Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128/шш2022/0181

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н ХХК

Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Нэхэмжлэлийн шаардлага: 1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ-ний 1.6-д Гэрээний хавсралт дахь Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнэ"-ийг баримтлаагүй,.., 2.2.1-д ...хавсралт 1-д заасан баримтлах үнээс багагүй үнээр...,, 2.4-т ... гэрээний хавсралт 1-д заасан үнийг баримтлан ...", 3.2-т ... Гэрээний хавсралт 1-д зааснаас багагүй үнээр ..." гэж заасан хэсгүүдийг болон Гэрээний хавсралт 1-ийг бүхэлд нь тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ-ний улмаас учирсан хохирол 900,000,000 /есөн зуун сая/ төгрөгийг гаргуулах,

3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ-ний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Эрдэнэцогт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар /хх-2, 210-р хуудас/ тодруулсан байх ба, Үүнд:

1.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ-ний 1.6-д Гэрээний хавсралт дахь Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнэ"-ийг баримтлаагүй,..,

2.2.1-д ...хавсралт 1-д заасан баримтлах үнээс багагүй үнээр...,,

2.4-т ... гэрээний хавсралт 1-д заасан үнийг баримтлан ...",

3.2-т ... Гэрээний хавсралт 1-д зааснаас багагүй үнээр ..." гэж заасан хэсгүүдийг болон Гэрээний хавсралт 1-ийг бүхэлд нь тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

1.2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ-ний улмаас учирсан хохирол 900,000,000 /есөн зуун сая/ төгрөгийг гаргуулах,

1.3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ-ний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагуудыг гарган тус тус маргаж байна.

Хэргийн нөхцөл байдлын талаар:

2. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 101 дүгээр тогтоолыг баталсан байх, уг тогтоолын зорилгыг Олон улсад шинэ коронавирус (Covid-19)-ийн халдвар дэгдсэний улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хилийн хязгаарлалт тавьсантай холбогдуулан ноолуурын салбарыг дэмжих гэж тодорхойлжээ.

Уг тогтоолын 1 дүгээр заалтаар ноолуур бэлтгэхэд зориулан 300.0 (гурван зуу) хүртэл тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай, зээлдэгч 3 хувийн хүү төлөх нөхцөлөөр олгох, түүхий эд барьцаалах, зээлдэгчийн бонд болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдан авах замаар санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг судалсны үндсэн дээр Хөгжлийн банкны болон арилжааны банкны эх үүсвэрээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх талаар арга хэмжээ авахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд;

тогтоолын 2 болон 3 дахь заалтаар Түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 200.0 (хоёр зуун) тэрбум төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгох зээлийн хүүгийн зөрүүд олгох 30.0 (гучин) тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Түүхий эдийн нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах арга хэмжээг тухай бүр нь авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тус тус даалгаж шийдвэрлэсэн байна.

3. Хариуцагчаас Засгийн газрын 101 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэхэмжлэгч НХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01121 дугаар Бодлогын гэрээ-г байгуулсан байх ба, гэрээний зүйлийг ...ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, экспортыг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээлээр 2020 онд ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, арга зүйн удирдамж, чиглэлээр хангахтай холбогдон талуудын хооронд үүсэх харилцаа, хамтын ажиллагааг зохицуулна гэж мөн гэрээний 1.1 дэх хэсэгт тодорхойлжээ.

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлан маргаж байна. Үүнд:

4.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ-ний 1.6-д Гэрээний хавсралт дахь Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнэ"-ийг баримтлаагүй,..,

2.2.1-д ...хавсралт 1-д заасан баримтлах үнээс багагүй үнээр...,,

2.4-т ... гэрээний хавсралт 1-д заасан үнийг баримтлан ...",

3.2-т ... Гэрээний хавсралт 1-д зааснаас багагүй үнээр ..." гэж заасан хэсгүүдийг болон Гэрээний хавсралт 1-ийг бүхэлд нь тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд

...хариуцагч яам нь Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон, өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн,аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагааг явуулж, маргаан бүхий гэрээгээр орон нутгаас худалдан авах ноолуурын доод үнийг тогтоож, зах зээлд шударгаар үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хязгаарлаж, манай компанийг алдагдалтай үнээр ноолуур худалдан авахыг тулгасан, малчид буюу ноолуур худалдагч нарт давуу байдал олгосон, худалдан авагчийн зүгээс бага үнээр худалдан авахгүй байхыг тулгаж гэрээ байгуулсан, зах зээлийн бодит үнээс өндрөөр ноолуурын үнийг тогтоосон зэрэг гэрээний холбогдох хэсгийн заалтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.2, 55.1.4, 55.1.5, 55.1.6, 55.1.7, 55.1.12-т зааснаар илт хууль бус гэх;

4.2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ-ний улмаас учирсан хохирол 900,000,000 /есөн зуун сая/ төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд ...ноолуурын худалдах зах зээлийн бодит үнэ ханш нь хөдөө аж, ахуйн бирж дээрх арилжааны явцад тогтдог байхад Бодлогын гэрээ-ний илт хууль бус холбогдох заалтуудын улмаас манай компани зах зээлийн бус, өндөр үнээр ноолуур худалдан авч хохирсон, бидний зүгээс яамны тулгасан шахалтад орж, түүний тогтоосон өндөр үнээр ноолуур худалдан авсан, гэвч зах зээлд тогтсон үнээр нь борлуулж онц их хэмжээний буюу үнийн зөрүүгээс нийт 900.000.000 төгрөгийн алдагдал хүлээсэн гэх;

4.3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ-ний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд ...гэрээний 2.2-т зааснаар яам бидний худалдан авсан ноолуур тус бүрийн үнийг хөнгөлттэй зээлээр шууд шилжүүлж төлөхөөр байсан боловч нийт худалдан авсан ноолуураас бага үнийг төлсөн буюу яам гэрээний үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэх агуулгаар тус тус тайлбарлан маргаж байна.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-д ...Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, 5 дугаар зүйлийн 2-д ...Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална... гэсэн заалтыг зөрчиж үнэ тогтоох замаар өмчлөгчийн эрхэд халдсан, 5 дугаар зүйлийн 3-д Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно... гэснээр хуулиар гадуур Засгийн газрын тогтоол зэрэгт ямар ч байдлаар НХХК-ийн эрхэд халдах эрх байхгүй байхад үнэ тогтоох замаар халдсан гэж үзэж байгаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө... гэснийг зөрчсөн.

Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д аливаа этгээд хувийн аж ахуй эрхлэх эрхтэй гэж заасан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хууль бус захиргааны гэрээний заалтуудаар эрхэд халдаж хохирол учруулсан. Өрсөлдөөний тухай хуулийн 13.2-т Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 13.2.4-т бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн, 13.2.7-т аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн шийдвэр гаргахыг хориглосон заалтыг мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зөрчсөн. Зөрчсөн хэлбэр нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ-ний буюу захиргааны гэрээнд орон нутгаас худалдан авах ноолуурын үнийг хууль бусаар тогтоосноор тогтоогдож байна.

Ингэж Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөнөөр шударгаар өрсөлдөж үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлаж, мөн тухайн салбарт ноолуур худалдан авах боломжтой компаниудад ямар нэгэн үнийн хязгаарлалт, шалгуур тавихгүйгээр ноолуур худалдан авахад нь зориулж зээл олгож, ялгавартай нөхцөл байдал буюу давуу байдлыг бий болгож нөхцөл байдлыг хязгаарласан. Үүний улмаас хохирол учирсан.

Өөрөөр хэлбэл, аж ахуй эрхлэгчээс зах зээлд худалдан авч борлуулж байгаа бараа бүтээгдэхүүн буюу ноолуурын үнийн өсөж буурах үйл явц нь зах зээл дэх эрэлт нийлүүлэлтээс хамаарах ерөнхий зарчимтай. Уг гэрээний үнийг талууд буюу худалдагч худалдан авагч талууд харилцан тохиролцож тогтоох ёстой.

Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нь Бодлогын гэрээ байгуулахаас өмнө 2020 онд Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн өмнө Монгол Улсын нийт малчдад хандан ноолуурын үнийг зах зээлийн зарчмаар бус төрөөс тогтоосон уг үнээс бага үнээр худалдахгүй байхыг худалдан авагчийн зүгээс бага үнээр авахгүй байхыг тулгаж гэрээ байгуулсан.

Үүнийгээ яамныхаа цахим хуудсаар зарлаж, ярилцлага нийтэлсэн байдаг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд амаараа дээрх зүйлсийг хэлсэн байдаг боловч яг тушаал дээрээ үнийг тогтоо гэсэн заалт тусгаагүй байдаг. Төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын 101 тоот тогтоолын үүрэг даалгаврыг хангуулах зааварчилгаа өгсөн. Гэтэл төрийн нарийн бичгийн дарга яамыг төлөөлж гэрээ байгуулахдаа Бодлогын гэрээ-ний 1.6, 2.1.1, 2.4, 3.2, мөн хавсралт 1-д худалдан авах зах зээлийн доод үнийг тогтоож өгснөөрөө Монгол Улсын үндсэн хуулийн холбогдох заалт болон Өрсөлдөөний тухайн хуулийн 13 дугаар зүйлд заасныг бодит байдал дээр зөрчсөн.

Улмаар НХХК нь ноолуураа худалдаж аваад эргүүлэн боловсруулах ажиллагаа явуулсан боловч алдагдал хүлээсэн. Яагаад гэвэл зах зээлийн бус үнээр зарсан. Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Засгийн газарт тавьдаг тайландаа нийт 44 аж ахуй нэгжид 110 гаран тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, 3-4 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийг төлсөн гэсэн байдаг. Гэтэл 44 аж ахуйн нэгжээс 5 аж ахуйн нэгжтэй Бодлогын гэрээ байгуулаад ноолуур худалдан авах доод үнийг тогтоосон. Үлдсэн 39 аж ахуйн нэгж ямар ч шалгуургүйгээр банкнаас 3 хувийн хүүтэй зээл аваад манай нэхэмжлэгч компанитай өрсөлдсөн, холбогдох банкнуудаас ирсэн тайлбар мэдлээллүүд дээр бүгд 65 000 төгрөгөөс доош үнээр ноолуур авсан. Тэрнээс дээш үнээр аваагүй. Тэгэхээр зах зээл нь юу байсан бэ гэхээр эрэлт нийлүүлэлт зохицуулж байгаа худалдаж авсан бусад компаниудын үнээр мөн хөдөө аж ахуйн биржид бүтээгдэхүүнээ өгснөөр үнэ тогтоож байгаа юм.

Үүний дундаж үнэ нь 65 000 төгрөгөөс хэтрээгүй. Энэ зөрүү нь алданги болж байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэлд дурдагдаад байгаа гэрээний холбогдох заалтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.2, 55.1.4, 55.1.5, 55.1.6, 55.1.7, 55.1.12-т тус тус заасны дагуу илт хууль бус байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлтэй байна.

Бодлогын гэрээний үнэ тогтоосон шийдвэрийн улмаас НХХК ноолуур худалдан авсан. Худалдан авсан ноолуурын зөрүү нь өөрөө эргүүлээд зах зээл дээр борлуулах гэхэд худалдаж авсан үнээрээ эсвэл үнэ нэмэн зарах боломжгүй болсон. Хэдэн төгрөгөөр зарах нь та бүхний эрх хэмжээний асуудал гэж хариуцагч тал хэлж байгаа боловч худалдаж авах зах зээлийн үнэд нөлөөлнө гэдэг чинь өөрөө шударга бус өрсөлдөөнийг бий болгоод эцэст нь энэ компанийг зах зээл дээр өрсөлдөж чадах уу үгүй юу гэдэг нөхцөл байдал бий болгоод байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийт худалдан авсан ноолуураа худалдан авсан болон илүү үнээр нь зарах боломжгүй байгаа учраас Хөдөө ахуйн биржийн арилжааны арилжаалагдсан бараа түүхий эдийн тодорхойлолт 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн баримтаар хэдэн төгрөгөөр худалдах боломжтойг тодорхойлсон. Үүний үнийн зөрүү хохирол 900 000 000 (есөн зуун сая) төгрөгийг нэхэмжилж байгаа юм.

Гурав дахь нэхэмжлэлийн шаардлага буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар Бодлогын гэрээний 2.2-т заасан үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлж тухайн үед худалдан авсан ноолуур тус бүрийн үнийг хөнгөлөлттэй зээлээр малчдад шууд шилжүүлж төлөхөөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний заалтаа биелүүлээгүй. Нийт худалдан авсан ноолуураас бага үнийг төлсөн. Энэ ямар баримтаар нотлогдож байгаа вэ гэхээр хавтаст хэрэгт авагдсан прокурорын тогтоолоос харж болно. Тогтоолд тус компани 36311 кг ноолуурыг 3,086,435,000 төгрөгөөр авсан. Үүнээс 36250 кг ноолуурыг 80,000 төгрөгөөр буцааж худалдан борлуулсан. Зээлээр нийт 76 000 кг ноолуур худалдан авсан.

Бодлогын гэрээний дагуу Капитрон банкаас 2,3 тэрбум төгрөг авснаас 431,000,000 төгрөгийг өөрийн хөрөнгөнөөс малчдад төлж, 38 өрхийн 332,195,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар төлж барагдуулж чадаагүй байна. Яам нийт худалдаж авсан ноолуурынхаа үнийг л малчдад шилжүүлэх үүрэгтэй байсан. 2,300,000,000 төгрөгийг шилжүүлж байна гэдэг чинь 763,195,000 төгрөгийн төлбөрийг шилжүүлээгүй байна. 5 сарын 21-нд Бодлогын гэрээг үндэслэн гэрээ байгуулан 5 сард 332,195,000 төгрөгийг малчдын дансад шилжүүлж үлдэгдэл үүргээ биелүүлсэн.

431,000, 000 төгрөгийг НХХК шилжүүлсэн хэвээрээ байгаа. Гэрээгээр бүх ноолуурын үнийг шилжүүлэх ёстой байсан боловч энэ хэмжээгээр яам үүргээ биелүүлээгүй. Илт хууль бус шийдвэр гаргасан. Малчдын ноолуурын үнийг яамны зүгээс тодорхой хэмжээгээр шилжүүлээд үлдэгдлийг компани төлсөн тул тухайн үйлдлийг хууль бус байсныг тогтоолгох бус тухайн эс үйлдэхүй өөрөө хууль бус байсныг тогтоосноороо 431,000,000 төгрөгийг дутуу шилжүүлсэн нь нэхэмжлэгч компанийн эрхийг зөрчсөн байна гэж үзэж байна гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 101 дүгээр тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гэрээ байгуулах тухай 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн а/115 дугаар тушаал, ХХААХҮЯ, Сангийн яам, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ноолуур бэлтгэлийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийн зардлыг санхүүжүүлэх гэрээ-г тус тус үндэслэн Бодлогын гэрээ байгуулсан. Бодлогын гэрээ-ний нийтлэг үндэслэлд Ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээлээр 2020 онд ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, арга зүйн удирдамж, чиглэлээр хангахтай холбогдон талуудын хооронд үүсэх харилцаа, ажиллагааг зохицуулах гэж заасан.

Энэхүү гэрээг байгуулахдаа аж ахуй нэгжүүдийн хүсэлтийг үндэслэн гэрээ байгуулсан. Уг гэрээний салшгүй хэсэг хавсралтууд байсан. Хавсралтад орон нутгаас ноолуур худалдан авах доод үнийг 1 дүгээр хавсралтаар баталсан. Банкны зээлийн шаардлага хангасан тухай бичгийн баримтыг хангах шаардлагыг 2 дугаар хавсралт, аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг 3 дугаар хавсралт, аж ахуйн нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээг 4 дүгээр хавсралт, ноолуур бэлтгэлийн төлөвлөгөөг 5 дугаар хавсралтад тусгасан байсан. 3 дугаар хавсралтын дагуу НХХК хүсэлтээ өгсөн байдаг. Өнөөдөр гаргаж байгаа нэхэмжлэлдээ бидэнд үнийг тулгасан, санаатайгаар өндөр үнээр ноолуур худалдан авах арга хэмжээг яам зохион байгуулсан мэтээр ярьж байна.

Гэтэл үнэндээ гэрээний салшгүй хэсэг болох хавсралтад энэ компанийн албан ёсны хүсэлтүүд байдаг. Энэ хүсэлтэд бүх нөхцөл, үнийн дээд болон доод хязгаарыг хүлээн зөвшөөрч байна гэх хүсэлтийг өгөөд өгснийхөө дараа гэрээ байгуулсан байгаа. Үүний нэг жишээ нь 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хавсралтаар тогтоосон үнийг хүлээн зөвшөөрч байна, Хөгжлийн банкинд уламжилж өгнө үү гэсэн хүсэлтийг гэрээний хавсралтаар хүргүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд компанийн тавьсан хүсэлтийг үндэслэн хоёр тал гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож гэрээ байгуулсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хоёрдугаар шаардлагын тухайд үнийн зөрүүг салбар хариуцсан төлөөлөгч ярьсан. Биржийн үнээр худалдаалагдсан. 85 000, 60 000 төгрөгийн зөрүүг ярьсан. 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулаад 4 дүгээр сарын 23-ны өдөр ноолуур худалдан авсан. Баримтууд хавтаст хэрэгт байгаа. Эдгээр баримтуудаас харахад Нгэрээнд заагдсан үнээр ноолуур худалдан авсан гэдэгтэй маргах зүйл байхгүй. 80,000 60,000 гэх үнийн зөрүү Улсын Их хурлын 32 дугаар тогтоолд заасан 20,000 төгрөгийн зөрүү үнэ байгаа.

Зөрүүг харилцагчийн дансанд хийхдээ хасаж хийсэн. Ноолуурын бирж дээр худалдаалагдсан гэх үнэ нь 2020 оны 09 дүгээр сард гаргах гэж байсан үнэ. Тухайн үед 6 сард ямар үнээр борлуулж байсан гэдгийг тухайн компани өөрөө мэдэж байсан. Яагаад Бодлогын гэрээ-нд бүс бүсээр нь үнийг тогтоож өгсөн бэ гэхээр тухайн бүсэд ноолуур ямар үнэтэй байгааг бүсчилсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр сайд нь хэвлэл мэдээллээр үнийг нь зарласан гэж хэлж байна. Үүнтэй маргах зүйл байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласан. Ийм үнээр гэрээ байгуулах гэж байгааг аж ахуйн нэгж мэдэж байсан. Тэгээд хүсэлтээ ирүүлснээр дагуу Бодлогын гэрээ байгуулагдсан.

2.3 тэрбум төгрөгийн зээлийн асуудлын тухайд зээлийг яам өгөөгүй банк өгсөн. Банк шийдвэрлэж өгөхдөө тухайн аж ахуйн нэгж ямар шаардлага шалгуурыг хангасан бэ гэдгийг судалж үзсэн байдаг. Судалж үзсэн баримтууд Хөгжлийн банкаас ирүүлсэн бичиг дээр хүртэл байдаг. НХХК Хөгжлийн банкны хуулийн зарим заалтыг хангаагүй байна гэсэн албан бичиг байдаг. Уг албан бичгийг аваад Бодлогын газар хөгжлийн банкинд явуулах бичиг хоцорсон байна. Тиймээс дахин бичиг хүргүүлж өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн. Удаа дараагийн хүсэлтийг хүлээж аван яамнаас банкнуудад бичиг явуулсан. Банк тус бүрээс ирүүлсэн баримт хавтаст хэрэгт байгаа.

Өмнөх шүүх хуралдаанд нотлох баримтаар судлуулсан. НХХК-ийн 2.3 тэрбум төгрөгийн зээлийн тухайд банк судалж үзсэний хүрээнд зээлийг олгосон. Хэдэн төгрөгийн зээл авах хүсэлтээ бол яаманд ирүүлсэн. Хүсэлтийнх нь дагуу банкнуудад уламжилсан. Иймд хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Гурав дахь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эс үйлдэхүй байсан болохыг тогтоолгох гэж хэлж байна. Бодлогын гэрээний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж хэлж байна. Уг гэрээний дагуу яамнаас Хүүгийн хөнгөлөлтийг яамнаас банкинд төлөх үүргээ биелүүлж ажилласан. Аж ахуй нэгж харин 3 хувийн хүүгээ төлсөн байх ёстой. Энэ баримтуудаа НХХК-ийн зүгээс шүүхэд ирүүлээгүй байна. Төлсөн эсэхийг бид мэдэх боломжгүй байна. Энэ шаардлага үндэслэлгүй байна. Яамны зүгээс ноолуурын зөрүү мөнгийг банкинд төлсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ-ний 1.6-д Гэрээний хавсралт дахь Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнэ"-ийг баримтлаагүй,..,

2.2.1-д ...хавсралт 1-д заасан баримтлах үнээс багагүй үнээр...,

2.4-т ... гэрээний хавсралт 1-д заасан үнийг баримтлан ...",

3.2-т ... Гэрээний хавсралт 1-д зааснаас багагүй үнээр ..." гэж заасан хэсгүүдийг болон Гэрээний хавсралт 1-ийг бүхэлд нь тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хүрээнд дараахь үйл баримтууд тогтоогдож байна.

2. Монгол Улсын Засгийн газраас Олон улсад шинэ коронавирус (Covid-19)-ийн халдвар дэгдсэний улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хилийн хязгаарлалт тавьсантай холбогдуулан ноолуурын салбарыг дэмжих зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 101 дүгээр тогтоолыг баталсан байх, уг тогтоолын 1 дүгээр заалтаар ноолуур бэлтгэхэд зориулан 300.0 (гурван зуун) хүртэл тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай, зээлдэгч 3 хувийн хүү төлөх нөхцөлөөр олгох, түүхий эд барьцаалах, зээлдэгчийн бонд болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдан авах замаар санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг судалсны үндсэн дээр Хөгжлийн банкны болон арилжааны банкны эх үүсвэрээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх талаар арга хэмжээ авахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд, тогтоолын 2 болон 3 дахь заалтаар Түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 200.0 (хоёр зуун) тэрбум төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгох зээлийн хүүгийн зөрүүд олгох 30.0 (гучин) тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Түүхий эдийн нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах арга хэмжээг тухай бүр нь авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тус тус даалгаж шийдвэрлэжээ. /хх-1, 47-р хуудас/

3. Монгол Улсын Засгийн газрын дээрх 2020 оны 101 дүгээр тогтоолын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Гэрээ байгуулах эрх олгох тухай А/115 дугаар тушаалыг гарган, ...ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах, боловсруулах үйлдвэрт ажиллагсдын ажлын байрыг хадгалах, экспортыг дэмжих зорилгоор Монгол улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр ноолуурын бэлтгэлд зориулан олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх гэрээ болон аж ахуйн нэгжтэй Бодлогын гэрээ байгуулахыг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид зөвшөөрч шийдвэрлэсэн байна. /хх-1, 48-р хуудас/

4. Үүний дараа Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Монгол Улсын хөгжлийн банкны ТУЗ-ийн захирлын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 200403/01/093, 3/28, 32 дугаарын Ноолуур бэлтгэлийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийн зардлыг санхүүжүүлэх гэрээ байгуулагдсан байх ба, гэрээгээр ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, малчдын орлогыг тогтвортой байлгах, экспортыг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээлээр 2020 онд ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид Хөгжлийн банкны эх үүсвэрээр жилийн 3 хувийн 1 жилийн хугацаатай шууд болон арилжааны банкаар дамжуулан олгох зээлийг санхүүжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах-аар заажээ. /хх-1, 49-52-р хуудас/

5. Улмаар өмнөх 2, 3, 4-т хэсгүүдэд дурдсан Монгол улсын Засгийн газрын 2020 оны 101 дүгээр тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Гэрээ байгуулах эрх олгох тухай А/115 дугаар тушаал, Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Монгол Улсын хөгжлийн банкны ТУЗ-ийн захирлын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 200403/01/093, 3/28, 32 дугаарын Ноолуур бэлтгэлийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийн зардлыг санхүүжүүлэх гэрээ-г болон Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар бүлгийг тус тус үндэслэн хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нэхэмжлэгч НХХК-ийн хооронд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ /хх-1, 61-63-р хуудас/ байгуулагдсан байх ба, гэрээний Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнэ гэх хавсралт 1-д Хэнтий аймгаас худалдан авах ноолуурын доод үнийг 105,000 төгрөг, Дундговь аймгаас худалдан авах ноолуурын доод үнийг 85,000 төгрөг байхаар тус тус заасан байна. /хх-1, 64-р хуудас/

6. Нэхэмжлэгч нь хариуцагчтай дээрх Бодлогын гэрээ-г байгуулахдаа Хэнтий, Сүхбаатар, Дундговь зэрэг 8 аймгийн малчдаас нийт 200000 килограмм /цаашид кг гэж товчлох/ буюу 200 тн ноолуур бэлтгэх, уг 200 тн ноолуурыг бэлтгэхэд шаардлагатай 20 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг авах хүсэлтийг Хөгжлийн банкинд уламжлуулах тухай албан бичгүүдээр хандсан болох нь НХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №20/088 /хх-1, 68-р хуудас/, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 20/41 дүгээр албан бичиг /хх-1, 66-р хуудас/, мөн өдрийн НХХК-ийн орон нутгаас бэлтгэх түүхий эд бэлтгэлийн явц, төлөвлөгөө /хх-1, 67-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

7. Нэхэмжлэгч НХХК-ийн хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ-г (цаашид Бодлогын гэрээ гэж товчлох) захиргааны гэрээ мөн эсэх болон, нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Баянмөнх, Хэрлэн, Мөрөн сумдаас, Дундговь аймгийн зарим сумаас нийт 76,000 кг ноолуурыг, нэг килограммыг 85,000-105,000 төгрөгөөр худалдан авч бэлтгэсэн зэрэг хэргийн оролцогчдын маргаагүй асуудлуудад шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгчээс гагцхүү Бодлогын гэрээ-ний зарим заалтын холбогдох хэсгийг буюу 1.6-д Гэрээний хавсралт дахь Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнэ"-ийг баримтлаагүй,..,

2.2.1-д ...хавсралт 1-д заасан баримтлах үнээс багагүй үнээр...,,

2.4-т ... гэрээний хавсралт 1-д заасан үнийг баримтлан ...",

3.2-т ... Гэрээний хавсралт 1-д зааснаас багагүй үнээр ..." гэж заасан хэсгүүдийг болон Гэрээний хавсралт 1-ийг бүхэлд нь, тодруулбал өмнөх 5, 6 дахь хэсгүүдэд дүгнэсэн үйл баримтаар тогтоогдсон малчдаас ноолуур худалдан авах доод үнийг тогтоосон хэсгүүдийг тус тус бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн, аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байхад хууль зөрчин, малчдаас худалдан авах үнийг хатуу, зах зээлийн үнээс өндрөөр тогтоож, нэхэмжлэгчийн зах зээлд шударгаар үйл ажиллагаа явуулах нөхцлийг хязгаарласан, алдагдалтай үнээр ноолуур худалдан авахыг тулгасан, малчид буюу ноолуур худалдагч нарт давуу байдал олгосон гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж байна.

9. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно гэж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна, 55.1.1-д захиргааны гэрээ хууль, ...зөрчсөн гэж заасан байна.10. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д "аж ахуй эрхлэгч" гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг, 4.1.4-д "өрсөлдөгч" гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчийг ойлгохоор тус тус хуульчлан тодорхойлсон байх ба, хариуцагчаас нэхэмжлэгчтэй байгуулсан Бодлогын гэрээ-ний Хавсралт 1-ээр Хэнтий аймгийн малчдаас ноолуур худалдан авах доод үнийг 105,000 төгрөгөөр, Дундговь аймгийн малчдаас ноолуур худалдан авах доод үнийг 85,000 төгрөгөөр тус тус тогтоосон нь Өрсөлдөөний тухай 13.2-т Төрийн захиргааны байгууллага, ... хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 13.2.4-т бараа бүтээгдэхүүний үнийг ..., эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн, 13.2.7-т аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн гэж заасныг тус тус зөрчин, улмаар нэхэмжлэгчийн ноолуурыг нь худалдан авсан Хэнтий, Дундговь аймгийн мал аж ахуй эрхлэгч малчин иргэд, бусад ноолуур бэлтгэдэг аж ахуй нэгжид давуу байдал олгосон, нэхэмжлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөн ноолуурыг зах зээлийн үнээр худалдан авч бэлтгэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:

11. Хариуцагчаас Олон улсад шинэ коронавирус (Covid-19)-ийн халдвар дэгдсэний улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хилийн хязгаарлалт тавьсантай холбогдуулан ноолуурын салбарыг дэмжих зорилгоор маргаан бүхий Бодлогын гэрээ-г нэхэмжлэгч НХХК-иас гадна Жавхлантговь инвестмент ХХК, Сайхантөмөрт ХХК, Далай одод трейд ХХК, АМЭ трейд ХХК /хх-2, 73-76, 80-83, 91-94, 99-102-р хуудас/ гэх 4 хуулийн этгээдтэй байгуулсан байдаг.

12. Ноолуур хөтөлбөрийн хүрээнд 3 хувийн хөнгөлөлттэй зээлд нэхэмжлэгч болон Бодлогын гэрээ байгуулсан дээрх 4 хуулийн этгээдээс гадна, 39 аж ахуй нэгж хамрагдсан ба, эдгээр 39 аж ахуйн нэгж нь Монгол улсын Хөгжлийн банкнаас шууд болон арилжааны банкаар дамжуулан 3 хувийн хүүгийн хөнгөлөлтэй зээлийг авахдаа хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай Бодлогын гэрээ байгуулалгүй буюу гэрээгээр тогтоосноос доошгүй үнээр малчдаас ноолуур худалдан авах болзол шаардлагагүйгээр авсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ...44 аж ахуйн нэгжээс 5 аж ахуйн нэгж босго үнийг хүлээн зөвшөөрсний 1 нь НХХК байсан гэх тайлбараар /хх-2, 215-р хуудас/ болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцад 2021 оны хагас жилийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан-д ...Хөгжлийн банкны эх үүсвэрээр ноолуур бэлтгэлд зориулан нийт 300.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэг жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр 44 аж ахуйн нэгжид 104 тэрбум төгрөгийг ....олгосон /хх-2, 116-р хуудасны арын нүүр/ гэж тусгагдсан байгаагаар тус тус тогтоогдож байна.

13. Нөгөөтэйгүүр Бодлогын гэрээ байгуулахгүйгээр зээл авсан хуулийн этгээдүүд нь Бодлогын гэрээ-ний Хавсралт 1-ээр аймгуудаас худалдан авах ноолуурын доод баримтлаагүй, уг хавсралтаар тогтоосон үнээс бага, өөрөөр хэлбэл зах зээлд тогтсон үнээр малчдаас ноолуур худалдан авч, бэлтгэсэн байдаг.

Тухайлбал ******* ХК нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас 40,000,000,000 төгрөгийн ноолуур бэлтгэлийн зээлийг авч, 654,485.6 кг түүхий ноолуур бэлтгэсэн нь Монгол Улсын Хөгжлийн банкны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2/741 дүгээр албан бичиг, хавсралтаар /хх-2, 173-177-р хуудас/, улмаар ******* ХК нь ноолуурын нэг кг-ийн үнийг /нэгж үнэ/ Бодлогын гэрээ-ний Хавсралт 1-д заасан үнээс бага үнээр буюу Хэнтий аймгаас худалдан авах ноолуурын доод үнэ нэг кг-ыг 105,000 төгрөгөөр тогтоосон байхад, нэг кг ноолуурыг 55,200 төгрөгөөр, Дундговь аймгаас худалдан авах ноолуурын доод үнэ нэг кг-ыг 85,000 төгрөгөөр тогтоосон байхад, кг-ыг 56,000 төгрөгөөр, Сэлэнгэ аймгаас худалдан авах ноолуурын доод үнэ нэг кг-ыг 85,000 төгрөгөөр тогтоосон байхад, кг-ыг 56,000 төгрөгөөр гэх зэргээр аймгуудаас ноолуур худалдан авах доод үнийг тогтоосон Хавсралт 1-ээр тогтоосноос бага үнээр, өөрөөр хэлбэл зах зээлд тогтсон үнээр худалдан авсан нь ******* ХК-ийн 2020 оны түүхий эд бэлтгэлийн мэдээлэл гэх хавсралтаар /хх-2, 178-р хуудас/ тус тус тогтоогдож байх ба, нэхэмжлэгчээс ноолуурын дундаж үнэ нь 65 000 төгрөгөөс хэтрээгүй, яам хатуу үнэ тогтоож ноолуурын үнэ өсөж буурах үйл явц нь эрэлт, нийлүүлэлтээс хамаарах зарчмыг гажуудуулсан гэж маргасан нь үндэслэлтэй байна.

14. Маргаан бүхий Бодлогын гэрээ-ний тухайд гэрээний нэг тал захиргааны байгуулага байх, гэрээ бичгээр байгуулагдсан байх хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан бөгөөд уг гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар бүлгийг үндэслэн байгуулсан байна. Иймээс талууд гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож байгуулснаас үл хамааран хуульд тодорхой, ойлгомжтойгоор хориглосон хязгаарлалтыг зөрчсөн бол уг гэрээ илт хууль бус болохоор байх тул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ...нэхэмжлэгчид үнийг тулгасан, яам санаатайгаар өндөр үнээр ноолуур худалдан авах арга хэмжээг зохион байгуулсан зүйлгүй, гэрээний 1 дүгээр хавсралтаар баталсан орон нутгаас ноолуур худалдан авах доод үнийг НХХК-ийн хүлээн зөвшөөрч байна гэх хүсэлтийг үндэслэн хоёр тал харилцан тохиролцож байгуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан үндэслэлгүй байна.

15. Өмнөх 12, 13 дахь хэсэгт тогтоогдсон үйл баримтыг дүгнэвэл хариуцагч яам нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т бараа бүтээгдэхүүний үнийг ..., эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн, 13.2.7-т аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагааг төрийн захиргааны байгууллагаас явуулахгүй байх хориглосон зохицуулалтыг зөрчин, Бодлогын гэрээ-ний Хавсралт 1-ээр аймгуудаас худалдан авах ноолуурын доод үнийг тогтоон, улмаар нэхэмжлэгчийн ноолуурыг нь худалдан авч, бэлтгэсэн Хэнтий, Дундговь аймгийн зарим мал аж ахуй эрхлэгч малчин иргэдэд болон ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд давуу байдал олгосон, нэхэмжлэгч хуулийн этгээдийн зах зээлд тогтсон үнээр ноолуур худалдан авч, өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ-ний Хавралт 1-ийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаас нэхэмжлэгч НХХК-д хамаарах, тодруулбал нэхэмжлэгчийн ноолуур худалдан авсан Хэнтий, Дундговь аймгуудад холбогдох ноолуурын доод үнийг 105,000, 85,000 төгрөгөөр хэсгийг, мөн гэрээний 1.6-д Гэрээний хавсралт дахь Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнэ"-ийг баримтлаагүй,.., 2.2.1-д ...хавсралт 1-д заасан баримтлах үнээс багагүй үнээр..., 2.4-т ... гэрээний хавсралт 1-д заасан үнийг баримтлан ...", 3.2-т ... Гэрээний хавсралт 1-д зааснаас багагүй үнээр ..." гэж заасан гэрээний зарим заалтын холбогдох хэсгүүдийг тус тус Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэсэгчлэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

16. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаан бүхий Бодлогын гэрээ-ний Хавралт 1 болон хавсралтаар тогтоосон ноолуурын үнэтэй холбоотой зарим заалтын холбогдох хэсгүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.4, 55.1.5, 55.1.6, 55.1.7, 55.1.12 дахь хэсгүүдэд зааснаар илт хууль бус болно гэж тайлбарлан маргасан нь үндэслэлгүй.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д захиргааны гэрээ илт хууль бус болох тохиолдлуудыг хуульчилсан бөгөөд, мөн зүйлийн 55.1.2-т заасан захиргааны гэрээгээр зохицуулагдахгүй харилцааг зохицуулсан гэж заасныг захиргааны гэрээгээр зохицуулахгүйгээр бусад хэлбэрээр тодруулбал захиргааны актаар зохицуулахаар хуульчилсан харилцааг зохицуулан байхаар, 55.1.4-т заасан захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан гэдгийг захиргааны байгууллага өөрийн хариуцсан ажил үүрэг болон харьяалах нутаг дэвсгэрийн гадна оршин үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулах эсхүл өөрийн харьяалалын нутгаас гадна эрх зүйн харилцаа үүсгэн гэрээ байгуулсан тохиолдлыг, 55.1.5-д захиргааны байгууллага захиргааны гэрээнд хэрэгжүүлэх боломжгүй зүйлийг амласан гэснийг захиргааны байгууллага хийж гүйцэтгэх боломжгүй зүйл амласан байхыг, 55.1.6-д захиргааны байгууллага гэрээний талуудаас хууль зөрчсөн зүйл шаардсан гэснийг гэрээний талаас эрх зүйн хэм хэмжээний эсрэг зүйл шаардсан байхыг, 55.1.7-д илэрхий алдаатай, хор уршиг бүхий гэж заасныг онц хүнд алдаатай, үр дагавар бүхий бөгөөд тэр нь илт мэдэгдэж байхыг, 55.1.12-д талууд ноцтой төөрөгдөлд орсон, хууран мэхэлсэн, хүчинд автсан гэдгийг гэрээний агуулгын талаар эсхүл гэрээг байгуулахдаа түүний эрх зүйн үр дагаврын талаар андуурсан, мэхлэгдсэн, айлган сүрдүүлэгдсэн байх тохиолдлыг тус тус ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй маргаан бүхий гэрээний хавсралт, гэрээний зарим заалтын холбогдох хэсгүүд нь дээрх илт хууль бус болох тохиолдлуудад хамаарахгүй байна гэж дүгнэлээ.

17. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ-ний улмаас учирсан хохирол 900,000,000 /есөн зуун сая/ төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь ...ноолуурын худалдах зах зээлийн бодит үнэ ханш нь хөдөө аж ахуйн бирж дээрх арилжааны явцад тогтдог байхад Бодлогын гэрээ-ний илт хууль бус хавсралт болон холбогдох заалтуудын улмаас манай компани зах зээлийн бус, өндөр үнээр ноолуур худалдан авч хохирсон, бидний зүгээс яамны тулгасан шахалтад орж, түүний тогтоосон өндөр үнээр ноолуур худалдан авсан, гэвч эргээд зах зээлд тогтсон үнээр нь борлуулж онц их хэмжээний буюу үнийн зөрүүгээс нийт 900,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн гэх агуулгаар тайлбарлан маргаж байх ба энэхүү шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох гэж зааснаар үндэслэдэг.

Дээрх шаардлагын хүрээнд дараахь үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

18. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ-ний дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас ноолуур бэлтгэх зориулалтаар хөнгөлттэй зээл хүсч, Хөгжлийн банкнаас 2,300,000,000 төгрөгийн хөнгөлттэй зээлийг Капитрон банкнаар дамжуулан нэхэмжлэгчид олгосон ба, нэхэмжлэгчийн нийт худалдан авч бэлтгэсэн 76000 кг ноолуураас 2,300,000,000 төгрөгийн үнийн дүнд дүйцэх ноолуурын үнийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ-ний 3.1, 3.3 дахь хэсэгт заасны дагуу малчдын дансанд шууд шилжүүлэх замаар малчдад ноолуурын үнийг төлсөн үйл баримттай хэргийн оролцогчдоос маргахгүй болно.

19. Харин нэхэмжлэгч нь өөрийн бэлтгэсэн 76000 кг ноолуураас 3 хувийн хүүгийн хөнгөлөлттэй зээлээр үнэ нь төлөгдөөгүй үлдсэн 36311 кг ноолуурыг Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортлох зорилгоор 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөдөө аж ахуйн бирж Төрийн өмчит ХХК-иар 15631 кг ноолуурыг 937,860,000 төгрөгөөр буюу 1 кг ноолуурыг 59,999 төгрөгөөр, 20680 кг ноолуурыг 1,282,160,000 төгрөгөөр буюу 1 кг ноолуурыг 62000 төгрөгөөр тус тус арилжаалсан болох нь 7747, 7748 дугаартай Хөдөө аж ахуйн биржээр арилжигдсан бараа, түүхий эдийн тодорхойлолт-оор /хх-3, 72-73-р хуудас/ тогтоогддог, ийнхүү арилжаалсан ноолуурын үнийн зөрүүгээс 900.000.000 төгрөгийн алдагдал хүлээсэн гэж тайлбарлан маргаж байна.

20. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна, мөн зүйлийн 11.1.2-т захиргааны гэрээ гэж зааснаас үзвэл захиргааны гэрээ нь захиргааны үйл ажиллагаанд хамаарч байна.

Өмнөх хэсэгт шүүхээс нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ-ний Хавсралт 1-ийн Хэнтий, Дундговь аймгуудад холбогдох ноолуурын доод үнийг 105,000, 85,000 төгрөгөөр хэсгийг болон, мөн гэрээний Хавсралт 1-тэй холбогдох заалтуудын зарим хэсгийг илт хууль болохыг тогтоож шийдвэрлэсэн, энэ тохиолдолд нэхэмжлэгчээс илт хууль бус Бодлогын гэрээ-ний хавсралт болон гэрээний илт хууль бус холбогдох заалтуудын улмаас буюу захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох гэж заасны дагуу шаардах эрхтэй гэж үзнэ.

21. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд ...900,000,000 төгрөгийн нэхэмжлэлд малчидаас авсан 85,000 төгрөг, биржээр арилжсан 60,000 төгрөгний зөрүү гэж ярьж байна. Бирж ноолуурыг худалдаж аваад байгаа асуудал биш. Бирж тухайн түүхий эдийг гаалиар гаргахад нь хураамж авахын тулд тухайн өдрийн ханшаар тооцдог дүн юм гэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...биржийн худалдаж авсан үнэ биш, Хятадад эхлээд 400 юаниар зарахаар гэрээ хийсэн, дараа нь 300 юан ч болоод байна уу, ноолуур зарсан төлбөрөө авч чадаагүй, Хятад компанитай шүүхэд маргаантай байгаа /хх-3, 63-р хуудас/ гэх агуулгатай тайлбарыг тус тус гаргаж байгаагаар, нэхэмжлэгчийн Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортлосон 36311 кг ноолуурын үнэ төлөгдөөгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгч нь 36311 кг ноолуурыг 1 кг-ыг 60000-62000 төгрөгөөр буцаан зарж борлуулсан гэж үзэх үндэслэлгүй, нөгөөтэйгүүр нэгэнт 36311 кг ноолуурын төлбөр тооцоо нь хийгдээгүй нөхцөлд ноолуурын ханшийн зөрүүнээс 900,000,000 төгрөгийн шууд хохирол учирсан үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна, 104.4-т Нөхөх олговрын хэмжээний талаар маргаан гарвал захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан байх ба, нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортолсон 36311 кг ноолуурын төлбөр тооцоо хийгдсэний дараа, Хэнтий, Дундговь аймгаас 105,000-85,000 төгрөгөөр худалдан авсан ноолуурыг үнийн зөрүүг буюу хохирлоо тооцоолон гаргаж, илт хууль бус Бодлогын гэрээ-ний Хавсралт 1-ийн улмаас учирсан хохирлоо иргэний хэргийн шийдвэрлүүлэхээр нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

22. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар Бодлогын гэрээний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд, нэхэмжлэгчээс ...гэрээний 2.2-т зааснаар яам бидний худалдан авсан ноолуур тус бүрийн үнийг хөнгөлттэй зээлээр шууд шилжүүлж төлөхөөр байсан боловч нийт худалдан авсан ноолуураас бага үнийг төлсөн буюу яам гэрээний үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан тайлбарлан маргадаг, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Бодлогын гэрээ-ний 2.2-т заасан үүргээ яамнаас зохих ёсоор биелүүлж хүүгийн хөнгөлөлтийг банкинд төлсөн. Иймээс энэ шаардлага үндэслэлгүй гэх агуулгаар татгалзлаа тайлбарлан маргасан.

Маргаан бүхий Бодлогын гэрээ-ний 2.2-т Дараах шаардлагыг хангасан аж ахуйн нэгжийн гэрээний 1.4-т заасан зээлийн хүүгийн хөнгөлөлтийг банканд шилжүүлнэ Үүнд:, 2.2.1-д Аж ахуйн нэгж нь энэхүү гэрээгээр тохиролцсон хавсралт 1-т заасан баримтлах үнээс багагүй үнээр ноолуур худалдан авсан байх гэж, мөн гэрээний 1.4-т Зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх гэрээний дагуу Хөгжлийн банкнаас олгох үндсэн зээлийн хүү (12 хувь)-ийн 9 хувийн хүүг Яам санхүүжүүлэх ба үлдсэн 3 хувийг аж ахуйн нэгж хариуцна гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий Бодлогын гэрээ-ний Хавсралт 1-д заасан үнээр 76000 кг ноолуур бэлтгэсэн, ингэхдээ Хэнтий аймгаас 1 кг ноолуурыг 105,000 төгрөг, Дундговь аймгаас 1 кг ноолуурыг 85,000 төгрөгөөр тус тус худалдан авсан үйл баримт өмнө нэгэнт тогтоогдсон бөгөөд хэргийн оролцогчдоос энэ асуудлаар маргаагүй, иймээс Бодлогын гэрээ-ний 2.2.1-д ...гэрээгээр тохиролцсон хавсралт 1-т заасан баримтлах үнээс багагүй үнээр ноолуур худалдан авсан байх гэж заасан шаардлагыг нэхэмжлэгчээс хангасан гэж үзэх үндэслэлтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан ба, хариуцагч нь нэхэмжлэгчид Хөгжлийн банкнаас 2,3 тэрбум зээл олгосноос үл хамааран нэхэмжлэгчийн бэлтгэсэн 76.000 кг ноолуурын үнэд ноогдох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг олгох үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хууль бус эс үйлдэхүй болохоор байна.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нэхэмжлэгч НХХК-тай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ-ний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.4, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 104 дүгээр зүйлийн 104.4, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.4, 13.2.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримлан нэхэмжлэгч НХХК-ийн хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ-ний гэрээний Хавралт 1-ийн Хэнтий, Дундговь аймгуудаас худалдан авах ноолуурын доод үнийг 105,000, 85,000 төгрөгөөр тогтоосон хэсгийг, мөн гэрээний 1.6-д Гэрээний хавсралт дахь Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнэ"-ийг баримтлаагүй,.., 2.2.1-д ...хавсралт 1-д заасан баримтлах үнээс багагүй үнээр..., 2.4-т ... гэрээний хавсралт 1-д заасан үнийг баримтлан ...", 3.2-т ... Гэрээний хавсралт 1-д зааснаас багагүй үнээр ..." гэж заасан хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, Бодлогын гэрээ-ний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эс үйлдэхүй нь хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, үлдэх хэсэг болох Бодлогын гэрээ-ний Хавралт 1-ийн Хэнтий, Дундговь аймгаас бусад аймагт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ-ний улмаас учирсан хохирол 900,000,000 /есөн зуун сая/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.4-т зааснаар нэхэмжлэгч НХХК нь хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар илт хууль бус Бодлогын гэрээ-ний улмаас учирсан хохирлоо иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.