Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 138/ШШ2022/00097

 

 

МОНОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч .Уртнасан даргалан, шүүх хуралдааны “Б” танхимд онлайнаар явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг,  ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******/*******:ЖД*******8100*******6*******/-гийн,

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг, -*******3 тоотод оршин суух, овогт /*******:ЖЮ561013/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4******* 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 сарын 1*******-ны өдөр хүлээн авч хянан иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг, нэхэмжлэгч .*******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч ., түүний өмгөөлөгч Д.Урансувд нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч .******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 201******* оны ******* сарын 05-ны өдөр “Хас банк” ХХК-иас 50 сая төгрөгийн зээл аваад 46 сая төгрөгийг .д сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Банкнаас мөнгөө аваад бэлнээр нь хүлээлгэж өгсөн бөгөөд гэрээ хийе гэж байснаа урьд өмнө нь надаас мөнгө зээлж хүүгээ төлж байсан илтгэлцлээ бодоод бичгээр гэрээ хийгээгүй. . нь тохирсон ёсоороо сар болгон 1 840 000 төгрөгийн хүүгээ төлж байсан. ар тахалтай холбоотойгоор банкны хүү төлөлтийг хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч банк хүү төлөх хугацааг хойшлуулах боломжгүй, харин үндсэн төлөлтийг 6 сараар хойшлуулсан. Ингээд .аас 2021 оны 01 сараас 6 сар хүртэл зээлийн хүүнд нэг сая төгрөгийг хасаад 840 000 төгрөгийн хүүг төлүүлж байсан. 2021 оны ******* сараас эхлэн банкинд  үндсэн  зээл  хүүгийн  хамт  төлөх   болсон  тул  2021  оны  *******  сараас эхлэн . 1 840 000 төгрөгийн хүүгээ төлж эхэлсэн. этэл 2021 оны 8 сард зээлийн хүүгээ төлөөд түүнээс хойш ямар ч төлбөр төлөөгүй байгаа...

Ингээд ******* сараас эхлэн мөнгөө төлөхийг шаардахад “би ер нь чамд 46 сая төгрөгөөс чинь илүү мөнгө төлсөн, одоо мөнгө төлж чадахгүй” гэх болсон. Энэ хооронд миний бие банкинд 2021 оны *******-11 саруудад хүүгээ төлж чадахгүй болж зээлээс зээлийн хооронд явж, хүүхдүүдийнхээ хадгаламжийг барьцааж зээлээ төлж  байна.  Энэ хүн мөнгөө төлөхгүй болсноос болж би өч төчнөөн мөнгөөр хохирч байгаа учраас үндсэн мөнгө болох 46 сая төгрөгийг 40 сая төгрөг болгож багасгах боломжгүй тул банкны хүүнд төлж хохирсон 3 500 000 төгрөгийг хохиролд нэхэмжилнэ.

Иймд .аас үндсэн зээл 46 000 000 төгрөг, банкны хүү төлж хохирсон 3 500 000 төгрөг, нийт 4******* 500 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

 Хариуцагч . шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие .*******гаас 46 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Сар бүр хүүгээ төлж яваад боломжтой үедээ үндсэн мөнгөө өгөхөөр тохирсон. 2021 оны 08 сарыг хүртэл нийт 42 *******0 000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад 4******* 500 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Өмнө төлсөн 42 *******0 000 төгрөгтэй нийлээд *******1 820 000 төгрөг төлөх шаардлагатай болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би нэгэнт өөрөө хүлээн зөвшөөрч сар бүр хүүгээ төлж байсан тул энэ талаар маргах зүйл байхгүй. Тухайн үед ******* гэрээ байгуулна гэсэн бол би гарын үсэг зурах л байсан. Өмнө бид хоёр бие биендээ мөнгө зээлж зээлүүлж байсан учраас гэрээ хийгээгүй. 2020 оноос хойш буюу “Ковид-1*******” цар тахлаас шалтгаалан улсын хил хаагдсан тул миний валютын худалдаа эрхэлдэг ажил зогссон байдалтай байгаа. Энэ нөхцөл байдлыг бодоод *******гаас 46 сая төгрөгийг багасгаж өгөөч л гэж гуймаар байна. 40 сая төгрөг болгож багасгаж өгвөл би энэ мөнгийг ямар ч байсан төлж барагдуулна. Хүний мөнгийг авсан юм чинь төлөх нь үнэн. эвч энэ өвчний нөхцөл байдлыг харгалзан үзээд төлбөрийг багасгаж өгөөч гэж хүсмээр байна. Харин зээлийн хүүнд төлсөн гэх 3 500 000 төгрөгийг төлөх боломжгүй, төлөх боломж ч байхгүй гэв. 

 Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч .******* нь хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 46 000 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохиролд 3 500 000 төгрөг, нийт 4******* 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч . нь нэхэмжлэгч .*******гаас 201******* оны ******* сарын 05-ны өдөр 46 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, хугацаагүйгээр зээлж, зээлийн хүүг сар бүр төлөх, үндсэн зээлийг боломжтой үедээ төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Талуудын тохиролцсоноор нэхэмжлэгч .******* нь 46 000 000 төгрөгийг 201******* оны ******* сарын 05-ны өдөр .д бэлнээр өгсөн, . нь 201******* оны 10 сараас 2021 оны ******* сар хүртэл зээлийн хүүг сар бүр төлж байсан тухай үйл баримтууд батлагдаж байх ба талууд дээрх үйл баримтуудын талаар тус тус маргаагүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “....тай зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч урьд нь зээл аваад төлдөг байсан итгэлцлийн үндсэн дээр 46 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлүүлсэн. . сар бүр зээлийн хүүнд 1 840 000 төгрөгийг төлдөг байсан. эвч 2021 оны 8 сараас хойш огт төлөлт хийгээгүй. Би Хас банкнаас 50 сая төгрөгийн хүүтэй зээл авч 46 сая төгрөгийг нь .Халтарчлуунд зээлүүлсэн. .ы сар бүр зээлийн хүүнд төлдөг мөнгийг би банкинд буцаагаад төлдөг байсан. 2021 оны 8 сараас хойш би сар бүр банкны хүү төлж хохирсон. Уг мөнгийг төлөхийн тулд хүүхдүүдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авч төлсөн. Иймд үндсэн зээл 46 сая төгрөг, банкны хүү төлж хохирсон 3 500 000 төгрөг, нийт 4******* 500 000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж тайлбарладаг.

Хариуцагч . нь “Миний бие .*******гаас 46 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Зээлийн хүүнд 42 сая төгрөгийг төлсөн. Бичгээр гэрээ байгуулаагүй нь үнэн. эвч би зээлийн хүүг сар бүр төлж байсан талаар маргахгүй. Үндсэн зээл 46 сая төгрөгөөс 40 сая төгрөгийг л төлөх боломжтой. Ковид-1******* өвчний улмаас миний бизнес зогсонги байдалд орсон бөгөөд тэтгэврээс өөр орлогогүй байгаа. Банкинд хүү төлж хохирсон гэх 3 500 000 төгрөгийг төлөхгүй” гэж маргадаг.

 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зэлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т тус тус зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алддаг.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хүү авах эрхээ алдах тухай зохицуулалт нь хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдэгч хүү шаардах эрхгүй болохыг зохицуулсан зохицуулалт бөгөөд харин зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй юм.

 Талууд 46 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлүүлсэн зээлийн гэрээний харилцаанд орохдоо хүү тохирсон зээлийн гэрээг хуульд зааснаар бичгээр байгуулах хуулийн шаардлагыг зөрчсөн боловч нэхэмжлэгч зээлийн хүү нэхэмжлээгүй, мөн хариуцагч .ы хувьд зээлийн хүүг зөвшөөрч сар бүр зээлийн хүүг нэхэмжлэгчид төлж байсан талаар маргаагүй, сар бүр төлж байсан зээлийн хүүгээ нэхэмжлэгчээс буцаан нэхэмжлээгүй тул шүүх хариуцагчийн зээлийн хүүнд 42 *******0 000 төгрөг төлсөн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Харин хариуцагч . нь талуудын харилцан тохиролцсоноор үндсэн зээл болох 46 000 000 төгрөгийг одоо болтол нэхэмжлэгчид төлөөгүй, мөн уг мөнгийг төлөх үүрэгтэй болохоо үгүйсгэдэггүй боловч тэрээр “Ковид-1*******” цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа зогссоны улмаас төлөх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан төлбөрийг хэмжээг багасгаж өгөх талаар тайлбар гаргадаг.

Иргэний хуульд зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талууд харилцан бие биенийхээ хүсэл зоригийг илэрхийлж, талуудын тэгш эрхийн зарчим дээр тулгуурлан аливаа гэрээ хэлцлийг байгуулдаг бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй нэг талын төлбөл зохих гэрээний үүргийг талуудын тохиролцоогүйгээр шүүх тодорхой үндэслэлгүйгээр багасгах нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг алдагдуулах үндэслэл болно.

Харин талууд шүүх хуралдаанаас өмнө болон хуралдааны явцад харилцан тохиролцон зээлийн хэмжээг багасгах эрхтэй бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагч талаас гаргасан үндсэн зээл 46 000 000 төгрөгийг 40 000 000 төгрөг болгон багасгах саналыг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөөгүй тул шүүх зээлийн төлбөрийг Ковид-1******* цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа зогссон гэх үндэслэлээр багасгах боломжгүй юм.

Иймд хариуцагч . нь талуудын харилцан тохиролцсоноор үндсэн зээл 46 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч .д зээл өгөхдөө банкнаас зээл авч өгсөн, тэрээр зээлийн хүүгээ 2021 оны 8 сараас эхлэн төлөөгүй тул 2021 оны *******-11 саруудад банкны хүү төлж хохирсон, мөн хүүгээ төлөхийн тулд хүүхдүүдийнхээ хадгаламжийг барьцаалж бусдаас мөнгө зээлж төлсөн тул өөрт учирсан хохиролд 3 500 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 21******* дүгээр зүйлийн 21*******.1, 22******* дугаар зүйлин 22*******.3-т тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал,...зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцдог.

Өөрөөр хэлбэл хариуцагч . гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч .******* банкны хүүгээ төлөхийн тулд бусдаас мөнгө зээлэх, эсхүл хариуцагчтай тохирсон хүүгээс илүү өндөр хувийн хүүтэйгээр бусдаас мөнгө зээлж, бусдад мөнгө төлсөн бол үүнийг нэхэмжлэгчээс гарсан зардал буюу хохирол гэж үзэх боломжтой.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Хас банктай байгуулсан 201******* оны ******* сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнээс үзвэл нэхэмжлэгч .******* нь Хас банкнаас сарын 1.8******* хувь буюу жилийн 22.68 хувийн хүүтэй, ******* сарын хугацаатай 50 000 000 төгрөг зээлж авсан зээлийн гэрээний харилцаанд хариуцагч . оролцоогүй байх ба тэрээр .*******гийн өмнөөс түүний зээлийн хүүг Хас банкинд төлөх үүрэг хүлээгээгүй байна. 

 Мөн нэхэмжлэгч нь банкнаас сарын 1.8******* хувийн хүүтэйгээр зээлж авсан мөнгөнөөсөө 46 000 000 төгрөгийг хариуцагч .д сарын 4 хувийн хүүтэйгээр зээлүүлж, улмаар зээлийн хүүнд 1 840 000 төгрөгийг сар бүр авдаг байснаас үзвэл нэхэмжлэгч .*******д хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна .*******гийн сар бүр зээлийн хүүгээ төлөх банкны өмнө хүлээсэн үүргийг хариуцагч . түүний өмнөөс биелүүлэхээр талууд тохирсон болох нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж бусдаас мөнгө зээлсэн гэх боловч энэ талаарх бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч 3 500 000 төгрөгийн хохирол учирсан гэж хохирол шаардах эрхээ шүүхэд нотолж чадаагүй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч .аас зээлийн гэрээний үүрэгт 46 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .*******д олгож, харин Иргэний хуулийн 21******* дүгээр зүйлийн 21*******.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирол 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны сарын 02-ны өдрийн 138/ШЗ2021/02*******13 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ буюу хариуцагч .ы арилжааны банкин дахь харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоох арга хэмжээг авсан бөгөөд уг арга хэмжээ нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр байхыг зохигч талуудад мэдэгдэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 450 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч .аас улсын тэмдэгтийн хураамжид  38******* *******50 /46 сая төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .*******д олгох нь зүйтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 21******* дүгээр зүйлийн 21*******.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч .аас зээлийн гэрээний үүрэгт 46 000 000 /дөчин зургаан сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .аас улсын тэмдэгтийн хураамжид 38******* *******50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны сарын 02-ны өдрийн 138/ШЗ2021/02*******13 дугар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн бичелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр байхыг зохигч талуудад мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц, 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.*******-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

                       

 

ДАРАЛАЧ ШҮҮЧ                    .УРТНАСАН