Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2022/00005

 

 

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2022/00005

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 3 хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, 21 тоот хаягт оршин суух ******* овгийн ******* ******* /РД:*******/

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 3 хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, 21 тоот хаягт оршин суух овгийн - /РД:/

 

Нэхэмжлэгч: дүүрэг, 3 хороо, бага ан 45 гудамж, тоот хаягт оршин суух овгийн /РД:/

 

Нэхэмжлэгч: дүүрэг, 14 хороо, 1 хороолол, 26 байр, 36 тоот хаягт оршин суух овгийн - /РД:/

 

Хариуцагч: дүүрэг, 29 хороо, москва хороолол, байр, 57 тоот хаягт оршин суух овгийн /РД:/

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 13 хороо, ногоон талбай 6 гудамж, 8а тоот хаягт оршин суух овгийн /РД:/

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 36 764 723 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.-, нэхэмжлэгч Г., нэхэмжлэгч ын өмгөөлөгч Д.Тамир, хариуцагч Д.ын өмгөөлөгч Б.Энхтуяа, ийн бичгийн дарга Ц.Мядагмаа оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.*******, Э.-, Г., Э.- нь хариуцагч Д., Ш. т холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 36 764 723 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

Б.*******, Э.-, Г., Э.- бид дөрөв нь Д.тай 2021 оны 01 сард оффисын өрөөнд нь очиж уулзахад тэрээр Wiseling компанийн Wiseling.com сайтаар Wiseling доллар гэх цахим мөнгө ашиглан их хэмжээний мөнгө олж байгаа, мөнгө эргэлдүүлэх хэрэгтэй байна, та хэдээс мөнгө аваад өдрийн 1,6 хувийн хүү бодож өгнө гэсний дагуу Б.******* нь 2021 оны 01 сарын 27-ны өдөр Д.ын Хаан банкны 5034634396 дугаар данс руу 14 400 000 төгрөгийг хэд, хэд хуваан шилжүүлсэн. Д. нь 4 446 268 төгрөгийг Д.Дэлгэрсүрэн гэх этгээдийн данс руу хий гэсний дагуу түүний Голомт банкны 3105108460 дугаар данс руу 2 000 000 төгрөг, 2 446 268 төгрөг тус тус шилжүүлсэн. Э.- нь 2021 оны 01 сарын 27-ны өдөр Д.ын Хаан банкны 5034634396 дугаар данс руу 1 2******* 705 төгрөг, 713 750 төгрөг нийт 1 933 455 төгрөг, Г. нь 2021 оны 01 сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөг шилжүүлсэн болно. Э.- нь 2021 оны 02 сарын 09-ний өдөр 5 985 000 төгрөг шилжүүлэхдээ Д.ын хэлснээр Хаан банк-ны 5450247110 дугаар данс руу шилжүүлсэн бөгөөд шүүхээс нотлох баримт бүрдүүлэхэд тухайн мөнгө хариуцагч Ш.Сэлэнгийн Хаан банк-ны 5034634396 дугаар данс руу орсон тул Ш.Сэлэнгийг хамтран хариуцагчаар татах хүсэлтэй байна. Д. одоог хүртэл мөнгө өгөөгүй, түүний мөнгө эргэлдүүлж ашиг олдог байсан гэх Wiseling.com сайт нь 2021 оны 02 сарын 21-ний өдөр үйл ажиллагаа нь зогссон байна. Бид түүнээс тохирсон ёсоор өгсөн мөнгө, түүний хүүг шаардахад мөнгө, хүүг өгнө гэсээр одоог хүртэл өгөөгүй тул хариуцагч Д.аас 18 846 268 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д, 1 933 455 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.-д, 10 000 000 төгрөг гаргуулан Г.т, хариуцагч Ш.эс 5 985 000 төгрөг гаргуулан Э.-д олгох нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.тай анх уулзахад оффисын өрөөнд сууж байсан, тэгээд бүх бичиг баримтаа үзүүлж, Wiseling компанийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч, ах нь монгол хүмүүст мөнгө өсгөж өгдөг, надтай гэрээ байгуулах шаардлагагүй, амласан мөнгө, хүүгээ цаг хугацаанд нь өгнө гэж хэлсэн. Д. нь Wiseling гэх байдаг эсэх нь мэдэгдэхгүй компани ярьдаг, Wiseling гэх компанийг төлөөлсөн гэх нотлох баримт байхгүй. Өөрсдөө эрсдэлээ даана гэж хэлээгүй, бид гадаадын компанид эрсдэлээ дааж орохгүй. Цахим хэрэглээ өндөр хөгжсөн одоо үед хэн ч хэний ч нэрийг ашиглаад юу ч хийж болно гэв.

 

Хариуцагч Д. хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь би эдгээр хүмүүсээс огт мөнгө аваагүй, Wiseling.com сайтаар хөрөнгө оруулсан хүмүүсийн мөнгийг өндөр хүүтэй өсгөж өгнө гэсэн зар цахим сүлжээгээр явагдсан бөгөөд энэ мэдээллийг монгол иргэд интернетээр үзэж, өөрсдийн итгэл үнэмшлээр сонголтоо хийн их, бага хэмжээгээр мөнгөө өсгүүлэхээр өгсний нэг нь би өөрөө бөгөөд нэхэмжлэгч Э.- ч мөн надтай адил мөнгө өсгөхөөр надаар дамжуулж интернетээр хөрөнгө оруулалт хийсэн. Би Э.-Эрдэнийг танихгүй, түүнийг данс руу мөнгө хий гэж ятгаагүй, тэрээр миний таньдаг хүнээр дамжуулан над дээр өөрөө ирж арилжааны траде.мн монгол сайтаар дамжуулж хөрөнгө оруулалт хийхээр их шимтгэл төлөх гээд байна, та зохицуулж шимтгэлгүй хямдхан доллар олж өгөөч, надад 21 000 000 төгрөг байна, эрсдэлээ өөрөө даана гэж гуйхаар нь өөрийн аккаунтад байгаа доллар болон таньдаг хүнээс доллар зохицуулж 7 284.43 доллар болгон Wiseling компанид хөрөнгө оруулалтыг нь хийж өгсөн юм. Бид хэн, аль нь энэ компанийн сайтыг хаагдана гэж мэдээгүй, би Б.*******, Г., Э.- ыг танихгүй, харин энэ хүмүүс нь Э.- урилгаар хөрөнгө оруулалт хийсэн байх, Б.******* нь Э.- эхнэр тул эхнэрийнхээ данснаас миний дансаар дамжуулж хөрөнгө оруулалтаа хийсэн байна. Эдгээр хүмүүсийг хэн ч хөрөнгө оруулалт хий гэж ятгаагүй, сайн дураар өөрсдөө сонголтоо хийж мөнгө оруулж, түүнээс ашиг олно гэж шийдвэрлэсэн тул эрсдэлээ өөрсдөө хариуцах ёстой. Би мөн адил ах, дүү ын хамт хашаа, байшингаа барьцаанд тавьж, мөнгө зээлж хөрөнгө оруулалт хийж, бүгд хохирсон. Э.- нь миний дансаар дамжуулан хөрөнгө оруулалт хийснээрээ далимдуулан надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна, Wiseling компанид хөрөнгө оруулалт хийж хохирсон 722 иргэд бүгд өөрсдийн хийсэн хөрөнгө оруулалтдаа гомдолтой байдаг, энэ тухай бид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан болно гэв.

 

Хариуцагч Ш. хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э.- нь надад 2021 оны 02 сарын 09-ний өдөр 5 985 000 төгрөг шилжүүлсэн гэх боловч уг мөнгийг Д.ын хэлснээр шилжүүлсэн гэж тайлбарлажээ. Миний бие 2020 оны 09 сард хариуцагч Д.т хөрөнгө оруулалт нэрээр өөрийн 105 000 000 төгрөг өгч, нэхэмжлэгч тай адил нөхцөл байдлаар төсөөлж залилуулсан, Д. нь нэхэмжлэгч ын нэхэмжлэлд дурдсантай адил Wiseling.com сайтын тухай ярьж, таны мөнгийг өдрөөр нь өсгөөд өгнө гээд мөнгө залилж авсан. Мөн 2021 оны 02 сарын 09-ний өдөр таны оруулсан мөнгөний хүүг шилжүүллээ гээд аас гэх гүйлгээний утгатай мөнгө шилжүүлсэн нь хэргийн 18 дахь талд байгаа дансны хуулгаар нотлогдоно. Би Д.ыг л хөрөнгө оруулсны хүүг нь өгсөн гэж бодож байснаас Э.- гэх хүний тухай огт мэдээгүй. Миний хувьд нэхэмжлэгч тай адил Д.т залилуулж өөрийн өгсөн 105 000 000 төгрөгийг авч чадаагүйгээс гадна тухайн үед шилжүүлсэн 5 985 000 төгрөгөө надаас буцаан авсан байдаг. Хэсэг хугацааны дараа Д. нь намайг болон олон хүнийг залилж мөнгийг нь авсан, түүний ашиг олдог байсан Wiseling.com сайт нь хаагдсан гэдгийг мэдээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст гомдол гаргасныг 211100893 дугаар Хэрэг бүртгэлийн хэрэг нээж, намайг хохирогчоор тогтоосон болно. Хэргийн мөнгөн дүн нь их хэмжээнийх тул уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгаж байна. Миний бие Д.т өөрөө залилуулснаас бус Э.- мөнгийг хувьдаа зарцуулаагүй тул нэхэмжлэлээс надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нь Э.- Хас банк-ны дансны хуулга, Б.*******ын Голомт банкны дансны хуулга, Мемориалын баримт, Г.ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Э.- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 10-18 тал/,

Хариуцагч Д. нь бичмэл баримт, гэрэл зураг /хэргийн 31-50 тал/,

Хариуцагч Ш. нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2021 оны 08 сарын 14-ний өдрийн 211100833 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2021 оны 08 сарын *******-ний өдрийн Хохирогчоор тогтоох тухай тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. /хэргийн 125-126 тал/

Шүүх нь нэхэмжлэгч Э.- өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Ш.Сэлэнгийн Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.ын Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Худалдаа, хөгжлийн банк-ны дансны хуулга бүрдүүлж, Д.Дэлгэрсүрэнг гэрчээр асуусан, хариуцагч Д.ын өмгөөлөгчийн хүсэлтээр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 12/4-6997 дугаар албан бичиг зэрэг баримтыг бүрдүүлсэн. /хэргийн 76-80, 106, 162-163 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.-, Б.*******, Г., Э.- ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д., Ш. т холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 36 764 723 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э.-, Б.*******, Г. нэхэмжлэлээ дэмжиж: хариуцагч Д.тай 2021 оны 01 сард уулзахад тэрээр Wiseling компанийн сайтаар цахим мөнгө ашиглан их хэмжээний мөнгө олж байгаа, мөнгө эргэлдүүлэх хэрэгтэй байна, та хэдээс мөнгө аваад өдрийн 1,6 хувийн хүү бодож өгнө гэсний дагуу Б.******* нь Д.ын Хаан банкны 5034634396 дугаар данс руу 14 400 000 төгрөг, Д.ын хэлснээр Д.Дэлгэрсүрэнгийн Голомт банкны 3105108460 дугаар данс руу 4 446 268 төгрөг, Э.- нь Д.ын Хаан банкны 5034634396 дугаар данс руу 1 933 455 төгрөг, Г. нь 2021 оны 01 сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөг тус тус шилжүүлснээ гаргуулна гэж,

Нэхэмжлэгч Э.- нь нэхэмжлэлээ дэмжиж: хариуцагч Д.тай уулзахад 5 985 000 төгрөгийг дансаар шилжүүл гэж хэлснээр шилжүүлсэн 5450247110 дугаар данс нь хариуцагч Ш.Сэлэнгийн Хаан банк-ны данс тул түүнээс 5 985 000 төгрөг гаргуулна гэж,

Хариуцагч Д. татгалзлаа дэмжиж: Би нэхэмжлэгч ыг танихгүй, мөнгө аваагүй, Э.-Эрдэнийг гуйгаад байхаар нь 21 000 000 төгрөгийг нь 7 284.43 доллар болгон өөрийн интернетээр дамжуулан Wiseling компанид хөрөнгө оруулсан, би мөнгө оруул гэж ятгаагүй, өөрсдөө сонголтоо хийсэн гэж,

Хариуцагч Ш. татгалзлаа дэмжиж: Миний бие хариуцагч Д.т хөрөнгө оруулалт нэрээр өөрийн 105 000 000 төгрөг өгч, нэхэмжлэгч тай адил нөхцөл байдлаар залилуулсан. 2021 оны 02 сарын 09-ний өдөр таны оруулсан мөнгөний хүүг шилжүүллээ гээд аас гэх гүйлгээний утгатай 5 985 000 төгрөг шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогдоно. Би энэ мөнгийг Д.ыг л хөрөнгө оруулсны хүүг нь өгсөн гэж бодож байснаас Э.-Эрдэнийг мэдэхгүй гэж тус тус тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Э.- 2021 оны 01 сарын 27-ны өдөр өөрийн эзэмшдэг Хас банк-ны 5002212221 дугаар дансаар нийт 1 933 455 төгрөг зарлагадсан. /хэргийн 10 тал/

Нэхэмжлэгч Б.******* 2021 оны 01 сарын 27-ны өдөр өөрийн эзэмшдэг Голомт банк-ны 1105172755 дугаар дансаар Ulambayar, Хаан төв банк гэх гүйлгээний утгатай 5 удаагийн үйлдлээр нийт 14 400 000 төгрөг зарлагадсан, 2021 оны 01 сарын 27-ны өдөр хүлээн авагч Д.Дэлгэрсүрэн рүү 2 удаагийн үйлдлээр нийт 4 446 268 төгрөг шилжүүлжээ. /хэргийн 12-16 тал/

Нэхэмжлэгч Г. 2021 оны 01 сарын 29-ний өдөр өөрийн эзэмшдэг Хаан банк-ны 5099259599 дугаар данснаас 2 удаагийн үйлдлээр 10 000 000 төгрөг зарлагадсан. /хэргийн 17 тал/

Нэхэмжлэгч Э.- 2021 оны 02 сарын 09-ний өдөр өөрийн эзэмшдэг Хаан банк-ны 5041113726 дугаар дансаар 5 985 000 төгрөгийг 5450247110 дугаар данс руу Ulambayaraas гэх гүйлгээний утгатай шилжүүлжээ. /хэргийн 18 тал/

Хариуцагч Д. 5034634396 дугаар, хариуцагч Ш. 5450247110 дугаар данс эзэмшдэг болох нь Хаан банк-ны 2021 оны 06 сарын 03-ны өдрийн 50/47******* дугаар албан бичиг, хариуцагч ын дансны хуулгаар тогтоогдсон. /хэргийн 76-80 тал/

Хариуцагч Д.ын дансны хуулгаар 2021 оны 01 сарын 27-ны өдөр 5 удаагийн үйлдлээр 14 400 000 төгрөгийн орлого, 2021 оны 01 сарын 27-ны өдөр margad гэх гүйлгээний утгатай, 2 удаагийн үйлдлээр 1 933 455 төгрөгийн орлого орсон. /хэргийн 78-80 тал/

Хариуцагч Ш.Сэлэнгийн дансны хуулгаар 2021 оны 02 сарын 09-ний өдөр 5041113726 дугаар данснаас 5 985 000 төгрөгийг Ulambayaraas гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. /хэргийн 77 тал/

 

Дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Э.-, Б.*******, Э.- ын дансаар мөнгө шилжүүлсэн огноо, мөнгөн дүн нь хариуцагч Д., Ш. ын данс дахь мөнгө шилжүүлсэн огноо, мөнгөн дүнтэй тохирч байна. Мөн нэхэмжлэгч Б.******* нь Д.ын хэлсний дагуу Д.Дэлгэрсүрэн гэх иргэн рүү 4 446 268 төгрөг шилжүүлсэн нь гэрч Д.Дэлгэрсүрэнгийн гэрчийн мэдүүлгээр нотлогдлоо. Нэхэмжлэгч Г. шүүхийн хэлэлцүүлэгт 10 000 000 төгрөгийг өөрийн данснаас бэлнээр авч хариуцагч Д.т өгсөн гэж тайлбарласныг хариуцагч няцааж тайлбар, баримт гаргаагүй.

Хариуцагч Д. нь хариу тайлбартаа нэхэмжлэгч аас мөнгө аваагүй, танихгүй, -Эрдэнийг гуйгаад байхаар нь тус болж 21 000 000 төгрөгийг нь доллар болгож, ... надаар дамжуулж Wiseling компанид хөрөнгө оруулсан ... гэх зөрүүтэй тайлбар гаргасан, тайлбараа нотолж ирүүлсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Хариуцагч Ш. хариу тайлбартаа нэхэмжлэгч ын нэгэн адил Д.т залилуулсан ... энэ асуудлаар Д.т холбогдуулан цагдаад гомдол гаргасан ... нотлох баримт цаг алдалгүй бүрдүүлж шүүхэд ирүүлнэ ... гэж дурдсан боловч тайлбараа нотолж ирүүлсэн баримт нь тухайн иргэний хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой гэх үндэслэлгүй.

Хариуцагч Д.ын өмгөөлөгчийн хүсэлтээр цагдаагийн байгууллагаас нотлох баримт шаардахад Wiseling компани, Д., Ш. т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн болох нь тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.

Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох хөрөнгө буюу мөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч этгээд гэж хөрөнгө буюу мөнгө шилжүүлсэн этгээдийг тус тус ойлгоно.

Нэхэмжлэгч  мөнгө шилжүүлснээр хариуцагч Д., Ш. хөрөнгө буюу мөнгө олж авсан үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч ын Хас банк, Голомт банк, Хаан банк дахь данснаас мөнгө шилжүүлснээр тэдгээрийн эд хөрөнгө нь багассан бол хариуцагч ын Хаан банк дахь дансанд мөнгө орсноор эд хөрөнгө нэмэгдсэн нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд хууль болон гэрээнд заасан үүргийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч мөнгөө өсгөх, хариуцагч Д. мөнгийг нь өсгөх тодорхой хэмжээний амлалт, тохиролцоо хийснээр нэхэмжлэгч ын эд хөрөнгө багасаж, хариуцагч ын эд хөрөнгө нэмэгджээ. Нөгөө талаар нэхэмжлэгч мөнгө шилжүүлж хариуцагч ын өмнө хүлээсэн амлалтаа хэрэгжүүлсэн боловч хариуцагч Д. нь мөнгийг өсгөж өгөх амлалтаа хэрэгжүүлэх боломжгүй болсноор мөнгө шилжүүлсэн тал нь шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар шаардсан нь талуудын хооронд үүссэн үүргийн харилцаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

Үндэслэлгүй хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгө түүнд байгаа бол түүнийг хөрөнгө шилжүүлэн өгсөн этгээдэд буцаан өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Э.- нь хариуцагч Д.ын хэлсний дагуу хариуцагч Ш.Сэлэнгийн Хаан банк-ны 5450247110 дугаар дансанд 2021 оны 02 сарын 29-ний өдөр 5 985 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт талуудын тайлбар, баримтаар тогтоогдсон.

Ш.Сэлэнгийн 5 985 000 төгрөгийг буцаан өгсөн гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт цуглараагүй. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх заалт нь нийтлэг зохицуулалт бөгөөд гэрээний болон гэрээний бус харилцааг ч энэ заалтаар зохицуулах боломжтой. Хариуцагч /үүрэг гүйцэтгэгч/ Ш. нь нэхэмжлэгч Э.-эс шилжүүлсэн 5 985 000 төгрөгийг эзэмшилдээ авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн боловч нэхэмжлэгчийн шаардсанаар 5 985 000 төгрөг буцаан өгөх үүргээ тогтоосон хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Д.аас 18 846 268 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д, 1 933 455 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.-д, 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.т, хариуцагч Ш.эс 5 985 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.-д олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 182 төгрөг, нэхэмжлэгч Э.- тэмдэгтийн хураамжид төлсөн 45 886 төгрөг, нэхэмжлэгч Г.ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөг, нэхэмжлэгч Э.- тэмдэгтийн хураамжид төлсөн 110 710 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 252 182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д, 45 886 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.-д, 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.т, хариуцагч Ш.эс 110 710 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.-д тус тус олгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116. 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Д.аас 18 846 268 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д, 1 933 455 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.-д, 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.т, хариуцагч Ш.эс 5 985 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.-д тус тус олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 182 төгрөг, нэхэмжлэгч Э.- тэмдэгтийн хураамжид төлсөн 45 886 төгрөг, нэхэмжлэгч Г.ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөг, нэхэмжлэгч Э.- тэмдэгтийн хураамжид төлсөн 110 710 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 252 182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д, 45 886 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.-д, 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.т, хариуцагч Ш.эс 110 710 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.-д тус тус олгосугай.

 

3. дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 184/ШЗ2021/03024 дүгээр шүүгчийн захирамж нь шүүийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР