрээт бүрдэл ажлыг 2018 оны 5 сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр сунгасан гэрээг байгуулсан байна./хх-ийн 26/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч тал хавтаст хэрэгт 2017 оны 01 сарын 30-ны өдрийн гэрээ дүгнэж, тооцоо нийлэн, 125 тоотын түлхүүр хүлээлцэх тухай актыг, 2017 оны 09 сарын 04-ний өдрийн 517 дугаар байрны 126 тоотын түлхүүр хүлээлцэх актыг тус тус ирүүлсэн байх ба хариуцагч тал дээрх актаар манай компанийн хийсэн ажлыг хүлээж авсан учраас төлбөрт төлөх байрнуудыг хүлээлгэж өгсөн, энэ нь эдгээр баримтууд нотлогдож байна гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас болон зохигчдын тайлбараар гэрээт ажлаас хүндэтгэлийн хана, тавцант сандал зэрэг төмөр бетон хийцийн цутгалтын ажлуудыг дутуу хийсэн талаар талууд маргахгүй байх ба хариуцагч нь уг ажлыг 2017.10.31-ний өдрийн байдлаар ажлыг 26 000 000 төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн талаар 03/06 тоот албан бичгээр мэдэгдснийг нэхэмжлэгч тал хүлээн авч, талууд гэрээний хугацааг сунгаж, дээрх дутуу ажлуудыг 2018 оны 06 сарын 15-ний өдрийг хүртэл сунгасан үйл баримт тогтоогджээ./хх-ийн 36-39/

 

Нэхэмжлэгч.......... нь хариуцагчийг дээрх ажлаа хугацаандаа хүлээлгэж өгөөгүйгээс тухайн ажлыг Хосу ХХК-иар гүйцэтгүүлэхээр 2018.07.16-ны өдөр BG1812 дугаар Барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ажлын үнийг 18 061 125 төгрөгөөр тохирч, уг ажлыг гүйцэтгүүлж, төлбөрийг төлсөн талаарх баримтыг ирүүлсэн байгаа нь талуудын байгуулсан гэрээг нэхэмжлэгч.......... нь цуцалсан гэж үзэхээр байна. /хх-ийн 75-87/

 

Эдгээрээс дүгнэхэд талууд гэрээний хугацааг сунгасан боловч хариуцагч ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй үндэслэл тогтоогдсон хэдий ч нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, илүү төлсөн мөнгөө гаргуулна гэснийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан байх ба ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд нэхэмжлэгч.......... нь хариуцагч .........-иас ажлын гүйцэтгэлийг шаардах эрхтэй хэдий ч хариуцагчийг ямар хэмжээнд тухайн ажлыг гүйцэтгэсэн талаар дүгнэсэн баримтгүй, түүнчлэн илүү төлсөн төлбөрийг ямар баримтад үндэслэн нэхэмжилж байгаа талаараа нотлоогүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч тал ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл-1 гэх баримтыг хавтаст хэргийн 34, 35 дугаар талд ирүүлсэн байх ба уг баримтад .........-ийн эцсийн үлдэгдэл 26 096 397.10 төгрөг гэсэн тооцоогоор тогтоогдоно гэж тайлбарлаж байх хэдий ч талуудын байгуулсан гэрээт ажлын нийт дүн гэрээнд заасан 2 байрны үнэ болох 149 850 000 төгрөг байх ба уг баримтад бичигдсэн гэрээт ажлын үнэ 171 930 000 төгрөгөөс тооцож, эцсийн үлдэгдлийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хэрэгт авагдсан баримтаар нотлоогүй энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч..........-ийн 2016.05.02-ны өдрийн ...... тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2016.10.12-ны өдрийн ....../2016-1 тоот нэмэлт гэрээ, 2016.10.28-ны өдрийн ....../2016-2 тоот нэмэлт гэрээ, 2018.4.25-ны өдрийн ....../2018-1 тоот нэмэлт гэрээнүүдийг цуцалж, гэрээний үүрэгт өгсөн 26 941 808.03 төгрөгийг буцаан гаргуулах хариуцагч .........-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч..........-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 292 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ