Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/00162

 

 

 

 

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/00162

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:  ******* ******* холбогдох,

 

12 G штоол 1 ширхэг, 12 G штоол 1 ширхэг, 7 G штоол 1 ширхэг, 7 G штоол 1 ширхэг суурь машин буюу үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээгээр тооцон төлбөр авагчид санал болгох хуралдааны ажиллагаа, хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагааг таслан зогсоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.*******

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Нэйшнл кашмер ******* ******* анх шүүхэд нэхэмжлэхдээ ...1.тус хөрөнгө нь хариуцагч байгууллагын хөрөнгө биш байхад шийдвэр гүйцэтгэх газар нь бусдын хөрөнгө рүү дайрч хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг таслан зүгсоож өгнө үү, 2. нэхэмжлэгч компанийн өмч хөрөнгө болох 12 G штоол 1 ширхэг, 12 G штоол 1 ширхэг, 7 G штоол 1 ширхэг, 7 G штоол 1 ширхэг суурь машин буюу үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү... гэсэн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд эхний шаардлагаа тодруулж ... төлбөрт хураагдсан 4 ширхэг сүлжмэлийн машиныг албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээгээр тооцон төлбөр авагчид санал болгох хуралдааны ажиллагаа, хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна... гэв.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 10-ны өдрийн 102\Ш32015\05465 дугаар шүүгчийн захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан байна. Тус захирамжинд хариуцагч *******-ийн захирал Д.******* нь ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт ... нэхэмжлэгч болон хариуцагч нар нь санхүүгийн түрээсийн төлбөр болох ... 367.513.646 төгрөгөөр эвлэрэв гэжээ. Гэтэл тус санхүүгийн түрээсээр авсан гэх 4 ширхэг суурь машиныг нь 2013 оны 12 сард манай компани нь урьдчилгаа төлбөр олох 72.000 ам долларыг нь төлж Нэйшнл кашмер ******* *******-ны үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэж авсан бөгөөд 2013 оноос өнөөдрийг хүртэл манай компанид Эд хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй байдаг. Тиймээс уг 12С штоол 1ширхэг, 120 штоол 7С штоол 1ширхэг, 70 штоол 1 ширхэг нийт 4 ширхэг тоног төхөөрөмж нь манай компаний тооллогын бүртгэлд бүртгэлтэй байдаг тул манай компаний өмч хөрөнгө юм. Уг тоног төхөөрөмжийн үнийг төлөхөөр шүүхийн шийдвэр *******-ны нэр дээр гарсан, нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжйг буцаан авах шаардлага гаргаагүй, нэхэмжлэгч харуцагч нар тоног төхөөрөмжийн үнийн дүн дээрээ эвлэрч шүүхээр шийдвэрлүүлсэн хүчин төгөлдөр шийдвэртэй. ******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь манай хөрөнгийг хууль бусаар хураан авах шаардлагыг тавьж бидний хэвийн үйл ажиллагаанд саад учруулж үйлдвэрийг алдагдалд оруулах байдалд оруулаад байна. Иймд шүүхийн шийдвэрт энэ 4 тоног төхөөрөмжийг үүргийн гүйцэтгэлд хураах авах талаар шийдвэрт заагаагүй, хөрөнгийг барьцаалаагүй. Мөн тус хөрөнгө нь хариуцагч байгууллагын өмч хөрөнгө биш байхад шийдвэр гүйцэтгэх газар нь бусдын хөрөнгө рүү дайрч хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоож өгнө үү. Нэйшнл кашмер ******* ******* нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 10-ны өдрийн 102\Ш32015\05465 дугаар шүүгчийн захирамжын үүргийн биелэлтийг хангах баталгаа гаргаж өгөөгүй, хамтран зээлдэгч биш тул манай компаны өмч хөрөнгийг хураах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байх тул 120 штоол 1ш , 120 штоол 1ш, 70 штоол 1ш, 70 штоол 1 ширхэг суурь машин буюу үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай... гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 сарын 10-ны өдрийн 5465 дугаар захирамжаар *******-иас санхүүгийн түрээсийн төлбөрт 367,513,646 төгрөгийг 2015 оны 10 сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар, хариуцагч энэхүү төлбөрийг 2015 оны 10 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлснөөр 4 ширхэг автомат удирдлагатай Stoll машиныг хууль ёсны өмчлөгч болохоор зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 15296061 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн гүйцэтгэх хуудсанд дурдсан төлбөрийг сайн дураараа төлж барагдуулах мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул 4 ширхэг автомат удирдлагатай Stoll машиныг 2015 оны 9 сарын 02-ны өдрийн 140/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2016 оны 5 сарын 26-ны өдрийн 140/02 дугаараар хураан авсан. Хураан авах тухай 2015 оны 9 сарын 22-ны өдөр талуудад 3/29975 дугаар албан бичгээр мэдэгдэж, 2015 оны 9 сарын 27-ны өдрийн дотор талууд харилцан тохиролцож үнийн саналыг шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэхээр мэдэгдсэн мэдэгдэл хүргүүлсэн боловч заасан хугацаанд талууд ирүүлээгүй. Тиймээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимейнт *******-г томилоход 353,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Төлбөр төлөгч *******-ийн захирал Д.******* нь Stoll маркийн 4 ширхэг удирдлагатай сүлжмэлийн машиныг хураасан, худалдан борлуулах ажиллагааг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргаад, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 17-ны өдрийн 181/ШЗ2017/07284 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлсэн. ******* иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 сарын 31-ний өдрийн 1729 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 001/ХТ2017/01607 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ буюу 353,000,000 төгрөгийг 30 хувиар бууруулан 247,100,000 төгрөгөөр хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 10 сарын 16-ны өдөр үнэ хаялцуулах дуудлага худалдаанд оруулсан ч үнийн санал ирээгүй. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 4 сарын 02-ны өдөр худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хуралдаанаар шинжээчийн тогтоосон үнэ болох 353,000,000 төгрөгт тооцон шилжүүлэн авах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа одоогоор түдгэлзсэн байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

5. Нэхэмжлэгч ******* ******* *******-иас хэрэгт /1-р хавтас хэргээс/

Улсын тэмдэгтийн хураамж /хэргийн 4-р тал/

Нэйшнл кашмер ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 5-р тал/

Нэйшнл кашмер ******* *******-ийн дүрэм /хэргийн 6-7-р тал/

Нэйшнл кашмер ******* *******-ийн 2015 оны 3-р улирлын тайлан /хэргийн 8-9-р тал/

Эд хөрөнгийн тооллогын бүртгэл /хэргийн 10-15-р тал/

Н*******-ын 2021.5.31-ний өдрийн 2/269 дугаар хариу мэдэгдэх хуудас /хэргийн 16-р тал/

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 22015.9.10-ны өдрийн 5465 дугаар захирамж /хэргийн 17-18-р тал/

Тус шүүхийн шүүгчийн 2021.8.-11ний өдрийн 9503 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хэргийн 19-р тал/

Нэйшнл кашмер ******* *******-ийн 2021.09.27-ны өдрийн хүсэлт /хэргийн 34-р тал/

Н*******-ын 2021.09.06-ны өдрийн Мэдэгдэл /хэргийн 35-р тал/

Нэйшнл кашмер ******* *******-ийн 2021.10.15-ны өдрийн хүсэлт /хэргийн 37-р тал/ зэрэг нотлох баримтууд тус тус ирүүлснийг,

 

6. Хариуцагч ******* шийдвэр гүйцэтгэх газраас хэрэгт /1-р хавтаст хэргээс/

Н*******-ын 2021.10.21-ний өдрийн Итгэмжлэл /хэргийн 39-р тал/

Н*******-ын 2021.4.29-ний өдрийн 5/385 лугаар Х.Оюунболдыг албан тушаалд томилох тухай тушаал /хэргийн 40-р тал/

Н*******-ын 2019.11.05-ны өдрийн Мэдэгдэл /хэргийн 101-р тал/

Н*******-ын 2019.11.05-ны өдрийн Тэмдэглэл /хэргийн 102-р тал/

Н*******-ын 2019.11.0-ны өдрийн Тэмдэглэл /хэргийн 103-р тал/

Албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019.11.12-ны өдрийн Тогтоол /хэргийн 104-105-р тал/

Н*******-ын 2019.11.14-ний өдрийн Мэдэгдэл /хэргийн 106-р тал/

2019.11.14-ний өдрийн Өнөөдөр сонин /хэргийн 107-р тал/

Зарлан дуудах мэдэгдэл /хэргийн 108-р тал/

Н*******-ын 2020.01.13-ны өдрийн Тэмдэглэл /хэргийн 109-р тал/

Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хэргийн 110-р тал/

Захирал Ц.Дуламсүрэнгийн 2020.01.13-ны өдрийн хүсэлт /хэргийн 111-112-р тал/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.13-ны өдрийн 1271 дугаар шийдвэр /хэргийн 113-117-р тал/

******* Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.07.20-ны өдрийн 1588 дугаар магадлал /хэргийн 118-125-р тал/

2015 оны 11 сарын 02-ны өдрийн 3121 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас /хэргийн 154-р тал,

2015 оны 9 сарын 10-ны өдрийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж /хэргийн 155-157-р тал/,

2015 оны 11 сарын 02-ны өдрийн 29447 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хэргийн 158-р тал/

2015 оны 11 сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хэргийн 159-р тал/

2015 оны 9 сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хэргийн 160-161-р тал/

2015 оны 9 сарын 02-ны өдрийн хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хэргийн 162-163-р тал/

2015 оны 11 сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хэргийн 164-165-р тал/

2015.11.15-ны өдрийн Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх, мэдэгдэл /хэргийн 166-р тал/

Н*******-ын албан бичиг /хэргийн 167-168-р тал/

2015.01.14-ний өдрийн Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх, мэдэгдэл /хэргийн 171-р тал/

Н*******-ын албан бичиг /хэргийн 172-174-р тал/

2015 оны 3 сарын 01-ний өдрийн тэмдэглэл /хэргийн 175-р тал/

2015 оны 3 сарын 01-ний өдрийн мэдэгдэл /хэргийн 176-р тал/

2016 оны 3 сарын 24-ний өдрийн уулзалтын тэмдэглэл /хэргийн 177-178-р тал/

2016 оны 5 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө хураасан тогтоол /хэргийн 179-181-р тал/

2016 оны 5 сарын 26-ны өдрийн уулзалтын тэмдэглэл /хэргийн 181-р тал/

Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл /хэргийн 182-183-р тал/

2016 оны 9 сарын 28-ны өдрийн тэмдэгдэл /хэргийн 184-186-р тал/

2016.9.22-ны өдрийн Н*******-ын Мэдэгдэл /хэргийн 187-р тал/

2016.10.02-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол /хэргийн 188-р тал/

*******-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 189-197-р тал/

2016.10.27-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 198-200-р тал/

Н*******-ын 2016.12.02-ны өдрийн Мэдэгдэл /хэргийн 201-р тал/

Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хэргийн 202-р тал/

Үндэсний шуудан сонин /203-205-р тал/

Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл /хэргийн 206-209-р тал/

Н*******-ын 2017.4.28-ны өдрийн Хүчингүй болгох тухай акт /хэргийн 210-р тал/

Зарлан дуудах мэдэгдэл /хэргийн 211-р тал/

2017.4.28-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 212-р тал/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /хэргийн 213-214/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.5.17-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж /хэргийн 215-216-р тал/

2017.6.19-ний өдрийн тэмдэглэл /хэргийн 217-р тал/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.6.13-ны өдрийн шийдвэр /хэргийн 218-222-р тал/

******* Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017.07.31-ний өдрийн Магадлал /хэргийн 223-228-р тал/

2017.9.05-ны өдрийн Улсын Дээд шүүхэд гаргасан гомдол /хэргийн 229-230/

2017.12.12-ны Улсын Дээд шүүхийн 1607-р тогтоол /хэргийн 231-235-р тал/

Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хэргийн 236-р тал/

2018.5.14-ний өдрийн тэмдэглэл /хэргийн 237-238-р тал/

2018 оны 9 сарын 11-ний өдрийн дуудлага худалдааны комисст оруулах санал /хэргийн 239-р тал/

Үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /хэргийн 240-р тал/

Өнөөдөр Сонин /хэргийн 241-242-р тал/

2018.9.14-ний өдрийн Мэдэгдэл /хэргийн 243-р тал/

Зарлан дуудах мэдэгдэл /хэргийн 244-р тал/

2019.7.29-ний өдрийн тэмдэглэл /хэргийн 245-р тал/

Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, тэмдэглэл /хэргийн 246-248-р тал/

Н*******-ын 2020.03.10-ны өдрийн Мэдэгдэл /хэргийн 249-р тал/

2019.7.29-ний өдрийн Тэмдэглэл /хэргийн 250-р тал/

/2-р хавтаст хэргээс/

Н*******-ын 2020.09.01-ний өдрийн Мэдэгдэл /хэргийн 1-р тал/

2020.09.03-ны өдрийн Тэмдэглэл /хэргийн 2-р тал/

Н*******-ын 2020.10.20-ны өдрийн Мэдэгдэл /хэргийн 3-р тал/

2020.10.20-ны өдрийн Тэмдэглэл /хэргийн 4-р тал/

2020.10.30-ны өдрийн Зарлан дуудах мэдэгдэл /хэргийн 5-р тал/

Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хэргийн 6-р тал/

2021.03.12-ны өдрийн Тэмдэглэл хэргийн 7-8-р тал/

2021.03.12-ны өдрийн Зарлан дуудах мэдэгдэл /хэргийн 9-р тал/

Мэдэгдэл /хэргийн 10-р тал/

Н*******-ын 2021.3.15-ны өдрийн Мэдэгдэл /хэргийн 11-р тал/

2021.03.15-ны өдрийн Тэмдэглэл /хэргийн 12-р тал/

Н*******-ын 2021.03.31-ний өдрийн Мэдэгдэл /хэргийн 13-14-р тал/

2021.04.02-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 15-р тал/

Н*******-ын 2021.04.02-ны өдрийн Мэдэгдэл /хэргийн 16-р тал/

2021.04.02-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 17-р тал/

Н*******-ын Мэдэгдэл /хэргийн 20-р тал/

Анхны болон 2 дахь АДХ-ны хурлын протокол, санал болгох ажиллагааны тэмдэглэл /хэргийн 25-32-р тал/, хариуцагчийн хариу тайлбар /хэргийн 33-34 дүгээр тал/ баримтууд тус тус ирүүлснийг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэгч Нэйшнл кашмер ******* *******-ийн хариуцагч ******* *******-т холбогдуулан гаргасан ...төлбөрт хураагдсан 4 ширхэг сүлжмэлийн машиныг албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээгээр тооцон төлбөр авагчид санал болгох хуралдааны ажиллагаа, хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна... гэх шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож, ...нэхэмжлэгч компанийн өмч хөрөнгө болох 12 G штоол 1 ширхэг, 12 G штоол 1 ширхэг, 7 G штоол 1 ширхэг, 7 G штоол 1 ширхэг суурь машин буюу үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү... гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2015 оны 09 сарын 10-ны өдрийн 102/ШЗ2015/05465 дугаар шүүгчийн захирамжийн үүргийн биелэлтийг хангах баталгаа гаргаж өгөөгүй, хамтран зээлдэгч биш, 2015 оны 07 сарын 09-ний өдөр Нэйшнл кашмер ******* ******* болон *******-ийн хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр тухайн хөрөнгө манай компанид шилжсэн байхад манай компаний өмч хөрөнгө буюу 12 G штоол 1 ширхэг, 12 G штоол 1 ширхэг, 7 G штоол 1 ширхэг, 7 G штоол 1 ширхэг суурь машин буюу үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хураах нь хууль зүйн үндэслэлгүй, худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа, 7200 ам долларын урьдчилгаа төлж уг тоног төхөөрөмжийг худалдан аваад байршуулсан, нэхэмжлэгчийн өмч, тоног төхөөрөмжийг хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү, .. хууль бусаар бусдын эд хөрөнгийг хураан авч, төлбөр төлөгчид шилжүүлэх, санал болгосон үйл ажиллагааг хүчингүй болгуулах хүсэлтэй... гэж тайлбарласныг,

 

3. Хариуцагч эс зөвшөөрч ...төлбөрт хураан авсан 4 ширхэг сүлжмэлийн машиныг хураан авч, худалдан борлуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол байгаа. Энэхүү шүүхийн шийдвэрт Нэйшнл кашмер ******* *******, *******-ийн хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээгээр хэлцлийн гол нөхцлийн талаар талууд харилцан тохиролцоогүй, хэлцэл хийгээгүйд тооцно үндэслэлгүй гэж үзсэн. 2015 оны 9 сарын 10-ны өдрийн 5465 дугаартай шүүгчийн захирамжид зааснаар талууд эвлэрэхдээ түрээсийн төлбөрийг 2015 оны 10 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлснөөр уг 4 ширхэг сүлжмэлийн машиныг *******-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байдаг. Энэхүү эвлэрлийн гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар ******* *******-иас хууль ёсны өмчлөлийг шилжүүлэн авах эрх үүсэх байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байдаг. Төлбөрт хураагдсан хөрөнгө албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хуралдаанаар төлбөр авагч тал шинжээчийн тогтоосон үнэ болох 353 000 000 төгрөгөөр төлбөрт тооцон шилжүүлэх шийдвэр гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2015 оны 08 сарын 19-ний өдрийн дугаар 21528 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэн 2015 оны 09 сарын 02-ны өдрийн дугаар 140/01 шийдвэр гүйцэтгэгчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор *******-ийн штолл маркийн 4 ширхэг автомат удирдлагатай сүлжмэлийн машин хөрөнгийг битүүмжлэн *******-ийн захирал Д.*******ын хадгалалтад үлдээжээ. /1 хавтас хэргийн 160-163 дугаар тал/

2015 оны 09 сарын 10-ны өдрийн дугаар 102/ШШ2015/05465 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ХБНГУ-ын хуулийн этгээд болох ******* финанс *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******-д холбогдох санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн зүйл болон түрээсийн төлбөрт нийт 423 441 288 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу 30 013,6 ам доллараас татгалзаж, нэхэмжлэгч болон хариуцагч нар нь санхүүгийн түрээсийн төлбөр болох 172 200 ам доллар болон 2015 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл хугацааны хүү болох 25 026,40 ам доллар болон нийт 197 226,40 ам доллар буюу 367 513 646 төгрөгөөр эвлэрэв. Хариуцагч эвлэрлээр тохирсон төлбөр болох 367 513 646 төгрөгийг 2015 оны 10 сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. Хариуцагч энэхүү төлбөрийг 2015 оны 10 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлснөөр 4 ширхэг автомат удирдлагатай штолл машины хууль ёсны өмчлөгч болно гэж тохиролцсон эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1 хавтас хэргийн 155-157 дугаар тал/

2015 оны 11 сарын 02-ны өдрийн дугаар 102/ШЗ2015/29447 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гарч гүйцэтгэх хуудас бичигдсэн. /1 хавтас хэргийн 154, 158 дугаар тал/

2015 оны 11 сарын 06-ны өдөр дугаар 15296061 шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч, төлбөр төлөгч *******-ийн захиралтай уулзаж шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэж, төлбөр төлөгчийн хөрөнгийн талаархи лавлагаа гаргуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн байна. /1 хавтас хэргийн 164-178 дугаар тал/

2016 оны 05 сарын 26-ны өдрийн дугаар 140/02 шийдвэр гүйцэтгэгчийн Эд хөрөнгө хураах тогтоол гарч, өмнө шүүгчийн захирамжийн дагуу битүүмжилсэн хөрөнгийг хураан авч тэмдэглэл үйлдсэн, мөн шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн байна. /1 хавтас хэргийн 179-182 дугаар тал/

2016 оны 09 сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч төлбөр хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар үнийн санал ирүүлэхийг мэдэгдэж, талууд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй үндэслэлээр шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч 353 000 000 төгрөгөөр хөрөнгийг үнэлсэн, үнэлгээг талуудад танилцуулан, төлбөр төлөгч үнийг төлөөгүй тохиолдолд дуудлага худалдаанд оруулахыг мэдэгджээ. /1 хавтас хэргийн 183-202 дугаар тал/

******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөрт хураагдсан дээрхи хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн ба энэ ажиллагаа хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, төлбөр төлөгчийг төлбөрөө төлөхийг мэдэгдсэн байна. /1 хавтас хэргийн 209-212 дугаар тал/

Нэйшнл кашмер ******* *******, ******* *******-д холбогдуулан автомат удирдлагатай сүлжээний 4 ширхэг штолл машиныг төлбөрт хураан авч, худалдан борлуулах ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, 2017 оны 06 сарын 13-ны өдөр Дугаар 181/ШШ2017/01715 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр дээрхи нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 2017 оны 07 сарын 31-ны өдөр дугаар 1729 ******* иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2017 оны 12 сарын 12-ны өдрийн дугаар 001/ХТ2017/01607 Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол тус тус гарч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1 хавтас хэргийн 213-235 дугаар тал/

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгч талд мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн ба дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол гаргаж энэ талаар нийтэд мэдээлсэн, дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй, төлбөрөө барагдуулахыг төлбөр төлөгчид удаа дараа мэдэгдэж уулзаж тэмдэглэл хийсэн, төлбөрт хураан авсан хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хуралдаанаар төлбөр авагч талд шинжээчийн тогтоосон үнээр төлбөрт тооцон шилжүүлэх шийдвэр гарч, хөрөнгийг шилжүүлэхийг төлбөр төлөгч, төлбөр авагч талд мэдэгджээ. /хэргийн 1 хавтас хэргийн 236-250, 2 хавтас хэргийн 1-20 дугаар тал/

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй ... худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа, 7200 ам долларын урьдчилгаа төлж уг тоног төхөөрөмжийг худалдан аваад байршуулсан, нэхэмжлэгчийн өмч... гэх тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 1 хавтас хэргийн 8-15 дугаар талд авагдсан нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй санхүү байдлын тайлан, эд хөрөнгийн тооллогын бүртгэл баримтууд хариуцагчийн шүүхэд ирүүлсэн өөрийн тайлбар татгалзлаа нотолж буй 1 хавтас хэргийн 218-235, 2 хавтас хэргийн 33-34 дүгээр талд авагдсан хариуцагчийн бичгээр ирүүлсэн хариу тайлбар, 2017 оны 06 сарын 13-ны өдөр Дугаар 181/ШШ2017/01715 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2017 оны 07 сарын 31-ны өдөр дугаар 1729 ******* иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2017 оны 12 сарын 12-ны өдрийн дугаар 001/ХТ2017/01607 Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Тодруулбал 2017 оны 12 сарын 12-ны өдрийн дугаар 001/ХТ2017/01607 Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд ...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй *******-аас Нэйшнл кашмер ******* *******-д автомат удирдлагатай, сүлжээний 4 ширхэг штоол машиныг худалдсан 2015 оны 07 сарын 09-ний өдрийн худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэхь хэсэгт заасныг үндэслэл бүхий тайлбарласан байна, ...2015 оны 07 сарын 09-ний өдрийн Эд хөрөнгө хүлээлцсэн акт-д *******-ийг төлөөлж гарын үсэг зурсан Д.******* нь төлбөр төлөгчийг төлөөлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцохдоо уг сүлжих машинуудыг бусдын өмчлөлд шилжүүлсэн талаар шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдээгүй, харин төлбөрийг барагдуулах талаар төлбөр авагчтай зөвшилцөх хугацаа олгохыг хүсэж байсан тухай баримт хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгчийг сүлжих машинуудын өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл автомат удирдлагатай сүлжээний 4 ширхэг штоол машиныг *******-аас Нэйшнл кашмер ******* *******-ийн өмчлөлд шилжүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ... гэж дүгнэсэн.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ...үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.6-д нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65.1.6-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан.

 

7. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан ... нэхэмжлэгч компанийн өмч хөрөнгө болох 12 G штоол 1 ширхэг, 12 G штоол 1 ширхэг, 7 G штоол 1 ширхэг, 7 G штоол 1 ширхэг суурь машин буюу үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү... гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба урьд өмнө нь мөн хариуцагчид холбогдуулан 4 ширхэг автомат удирдлагатай сүлжээний штоол машиныг төлбөрт хураан авч худалдан борлуулах ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол байгаа нь баримтаар тогтоогдож байна.

 

8. Иймд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан нэхэмжлэлд дурьдсан үйл баримт зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэгч Нэйшнл кашмер ******* *******-ийн нэхэмжлэлтэй, ******* *******-т холбогдох 4 ширхэг сүлжмэлийн машиныг /12G штоол 1ш, 12G штоол 1ш, 7G штоол 1ш, 7Gштоол 1ш/ төлбөрт хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ...хууль бусаар бусдын эд хөрөнгийг хураан авсан... гэх шаардлага үндэслэл үгүйсгэгдсэн ба энэ талаархи шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, төлбөрт хураан авсан хөрөнгө албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул шинжээчийн тогтоосон үнээр тооцон төлбөр авагчид хөрөнгийг шилжүүлэх санал болгох шийдвэр гарч санал болгох ажиллагааны хуралдаанаар хөрөнгийг шилжүүлж шийдвэрлэсэн нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн 2 хавтас хэргийн 25-52 дугаар талд авагдсан 2017 оны 01 сарын 26-ны өдрийн албадан дуудлага худалдааны хурлын протокол, 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 02 дугаар санал болгох ажиллагааны хуралдааны тэмдэглэл, хариуцагчийн тайлбар баримтуудаар тогтоогдож байна.

 

10. Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан журмын дагуу явагдсан ба энэхүү ажиллагааны талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд буюу төлбөр төлөгч, төлбөр авагч нар гомдол гаргаагүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн хууль бус болох нь тогтоогдохгүй байна.

 

11. Нэхэмжлэгч төлбөрт хураагдсан хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа ямар хууль болон журмыг зөрчсөн талаар хууль зүйн үндэслэл бүхий тайлбар гаргаж өөрийн гомдол гаргах эрхтэй эсэхээ нотлоогүй болно.

 

12. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан ...хууль бусаар бусдын эд хөрөнгийг хураан авч, төлбөр төлөгчид шилжүүлэх, санал болгосон хууль бус үйл ажиллагааг хүчингүй болгуулах... нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

14. 1 хавтаст хэргийн 45-130 дугаар талд авагдсан хариуцагчийн ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг хариуцагч андуурч өөр хэргийн материал ирүүлсэн гэсэн ба хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаас хасаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******-т холбогдох, 12 G штоол 1 ширхэг, 12 G штоол 1 ширхэг, 7 G штоол 1 ширхэг, 7 G штоол 1 ширхэг суурь машин буюу үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.4-т зааснаар хариуцагч ******* *******-т холбогдуулан гаргасан хууль бусаар бусдын эд хөрөнгийг хураан авч, төлбөр төлөгчид шилжүүлэх, санал болгосон үйл ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 25-ны өдрийн 102/ШЗ2021/13296 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж хүчингүй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар 1 хавтаст хэргийн 45-130 дугаар тал авагдсан хариуцагчийн ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг нотлох баримтаас хассугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ