Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/00326

 

 

 

 

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/00326

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус ******* танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:  ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ******* ******* ******* ******* *******т холбогдох,

 

үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,

шинжээч О.******* нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт гудамж, эмээлт зам 114/1, 114/2 хаягт байрлалтай, Ү-2201031149, Ү-2201031150 тоот улсын бүртгэлийн дугааруудтай Конторын зориулалтай 150 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 288 м.кв талбайтай агуулахын зориулалтай барилгыг, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй тус хаягт байрлах нэгж талбарын 18617308420922 тоот дугаартай, Э-2201026337 тоот дугаарт бүртгэгдсэн 6300 м.кв талбай бүхий ******* үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхж байна. Үүнд: ... 2021 оны 10 сарын 7-ны өдрийн хөрөнгө битүүмжлэх ******* ******* ******* ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. ******* иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 270 тоот магадлалаар ******* ХХК-иас 44,581,200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 380,856 төгрөгийг тус тус төлбөр авагч ХХК-д олгохоор *******лэсэн. Энэ магадлалын хүрээнд ******* ******* ******* ажиллагаа явагдаж ажиллагааны явцад ******* ХХК-ийн барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт гудамж Эмээлт зам 114/1, 114/2 байрлалтай Ү2201031149 дугаартай, мөн хаягт байрлалтай 2201031150 дугаартай улсын бүртгэлд бүртгүүлсэн контурын зориулалттай 150 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, 288 мкв талбай бүхий агуулахын зориулалттай барилгыг үүргийн гүйцэтгэлд барьцаалан, мөн хаягт байрлах нэгж талбарын 18617308420922 тоот дугаартай М200201026337 тоот дугаарт бүртгэгдсэн 6300 мкв буюу 6.3 га газрыг битүүмжлэн хураан авч талуудаас үнийн санал гаргасан. Төлбөр авагч, төлбөр төлөгч нар хүлээн зөвшөөрсөн тул шинжээчийн дүгнэлт гарсан. Эдгээр контурын зориулалттай болон агуулахын зориулалттай барилга, газрыг нийтэд нь 443,144,000 төгрөгөөр үнэлж, дүгнэлт гаргасан. Уг үнэлгээн дээр тухайн шинжээч нь газрыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Өөрөөр хэлбэл тухайн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн орлогын болон жишиг үнэ, өртгийн үнийг эрэмбэлэхдээ жишиг үнийг авч үзсэн байгаа юм. Жишиг үнийг авахдаа үнэгүй.мн дээр зарахаар зар өгсөн үнэлгээнүүдийг жишиг үнэ болгож гаргасан. Гэтэл ижил төстэй, төв зам дагуу, Эмээлтийн төвд байгаа газрыг 1 га газрыг 500,000,000 төгрөгөөр үнэлж зарна гэсэн зар байгаа. Гэтэл 3 талын бетонон хашаатай, замын нүүрэн талд, Эмээлтийн үйлдвэрлэл үйлчилгээний төв хэсэгт байгаа, 6 дахин том 6.3 га газрыг 293,350,750 төгрөгөөр хэт доогуур үнэлсэн. Шүүх хуралдаан даргалагчаас үүргийн гүйцэтгэлд контурын зориулалттай барилга, агуулахын зориулалттай барилга барьцаалагдсан. Төлбөр авагч тал анхнаасаа энэ талаар нэхэмжлэл, ******* *******т тусгагдсан байдаг. Контурын зориулалттай барилга нь 43,943,000 төгрөг, агуулахын зориулалттай барилга нь 105,844,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Гэтэл тухайн үнэгүй.мн дээр тавигдсан үнэлгээ, ханшууд нь тухайн жишиг үнээр тодорхогдох ёстой байтал илтэд зах зээлийн ханшаас доогуур буюу 1 га газрыг 500,000,000 төгрөг гэж зар өгсөн байгаа тохиолдолд 6.3 га газрыг 300,000,000 төгрөгөөр үнэлсэн нь бодит байдалтай нийцэхгүй үнэ гаргаж үнэлсэн байна. Зөвхөн контурын зориулалттай барилга, агуулахын зориулалттай барилгаар төлбөр авагчийн төлбөрийг барагдуулах боломжтой байхад замын нүүрэн талд, Эмээлтийн төвд нь байдаг үнэ цэнэ бүхий газрыг хэт доогуур үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцээгүй тул үл хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 01 сарын 12-ны өдрийн үнэгүй.мн дээр тавигдсан зарыг дурдахад 637 мкв талбай бүхий 10 дахин бага 85,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 30-ны өдөр 1 га газрыг 500,000,000 төгрөгөөр үнэлж 95950073 гэсэн дугаар зар тавьсан байна. Мөн үнэлгээний тайланд авагдсан үнэ ч гэсэн ойролцоо. Учир нь энэ зарах гэж байгаа газрууд нь ижил түвшинд, төв замын нүүрэн талд байдаг газрууд. Тийм учраас уг үнэлгээний тайлан хуульд нийцээгүй, мөн бодит байдалтай нийцээгүй гэдэг учраас үл хүлээн зөвшөөрч хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа ... ******* иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 275 тоот магадлалаар ******* ХХК-иас 44,581,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 380,856 төгрөгийг тус тус гаргуулж ХХК-д олгохоор *******лэсэн. 2021 оны 7 сарын 29-ний өдрийн ******* ******* биелүүлэх тухай 01 мэдэгдлийг баталгаажуулан хүргүүлсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Банкны данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор данс битүүмжилсэн боловч данснаас 485,000 төгрөгөөс өөр төлөлт одоог хүртэл төлөгдөөгүй, төлбөр төлөгч ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг 2021 оны 8 сарын 11-ний өдөр түдгэлзүүлсэн. Эзэмшилд бүртгэлтэй 5214УМЭ улсын дугаартай Ниссан маркийн автомашин, 8663 УР улсын дугаартай Тундра эксватор машинуудыг олж тогтоосон. Гүйцэтгэх хуудас, ******* ******* дээр заахдаа барьцаа хөрөнгөөр хангуул гэж заагаагүй учраас төлбөр төлөгч компанийн байгаа хөрөнгүүд дээр хориг тавьсан. Төлбөр авагч ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй, төлбөр төлөгч ******* ХХК-ийн Ү2201031149, Ү2201031150 дугаарт тус тус бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт гудамж, Эмээлт зам 114 тоот хаягт байрлалтай, 150 мкв талбайтай, контурын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 288 мкв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 6300 мкв талбай бүхий эзэмшлийн газрын эрхийг тус тус түдгэлзүүлсэн. Мөн төлбөр авагчийн барьцаа хөрөнгөөр бүртгэлтэй байсан хоёр үл хөдлөх эд хөрөнгө нь газраас салгаж үл болох хөрөнгө юм. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, *******тай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан. Манайх ******* ******* ******* ажиллагаа явуулахдаа барьцаа хоёр хөрөнгийг битүүмжилж хураасан ажиллагаа явуулсан бол буруудах байсан. Учир нь салгаж үл болох хөрөнгийг орхигдуулсан байх байсан. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг, эсхүл бусдын өмчлөлд шилжээгүй уг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт дуудлага худалдаагаар худалдана гэж заасан тул уг хоёр үл хөдлөх эд хөрөнгийг *******тай нь хамт битүүмжилж, хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авахад ******* ХХК 150 мкв талбай бүхий контурын зориулалттай барилгыг 1 тэрбум, 288 мкв талбай бүхий агуулахын зориулалттай барилгыг 1 тэрбум, газраа 2.5 тэрбум төгрөгөөр тус тус үнэлсэн. Төлбөр авагчид танилцуулж, үнийн санал нийлэх талаар асуухад нийлэхгүй гэсэн тул шинжээч томилсон. Шинжээч томилох хүсэлтийг төлбөр авагч талаас ирүүлсэн. Талууд үнийн санал нийлэхгүй, харилцан тохиролцож чадаагүй тул 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 10/2507 тогтоолоор ХХК-ийн шинжээч О.Бат-Эрдэнийг танилцуулж, хөндлөнгийн шинжээчээр томилоход 2021 оны 12 сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмших эрхтэй газрын хамт үнэлж, 443,144,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан ирүүлсэн. Төлбөр төлөгч ******* ХХК болон төлбөр авагч ХХК нь 2021 оны 11 сарын 09-ний өдрийн 4/23848, 4/23849, 4/23850 дугаар албан бичгээр тус тус хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэж, хавсралтаар тайланг гардуулан өгч, энэ тухай тэмдэглэлд баталгаажуулсан. Шийдвэр ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан. ХХК үнэлгээний тайланд дурдсанаар барьцаа хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг гаргасан тул нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гүйцэтгэх хуудас, ******* *******т барьцаа хөрөнгөөр хангуул гэж заагаагүй, газрыг барьцаа хөрөнгөд заагаагүй боловч салгаж үл болох хөрөнгө учраас хамтад нь үнэлсэн... гэв.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р тал/

2021.12.16-ны өдрийн итгэмжлэл олгох тухай /хэргийн 4-р тал/

2021.12.09-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай /хэргийн 5-р тал/

2021.12.07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 6-14-р тал/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 15-р тал/

Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хэргийн 16-р тал/

Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 17-р тал/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 21-р тал/

нотлох баримтуудыг,

 

5. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн

2021.12.22-ны өдрийн итгэмжлэл /хэргийн 27-р тал/

2021.12.23-ны өдрийн хариуцагчийн хариу тайлбар /хэргийн 31,32-р тал/

Шийдвэр гүйцэтгэлийн №21370458 дугаар хувийн хэрэг /хэргийн 33-р тал/

Анхан шатны ******* *******, магадлал /хэргийн 34-48-р тал/

Шүүхийн *******ийг албадан ******* тухай 102/ШЗ2021/08664 дугаар захирамж /хэргийн 49-51-р тал/

ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ урд, ард тал /хэргийн 52-53-р тал/

2021.07.09-ний өдрийн дугаар 102/ГХ2021/00612 ******* ******* хуудас /хэргийн 54-р тал/

2021.07.22-ны өдрийн ХХК-ийн хүсэлт /хэргийн 5558, -р тал/

НШШГГазрын мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон бусад албан бичиг /хэргийн 56, 57, 82, 84, 93, 94, 97, 118, 119-р тал/

2021.11.30-ны өдрийн Шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримт /хэргийн 59-р тал/

2021.11.30-ны өдрийн 10/255 дугаар Шинжээч томилох тухай /хэргийн 60-р тал/

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 61-81-р тал/

2021.12.09-ний өдрийн ******* гүйцэтгэгчийн тэмдэглэл /хэргийн 84, 91, 113, 116, 117, 120-р тал/

2021.11.21-ний өдрийн мэйл хаягт ирсэн зурвас/ хэргийн 85, 121, 122-р тал/

2021.11.24-ний өдрийн ******* ХХК-ийн үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 86-р тал/

2021.07.23-ны өдрийн ХХК-ийн итгэмжлэл олгох тухай албан бичиг /хэргийн 87-р тал/

2021.07.26-ны өдрийн Иргэний ******* ******* ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ /хэргийн 88,89-р тал/

2021.07.26-ны өдрийн Шийдвэр ******* ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хэргийн 90-р тал/

2021.08.04-ний өдрийн төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол болон түүний хариу /хэргийн 92, 96-111-р тал/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хэргийн 111,112,114, 115-р тал/ нотлох баримтуудыг, шинжээчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хамт шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож, шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

.

1. Шүүхээс нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан, улсын бүртгэлийн Y-2201031149 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт 18400 гудамж, эмээлт зам 114 тоот хаягт байршилтай, 150м2 талбай бүхий конторын зориулалттай, үл хөдлөх хөрөнгө, мөн улсын бүртгэлийн Y-2201031150 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт 18400 гудамж, эмээлт зам 114/1 тоот хаягт байршилтай, 288 м2 талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө хөрөнгүүдийг, мөн төлбөр төлөгч ******* ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт хаягт байршилтай, нэгж талбарын 1801812594 дугаар бүхий 6301 м2 аж ахуйн зориулалттай ******* үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хэт доогуур үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхсон. Үүнд: ... өртгийн, орлогын, зах зээлийн аргад тулгуурлсан үнэлгээний үнийг тодорхохдоо хэт доогуур үнэлсэн. Ижил төстэй, төв зам дагуу, Эмээлтийн төвд байгаа газрыг 1 га газрыг 500 000 000 төгрөгөөр үнэлж зарна гэсэн зар байгаа. Гэтэл 3 талын бетонон хашаатай, замын нүүрэн талд, Эмээлтийн үйлдвэрлэл үйлчилгээний төв хэсэгт байгаа, 6 дахин том 6.3 га газрыг 293 350 750 төгрөгөөр хэт доогуур үнэлсэн. Үнэлгээний тайлан хуульд нийцээгүй, мөн бодит байдалтай нийцээгүй учраас үл хүлээн зөвшөөрч хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хэт доогуур үнэлсэн нь хуульд нийцэхгүй байна... гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... ХХК үнэлгээний тайланд дурдсанаар барьцаа хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг гаргасан тул нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

4. Зохигч талуудын тайлбар, шинжээчийн тайлбар, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. 2020 оны 10 сарын 29-ны өдрийн 102/ШШ2020/03258 дугаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* *******ээр нэхэмжлэгч ХХК-ийн хариуцагч ******* ХХК-аас гэрээний үүрэг 66 871 800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн Сонгинохайрхан дүүргийн 32 хороо, Эмээлт 18400 гудамж, эмээлт зам 114 тоотод байрлах ******* ХХК-ийн өмчлөлийн 150м2 талбай бзхий конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 114/1 тоот хаягт байрлах 288 м2 талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч ХХК-даалгаж *******лэжээ. /хэргийн 35-39 дүгээр тал/

 

6. 2021 оны 01 сарын 29-ны өдрийн дугаар 275 ******* иргэний хэргийн давж заалдах шатны ******* магадлалаар дээрхи шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, ******* ХХК-аас гэрээний үүрэг 44 581 200 төгрөг гаргуулан ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22 290 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ******* ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 32 хороо, Эмээлт 18400 гудамж, эмээлт зам 114 тоотод байрлах ******* ХХК-ийн өмчлөлийн 150м2 талбай бзхий конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 114/1 тоот хаягт байрлах 288 м2 талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэжээ./хэргийн 40-48 дугаар тал/

 

7. 2021 оны 07 сарын 09-ны өдрийн 102/ШЗ2021/08564 дугаар тус ******* шүүгчийн захирамж гарч дээрхи магадлалыг албадан *******үүлэхээр тогтоожээ./хэргийн 49-54 дүгээр тал/

 

8. 2021 оны 07 сарын 26-ны өдөр ******* ******* ******* ******* газрын ******* гүйцэтгэгчийн ******* ******* ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч, ******* ******* биелүүлэхийг мэдэгдэх, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг авах, эд хөрөнгө битүүмжлэх, хураах, төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн байна. /хэргийн 55, 87-117 дугаар тал/

 

9. Төлбөр төлөгч ******* ХХК төлбөрт хураагдсан 3 нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн нийт 2 500 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Найман ХХК зөвшөөрөөгүй шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хэргийн 56-58, 86, 118-122 дугаар тал/

 

10. 2021 оны 11 сарын 30-ны өдөр ХХК-ийг шинжээчээр томилж төлбөр төлөгч ******* ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан улсын бүртгэлийн Y-2201031149 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт 18400 гудамж, эмээлт зам 114 тоот хаягт байршилтай, 150м2 талбай бүхий конторын зориулалттай, үл хөдлөх хөрөнгө, мөн улсын бүртгэлийн Y-2201031150 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт 18400 гудамж, эмээлт зам 114/1 тоот хаягт байршилтай, 288 м2 талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн, мөн ******* гүйцэтгэгчийн тогтоолоор битүүмжлэн хураасан төлбөр төлөгч ******* ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт хаягт байршилтай, нэгж талбарын 1801812594 дугаар бүхий 6301 м2 аж ахуйн зориулалттай ******* хөрөнгийн үнэлгээг тус тус тогтоохоор томилж, 2021 оны 12 сарын 07-ны өдөр шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 443 144 000 төгрөг гэж тодорхжээ. /хэргийн 59-81 дүгээр тал/

 

11. Шинжээчийн дүгнэлт буюу нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 443 144 000 төгрөгөөр үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт, тайланг ******* гүйцэтгэгч хүлээн авч, энэ тухай мэдэгдлийг 2021 оны 12 сарын 09-ны өдөр ******* ХХК-д мэдэгджээ. /хэргийн 5-17, 82-85 дугаар тал/

 

12. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо ******* гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор гаргах эрхтэй гэж заасны дагуу ******* ХХК шүүхэд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хүчингүй болгуулах гомдлоо 2021 оны 12 сарын 17-ны өдөр гаргажээ. /хэргийн 1 дүгээр тал ар тал/

 

13. Нэхэмжлэгчийн ...барьцаалагдаагүй газрыг хураан авч бодит бус хэт доогуур үнэлсэн нь хуульд нийцээгүй, үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй... гэх гомдлын үндэслэл дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

14. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар ******* гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг олж тогтоох зорилгоор хууль тогтоомжийн дагуу бүртгүүлбэл зохих хөрөнгө, тэдгээрийн эрхийн талаар улсын бүртгэлийн байгууллагад хандаж лавлагаа тодорхолт гаргуулах, хөрөнгийг битүүмжлэх, хураан авах эрхтэй бөгөөд түүний явуулсан эдгээр ажиллагааны талаар талууд ахлах ******* гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй байна. Шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй ******* үл хөдлөх хөрөнгийг олж тогтоон, эрхийг нь түдгэлзүүлж битүүмжлэн хураан авсан байна. Шийдвэр гүйцэтгэгчийн энэхүү ажиллагаанд талууд гомдол гаргаагүй тогтоол хүчин төгөлдөр байна. /хэргийн 107-117 дугаар тал/

 

15. Иймд нэхэмжлэгчийн барьцаалагдаагүй хөрөнгө хураан авсан гэх гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

 

16 Нэхэмжлэгчийн ...1 га газрыг 500 000 000 төгрөгөөр үнэлж зарна гэсэн зар байхад 3 талын бетонон хашаатай, замын нүүрэн талд, Эмээлтийн үйлдвэрлэл үйлчилгээний төв хэсэгт байгаа, 6 дахин том 6.3 га газрыг 293 350 750 төгрөгөөр хэт доогуур үнэлсэн... гэх тайлбар шинжээчийн шүүх хуралдаанд гаргасан ...энэ хөрөнгө нь дээрээ 288 мкв агуулахтай, 150 мкв талбай бүхий конторын зориулалттай байшинтай, 6300 мкв талбай бүхий *******тай. Үнэлгээг *******дээ үнэлгээний олон улсын стандартын дагуу өртгийн хандлага, орлогын хандлага, зах зээлийн хандлага гэсэн 3 арга ашигласан. Зах зээлийн арга нь зах зээл дээр борлуулж байгаа ижил төстэй хөрөнгүүдийг сонгож аваад энэ 3 хөрөнгийг ашиглаж байж, харьцуулан жиших арга ашиглаж энэ үнэлгээг газрын хувьд гаргасан, ...үнэлгээний зүйл 6300 мкв талбай бүхий ******* юм. 1 га гэдэг нь 10.000 мкв талбайг хэлдэг. Эхний сонгосон ******* нь 1 га ******* буюу 10.000 мкв талбай бүхий *******, 500.000.000 төгрөг. Талбайн хувьд үнэлгээний зүйлээс хэт том байгаа юм. Хоёр дахь ******* нь 10.600 мкв талбайтай. Манай үнэлгээний зүйл 6300 мкв талбайтай, 6.3 га гэдэг нь 63.000 мкв талбайг хэлдэг. Түүнээс 6300 мкв гэдэг нь нэг айлын ******* 700 мкв гэж бодоход 9 айлын ******* юм. Олон улсын стандартын дагуу тохируулгууд хийж байж, үнэлгээний дүнтэй адилтгасан ... гэх тайлбар баримтаар үгүйсгэгдэж байна.

 

17. Шинжээч үнэлгээ тогтоохдоо хөрөнгүүдийг тус бүрт нь өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийг хандлагаар хөрөнгийн байршил, талбай, орц гарц, зориулалт, төхөөрөмжлөгдсөн байдал зэрэг хөрөнгийн шинж байдал, онцлог, зориулалт зэргийг харьцуулан жишиж тодорхой итгэлцлүүрээр үнэлгээ тогтоосон нь хөрөнгийн үнэлгээний тайлан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 63-77 дугаар тал/

 

18. Нэхэмжлэгч өөрийн шаардлага тайлбартай холбоотой буюу бодит бус хэт доогуур үнэлсэн гэх тайлбар татгалзлаа нотлоогүй шүүхэд энэ талаар ямар нэг баримт сэлт хүсэлт гаргаагүй болно.

 

19. Иймд Шийдвэр ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг зөрчиж төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг хэт доогуур үнэлсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан 2021 оны 12 сарын 07-ны өдрийн төлбөрт хураагдсан хөрөнгүүдийг 443 144 000 төгрөгөөр үнэлсэн ХХК-ийн тогтоосон шинжээчийн дүгнэлт үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

20. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

21.  2021 оны 12 сарын 16-ны өдөр нэхэмжлэгчээс С.*******од, 2021 оны 12 сарын 22-ны өдөр хариуцагчаас С.*******д тус тус олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4, 27 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шийдвэр ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хариуцагч ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт гудамж, эмээлт зам 114/1, 114/2 хаягт байрлалтай, Ү-2201031149, Ү-2201031150 тоот улсын бүртгэлийн дугааруудтай Конторын зориулалтай 150 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 288 м.кв талбайтай агуулахын зориулалтай барилгыг, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй тус хаягт байрлах нэгж талбарын 18617308420922 тоот дугаартай, Э-2201026337 тоот дугаарт бүртгэгдсэн 6300 м.кв талбай бүхий ******* үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн гомдол шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэхүү ******* ******* хуулийн хүчин төгөлдөр болмогц тус ******* шүүгчийн 2022 оны 01 сарын 210ны өдрийн 102/ШЗ2022/00974 дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн 2 дугаар заалтад тусгагдсан ******* ******* ажиллагааг түдгэлзүүлсэн хэсэг хүчингүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар ******* танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар *******ийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл *******ийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ