Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 138/ШШ2022/00037

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, тус шүүхийн ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны “” танхимд онлайнаар явуулж,

            Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 7 дугаар хэсгийн *******-******* тоотод байрлах “Дорнын  кроп” *******/*******:*******/-ийн,

            Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, Ч8609*******796 регистрийн дугаартай, овогт д холбогдох

усдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 13 937 918 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******1 оны 01 сарын *******8ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .Туяамандах, нэхэмжлэгчийн төлөөлөгч ./онлайнаар/, хариуцагчийн төлөөлөгч Ө.атболд нар оролцов.        

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Дорнын кроп” *******-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Дорнын Кроп” ******* нь Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт улаан буудайн тариалан эрхэлдэг. *******0*******0 онд 1900 га талбайд улаан буудай, *******0 га талбайд малын тэжээл тариалсан. Гэтэл *******0*******0 оны 9 сарын 09-ний өдөр иргэн .гийн *******8 толгой адуу, 9 сарын 10-ны өдөр 4 азарга адуу буюу унага нийлсэн 150 орчим адуу манай тариалангийн талбайд орж, тариалангийн талбайг талхалсан. *******0*******0 оны 9 сарын 09-ний өдөр .гийн адуу орж тариалангийн талбайг талхалсан байхад бид адууг нь тариалангийн талбайгаас гаргаж баазын хашаандаа хашсан. Улмаар Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад хохирлын үнэлгээ тогтоолгохоор гомдол гаргасан. Гэтэл . мал маллагч Н.Одгэрэл, Г.Отгонбаяр нарын хамт *******0*******0 оны 9 сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө манай баазын хашааг эвдэж адуугаа авч явсан байсан. Гэтэл *******0*******0 оны 9 сарын 10-ны өдөр .гийн адуу дахин манай талбайд орж, тариан талбайг талхалсан. Манай компанийн гомдлын дагуу Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын *******0*******0 оны 9 сарын 10-ны өдрийн /105 тоот “жлын хэсэг байгуулах тухай” захирамж гарсан. Энэхүү ажлын хэсэг нь *******0*******0 оны 9 сарын 11-ний өдөр тариалангийн талбайд ирж нөхцөл байдалтай танилцаж, .гийн адууг маллагч Н.Одгэрэл, Г.Отгонбаяр нарт хүлээлгэн өгсөн. Мөн *******0*******0 оны 9 сарын 16-ны өдөр .гийн 89 тооны адуу дахин тариалангийн талбай руу орсныг ажлыг хэсэг акт үйлдэж, малын эзэн .д хүлээлгэн өгсөн. Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт *******0*******0 оны 10 сарын 05-ны өдөр гарсан бөгөөд манай компанид нийт 13 937 918 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. ., Н.Одгэрэл, Г.Отгонбаяр нар нь Тариалангийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******1.1.1 дэх хэсэгт “мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээх, мөн зүйлийн *******4.******* дахь хэсэгт “тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно гэж тус тус заасныг удаа дараа зөрчсөний улмаас манай компанид ийнхүү хохирол учраад байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн .гээс нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч . шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Дорнод аймгийн ******* суманд улаан буудай тариалдаг. *******0*******0 онд 1900 га талбайд улаан буудай тариалсан боловч нэлээдгүй га талбайг малаар талхлуулж, хохирол учирсан. *******0*******0 оны 9 сарын 09-ний өдөр тус сумын малчин .гийн *******8 толгой адуу, *******0*******0 оны 9 сарын 10-ны өдөр 4 азарга адуу буюу 150 орчим адуу манай тариалангийн талбайг талхалсан... Гэтэл маргааш нь буюу 09 сарын 10-нд .гийн адуу дахин манай тариан талбайд орсон учир бид адууг нь хашиж, ******* сумын Засаг даргын *******0*******0 оны 9 сарын 10-ны өдрийн ажлын хэсэг байгуулах тухай /105 тоот захирамж гарч, уг ажлын хэсэг  *******0*******0 оны 9 сарын 11-ний өдөр тариалангийн талбай дээр ирж, нөхцөл байдалтай танилцаад, .гийн адууг тоолж, .д хүлээлгэж өгсөн. *******0*******0 оны 09 сарын 16-ны өдөр дахин 89 толгой адуу тариалангийн талбайд орсон учир ажлын хэсэг акт үйлдэж, .д хүлээлгэн өгсөн. Тариалангийн талбайд мал орсны улмаас тариалан эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт *******0*******0 оны 10 сарын 05-ны өдөр гарсан бөгөөд манай компанид нийт 13 937 918 төгрөгийг хохирол учирсан нь тогтоогдсон. ид *******0*******0 оны 9 сарын 16-ны өдөр 89 толгой адуу орж талбайг талхалсны хохирлыг тооцуулж нэхэмжлээгүй орхисон. Манай 7 км газар хашаагүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монголын газар тариалангийн компаниуд тариалангийн газрынхаа зууны 4, 5 хувийг нь л хашаажуулсан байдаг. Манайх бүх талбайгаа хашаажуулсан, хариуцлагатай компани юм. Манай компани талбайгаа хашаалснаараа буруутах боломжгүй. Харин ч хашаалсан байсан. жлын хэсгийн дүгнэлтэнд байгаа 7,5 км газрын хашааг адуу орохдоо эвдэлсэн байх магадлалтай. үхэл бүтэн *******000 га газрын өдөр шөнөгүй манана гэдэг хүндрэлтэй боловч манай компанийн манаач, бусад ажилчид талбайдаа мал оруулахгүй байх үүрэгтэй ажилладаг. Талбайд орсон малыг гаргах гэж тариалангийн талбай дээгүүр, машин техник явах хэрэгтэй болдог. Монголчууд адууг таван амтай гэдэг. Тэр нь ямар утгатай гэхээр тариан талбайд орсон адуу тариа идэхээс гадна, яваад байдаг учир тариа шүргээд газарт унадаг, газар унасан будааг хурааж авах боломж байдаггүй. Мал орж талхлагдсан талбайд комбайн явах ямар ч боломж байдаггүй учраас уг талбайгаас ямар ч ургац аваагүй.  Харин ч бид хохирлыг хамгийн бага үнэлгээгээр тооцсон гэж үзэж байгаа учраас хариуцагчийн 5 сая төгрөг төлнө гэсэн саналыг хүлээн авах боломжгүй. Мөн 9 сарын 16-ны өдрийн хохирлыг би тооцуулаагүй, нэхэмжлээгүй. Тариаланч хүн тариагаа тарина, малчин хүн малаа маллах учиртай...

. нь Тариалангийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1.1 дэх хэсэгт заасан тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтныг оруулах, бэлчээх, мөн зүйлийн *******4.******* дахь хэсэгт заасан тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд  мал бэлчээх, оторлох, бэлчээрийн мал аж, ахуй, өвөлжөө, хаваржаа, зуслан байхыг хориглоно гэсэн заалтыг удаа дараа зөрчсөний улмаас манай компанид хохирол учраад байна. Иймд .гээс 13 937 918 төгрөг гаргуулж, манай компанид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

  Хариуцагч . шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Миний хувьд өөрийн амины хэдэн малаа маллаж амьдрахын зэрэгцээ бусдын малыг хөлсөөр харж тодорхой цалин урамшуулал авдаг нэгэн юм. Уг компанийн нэхэмжлээд байгаа 13 937 918 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Дорнын кроп” гэх компани нь манай нутаглаж байсан газрын ойролцоох талбайг яг эзэмшдэг эсэх нь тодорхойгүй, тухайн тариа тарьсан гэх газар нь мал болон бусад амьтан, гаднын хүчин зүйлээс хамгаалсан хашаа, тодорхой хамгаалалт байхгүй,  манаач болон ургац хамгаалсан ямар нэгэн зүйл байхгүй байдаг. Дан ганц мал орж энэ тариан талбайг талхалсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн ямар шалгуураар надаас ийм хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Миний нутагладаг газар энэ тариан талбайгаас 10-аад километрийн зайтай байдаг. Тухайн үед дулаан өдөр байсан учир адуу салхилаад очсон байгаа. Монгол газраа монгол мал усаа уугаад, өвсөө идээд л байж байгаа. Гэтэл энэ тариа тарьсан гэх компанид ямар ч хариуцлага байгүй болж таараад байна уу? дуу мал ойртон ирж байхад тариан талбайгаас холдуулах боломж байсан байх. 500 га тутамд нэг манаач байх ёстой талаар сонсож байсан. Миний хувьд өөрийн малаа тууж оруулаад бусдад санаатайгаар хохирол учруулсан зүйл байхгүй, хэн, хэн нь үүрэг, хариуцлага хүлээх учиртай. Монгол хүмүүс нэг газар нутагт амьдарч, ажиллаж байгаагийн хувьд харилцан ойлголцоод эв зүйгээ ололцож энэ асуудлыг хэн, хэндээ эв зүйтэй шийдүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.атболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ хариуцагч уг компанийн тариалангийн талбайгаас 500 метрт нутаглаж байсан юм шиг ярьж байгаа хэдий ч хариуцагч уг компанийн тариалангийн талбайгаас 10 орчим км газарт зусландаа байсан. Хариуцагчийн зүгээс *******0*******0 оны 09 сарын 09, 10-ны өдөр тарилангийн талбайд адуу орсон эсэх асуудал дээр маргаагүй. Малаа тууж аваачаад тариалангийн талбайд нь санаатай оруулсан зүйл байхгүй. дуу гэдэг амьтан бусад таван хошуу малаа бодвол байнгын хариулга шаарддаггүй, урт хөлийн амьтан. Тухайн цаг үе намрын улирал, ялаа, шумуул хөдөлдөг үе байсан учир эдгээр адуу ялаархаад тухайн талбайд орсон асуудал байдаг. Нэхэмжлэгч зөвхөн Тариалангийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн  *******4.1.1 дэх хэсэгт заасан тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтныг оруулах, бэлчээхийг хориглох тухай ярьж байна. Тухайн малчин уг газар өвсний сор, шимтэй гэж малаа тууж оруулсан тохиолдолд энэ нь санаатай гэм хор учруулж буй үйлдэл юм. Гэтэл ийм үйл баримт уг хэрэгт байхгүй. Мөн ******* сумын Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээс тухайн компани үүргээ биелүүлээгүй дүр зураг харагдаж байна. Өнөөдрийн Монголын нийгмийн ихэнх хувийг мал бүхий иргэд эзэлдэг. Гэтэл сумын Засаг даргын захирамжаар малын бэлчээрт тариалангийн газар өгдөг, тэгээд тариа тарьсан гэдэг. Гэхдээ би уг компанийг тариа тариаллаа гэж маргаагүй. Гагцхүү тариалсан зүйлээ хамгаалах эрх, үүргийг нь Тариалангийн тухай хуульд тодорхой хуульчлаад өгсөн байдаг. Тухайн тариалангийн талбайг ганцхан хашаагаар хамгаалахаас гадна 500 га тутамд 1 манаач байх ёстой. Сая нэхэмжлэгч 1900 га газар тариа тарьсан гэж хэлсэн. Гэтэл 150 адууг 10 км цаанаас оруулаад ирэх биш хамгаалаад талбайд оруулахгүй байх үүрэг нь энэ хүмүүст бий.  ******* сумын жлын хэсгийн гаргасан дүгнэлтээр уг тариалангийн талбайн 7.6 км газар огт хашаагүй байсан, зарим хашаатай хэсэгт шороон шуурганы улмаас далан үүссэн, уг хэсгээр мал харайж орох боломжтой байсан гэдгийг дүгнэсэн. Нэхэмжлэгчийн хувьд 7.6 км газраа хашаажуулах, хашаа нь эвдэрсэн бол засаж мал оруулахгүй байх энэ мэт үүргээ биелүүлээгүй байж, бусдаас ийм хэмжээний мөнгө нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тухайн сумын үнэлгээгээр 13 937 918 төгрөгийг хохирол учирсан гэж байгаа хэдий ч тариа хураалт 10 сарын сүүлээр болдог, адуу орсон асуудал 9 сард болсон, сүйтгэгдсэн гэх 35,5 га газар нь тариан талбай юм уу, эзэмшлийн талбай байсан уу гэдгийг тогтоосон зүйл, яг ургасан тариа байсан эсэхийг зурагжуулсан, баримтжуулсан зүйл байхгүй.

Иймд Иргэний хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.******* дэх хэсэгт гэм хорын хэмжээг  тодорхойлохдоо  хохирогчийн  ашиг  сонирхол,  гэм  хор  учирсан  нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм хорын хэр хэмжээг харгалзан үзэх талаар хуульчилсан. Мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт гэм хор буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж хуульчилсан байгаа. дуу гэдэг хонь шиг байнгын хариулгатай мал биш, урт хөлийн амьтан, шөнө унтаж байхад бэлчээрт яваад л өгдөг ийм амьтан гэдгийг нэхэмжлэгч нар мэдэж байгаа. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс тариа тарьсан эсэх гээд янз бүрийн нотлох баримт нэхэмжлэгчээс шаардаагүй. Тариа тарина гэдэг буянтай ажил, гэхдээ энэ ажлыг хийхдээ бид өөрсдийн үүргийг биелүүлэх нь зөв байх. ид талхалсан гэх газраас хэдий хэмжээний ургац авах байсан, авсан гэх асуудлаар нотлох баримт шаардаагүй. Уг хэрэгт аль, аль талын буруутай үйл ажиллагаа байна. Тиймээс хариуцагчийн хувьд өөрийн буруугаа хүлээж, 5 000 000 төгрөг төлье гэдэг санал тавьсан ч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд шүүхээс хүсэхэд гэм хорын хохирлыг багасгаж өгнө үү гэв.

 

            Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Дорнын кроп” *******-иас хариуцагч ., Г.Отгонбаяр, Н.Одгэрэл нарт холбогдуулан бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 13 937 918 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хариуцагч Г.Отгонбаяр, Н.Одгэрэл нарыг хариуцагчаас чөлөөлөх хүсэлт гаргасныг шүүх хангаж *******0*******1 оны 3 сарын *******3-ны өдрийн 138/ШЗ*******0*******1/0080******* дугаар захирамжаар Г.Отгонбаяр, Н.Одгэрэл нарыг хариуцагчийн эрх үүргээс чөлөөлсөн байна. Иймд нэхэмжлэгч “Дорнын кроп” ******* нь хариуцагч .д холбогдуулан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч “Дорнын кроп” *******-ийн эзэмшдэг Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, Хоёр мэлхийт гэх газарт байрлах тариалангийн талбайд хариуцагч .гийн өмчлөлийн адуун сүрэг *******0*******0 оны 9 сарын 09-ний өдөр /*******8 толгой адуу/, *******0*******0 оны 9 сарын 10-ны өдөр /150 толгой адуу/ тус тус нэвтэрсний улмаас уг тариалангийн газрын 35.5 га талбай мал сүргийн хөлд талхлагдан ургац авах боломжгүй болж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 13 937 918 төгрөгийн хохирол учирсан үйл баримт зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байх ба хариуцагч талаас дээрх үйл баримтууд болсон талаар, мөн нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 13 937 918 төгрөгийн хохирол учирсан хэмжээний талаар тус тус маргаагүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, уг гэм хорыг арилгахдаа ...учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул хариуцагч . нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсны хохирлыг хариуцан арилгах үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл мал сүргийн өмчлөгч нь бэлчээрлэж яваа мал сүргээ хариулга хамгаалалттай байлгах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүйгээс бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан байх тул уг гэм хорыг тухайн мал сүргийн өмчлөгч хариуцан арилгах үүрэг бий болно.

Хариуцагч . нь малчин хүний хувьд малаа хариулга, маллагаагүй байлгасны улмаас мал нь тариалангийн талбайд нэвтэрч, тариалангийн талбайд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй боловч “..тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага тариалангийн талбайгаа мал нэвтрүүлэхээс хамгаалах тухай Тариалангийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, тариалангийн талбайн 7.6 км газар хашаагүй, хашаа нь эвдэрсэн байсан нь жлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Иймд талууд хэн аль нь буруутай тул хариуцагчийн төлөх хохирлын хэмжээг багасгаж өгнө үү” гэж маргасан.

Тариалангийн тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******.1-т Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нь өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй талаар, мөн хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1.1-т Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээхийг хориглох, *******4.*******Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээхийг хориглох талаар тус тус зааснаас үзвэл малчин . нь адуун сүргээ хариулга маллагаагүй орхисноос тариалангийн талбайд нэвтэрч, улмаас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан байх боловч гэм хорын учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд тариалан эрхлэгчийн өөрийн эзэмшлийн талбайдаа мал оруулахаас хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримт болох Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох тухай ******* сумын Засаг даргын *******0*******0.09.10-ны өдрийн /105 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн *******0*******0 оны 10 сарын 05-ны өдрийн дүгнэлтэд /хэргийн 6-9 дүгээр тал/ “...уг ажлын хэсгийг ажиллахад “Дорнын кроп” *******-ийн хашаа урд хэсгээрээ 7.6 км хашаа задгай, хашаа нь эвдэрсэн...байдалтай байна” гэж тусгасан байгаагаас үзвэл нэхэмжлэгч “Дорнын кроп” ******* нь тариалангийн талбайн хашаагаа задгай байвал битүүлж хашаалах, эвдэрсэн бол засч сэлбэх гэх мэтээр тариалангийн талбайгаа бусдын халдлагаас болон мал орохоос хамгаалах арга хэмжээг авах хуульд заасан ерөнхий үүргээ биелүүлээгүй байна гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...манай хашааг адуу орохдоо эвдэлсэн байх магадлалтай, 7.6 км газар хашаагүй байсан гэдгийг зөвшөөрөхгүй, мал оруулахгүй байх талаар талбайд ажиллаж байгаа бүх хүмүүс ажилладаг, тариалангийн талбайгаа хашаалснаараа буруутах үндэслэлгүй” гэж маргаж байх боловч нэхэмжлэгч дээрх ажлын хэсгийн дүгнэлтэд тусгасан 7.6 км газрын хашаа адуун сүрэг нэвтрэхээс өмнө эвдрээгүй байсан, адуун сүрэг нэвтрэх үед хашаа нь эвдэрсэн талаар болон өөрийн эзэмшлийн талбайд мал оруулахаас хамгаалах үүргээ биелүүлдэг байсан талаарх бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

           Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар хариуцагч .гийн хариуцан төлөх гэм хорын хохирлын хэмжээг нийт хохирлын 30 хувиар /13 937 918 : 30%=4 181 375/ багасгаж, хариуцагч .гээс бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 9 756 543 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “Дорнын кроп” *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 181 375 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.*******-т тус тус зааснаар шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн төлөөлөгч О.ззаяа, иргэдийн төлөөлөгч Т.Энхгэрэл нарт мэдэгдсэн боловч тэд биеийн эрүүл мэндийн байдлын улмаас шүүх хуралдаанд оролцож чадахгүй болсон талаараа шүүхэд мэдэгдсэн, нэхэмжлэгч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тэдний оролцоогүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах тухай саналыг шүүх хуралдаанд гаргасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.8-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч О.ззаяа, иргэдийн төлөөлөгч Т.Энхгэрэл нарын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************7 640 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 171 055 /9 756 543 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон   ТОГТООХ НЬ:

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч .гээс бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 9 756 543 /есөн сая долоон зуун  тавин  зургаан  мянга  таван  зуун  дөчин  гурав/  төгрөг гаргуулан нэхэмжлэгч

“Дорнын кроп” *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 181 375 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн **************7 640 төгрөгийг төсвийн орлогод үлдээж хариуцагч .гээс улсын тэмдэгтийн хураамжид 171 055 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Дорнын кроп” *******-д олгосугай. 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                             

 

                           ДРГЛГЧ, ШҮҮГЧ                     Г.УРТНСН

 

                                                ШҮҮГЧИД                     С.ГНЧИМЭГ

 

                                                                                   Г.ЖРГЛТУЯ