Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1244

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Õýðãèéí èíäåêñ 135/2021/00572/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух ... овогт Л.Л /РД:..., утас:../,

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух ... овогт Л.Д /РД:..., утас:.../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ... аймаг, ... сум ... баг, ... тоотод оршин суух ... овогт П.Э /РД:..., утас:.../,

Хариуцагч:  ... аймаг, ... сум ... баг, ... тоотод оршин суух ... овогт С.Ч /РД:..., утас:.../,

Хариуцагч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... тоотод оршин байгаа, “Х.т” ХХК /РД:.../ нарт холбогдох,

 

“54,800,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л, түүний өмгөөлөгч Н.Жамъян, хариуцагч П.Э, С.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, цахимаар “Х.т” ХХК-ий төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгч Л.Л, Л.Д нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л нь шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлийн тайлбартаа:

“Л миний бие 2015 оны 12 сард “Орон сууцны урьдчилгаанд бартер өгнө” гэсэн агуулгатай зарыг шуурхай зар сонинд байрлуулсан. Гэтэл 2015 оны 12 сарын 30-ны өдөр миний нэр дээрх ... дугаарын утас руу Э гэх эмэгтэй ... дугаарын утсаар залгаад 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууц байнаа ирж уулзаач гэж ярьсан. Тэр өдрийн орой нь ... дүүргийн ... хорооны 100 айлын шинэ айл цогцолбор дээр очиж үзээд маргааш нь эхнэр Г хүү Д-гийн хамт дээрх байран дээр очиж ... давхрын ... тоот 44.72 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв 1,750,000 төгрөгөөр бодож нийт 78,260,000 төгрөгөөр худалдаж авахаар П.Э, С.Ч нартай тохиролцож байрны урьдчилгаанд ... дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 700 м.кв талбай бүхий өмчлөлийн газар, хашаа, үл хөдлөхийн гэрчилгээтэй өвлийн сууц, мөн зуны сууц, гараж зэргийг нийт 30,000,000 төгрөгөнд, мөн өөрийн эзэмшлийн Япон улсад үйлдвэрлэсэн Мазда Титан ... УБП улсын дугаартай ачааны автомашиныг 15,000,000 төгрөгөнд, ОХУ-д үйлдвэрлэсэн барилгын засал чимэглэлийн цоо шинэ багаж хэрэгслийг 2,800,000 төгрөгөнд, мөн бэлнээр 7,000,000 төгрөг, нийт 54,800,000 төгрөгийн урьдчилгааг С.Ч, П.Э нарт шилжүүлж өгсөн.

С.Ч, П.Э нар нь дээрх орон сууцны байрыг “Х.т” ХХК захиалан бариулж байгаа юм. Бид тухайн компанид туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд өрлөгийн ажлын хөлсөнд 2 өрөө байр авах гэрээтэй, ийм учраас “Х.т” ХХК-тай гэрээ байгуулна гэж хэлсний ... дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 2 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар тохиролцож 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан юм.

Гэтэл “Х.т” ХХК нь бидэнд хэлэхдээ “Ч, Э /Т.б.ц ХХК/ нар нь манай барилгад гүйцэтгэсэн өрлөгийн ажлаа дутуу гүйцэтгэсэн учраас гэрээгээр тохиролцсон 2 өрөө байрыг Д-д шилжүүлэх боломжгүй” гэж хариуг өгсөн. Энэ талаар С.Ч, П.Э нарт хэлэхэд тэгвэл байрны урьдчилгаанд өгсөн 54,800,000 төгрөгийг бид танд өгнө гэж хэлсэн боловч өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөлгүй биднийг хохироосоор байна. Ингээд бид 2 өрөө байр ч үгүй, байрны урьдчилгаанд өгсөн хөрөнгө ч үгүй хохирч үлдлээ.

Иймд П.Э, С.Ч, “Х.т” ХХК нараас 54,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “Х.т” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрыг баригдаж байхад өрлөгийн ажлыг “Т.б.ц" ХХК гүйцэтгэхээр 100 хувь бартерийн гэрээ байгуулж ажилдаа орсон. Гүйцэтгэлийн явцад санхүүгийн асуудалд орсон тул бартераар авч буй байраа бэлэн мөнгөөр зарж байгаа тул захиалгын гэрээг шилжүүлж өгөх хүсэлт тавьсан бөгөөд хүсэлтийн дагуу захиалгын гэрээг иргэн Л.Д-д шилжүүлж өгсөн. Захиалгын гэрээнд төлбөрийн нөхцөлд өрлөгийн ажлаа дуусгаж байж байраа авахаар тусгасан бөгөөд “Т.б.ц” ХХК өрлөгийн ажлаа дуусгаж чадаагүй, мөн иргэн Л.Л, Л.Д нарын нэхэмжилж буй зүйлсийг аваагүй болохыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 08-нд болсон шүүх хурлаар нотлосон болно. “Т.б.ц” ХХК-тай гүйцэтгэсэн ажлын тооцоо нийлж үлдэгдэл тооцоогоо дуусгасан болно. Иргэн Л.Л, Л.Д нараас ямар нэгэн эд хөрөнгө болон мөнгө төгрөг авсан зүйлгүй тул ямар ч тооцоо болон хууль эрх зүйн хамааралгүй болно. Энэ асуудлыг “Т.б.ц” ХХК хариуцах байх” гэжээ.

 

Хариуцагч С.Ч, П.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Бид хамтран хариуцах ёстой гэсэн асуудал тавиагүй. Нэхэмжлэгч тал урьдчилгаа болгоод хөрөнгө өгсөн гэж яриад байгаа. Гэтэл 2016 оны 01 сарын 04-ны өдөр хийсэн Худалдах худалдан авах гэрээнд “Х.т” ХХК-аас авах байрны урьдчилгаа гэсэн үг үсэг байхгүй. Л.Д, “Х.т” ХХК нарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. Худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, уг гэрээний шаардлагыг хэзээ гаргах вэ ямар учраас өгсөн зүйлээ буцаан шаардах эрх үүсэх вэ гэдэг шаардлагыг хангахгүй байгаа. Бартерын байрыг авна гэсэн. Тийм байсан юм бол яах гэж анхнаасаа Х.т ХХК-тай гэрээ хийсэн юм бэ. Гар гараа дагна гэдэг шиг Орон сууц захиалан байгуулах гэрээг Х.т ХХК-тай хийчхээд одоо П.Э С.Ч нараас шаардаад байгаа нь үндэслэлгүй. Худалдсан юмаа үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд нэхэмжлээд байгаа. Энэ гэрээнээс татгалзах тухай асуудал яригдаагүй байна. ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан Худалдах худалдан авах гэрээ төгс хийгдээд 6 жил болж байна...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн бүхэлд нь зөвшөөрөхгүй ” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага болох 54,800,000 төгрөгийг хариуцагч П.Э, С.Ч нараас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч “Х.т” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Л, Л.Д нар нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хариуцагч С.Ч, П.Э, “Х.т” ХХК нараас 54,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч П.Э, С.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Х.т ХХК, Л.Д нарын хооронд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан. Уг гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан. ...иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбарыг,

Хариуцагч “Х.т” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...нэхэмжлэгч Л.Л, Л.Д нараас мөнгө аваагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй. Гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлсэн... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргасан болно.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар  сарын 19-ний өдрийн ... дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Өрлөгийн ажил хийж хөлсөнд нь /бартерээр/ авсан 2 өрөө орон сууцыг худалдаж авсан тухай протокол, Л.Л, С.Ч нарын хооронд бичгээр хийгдсэн Захиалгын байрны төлбөрт Автомашин хүлээн авсан тухай баримт, иргэн С.Ч, П.Э нарт хүлээлгэн өгсөн 2,830,000 төгрөгийн үнэ бүхий материал гэх бичгийн баримт зэрэг бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд 2015 оны 12 дугаар сард нэхэмжлэгч Л.Л, Л.Д нар нь ... дүүргийн ... дугаар хороонд баригдаж буй 81 айлын 12 давхар орон сууцнаас ... давхарын ... тоот 44.22 мкв талбайтай орон сууцыг 1 мкв талбайг 1,750,000 төгрөгөөр тооцож нийт 78,260,000 төгрөгөөр худалдаж авахаар С.Ч, П.Э нартай тохиролцож, нэхэмжлэгч нараас ... дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай газар, хашаа, байшин граж зэрэг үл хөдлөх хөрөнгийг 30,000,000 төгрөгөнд, Япон улсад үйлдвэрлэсэн Мазда Титан ... УБП улсын дугаартай ачааны авто машиныг 15,000,000 төгрөгөнд, барилгын багаж, хэрэгслийг 2,830,000 төгрөгөнд тус тус тооцож, бэлнээр 7,000,000 төгрөг өгч, нийт 54,800,000 төгрөгийг байрны урьдчилгаанд тооцож хариуцагч П.Э, С.Ч нарын өмчлөлд шилжүүлж өгсөн үйл баримт тогтоогдож байна.

...дүүргийн ... дугаар хороонд баригдсан 81 айлын 12 давхар орон сууцыг хариуцагч “Х.т” ХХК нь бариулсан бөгөөд дээрх  байрны ... давхрын ... тоот 44.22 м.кв талбайтай орон сууц нь 2015 оны 12 дугаар сард хариуцагч С.Ч, П.Э нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө биш байсан ба тухайн үед С.Ч захирлаар нь ажилладаг “Т.б.ц” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу дээрх барилгын өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэж, ажлын хөлсөнд уг 44.22 мкв талбай бүхий орон сууцыг авахаар “Х.т” ХХК-тай тохиролцсон байсан. Мөн хариуцагч С.Ч, П.Э нар нь “Т.б.ц” ХХК-ий ажлын хөлсөндөө авахаар тохирсон 44.22 м.кв талбайтай орон сууцыг урьдчилан нэхэмжлэгч Л.Л, Л.Д нарт худалдахаар тохиролцож, урьдчилгаа төлбөр авсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч П.Э, С.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...С.Ч, П.Э-ын нарын компани болох “Т.б.ц” ХХК нь “Х.т” ХХК-аас гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн аваагүй. “...”Х.т” ХХК, Л.Д нарын хооронд орон сууц захиалан барих гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээ нь төгс хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд талууд гэрээнээс татгалзсан зүйл байхгүй...” гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргаж байх боловч түүний тайлбар нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаартай шийдвэр, “Х.т” ХХК, “Т.б.ц” ХХК нарын хооронд бичгээр 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн “тооцоо нийлж гэрээ дүгнэсэн акт” зэрэг баримтаар үгүйсгэгдэж байна.

“Х.т” ХХК, Л.Д нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Орон сууц захиалгаар барих гэрээ” гэх нэртэй гэрээ бичгээр байгуулагдсан ба нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч “Х.т” ХХК-д холбогдуулан дээрх ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбогдуулан, төлсөн төлбөр гэх 54,800,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 10,710,000 төгрөг, нийт 65,510,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай шийдвэрээр уг маргааныг хянан шийдвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр “...нэхэмжлэгч Л.Д нь зохигчийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар барих гэрээнй дагуу төлбөр төлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Улмаар хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа маргаж буй орон сууцыг 2018 он хүртэл хадгалж, төлбөр төлөх боломж олгосон, нэгэнт төлбөр төлөгдөөгүй тул бусдад худалдсан гэж тайлбарласан байх тул зохигчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнээс хариуцагч нь нэг талын санаачилгаар татгалзсан гэж үзнэ.

Гэвч ийнхүү гэрээнээс татгалзсан нь хариуцагчийн үүрэгтэй хамааралгүй, харин нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Тодруулбал нэхэмжлэгч нь гэрээний дагуу орон сууцны төлбөрийг тооцсон гэх эд хөрөнгө, мөнгийг хариуцагчид биш харин түүний зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн байна.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардах эрхгүй гэж дүгнэж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Х.т” ХХК-нд холбогдох ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай хобогдуулан төлсөн төлбөр гэх 54,800,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 10,710,000 төгрөг, нийт 65,510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” байна.

  Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаартай шийдвэр, “Х.т” ХХК, “Т.б.ц” ХХК нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн “тооцоо нийлж гэрээ дүгнэсэн акт” зэрэг баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.Д, Л.Л нараас хариуцагч “Х.т” ХХК-д төлсөн төлбөр, мөнгө шилжүүлсэн үйл баримт байхгүй байх тул “Х.т” ХХК-аас 54,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч Л.Л, Л.Д нар нь орон сууц худалдан авахаар урьдчилгаа төлбөр 54,800,000 төгрөгт тооцон хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг тухайн орон сууцыг захиран зарцуулах эрхгүй, өмчлөгч биш этгээдүүд болох П.Э, С.Ч нарт шилжүүлж өгсөн байх тул хариуцагч П.Э, С.Ч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хариуцагч П.Э, С.Ч нараас 54,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр хуулийн этгээд болох “Т.б.ц” ХХК нь иргэн П.Э, С.Ч нарын өмнөөс бусдын өмнө хүлээсэн үүргийг хариуцахгүй болно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нарын дээрх шаардлагыг гаргах эрх нь мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч П.Э, С.Ч нараас 54,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Л, Л.Д нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх “Х.т” ХХК-аас 54,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Э, С.Ч нараас улсын тэмдэгтийн хураамж 431,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Л, Л.Д нарт олгосугай.

 

         3. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4663 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтаар авсан шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

              

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                             З.ТУНГАЛАГМАА