| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 144/2019/0088/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/589 |
| Огноо | 2024-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.2.4., 17.1.3.1., 17.2.3.2., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/589
2024 5 24 2024/ШЦТ/589
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
улсын яллагч Н.Мөнхцэцэг,
иргэдийн төлөөлөгч С.Цэрэндэжид,
хохирогч Н.Л, Ц.Б
хохирогч “.......................” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,
иргэний хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч Г.Б,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,
шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Д.Март нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Багахангай, Налайх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугааp зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт О-гийн П, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт О-ийн Н, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт С-ын А нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1929 00137 0057 дугаартай эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүхээс 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр УлаанБ хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Налайх дүүргийн ...............................тоотод оршин суудаг /иргэний үнэмлэхэд бичигдсэнээр/, Урьд
- Налайх дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 161 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох,
- Налайх дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 2 жил хорих,
- Нийслэлийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 88 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 5 жил хорих,
- Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 12 жил хорих,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдан суллагдсан.
Б овогт О-ийн П /РД:................ /.
Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Налайх дүүргийн ......................... тоотод оршин суудаг /иргэний үнэмлэхэд бичигдсэнээр/, Урьд
- Налайх дүүргийн шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 240.3 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнсэн харгалзах ял,
- Налайх дүүргийн шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 241 дүгээр зүйлд зааснаар 3 жил хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийг журамлан Налайх дүүргийн 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
- Налайх дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 7 жил 11 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар “онц аюултай гэмт хэрэгтэн”-ээр тооцогдсон,
- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 50,000 төгрөг хурааж, 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдан суллагдсан,
Б овогт О-ийн Н /РД:..................... /.
Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн ......................... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй. Б овогт С-ын А /РД:......................../.
Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг
Шүүгдэгч *******,*******,******* нарын бүлэглэж үйлдсэн хулгайлах гэмт хэргийн талаар
1. Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн .........................гэх газарт нутаглах иргэн Б.Бын бууц дахь гэр, гарааш, амбаарт хууль бусаар нэвтэрч 12 цагаантай мөнгөн эмээл, хулсан ташуур, 2 ширхэг мөнгөн хазаар, хурган дээл 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг гэх мэт олон тооны эд зүйл хулгайлж бусдад 28,111,890 төгрөгийн хохирол учруулсан,
2. *******,*******,******* нар нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гольфийн талбайн ертөнцийн зүгээр урд талд баригдаж байсан зуслангийн байшинд ашиглахаар бэлтгэж байрлуулсан хохирогч Ж.Д-ын өмчлөлийн 4 уут бүхий 2x1 метрийн хэмжээтэй 28 ширхэг дулаалгын хөөсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор ..... УАК улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1,456,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2021 оны 11 дүгээр 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цаг 05 минутын хооронд Налайх дүүргийн ............ хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...................” амралтын газрын хашаанд байсан хохирогч О.Цийн өмчлөлийн 3 ширхэг төмөр хаалгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор иргэн Н.Цы /С.Агийн эхнэр/ өмчлөлийн ..... УАА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *******ийн ганцаараа үйлдсэн гэмт хэргийн талаар
4. Шүүгдэгч ******* нь 2018 оны 8 дугаар сард Налайх дүүргийн .....................тоот дахь иргэн Б.А-гийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Haiеr брэндийн 32 инчийн зурагт, ДДЭШ-н төхөөрөмж, аккумляторыг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн Б.Ад 1,165,000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2018 оны 8 дугаар сард Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ....................... гэх газарт байрлах хохирогч Б.Эын бариатай байсан монгол гэр болон дотор нь байсан эд хөрөнгийн хамт нууцаар, хууль бусаар авч хулгайлан бусдад 1,950,400 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2022 оны 8 дугаар сарын 07-ны шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Механик” гэх автомашины эд зүйл зардаг, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр бүхий дэлгүүрийн цонхыг хагалан орж “Ровер Лине” нэртэй автомашины 4 ширхэг тосыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 368,000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн .......................тоотод оршин суух иргэн Ц.Бы гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 40 инчийн “Эл жи” загварын зурагт, мөнгөн тоноглолтой эмээл, мөнгөн хазаар, мөнгөн ташуур, зэсэн домбо, индукцэн плитка, их гарын мөнгөн хөөрөг, халтар манан хөөрөг, 3 хос мөнгөн ээмэг бөгж, нэг блок эссэ тамхи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 10,623,900 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2022 оны 02 дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн .................................... тоот хашаанд байрлах иргэн Н.Лын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, түүний эзэмшлийн 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 4 ширхэг зэс аяга, 36 ширхэг элдсэн хурганы арьс, Шарп маркийн 32 инчийн зурагт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,304,000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2022 оны 02 дугаар сарын 09-нөөс 20-ны өдрүүдийн хооронд Чингэлтэй дүүргийн ............................... тоотод байрлах иргэн Б.Б-ийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч кофе чанагч, оёдлын машин, зөөврийн компьютер, шуудайтай мах, бугуйн цаг, аяллын цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3,409,280 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ..................................13 тоотод оршин суух иргэн Б.Г ийн байшингийн цонхоор нэвтэрч, 42 инчийн зурагт, булган шуба, хромон гутал, виски, оргилуун дарс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2,130,070 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 25-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн ................................тоотод оршин суух иргэн Б.Н-ийн зуслангийн Монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, “Монел” маркийн 32 инчийн зурагт, плейстешин 3 загварын тоглоом, кен брэндийн гар дрилл, цахилгааны утас, гуулин данх, цар таваг, домбо, хос гутал, орны бүтээлэг, чемодан, хурган дотортой дээл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2,123,000 төгрөгийн хохирол учруулсан,
12. мөн 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн .............. тоотод байрлах иргэн Б.Х-ын эзэмшлийн Монгол гэрт нэвтэрч, зурагт, “ЛЖ Экс 4” маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 240,000 төгрөгийн хохирол учруулсан,
13. 2022 оны 6 дугаар сарын 23-аас 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн .......................тоотод оршин суух иргэн М.Б-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 13 ширхэг мөнгөн аяга, хөөрөг, дээлийн хүрэм, ташуур, малгай зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3,817,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан;
Шүүгдэгч *******ийн үйлдсэн дээрэмдэх болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмт хэргийн талаар:
14. шүүгдэгч ******* нь 2020 оны 7 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн ............................. тоотод байрлах иргэн Н.Б-гийн хувийн байшингийн цонхийг хагалан дотогш нэвтрэн орж тухайн байшин дотор байсан насанд хүрээгүй хохирогч*******, Б.На нарын гар утсыг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авсан,
15. шүүгдэгч *******, Ж.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны 02-оос 03 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн....................... хороонд байрлах “..........” зочид буудлын 102 тоотод бусадтай хамтран буюу зочид буудлын өрөө андуурч орж ирсэн, хохирогч Д.М-ыг Ж.Б нь цохих, хутга тулгах зэргээр “дуу гаргавал ална шүү” гэж айлган сүрдүүлэх үйлдлийг үргэлжилж байх үед нь “халаасандаа байгаа юмаа гарга” гэж илээр, хууль бус шаардлага тавьж түүний 12,000 төгрөгийг дээрэмдэн авч, дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн;
16. ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны 02-оос 03 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо, “М” зочид буудлын 102 тоотод дээрэмдэх үйлдэл төгссөний дараа хамт байсан Ж.Б-тай “хутга тулган хүн алах гэлээ” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар архины шилээр түүний толгойн хэсэгт цохин халдаж, эрүүл мэндэд нь “толгойн хуйханд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,
Шүүгдэгч*******гийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн талаар:
2. шүүгдэгч******* нь *******,******* нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цаг 05 минутын хооронд Налайх дүүргийн ...........................нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....................” амралтын газрын хашаанд байсан хохирогч О.Цийн өмчлөлийн 3 ширхэг төмөр хаалгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор иргэн Н.Ц-ны /С.Агийн эхнэр/ өмчлөлийн ..... УАА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто ээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. шүүгдэгч******* нь *******,******* нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн ..................нутаг дэвсгэрт байрлах гольфийн талбайн ертөнцийн зүгээр урд талд баригдаж байсан зуслангийн байшинд ашиглахаар бэлтгэж байрлуулсан хохирогч Ж.Д-ын өмчлөлийн 4 уут бүхий 2x1 метрийн хэмжээтэй 28 ширхэг дулаалгын хөөсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор ..... УАК улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1,456,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
4. шүүгдэгч******* нь ганцаараа 2022 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хотхоны хашаан дотор байрлуулсан хохирогч “.......................” ХХК-ийн эзэмшлийн шар өнгийн контейнер бүхий тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтэрч, 68,659,500 төгрөгийн үнэлгээ бүхий 1006 ширхэг повер декор загварын паркетан шалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор өөрийн хөлсөлсөн Хьюндай Портер маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 68,659,500 төгрөгийн хохирол учруулсан,
5. шүүгдэгч******* нь ганцаараа 2022 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн ........... хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... хотхоны хашаан дотор байрлуулсан хохирогч “.......................” ХХК-ийн эзэмшлийн 7,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1,500 метрийн трубаг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор өөрийн хөлсөлсөн Хьюндай Портер маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 7,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч*******гийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн талаар:
1. Шүүгдэгч******* нь *******,******* нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цаг 05 минутын хооронд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....................” амралтын газрын хашаанд байсан хохирогч О.Цийн өмчлөлийн 3 ширхэг төмөр хаалгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор иргэн Н.Ц-ны /С.Агийн эхнэр/ өмчлөлийн ..... УАА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2. О.А нь *******,******* нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн ............................... байсан зуслангийн байшинд ашиглахаар бэлтгэж байрлуулсан хохирогч Ж.Д-ын өмчлөлийн 4 уут бүхий 2x1 метрийн хэмжээтэй 28 ширхэг дулаалгын хөөсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор ..... УАК улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1,456,000 /нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мэдүүлэхдээ: “Манай компани нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байдаг нийт 8 га газартай барилгын том хашаатай энэхүү хашаа 24 цагийн харуул хамгаалалттай юм. 2022 оны 11 дүгээр сард манай контейнероос паркет хулгайлсан байгаа. Гэхдээ үүнийг бол 11 сард хулгайлаагүй харин 2022 оны 4 дүгээр сараас үргэлжилсэн үйлдлээр 1006 ширхэг паркет хулгайлсан. Контейнер нь өөрөө шороогоор дарагдсан байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан манай барилгын талбайн зургаас харагдана. Манай цонхнууд төмөр сараалжтай байсан. Манай барилгын талбайгаас шатны 1500 метр трубоог мөн хулгайлсан. Гэтэл үргэлжилсэн үйлдлээр пронтер машинаар хавраас эхлээд зунжингаа манайхаас хулгай хийсэн байгаа. Манай барилга нь 2012 оноос зогссон байгаа тэгээд харуул хамгаалалттай байсан. Тэгээд манай байгууллага контейнероо талаас дээш хувийн шороогоор дараад лацдаад хүлээлгэн өгсөн байгаа. Манай шар контейнерт 1006 хайрцаг паркет байгааг 11 хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд байгаа мөн энэ бичиг баримтын орчуулгыг 13 дугаар хавтаст хэргийн материалд өгсөн байгаа. 100 айл дээр барилгын материал зардаг хүмүүс байгаа тэдгээрийн мэдүүлгээр юу юуг худалдан авсан гэдэг зүйлийг нотолж байгаа. Манайх паркет болон труба нарын үнэлгээ хийлгэсэн 11 дүгээр хавтаст хэргийн материалын 97-194 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Мөн 13 дугаар хавтаст хэргийн материалын 21-23 дугаар хуудсанд 40 тонны контейнер дотроо хэр их зүйл багтах вэ гэдэг талаарх зураг байгаа. Бид нар энэхүү хамгаалалтын компанитай гэрээ байгуулсан байгаа. Харуул хамгаалалтын компанийн үүрэг нь 24 цаг тасралтгүй байх тухайн газрыг хамгаалах хэрэгтэй гэж заасан байдаг. Тэгээд манай газар нь хяналтын камерын бичлэг болон 24 цагийн харуул хамгаалалтай байхад яагаад тэр урт трубоог хэд хэдэн үйлдлээр хулгайлж байхад харуул хамгаалалтын хүмүүс мэдэхгүй байна вэ гэдэг асуудал байсан тул мөрдөн байцаагч харуул компанийг иргэний хариуцагчаар тогтоосон байгаа. Энэхүү паркетнуудыг мөрдөн байцаалтын шатанд 2 удаа үнэлгээ хийлгэсэн байгаа. Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргадаггүй. Манай хохирлыг буруутай этгээдээр гаргуулж өгнө үү. Өнөөдрийн шүүх хуралдаанд дээр хохирлыг шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б мэдүүлэхдээ: “Би Баянзүрх дүүрэгт 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр монгол гэрээсээ эмээл хазаар алдсан байгаа. Миний хохирлыг нөхөн төлөөгүй байгаа. Энэ хүмүүс бэлэн хүнд аваачиж өгсөн байгаа. Тэр хүнээс нь миний эд зүйлийг гаргаж өгөх боломж байхгүй байна. Миний бодлоор бол хохирлыг гаргаж өгч чадахгүй гэж байгаа бол худалдаж авсан хүнээс нь нэхэмжилмээр байна. Би хохирлоо төлүүлж авмаар байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн Г.Б төлөөлөгч: Иргэний хариуцагчаар тогтоосон мөрдөгчийн тогтоол үндэслэлгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгч байхгүй байхад энэ компанийг иргэний хариуцагчаар тогтоосон байгаа нь үндэслэлгүй байна. Улсын дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолын 2.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэл гаргаагүй хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоогүй гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг эрүүгийн хэргээс тусдаа иргэний журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно. Мөн энэ тогтоолын 3.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоосон бол хохирогчийн эрхийг давхар эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Хохирлын хувьд эрс эргэлзээтэй байгаа.*******гийн мэдүүлгээр бол 50, 50 аар 2 хайрцаг паркет зөөсөн гэдэг нийт 150 орчим хайрцаг паркет авсан гэдэг байгаа гэтэл хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд байгаа тодорхойлолтоор 96 ширхэг гэсэн байгаа. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд 1006 ширхэг паркет гэсэн байгаа. Гэтэл үнэлгээ хийсэн чинь 1006 ширхэг, боодол гэсэн байна. Энэ нь эргэлзээтэй байна үүнийг нягталж үзээсэй гэж хүсэж байна. Компани бол үндсэн хөрөнгийн баримт, нягтлан бодох бүртгэл байх ёстой байсан гэтэл нэг ч баримт байхгүй байна. 2017 онд анх гэрээ байгуулж 2019 оноос 2021 он хүртэл гэрээг сунгасан. Гэтэл 2021 оны 11 дүгээр сард гэрээний хугацаа дууссан. Үүний дараа манай компани гэрээг шинэчилнэ гэсэн шаардлага тавьсан байгаа. Яагаад гэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байсан. Шинэчилж гэрээ хийгээгүй учраас харуул хамгаалалтын ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ нь байгуулагдаагүй. Нэгэнт гэрээний хугацаа дуссан байсан ч энэхүү компани нь давуу байдал үүсгэсэн байгаа. Энэхүү тухайн объектыг хүлээж авсан акт нь 11 хавтаст хэргийн 80-93 дээр байгаа гэтэл контениар хүлээлгэн өгсөн байгаа. Гэтэл энэ актад контениар хүлээлцэж өгсөн байгаа. Гэтэл энэ дотор нь юу байсныг мэдээгүй, лацдаж хүлээлгэж өгөх хэрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл контейнерт хэн юу байгааг хэн ч мэдээгүй. Үүнийг лацдаж хүлээлгэж өгөөгүй. Энэ байдлуудыг үндэслээд иргэний хариуцагчаар тогтоосон нь үндэслэлгүй байна. Тийм учраас Улсын дээд шүүхийн тогтоолд зааснаар үүнийг хэлэлцэхгүй орхих саналтай байна. иргэний журмаар жич нэхэмжлүүлэх саналтай байна” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч *******,******* нар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтуудын талаар:
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 9 дэх тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 10-12 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бын өгсөн: "... Би 2019 оны 5 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед өөрийн өвөлжөөн дээрээ манай гэрт мал маллах гэж ирсэн хоёр хүнтэй хамт бууц дээрээ очиж түлш аваад буцаад гэр лүүгээ явж байх үед цасан шуурга шуурч гэрээ олохгүй хөдөө машиндаа хоноод маргааш өглөө гэртээ харьсан. Манайд мал маллах гэсэн 2 хүн хамт машинд хоносон. Тэгээд би 5 сарын 13-ны өдөр мал маллах гэж ирсэн 2 хүнийг Цогтцэций сум руу хүргэж өгөөд шөнө хөдөө гэртээ ирсэн тэгээд маргааш буюу 5 дугаар сарын 13-ны өдөр мал маллах гэж ирсэн 2 хүнийг Цогтцэций сум руу хүргэж өгсөн. …Тэгээд маргааш нь буюу 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед эхнэр хүүхдүүдтэйгээ хамт бууц дээр очиход бууц дээр байсан гэр амбаар, гараашны цоож эвдэж эд зүйл алдагдсан байсан. …Миний хурган дээлийн нийт 9 ширхэг луу хээтэй том мөнгөн 17 лан орсон товчнууд алга байна. Ноён, Сэврэй хийцийн их гарын мөнгөн аяганы суурь хоолойвчин хивс, 3 хэсэг бүтэн гэрийн хивс байхгүй байна. Орон дээр дэвсдэг 2 ширхэг хивс, гэрт дэвсдэг ногоон эрээн 4 метр орчим хулдаас, үхрийн борц 4 уут, эрэгтэй хүний хавар намрын дотортой гутал, мөн өвлийн гутал, эмэгтэй өвлийн гутлууд байхгүй байна. Бас 2 ширхэг мөнгөн аяга, савхин дээл 1 ширхэг, савтай витамин, эмэгтэй бугуйн цаг 1 ширхэг, манай эхнэрийн гоёлын хайрцгаас улаан шигтгээтэй гинжин, мөнгөн бугуйвч, улаан шүрэн шигтгээтэй урт мөнгөн ээмэг 1 хос зэрэг эд зүйл нь алга байна. П ямаа самнаж байгаад явахдаа ноолуураас авч явсан байсан..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 31 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ц.Д-ийн өгсөн: "...2019 оны 5 дугаар сарын 15-ны өглөө Нарантуул зах дээр хөөргөнийхөө наймааг хийх гээд 10 цагийн үед очсон. Тэгээд лангуун дээрээ сууж байтал нэг танихгүй залуу "хөөрөг авах уу" гээд ирсэн. Үзтэл Б-ийн алдсан хөөрөг мөн байсан. Урд өдөр нь буюу 2019 оны 5 дугаар сарын 14-ний шөнө Б над руу утсаар залгаад "хөөрөг алдчихсан шүү" гээд содон шинж тэмдгүүдийг нь бүгдийг нь хэлсэн байсан. ... Би тэр хөөргийг алдаж болохгүй гэж бодоод 300,000 төгрөг бэлэн тоолж өгөөд хөөргөө авсан. Дараа нь дайлан нь энэ гээд дайланг нь хамт өгсөн. ...Хөөрөг худалдаж авсан 300,000 төгрөгөө гаргуулж авмаар байна..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 33-34 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Н.Б-гийн өгсөн: “... Би 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хурганы арьс зардаг лангуун дээрээ зогсож байтал дээлтэй, жанжин малгайтай залууг ирээд “дээл авах уу" гэсэн. …Тэгсэн хурган дотортой эрэгтэй, эмэгтэй 2 ширхэг дээл байсан. ...бэлэн 200,000 төгрөг тоолоод өгсөн. Тэр залуу ганцаараа явж байсан. Тухайн үед өндөр бор залуу байсан. Машин авна, мөнгө дутаад байна гэж ярьж байсан. ...Дээл худалдаж авсан 200,000 төгрөгөө гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 36 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч С.Ц-ийн өгсөн: "... Би 2019 оны 5 дугаар сарын 15, 16-ны өдөр Нарантуул худалдааны төв дээр бараан дээрээ наймаагаа хийгээд зогсож байсан чинь өдөр танихгүй залуу ирээд "эмээл авах уу" гэж хэлсэн. ... Тэгээд би үзэж байж болно, хаана байна ойрхон байгаа юм уу” гэхэд “гадаа машинд байгаа” гэж хэлсэн. Тэгээд энэ алаг цүнхэнд эрээн өнгийн даавуунд ороосон эмээл аваад ирсэн. Тэгээд эмээлийг үзэж хараад үнэ хөлсөө тохироод “энэ эмээл буруу гарын хулгайн эд зүйл биш биздээ” гэхэд “биш ээ, тийм зүйл байхгүй Дорноговь аймгийн Отгонбаяр” гэж хэлсэн. Тэгээд 1 сая төгрөг дутаад “данс руу чинь хийчихье” гэхэд “надад карт байхгүй, бэлнээр авна, машин авах гэж байгаа, бэлэн мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би дүүгээсээ 1 сая төгрөг аваад нийт 4,200,000 төгрөг бэлэн өгөөд, эмээл авч үлдсэн. 4,200,000 төгрөг бэлэн өгөөд эмээл авсан. Надад эмээл зарсан хүнийг харвал танина. Эмээл худалдаж авсан 4,200,000 төгрөгөө гаргуулж авмаар байна..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 38 дахь тал/,
Гэрч Т.А-ийн өгсөн: "... Би 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед ................. багийн нутаг ............. нэртэй өөрийн бууц дээрээ очиж түлэх түлээ хувцас авах гээд нөхөр хоёр хүүхдийн хамт очсон чинь гэрийн хойд талын амбаарын цоожнууд эвдэрчихсэн гэрийн үүдний амбаарын цоож бас эвдэрчихсэн байсан. Тэгээд гэрийн хойд талын амбаарын хамгийн зүүн талын амбаарт орж үзэхэд дотор нь байсан цүнхтэй хувцаснуудыг сэгсэрч газарт асгасан байсан. Тэгээд амбаарын баруун хойд талын буланд 12 цагаантай хээтэй эмээл ташууртайгаа хамт боодолтой байсан тэр боодолтойгоо байхгүй байсан. Мөнгөн хазаар нь цаасан хайрцагт тусдаа байсан цаасан хайрцгаас 1 ширхэг мөнгөн хазаар байхгүй байсан. Дараа нь гэрт орж эд зүйлээ бүртгэхэд гэрийн хойд талд байдаг хоёр зэрэгцээ авдрын баруун талын авдраас Бүжинлхам нэртэй шармал өнгийн мөнгөн гуутай шармал бурхан байсан тэр алга болсон байсан, энэ бурхан манай дээдсүүдээс өвлөж үлдээсэн бурхан байсан. Зурагтын тавиурын доод талын шургуулгад байсан 10 лангийн мөнгөн аяганы суурь ёроол 1 ширхэг, зурагтын тавиур дээр тавиатай байсан хоёр ширхэг хөөрөг дайлантайгаа цэнхэр өнгийн улаан өнгийн хоёр дайлантайгаа байхгүй байна. Хоолны шкафт байсан 2 ширхэг дунд гар, бага гарын мөнгөн "аяга алдагдсан, Бурхны авдар дотор байсан бэлэн 80,000 төгрөг цагаан өнгийн зэс аяга байхгүй байсан. Миний ээмэг бөгжний хайрцаг тэр чигээрээ байхгүй дотор нь ээмэг бөгж, бугуйвч, гинж гээд олон төрлийн зүүлтүүд байсан. Одоо би тоо ширхгээр нь хэлж мэдэхгүй байна. Тэр хайрцаг дүүрэн ээмэг бөгж байсан. Баруун талын амбаараас 3 ширхэг Эрдэнэт үйлдвэрийн хуйлаатай хивснүүд 2х3 хэмжээтэй 1 хивс, орон дээр дэвсдэг 1х2 хэмжээтэй 2 ширхэг хивс, хурган дээл 2 ширхэг, нэг нь хар өнгийн эмэгтэй хурган дээл, нөгөө нь бор өнгийн үйтэн хуаран материалтай луу хээтэй том мөнгөн товчтой эрэгтэй хурган дээл, 4 ууттай үхрийн борц, 2 хос эрэгтэй, эмэгтэй өвлийн түрийтэй гутал, баруун талын гараашнаас том цахилгааны мотор, улаан шар өнгийн хятад мотор алдагдсан байсан тэгээд гэрийн баруун урд талд машины мөр ирж зогссон байсан. Мөн 1 хүний пүүзний мөр байсан тэр мөр нь дугуй тойрог хэлбэртэй мөртэй пүүзний мөр байсан өөр хүний мөр байгаагүй. Гэр дотор хөргөгчид нэг шил Ерөөл архи байсан тэр байхгүй байсан. Бас гэрийн баруун талын орны хойд талд байсан гялгар ууттай идэж уух зүйл хайрцагтай печень, талх, боорцог, 2 ууттай чихэр, тэр бүгдийг хайрцагтай нь авсан байсан. Амбаарт байсан хувцас хийсэн байсан 4 ширхэг том цүнхнүүдийг хувцаснуудыг нь сэгсэрч газар асгаад цүнхнүүдийг нь авсан, хөх цүнх 1 ширхэг, ногоон эрээн цүнх 1 ширхэг, цэнхэр өнгийн цүнх 1 ширхэг баруун талын амбаараас ямар цүнх авсныг санахгүй байна хувцсыг нь асгаж цүнхийг нь авсан байсан. Өөр алдагдсан зүйл байхгүй байсан. Хамгийн сүүлд манай нөхөр Б ганцаараа машинтайгаа 2019 оны 5 сарын 11-ний орой 21 цагийн үед бууц дээр очиж түлш авсан, тэр орой 21 цагийн үед очоод буцаад гэр лүүгээ явж байх замд нь цасан шуурга шуураад хөдөө хоноод маргааш нь тэнгэр онгойсны дараа гэртээ ирсэн түүнээс хойш бууц дээр очоогүй байж байгаад 5 сарын 14-ний өдөр 15 цагийн үед бид нар хамт очиж үзэхэд хулгай орчихсон байсан" гэх мэдүүлэг /1 хх-ийн 41-43 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Пийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 76-79 дэх тал/
Хохирогч Б.Бын гэр, амбаараас алдагдсан эд зүйлсийн жагсаалт /2 хх-ийн 122-123 дахь тал/,
Хөрөнгө үнэлгээний “Хөрөнгө-эстимэйт” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 01/47 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан тооцоо "...47 төрлийн эд зүйл нийт 28,111,890 төгрөг..." /2 хх-ийн 124-126 дахь тал/,
Дамно ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн НД-22-111 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан тооцоо Тоёота Приус 20 маркийн автомашин 9,514,978 төгрөг..." /9 хх-ийн 55-57 дахь тал/,
2. Яллагдагч *******,*******,******* нарын машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтуудын талаар:
“............... ” ХХК-ийн гаргасан хүсэлт /6 хх-ийн 75 дахь тал/,
Шүүгдэгч*******,******* нарын хохирогч О.Цт хохирол барагдуулах тухай, хохирогч нь хохирлоо авсан тухай хүсэлт /6 хх-ийн 78-79 дэх тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх-ийн 81-82 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Цийн өгсөн: "...Би Налайх дүүргийн ...................... нутаг дэвсгэрт ................. нэртэй амралтын газар ажиллуулдаг. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн орчимд амралтын газрын хашааны зүүн хойд жигүүрт байх контейнерын баруун талд тавьсан байсан 3 ширхэг хаалга алга болсон байсан. Тэгээд амралтын газрын хяналтын камерыг шүүж үзэхэд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 02 цаг 55 минутад хоёр хүн хашаа давж орж ирээд 03 цаг 01 минутад хаалгыг аваад гарч байсан. Мөн 03 цаг 08 минутад дахин орж ирээд нэг хаалга аваад 03 цаг 12 минутад хаалга аваад гарч байв. 05 цаг 03 минутад дахин хашаа давж орж ирээд 05 цаг 05 минутад хашаа Дд гарч явж байсан..." гэх мэдүүлэг /6 хх-ийн 92-93 дахь тал/,
Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн НД-22-09 дугаартай "...3 ширхэг бүргэд хаалга нийт 1,800,000 төгрөг..." /6 хх-ийн 106-107 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч*******-гийн өгсөн: "...2022 оны 3, 4 дүгээр сард над руу утсаар залгаад "та цагдаагийн хэлтэс дээр ирээд мэдүүлэг өгөх хэрэгтэй байна" гэхээр нь би “яасан юм бэ” гэхэд "таксинд явж байгаад асуудалд орсон" гэж л хэлсэн. Би одоо л*******тай уулзаад хулгайн хаалга ачаад манай хашаанд буулгаад буцаагаад авсныг нь мэдсэн..." гэх мэдүүлэг /6 хх-ийн 143 дахь тал/,
Вендо ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 103/022 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, тооцоо "........ УАА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашин 8,563,614 төгрөг..." /9 хх-ийн 33-37 дахь тал/, - Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Д-ын өгсөн: "... Би Налайх дүүргийн .................хорооны нутаг дэвсгэрт горхинд байрлах Гольфийн талбайн ертөнцийн зүгээр урд талд өөрийн эзэмшлийн зуслангийн байшин барьж байгаа. 2021 оны 11 дүгээр сарын дундуур байшингийн дулаалгын 80куб хөөс авч ирж буулгатал 2021 оны 11 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө захаас нь 7 орчим куб /28 ширхэг/ хөөс алга болсон байна..." гэх мэдүүлэг /6 хх-ийн 139-140 дэх тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Ц-ны өгсөн: "...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр цагдаагаас над руу залгаад очиж уулзаж болсон асуудлыг мэдсэн. Тэгээд Агаас асуухад "Н таксинд яваад өгөөч гээд гуйхаар нь таксинд явсан, хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй" гэж хэлсэн... ..... УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, миний тээврийн хэрэгсэл юм. Би банк бус санхүүгийн байгууллагаас лизингээр аваад 2021 оны 6 дугаар сард зээлээ төлж дуусгасан. ... ..... УАК тээврийн хэрэгслийг... А нь Нг "нэр дээрээ машин аваад өгөөч" гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн гэсэн..." гэх мэдүүлэг /6 хх-ийн 142 дахь тал/,
Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн НД-22-17 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "... Барилгын дулаалгын хөөс 28 ширхэг нийт 1,456,000 төгрөг..." /6 хх-ийн 154-155 дахь тал/,
Вендо ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Н02/022 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, тооцоо "........ УАК улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашин 9,114,750 төгрөг..." /9 хх-ийн 27-31 дэх тал/,
Шүүгдэгч*******гийн хохирогч Ж.Д-д хохирол төлсөн баримт /10 хх-ийн 154 дэх тал/,
Хохирлын тооцоо, гэрэл зургийн үзүүлэлт /11хх-ийн 94-95 дахь тал/,
Шүүгдэгч*******гийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /12 хх-ийн 43 дахь тал/,
3. Шүүгдэгч *******ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтуудын талаар:
Шүүгдэгч*******гийн хувийн байдал тогтоосон баримт /11 хх-ийн 223-231 дэх тал/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 хх-ийн 133 дахь тал/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх-ийн 135-137 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эын өгсөн: "... Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хөх Дны энгэр гэх газар 2018 оны 6 дугаар сарын эхээр хашаа болон гэр бариад зусланд гарсан юм. ...Тэгээд тэрнээс хойш ирж очин байдаг байсан бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байрлах сахарын рашаанд яваад гэрээ хоосон үлдээгээд явсан юм. 5-н ханатай монгол гэр, хуучны 2 ширхэг төмөр ор, 1 ширхэг орны матраас, 3х2м хэмжээтэй алтан булаг хивс, мөн орны жижиг 2 ширхэг хивс, 3 ширхэг жижиг дөрвөлжин сандал, эмэгтэй хүний шинэ хүрэн өнгийн дээл, 4 ширхэг гудас, газан плитка, алх, хүрз, жоотуу, лоом, жижиг тогоо, сэнжтэй аяга 2 ширхэг, хоолны таваг 4 ширхэг, 10метр шар хүрэн өнгийн хулдаас зэрэг эд зүйлүүд алдагдсан юм. 1980 онд 400 төгрөгөөр авч байсан одоо 1,500,000 төгрөгийн үнэтэй, 1980-аад онд 2 орыг 200 төгрөгөөр авч байсан одоо ямар үнэтэйг нь мэдэхгүй, 1980-аад онд орны матраасыг 700 төгрөгөөр авч байсан одоо ямар үнэтэйг нь мэдэхгүй, 3х2м хэмжээтэй хивсийг 1986 оны үед 100 төгрөгөөр авч байсан одоо ямар үнэтэйг нь мэдэхгүй, 2 жижиг хивсийг нэлээн дээр үед авсан үнийг сайн мэдэхгүй байна, шинэ хүрэн дээлийг 2018 оны 6 сард 130,000 төгрөгөөр авч байсан, бусад эд зүйлүүд нь хүртэл дандаа хуучны эд зүйлүүд байгаа юм яг хэзээ хэдэн төгрөгөөр авч байснаа санахгүй байна. ...Манай гэрийн унь нэлээн бүдүүн, тооно том зузаан, хана нь ногоон өнгөтэй, хөшиг нь эрээн, өрх нь ногоон цоохор өнгөтэй, хаалганы гадна хэсэгт төмрөөр бэхэлгээ хийсэн байгаа, мөн өөр 3 ширхэг сандал нь төмөр модон тавцантай жижиг содон шинж тэмдэгтэй бусад эд зүйлүүд нээх содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /3 хх-ийн 141-143 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Б-ын өгсөн: "... 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах гэрээ эргэх гээд иртэл гэр маань байхгүй болчихсон байсан..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 146-147 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б-ын өгсөн: "...2018 оны 8 дугаар сард... Налайх дүүргийн 1 дүгэр хороонд явж байгаад би Птой тааралдсан. Тухайн үед "хөдөөнөөс дөнгөж орж ирлээ, гэрээ зарчихмаар байх юм, гэр худалдаад авчихаар таних хүн байна уу, мөнгөтэй хүнд хямдхан зарчихмаар байна, чи хямдхан авахгүй юм уу” гээд намайг шалаад байсан. …Үдээс хойш Н автомашинтайгаа ирээд П-той ярьж байгаад гайгүй гэр юм бол үзэж харахаар болсон. Тэгээд Налайх дүүргийн ..................... хороо Туулын гүүрний орчимд байсан барьчихсан гэр дээр очсон. Тэгэхэд "манай гэрт саяны үерээр нэлээн ус ороод ирж" гээд яриад байсан. Ингээд цагаан тумбочка байсныг гэрээс гаргаж тавиад, гэрээ буулгаж ачаад Н-ын эгчид нь зарсан. …Би хулгайн эд зүйл гэж огт мэдээгүй. П хэлэхдээ "тэнд өөрөө харуул хийдэг, өөрийнх нь амьдардаг гэр" гээд Н-д тавилгануудаа бас өгөөд байсан..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 151-152 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Н-ын өгсөн: "... Тухайн үед гэрийн эзэн гэх П гээд залуу "Хүүхдүүд сургуульд орлоо, мөнгөний хэрэгцээ байна, гялс авчихвал хэрэгтэй байна" гээд байсан. Тэгээд тохиролцоод 350,000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд гэр дээр очоод хамт явсан Б, П нар өөрсдөө гэрээ буулгаад автомашин дээр ачсан. …Энхтуяа эгч тэр гэрийг зарчихсан гэж сонсогдсон. …Гэрийг нь тэр П гэх залуугийн л гэр гэж ойлгосон, хулгайн юм гэж огт мэдээгүй. Бусад хүмүүс нь ер нь юм яриагүй, П л миний гэр гээд байсан. Нөгөө хэд нь мэдэж байгаа ч юм байхгүй, бас л дөнгөж анх удаа тэнд очиж байгаа хүмүүс шиг байсан..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 153-154 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Э-ийн өгсөн: "... Тухайн гэрт тавилга гээд байх юм нэг их байгаагүй. Ганц 2 хуучин төмөр ор, жижиг шүүгээ, ширээ харагдаж байсан. Тэгээд гэрээ ачаад жижиг шүүгээ, нэг ор зэргийг автомашин дээр ачаад Налайх руу орсон ба надаас гэр зарсан 350,000 төгрөгөөр авсан. Харин ачиж ирсэн ганц нэг тавилгаа замдаа буулгасан. …Тэгээд тэр жилдээ хөдөө гарч чадаагүй, хэсэг амбаар савандаа хадгалж байгаад мөнгөний хэрэг гараад Нарантуул зах дээр аваачаад хямдхан зарсан. Тэр эзэн нь гэх залуу өөрийнхөө эд зүйлс гэж байсан, юмнуудаа мэдээд л байсан. …Хулгайн гэр болохыг нь одоо л мэдэж байна. Бусад хүмүүс нь яриагүй, тэд нарын яриаг сонсоход нөгөө хэд нь гэр буулгалцахад ирж тусалж байгаа хүмүүс л бололтой байсан..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 155-156 дахь тал/,
Дамно ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн НА-18-264 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо" ... нийт 1,950,400 төгрөг... /3 хх-ийн 158-159 дэх тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хх-ийн 7-13 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.А-гийн өгсөн: "... Би Налайх дүүргийн ................. хороо, ..........гэдэг газарт...торон хашаа, Монгол гэр барьж ирэн очиж байсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын сүүлээр...манай гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай ороод мөнгөлөг өнгийн 32 инчийн зурагт, ДДЭШ төхөөрөмж, аккумлятор зэрэг алдагдсан байсан. Манайд хулгай орохоос өмнө манай баруун хойд талын хашаанд бариатай байсан гэрт эхнэр, нөхөр бололтой 2 хүн орж гараад голын эргээр яваад байсан. Намайг наанаас нь дөхөөд очихоор цаашаа явчхаад байсан Тэгээд удалгүй өдрийн цагаар гэрийг нь буулгаад цэнхэр өнгийн портер машинд ачаад явж байгаа харагдсан..." гэх мэдүүлэг /5 хх-ийн 24-25 дахь тал/,
Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01/16 дугаартай үнэлгээний тайлан "... Зурагт 32 инч 400,000 төгрөг, ДДЭШ хүлээн авагч 165,000 төгрөг, аккумлятор 600,000 төгрөг, нийт 1,165,000 төгрөг..." /5 хх-ийн 28 дахь тал/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 хх-ийн 247 дахь тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 хх-ийн 249-250, 7 хх-ийн 1 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Д-ий өгсөн: "...Манай хүргэн ахын ажиллуулдаг, мини засварчнаар ажилдаг газарт... ирсэн чинь хулгай орчихсон байна. Манай сэлбэгийн дэлгүүрээс Хаолин гэх нэртэй машины моторын 4 литртэй тос 3 ширхэг алдагдсан..." гэх мэдүүлэг /7 хх-ийн 4 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Энхээгийн өгсөн: "... Шөнө 02 цаг болж байхад ороод ирсэн чинь 2 давхрын сэлбэгийн дэлгүүрийн урд шаттай талын цонх хагарчихсан байсан. ...Миний бие Баянзүрх дүүргийн ..................... хороонд үйл ажиллагаа явуулдаг .....................манаачаар ажилладаг. …Тэгээд би хяналтын камераа шүүтэл Мааньт, Булганы шоронд танилцсан найз П нь цонх хагалж ороод, 95,000 төгрөгийн үнэтэй 4 ширхэг тос хулгайлаад гарч яваа дүрс бичигдсэн байсан..." гэх мэдүүлэг /7 хх-ийн 6-9 дэх тал/,
Дамно ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн БЗД2-22-1447 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "...нийт 368,000 төгрөг..." /7 xx-ийн 11-12 дахь тал/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /7 хх-ийн 33 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 хх-ийн 35-39 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Б-ы өгсөн: "... Би 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлээрээ салхинд гарсан. Тэгээд өнөөдөр гэртээ 17 цаг 40 минутын үед ирэхэд гэрийн хаалга хагас онгорхой байсан. Гэртээ ороод харахад хулгай орсон байдалтай байсан. …40 инчийн Эл Жи загварын зурагт, мөнгөн тоноглолтой эмээл, мөнгөн хазаар, ташуур, зэсэн домбо, индукцен плитка, их гарын мөнгөн хөөрөг, халтар манан хөөрөг, 3 хос мөнгөн ээмэг бөгж, 1 блок эссэ тамхи зэрэг эд зүйлс алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /7 хх-ийн 44-45 дахь тал/, Дамно ХХК-ийнн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн БЗД2-22-1446 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "...нийт 10,623,900 төгрөг..." /7 хх-ийн 62-64 дэх тал/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7 хх-ийн 94 дэх тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 хх-ийн 95-97 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Л-ын өгсөн: "...2022 оны 02 дугаар сарын 08-нд дунд хүү П-г байшинд орох үед авдар сав цонх онгорхой байна гэж хэлсэн. Ирж үзэхэд цонх нь онгорхой, авдар дотор байсан эд зүйлийг гаргаж орхисон байдалтай байсан. Авдар дотроос 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 4 ширхэг зэс аяга, 36 ширхэг элдсэн хурганы арьс, том өрөөнөөс 32 инчийн шарф загварын зурагт алдагдсан..." гэх мэдүүлэг /7 хх-ийн 108 дахь тал/,
Дамно ХХК-ийнн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн СБ2-22-212 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "...нийт 1,304,000 төгрөг..." /7 хx- ийн 120-121 дэх тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /7 хх-ийн 144-145 дахь тал/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7 хх-ийн 146 дахь тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 хх-ийн 147-150 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б-ийн өгсөн: "... Манайх Чингэлтэй дүүргийн .........................тоотод зуслангийн байшинтай ба 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зуслангийн байшиндаа очсон. Тэгтэл байшингийн хаалганы цоож эвдэж хулгай ороод оёдолын машин, идэшний үхэр, хонины мах 6 шуудай, улаан өнгийн хүүхэд хэрэглэдэг жижиг нөүтбүүк, эмэгтэй хүний контас загварын бугуйн цаг, эмэгтэй хүний 1 хос алтан ээмэг, кофе чанагч, зэс домбо, компьютерын дэлгэц, аяллын цүнх зэрэг эд зүйлс алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /7 хх-ийн 166-167 дахь тал/,
Дамно ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ЧД2-22-480 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "...нийт 3,409,280 төгрөг..." /7 хх-ийн 178-180 дахь тал/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 хх-ийн 186 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 хx- ийн 187-190 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Г-ийн өгсөн: "...2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр намайг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Амгалан амаржих" эмнэлэгт хэвтэж байхад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны хэсгийн ахлагч С залгаад "танай гэрийн цонх онгорхой байна гэж хөрш айл чинь надад мэдэгдлээ" гээд залгасан. Түүний дараа манай хөрш Б нь манай ээж рүү утсаар залгаж "цонх нь онгорхой, хулгай орсон юм шиг байна, бид нар ойртож болохгүй байна" гэж хэлсэн. Тэгээд би... Баянзүрх дүүргийн .................тоотод очиход манай байрны гурван цонхны хамгийн урд талын цонх нь онгорхой байсан. …42 инчийн Ская ворд загварын зурагт, богино шар өнгийн булган шуба, эмэгтэй итали хромон гутал, мөн эмэгтэй түрийтэй гутал, 1 ширхэг вино, 2 ширхэг шампанск, 1 ширхэг виски зэрэг зүйл алга болсон..." гэх мэдүүлэг /6 хх-ийн 200-201 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.С-ийн өгсөн "... Би 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хажуу талын айлын О гэх эмэгтэй залгаад "Г-нд хулгай орсон байна" гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /6 хх-ийн 211-212 дахь тал/,
Дамно ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн БЗД2-22-651 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "... нийт 2,130,700 төгрөг..." /6 хх- ийн 214-215 дахь тал/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7 хх-ийн 211 дэх тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 хх-ийн 217-220 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Н-ийн өгсөн: "... Би 2022 оны 7 дугаар сарын 25-ны өглөө 12 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн .................тоотод байрлах монгол гэрээс эд зүйл авахаар ирэхэд монгол гэрийн хаалганы цоож байхгүй, хаалга бага зэрэг нээлттэй байсан. …2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойш эзэнгүй байсан. …32 инчийн Монел брэндийн ЛСД зурагт алдагдсан. …Playstation 3 загварын тоглоом, Кен брэндийн дрилл, цахилгааны кабель, гуулин данх, цар таваг, зэс домбо, шинэ гутал, орны бүтээлэг, хоол хүнсний эд зүйлс, том чемодан, хурган дотортой үстэй дээл зэрэг алга болсон байна." гэх мэдүүлэг /7 хх-ийн 215-216, 230-231 дэх тал/,
Дамно ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн СБ2-22-933 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "...нийт 2,123,000 төгрөг..." /7 хx- ийн 239-240 дэх тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 хх-ийн 192-196 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Х-ын өгсөн: "... 15 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн БСБ маркийн 39 инчийн зурагт, ЛЖ-Х4 маркийн андройд гар утас зэрэг эд зүйлс алдагдсан байна. Нөхөр бид хоёрыг ирэхэд гэрийн хаалга хаалттай, цоожгүй байсан. Цоожийг гэрийн орон дээр тавьсан байдалтай байсан..." гэх мэдүүлэг /8 хх-ийн 204-205 дахь тал/,
Дамно ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн СБ2-22-822 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "... нийт 240,000 төгрөг... /8 хх-ийн 207-208 дахь тал/,
Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /8 хх-ийн 226 дахь тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8 хх-ийн 227-230 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Б-ын өгсөн: "...2022 оны 6 дугаар сарын 23-аас 7 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн ..............тоотод байрлах монгол гэрт хулгайч орж эд зүйл алдагдсан. Дунд гарын 13 ширхэг мөнгө аяга, манан хөөрөг, зүү ороосон дайлан, зүү ороосон дээлийн хүрэм, суман ташуур, ягаан өнгийн шилепэн малгай зэрэг..." гэх мэдүүлэг /8 хх-ийн 243 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Э-н өгсөн: "...Би 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр СүхБ дүүргийн ......................тоотод байх байшиндаа 2 хоночхоод 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймаг руу явсан. 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ирэхэд манай хашаанд байх төрсөн ах Бын монгол гэрийн хаалга нь онгорхой, цоож, тав нь байхгүй байсан. …13 ширхэг мөнгөн аяга, зүү ороосон дайлан, хүрэм, хөөрөг зэрэг нь алга болсон байсан..." гэх мэдүүлэг /8 хх-ийн 245-246 дахь тал/,
Дамно ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн СБ2-22-898 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "...нийт 3,817,000 төгрөг..." /9 хх- ийн 2-3 дахь тал/,
4. Шүүгдэгч *******ийн ганцаар үйлдсэн дээрэмдэх хэргийн нотлох баримтуудын талаар:
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл авсан тэмдэглэл /3хх-ийн 1 дэх тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх-ийн 2-5 дахь тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 6-7 дахь тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 хх-ийн 8-10 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч*******-ын өгсөн: 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн орчимд би Улаанбаатар хотод байх гэрээсээ манай хамаатан О эгчийн Налайх дүүрэгт байх гэрт Н-тай хамт байхаар ирсэн юм. Ингээд тэр өдрөө хоноод маргааш нь буюу 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би На, Н-ы дүү И, О эгч, Б ах бид нар байж байгаад О эгч 18-19 цагийн үед Тэрэлж рүү амралтад явсан, Б ах орой 23 цаг өнгөрөөд гэртээ байж байгаад “хот руу таксинд явлаа” гээд гараад явсан, тэгээд На, И бид гурав үлдээд И том өрөөнд орж унтаад На бид хоёр утсаа оролдоод сууж байтал байшингийн хаалганы бариул нь хөдөлж байснаа дахиад хөдлөхөө больчихсон, бид хоёр хэн болохыг нь мэдэхгүй бага зэрэг айцгаагаад Наы өрөөнд ороод сууж байтал байшингийн нөгөө хэсэгт байх жижиг өрөөний цонхыг хүн цохиод байхаар нь бид хоёр өрөөнөөс нь гаралгүй Нааа аав руу утасдаад “хүн хаалга онгойлгох гээд цонх нүдээд байна хурдан ирээч ээ” гээд ярьсан, тэгээд бид хоёр хэн цонх нүдээд байгааг нь мэдэхээр орох хаалгыг нь багахан завсар гаргаж байгаад Нааа харсан, энэ үед цонх хагарах чимээгээр нэг танихгүй эрэгтэй хүн ороод ирсэн, тэгтэл Наы утас дуугараад На аавтайгаа "Гэрт цонх хагалаад хүн ороод ирлээ" гэж хэлсэн, тэгээд яг ярьж байтал нөгөө хүн Нааагийн өрөөнд орж ирэхээр нь бид хоёр айж орилоод Наы орны буланд хамт бие биедээ наалдаад зогсож байтал нөгөө хүн "Утсаа аваад ир" гээд Наы утсыг нь булаагаад авчихсан, тухайн үед би гартаа утсаа барьчихсан байсан тул миний утсыг тэр хүн харчхаад "утсаа өг" гэхээр нь би айгаад утсаа ардаа гаргаж бариад "өгөхгүй" гэтэл тэр хүн шууд орон дээр гутлаараа гишгэж гарч ирснээ намайг үсдэж дараад хоёр гурван удаа үсдэж сэгсчихээр нь На-аа хажуугаас “болиоч ээ” гээд орилоод түлхсэн чинь нөгөө хүн намайг тавиад Нааа руу дайрахаар нь би айсандаа болоод зугтаагаад цонх хагалсан өрөөнд ороод буланд нь нуугдчихсан байтал нөгөө хүн На-ыг дагуулаад намайг хайж байгаад олчихсон, тэгээд миний гар утсыг эхлээд шүүрч авахаар нь би уйлж гуйгаад "ахаа гуйж байна, би танд мөнгө өгье л дөө, надад 30,000 төгрөг байгаа" гэж хэлтэл "үгүй, 100,000 төгрөг өг” гэхээр нь "за ахаа цүнхнээсээ аваад өгье, цүнх цаад өрөөнд байгаа" гэтэл тэр өрөө рүү дагуулж явсан, тэгэхдээ На-ыг буланд биеэрээ шахаж зогссоноо "чи яасан хөөрхөн юм" гэсэн чинь На түлхээд над руу хүрээд ирсэн, тэгээд би цүнхээ ухаад дотор нь байсан задгай 10 гаруй мянган төгрөг байсныг тэр хүн рүү сарвайгаад эхлээд утас өгчих гэтэл тэр мөнгийг авах гэхээр нь би хар хурдаараа гүйгээд хаалгаар гараад хашааных нь хойд хаалгыг онгойлгоод гудамж руу гараад хар эрчээрээ гүйсэн тэр хүн миний араас хөөгөөд гүйсэн, тэгтэл гудамжны үзүүрт нэг машинтай хүмүүс зогсож байхаар нь гүйж очоод “туслаарай” гээд хэлтэл тэнд байсан эрэгтэй гарч ирээд миний араас хөөж ирсэн хүнийг шууд бариад авсан, тэгээд тэр барьж авсан ахад би болсон зүйлээ хэлтэл тэр хүнээс миний утсыг аваад өгсөн, тэгтэл удалгүй араас Г эгч, На-тай хамт хүрч ирээд цагдаа дуудаад тэр хүнийг цагдаад өгөөд явуулсан юм. Намайг үснээс аймар хүчтэй зулгаагаад сэгсчсэн, өөрөөр бол цохиж зодоогүй, Наыг цээж рүү нь нэг удаа гараараа хүчтэй цохисон, тэр хүний хэлснээр нь байгаагүй утсаа өгөөгүй бол бид хоёрыг зодох гээд байсан юм. Тэр хүнээс архи бол үнэртэж байсан тэгэхдээ бага зэргийн л согтуу байсан байх гэж бодож байна" гэх мэдүүлэг /3 хх-ийн 19-20 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Наы өгсөн: "... 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр манай хамаатны охин болох Н манайд ирээд манай гэрт хэд хонохоор болсон юм. 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би Налайх дүүргийн ..................тоот гэртээ гэр бүлийн хамтаар байж байгаад манай ээж О 18 цагийн үед амралтад явчихсан байсан, манай аав Б 23 цаг өнгөрөөд хувиараа таксинд явдаг тул хот руу таксинд явчихсан, би гэртээ хамаатны охин Н, дүү И нарын хамтаар үлдсэн байсан. Ингээд аавыг явсны дараа манай дүү И унтчихсан байсан, харин Н бид хоёр зурагт үзэнгээ гар утсаа оролдоод хамт сууцгааж байтал ойролцоогоор 00 цаг 30 минутын үед байх байшингийн хаалганы бариулаас хүн дараад бариул нь 2-3 удаа доошлоод хөдөлсөн, тэгэхээр нь би хэн юм бол гэж бодоод Н бид хоёр айгаад чимээ чагнаад 5-10 минут болсон, энэ үед дахиж хүн байгаа нь мэдэгдээгүй чимээгүй болчихсон. Удалгүй жижиг өрөөний цонхыг хүн цохиод байхаар нь би айгаад аав Б рүү залгаад "хүн цонх нүдээд байна, ирээрэй хурдлаарай" гэж хэлээд утсаа салгаад, хаалгандаа жаахан завсар гаргаад ямар хүн байна гээд хартал нэг танихгүй хүн яг энэ үед жижиг өрөөний цонхыг хагалаад гараа хагалсан хэсгээрээ оруулаад цонхны бариулаар нээгээд цонхоор дотогшоо байшинд ороод ирсэн, энэ үед аав эргүүлээд над руу залгахаар нь "хүн цонх хагалаад гэрт ороод ирлээ" гээд хэлэх үед нөгөө танихгүй хүн миний өрөөнд орж ирэхээр нь би орон дээрээ гараад буланд нь шигдээд зогссон тэгтэл нөгөө хүн "гар утсаа өг" гээд зандрангуй хэлэхээр нь би айсандаа болоод тэр хүнд гар утсаа шууд гараа сунгаж байгаад өгчихсөн, энэ үед Н миний дэргэд байсан тул тэр хүн На-ыг "утсаа өг" гэхээр нь Н гар утсаа хойд талдаа нуугаад өгөөгүй, тэгтэл тэр хүн миний орон дээр гуталтайгаа гарч ирээд шууд На-ыг үсдээд 2-3 удаа угзраад доош нь дарахаар нь би хажуугаас нь “болиоч” гэж орилоод тэр хүнийг мөр лүү нь хажуу талаас нь хоёр гараараа түлхтэл На-ыг үсдэж байснаа тавьсан чинь Н зугтаагаад гүйж яваад нуугдчих шиг болсон, энэ үед тэр хүн над руу дайраад намайг мөр лүү түлхээд өөрөөсөө холдуулснаа цаашаа явж ширээн дээр байсан том үсний сам аваад На-ыг хайгаад надаас "Саяны охин хаана байна" гэж асуугаад байшингаар хайж байгаад цонх хагарсан өрөөний буланд нуугдаад сууж байсан На-ыг олоод гар утсыг нь гараас нь шүүрч булаагаад авсан "Н ахаа битгий л дээ" гээд уйлаад гуйж байснаа "Ахаа би танд мөнгө өгье, надад 30,000 төгрөг байгаа" гэтэл нөгөө хүн "100,000 төгрөг өг" гэхээр нь Н “за” гээд миний өрөө рүү явсан, миний өрөө рүү явж байхдаа тэр хүн намайг өрөөний буланд шахаж зогссоноо "Чи яасан хөөрхөн юм бэ" гэхээр нь би түлхээд цаашаа явсан, тэгтэл миний өрөө рүү дагаж ороод мөнгө авахаар Н өөрөө цүнхээ ухаж байгаад "Мөнгө гаргаж ирээд, та бид хоёрын утсыг өгөх юм уу" гээд асуутал "Өгнө, өгнө хоёр хог чинь надад байна" гээд "Хурдан мөнгөө өг" гэтэл Н миний ард зогсож байснаа гэнэт огцом гүйгээд байшингийн хаалгаар гараад гүйчихсэн тэр хүн араас нь гүйхээр нь би араас нь дагаад гүйж байснаа "Аав мэдэж байгаа юм чинь удахгүй хүн ирчихнэ, хаашаа явсныг нь хэлэх хэрэгтэй" гээд буцаад гэр лүүгээ гүйж очтол яг манай авга эгч Г такситай ирж таарсан, тэгээд би Г эгчийг дагуулаад таксинд нь суугаад На-ын гүйсэн зүг рүү явтал гудамжны үзүүрт бид хоёрыг зодож дээрэмдсэн хүнийг нэг танихгүй хүн барьчихсан байсан юм, тухайн үед Г эгч цагдаа дуудсан, удалгүй цагдаа ирээд хүнийг нь барьж аваад явсан. П гэх хүн архи үнэртүүлчихсэн байсан, тэгэхдээ өөрийн гэсэн эрүүл ухаантай байсан, айхтар согтсон зүйл байгаагүй. Тэр П гэх хүн намайг нэг удаа цээж рүү гараараа хүчтэй цохисон, өөрөөр цохиж зодсон юм байхгүй, Н-ос утсыг нь булааж авахад гарыг нь салгах гэхэд намайг нэг удаа цохисон юм, тухайн үедээ их өвдсөн, одоо бол гайгүй байна. Намайг “их хөөрхөн юм” гээд буланд шахаад зогссон тэгэхэд нь түлхээд холдчихсон. Ер нь бол На-ыг зугтаагаад араас нь хөөж гараагүй байсан бол бид хоёрыг яах ч байсныг хэлж мэдэхгүй байна, ер нь маш аймаар байсан. Яг биед хүрээд, хувцас тайлах гэж оролдсон зүйл байхгүй. Пизда энэ тэр гээд хараалын үг хэлж орилоод мөнгө өг гээд чанга дуугаар орилж хашхираад байсан юм. Миний iphone 6 маркийн ягаан өнгийн кейстэй байсан гар утсыг л авсан, тэр утсаа би хүн баригдчихсан байхад нь буцаагаад авчихсан юм. Миний утасны дэлгэцийг нь хагалчихсан байсан, уг нь бол миний гар утасны дэлгэц нь зүгээр байсан юм, өөр ямар нэгэн эд зүйл надаас болон манай гэрээс аваагүй. На-ын гар утсыг мөн адил авсан, Н “мөнгө өгье” гээд байгаа мөнгөө барьж харуулчхаад авах гэхэд нь зугтаад гараад гүйчихсэн юм. Би өөрийн iphone 6 маркийн ягаан өнгийн кейстэй гар утсаа 2016 онд 950,000 төгрөгөөр худалдан авч байсан, ямар нэгэн эвдрэлгүй гар утас байсан. 64gb хэмжээтэй гар утас байсан, одоо бол 300,000 төгрөгөөр үнэлнэ. ...Манай төрсөн дүү болох И нь 10 настай бөгөөд тухайн үед гэртээ том өрөөнд унтаж байсан, нэлээдгүй бөх унтдаг болохоор юу болсон талаар юу ч мэдээгүй, тэр хүн Иг унтаж байгааг ч анзаараагүй байх гэж бодож байна, том өрөөний гэрэл унтраастай байсан, бусад өрөө нь гэрэлтэй байсан юм. Юу болсон талаар огт мэдээгүй, сэрээгүй юм. Ер нь тухайн үйл явдал 4-5 минут орчим л болсон юм. ...Маш их гомдолтой байна, одоо хэрвээ энэ хүнийг хорихгүй бол дахиж ирээд яах ч юм билээ гэсэн маш их айдастай байна, их аймаар хүн байсан. Тухайн үед манай гэр гэрэлтэй, гэр дотор зурагт асаалттай гэрт хүн байгаа нь байшингийн гаднаас мэдэгдэхүйц байсан, харин манай байшин их том зузаан хөшигнүүдтэй, хөшигнүүд тухайн үед бүгд хаалттай байсан тул байшин дотор ямар хүн байгаа нь гаднаас мэдэгдэхээргүй байсан юм" гэх мэдүүлэг /3 хх-ийн 24-25 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Гийн өгсөн: "...2020 оны 7 дугаар сарын 18-ны шөнө 00 цаг 40 минутын орчимд гэртээ байж байтал манай дүү Б над руу залгаад "та гэртээ байна уу, хурдан манай гэрт очоодох, хүүхдүүд уйлаад байна" гэсэн. …Таксинд суугаад Налайх дүүргийн .......................... тоотод байрлах дүүгийн гэрийн гадаа буугаад яваад ортол бага хүү И нь гэртээ ганцаараа сууж байсан. Тэгээд буцаад гүйгээд гартал Нааа өөдөөс уйлчихсан "та машинтай явж байна уу. На-ыг араас нь хөөгөөд явчихсан" гэхээр нь буцаж таксиндаа суугаад явсан. Тэгтэл гудамж эргээд хойд талын гудамжны үзүүрт. …баахан хүмүүс цугларчихсан байж байсан. Цагдаа дуудна гэтэл цэнхэр цамцтай эрэгтэй хүн зугтах гэж байсан. …Н хажуугаар нь гүйж байгаад “авраарай” гээд машины урд суучихсан гэсэн. Тэгтэл төд удалгүй ардаас нь цэнхэр өнгийн цамцтай залуу халаасаа дарсан байдалтай гүйж гарч ирэхээр нь барьчихсан гэж надад хэлж байсан..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 30-31 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Бгийн өгсөн: "...2020 оны 7 дугаар сарын 17-ны орой 23 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот орохоор гарсан. …На над руу залгаад "аав хурдан ирээч ээ" гээд орилоод байхаар нь буцаагаад залгахад ярихгүй, цаана нь орилоод байсан. Тэгэхээр нь эгч Г рүү залгаад "гэрт хүүхдүүд орилолдоод байна, гэрт очоодох" гээд Улаанбаатараас хөдөлсөн. .. Манай гэрийн баруун талын цонх хагарсан, хүүхдүүд айж, сандарсан байдалтай байсан..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 32-33 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.О-ийн өгсөн: "...2020 оны 7 дугаар сарын 18-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд. … Налайх дүүргийн ...................... үзүүрт найзуудын хамт машинд юм яриад сууж байсан. Тэгтэл танихгүй, бага насны охин дотоожтойгоо, футболктой "туслаарай эгчээ, ахаа" гээд уйлчихсан гүйж ирсэн. …Араас нь үл таних эрэгтэй хүн гүйгээд хүрээд ирсэн ба манай найзын нөхөр нь тэр эрэгтэйг бариад авсан. …Тэгтэл нэг ахимаг насны эмэгтэй, тэр охины эгч нь гээд охиноо авсан. …Нөгөө хүнээс утсыг нь нэхтэл 1 ширхэг Iphone маркийн гар утас гаргаж өгсөн. …Удалгүй цагдаа ирж нэгжээд 1 гар утсыг нь гаргаж ирээд эздэд нь өгчихсөн..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 34-35 дахь тал/,
Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн НА-20-138 дугаартай тайлан, тооцоо "2 ширхэг Iphone 6 маркийн гар утас 450,000 төгрөг, кейс 18,000 төгрөг, дэлгэц 40,000 төгрөг, нийт 508,000 төгрөг "/3 хх-ийн 47-48 дахь тал/,
5. Шүүгдэгч *******ийн Ж.Б-тай бүлэглэн үйлдсэн дээрэмдэх болон Ж.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргүүдийн нотлох баримтуудын талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мын 2022 оны 9 сарын 8-ны өдөр өгсөн: "... Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 00 цагийн үед ажлын газрынхантайгаа бөөндөө баяр тэмдэглэж яваад Налайх дүүргийн 2 дугаар хороо, М зочид буудал руу орсон. ... Буудлын гадаа найзтайгаа уулзчихаад буцаад М зочид буудал руу орохдоо өрөө андуураад нэг өрөө рүү орсон. Тэр өрөөн дотор 2 эрэгтэй хүн архи хуваагаад ууж сууж байсан. Тэгээд би “уучлаарай ахаа, би өрөө андуурчихжээ" гэж хэлээд буцаад өрөөнөөс нь гарах гэтэл Ж.Б гэдэг нь босож ирээд шууд миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Гэнэт л гартаа хутга барьчихсан "дуу гаргавал ална шүү" гээд хутгаа над руу чичилж байснаа архиа үргэлжлүүлээд уугаад суучихсан. Тэр хоорондоо надад ууж байсан архинаасаа аягалж өгөөд "уу" гээд хүчээр шахсан. Тэр үед нь Ж.Быг гартаа хутгатай байсан болохоор нь айсандаа архинаас нь уусан. Тэгээд байж байтал цаана нь сууж байсан нөгөө залуу нь надад "халаасан дахь аа гаргаад ир" гэж хэлсэн. Би айгаад халаасандаа байсан бэлэн 12,000 төгрөгөө гаргаад, өрөөнд байсан ширээн дээр тавьсан. Би "ах нараа би ганц юм аваад өгье, оронд нь намайг зүгээр явуулчхаач" гэж гуйхад намайг тоохгүй хоорондоо юм яриад л архиа хувааж уугаад байсан. Тэгээд тэр хоёрын хувааж ууж байсан архи нь дуусах гээд иртэл нөгөө залуу Ж.Бт хандаж гэнэт л "чи хүн алах нь уу" гэж хэлээд ууж байсан архины шилээр Ж.Бын толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед гаднаас буудлын үйлчлэгч эмэгтэй хаалга онгойлгож орж ирэхээр нь би хаалгаар гараад гүйгээд зугтсан. …Тэр залуу Ж.Б над руу хутга тулгачхаад зодож байхад, цаанаас над руу "чи халаасандаа байгаа юмаа гаргаад ир" гэж хэлсэн. Тэрнээс өөрөөр миний биед халдаж, цохиж зодоогүй. …Ж.Б нь над руу хутга гаргаж ирээд намайг айлгаж сүрдүүлээд, цохиж зодоод байсан учир *******ийн "халаасандаа байгаа юмаа гарга" гэсэн шаардлагыг нь биелүүлэх болсон юм. ... Хэрэв Ж.Б нь хутга гаргаж ирж намайг айлгаж, зодож цохиогүй байсан бол ******* надаас халаасан дахь юмаа гарга гэхэд нь гаргаж өгөхгүй байсан. Хутгыг Ж.Б л гаргаж ирсэн. ... жижиг хар иштэй хутга байсан. …12,000 төгрөгийг ******* гэх залуу нь авсан, маргааш нь эрүүлжүүлэхийн төлбөр өгөхдөө ашигласан байх..." гэх мэдүүлэг /8 хх-ийн 12-13, 165-166 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Дийн өгсөн: "...2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 02 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо, .............зочид буудалд ажлын байран дээрээ байж байхад түрүүний зурагтай лавлагаа дээр байсан Ж.Б, ******* нар манай буудалд өрөө авцгаасан. Ингээд тэр хоёрыг би 102 гэсэн дугаартай өрөөнд оруулж өгсөн. Тэр хоёрыг өрөөнд нь оруулж өгөөд удалгүй 30-aac 40 минутын дараа 102 тоот өрөөнөөс орилох, түчигнэх зэрэг чанга чимээ гарахаар нь би шалгах гээд явж очтол уг өрөөг дотроос нь түгжчихсэн, хаалгыг нь татахад онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь онгойлгуулах гээд балбаж, тогшиж нүдсээр байгаар арай гэж хаалгыг нь онгойлгуулсан. Тухайн үед өрөөний хаалгыг ******* гэх нөгөөгөөсөө арай өндөр залуу онгойлгосон. Ингээд хаалгаар дотогш ороход өрөөн дотор хэрүүл маргаан, зодоон болсон шинжтэй байсан. Тэгтэл өөдөөс нүүр ам нь битүү цус болчихсон нэг залуу /түрүүний зурагтай лавлагаа дээр байсан Д.М гэх хүн/ сандарч гүйж ирээд "эгчээ та миний амийг аварлаа, сая намайг хутга тулгаж байгаад дээрэмдлээ" гэж хэлээд өрөөнөөс гараад зугтаагаад явчихсан. …*******, Ж.Б нар анх манай буудалд орж ирэхдээ 1 шил архи биедээ нуугаад орсон байсан байна лээ. Тэр архиа өрөөндөө орж хувааж ууцгаасан байсан. …Цагдаа ирээд явсны дараа 102 тоот өрөөг цэвэрлэх үед орон доороос хар иштэй хутга гарч ирснийг нь би хэрэггүй байх гэж бодоод гаргаад хаячихсан юм..." гэх мэдүүлэг/ 8 хх-ийн 17 дахь тал/,
- Мөн түүний 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр дахин өгсөн "... Би тэр зургийг гар утаснаасаа хуулбарлаж гаргаж өгчхөөд, одоо дахиж хэрэг болохгүй байх гэж бодоод устгачихсан. Одоо миний гар утсанд тэр хутганы зураг байхгүй... Би тэр хутгыг зочид буудлынхаа хог хаядаг цэг дээр гаргаж, ууттай хогуудтайгаа цуг хаясан..." гэх мэдүүлэг /8 хх-ийн 19 дэх тал/,
Гэрч Г.Дийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн гар утсан дээрх гэрэл зураг /8 хх-ийн 91 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ийн өгсөн: “... Манай төрсөн ах Ж.Б нь 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бүдүүн, нарийн гэдэсний хагалгаанд орохоор Улсын хоёрдугаар эмнэлэгт хэвтсэн. Тэндээ эмчилгээ хийгдэж хагалгаанд ороод биеийн байдал нь сайжрахгүй явсаар олон удаа хагалгаанд орсон, одоо ах дүү нараа ч танихгүй, юм ярьж чадахгүй сэхээнд байгаа. …2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай ах Ж.Б нь эрүүлжүүлэхэд хоночхоод манайд ирсэн, тухайн үедээ ахын толгойн ард хэсэгт юмаар цохиулсан бололтой язарчихсан шарх байсан. Үүнийг нь ахаасаа асуухад "урьд шөнө П хамт архи уучхаад архины шилээр ахыг нь цохиод ийм болгочихлоо" гэж хэлж байсан. "Энэ яавал гэж, П бид хоёр өөрсдөө учраа олчихно" гэж хэлээд ерөөсөө тоогоогүй. Толгойгоо ерөөсөө эмнэлэгт үзүүлээгүй, өөрөөр нь эдгээчихсэн..." гэх мэдүүлэг /8 хх-ийн 169 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 396 дугаар "...Ж.Бын биед яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэнээр толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь НаЭМТ-н яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн 2021.11.16-ны өдөр үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт /8 хх-ийн 172-173 дахь тал/,
6. Шүүгдэгч*******гийн ганцаар үйлдсэн хулгайлах хэргийн нотлох баримтуудын талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бын өгсөн: "... Би “.......................” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2017 оны 6 дугаар сараас хойш одоог хүртэл ажиллаж байна. Тухайн компани нь амины орон сууц Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд барьж байгаа бөгөөд уг барилгын үйл ажиллагаа 2012 оноос хойш зогсонги байдалтай байгаа ба дээрх барилгыг барих материалуудаа тус талбайн контайнеруудад хадгалдаг юм. Миний мэдэхээр 2017 оноос хойш дээрх контайнеруудын гадна талын хаалгануудыг талаас дээш хүртэл шороогоор тагласан байдалтай, хаалга, цонхнууд нь хамгаалалтын төмөр сараалжтай, бэхэлгээтэй байдаг юм. Улмаар би өөрийн туслах Л-ийн хамт 2022 оны 10 дугааp сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн …. дүгээр хороонд байрлалтай уг барилгын талбайд шалгалт хийж яваад баруун талын шар контейнерын цонхны доод талын хамгаалалтын төмөр байхгүй байсныг харсан. Тэгээд тус цонхыг түлхэж үзэхэд онгорхой, дотор тал нь хоосон байсан. Дээрх шар өнгийн контейнер дотор барилгад ашиглах 1000 орчим хайрцагтай "Power dekor" загварын шалны паркетууд хадгалагдаж байгаад алдагдсан гэдгийг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Мөн манай барилгын талбай дээр ил хадгалагдаж байсан төмөр трубануудаас хэмжээ нь тодорхойгүй нэлээд их дутсан гэдгийг мэдсэн. ... "Эрдэнийн дуулга" хамгаалалтын компани ажил үүргээ биелүүлэхдээ хайнга хандсан асуудлаас болж хулгай гарч манай компанид их хэмжээний хохирол учирсан. …2017 онд харуул хамгаалалтын компанитай гэрээ байгуулахдаа талуудын төлөөлөгч нар барилгын талбайгаар явж бүх контейнер, байшин барилгын зургийг авч тодорхой тэмдэглэл хөтөлж хүлээлцсэн акт үйлдсэн. Би тухайн үед хамт явж байсан. …Алдагдсан паркет байсан шар өнгийн контейнерын цонхны нэг жижиг хэсгээр дүүрэн паркет байгааг харж байсан..." гэх мэдүүлэг /11 хх-ийн 9-11 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч 3.Б-ын өгсөн: "...2022 оны 10 дугаар сарын эхээр миний төрсөн дүү болох Б нь залгаж "та 50 боодол хайрцагтай шалны паркетыг 120 ширхэг плитаны хамт хямдхан авах уу" гэж надаас асуусан. Би хариуд нь "үнэ нь хэд юм бэ" гэж асуухад "бүгдийг нь нийлүүлээд 1,500,000 төгрөгөөр ав, манай найзад байна, өөрсдөө хүргээд өгнө” гэж надад утсаар хэлсэн. ... 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орчим намайг гэртээ байхгүй байхад Бо залгаад "ахаа нөгөө хүмүүс чинь очиж паркет буулгах гэж байна, гэрээ заагаад өгөөч" гэж хэлээд манай гэрийн хашаанд буюу Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод 50 боодол шалны паркет, 120 ширхэг плита зэргийг ачааны машин дээр ачиж ирээд буулгаад явлаа гэж над руу залгаж хэлсэн. Улмаар дээрх эд зүйлсийг гадаа байж байгаад нороод муудчихна гэж эхнэр Ч.А-ын санаа нь зовоод надад хандаж "манай найзын гэрийнх нь гараашинд хийгээд байлгаж байя” гэсний дагуу би зөвшөөрсөн. Тэгээд эхнэр бид хоёр 50 боодол шалны паркетыг Сонгинохайрхан дүүргийн …. дугаар хороо, .......тоот хашаа руу машинаар 3 удаа зөөвөрлөж явсан. Харин үлдсэн 120 ширхэг плита нь манай гэрийн хашаанд үлдсэн. Улмаар эхнэр бид 2 үлдсэн 600,000 төгрөгийг 5023................. дугаарын данснаас Б Хаан банкны данс руу 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр надтай 2 цагдаа ирж уулзаад би тухайн паркет болон плитануудыг хулгайн эд зүйлс гэдгийг мэдсэн. Тэгээд би өөрийн дүү Б луу залгаж асуусан чинь надад "8014-............ гэсэн дугаарт залгаад асуу, би мэдэхгүй байна, наад хүмүүс чинь эзэн нь" гэж надад хэлсэн. Улмаар би тус дугаарт залгаж утсаар ярихад танихгүй эрэгтэй хүний хоолой байсан бөгөөд "та хаана байгаа юм, би очоод уулзана" гэж надад хэлээд утсаа салгасан. …Би өөрөө хувьдаа Баруун салаанд байшин барьж байгаа бөгөөд үүндээ нэмэрлэх гэж худалдаж авсан. Би дээрх эд зүйлсээ авсан цагаас хойш ямар нэгэн байдлаа хэрэглээгүй бөгөөд нэгийг ч зарж борлуулаагүй..." гэх мэдүүлэг /11 хх-ийн 18-20 дахь тал/,
Мөрдөгчийн "Сонгинохайрхан дүүргийн .................. тоотоос 130х15 хэмжээтэй, 1 хайрцаг дотроо 8 ширхэгтэй, 50 боодол бүхий шалны хавтан"-г хураан авсан тухайн тэмдэглэл /11 хх-ийн 21 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Л-ийн өгсөн: "... Би ................. хотхонд 2020 оноос хойш харуул хамгаалалтын үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна. …2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, …хотхоны байр, объектуудын бүрэн бүтэн байдлыг шалгаад явж байхад тус хотхоны хашаан дотор баруун талд байрлах шар өнгийн контейнерын цонхны хаалт ширхэг хөндлөн төмрийн 1 ширхэг нь буюу хамгийн доод талд байсан төмөр нь алга болчихсон байсан. Тэгэхээр нь би тухайн контейнерын цонхыг гараараа түлхэж үзэхэд онгойчихсон. Улмаар би сэжиг төрөөд гар утсаа гаргаж ирээд цонхоор нь оруулаад зураг дараад харсан чинь тус контейнерт байсан 1006 орчим хайрцаг шалны паркет /1 хайрцаг дотроо 8 ширхэг паркеттай/, 94 хайрцаг блинтус /хэмжээ нь 2000*76*15 мм/, хөнгөн цагаан ховдолтой төмөр 12 хайрцаг 12700мм хэмжээтэй/ тус тус алдагдсан байсан. Тус контейнер дотор байсан барилгын материалын эд зүйлс нь 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хураалттай байгаа бөгөөд 2017 онд …. хотхоныг харуул хамгаалалтын компанитай гэрээ байгуулж хүлээлгэж өгөхдөө 2 талаас гэрэл зураг дарж, акт үйлдэж хүлээлцсэн. …Миний мэдэхээр 2020 оны 9 дүгээр сараас хойш тус контейнер дотор юу байгааг харж байгаагүй. Бид нар зөвхөн гаднаас нь харж контейнерын бүрэн бүтэн байдлыг хангаж шалгалт хийдэг байсан. Тус контейнерын цонхоор ямар нэгэн зүйл харагддаггүй бөгөөд дотроо хар өнгийн фанер модоор цонхийг нь хааж битүүлсэн байсан. 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн бараа материалын жагсаалт дээр уг шар өнгийн контейнер дотор 1112 хайрцаг барилгын материал байгаа талаар үйлдсэн жагсаалт бичиг байдаг. …Би хамгийн сүүлд 2022 оны 5 дугаар сарын дундуур тус контейнерыг шалгахад гадна талаасаа бүрэн бүтэн байсан. ...Манай хотхоны ойр орчимд хяналтын камер байгаа. Гэхдээ 2022 оны 6 дугаар сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл ажиллахгүй болж эхэлсэн. 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойш шинэ камер тавигдаж ажиллаж байгаа. …2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хяналт шалгалт хийж явахдаа шар өнгийн контейнерыг анзаарч харсан... гэх мэдүүлэг /11 хх-ийн 25-26 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн өгсөн: “ ... Би 100 айлын барилгын материалын дэлгүүрт хувиараа барилгын материал худалдан борлуулдаг. ...2022 оны 4 дүгээр сард намайг өглөө ажилдаа гарахаас өмнө миний утас дугарч нэг эрэгтэй хүн "дэлгүүрийн чинь хаяг дээрээс дугаарыг чинь авлаа, барилгын шатны хуучин төмөр авах уу" гэж асуусан. Тэгэхээр нь би сонирхож "ямар үнэтэй юм бэ, хаанаас ирж байгаа төмөр вэ, хэр их байгаа юм бэ" гэхэд "Төв аймгийн Сэргэлэн сумаас ирж байгаа юм, та авах юм уу" гэж асуусан. Тэгэхээр нь "үзэж харж байж авах эсэхээ шийднэ, наад төмрүүд чинь ямар нэгэн асуудалгүй биз дээ" гэж асуусан чинь "дутуу барьсан барилгын шороонд дарагдсан трубаг би ухаж гаргасан юм" гэж надад хэлсэн. …Тэр танихгүй залуу манай дэлгүүр дээр ногоон өнгийн портер дээр ачаад ирсэн. Надтай утсаар холбогдож ярьсан залуу надад өөрийгөө "Д" гэж танилцуулсан бөгөөд тэр залуу намхан, туранхай биетэй, бүлтгэр нүдтэй, 30-40 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэр залуугийн надад санал болгосон төмөр трубанууд маш их зэвтэй байсан. Тэгээд 1 метрийг нь 3500 төгрөгөөр бодож надад зарсан. Эхний зарсан трубанууд нь нийтдээ 100 орчим метр хэмжээтэй байсан. …Үүний дараа Д гэх залуу над дээр дахин 4-5 удаа ирсэн бөгөөд эхний 4 удаад төмөр зэвтэй трубанаасаа надад 100, 100, 300 орчим метрийг өгч надад зарж байсан. Сүүлийн удаад нь буюу 2022 оны 7 дугаар сарын эхээр наадмын өмнө надад 50 хайрцаг "Power Dekor" гэх нэр бүхий шалны паркет зарж байсан. Түүнээс хойш надад ямар нэгэн зүйл зарж нийлүүлээгүй. …Би Д гэх залуугаас тус паркетуудыг 1 хайрцгийг нь 28,000 төгрөгөөр худалдан авч байсан. Нийтдээ 1,400,000 төгрөгөөр авч байсан. Би тус паркетуудыг шинээр барьж байгаа хадам аав, ээжийнхээ байшинд 42 хайрцгийг нь хэрэглэсэн бөгөөд одоо надад 8 хайрцаг шалны паркет байгаа. …Би тухайн эд зүйлсийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, өнөөдөр мэдэж байна. Ямар ч мэдэх боломж байгаагүй. …Д гэх залуу надтай 8014-1108 гэсэн дугаараас залгаж ярьдаг байсан..." гэх мэдүүлэг /11 хх-ийн 31-33 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч О ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч 3.М-ийн өгсөн: "... Манай Эрдэнийн дуулга харуул хамгаалалтын байгууллага нь "......................." ХХК-тай 2017 оноос хойш одоог хүртэл тасралтгүй харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байна. ... 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ямар нэгэн байдлаар манай хамгаалалтын албатай гэрээгээ сунгаагүй явж байсан. Ингэхдээ манай хамгаалалтын албанд гэрээнд заасан үнийн дүнгээр төлбөрөө төлөөд явж байсан... Тус барилгын талбайд 16 ширхэг хяналтын камер байдгаас 6-8 сарын хооронд бүх хяналтын камер ажиллахгүй болж бичлэг хадгалагдаагүй байсан. Үүнийг 9 дүгээр сард манай хамгаалалтын албанаас шаардлага тавьсны дагуу засаж янзалсан..." гэх мэдүүлэг /11 хх-ийн 52-54 дэх тал/,
….ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/001 дугаартай "... Power Dekor загварын паркетан шал, 1006 ширхэг боодол, нэгжийн үнэ 68,250 төгрөг, нийт 68,659,500 төгрөг..." хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо /11 хх-ийн 97 дахь тал/,
Мөрдөгчийн "8 ширхэг болон 50 ширхэг боодол бүхий "Power Dekor" гэсэн бичиглэлтэй эд зүйл зэргийг хохирогч Б.Лхагва-Эрдэнэд хүлээлгэн өгсөн" тухай тэмдэглэл /11 хх-ийн 133-134 дэх тал/,
Иргэн Д.Б-ийн оролцсон таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /11 хх-ийн 135-136 дахь тал/,
Шүүхийн мэдэгдэх хуудас /12 хх-ийн 152 дахь тал/,
Гэрэл зургийн үзүүлэлт /11 хх-ийн 149-155 дахь тал/,
…. ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/002 дугаартай. Барилгын шатны төмөр трубо, 1500м, нэгжийн үнэ 5000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг” хөрөнгийн үнэлгээний тайлан тооцоо /11 хх-ийн 194 дэх тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /12 хх-ийн 22-25 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “шүүгдэгч нарыг “гэм буруутай” гэж дүгнэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч *******,*******,******* нар нь бүлэглэн урьд нь үгсэн тохиролцож тээврийн хэрэгсэл ашиглан агуулга сав, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хэргийг түүнчлэн, шүүгдэгч *******ийн бусдын эд зүйлийг дээрэмдэх гэмт хэрэг мөн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч ******* нь хохирогч Бт учирсан 10,367,500 төгрөгийн хохирлыг *******,******* нараар хувь тэнцүүлэн гаргуулах, хохирогч Б.Э-д учирсан 1,150,450 төгрөгийг төлүүлэх, хохирогч Г.А-д учруулсан 1,165,000 төгрөгийг төлүүлэх, *******,*******,******* нарын бүлэглэн үйлдсэн О.Ц, Ж.Д нарт 1,456,000 төгрөгийг, хохирогч Б.Г-нд 1,182,070 төгрөгийг, хохирогч Д-нд 276,000 төгрөг, хохирогч Ц.Бд 9,333,000, хохирогч Н.Лт 1,304,000 төгрөг, хохирогч Б.Б-д 3,409,280 төгрөг, хохирогч Б.Н-т 2,123,000 төгрөг, хохирогч Б.Х 240,000 төгрөг, хохирогч Бд 3,817,000 төгрөг, хохирогч Б.Б-д, Б.Л нарт 70,477,000 төгрөгийг тус тус гаргуулах. Иргэний нэхэмжлэгч Д-д 300.000, Б-нд 200.000 төгрөг, С.Ц-д 4,200,000 төгрөгийг тус тус *******,******* нараас гаргуулах. Иргэний нэхэмжлэгч З.Б-т 1,500,000 төгрөг, 224,000 төгрөгийг шүүгдэгч Л.Н-гаас гаргуулах саналтай байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгч *******ийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ: “Өмгөөлөгч миний бие Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг, мөн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Л.Пид өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна. Хэрэгт авагдсан баримтаар гэм буруутайд тооцох хангалттай баримт цугларсан бөгөөд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Манай үйлчлүүлэгч нь нотлох баримтуудыг шинжлэн судалсан байгаа. 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хүсэлт гаргаад ******* нь хэдийнээс хэдийг хүртэл цагдан хоригдож байсан бэ гээд миний бие давж заалдах шатны шүүхэд орохоос өмнө цагдан хорих ангид хүсэлт гаргаад хариу нь ирсэн гэтэл манай үйлчлүүлэгчийн цагдан хоригдсон хугацааг буруу тоолсон байсан. Тэгээд манай үйлүүлэгчийг хулгайлсан эд хөрөнгөө амьжиргааны эх үүсвэр болсон гэсэн гэтэл энэ нь тогтоогдохгүй байна. Энэ нь гэмт хэрэг үйлдэх замаар ашиг орлого, өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг тогтвортой залгуулж амьдралын эх үүсвэр болгож гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэл нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт бүх нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоно гэж үзэж оруулж ирсэн гэтэл энд хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна. Тийм учраас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Дараа нь манай үйлчлүүлэгчийн дээрэмдэх гэмт хэргийн талаар бол зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх тул манай үйлчлүүлэгчийн хүндрүүлж оруулж ирсэн байгаа зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчилж өгнө үү. Өмнө энэ байр суурийг илэрхийлээд зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байсан. Гэхдээ давж заалдах шатны магадлал дээр хууль зүйн дүгнэлтээ дутуу хийсэн гэсэн байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгч С.Агийн өмгөөлөгч Д.Март: “Би шүүгдэгч О.Агийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байгаа. Манай үйлчлүүлэгч нь гэм буруу дээрээ маргадаггүй. Манай үйлчлүүлэгч нь*******, ******* нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 15-наас 16-ны шилжих шөнө хохирогч О.Цт 3 хаалга буюу 1,800,000 төгрөгийн хохирол мөн 2023 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-ны шилжих шөнө хохирогч Ж.Д-ад 1,456,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдож байдаг. Иймд О.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутай байна гэж үзэж байна. Манай үйлчлүүлэгч нь өөрт учирсан хохирлыг нөхөн төлсөн байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгч О.Нгийн өмгөөлөгч Ж.Гантулга: “Манай үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай гэсэн хууль зүйн дүгнэлт гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд заасан 5 үйлдэл дээрээ маргадаггүй байгаа. Харин хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болсон гэдэг нь хэрэгт авагдсан бодит байдал дээр нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл амьдралын эх үүсвэр гэдгийг 3 ба түүнээс дээш удаа үйлдэж олсон эд зүйлийг өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн амьдралын эх үүсвэрийг залгуулах өөр бусад үйлдвэр үйлчилгээний санхүүгийн эх үүсвэр болгох зорилготойгоор ашигласан бол гэж хууль тогтоогч тайлбарласан байгаа. 2019 оны 5 дугаар сарын 13-наас 14-ний өдөр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт Б.Бын гэрээс хулгайлсан 28,111,890 төгрөгийг хулгайлан гэмт хэрэгт 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байгаа. 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон.Тэгэхээр харьцангуй удаан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Нөгөө 4 үйлдэл нь бол 2021 оны 11 дүгээр сарын 25-наас 2022 оны 6 дугаар сар хүртэл үргэлжилсэн байна.******* хэлсэн надад бол ямар нэгэн хуулийн этгээд байхгүй байгаа гэсэн. 12 дугаар хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд авагдсанаар*******гийн Хаан банкны хуулгаар гэмт хэргийн замаар олсон зүйлийг гэр бүлийн амьдралын эх үүсвэр болсон нотлох баримт эргэлзээгүй тогтоож чадаагүй байна. Манай үйлчлүүлэгч зуны цагт такси болон барилга дээр ажилладаг гэсэн. Намарт нь самар, жимсэнд явдаг байгаа. Ингэж амьдралаа залгуулж явдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар амьдралын эх үүсвэр болгосныг эргэлзээгүй тогтоосон зүйл байхгүй байна.*******гийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дэх зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж зүйлчлэлийг хөнгөрүүлэх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрээр 1447 тоот шийтгэх тогтоолоор зүйлчлэлийг хөнгөрүүлсэн. 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 285 тоот магадлалаар бол хэргийг хянан шийдвэрлэсэн гэтэл энэ магадлал нь анхан шатны шүүхийн*******-гийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн талаар давж заалдах шатны магадлалд тусгаагүй байгаа. Энэхүү хэрэг нь хэм хэмжээг буруу хэрэглэсэн байна гэдгээр буцсан байгаа. Хохирол төлбөрийн хувьд улсын яллагчийн байр суурьтай ижил байна. 2022 оны 6 дугаар сард авсан 1006 ширхэг паркетын хөрөнгийн үнэлгээний тайлан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Багахангай, Налайх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугааp зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
Шүүгдэгч*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,
Шүүгдэгч*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 , 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч *******,******* нар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 9 дэх тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 10-12 дугаар тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бын өгсөн: "…Тэгээд маргааш нь буюу 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед эхнэр хүүхдүүдтэйгээ хамт бууц дээр очиход бууц дээр байсан гэр амбаар, гараашны цоож эвдэж эд зүйл алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 31 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ц.Д-ийн өгсөн: "...Тэгээд лангуун дээрээ сууж байтал нэг танихгүй залуу "хөөрөг авах уу" гээд ирсэн. Үзтэл Б-гийн алдсан хөөрөг мөн байсан. Урд өдөр нь буюу 2019 оны 5 дугаар сарын 14-ний шөнө Б над руу утсаар залгаад "хөөрөг алдчихсан шүү" гээд содон шинж тэмдгүүдийг нь бүгдийг нь хэлсэн байсан..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 33-34 дэх тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Н.Б-гийн өгсөн: “... Би 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хурганы арьс зардаг лангуун дээрээ зогсож байтал дээлтэй, жанжин малгайтай залууг ирээд “дээл авах уу" гэсэн. …Тэгсэн хурган дотортой эрэгтэй, эмэгтэй 2 ширхэг дээл байсан. ...бэлэн 200,000 төгрөг тоолоод өгсөн…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 36 дахь тал/, Иргэний нэхэмжлэгч С.Ц-ийн өгсөн: "...Тэгээд би дүүгээсээ 1 сая төгрөг аваад нийт 4,200,000 төгрөг бэлэн өгөөд, эмээл авч үлдсэн. 4,200,000 төгрөг бэлэн өгөөд эмээл авсан. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 38 дахь тал/, Гэрч Т.А-лийн өгсөн: "... 2019 оны 5 сарын 14-ний өдөр 15 цагийн үед бид нар хамт очиж үзэхэд хулгай орчихсон байсан" гэх мэдүүлэг /1 хх-ийн 41-43 дахь тал/, Хохирогч Б.Бын гэр, амбаараас алдагдсан эд зүйлсийн жагсаалт /2 хх-ийн 122-123 дахь тал/, Хөрөнгө үнэлгээний “...................” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 01/47 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан тооцоо "...47 төрлийн эд зүйл нийт 28,111,890 төгрөг..." /2 хх-ийн 124-126 дахь тал/, Дамно ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн НД-22-111 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан тооцоо Тоёота Приус 20 маркийн автомашин 9,514,978 төгрөг..." /9 хх-ийн 55-57 дахь тал/,
Шүүгдэгч *******,*******,******* нарын машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь “................” ХХК-ийн гаргасан хүсэлт /6 хх-ийн 75 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх-ийн 81-82 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Цийн өгсөн: "...Тэгээд амралтын газрын хяналтын камерыг шүүж үзэхэд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 02 цаг 55 минутад хоёр хүн хашаа давж орж ирээд 03 цаг 01 минутад хаалгыг аваад гарч байсан. Мөн 03 цаг 08 минутад дахин орж ирээд нэг хаалга аваад 03 цаг 12 минутад хаалга аваад гарч байв. 05 цаг 03 минутад дахин хашаа давж орж ирээд 05 цаг 05 минутад хашаа Дд гарч явж байсан..." гэх мэдүүлэг /6 хх-ийн 92-93 дахь тал/, Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн НД-22-09 дугаартай "...3 ширхэг бүргэд хаалга нийт 1,800,000 төгрөг..." /6 хх-ийн 106-107 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч*******-ийн өгсөн: "...2022 оны 3, 4 дүгээр сард над руу утсаар залгаад "та цагдаагийн хэлтэс дээр ирээд мэдүүлэг өгөх хэрэгтэй байна" гэхээр нь би “яасан юм бэ” гэхэд "таксинд явж байгаад асуудалд орсон" гэж л хэлсэн. Би одоо л*******тай уулзаад хулгайн хаалга ачаад манай хашаанд буулгаад буцаагаад авсныг нь мэдсэн..." гэх мэдүүлэг /6 хх-ийн 143 дахь тал/, Вендо ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 103/022 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, тооцоо "........ УАА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашин 8,563,614 төгрөг..." /9 хх-ийн 33-37 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Д-ын өгсөн: "... 2021 оны 11 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө захаас нь 7 орчим куб /28 ширхэг/ хөөс алга болсон байна..." гэх мэдүүлэг /6 хх-ийн 139-140 дэх тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Ц-ны өгсөн: "...Тэгээд А-гаас асуухад "Н таксинд яваад өгөөч гээд гуйхаар нь таксинд явсан, хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй" гэж хэлсэн. …..... УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, миний тээврийн хэрэгсэл юм. ........ УАК тээврийн хэрэгслийг... А нь Нг "нэр дээрээ машин аваад өгөөч" гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн гэсэн..." гэх мэдүүлэг /6 хх-ийн 142 дахь тал/, Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн НД-22-17 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "... Барилгын дулаалгын хөөс 28 ширхэг нийт 1,456,000 төгрөг..." /6 хх-ийн 154-155 дахь тал/, Вендо ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Н02/022 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, тооцоо "........ УАК улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашин 9,114,750 төгрөг..." /9 хх-ийн 27-31 дэх тал/,
Шүүгдэгч ******* хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 хх-ийн 133 дахь тал/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх-ийн 135-137 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эын өгсөн: "...5-н ханатай монгол гэр, хуучны 2 ширхэг төмөр ор, 1 ширхэг орны матраас, 3х2м хэмжээтэй алтан булаг хивс, мөн орны жижиг 2 ширхэг хивс, 3 ширхэг жижиг дөрвөлжин сандал, эмэгтэй хүний шинэ хүрэн өнгийн дээл, 4 ширхэг гудас, газан плитка, алх, хүрз, жоотуу, лоом, жижиг тогоо, сэнжтэй аяга 2 ширхэг, хоолны таваг 4 ширхэг, 10 метр шар хүрэн өнгийн хулдаас зэрэг эд зүйлүүд алдагдсан юм" гэх мэдүүлэг /3 хх-ийн 141-143 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ба-ын өгсөн: "... 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн .................. байрлах гэрээ эргэх гээд иртэл гэр маань байхгүй болчихсон байсан..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 146-147 дахь тал/, гэрч Б.Б-ын өгсөн: "…Үдээс хойш Н автомашинтайгаа ирээд Птой ярьж байгаад гайгүй гэр юм бол үзэж харахаар болсон. …Би хулгайн эд зүйл гэж огт мэдээгүй. П хэлэхдээ "тэнд өөрөө харуул хийдэг, өөрийнх нь амьдардаг гэр" гээд Нд тавилгануудаа бас өгөөд байсан..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 151-152 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Н-ын өгсөн: "... Тухайн үед гэрийн эзэн гэх П гээд залуу "Хүүхдүүд сургуульд орлоо, мөнгөний хэрэгцээ байна, гялс авчихвал хэрэгтэй байна" гээд байсан. …Гэрийг нь тэр П гэх залуугийн л гэр гэж ойлгосон, хулгайн юм гэж огт мэдээгүй. ..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 153-154 дэх тал/, гэрч Н.Э-ийн өгсөн: "... Тухайн гэрт тавилга гээд байх юм нэг их байгаагүй. Ганц 2 хуучин төмөр ор, жижиг шүүгээ, ширээ харагдаж байсан. Тэгээд гэрээ ачаад жижиг шүүгээ, нэг ор зэргийг автомашин дээр ачаад Налайх руу орсон ба надаас гэр зарсан 350,000 төгрөгөөр авсан. ..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 155-156 дахь тал/, Дамно ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн НА-18-264 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо" ... нийт 1,950,400 төгрөг... /3 хх-ийн 158-159 дэх тал/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хх-ийн 7-13 дахь тал/, хохирогч Г.Агийн өгсөн: "... Тэгээд 2018 оны 8 дугаар сарын сүүлээр...манай гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай ороод мөнгөлөг өнгийн 32 инчийн зурагт, ДДЭШ төхөөрөмж, аккумлятор зэрэг алдагдсан байсан. ..." гэх мэдүүлэг /5 хх-ийн 24-25 дахь тал/, Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01/16 дугаартай үнэлгээний тайлан "... Зурагт 32 инч 400,000 төгрөг, ДДЭШ хүлээн авагч 165,000 төгрөг, аккумлятор 600,000 төгрөг, нийт 1,165,000 төгрөг..." /5 хх-ийн 28 дахь тал/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 хх-ийн 247 дахь тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 хх-ийн 249-250, 7 хх-ийн 1 дэх тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Д-ий өгсөн: "...Манай хүргэн ахын ажиллуулдаг, миний засварчнаар ажилдаг газарт... ирсэн чинь хулгай орчихсон байна. Манай сэлбэгийн дэлгүүрээс Хаолин гэх нэртэй машины моторын 4 литртэй тос 3 ширхэг алдагдсан..." гэх мэдүүлэг /7 хх-ийн 4 дэх тал/, гэрч Ү.Э-ийн өгсөн: "... Шөнө 02 цаг болж байхад ороод ирсэн чинь 2 давхрын сэлбэгийн дэлгүүрийн урд шаттай талын цонх хагарчихсан байсан. …Тэгээд би хяналтын камераа шүүтэл Мааньт, Булганы шоронд танилцсан найз П нь цонх хагалж ороод, 95,000 төгрөгийн үнэтэй 4 ширхэг тос хулгайлаад гарч яваа дүрс бичигдсэн байсан..." гэх мэдүүлэг /7 хх-ийн 6-9 дэх тал/, Дамно ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн БЗД2-22-1447 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "...нийт 368,000 төгрөг..." /7 xx-ийн 11-12 дахь тал/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /7 хх-ийн 33 дахь тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 хх-ийн 35-39 дэх тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Бы өгсөн: "... Би 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлээрээ салхинд гарсан. Тэгээд өнөөдөр гэртээ 17 цаг 40 минутын үед ирэхэд гэрийн хаалга хагас онгорхой байсан. Гэртээ ороод харахад хулгай орсон байдалтай байсан. …” гэх мэдүүлэг /7 хх-ийн 44-45 дахь тал/, Дамно ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн БЗД2-22-1446 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "...нийт 10,623,900 төгрөг..." /7 хх-ийн 62-64 дэх тал/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7 хх-ийн 94 дэх тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 хх-ийн 95-97 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Лын өгсөн: "...2022 оны 02 дугаар сарын 08-нд дунд хүү П-г байшинд орох үед авдар сав цонх онгорхой байна гэж хэлсэн. Ирж үзэхэд цонх нь онгорхой, авдар дотор байсан эд зүйлийг гаргаж орхисон байдалтай байсан. Авдар дотроос 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 4 ширхэг зэс аяга, 36 ширхэг элдсэн хурганы арьс, том өрөөнөөс 32 инчийн шарф загварын зурагт алдагдсан..." гэх мэдүүлэг /7 хх-ийн 108 дахь тал/, Дамно ХХК-ийнн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн СБ2-22-212 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "...нийт 1,304,000 төгрөг..." /7 хx- ийн 120-121 дэх тал/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /7 хх-ийн 144-145 дахь тал/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7 хх-ийн 146 дахь тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 хх-ийн 147-150 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б-гийн өгсөн: "... Манайх Чингэлтэй дүүргийн ...................... тоотод зуслангийн байшинтай ба 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зуслангийн байшиндаа очсон. Тэгтэл байшингийн хаалганы цоож эвдэж хулгай ороод оёдлын машин, идэшний үхэр, хонины мах 6 шуудай, улаан өнгийн хүүхэд хэрэглэдэг жижиг нөүтбүүк, эмэгтэй хүний контас загварын бугуйн цаг, эмэгтэй хүний 1 хос алтан ээмэг, кофе чанагч, зэс домбо, компьютерын дэлгэц, аяллын цүнх зэрэг эд зүйлс алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /7 хх-ийн 166-167 дахь тал/, Дамно ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ЧД2-22-480 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "...нийт 3,409,280 төгрөг..." /7 хх-ийн 178-180 дахь тал/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 хх-ийн 186 дахь тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 хx-ийн 187-190 дэх тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Г-гийн өгсөн: "... Тэгээд би... Баянзүрх дүүргийн ......................тоотод очиход манай байрны гурван цонхны хамгийн урд талын цонх нь онгорхой байсан. …42 инчийн Ская ворд загварын зурагт, богино шар өнгийн булган шуба, эмэгтэй итали хромон гутал, мөн эмэгтэй түрийтэй гутал, 1 ширхэг вино, 2 ширхэг шампанск, 1 ширхэг виски зэрэг зүйл алга болсон..." гэх мэдүүлэг /6 хх-ийн 200-201 дэх тал/, гэрч Д.С-ийн өгсөн "... Би 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хажуу талын айлын Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй залгаад "Г-гийнд хулгай орсон байна" гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /6 хх-ийн 211-212 дахь тал/, Дамно ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн БЗД2-22-651 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "... нийт 2,130,700 төгрөг..." /6 хх- ийн 214-215 дахь тал/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7 хх-ийн 211 дэх тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 хх-ийн 217-220 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Н-ийн өгсөн: "…2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойш эзэнгүй байсан. …32 инчийн Монел брэндийн ЛСД зурагт алдагдсан. …Playstation 3 загварын тоглоом, Кен брэндийн дрилл, цахилгааны кабель, гуулин данх, цар таваг, зэс домбо, шинэ гутал, орны бүтээлэг, хоол хүнсний эд зүйлс, том чемодан, хурган дотортой үстэй дээл зэрэг алга болсон байна." гэх мэдүүлэг /7 хх-ийн 215-216, 230-231 дэх тал/, Дамно ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн СБ2-22-933 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "...нийт 2,123,000 төгрөг..." /7 хx-ийн 239-240 дэх тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 хх-ийн 192-196 дахь тал/, хохирогч Б.Х-ын өгсөн: "... 15 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн БСБ маркийн 39 инчийн зурагт, ЛЖ-Х4 маркийн андройд гар утас зэрэг эд зүйлс алдагдсан байна..." гэх мэдүүлэг /8 хх-ийн 204-205 дахь тал/, Дамно ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн СБ2-22-822 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "... нийт 240,000 төгрөг... /8 хх-ийн 207-208 дахь тал/, Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /8 хх-ийн 226 дахь тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8 хх-ийн 227-230 дахь тал/, хохирогч М.Бын өгсөн: "... Дунд гарын 13 ширхэг мөнгө аяга, манан хөөрөг, зүү ороосон дайлан, зүү ороосон дээлийн хүрэм, суман ташуур, ягаан өнгийн шилепэн малгай зэрэг..." гэх мэдүүлэг /8 хх-ийн 243 дахь тал/, гэрч М.Э-ын өгсөн: "... 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ирэхэд манай хашаанд байх төрсөн ах Бын монгол гэрийн хаалга нь онгорхой, цоож, тав нь байхгүй байсан. …13 ширхэг мөнгөн аяга, зүү ороосон дайлан, хүрэм, хөөрөг зэрэг нь алга болсон байсан..." гэх мэдүүлэг /8 хх-ийн 245-246 дахь тал/, Дамно ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн СБ2-22-898 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "...нийт 3,817,000 төгрөг..." /9 хх- ийн 2-3 дахь тал/,
Шүүгдэгч ******* ганцаараа дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл авсан тэмдэглэл /3хх-ийн 1 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх-ийн 2-5 дахь тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 6-7 дахь тал/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 хх-ийн 8-10 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч*******-ын өгсөн: "...Гэрт цонх хагалаад хүн ороод ирлээ" гэж хэлсэн, ...Нааа руу дайрахаар нь би айсандаа болоод зугтаагаад цонх хагалсан өрөөнд ороод буланд нь нуугдчихсан байтал нөгөө хүн Наыг дагуулаад намайг хайж байгаад олчихсон, тэгээд миний гар утсыг эхлээд шүүрч авахаар нь би уйлж гуйгаад "ахаа гуйж байна, би танд мөнгө өгье л дөө, надад 30,000 төгрөг байгаа" гэж хэлтэл "үгүй, 100,000 төгрөг өг” гэхээр нь "за ахаа цүнхнээсээ аваад өгье, цүнх цаад өрөөнд байгаа" гэтэл тэр өрөө рүү дагуулж явсан, тэгэхдээ Наыг буланд биеэрээ шахаж зогссоноо "чи яасан хөөрхөн юм" гэсэн ... Тэр хүнээс архи бол үнэртэж байсан тэгэхдээ бага зэргийн л согтуу байсан байх гэж бодож байна" гэх мэдүүлэг /3 хх-ийн 19-20 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч Б.Наы өгсөн: "... би орон дээрээ гараад буланд нь шигдээд зогссон тэгтэл нөгөө хүн "гар утсаа өг" гээд зандрангуй хэлэхээр нь би айсандаа болоод тэр хүнд гар утсаа шууд гараа сунгаж байгаад өгчихсөн, энэ үед Н миний дэргэд байсан тул тэр хүн На-ыг "утсаа өг" гэхээр нь Н гар утсаа хойд талдаа нуугаад өгөөгүй, тэгтэл тэр хүн миний орон дээр гуталтайгаа гарч ирээд шууд Н-гыг үсдээд 2-3 удаа угзраад доош нь дарахаар нь би хажуугаас нь “болиоч” гэж орилоод тэр хүнийг мөр лүү нь хажуу талаас нь хоёр гараараа түлхтэл Н-ыг үсдэж байснаа тавьсан чинь Н зугтаагаад гүйж яваад нуугдчих шиг болсон, ..."Ахаа би танд мөнгө өгье, надад 30,000 төгрөг байгаа" гэтэл нөгөө хүн "100,000 төгрөг өг" гэхээр нь Н “за” гээд миний өрөө рүү явсан, миний өрөө рүү явж байхдаа тэр хүн намайг өрөөний буланд шахаж зогссоноо "Чи яасан хөөрхөн юм бэ" гэхээр нь би түлхээд цаашаа явсан, ..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 24-25 дахь тал/, гэрч Н.Гийн өгсөн: "…Н хажуугаар нь гүйж байгаад “авраарай” гээд машины урд суучихсан гэсэн. Тэгтэл төд удалгүй ардаас нь цэнхэр өнгийн цамцтай залуу халаасаа дарсан байдалтай гүйж гарч ирэхээр нь барьчихсан гэж надад хэлж байсан..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 30-31 дэх тал/, гэрч Н.Бгийн өгсөн: "...2020 оны 7 дугаар сарын 17-ны орой 23 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот орохоор гарсан. …На над руу залгаад "аав хурдан ирээч ээ" гээд орилоод байхаар нь буцаагаад залгахад ярихгүй, цаана нь орилоод байсан..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 32-33 дахь тал/, гэрч З.О-гийн өгсөн: "...Тэгтэл танихгүй, бага насны охин дотоожтойгоо, футболктой "туслаарай эгчээ, ахаа" гээд уйлчихсан гүйж ирсэн. …Араас нь үл таних эрэгтэй хүн гүйгээд хүрээд ирсэн ба манай найзын нөхөр нь тэр эрэгтэйг бариад авсан. …Удалгүй цагдаа ирж нэгжээд 1 гар утсыг нь гаргаж ирээд эздэд нь өгчихсөн..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 34-35 дахь тал/, Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн НА-20-138 дугаартай тайлан, тооцоо "2 ширхэг Iphone 6 маркийн гар утас 450,000 төгрөг, кейс 18,000 төгрөг, дэлгэц 40,000 төгрөг, нийт 508,000 төгрөг "/3 хх-ийн 47-48 дахь тал/,
Шүүгдэгч *******, Ж.Б нар бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг болон шүүгдэгч Ж.П нь хохирогч Ж.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мын 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: "... гэтэл Ж.Б гэдэг нь босож ирээд шууд миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Гэнэт л гартаа хутга барьчихсан "дуу гаргавал ална шүү" гээд хутгаа над руу чичилж байснаа архиа үргэлжлүүлээд уугаад суучихсан. ...Тэр үед нь Ж.Быг гартаа хутгатай байсан болохоор нь айсандаа архинаас нь уусан. Тэгээд байж байтал цаана нь сууж байсан нөгөө залуу нь надад "халаасан дахь аа гаргаад ир" гэж хэлсэн. Би айгаад халаасандаа байсан бэлэн 12,000 төгрөгөө гаргаад, өрөөнд байсан ширээн дээр тавьсан. ...нөгөө залуу Ж.Бт хандаж гэнэт л "чи хүн алах нь уу" гэж хэлээд ууж байсан архины шилээр Ж.Бын толгой руу хэд хэдэн удаа цохисон. ...Хэрэв Ж.Б нь хутга гаргаж ирж намайг айлгаж, зодож цохиогүй байсан бол ******* надаас халаасан дахь юмаа гарга гэхэд нь гаргаж өгөхгүй байсан. Хутгыг Ж.Б л гаргаж ирсэн. ... жижиг хар иштэй хутга байсан..." гэх мэдүүлэг /8 хх-ийн 12-13, 165-166 дахь тал/, гэрч Г.Дийн өгсөн: "...Ингээд хаалгаар дотогш ороход өрөөн дотор хэрүүл маргаан, зодоон болсон шинжтэй байсан. Тэгтэл өөдөөс нүүр ам нь битүү цус болчихсон нэг залуу /түрүүний зурагтай лавлагаа дээр байсан Д.М гэх хүн/ сандарч гүйж ирээд "эгчээ та миний амийг аварлаа, сая намайг хутга тулгаж байгаад дээрэмдлээ" гэж хэлээд өрөөнөөс гараад зугтаагаад явчихсан. ..." гэх мэдүүлэг /8 хх-ийн 17 дахь тал/, Гэрч Г.Дийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн гар утсан дээрх гэрэл зураг /8 хх-ийн 91 дэх тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ийн өгсөн: “…Үүнийг нь ахаасаа асуухад "урьд шөнө П хамт архи уучхаад архины шилээр ахыг нь цохиод ийм болгочихлоо" гэж хэлж байсан. "Энэ яавал гэж, П бид хоёр өөрсдөө учраа олчихно" гэж хэлээд ерөөсөө тоогоогүй. Толгойгоо ерөөсөө эмнэлэгт үзүүлээгүй, өөрөөр нь эдгээчихсэн..." гэх мэдүүлэг /8 хх-ийн 169 дэх тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 396 дугаар дүгнэлт /8 хх-ийн 172-173 дахь тал/,
Шүүгдэгч О.Н нь машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бын өгсөн: "...Дээрх шар өнгийн контейнер дотор барилгад ашиглах 1000 орчим хайрцагтай "Power dekor" загварын шалны паркетууд хадгалагдаж байгаад алдагдсан гэдгийг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Мөн манай барилгын талбай дээр ил хадгалагдаж байсан төмөр трубануудаас хэмжээ нь тодорхойгүй нэлээд их дутсан гэдгийг мэдсэн. ... "Эрдэнийн дуулга" хамгаалалтын компани ажил үүргээ биелүүлэхдээ хайнга хандсан асуудлаас болж хулгай гарч манай компанид их хэмжээний хохирол учирсан. …2017 онд харуул хамгаалалтын компанитай гэрээ байгуулахдаа талуудын төлөөлөгч нар барилгын талбайгаар явж бүх контейнер, байшин барилгын зургийг авч тодорхой тэмдэглэл хөтөлж хүлээлцсэн акт үйлдсэн..." гэх мэдүүлэг /11 хх-ийн 9-11 дэх тал/, иргэний нэхэмжлэгч 3.Б-н өгсөн: "...2022 оны 10 дугаар сарын эхээр миний төрсөн дүү болох БолдБ нь залгаж "та 50 боодол хайрцагтай шалны паркетыг 120 ширхэг плитаны хамт хямдхан авах уу" гэж надаас асуусан. ...Сонгинохайрхан дүүргийн .......................... тоотод 50 боодол шалны паркет, 120 ширхэг плита зэргийг ачааны машин дээр ачиж ирээд буулгаад явлаа гэж над руу залгаж хэлсэн..." гэх мэдүүлэг /11 хх-ийн 18-20 дахь тал/,
мөрдөгчийн "Сонгинохайрхан дүүргийн .......................... тоотоос 130х15 хэмжээтэй, 1 хайрцаг дотроо 8 ширхэгтэй, 50 боодол бүхий шалны хавтан"-г хураан авсан тухайн тэмдэглэл /11 хх-ийн 21 дэх тал/, хохирогч Б.Л-ийн өгсөн: "... Улмаар би сэжиг төрөөд гар утсаа гаргаж ирээд цонхоор нь оруулаад зураг дараад харсан чинь тус контейнерт байсан 1006 орчим хайрцаг шалны паркет /1 хайрцаг дотроо 8 ширхэг паркеттай/, 94 хайрцаг блинтус /хэмжээ нь 2000*76*15 мм/, хөнгөн цагаан ховдолтой төмөр 12 хайрцаг 12700мм хэмжээтэй/ тус тус алдагдсан байсан. ...гэх мэдүүлэг /11 хх-ийн 25-26 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн өгсөн: “…Тэр танихгүй залуу манай дэлгүүр дээр ногоон өнгийн портер дээр ачаад ирсэн. Надтай утсаар холбогдож ярьсан залуу надад өөрийгөө "Д" гэж танилцуулсан бөгөөд тэр залуу намхан, туранхай биетэй, бүлтгэр нүдтэй, 30-40 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэр залуугийн надад санал болгосон төмөр трубанууд маш их зэвтэй байсан. Тэгээд 1 метрийг нь 3500 төгрөгөөр бодож надад зарсан. …Үүний дараа Д гэх залуу над дээр дахин 4-5 удаа ирсэн бөгөөд эхний 4 удаад төмөр зэвтэй трубанаасаа надад 100, 100, 300 орчим метрийг өгч надад зарж байсан. Сүүлийн удаад нь буюу 2022 оны 7 дугаар сарын эхээр наадмын өмнө надад 50 хайрцаг "Power Dekor" гэх нэр бүхий шалны паркет зарж байсан. ..." гэх мэдүүлэг /11 хх-ийн 31-33 дахь тал/, иргэний хариуцагч О ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч 3.М-ийн өгсөн: "...Тус барилгын талбайд 16 ширхэг хяналтын камер байдгаас 6-8 сарын хооронд бүх хяналтын камер ажиллахгүй болж бичлэг хадгалагдаагүй байсан. Үүнийг 9 дүгээр сард манай хамгаалалтын албанаас шаардлага тавьсны дагуу засаж янзалсан..." гэх мэдүүлэг /11 хх-ийн 52-54 дэх тал/, А ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/001 дугаартай "... Power Dekor загварын паркетан шал, 1006 ширхэг боодол, нэгжийн үнэ 68,250 төгрөг, нийт 68,659,500 төгрөг..." хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо /11 хх-ийн 97 дахь тал/, Мөрдөгчийн "8 ширхэг болон 50 ширхэг боодол бүхий "Power Dekor" гэсэн бичиглэлтэй эд зүйл зэргийг хохирогч Б.Л-д хүлээлгэн өгсөн" тухай тэмдэглэл /11 хх-ийн 133-134 дэх тал/, Иргэн Д.Б-хийн оролцсон таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /11 хх-ийн 135-136 дахь тал/, А ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/002 дугаартай. Барилгын шатны төмөр трубо, 1500м, нэгжийн үнэ 5000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг” хөрөнгийн үнэлгээний тайлан тооцоо /11 хх-ийн 194 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч ******* нь ганцаараа 10 удаагийн үйлдлээр,*******тай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр,*******,******* нартай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлджээ.
Шүүгдэгч ******* нь ажил хөдөлмөр эрхэлж тогтвортой орлого олж амьдрал ахуйн хэрэгцээ шаардлагаа хангадаг гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хулгайлах гэмт хэргийг 3, түүнээс дээш удаа үйлдэж шийтгүүлж байсан, үргэлжилсэн үйлдлээр хулгайлах үйлдлийг олон удаагийн давтамжтайгаар үйлдэж байгаа байдал зэргээр хулгайлах гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч *******ийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Ж.Бтай үйлдлээрээ санаатай нэгдэж 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 02-оос 03 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо, “М” зочид буудлын 102 тоотод бусадтай хамтран буюу зочид буудлын өрөө андуурч орж ирсэн, хохирогч Д.Мыг Ж.Б нь цохих, хутга тулгах зэргээр “дуу гаргавал ална шүү” гэж айлган сүрдүүлэх үйлдлийг үргэлжилж байх үед нь “халаасандаа байгаа юмаа гарга” гэж илээр, хууль бус шаардлага тавьж түүний 12,000 төгрөгийг дээрэмдэн авч, дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэж прокурор яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хэрэгт авагдсан хохирогч Д.Мын 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: "... Би 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 00 цагийн үед ажлын газрынхантайгаа бөөндөө баяр тэмдэглэж яваад Налайх дүүргийн 2 дугаар хороо, М зочид буудал руу орсон. ... Буудлын гадаа найзтайгаа уулзчихаад буцаад М зочид буудал руу орохдоо өрөө андуураад нэг өрөө рүү орсон. Тэр өрөөн дотор 2 эрэгтэй хүн архи хуваагаад ууж сууж байсан. Тэгээд би “уучлаарай ахаа, би өрөө андуурчихжээ" гэж хэлээд буцаад өрөөнөөс нь гарах гэтэл Ж.Б гэдэг нь босож ирээд шууд миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Гэнэт л гартаа хутга барьчихсан "дуу гаргавал ална шүү" гээд хутгаа над руу чичилж байснаа архиа үргэлжлүүлээд уугаад суучихсан. Тэр хоорондоо надад ууж байсан архинаасаа аягалж өгөөд "уу" гээд хүчээр шахсан. Тэр үед нь Ж.Быг гартаа хутгатай байсан болохоор нь айсандаа архинаас нь уусан. Тэгээд байж байтал цаана нь сууж байсан нөгөө залуу нь надад "халаасан дахь аа гаргаад ир" гэж хэлсэн. Би айгаад халаасандаа байсан бэлэн 12,000 төгрөгөө гаргаад, өрөөнд байсан ширээн дээр тавьсан. …Тэгээд тэр хоёрын хувааж ууж байсан архи нь дуусах гээд иртэл нөгөө залуу Ж.Бт хандаж гэнэт л "чи хүн алах нь уу" гэж хэлээд ууж байсан архины шилээр Ж.Бын толгой руу хэд хэдэн удаа цохисон. Намайг дээрэмдэж цохиж зодон хутгаар айлган сүрдүүлсэн гол хүн нь Ж.Б гэх хүн. ...П гэх залуу нь юунд ч оролцохгүй холоос ганцаараа архиа уугаад хараад байж байсан. ...П гэх залуу энэ хэрэгт ямар нэгэн оролцоогүй. ...намайг өмөөрч түүнийг болиулсан хүн нь байгаа юм. …миний биед халдаж, цохиж зодоогүй. …Ж.Б нь над руу хутга гаргаж ирээд намайг айлгаж сүрдүүлээд, цохиж зодоод байсан учир *******ийн "халаасандаа байгаа юмаа гарга" гэсэн шаардлагыг нь биелүүлэх болсон юм. ... Хэрэв Ж.Б нь хутга гаргаж ирж намайг айлгаж, зодож цохиогүй байсан бол ******* надаас халаасан дахь юмаа гарга гэхэд нь гаргаж өгөхгүй байсан. Хутгыг Ж.Б л гаргаж ирсэн. ... жижиг хар иштэй хутга байсан. …12,000 төгрөгийг ******* гэх залуу нь авсан, маргааш нь эрүүлжүүлэхийн төлбөр өгөхдөө ашигласан байх..." гэх мэдүүлэг /8 хх-ийн 12-13, 165-166 дахь тал/-ээр шүүгдэгч *******ийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Харин хохирогчийн мэдүүлэгт "халаасандаа байгаа юмаа гарга" гэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ үйлдлээрээ Ж.Бтай нэгдэж үйлдсэн гэх үйл баримт тогтоогдож байна. Иймд *******ийн Ж.Бтай бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэх үйлдлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,
Мөн шүүгдэгч ******* нь ганцаараа 2020 оны 7 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх 4 дүгээр гудамжны 710 тоотод байрлах иргэн Н.Бгийн хувийн байшингийн цонхийг хагалан дотогш нэвтрэн орж тухайн байшин дотор байсан насанд хүрээгүй хохирогч*******, Б.На нарын гар утсыг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны 02-оос 03 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо, “М” зочид буудлын 102 тоотод дээрэмдэх үйлдэл төгссөний дараа хамт байсан Ж.Бтай “хутга тулган хүн алах гэлээ” гэх шалтгаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар архины шилээр түүний толгойн хэсэгт цохин халдаж, эрүүл мэндэд нь “толгойн хуйханд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэм буруутайд тус тус тооцсон болно.
Багахангай Налайх дүүргийн прокурорын газраас О.Нд холбогдох үйлдлийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол” гэж тус тус гэмт хэргийн үндсэн шинж, хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.
“Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх нөхцөл байдал нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой ашигласан байхыг ойлгох хууль зүйн шинж юм.
Дээрх шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн гэмт үйлдлийг амьдралынхаа хэвшил болгосон эсэх, цаг хугацааны хувьд харьцангуй тогтвортой үргэлжилсэн эсэх, үйлдлээ байнга хийх арга боломжийг идэвхтэй эрэлхийлэх санаа зорилготой эсэх, гагцхүү дээрх аргаар олсон орлогоороо аж амьдрал, амьжиргаагаа залгуулдаг эсэх зэргийг анхаарвал зохино.
Хэдийгээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг өөртөө зарцуулсан гэх боловч зөвхөн уг орлогыг амьжиргаагаа залгуулах эх сурвалж болгосон гэж дүгнэх боломжгүй, тухайлбал Н нь -2019 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө *******той бүлэглэн ,
-2021 оны 11 сарын 15-16-нд шилжих шөнө болон 2021 оны 11 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө *******,******* нартай бүлэглэн,
-2022 оны 6 сард ганцаараа 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байгааг харьцангуй тогтвортой хугацаанд үргэлжилсэн гэж дүгнээгүй учир шүүх бүрэлдэхүүн*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,*******г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах,үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр,тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.А нь*******, ******* нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гольфийн талбайн ертөнцийн зүгээр урд талд баригдаж байсан зуслангийн байшинд ашиглахаар бэлтгэж байрлуулсан хохирогч Ж.Д-ын өмчлөлийн 4 уут бүхий 2x1 метрийн хэмжээтэй 28 ширхэг дулаалгын хөөсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор ..... УАК улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1,456,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2021 оны 11 дүгээр 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цаг 05 минутын хооронд Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..............” амралтын газрын хашаанд байсан хохирогч О.Цийн өмчлөлийн 3 ширхэг төмөр хаалгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор иргэн Н.Ц-ны /С.Агийн эхнэр/ өмчлөлийн ..... УАА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдэд нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь хулгайлах, болон дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр,*******,*******,******* нар нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг журамлан, шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч *******,*******,******* нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ............... , эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч нар хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байна.
Шүүгдэгч нарын бусдад учруулсан хохирол:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бт нийт 28,111,890 төгрөгийн хохирол учирснаас 17,744,390 төгрөгийн хохирлыг биет байдлаар буцаан олгосон байна. үлдэгдэл төлөгдөөгүй 10,367,500 төгрөгийн хохирлыг шүүгдэгч *******,******* нараас хувь тэнцүүлэн гаргуулах,
хохирогч Ж.Дд учирсан 1,456,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч******* өөрт оногдох төлбөрөө төлж барагдуулсан. Үлдэгдэл 970,666 төгрөгийг шүүгдэгч *******,******* нараас хувь тэнцүүлэн гаргуулах,
хохирогч О.Цт учирсан 1,800,000 төгрөгийн хохирол төлсөн.
хохирогч Ц.Бд 10,623,900 төгрөгийн хохирол учирснаас 1,290,900 төгрөгийг төлсөн, 9,333,000 төгрөгийн хохирол төлөөгүй,
хохирогч Н.Дд 368,000 төгрөгийн хохирол учирснаас 92,000 төгрөгийн хохирлыг биет байдлаар буцаан өгч, 276,000 төгрөгийн хохирол төлөөгүй,
хохирогч Б.Г-д 2,130,070 хохирол учирснаас 948,000 төгрөгийг хохирлыг биет байдлаар буцаан төлсөн, 1,182,070 төгрөгийн хохирол төлөөгүй,
хохирогч Н.Лт 1,304,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй,
хохирогч Б.Бд 3,409,280 төгрөгийн хохирол төлөгдөөгүй,
хохирогч Б.Нт 2,123,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй,
хохирогч Д.Мад 12,000 төгрөгийн хохирол төгрөг төлөгдөөгүй. /нэхэмжлэхгүй гэх/
хохирогч Б.Хд 240,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй,
хохирогч М.Бд 3,817,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй,
насанд хүрээгүй хохирогч Б.Над 508,000 төгрөгийн гар утсыг биет байдлаар буцааж өгсөн.
хохирогч Г.Ад 1,165,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй,
хохирогч Б.Эад 1,950,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй,
иргэний нэхэмжлэгч Ц.Дид 150,000 төгрөг төлөгдөөгүй,
иргэний нэхэмжлэгч Н.Бд 100,000 төгрөг төлөгдөөгүй,
иргэний нэхэмжлэгч С.Цд 2,100,000 төгрөг төлөгдөөгүй байна.
Шүүгдэгч*******гийн үйлдэлтэй холбоотой “.......................” ХХК-нд учирсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодруулбал алдагдсан паркетан шалны тоо хэмжээг ямар баримтад үндэслэн боодлоор тооцож үнэлсэн нь тодорхойгүй ойлгомжгүй байна. Дээрх үйлдэлтэй холбоотойгоор өгсөн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, тус компаниас гаргаж өгсөн баримт зэргийг харьцуулан дүгнэвэл, 1006 ширхэг паркетан шал хулгайд алдагдсан гэж үзэх нь бодит байдалд нийцнэ.
.................. ХХК нь эд хөрөнгийн үнэлгээ /11 хавтас 97 хуудас/ хийхдээ паркетан шалыг 1006 боодлоор тооцож, нэг боодлын үнийг 68,250 төгрөг гэж үзэн 68,659,500 төгрөгийн үнэлгээ тогтоосон нь үндэслэлгүй, паркетан шалыг ширхгээр тооцвол 8 ширхэг паркет 1 боодол болдог бол 1006 ширхэг нь 125.75 боодол болох ба үүнийг 68,250 төгрөгөөр бодоход 8.582.437 төгрөг болж байна. Үүн дээр барилгын шатны трубоны үнэ болох 7,500,000 төгрөгийг нэмж тус компанид учирсан нийт хохирлын хэмжээг 16,082,38437 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.
- хохирогч Б.Бт 5,183,750 төгрөгийн хохирол төлөгдөөгүй.
- хохирогч Ж.Дд 485,333 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.
Шүүгдэгч******* хохирогч О.Цт 600,000 төгрөгийн хохирол, хохирогч Ж.Дд 485,333 төгрөгийн хохирол учирснаас бүгдийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй.
Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******гаас нийт 25.825,520 төгрөг гаргуулж, үүнээс хохирогч “.......................” ХХК-нд 16.082.437 төгрөг, хохирогч Б.Бт 5,183,750 төгрөг, хохирогч Ж.Дд 485,333 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Бт 1,500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Б-эд 224,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Дид 150,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Бд 100,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Цд 2,100,000 төгрөгийг тус тус олгох,
- шүүгдэгч *******оос нийт 30,468,433 төгрөг гаргуулж, үүнээс хохирогч Б.Бт 5,183,750 төгрөг, хохирогч Б.Эад 1,950,400 төгрөг, хохирогч Г.Ад 1,165,000 төгрөг, хохирогч Ж.Дд 485,333 төгрөг хохирогч Б.Гэрэлцолмонд 1,182,070 төгрөг, хохирогч Н.Дд 276,000 төгрөг, хохирогч Ц.Бд 9,333,000 төгрөг, хохирогч Н.Лт 1,304,000 төгрөг, хохирогч Б.Бд 3,409,280 төгрөг, хохирогч Б.Нт 2,123,000 төгрөг, хохирогч Б.Хд 240,000 төгрөг, хохирогч М.Бт 3,817,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Дид 150,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Бд 100,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Цд 2,100,000 төгрөгийг тус тус гаргуулан тус тус олгож, шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасны дагуу шүүгдэгч *******,******* нараас хохирогч Б.Бын гэрээс эд зүйл хулгайлахдаа ашигласан Toyota prius маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 9,514,978 төгрөгийг /9 хх-ийн 5-57 дахь тал/ хувь тэнцүүлэн гаргуулах,
Шүүгдэгч *******,*******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Н.Цы өмчлөлийн ..... УАА ..... УАА Toyota prius маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 8,563,614 төгрөг /9 хх-ийн 64-65 дахь тал/
мөн “................ ” ХХК-ийн эзэмшлийн ..... УАК Toyota prius маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 8,563,614 төгрөг /9 хх-ийн 57-59 дэх тал/-ийг шүүгдэгч *******,*******,******* нараас хувь тэнцүүлэн гаргуулах,
шүүгдэгч*******гаас “.......................” ХХК-ийн эд зүйлийг хулгайлах үйлдэлдээ ашигласан улсын дугаар, өнгө гэрчилгээний дугаар тодорхойгүй Hyundai porter маркийн машины үнэ болох 6,300,000 төгрөгийг /12 хх-ийн 72-73 дахь тал/ тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч*******, С. А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй байна.
- Харин шүүгдэгч ******* нь хохирогч Б.Эын гэрийг хулгайлах гэмт хэрэгт Д.М, Б.Б нар хамтран оролцсон талаар мэдүүлсэн боловч энэ мэдүүлэг нь гэрч Б.Б-ын өгсөн: "...2018 оны 8 дугаар сард... Налайх дүүргийн 1 дүгээр хороонд явж байгаад би Птой тааралдсан. Тухайн үед "хөдөөгөөс дөнгөж орж ирлээ, гэрээ зарчихмаар байх юм, гэр худалдаад авчихаар таних хүн байна уу, мөнгөтэй хүнд хямдхан зарчихмаар байна, чи хямдхан авахгүй юм уу” гээд намайг шалаад байсан. …Үдээс хойш Н автомашинтайгаа ирээд Птой ярьж байгаад гайгүй гэр юм бол үзэж харахаар болсон. Тэгээд Налайх дүүргийн 1 дүгээр хороо Туулын гүүрний орчимд байсан барьчихсан гэр дээр очсон. Тэгэхэд "манай гэрт саяны үерээр нэлээн ус ороод ирж" гээд яриад байсан. Ингээд цагаан тумбочка байсныг гэрээс гаргаж тавиад, гэрээ буулгаж ачаад Нын эгчид нь зарсан. …Би хулгайн эд зүйл гэж огт мэдээгүй. П хэлэхдээ "тэнд өөрөө харуул хийдэг, өөрийнх нь амьдардаг гэр" гээд Нд тавилгануудаа бас өгөөд байсан..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 151-152 дахь тал/,
гэрч Д.Мы өгсөн: "... ******* бид хоёр 2019 оны 4 сарын эхээр Өмнөговь аймгийн ............. сумын малчин Б гэх айлд хотоос ирж сар гаран хугацаанд ямааг нь хөлсөөр самнасан юм. Эхлээд эр ямааг нь самнаж дуусаж байхад манай аав өнгөрөөд П бид хоёр хот руу буцаж яваад 7 хоноод эргэж Б-ынд ирж үлдсэн ямааг нь самнаж дуусгаад 5 сарын 09-ний өдөр ажлаа дуусгаад Улаанбаатар хот руу автобусаар буцсан. Хот ороод нэг хоёр хоноод бичиг баримтаа хөөцөлдөхөөр би Баянхонгор аймаг руу явсан. ******* буудалд унтаад үлдсэн. Тэгээд би аймагт байж байгаад сая 7 сарын 01-ний өдөр хотод буцаж ирсний дараа ******* 07 сарын 02-ны өдөр надтай ирж уулзсан. Түүнээс хойш П бид хоёр шөнө хамт хоноод хааяа уулзалдаад байж байсан. Өчигдөр Өмнөговийн цагдаагаас Пийг барьж авахад нь би хамт байсан. ... ******* Б-ын гэрээс эд зүйлс хулгайлсан үндэслэлээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсаныг надад одоогоос 2 хоногийн өмнө нь дуулгасан. Би тэрийг өмнө нь мэдээ ч үгүй байсан. Уг нь тэр Б гэдэг айлын хүмүүс их сайн хүмүүс байсан. Бид хоёр тэдний малчин нь болно, цаашдаа тэднийд ажиллана гэж ярьдаг байсан. ...П хот руу явахдаа цүнхэндээ ноолуур авч явсныг мэдэж байсан. Тэр ноолуурыг Б ах өөрөө өгсөн гэж П надад хэлсэн. Би түүнийг ноолуур хулгайлсныг мэдээгүй. Б ах өгсөн юм байна гэж ойлгосон. Хэдэн кг ноолуур авсныг би мэдээгүй. 400 гаран мянган төгрөг боллоо гээд надад П мөнгө өгч байсан. Би тэр мөнгийг нь унааны зардал чирэгдэлд зарцуулаад дууссан. ..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 169-170 дахь тал/ зэргээр түүний хамтран амьдрагч Д.М, Б нар гэмт хэрэгт хамтран оролцсон гэх мэдүүлэг нь няцаагдаж байна.
Мөн 2021 оны 11 дүгээр 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цаг 05 минутын хооронд Налайх дүүргийн ....... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..........” амралтын газрын хашаанд байсан хохирогч О.Цийн өмчлөлийн 3 ширхэг төмөр хаалгыг, Ж.Бтай үйлдлээрээ санаатай нэгдэж буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 02-оос 03 цагийн орчимд Налайх дүүргийн ....... дугаар хороо, “М” зочид буудлын 102 тоотод хохирогч Д.Мын 12,000 /Арван хоёр мянга/ төгрөгийг дээрэмдсэн, дээрэмдэх үйлдэл төгссөний дараа хамт байсан Ж.Бтай “хутга тулган хүн алах гэлээ” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар архины шилээр түүний толгойн хэсэгт цохин халдаж, эрүүл мэндэд нь “толгойн хуйханд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн цаг хугацааг яллах дүгнэлт дээр нэг өдөр үйлдсэнээр бичсэн байгааг зөвтгүүлэхээр шинжлэн судлуулсан болно. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн үйлдэл дээрээ маргаагүй бөгөөд тухайн үйл явдал болсон камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр дээрх гэмт хэргүүд нь нотлогдож байгаа бөгөөд хохирогч Д.Мын 12,000 /Арван хоёр мянга/ төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийн зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд гомдол мэдээллийг 2021 оны 11 сарын 16-ны өдрийн 04 цаг 50 минутад хүлээн авсан байна./хэргийн 8 хавтас, 9 хуудас/ Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ******* нь 2021 оны 11 дүгээр 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цаг 05 минутын хооронд Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..........” амралтын газрын хашаанд байсан хохирогч О.Цийн өмчлөлийн 3 ширхэг төмөр хаалгыг, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны 02-оос 03 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хороо, “М” зочид буудлын 102 тоотод хохирогч Д.М-ын 12,000 төгрөгийг дээрэмдсэн болох нь тогтоогджээ. Харин яллах дүгнэлтэд нэг цаг хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цаг 05 минутын хооронд гэж буруу бичигдсэн байгааг дурдаж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар нийт эдлэх ялыг 12 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих ангид элдүүлэх, түүний цагдан хоригдсон 3 жил 7 сарыг эдлэх ялаас нь хасах саналтай байна. Шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.1, 2.4 дахь заалтад зааснаар 4 жил 2 сарын хугацаанд хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид элдүүлэх, цагдан хоригдсон 1 жил 1 сар 13 хоногийг эдлэх ялаас нь хасах саналтай байна. Шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1, 2.4 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид элдүүлэх, цагдан хоригдсон 5 сар 2 хоногийг эдлэх ялаас нь хасах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж хэргийг хугацаа дуустал хэргийн хамт хадгалах, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй” гэв.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ: “Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн улсын яллагч хорих ял оногдуулахдаа 12 жил 3 сар хорих ял оногдуулж байна гэтэл энэ хуулийг зөрчиж байна. мөн Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэсэн. Гэтэл манай үйлчлүүлэгчийг ямар үндэслэлээр хүндрүүлж байгааг хэлсэнгүй. Учир Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинж болгон заасан бол эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэж заасан байгаа. Манай үйлчлүүлэгчийн эрүүгийн хариуцлага нь хүндрүүлж зүйлчилсэн байгаа тул хүндрүүлж яллаж байгаад нь санал нийлэхгүй байна. Манай үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Манай үйлчлүүлэгч нь хохирол төлбөрөө хэсэгчлэн төлж байсан байгаа үүнийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Дэглэмийн хувьд хаалттай хорих ангид гэдэгтэй санал нэг байна. Манай үйлчлүүлэгчийн цагдан хоригдсон хоног нь 15 хоног зөрүүтэй бодогдсон байгаа. Би цагдан хоригдож байхад нь очиж уулзсан байгаа гэтэл манай үйлчлүүлэгч би мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байхад яагаад хамгийн дээд хэмжээнд өгсөн бэ, надад 9 жилээс хэтрүүлэхгүй хаалттай хорих ангид хорих ялыг оногдуулах саналыг гаргаж байна гэж хэлсэн” гэв.
Шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Д.Март: Манай үйлчлүүлэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байгаа. Тэгээд өөрийнх нь хувийн байдлыг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах ялыг 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасан 2023 оны 11 дүгээр сарын хүртэл нийт 185 хоног цагдан хоригдсон байна. Үүнийг түүний эдлэх ялаас хасаж өгнө үү. Улсын яллагчаас гаргасан дэглэмийн хувьд маргах зүйлгүй гэв.
Шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Ж.Гантулга: “Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 17.2 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 4 жил нээлттэй дэглэмийн хорих ял оногдуулах санал гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулна гэж заасан байдаг. Манай үйлчлүүлэгч нь 4 хүүхэд, эхнэртэйгээ хамт амьдардаг. Гэтэл улсын яллагч манай үйлчлүүлэгчийн өмнөх 4 удаагийн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан байна.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Манай үйлчлүүлэгч нь 4 удаагийн ял шийтгэлээ эдэлж дууссан байгаа. Энэ байдлаа харгалзан үзээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа. Гэмт хэргийн улмаар учирсан хохирлоо тодорхой хэмжээнд төлж барагдуулсан байгаа. Цаашид гарах хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Үүнийг харгалзан үзээд улсын яллагчийн гаргасан саналаас хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Манай үйлчлүүлэгчийн цагдан хоригдсон 4 хоногийг нь өмнө нь буруу тооцоолсон байна. Үүнийг зөв тооцож өгнө үү. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 580 хоног хоригдсон байна” гэв.
Шүүх шүүгдэгч*******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, шүүгдэгч *******,******* нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ээр хүндрүүлэх нөхцөлд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 , 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жил хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 , 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугааp зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жил 1 сар хорих ял,
шүүгдэгч О.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 , 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 4 жил хорих ял,
шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2.2 дугаар дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
шүүгдэгч******* нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 184 хоног,
шүүгдэгч ******* 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 6 сарын 09 хүртэл 327 хоног, 2020 оны 7 дугаар сарын 20-ноос 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 218 хоног, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл 107 хоног, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 59 хоног, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 655 хоног, нийт цагдан хоригдсон 1366 хоног,
шүүгдэгч******* нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 57 хоног, 2021 оны 7 дугаар сарын 01-нээс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 107 хоног, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 416 хоног, нийт цагдан хоригдсон 580 хоног байна.
Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна. Шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Багахангай, Налайх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт О-ийн Пид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон
- Багахангай, Налайх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт О-ийн Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан,мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт О-ийн П-ийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, үйл ажиллагаа явуулах зориулалтай, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,
- ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт О-ийн Н-г үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт С-ын А-г хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 /долоо/ жил хорих ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял,
шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жил хорих ял дээр
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил хорих ял,
- Эрүүгийн хуулийн, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн *******-ийн нийт эдлэх ялыг 10 /арав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч*******-д оногдуулсан 4 жилийн хорих ял, шүүгдэгч*******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******гийн цагдан хоригдсон 580 хоног, шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон нийт 1366 хоног, шүүгдэгч*******гийн цагдан хоригдсон 184 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******гаас нийт 25,825,520 төгрөг гаргуулж, үүнээс хохирогч “.......................” ХХК-нд 16,082,437 төгрөг, хохирогч Б.Бт 5,183,750 төгрөг, хохирогч Ж.Д-д 485,333 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Б-т 1,500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Б-д 224,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Д-д 150,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Б-д 100,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Ц-д 2,100,000 төгрөгийг тус тус олгож,
- шүүгдэгч *******оос нийт 32,818,833 төгрөг гаргуулж, үүнээс хохирогч Б.Бт 5,183,750 төгрөг, хохирогч Б.Эад 1,950,400 төгрөг, хохирогч Г.Ад 1,165,000 төгрөг, хохирогч Ж.Д-д 485,333 төгрөг, хохирогч Б.Г-д 1,182,070 төгрөг, хохирогч Н.Д-д 276,000 төгрөг, хохирогч Ц.Бд 9,333,000 төгрөг, хохирогч Н.Лт 1,304,000 төгрөг, хохирогч Б.Б-д 3,409,280 төгрөг, хохирогч Б.Н-т 2,123,000 төгрөг, хохирогч Б.Х-д 240,000 төгрөг, хохирогч М.Бт 3,817,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Д-д 150,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Б-д 100,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Ц-2,100,000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох улсын дугаар болон арлын дугаар тодорхойгүй Тоёота Приус 20 маркийн автомашины үнэлгээ болох 9,514,978 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******оос 4,757,489 төгрөг, шүүгдэгч*******гаас 4,757,489 төгрөгийг гаргуулж,
- Н.Ц-ы өмчлөлийн ..... УАА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины үнэлгээ болох 8,563,614 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******оос 2,854,538 төгрөг,*******гаас 2,854,538 төгрөг,*******гаас 2,854,538 төгрөгийг гаргуулж,
- .................... ХХК-ийн эзэмшлийн ..... УАК улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашины үнэлгээ болох 9,114,750 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******оос 3,038,250 төгрөг,*******гаас 3,038,250 төгрөг,*******гаас 3,038,250 төгрөгийг гаргуулж,
- мөн хөлсөлсөн гэх улсын дугаар, өнгө гэрчилгээний дугаар тодорхойгүй Hyundai porter маркийн машины үнэ болох 6,300,000 төгрөгийг шүүгдэгч*******гаас тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******,*******,******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.ХАТАНЦЭЦЭГ
Д.ШИНЭХҮҮ