Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 1240

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Õýðãèéí èíäåêñ 135/2021/00429/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... баг, ... хороолол, ... тоотод оршин суух, ... овогт Г.О-ын íýõýìæëýëòýé

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... тоотод оршин суух, ... овогт О.С,

 

 Хариуагч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... байр, ... тоотод оршин суух, ... овогт О.А нарт холбогдох,

 

“55,330,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Батжаргал /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгч Г.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.О миний бие нь 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр миний биетэй уулзаж 10 айлын орон сууц барихаар барилгын материал оруулж ирсэн гээд Олон улсын худалдааны төвийн ойролцоо газар үзүүлээд энэ барилгын суурийг хийгээд өгөөч гэж хэлээд надаар суурийн ажлыг хийлгэсэн. О.С нь барилгын суурийн ажлаа хийлгэчихээд ажлын хөлс, орон сууц ч өгөөгүй учир бидний хооронд маргаан үүссэн. Суурь хийсэн ажлын хөлс нь 8,330,000 төгрөг болсон бөгөөд одоо хүртэл өгөгдөөгүй байна. Мөн О.С нь дээрх зүйлүүдийг надад үзүүлээд чи нэр дээрээ зээл аваад өгвөл энэ барилгуудаа бүгдийг нь босгох хэрэгтэй байна гэж гуйсан. Би тэр үед түүний танилцуулсан газар барилгын материалыг хараад ажил хэрэгч үйл ажиллагаа явуулж байгаа хүн юм байна гэж бодож итгэж зээл авахад нь тусалж болох юм гэж хэлсэн. О.С нь нэг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулж надаар “Б.з” ББСБ-аас 30,000,000 төгрөгийн зээл авахуулсан. Энэ мөнгөний 10,000,000 төгрөгийг би авч хэрэглсэн. 20,000,000 төгрөгийг О.С авч хэрэглэсэн. ББСБ-аас авсан зээлийг бид өөр өөрсдийн авсан мөнгөний хэмжээгээр төлөх талаар ярилцаж тохиролцсон. Гэтэл О.С нь өөрийн авсан 20,000,000 төгрөгийн зээлээ огт төлөөгүй учраас “Б.з” ББСБ нь намайг шүүхийн эвлэрүүлэн зуучлалын газар дуудаж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гээд 47,000,000 төгрөг гаргуулах шаардлагатай нэхэмжлэлийнхээ дагуу эвлэрлийн гэрээ байгуулж аваад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар өгсөн байгаа ба одоо миний гэр оронг битүүмжилж данс хаалгасан байна.

   ...О.С, О.А нар нь надаар авахуулсан зээлээс тус бүрдээ 10,000,000 төгрөг авчихаад үндсэн зээл болон хүү алдангийг төлөхгүй, хууран мэхэлж эвлэрлийн гэрээ хийлгэж 47,000,000 төгрөгийн өрөнд оруулж хохироож байна.

Иймд дээрх хүмүүсээс 47,000,0000 төгрөгийг хувь тэнцүүлэн О.С, О.А нараас тус бүр 23,500,000 төгрөг гаргуулах, мөн О.С-аас 8,330,000 төгрөг нэмж гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч О.С нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

нэхэмжлэгч Г.О нь хариуцагч О.С миний өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... сумын ... баг, Олон улсын худалдааны төвийн урд байрлах 120 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч банкинд барьцаалан үл  хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөр санал тавьсан. Хариуцагч О.С миний бие нэхэмжлэгч Г.О-тай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч хасуулах хэлцэл зэргийг байгуулан улсын бүртгэлийн ... дугаартай өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.О-т шилжүүлэн өгсөн.

Нэхэмжлэгч Г.О нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч улмаар 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Б.з” ББСБ ХХК-тай ... тоот “Баталгаат ипотекийн гэрээ”, “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлж авч үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг төлсөн болно. Хариуцагч О.С би нэхэмжлэгч Г.О-аас удаа дараа үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардаж байсан бөгөөд 2015 онд нэхэмжлэгч Г.О нь үл хөдлөх эд хөрөнгийг чамд буцааж өгье, урьдчилгаанд төлсөн 10,000,000 төгрөгийг буцааж авч “Б.з ББСБ” ХХК-аас зээлсэн төлбөрөө барагдуулж барьцаанаас чөлөөлж өмчлөх эрхийг шилжүүлье гэхээр нь хариуцагч О.С би Г.О-т 10,000,000 төгрөгийг нь өгсөн. Нэхэмжлэгч Г.О нь “Б.з  ББСБ” ХХК-аас зээлсэн  зээлийн төлбөрөө төлөөгүй тул сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 162 тоот захирамжаар “Б.з  ББСБ” ХХК-д 47,748,000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч Г.О нь “Б.з  ББСБ” ХХК-аас зээлсэн төлбөрийг болон хариуцагч надаас шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхгүйн тулд 2016 оны 06 дугаар сард надад холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, 2013 оны 12 дугаар сард Б.з  ББСБ-ын барьцаанд тавиулж 20,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан, байшингийн суурь хийсэн ажлын хөлс 8,330,000 төгрөгийг өгөөгүй гэж гүтгэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж ... дугаартай эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж миний бүхэл бүтэн 4 жилийн минь ажил, амьдрал, олох байсан орлогыг хаан боогдуулж намайг маш их хохироосон болно. Хариуцагч О.С надад холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг Улсын дээд шүүх 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж 39 дугаартай тогтоолоор хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж намайг цагаатгасан болно.

Нэхэмжлэгч Г.О нь 8,330,000 төгрөгийн байшингийн суурь хийсэн зүйл огт байхгүй бөгөөд Г.О нь тухайн ажил хийж байгаагүй болох нь эрүүгийн ... дугаартай хэрэгт авагдсан гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдох болно. Хариуцагч О.С миний бие хууль болон гэрээнд заасны дагуу бусдын авсан зээлийн үндсэн төлбөр, хүүг төлөх үүрэггүй болно. Иймд нэхэмжлэгч Г.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.О-ын нэхэмжлэлээс 16,660,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 38,670,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Б.С-аас зээлийн гэрээний үүрэг 23,500,000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой ажлын хөлс 8,330,000 төгрөг нийт 31,830,000 төгрөгийг, хариуцагч О.А-гаас зээлийн гэрээний үүрэг 23,500,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Хариуцагч О.С, О.А нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

 

 Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч Г.О нь Б.з ББСБ-аас 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний үүрэг үндсэн төлбөр 30,000,000 төгрөг, түүний хүү 14,790,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,958,000 төгрөг, нийт 47,748,000 төгрөгийг  Б.з ББСБ нь хариуцагч Г.О-аас гаргуулахаар шаардсан ба Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 162 дугаартай захирамжаар Б.з ББСБ, Г.О нарын эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан зээлийн төлбөр 47,748,000 төгрөгийг график хугацааны дагуу төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн байна /хх-6, 16-17/

Нэхэмжлэгч Г.О нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ “...Б.з ББСБ-аас авсан зээл 30,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг О.С-т, 10,000,000 төгрөгийг О.А-д зээлдүүлсэн. О.С, О.А нар нь зээлж авсан 10,000,000 төгрөгийг хүү, алдангийн хамт төлөхөөр тохиролцсон...” гэж тайлбарлаж, 47,000,000 төгрөгийн тал хувь буюу 23,500,000 төгрөгийг О.А-гаас, тал хувь буюу 23,500,000 төгрөгийг О.С-аас тус тус  гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч О.С нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Г.О-т худалдахаар тохиролцож, үл хөдлөх хөрөнгийн үнэд Г.О нь 10,000,000 төгрөгийг өгсөн. Дараа нь уг үл хөдлөх хөрөнгийг худалдахаас татгалзаж, 10,000,000 төгрөгийг Г.О-т буцааж өгсөн...” гэсэн тайлбарыг,

Хариуцагч О.А нь “...Г.О-аас 10,000,000 төгрөг зээлж аваагүй...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргасан боловч хэрэгт авагдсан хариуцагч О.С, О.А нарын мөнгө зээлж авсан талаар бичгийн баримт /хх-47/ болон 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, Орон сууц өмчлөгч эрхээс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл /хх-100-102/ зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ хэлцэл хийгдсэн талаар үйл баримт хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй ба нэхэмжлэгч Г.О-ын гаргасан О.А, О.С нарт тус бүр 10,000,000 төгрөг зээлдүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 282.1-т “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”,  282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан боловч зохигч талуудын хооронд хүү, алдангийг тохиролцож тогтоосон бичгээр байгуулсан гэрээ байхгүй байна.

Нөгөөтэйгүүр Б.з ББСБ Г.О нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээний үүргийг О.С, О.А нар нь хүлээгээгүй болно.

Хариуцагч О.С нь нэхэмжлэгч Г.От- буцааж 10,000,000 төгрөг төлсөн гэх нотлох баримт хэрэгт байхгүй байна. Хариуцагч О.А нь зээлийн төлбөрт 3,340,000 төгрөгийг төлсөн байна. /хх-47/

Иймд хариуцагч О.С-аас 10,000,000 төгрөг, хариуцагч О.А-гаас 6,660,000 төгрөг төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.О-т олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлага 30,340,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.О нь орон сууцны суурь хийсэн ажлын хөлс 8,330,000 төгрөгийг хариуцагч О.С-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”,  343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.”, 346.1-т  “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж тус тус зохицуулсан байна.

Нэхэмжлэгч Г.О нь О.С-тай тохиролцож, орон сууцны суурийн ажлыг хийсэн гэж тайлбарлаж байх боловч түүний энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Г.О нь хэзээ ямар ажил гүйцэтгэсэн, талууд ажлын хөлсийг хэрхэн тохиролцсон, Г.О нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээгэж өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн ажлын хөлс 8,330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С-аас 174,950 төгрөгийг, хариуцагч О.А-гаас 121,510 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:

 

1. Иргэний хуулийн 281  дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч О.С-аас 10,000,000 төгрөг, хариуцагч О.А-гаас 6,660,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.О-т олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 38,670,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С-аас 174,950 төгрөгийг, хариуцагч О.А-гаас 121,510 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.О-т олгосугай.

              

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                             З.ТУНГАЛАГМАА